Арсенал 09/10: It's time to rise and shine

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Arshavin_Walcott » Sun Apr 18, 2010 11:28 pm

Olzii wrote:Танайхыг МанЮ-гийн дээр л улирлаа дуусгаасай гэж бодсон шүү, даанч хүслээр болдоггүй хорвоо хойно. Одоо тайвшир, дараагийн веекээс эхлээд манайхыг дэмжинэ биз дээ :eek:
..

Тийм л болж таарлаа даа... Ману түрүүлсэнээс Бидний хөршүүд болох Цэнхэрүүд түрүүлсэн нь дээрээ...

Буучид бид ойлгомжтой боллоо доо... Одоо яалтай билээ...

Дамба муу туучийг даалуу үүлүүтэй гэж яаж мэдэх вээ дээ... Вигандууллаа даа..
PRIDE NEVER SUBSIDE
User avatar
Arshavin_Walcott
Буучин
Буучин
 
Posts: 703
Joined: Thu Feb 11, 2010 9:33 pm
Location: Fly Emirates

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Tomroo_Kop » Sun Apr 18, 2010 11:31 pm

Lenin wrote:Энэ жилийн хамгийн аймар Комбайк хийчих шиг боллоо. Тэртээ тэргүй энэ мэтийн хожигдол зайлшгүй хэрэгтэй байсан гэж бодож байна. Энэ нь дараа жилд их ач холбогдол өндөртэй.

Тийм шүү...Алдаан дээрээ л суралцахгүй бол танай манай зөрүүд дасгалжуулагч нар тоох шинжгүй мэт хэхэ...

Манайх ч бас 4-р байраас мултарч байж 2 Яанкикаас салж мөн Рафад юм ойлгуулах шиг боллоо...60 саяар солилцоо наймаа хийнэ гээд л орилоод байна лээ хэхэ
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Lenin » Sun Apr 18, 2010 11:34 pm

Tomroo_Kop wrote:
Lenin wrote:Энэ жилийн хамгийн аймар Комбайк хийчих шиг боллоо. Тэртээ тэргүй энэ мэтийн хожигдол зайлшгүй хэрэгтэй байсан гэж бодож байна. Энэ нь дараа жилд их ач холбогдол өндөртэй.

Тийм шүү...Алдаан дээрээ л суралцахгүй бол танай манай зөрүүд дасгалжуулагч нар тоох шинжгүй мэт хэхэ...

Манайх ч бас 4-р байраас мултарч байж 2 Яанкикаас салж мөн Рафад юм ойлгуулах шиг боллоо...60 саяар солилцоо наймаа хийнэ гээд л орилоод байна лээ хэхэ

Танайх ч бас хийчдиймаа. Манайх бол бүр паг. Хийхгүйшүүдээ. Танайх жишээ нь Акуаг 20-р авчирсан. Тэхэд манай клубын рекорд Шава байдаг байхаа 15ч билүү.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Arshavin_Walcott » Sun Apr 18, 2010 11:36 pm

Tomroo_Kop wrote:
Lenin wrote:Энэ жилийн хамгийн аймар Комбайк хийчих шиг боллоо. Тэртээ тэргүй энэ мэтийн хожигдол зайлшгүй хэрэгтэй байсан гэж бодож байна. Энэ нь дараа жилд их ач холбогдол өндөртэй.

Тийм шүү...Алдаан дээрээ л суралцахгүй бол танай манай зөрүүд дасгалжуулагч нар тоох шинжгүй мэт хэхэ...

Манайх ч бас 4-р байраас мултарч байж 2 Яанкикаас салж мөн Рафад юм ойлгуулах шиг боллоо...60 саяар солилцоо наймаа хийнэ гээд л орилоод байна лээ хэхэ


Тийм дээ..Зөрүүд Өвөөгийн толгойд юм бодогдоо байлгүйдээ... Сайн наймаа хүлээж сууя даа энэ зун...

