Зиа нэг ийм юм хүнд бичиж өгсийн. Тэгээд бичдэг хүмүүс харуул инээд нь хүрнэ байх. Юу ч гэсэн оруулчмаар санагдлаа дараа нь улам сайжираад овоо бичдэг болох байлгүйдээ.
Робин Гүүд1983 оны зун Голландын нэгэн жижиг тосгонд зураач Жосе Расаас хосгүй нэгэн бүтээл төрсөн нь уран зураг биш байжээ. Харин хожмоо алдарт улбар шаруудын(Голландын шигшээ баг) урд фронтын дайчин болсон Робин ван Перси байсан юм. Тиймээ тэр магадгүй урлагийн бүтээл байх. Робин урлагийн гэр бүлд төрж өссөнөөр яруу торгон мэдрэмжийг нь өвлөн авсан гэлтэй. Түүний зүүн хөлийн хүчтэй цохилт, мэдрэмжтэй дамжуулалт, 16 доторх бөмбөг эзэмшилт зэрэг нь түүний тоглолтыг шимтэн үзэгчдийн гол харах зүйлс нь байдаг.
Робин аав, ээж хоёроо дагаж уран бүтээлч болох боломж түүнд байсан ч, хөл бөмбөг гэх хөлгүй их далай түүнийг нэгэнт ховсдсон байсан тул нутгийн жижиг клуб болох СБВ Экселсиорын хүүхдийн багт 14 настайдаа элсэн оржээ. Энэ багт түүнээс гадна олон алдартай хөл бөмбөгчид өсч бойжсоноос Мичел Баштос, Саломон Калоу нарыг нэрлэх нь зүйтэй болов уу. Робин ван Перси даруухан зантай нэгэн боловч талбай дээр тэс өөр хүн шиг байдаг. Дээр дурдсанаар түүнд хөл бөмбөг тоглоход нь түүний мэдрэмж хамгийн чухал нөлөөтэй байсан юм. Өндөр чадвартай, авъяаслаг довтлогчоо Экселсиор алдах хүсэлгүй байсан нь тодорхой. Гэвч Робин багийн дасгалжуулагчтай зөрчилдөөнтэй байсны улмаас Робин Экселсиорыг орхин нутгийн клуб болох Фейноордоор овоглох болсон юм. Түүнийг очсоноос хойш багт нь бэртэл гэмтлийн асуудал байсан тул тэр тийм ч удалгүй 3 дугаар багт нэрлэгдэх болсон бөгөөд 17 настай байхдаа үндсэн багийн өмсгөлийг өмсч талбайд гарсан байна. Тэр жил Робин нийтдээ 15 удаа үндсэн багт багтан тоглосон нь түүнийг 2001-2002 оны "Лигийн залуу авъяаслаг тоглогч" болоход хангалттай байжээ. Дараагийн улиралдаа тэр багтайгаа 3.5 жилийн мэрэгжлийн гэрээ байгуулсан ба Амстел Капын тэмцээнд АГОВВ-г бут ниргэсэн тоглолтонд багийнхаа 6 гоолоос 5-ыг нь хийж улиралыг итгэл төгс эхлүүлсэн боловч, багийн менежер Берт Ван Марвижк түүнийг хэцүү зантай хэмээн ресерв багт буцаасан байдаг. Тэр үеэс хойш Робин болон Берт Ван Марвжижк нарын харилцаа сайн сайхан байгаагүй бөгөөд энэ нь Робиныг гэрээгээ сунгах хүсэлгүй болгож улмаар 2004 оны өвлийн арилжаа наймааны цонхоор Франц мэрэгжилтэн Арсен Венгер түүнийг багтаа элсүүлэхийг хүссэнээр гэрээ хэлцэл явагдаж 2.75 сая паундаар Хойд Лондонгын багт ирсэн. Тухайн үед түүний авъяас чадварт эргэлзэх хүн олон байгаагүй. Учир нь Венгерийн хараанд өртсөн тоглогчид хэзээд шилдэгүүд байдгийг тухайн үед дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байв. Арсеналын фанууд түүнийг өөрсдийн домогт тоглогч Голландын мэргэн бууч Деннис Беркгамптай зүйрлүүлж түүний залгамжлагчаар тодруулж байсан нь санаандгүй хэрэг биш юм. Учир нь Робины тоглолтын стийл Деннис Беркгампынхтай олон талаар төстэй бөгөөд Арсеналд ирсэнийхээ дараа ч тэр Деннисээс олон зүйл сурч тоглолтын хувьд түүнтэй уламч адилхан болсон гэж Арсен Венгер дурсан ярисан байдаг. Харин Робин Лондонгийн багт ирсэн тухайгаа 2009 онд сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа "Тэр жил намайг Ренжерс авах байх гэж бодож байлаа, гэтэл Шотландын багаас ямар нэгэн санал ирээгүй" гэжээ.
