Астон Вилла 09/10 : Last man standing...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Fri Apr 16, 2010 4:29 pm

Тийм... Нзогбиа ч бас л эвгүй гар даа... манайх авах гээд бараагүй...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Адмирал » Fri Apr 16, 2010 4:42 pm

Танайд нээрээ миний дуртай нилээн хэдэн гар бнаа кк. Ядахад МОН Сэлтикээс ирсэн... 2 багт тоглож бсан тоглогчид нтр гээд дуртай гарууд уул н их бна кк


Сити нтр оржийсноос танайх орсон бол уул н
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Fri Apr 16, 2010 4:45 pm

Адмирал wrote:Танайд нээрээ миний дуртай нилээн хэдэн гар бнаа кк. Ядахад МОН Сэлтикээс ирсэн... 2 багт тоглож бсан тоглогчид нтр гээд дуртай гарууд уул н их бна кк


Сити нтр оржийсноос танайх орсон бол уул н


Тийшд Петров байна... Хуучин Шоон Мэлони байсан...
Даанч прэмиэр лигт дасаж чадаагүй. тэрнээс үнэн техниктэй гар шд... Петров шиг гүрийгээд байсан бол өдийд цоорох ч байсийм билүү? Челсид ганган даблдаж билээ хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby CrossBonez » Sat Apr 17, 2010 1:27 pm

Угаасаа гоё баг ш дээ, жинхэнэ ПЛ-н баг, юун тэр Мансити, би бол хувьдаа ПЛ-т Буучид биш бол Астон виллаг л сонгох байсан...
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Celine » Sat Apr 17, 2010 9:00 pm

CrossBonez wrote:Угаасаа гоё баг ш дээ, жинхэнэ ПЛ-н баг, юун тэр Мансити, би бол хувьдаа ПЛ-т Буучид биш бол Астон виллаг л сонгох байсан...

надад ч бас таалагддагийн вилла..
гэхдээ түрүү жил бол аймар дургүй бсан л даа ккк
энэ жил харин чэлси , манчэстер , ливэрпүүлийг хожоод
их гоё бсан
i love Van persie . He is sucha hottie..
Go gunnerzz
User avatar
Celine
gunner_girl
 
Posts: 171
Joined: Sun Apr 12, 2009 9:52 am
Location: North Ireland

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby NikkEi_Hotspur » Sat Apr 17, 2010 9:10 pm

Адмирал wrote:Танайд нээрээ миний дуртай нилээн хэдэн гар бнаа кк. Ядахад МОН Сэлтикээс ирсэн... 2 багт тоглож бсан тоглогчид нтр гээд дуртай гарууд уул н их бна кк


Сити нтр оржийсноос танайх орсон бол уул н

Адмирал чи манай Кийний фен юм уу. Эсүүл згр Селтикийг харж явдаг болхоор тавьциймүү
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sun Apr 18, 2010 11:03 am

Image

Хувцас солих өрөөнд цувралаас ...#29
Портсмоуттай тоглох тоглолтын өмнө...


*Залуус Портсмоуттай тоглохоор бэлтгэлээ базаацгаана...*

MOН:....За манайхаан, битгий мартаарай. Тэд алдах зүйлгүй учраас маш аюултай. Дээрээс тэр нөхдүүдээс хэн нэгэн та нараас мөнгө гуйвал ҮГҮЙ гэж хэлээрэй. Тэд өөрсдөө аргаа олж проблемоосоо гарах ёстой тийм биз дээ?

*Гэнэт хаалга тогших чимээ гарч Аврам Грант шагайв...*

MOН: Аа Аврам! За юу байна?

Грант: Сайн сайн. Баярлалаа. Вемблид ялалт байгуулсны дараа ямар байдаг билээ дээ тийм л байна...Чи мэдэж л байгаа биз дээ?

*MОН Аврам руу муухай харав*

Грант: Үгүй ч билүү? Гүй яахав дээ л байна....

*Aврам Грант гартаа барьсан гинжээ хүчтэй угзарахад гараа дөнгөлүүлсэн Белхадж Леяа гүнжийн (оддын дайны) дотуур хувцастай зогсож байв*

Грант: Белхадж, авах уу? Хямд өгнө шүү, аан?

MOН: Аа ... ҮГүй үгүй .... Баярлалаа...

Грант: ИТгэлтэй байна уу? Бид долоо хоногт нээх их төлдгүйшд энэнд... Тэр юуг ч хийнэ... Хямдхан...

*MOН эргэлзэнэ*

Грант: Хар л дааd....

*Грант халааснаасаа 5 паунд гаргаад хөхөвчинд нь хавчуулав*

Грант: Бүжиглэ Надир бүжиглэ...

*Белхадж бөгсөө хөдөлгөн бэлхүүсний бүжиг хийж эхлэв... Залуус дургүй нь хүрэн ярвайна...*

Кареү (нүд нь сэргэн): Энийг авчияаа!

MOН: Бид юу ч авахгүй! Жон доошоо суу!