Дараа улиралыг хүлээе дээ...Ккк

РВПийн сайн тоглолтыг хүлээж байя
PRIDE NEVER SUBSIDE
User avatar
Arshavin_Walcott
Буучин
Буучин
 
Posts: 703
Joined: Thu Feb 11, 2010 9:33 pm
Location: Fly Emirates

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Lenin » Sun Apr 18, 2010 11:38 pm

Робин гүүд ч уг нь гоё байлээдээ. Өнөөдөр тайвшираад эрт гаргасангүй. Тэхээс эрт гарсан бол 1 зоох байсиймдаа.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Celine » Sun Apr 18, 2010 11:40 pm

робинг одоо үлдсэн тоглолтууд дээр сэлгээнээс гаргаад байвал
уг нь формоо олох байх да. гэхдээ сити дээр гараанд байгаасай гэж хүсжийн
муу адэбаёөрыг ::angry::
i love Van persie . He is sucha hottie..
Go gunnerzz
User avatar
Celine
gunner_girl
 
Posts: 171
Joined: Sun Apr 12, 2009 9:52 am
Location: North Ireland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby o_baatar316 » Mon Apr 19, 2010 1:29 am

Өөө оноо алдчаа юу, аймар комбек хийжээ дээ янз нь.
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby che » Mon Apr 19, 2010 3:05 am

Arsene wrote:Tomroo_Kop: за охин минь одоо болно.танайхтай түүх яримааргүй байна танай түүх дуусдаг биш ямар :eek:

хараад байхад ливэрпүүлийг энэ форумд охидууд их дэмждэг юмаадаа :mrgreen:

энэ Арсэнэ гэж ignore list-д орох дараагийн хүн байшт, Виганд хожигдонгуутаа манайхыг яриад явчдаг үнэн алиа алиа, танайх манайхаас 2,3 байр илүү гарлаа гээд яахав жаахан илүү мөнгө авна, ал-тэй үлдэнэ тэгээд ч ал-д явах бишдээ тээ. пл ч авах биш. манайх ядаж л европа лигт тоглож байна даа. ядаж тэр карлинг кап юмуу, фа кап авчаад олон юм ярьсан нь дээр биз, эсвэл ядаж арсэналын фэнүүдээсээ суралц.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby zigo » Mon Apr 19, 2010 3:13 am

Хөөе Че, тэгээд чи наад хүнээ игнордоод л болоошд. Бусдынх нь дургүй хүрмээр юм ярих хэрэг байгаа юм уу?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby У.Тэмүүжин » Mon Apr 19, 2010 3:22 am

танай багийн зарим фанатууд цагаа тулахлээр арсенэ гишүүнээс долоон дор юм бичдэг биздээ
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby che » Mon Apr 19, 2010 3:29 am

zigo wrote:Хөөе Че, тэгээд чи наад хүнээ игнордоод л болоошд. Бусдынх нь дургүй хүрмээр юм ярих хэрэг байгаа юм уу?

бүр нэг хатгаад байгаам шиг санагдалаа, манай багийг л муулж байгаа юм чинь хариуд нь багийг нь муулж л санаа амрах юм байлгүй дээ. :mrgreen:
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby che » Mon Apr 19, 2010 3:29 am

JJ.man wrote:танай багийн зарим фанатууд цагаа тулахлээр арсенэ гишүүнээс долоон дор юм бичдэг биздээ

арай ч Виганд хусуулчаад танай тухай ярьж байсан юм байхгүй шүү.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby У.Тэмүүжин » Mon Apr 19, 2010 3:37 am

юуунд ч хусуулаагүйн бж янз янзын юм яридийшд.... ингээл хаяцгаачий :mongol:
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Г.Баяраа » Mon Apr 19, 2010 4:48 am

Силвестригийн бөмбөгнөөс том толгой орж ирээл аймар мөргөсөн :mrgreen: Фабиански тэнд Брэмблийн толгой дээр ''цохиод'' гоол алдаж л байдаг...их л гошин тоглолт болждээ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby soccer » Mon Apr 19, 2010 5:08 am

Виган сүүлийн 10н минутанд 3н гоол :aain:
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Цогоо » Mon Apr 19, 2010 9:04 am