2004 оны тавдугаар сарын 17-ны өдөр Арсеналтай 4 жилийн гэрээ байгуулснаар түүний хувьд шинэ амьдрал эхэлсэн гэж хэлж болно. Арсен Венгерийн довтолгоо голчилсон хурдтай тоглолтын тактикт түүний үүрэг роль өндөр байсан нь дамжаггүй. Түүний Арсенал дахь үүрэг маш тодорхой байлаа. Үндсэн товтлогч Тиерри Анригийн туслах довтлогчоор тоглож зарим үед зүүн жигүүрлүү гарч гоолын боломж үүсгэх. Энэ үед Арсенал бас нэгэн наймаа хийсэн нь Нарлаг Испаниас ирсэн Жосе Антонио Рэес байсан бөгөөд 2 залуугийн хооронд гарааны эрхийн төлөө тэмцэлдээн өрнөх нь илт байсан юм. Робины хувьд ФА Комюнити шилдэд Арсенал МанЮ-г 3-1ын харьцаатай хожсон тоглолтонд анхны дебюгээ хийсэн бол Лийгийн цомын тэмцээнд Манчестер Ситигийн хаалганд гоолдсоноор Арсенал дахь албан ёсны анхны гоолоо тэмдэглүүлжээ. Гэвч бүх зүйл сайхан байсангүй. Соутхамптонтой 1-1 харьцаатай тэнцсэн тоглолтонд Робин эсрэг багийн тоглогчтой муудалцаж улаан хуудас авсанаар хэр их амбицтай тоглолч вэ гэдгээ харуулсан байна. Уг тоглолтын дараа Венгер Робины зан аашын хувьд шүүмжилсэн байдаг. 2004-2005 оны улиралыг тэр нийт 41 тоглолтонд оролцож 10 гоол хийсэн гэсэн үзүүлэлттэйгээр дуусгасан ба улиралын зарим хэсэгт нь тэр гэмтэлтэй байсан юм. Түүний нэг сул тал нь гэмтэл бэртэл гэж зарим шүүмжлэгчид үздэг. Түүнийг нь ч батлах мэт Робин кареерийнхаа турш олон тооны гэмтэл авч байсан.
2005-2006 оны улирал эхлэхэд Робин гайхалтай тоглож 11 сард 8 удаа талбайд гарч 8 гоол хийснээр тухайн сарынхаа ПЛ-ын шилдгээр шалгарсан боловч дахиад л гэмтэл түүнд үргэлжлүүлэхэд нь саад болов. Кардифф ситигийн эсрэг тоглохдоо авсан түүний бэртэл хэсэгтээл үзэгчийн суудалд уясан байна. Тухайн жил Арсенал Аваргуудын
лигийн финалд үлдсэн бөгөөд Барсалона багтай хийсэн тоглолтонд тэр сэлгээний сандалд суусан бөгөөд баг нь 2-1-р ялагдал хүлээжээ.
2006-2007 оны улирал эхлэхэд тэр Чарлтон атлетикийн хаалганд нэгэн гайхалтай гоолыг оруулсан юм. Тэр нь зүгээр ч нэг гоол байсангүй. Жигүүрээс ирсэн хөндлөн дамжуулалтыг 16 шугаман дээрээс хайчилж цохиж хийсэн уг гоол нь ББСи-ийн сарын шилдэг гоолоор тодрсон байна. Шинэ улиралд түүнд бэртэл гэмтлийн асуудал байсан боловч тэр нийт оролцсон тоглолтонд 13 гоолоор өрсөлдөгчдийн хаалгыг мялааж байв. Тус жил Робин Роттердам хотын хамгийн шилдэг спортын хүн шагналын эзэн болсон нь түүний хувын хамгийн том шагнал нь байсан юм.
