Кройфф:3-1 бол 2-1-с илүү нөлөөтэйИнтерийг ялах гол түлхүүр бол талбай дээр ихээхэн дарамт үзүүлж, бөмбөг эзэмших боломжийг нь няцааснаар тэднийг алдаа гаргах вий гэсэн айдаст автуулах явдал юм. Миний хувьд 2-1 биш 3-1 гэсэн үр дүнгээс эргэн ирэлт хийхийг илүүд үзнэ. Энэ бол хүн бүр өөрт байгаа бүхнээ гаргах ёстой зам юм.
Улирлын эхний 3 сард 3 цомын төлөө тоглож байсан бөгөөд бүгдэд нь ялалт байгуулснаар түүхийг шинээр бүтээж чадсан. Хир хугацааны дараа хэн нэгэн энэхүү амжилтыг давтаж чадахыг харах л үлдлээ. Эдгээр томоохон ялалтуудын дараа баг маань одоогийн энэхүү байр сууриндаа хэвээр байгаа нь гайхалтай хэрэг юм. Миний хувьд, энэ баг ямар нэг цом хүртэж чадалгүйгээр улирлыг дуусгасан ч байсан тэдний талаархи бодол маань өөрчлөгдөхгүй билээ. Эцсийн дүнд цорын ганц л ялагч үлдэх болно шүү дээ.Шийдвэрлэх хүчин зүйлсУлирлын төгсгөлд 87 оноотой байх нь Лигт түрүүлэхэд хангалттай оноо юм. Гэвч хэдийгээр хараахан түрүү авч чадаагүй байгаа нь сайн зүйл биш боловч энэ бол амжилт мөн. Түүнчлэн Аваргуудын Лигийн финалд дахин үлдэхийн тулд 2 гоолын зайтай тулж ирчихээд байгаа нь тэднээр бахархах сэтгэлийг төрүүлж байна. Миланд, Италид эсвэл дэлхий даяар 3-1 харьцаатай ялалт байгуулсан Интерийг дараагийн шатанд шалгарах болно гэж үзэж байгаа хэн бүхэнд би эргэлзэж байгаагаа дуулгах байна, манайхан тэнд муугүй тоглолт үзүүлсэн. Түүнчлэн 3-1 харьцаатай хожигдлын дараа (шүүгчийн хэд хэдэн удаагийн алдаатай шийдвэрийн нөлөөтэйгөөр) Интерийг ялахын тулд илүү шийдэмгий байдалтай байгаа нь тодорхой зүйл юм.
Хэрвээ Аваргуудын Лигийн хагас шигшээгийн хариу тоглолтыг онц сонирхолтойд тооцдог бол эхний тоглолтын үеэр болж өнгөрсөн үйл явдлаас шалтгаалаад одоо хавьгүй илүү “сонирхолтой” нөхцөл байдал үүсээд байна. Зөвхөн 2 гоолын зөрүүтэй байдлаас эргэн ирэлт хийх даалгавартайдаа ч биш, Сан Сиро-д болж өнгөрсөн шударга бус үйлдлээс л урган гарсан нөхцөл билээ. Бидэнд шүүгчийн алдаатай шийдвэрийн талаар ярилцах ердөө ганц боломж л байсан бол тэдний 3 дахь гоолын талаар хэлэлцэх байлаа. Үүнийг гарын авлагад “отон тоглолтын гоол” гэж нэрлэдэг юм.
Би үргэлж шүүгчийг талд орж тэднийг өмгөөлдөг байсан боловч Италид өршөөж боломгүй “алдаа”-нуудыг шүүгч гаргасан. Хэн ч туслах буюу хажуугийн шүүгчийн буруу шийдвэрийг эсэргүүцээгүй шүү дээ. 3-1 бол хэтрүүлэгтэй, шударга бус үр дүн. Энэхүү ёс журамгүй байдлаас болоод зарим хүмүүс (Барса болон фэнүүд) үүнийг эсэргүүцэж эхлэх бол бусад нь тэднийг ялгаварлах хандлага гарч болно. Харин яг одоо бол Интер Миланы талын нэг ч хүнийг шийдвэр гаргах бүрэлдэхүүнд байлгаж болохгүй бөгөөд энэ нь Барсад шүүгчид санаа зовохгүйгээр тоглолт хийх ач холбогдолтой юм. Эхний тоглолтын үр дүн шударга бус байснаас болоод тэд ч бас үүнд санаа зовж байна. Багийнхан болон 3 дахь өдөр ажиллах шүүгч ч үүнийг мэдэж байгаа. Яагаад гэвэл дэлхий даяар юу болж өнгөрснийг харсан шүү дээ. Шүүгч ч бас.
Баримтлах стратеги Харин одоо курст суух шаардлагатай болсон шүүгчийн бүтэлгүйтэл энд хамаагүй. Шүүгч алдаа гаргаж болохыг мэдэж байгаагаас хойш Барса дараагийн шатанд шалгарахын тулд маш сайн тоглох шаардлагатай. Италид 3-1 харьцаатай ялагдсан нь багт хэрхэн нөлөөлөх вэ? Би хувьдаа 3-1 гэсэн үр дүнг 2-1 байснаас илүүд үзнэ. 3-1 нь 2-1-с илүү шахалт үзүүлж, хариуцлагатай байдлыг шаардах болно. Тиймээс тэд одоо өөрт байгаа бүх боломж бололцоог гаргах ёстойгоо мэдэж байгаа.
Барса тоглолтыг хэрхэн эхлүүлэх вэ? Улайран довтлох уу? Энэ нь ямар ч хяналтгүй байдлыг үүсгэнэ. Тиймээс үгүй, гол зарчим нь бүхлээрээ дарамт үзүүлэх. Өрсөлдөгчийг тав тухтай бөмбөг эзэмшүүлж болохгүй. Тэднийг хэн нэг нь алдаа гаргаснаар Барсад хэрэгтэй зүйлийг нь өгчих вий гэсэн болгоомжлолд автуулах хэрэгтэй.
Тоглолтын өмнө болон дараа Моуриньо ямар “тоглолт” хийх вэ? Та үүнд дуртай эсвэл дургүй байгаагаас үл хамаараад тэрээр хүний сэтгэл зүйд нөлөөлөх чадвартай нэгэн. Энэ бол түүний ажил хэрэг орчуулах дээр нэмэгдсэн техникийн ур чадвар юм.
Ур чадварын тухайдКлубын хувьд үзүүлсэн үр дүнг нь харах юм бол Моуриньо маш сайн дасгалжуулагч. Харин өөр бусад зүйлсийн тухайд бол миний хувьд дасгалжуулагчаас гарч байгаа чадвар, төлөв байдал нь төрөлхийн заяамал зүйл гэж үздэгээ хэлэх байна. Тиймээс ч Барса Райкаард болон Гвардиолаг сонгосон. Түүнчлэн би хэн нь илүү сайн дасгалжуулагч вэ гэдгийг яриагүй бөгөөд тэд насанд хүрсэн хүмүүст яг л хүүхэдтэй харьцаж буй мэт анхаарал тавьдгийг жишээ болгосон юм.