Арсэн Вэнгэр - Манай тоглолтод уялдаа холбоо, сахилга бат огт харагдсангүй

Image

Яагаад хоёр гоолын тэргүүллээ алдчихсан бэ...
Бид анхаарлаа хангалттай төвлөрүүлсэнгүй, сахилга батгүй байснаас бариулчлаа. Бага зэргийн азгүйтэл байсан ч гэсэн ер нь 90 минутын турш анхаарлаа төвлөрүүлэхгүй бол алдана, ялангуяа доошоо унахгүйн тулд алдах юм байхгүй гээд үхэн тэмцэж байгаа багийн эсрэг. Тэд дуусан дуустал тэмцсээр байсан, эцэст нь бид шийтгүүллээ дээ.

Тоглолт дуусчихлаа гэж бодсон уу...
Үгүй, би тоглолтыг дууссан гэж огт бодоогүй. Бөмбөгөө барьж, боломж гаргах тал дээр манайханд хүндрэлтэй байгаа нь илт байсан. Хөлбөмбөгт боломж гаргаж чадахгүй байна гэдэг асуудалд орлоо гэсэн үг. 2-0оор хожиж байсан ч манайханд уялдаа холбоо, сахилга бат байхгүй байсан учраас юу юугүй шийтгүүлэх нь дээ гэсэн бодол надад байнга төрж байсан.

Хоёр хашир туршлагатай төвийн хамгаалагч нараасаа арай дээр тоглолт хүлээж байсан уу...
Өнөөдрийн тоглолт дээрх хувь хүмүүсийн тухай ярьмааргүй байна. Хаа очиж гайгүй тоглосон ч гэсэн тэр хоёрыг нэлээн сандаргасан л даа.

Тоглолтын дараа тоглогч нартаа юу гэж хэлсэн бэ...
Тэрнийг би өөртөө үлдээчихье.

Энэ улирлын гэмтэл бэртлийн талаар...
Гэмтэл бэртлийг би шалтаг болгомооргүй байна. Арсенал Хөлбөмбөгийн Клубт тоглож байгаа хүн 2-0 гээд хожиж байгаад хожигдсоноо гэмтэлтэй холбож тайлбарлах нь утгагүй юм.

Танай багт шинэ хаалгач хэрэгтэй байгаа юу...
Хүн болгон өөрийн бодолтой шүү дээ. Би өөрийнхийгөө өөртөө үлдээгээд бусдынхыг бас өөрсдөд нь үлдээе. Тэгэхдээ та нар манайхыг өнөөдөр хаалгачаас болоод хожигдчихлоо гэж хэлэх гээгүй биз дээ?

Тоглогч нар чинь хожчихсон гэж бодож байсан юм болов уу...
Тэр талаар тэдэнтэй ярилцаж амжаагүй л байна. Гэхдээ энэ дээд түвшний тэмцээнд 90 минутын турш анхааралтай байхгүй бол шууд хожигдоно.

Одоо Премьер Лигт хэн түрүүлэх бол...
Надад хамаагүй.

Өнөөдөр ялсан бол тайтлын өрсөлдөөнд орж ирэх байсан уу...
Мэдээж. Өнөөдрийн тоглолтод ялсан бол тэгэлгүй яахав.

Доор байгаа багуудад баригдах магадлал...
Спурс барих боломжтой. Манчестер Сити ч бас боломжтой. Бид ядаж ганц тоглолтод хожих хэрэгтэй байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Lenin » Mon Apr 19, 2010 9:06 am

Өвгөн бол нэлээд ууртай байгаам байнадаа. тоглогчид ч нэлээд авхуулсан нь тодорхой. Надад хамаагүй, ядаж нэг хожих хэрэгтэй энтэр гэцэн бөөн уур л байх шиг байна. Хаалгачын асуудал дээр ч гэсэн.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Toba's » Mon Apr 19, 2010 9:11 am

