El Payaso wrote:харин энэ жил ла лигад ялт ч үгүй Барса өөрийнхөө бүх цаг үеийн түүхэн дэхь хамгийг шилдэг тоглолтоо үзүүлээд. Реал гэж бас оддын цуглуулга болоод бусад багуудад үнэндээ боломж олдохгүй байна л даа... Депор чинь тэр жил Юве Милан гээд Сериа агийн тэргүүнд байсан 2 багийг дараалж нухаж байлаа... Интер ч гэсэн сериа а авсан жилүүддээ ла лигад дундажхан байсан Валенсиа Вияареалд нухуулж л байлаа... тэхээр лиг лигийн хүчирхэг байх үечлэл гэж юм байна...
80 аад онд бол Англичууд чанга байсан байгаам... тэгээд нөгөө хэрэг явдлаас болоод багууд нь европт тоглох эрхээ хасуулаад уруудсан...
Тэрнээс хойш Сериа А нэг хэсэг ноёлоод 90 ээд оны төгсгөл гэхэд Ла лигад байраа алдсан...
Тэгвэл 2006 оноос буюу Челсиг Абра авч Жозе ирж, Рафа Ливерт ирсэнээр ПЛ хүчирхэг болсон... Арсенал МАНЮ 2 л бат үздэг байсан бол Челси нэмэгдсэн. дээр нь Рафа ч СЛд багаа сайн тоглуулсан...
яг одооны цаг мөчид бол том гурван лиг дотроо сериа а хамгийн сул байна ш дээ... тэгээд бүүр коффционтоороо Бундест алдах гээд байна...
яхав тэгээд удалгүй ПЛ ч энэ байраа алдаж өөр нэг лиг байрыг нь эзлэх нь гарцаагүй л дээ... харин хэн нь байх юм байгаам...
би бол ла лигаг учиргүй нээх айхтар тасарцан гэж бодохгүй л байна... ерөнхийдөө 2 баг л бусдаасаа илт хүчирхэгжижчээд байгаа шүү дээ... калчиогийн хувьд нэг эрхээ бундест алдсан дараа улиралд нь буцаагаад авчих боломж бол байгаа....