Хувцас солих өрөөнд цувралаас ...#31
Секонд сити дербигийн өмнө...*Залуус Бирмингамын эсрэг тоглох тоглолтын өмнө өрөөндөө цугларчээ*
MOН: Манай зарим тоглолт ч дербид гоолдох дуртай даа тэ Агбон? (Агбон БИрмингамын эсрэг тоглосон сүүлийн 4 тоглолтонд данда гоолдсон)
*Агбон ойлгоогүй царайтай*
Агбон: Тийм байхаа...
MOН: Юу тийм байхаа гэж? Чи гоол хийдэг биз дээ?
Агбон: Би мэдэхгүй, яг бол санахгүй байна л даа... Нөгөө... бид нар Дербитэй тоглоогй нилээд удлаа шд босс?
MOН: ҮГүй дээ Агбон минь, Дерби Каунти биш ээ..в Бирмингам ситигийн эсрэг тоглох Дерби тоглолтыг ярьж байшд...
*Агбон сая л ойлгож нүд нь сэргээд ирэв*
Агбон: Үүү хүү!!
*Агбон баярлан өрөөн дотуур гараа алдлан онгоц болон гүйж гарав, харин Дельф харин сэтгэл гундуухан сууна*
MOН: Их харамсалтай байна Фабиан. Европын цом авч байсан хашир тоглогчийн хувьд гэмтлээс болж тоглолт өнжих ямар хэцүүг их сайн ойлгож байна. БИ өөрөө хүртэл Европын цомын финалыг гэмтлийн улмас өнжиж байсым шүү... Тэгээд би эргэн ирж, өөрийн ур чадвар, гайхамшигийг харуулан, Европын цомыг...
Дельф: Босс?
MOН: Өө уучлаарай, би дахиад Европын цом авч байснаа яриад эхэлснүү?
Дельф: Тийм ээ... жоохон л...
MOН: Харин би Европын цомыг 2 удаа авч байсым л даа тэгээд л...
Дельф: Тийм ээ би мэднэ ш дээ! Тэхдээ гол нь гэмтэлдээ ч биш л дээ... би дерби тоглолтонд орох гэж ямар их бэлдсэн гэж санана...
*Дельф нулимсаа арчингаа хэрхэн бэлдэж байснаа бодов... Тэрээр өөрийгөө тайландад очиж му тай тулааны мастеруудтай тулалдан, Сибирийн баавгайг 2 хөлөөрөө таклдан унагаж, машиныхаа гаражийн дээврээс өлгөсөн хөлдүүү үхрийн гуяыг нүцгэн гараараа нүдэж байгаагаар төсөөлөх бөгөөд ард нь 80 аад оны ритмтэй рок баллад дуу эгшиглэнэ...*
Дельф: Пуш ит тү дэ лиш мэээт!!!! (Скарфейсийн дуу)
MOН: Фабиан?
Дельф: Өө … Уучлаарай босс, би харин бодолдоо автчиж....
*Коллинс орж ирэв*
Коллинс: Би тоглолтонд оролцохыг маш их хүсэж байна босс... Би Виллад орсноосоо хойш бүр цэнхэр өнгийг үзэн яддаг болсон гээл бодчих...Уучлаарай Сидвелл хөгшөөн...
СИдвел: Уучлаарай? Яасан? .... Ээ бурхан минь!
*Цонхон доор Сидвеллийн цэнхэр байк шатаж байгаа үзэгдэв* (Сидвелл цэнхэр байктай)
Сидвелл: Миний байк! Миний хайртай байк минь!
MOН: Энэ чинь л жинхэнэ спирит байна даа!
Сидвелл: Энэ чинь Эспри гийн байк биш, жинхэнэ Хонда байхгүй юу?
*Сидвелл галыг унтраахаар ухасхийн гарав*
MON: Хөөе, тоглолт дуусахаас өмнө 5 минутын өмнө гэхэд ирсэн байгаарай, чи гарна шүү!
*Хаалган дээр 2 үл таних эр үзэгдэв*
Эхний хүн: Хөөе Виллагийн хожигдморуудаа!
2 дахь хүн: Азгүй амьмад!
MOН: Та 2 хэн гээч вэ? Манай хувцас солих өрөөнд юу хийж яваан?
2 дахь хүн: Би л байшдээ, Лиам Рижвелл...
*МОН санахыг оролдоно*
Рижвелл: Яагаав би хамгаалалтанд тоглодог байсышдээ?
*MOН нэг л санах янзгүй байв*
Рижвелл: Яагаав дээ та намайг сахал чинь ургахаар ирээрэй гээд явуулсан шд...
*MOН санаж байгаа дүр эсгэн*
MOН: Ааа тийм, саналаа Иан Рижвел...
Рижвелл: Лиам.
MOН: Ямар ялгаа байна? харин чи хэн бэ?
*Эхний хүн тулгамдсан бололтой*
Эхний хүн: аан? Би саяхан багаас гарсан шд ээ, би байна Грейг Гарднер...
MOН: Хэн ий? Бидэнд ямар ч цэцэрлэгч хэрэггүй... манай хөл бөмбөгийн талбай арчлагч оны шилдэг арчлагчаар тодорчоод байхад бидэнд ямар ч цэцэрлэгч хэрэггүй... (Вилла паркын граундсман оны шилдэг граундсман болсон)
Гарднер: Үгүй ээ цэцэрлэгч биш ш дээ...
MOН: Тэнэгтэхээ больж үз, чиний нэр чинь Цэцэрлэгч (Гарденер)биз дээ!
*Бүгд шоолон инээлдэв*
Гарднер: Бид Виллад тоглож байгаад одоо Бирмингамд тоглодог болсон шд ээ...
MOН: Тэгээд! Энд хоум багийн хувцас солих өрөө гэж байгаа биз дээ? Уншиж чаддгүймуу? Арай гэж салахаар л эргээд ирсэн байх юмаа та 2!!!
*Өрөө даяар инээдэм болоход Гарднер урагш алхан зоригоо чангалаад*
Гарднер: Би уншиж чадна за!
*Гарднер амаа бариад хойшоо гэдийн Рижвелд хандан аяаарханаар*
Гарднер: Унших гэдэг чинь юу билээ хө?
Рижвелл: Юу ш дээ.... нөгөө...их л гоё юм байдаг байх...
*Залуус гайхан тэднийг ширтэнэ*
MOН: Тэгээд та 2 яг яах гэж ирсийм бэээ?
Гарднер: Бид та муусайн азгүй амьтадад зориулан Чайрманаасаа мэдээ авчирлаа...
MOН: Тэгээд юу гэж?
Рижвел: Манай босс харин нэг туслах дасгалжуулагч зээлээч гэнээ... (Бирмингамын зарим нэг туслах дасгалжуулагч, бас бус хүмүүс саяхан ажлаасаа халагдсан)
MOН: Зайл...
Гарднер: Тэр их баян хүн, мөнгий нь заавал төлнөө... бас их шударга хүн...
MOН: Гарр!
*Агбон гэнэт нам гүм байдлыг эвдэн онгоц болон гүйв*
Агбон: Үүүүүүүнннн үүүннн!