Юу ч гэсэн хожсон багт баяр хүргэе хэрэгтэй багт 3 оноог нь өглөө гэж боджийно, Ситид өгсөн биш. Вэнгэрийн өөрийнх нь сэлгээний алдаа Росицки, Валкотт 2 хамгийн сайн тоглож байсан 2 -нь шүү дээ яагаад суулгачив?. Клишид Росицки ямар их тус хүргэж байгаа вэ гэж Сонг шиг л байнлээ. Вэнгэрт болон багийн удирдлагад энэ дарамт очих ёстой байснуу гэвэл байсан яагаад муу ч гэсэн Алимаагаа гаргаагүйн ?, тэр клишиг зар зар хог юмаа, ганцаар тогтохгүй хамгаалагч, хаалгач хэрэгтэй юм байна.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Toba's » Mon Apr 19, 2010 9:14 am

Энэ янзаараа талбай дээрээ Ситид нухуулвал, ээ бүү үзэгд хамаг нэр төр будаа, нүүрэн дээрээ хувцас солих өрөөнд нь шалны алчуур байдаг бол бариад гарах хэрэгтэй.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Lenin » Mon Apr 19, 2010 9:21 am

Зиа нэг ийм юм хүнд бичиж өгсийн. Тэгээд бичдэг хүмүүс харуул инээд нь хүрнэ байх. Юу ч гэсэн оруулчмаар санагдлаа дараа нь улам сайжираад овоо бичдэг болох байлгүйдээ.
Image
Робин Гүүд