Грант: Ямар нэг юм авахгүймуу? Гоё гоё бараа байна шд...

MOН: За даа, ер нь бол манайхыг наймааны цонхоор идэвхигүй байдаг гээд байдгийн... Яахав Жермайн Дефое ийг чинь авбал авъя...

A.Яанг: Босс, Жермайн энэ багт тоглохоо бо...

MOН: Чимээгүй бай Ашли, би энд бартер хийх гээд байна...

*Грант хэсэг тулгамдсанаа гялс гүйн одов. Тэгээд тун удалгүй Пикүин ийг хөтөлсөөр чирэх шахам орж ирэв*

Грант: Тийм тиймЖермайн Дефое, таалагджийн уу? Авах уу? Хямд өгнө!

MOН: Хөөх, яг тулаад харсан чинь талбай дээр харагддагаасаа өндөр юм гээч...

A.Яанг: Босс, наадах чинь....

Грант: Босс чинь чамайг дуугүй бай гэсэн байхаа атигараа, Жермайн эд нартай мэндлээрэй...

Пикүин: Бонжу?

A.Яанг: Наадах чинь Дефое биш ээ, босс!

Грант: Тэнэгтдэг байшд! Жермайн чамайг хэн гэдэг билээ?

Пикуин: Жу ма пел Жермайн Дефоур...

Грант: Дефое!!!

Пикуин: Үйе үйе Дефое, Дефое!

MOН: Сонсов уу Ашли? Хүнд итгэж сураач! Бид ямар Реднаптай наймаа хийж байгаа биш дээ... Аврамын шударга царайг хараач...

*Яанг Аврам руу харахад тэр нүд нь эрглдэн гялалзаж, ийш тийш хялам хийх бөгөөд уруулаа долоон алгааа үрэн зогсож байв... Яанг МОН руу гайхан эргэн харав*

MOН: Дээрээс нь китнийх нь ар талд Дефое гээд бичцэн байхад чи хүнтэй ингэж муухай үл итгэсэн байдалтай харьцаж болохгүй л дээ...Яанг...

A.Яанг: Тийм л дээ... тэхдээ энэ чинь бүр 2 улирлын өмнөх кит байшд!

*Пикуин гэнэт доошоо суун, нүүрээ даран уйлж гарав*

Пикуин: Энэ үнээн! Энэ үнэн... Би цаашид ингэж жүжиглэж чадахгүй нь... Танай багт орчуул Англид дээд лигт тоглож чадна гэхээр нь л би жүжиглэсийн... Манай баг миний хувцасны нуруун дээр нэр бичих зардлыг ч гаргаж чадахгүй байгаа! Тэгээд эд нар надад экс тоглогчдын илүүдэл хувцсыг өмсүүлдэг... цамц шорт, бүр дотуур өмдийг нь хүртэл өмсүүлдэг... Тэгээд чи сохор зоосны зардалгүй гэдгээ мэдэх үү гэж дооглодог...

*Пикуин нүүрээ даран мэгшин уйлахад Хески түүнийг тайвшруулан тэврээд Аврам руу муухай харав*

Хески: За за... тайвшир даа...

Пикуин: Бүр дотуур өмд хүртэл шүү!

*Пикуин тайвширч өгөхгүй уйлсаар л байв*

A.Яанг: Ха! Би юу гэж хэллээ дээ!?

MOН: Ашли битгий ийм **н** байгаач... Портсмоут мөнгөгүй байх нь Аврамын буруу биш...

Пикуин: Ноён Грант яг л Оливер Твистийн Фагин шиг... Бүх тоглогчдыг хоол олж идэхийн тулд хулгай хийхийг шаарддаг... Хэрвээ бид гэртээ гар хоосон ирвэл биднийг Гримсби руу зээлээр явуулна гэж айлгаж, зоддог!

*Залуус Аврам руу муухай харав. Аврам гараа өргөн*

Грант: Залуусаа, залуусаа наадах чинь худлаа ярьж байна...

*Гэтэл Аврамын халааснаас ялааны алуур мэт хуйлсан Гримсби багийн брошур унав. Түүгээр ямар нэг юм цохиж байсан бололтой үрчийсэн байв*

Грант: Би үүнийг тайлбарлая...

Пикуин: Энэ Надирыг хар л даа биднийг ярилцах хойгуур та нарын зовж олсон цалингийн мөнгийг дотуур хувцсандаа зөндөө чихчихсэн байгааз дээ...

*Залуус Надир луу хартал Кареү түүний дотуур өмд рүү мөнгө хавчуулж байв*

Кареү: Би мөнгөөрөө юу хийх нь та нарт хамаагүй шүү!

