Eliminate Heat in 5 games... BEAT CAVS NOW!Зиак, өнөөдөр Илчнүүдийг талбайдаа авчирч 5 тоглолтонд 4 дэх хожлоо авснаар дараагийн раундад Леброны
эсрэг өрнүүлэх цувралдаа бэлдэж эхэллээ...
Рэй Аллен маань өнөөдөр 2-р хагаст холын зайн шидэлтээ 5 удаа амжилттай болгож, нийтдээ 24 оноо аван
96-86аар Илчнүүдийг хожиход гол үүрэг гүйцэтгэлээ... Бүтэн сайнаас Кавстай тоглож эхлэх юм...
Шинэ цувралын талаар ПП "Энэ бол агуу цуврал байх болно" гэж хэлжээ...
Миамигийн лидер Вэйд 31 оноо , 8 самбар, 10 дамжуулалт хийж сайн тоглосон ч дахиад л ганцаардлаа...
Энэ зун тэрбээр чөлөөт агент болох бөгөөд ийнхүү хожигдсоноор багаа сольж ч магадгүй болоод байна...
Тоглолтын дараа Вэйд "Ирээдүйд би юу болохыг хэлж мэдэхгүй байна, Энэ зун бол маш чухал цаг хугацаа бас
маш завгүй үе байх болно, би өөрийгөө сайн тамирчин гэдгээ мэдэх ч, ингээд хожигдоод баймааргүй байна" гэжээ...
Үүнээс үзвэл нэг бол Миами маш том өөрчлөлт хийнэ, эсвэл Вэйдээ явуулах нь дээ...
Тоглолтын эхнээс манайхан сайн байж , 21 онооны илүү болгосон ч 4-р үед 10 : 16 сек үлдсэн байхад аль хэдийн
бариулж ердөө 3 онооны зөрүү буюу 73-70 болчихсон явж байлаа... Гэвч энэ Аллены ээлж дараалсан амжилттай
холын шидэлтүүд , бас цаг ойртох мөчид Пирсийн хийсэн оролт, КЖ-гийн дундын шидэлт зэрэг нь 1 минут үлдээд
байхад эргээд 10 минутын зөрүүтэй болгож манайхан хожжээ... Рондо өнөөдөр супер байж 16 оноо, 8 самбар, 12 ассист, 4 удаа бөмбөг тасалжээ... Аргагүй л "Их 4-ийн нэг шүү"
ПО эхлэхийн өмнө олон хүн манайхыг хол явахгүй , муу байгаа гэж байсан... Гэхдээ энэ цувралаар хангалттай
өөрсдийгөө харуулсан гэж бодож байна... Бараг л 7 тоглолт гарна гэж хүмүүс таамаглаж байсан ч илт илүүрхэж,
ПО баг ямар болохыг тэдэнд харууллаа... Дашрамд дурдахад, Вэйд үнэхээр сайн тоглогч юмаа... Бүх 5 тоглолтонд
багаа чирч, шилдэг тоглолт, шилдэг үзүүлэлтүүд хийсэн... Магтууштай
Миамитай хийсэн 5 тоглолт:
1.
BOS 85 - 76 MIA
2.
BOS 106 - 77 MIA
3. MIA 98 - 100
BOS4.
MIA 101 - 92 BOS
5.
BOS 96 - 86 MIA
Өнөөдөр нөгөө талд Кавс мөн ялснаар 2-р шатанд тулах эхний дуэл тодорсон юм... 2008 онд бүсийн финалд
манайх Хаантай жинхэнэ алалцаж алалцаж 7 тоглолтонд хожиж байсан... Гэхдээ энэ жилийн хаан бол одоо шал
өөр байдалтай байгаа... Илүү хүчирхэгжсэн гэсэн үг... Шак, Жэмисон нараар хүч нэмсэн төдийгүй, 08 оны
Лебронтой хослодог хүмүүс илт сайжирсан байгаа... Тэглээ гээд манайд дутаад байх юм байхгүй...
Жинхэнэ алаан болно... Улиралд хоорондоо 4 тоглоход 2,2 удаа бие биенээ хожсон...
Эхний тоглолт Монголын цагаар бүтэн сайны өглөө, Кавсын талбайд болно...
Багаа дэмжээд л байя...
ГӨҮ БОСТОН ГӨҮ ГӨҮ