1983 оны зун Голландын нэгэн жижиг тосгонд зураач Жосе Расаас хосгүй нэгэн бүтээл төрсөн нь уран зураг биш байжээ. Харин хожмоо алдарт улбар шаруудын(Голландын шигшээ баг) урд фронтын дайчин болсон Робин ван Перси байсан юм. Тиймээ тэр магадгүй урлагийн бүтээл байх. Робин урлагийн гэр бүлд төрж өссөнөөр яруу торгон мэдрэмжийг нь өвлөн авсан гэлтэй. Түүний зүүн хөлийн хүчтэй цохилт, мэдрэмжтэй дамжуулалт, 16 доторх бөмбөг эзэмшилт зэрэг нь түүний тоглолтыг шимтэн үзэгчдийн гол харах зүйлс нь байдаг.
Image
Робин аав, ээж хоёроо дагаж уран бүтээлч болох боломж түүнд байсан ч, хөл бөмбөг гэх хөлгүй их далай түүнийг нэгэнт ховсдсон байсан тул нутгийн жижиг клуб болох СБВ Экселсиорын хүүхдийн багт 14 настайдаа элсэн оржээ. Энэ багт түүнээс гадна олон алдартай хөл бөмбөгчид өсч бойжсоноос Мичел Баштос, Саломон Калоу нарыг нэрлэх нь зүйтэй болов уу. Робин ван Перси даруухан зантай нэгэн боловч талбай дээр тэс өөр хүн шиг байдаг. Дээр дурдсанаар түүнд хөл бөмбөг тоглоход нь түүний мэдрэмж хамгийн чухал нөлөөтэй байсан юм. Өндөр чадвартай, авъяаслаг довтлогчоо Экселсиор алдах хүсэлгүй байсан нь тодорхой. Гэвч Робин багийн дасгалжуулагчтай зөрчилдөөнтэй байсны улмаас Робин Экселсиорыг орхин нутгийн клуб болох Фейноордоор овоглох болсон юм. Түүнийг очсоноос хойш багт нь бэртэл гэмтлийн асуудал байсан тул тэр тийм ч удалгүй 3 дугаар багт нэрлэгдэх болсон бөгөөд 17 настай байхдаа үндсэн багийн өмсгөлийг өмсч талбайд гарсан байна. Тэр жил Робин нийтдээ 15 удаа үндсэн багт багтан тоглосон нь түүнийг 2001-2002 оны "Лигийн залуу авъяаслаг тоглогч" болоход хангалттай байжээ. Дараагийн улиралдаа тэр багтайгаа 3.5 жилийн мэрэгжлийн гэрээ байгуулсан ба Амстел Капын тэмцээнд АГОВВ-г бут ниргэсэн тоглолтонд багийнхаа 6 гоолоос 5-ыг нь хийж улиралыг итгэл төгс эхлүүлсэн боловч, багийн менежер Берт Ван Марвижк түүнийг хэцүү зантай хэмээн ресерв багт буцаасан байдаг. Тэр үеэс хойш Робин болон Берт Ван Марвжижк нарын харилцаа сайн сайхан байгаагүй бөгөөд энэ нь Робиныг гэрээгээ сунгах хүсэлгүй болгож улмаар 2004 оны өвлийн арилжаа наймааны цонхоор Франц мэрэгжилтэн Арсен Венгер түүнийг багтаа элсүүлэхийг хүссэнээр гэрээ хэлцэл явагдаж 2.75 сая паундаар Хойд Лондонгын багт ирсэн. Тухайн үед түүний авъяас чадварт эргэлзэх хүн олон байгаагүй. Учир нь Венгерийн хараанд өртсөн тоглогчид хэзээд шилдэгүүд байдгийг тухайн үед дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байв. Арсеналын фанууд түүнийг өөрсдийн домогт тоглогч Голландын мэргэн бууч Деннис Беркгамптай зүйрлүүлж түүний залгамжлагчаар тодруулж байсан нь санаандгүй хэрэг биш юм. Учир нь Робины тоглолтын стийл Деннис Беркгампынхтай олон талаар төстэй бөгөөд Арсеналд ирсэнийхээ дараа ч тэр Деннисээс олон зүйл сурч тоглолтын хувьд түүнтэй уламч адилхан болсон гэж Арсен Венгер дурсан ярисан байдаг. Харин Робин Лондонгийн багт ирсэн тухайгаа 2009 онд сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа "Тэр жил намайг Ренжерс авах байх гэж бодож байлаа, гэтэл Шотландын багаас ямар нэгэн санал ирээгүй" гэжээ.
Image
2004 оны тавдугаар сарын 17-ны өдөр Арсеналтай 4 жилийн гэрээ байгуулснаар түүний хувьд шинэ амьдрал эхэлсэн гэж хэлж болно. Арсен Венгерийн довтолгоо голчилсон хурдтай тоглолтын тактикт түүний үүрэг роль өндөр байсан нь дамжаггүй. Түүний Арсенал дахь үүрэг маш тодорхой байлаа. Үндсэн товтлогч Тиерри Анригийн туслах довтлогчоор тоглож зарим үед зүүн жигүүрлүү гарч гоолын боломж үүсгэх. Энэ үед Арсенал бас нэгэн наймаа хийсэн нь Нарлаг Испаниас ирсэн Жосе Антонио Рэес байсан бөгөөд 2 залуугийн хооронд гарааны эрхийн төлөө тэмцэлдээн өрнөх нь илт байсан юм. Робины хувьд ФА Комюнити шилдэд Арсенал МанЮ-г 3-1ын харьцаатай хожсон тоглолтонд анхны дебюгээ хийсэн бол Лийгийн цомын тэмцээнд Манчестер Ситигийн хаалганд гоолдсоноор Арсенал дахь албан ёсны анхны гоолоо тэмдэглүүлжээ. Гэвч бүх зүйл сайхан байсангүй. Соутхамптонтой 1-1 харьцаатай тэнцсэн тоглолтонд Робин эсрэг багийн тоглогчтой муудалцаж улаан хуудас авсанаар хэр их амбицтай тоглолч вэ гэдгээ харуулсан байна. Уг тоглолтын дараа Венгер Робины зан аашын хувьд шүүмжилсэн байдаг. 2004-2005 оны улиралыг тэр нийт 41 тоглолтонд оролцож 10 гоол хийсэн гэсэн үзүүлэлттэйгээр дуусгасан ба улиралын зарим хэсэгт нь тэр гэмтэлтэй байсан юм. Түүний нэг сул тал нь гэмтэл бэртэл гэж зарим шүүмжлэгчид үздэг. Түүнийг нь ч батлах мэт Робин кареерийнхаа турш олон тооны гэмтэл авч байсан.
Image
2005-2006 оны улирал эхлэхэд Робин гайхалтай тоглож 11 сард 8 удаа талбайд гарч 8 гоол хийснээр тухайн сарынхаа ПЛ-ын шилдгээр шалгарсан боловч дахиад л гэмтэл түүнд үргэлжлүүлэхэд нь саад болов. Кардифф ситигийн эсрэг тоглохдоо авсан түүний бэртэл хэсэгтээл үзэгчийн суудалд уясан байна. Тухайн жил Арсенал Аваргуудын
лигийн финалд үлдсэн бөгөөд Барсалона багтай хийсэн тоглолтонд тэр сэлгээний сандалд суусан бөгөөд баг нь 2-1-р ялагдал хүлээжээ.