2007-2008 оны улиралд Багийн ахлагч Тиерри Анри Барселона багруу зарагдсанаар Робины хувьд багийн гол довтлогч болон үлдсэн. Арсенал тэр жил гайхалтай байж улиралын эхний хагаст хүснэгтийг тэргүүлж байсан ба Робин ч мөн шилдэг тоглолтоо үзүүлж 7 тоглолт дараалан гоолдсон гэсэн амжилттай байсан ч өнөөх л бэртэл түүнийг дахиад л 2 сар талбайгаас хол байлгажээ. Энэ улирал тэрбээр ур чадварын хувьд маш их өсөн дэвжсэн бөгөөд багийн тэргүүлэх тоглогчдын нэг болж чадсан юм.
2008-2009 оны улирал түүний хувьд гэрэл гэгээтэй эхэллээ. Нюй кастелийг 3-0 р хожсон тоглолтонд Робин пеналтийгаас гоолдсон байна. Робин Ван Перси бол пеналт цохилтын мастер юм. Тэр торгуулын цохилтоос маш хүчтэй аль нэг буланд цохидог тул хаалгач хаах ямарч боломжгүй байдаг. Үүнийгээ ч тэр улиралд олон тоглолтонд харуулсан. 2008-2009 улиралд тэр ПЛ-ыг гоолын дамжуулалтаараа тэргүүлж(11) гоолоороо ч мэргэн буучдын жагсаалтанд дээгүүр бичэгдсэн байна(11). Улиралын эхэн хэсэгт явагдсан Челси-Арсеналын тоглолтонд тэр 2 гоол хийсэн ба баг нь 2-1р Челсийг нутагт нь хожсон. Тэр жил форм сайтай байсан Ливерпуулын хаалганд маш чухал гоолыг хийсэн нь мөн л ББСи-гийн шилдэг гоолоор шалгарч байжээ. Мөн тэр жилийн Аваргуудын лигийн тоглолтуудад Робин багтаа чухал гоолуудыг авчирж байв. Португалийн аварга Портутай тоглохдоо дубль хийж, Рома багийн хаалганд амин чухал гоол оруулан, шөвгийн наймын учраа болох Виллиарелын хаалганд мөн 1 гоолыг зоосон юм. Улирал дуусахад Робин багтайгаа ямар нэг цом өргөж чадаагүй ч гэлээ түүний хувьд шилдэг улирал нь байж багийнхаа улиралын шилдэг тоглогчоор шалгарсан байна.
2009-2010 оны эхлэлд Адебаёор багаасаа явж Робин Венгерийн шинэ тактикийн хамгийн урд шугамын довтлогч болсон ба энэ нь ч үр дүнгээ өгч багийн амин чухал эд эс нь болоод зогсохгүй 2009 оны 10 сарын шилдэгээр шалгарч багийн Хоёр дахь ахлагч болж багтайгаа ч гэрээгээ сунгасан юм. Тэр Гэрээгээ сунгахдаа:
"Миний зүрх сэтгэл зөвхөн Арсеналын төлөө, би өөрийгөө өөр багийн өмсгөлтэй төсөөлөхгүй байна" гэж мэдэгдсэн байна.
Энэ бүх сайхан эхлэлийн дараа гай газар, доорос гахай модон дотроос гэдэг шиг Голландын шигшээ багтайгаа Италийн эсрэг тоглож байхдаа шагайндаа гэмтэл авжээ. Ингэснээр тэр одоо болтол талбайд гараагүй байна. Робины багийн андууд түүний эзгүйд багаа түрүүлэх өрсөлдөөнд хэвээр үлдээж чадсан боловч Арсеналын хитман Робин Ван Перси байсан бол тэд түрүүлэхэд нэг их асуудал гарахгүй байсан гэж багийн фанатууд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.
Хөл бөмбөгчидийн жишгээр тэр үзэсгэлэнт нэгэн бүсгүйтэй гэрэлсэн бөгөөд түүнийг нь Боукра гэдэг байна. Тэд 1 хүү 1 охинтой.
Робин Ван Перси 2008/2009