2006-2007 оны улирал эхлэхэд тэр Чарлтон атлетикийн хаалганд нэгэн гайхалтай гоолыг оруулсан юм. Тэр нь зүгээр ч нэг гоол байсангүй. Жигүүрээс ирсэн хөндлөн дамжуулалтыг 16 шугаман дээрээс хайчилж цохиж хийсэн уг гоол нь ББСи-ийн сарын шилдэг гоолоор тодрсон байна. Шинэ улиралд түүнд бэртэл гэмтлийн асуудал байсан боловч тэр нийт оролцсон тоглолтонд 13 гоолоор өрсөлдөгчдийн хаалгыг мялааж байв. Тус жил Робин Роттердам хотын хамгийн шилдэг спортын хүн шагналын эзэн болсон нь түүний хувын хамгийн том шагнал нь байсан юм.
Image
2007-2008 оны улиралд Багийн ахлагч Тиерри Анри Барселона багруу зарагдсанаар Робины хувьд багийн гол довтлогч болон үлдсэн. Арсенал тэр жил гайхалтай байж улиралын эхний хагаст хүснэгтийг тэргүүлж байсан ба Робин ч мөн шилдэг тоглолтоо үзүүлж 7 тоглолт дараалан гоолдсон гэсэн амжилттай байсан ч өнөөх л бэртэл түүнийг дахиад л 2 сар талбайгаас хол байлгажээ. Энэ улирал тэрбээр ур чадварын хувьд маш их өсөн дэвжсэн бөгөөд багийн тэргүүлэх тоглогчдын нэг болж чадсан юм.
Image
2008-2009 оны улирал түүний хувьд гэрэл гэгээтэй эхэллээ. Нюй кастелийг 3-0 р хожсон тоглолтонд Робин пеналтийгаас гоолдсон байна. Робин Ван Перси бол пеналт цохилтын мастер юм. Тэр торгуулын цохилтоос маш хүчтэй аль нэг буланд цохидог тул хаалгач хаах ямарч боломжгүй байдаг. Үүнийгээ ч тэр улиралд олон тоглолтонд харуулсан. 2008-2009 улиралд тэр ПЛ-ыг гоолын дамжуулалтаараа тэргүүлж(11) гоолоороо ч мэргэн буучдын жагсаалтанд дээгүүр бичэгдсэн байна(11). Улиралын эхэн хэсэгт явагдсан Челси-Арсеналын тоглолтонд тэр 2 гоол хийсэн ба баг нь 2-1р Челсийг нутагт нь хожсон. Тэр жил форм сайтай байсан Ливерпуулын хаалганд маш чухал гоолыг хийсэн нь мөн л ББСи-гийн шилдэг гоолоор шалгарч байжээ. Мөн тэр жилийн Аваргуудын лигийн тоглолтуудад Робин багтаа чухал гоолуудыг авчирж байв. Португалийн аварга Портутай тоглохдоо дубль хийж, Рома багийн хаалганд амин чухал гоол оруулан, шөвгийн наймын учраа болох Виллиарелын хаалганд мөн 1 гоолыг зоосон юм. Улирал дуусахад Робин багтайгаа ямар нэг цом өргөж чадаагүй ч гэлээ түүний хувьд шилдэг улирал нь байж багийнхаа улиралын шилдэг тоглогчоор шалгарсан байна.
Image
2009-2010 оны эхлэлд Адебаёор багаасаа явж Робин Венгерийн шинэ тактикийн хамгийн урд шугамын довтлогч болсон ба энэ нь ч үр дүнгээ өгч багийн амин чухал эд эс нь болоод зогсохгүй 2009 оны 10 сарын шилдэгээр шалгарч багийн Хоёр дахь ахлагч болж багтайгаа ч гэрээгээ сунгасан юм. Тэр Гэрээгээ сунгахдаа:
"Миний зүрх сэтгэл зөвхөн Арсеналын төлөө, би өөрийгөө өөр багийн өмсгөлтэй төсөөлөхгүй байна" гэж мэдэгдсэн байна.
Image
Энэ бүх сайхан эхлэлийн дараа гай газар, доорос гахай модон дотроос гэдэг шиг Голландын шигшээ багтайгаа Италийн эсрэг тоглож байхдаа шагайндаа гэмтэл авжээ. Ингэснээр тэр одоо болтол талбайд гараагүй байна. Робины багийн андууд түүний эзгүйд багаа түрүүлэх өрсөлдөөнд хэвээр үлдээж чадсан боловч Арсеналын хитман Робин Ван Перси байсан бол тэд түрүүлэхэд нэг их асуудал гарахгүй байсан гэж багийн фанатууд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.
Image
Хөл бөмбөгчидийн жишгээр тэр үзэсгэлэнт нэгэн бүсгүйтэй гэрэлсэн бөгөөд түүнийг нь Боукра гэдэг байна. Тэд 1 хүү 1 охинтой.
Робин Ван Перси 2008/2009
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Mon Apr 19, 2010 9:27 am

з** нээрээ муу барсагийн тоглолтоос хойш нээрээ хэрэг алгаа
яг одоогийн гэмтэлгүй бүрэлдхүүн бол лигийн нэг алтан дундаж багын хэмжээний байна ш дээ багт нэгээр дутахгүй топ тоглогчидтой байж л топ баг гэж нэрлэгдэх юм байна энэ Санъяг төвд тавихад яадаг байна силвээг суулгах хэрэгтэй ш дээ барсагийн хариу тоглолтонд санъя төвд сайн үзжэ байсан ш дээ
ийм үед ахлагч нтрийг явуулна гэж санасны гарз байх боард ч гэсэн ойлгож байгаа байх
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Lenin » Mon Apr 19, 2010 9:32 am

Ер нь Ситид нухуулахгүй байх хэцүүлдээ. Тэд нар ямар 4-р байрны төлөө тоглох бол бид зүгээр өмнөх өш хонзонгоо авах гэж тоглоно. Ядаж байхад бүрэлдэхүүн ийм байхад бол үнэн хэцүү. Ядаж Шава, Сонг 2 ирчээсэй гэж найдаад л сууж байхаас. Тэгээд ч одоо манайхан сэтгэлээр унах хэрэггүй ээ. Юм гэдэг ээлж дараалалтай. Дараа жил дахиад л үзэлцнэ. Арсене Ви Траст шүүдээ. Өвгөн өгсөн ярилцлагаас нь харахад нэлээд уурласан байна. Зун доривтой юм хийнэ гэж найдаж байгаа. Виганы тоглолтын өмнө өгсөн ярилцлагууд нь ч гэсэн бидэнд санхүүгийн боломж бий. Санхүүгийн хувьд бид хүчирхэг болсон гээл ярьсан байналээ. Тиймээс энэ зун халуухан юм болно гэж найдах хэрэгтэй байх.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Mr S » Mon Apr 19, 2010 9:37 am

өө хөөрхий 2-0 болохоор нь Ганнэрс нухчихлаа гээд унтчихсан чинь нухуулчихсан бхийм.....
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Уугаа » Mon Apr 19, 2010 9:42 am

Түй... 80 дээр 2 1 байсан шдээ... Хэд хэддээр гоал алдчваа...
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Цогоо » Mon Apr 19, 2010 10:22 am

Виган 3 – 2 Арсенал

Үнэхээр урам хугалсан тоглолт боллоо. Харахад л урам сэргэдэг сайхан тоглолт маань хаачив аа? Бөмбөг авахаараа салганаад хаашаа дамжуулахаа мэдэхгүй байгаа ч юм шиг. Ёстой нөгөө Хүрлээгийн ярьдаг “Эргэлзээ” шиг санагдлаа. Тоглолтоос сайн юм олж харахад их хэцүү байгаа ч гэсэн олохыг хичээе.

Мэридаг Атлетико руу явах гэж байна гэсэн цуу гарсан байсныг Арсэн зогсоочих шиг боллоо. Явах гэж байгаа хүүг сэлгээнээс оруулж ирэх хэрэг байна уу? Оронд нь арай өөр нөөцийн багийн Фрэнсис Кокүилин энэ тэрийг гаргаж болох л байсан. Мэрида үлдэх нь. Жак, Мэрида хоёр дараагийн улирлаас гарааны бүрэлдэхүүнийхнийг түрээд эхлэх байх.

Крэйг Йистмонд. Шийдвэр гаргахдаа жаахан сандраад байсан. Бөмбөгтэй үед нь айлынхан прессинг хийхэд халти сандарч байсан боловч бөмбөг алдахаараа эргэж мөшгихдөө сайн харагдсан. Тоглолтоос тоглолтод сайжрах магадлалтай юм болов уу гэж бодогдсон. Хоёр нойл байх үед л бодож байсан бодол л доо.

Томас Росицки шиг цэвэрхэн таклдаж сурцгаая хүүхдүүд ээ. Ро уг нь их л сайн байсан. Ер нь ингэхэд Өвгөн яагаад сэлгээ хийхгүй тэгж их удав аа. Хоёр нойл байхад нь л нэмж довтлуулаад алаад хаях ёстой байсан шүү дээ.

Сайн юм олж харах гээд болохгүй байна. Манай тоглогч нар үнэхээр сэтгэлгүй, зүтгэлгүй тоглолоо. Хоёр нойл битгий хэл гурав нойл ч баригдаж болохоор тоо гэдгийг мартсан байх. Жилийн жилд наймаа хийхгүй, хөвгүүддээ итгэж байна гэсэн өвөөгийн сэтгэлийг үнэхээр бодохгүй байна.

Өдий болтол өсгөж ирсэндээ өөр хүн авч төвдөлгүй тэдэндээ итгэл үзүүлж байхад манай тоглогч нар болох юм жамаараа болж байгаа юм шиг хайнга тоглолт үзүүлж байх юм. Бага багийг басч тоглох мөртлөө том багтай жижгирч тоглоно. Өөдөөс тулаад ирж байгаа баг болгон адилхан аюултай, адилхан сул талтай гэдгийг мэдэж тоглох хэрэгтэй гэдгийг мартсан бололтой.

Ирэх жил өвөөгийн гэрээ дуусна. Энэ жил хэрвээ баг маань тодорхой амжилт үзүүлсэн бол өвөө гэрээгээ дахин хэдэн жилээр сунгах байсан байх. Одоо харин ирэх жилийн 5 дугаар сар хүртэл хойшилчихлоо. Аль 2005 оны жилийн тайлан дээр Арсэн Вэнгэр ирэх хэдэн жил хэцүү байх болно гэдгийг хэлж байсан. Жил болгон тоглогч зарж, залуучууддаа итгэл үзүүлж явахаас өөр сайн арга олдохгүй байгаа тухай хэлсэн байсан. Тэрнээс хойш байнга гал унтраасан наймаа хийсээр ирсэн бөгөөд аль нэг хэсгийг хүчирхэгжүүлсэн наймаа огт хийгээгүй гэхэд болно.

Энэ жил наймаа хийнэ гэдгээ мэдэгдсэн. Тэрэндээ хүрээсэй гэж найдаж байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 44 guests
cron