*Залуус гайхан, жигшсэн байдалтай Кареү руу харав*

Кареү: Яаасан?!
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Arshavin_Walcott » Sun Apr 18, 2010 2:08 pm

Хөгжилтэй юмаа.... Гоё мэдээ байнаа...
PRIDE NEVER SUBSIDE
User avatar
Arshavin_Walcott
Буучин
Буучин
 
Posts: 703
Joined: Thu Feb 11, 2010 9:33 pm
Location: Fly Emirates

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Г.Баяраа » Sun Apr 18, 2010 2:46 pm

:-o
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Shaggy » Mon Apr 19, 2010 12:16 am

Энийг уншдаг болсоноос хойш Кареу таалагдахаа больсон сая ПП алдаад бүүр ч дургүй хүрэх шиг яджахад энэ удаагийн дугаар ямар гоё байнаа... Бэлхадж авахуу хямдхан шүү ккк
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Mon Apr 19, 2010 1:25 am

Хаха гоё шүү хожоо насссс... :beer

Фонзи 80 дээр орж ирээл 82 дээр гоол аан? гоё шүү...Фонзи ийм байхад Хескигийн хэрэг алга дөө...

Одоо 3 хоногийн дараа Халл Сити... Зохицууллллнннаааа..... :RD
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Funky » Mon Apr 19, 2010 5:00 am

Алаад хаясан бна шд энэ удаагийх хаха
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Tue Apr 20, 2010 1:39 am

Дельф сиизон аут гэнээ... Хүн амьтан таклдаж яваад өөрөө гэмтчиж хэхэ...
залуу хүүхэд гайгүй хурдан эдгэнэ байлгүй дээ... азгүй л юм...дараа жил ч манай гол сэлгээ, гол ротешний хүн болно доо...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Tue Apr 20, 2010 1:41 am

Гэсэн чинь биш юмаа... 8 сараар аут гэжийшд... өөөө новшооо..... ямар азгүйм бэ? хайран хүү...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby CrossBonez » Tue Apr 20, 2010 1:58 am

Celine wrote:
CrossBonez wrote:Угаасаа гоё баг ш дээ, жинхэнэ ПЛ-н баг, юун тэр Мансити, би бол хувьдаа ПЛ-т Буучид биш бол Астон виллаг л сонгох байсан...

надад ч бас таалагддагийн вилла..
гэхдээ түрүү жил бол аймар дургүй бсан л даа ккк
энэ жил харин чэлси , манчэстер , ливэрпүүлийг хожоод
их гоё бсан

Түрүү жил нээх дургүй хүрээгүй ээ, угаасаа буучид чадна гэдэгт итгэлтэй байсан, харин ч түрүү жилийн сайн тоглолтууд нь намайг Виллад дуртай болгосын, кэкэ...
29 дэх цуврал супер болжээ, хаха... :-D
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Tue Apr 20, 2010 2:37 am

Image

Хувцас солих өрөөнд цувралаас ...#30
Портсмоуттай тоглох тоглолтын дараа...


*МОН туслах дасгалжуулагч Робертсон 2 корридороор алхана... МОН яагаад ч юм үл ялиг ууртай байна...*

МОН: Өнөөдөр миний уур ямар их хүрвээ... бүр нэг хүн зодохгүй л бол болохгүй санагдаад...

Робертсон(болгоомжлон): Яасан босс? Ямар нэг юм болоо юу?

МОН: Тэр муу Аврам их эр юм гээч... Би уг нь түүнийг ямар их үнэлж байлаа... миний итгэлийг алдаж байгаа хүмүүст би яснаасаа дургүй...

Роберстон(тал засан): Аврам дурак юу гэжийн?

МОН: Тоглолт дуусаад гар барихдаа би, хөөе нээрээ чи Дефое оо аль эрт Харрид зарцым байшд, тэгээд тоглолтын өмнө Дефое гэдэс нь өвдсөн тоглохгүй байгаа, чамд л гээд хямд өгчий гээд хүний нүднээс нууцаар чи надаас 00 дотор урьдчилгаа болгож 10 паунд аваа биз дээ? гэсэн чинь тоох ч гүй "Сөү ват?" гэж авдым даа... тэгээд жишим ч гүй яваад өгсөн... муу новш ирэх жил ПЛ т дахиж таарахгүй болохоор ингэж новширч байхгүй юу... би ороод эхний дургүй хүргэсэн бандийг шууд зодно...

*Залуус баяраа тэмдэглэх хооронд МОН хувцас солих өрөөнд орж ирэв*

MOН: Залуусаа бид Портсмоутыг яллаа... тэхдээ яг үнэндээ бол тэд нээх сайн бүрэлдэхүүн бидний эсрэг гаргаагүй шүү... Нэг юу билээ зодог тайлцан хөгшин нөхөр гүйж явсан...

Робертсон: Кану.

MOН: Бас нэг Зорро байсан...

Робертсон: Томми Смит.

MOН: Тэгээд зүүн ард нэг 10 настай хүү байсан...

Рео Кокер: Сова? (Портсмоутын ЛБ дээр Леонард Сова гэж 17 той хүү дебютээ хийсэн)

MOН: Сөү ват? Сөү ват!? л гэхийн... чи муу хүнийг ачийг мэдэхгүй хүн юмаа... Тэгээд юу гэж гэжүү... тэгээд би чамайг дахиж сэлгээнд ч гаргахгүй дээ... би чамайг өрөвдөөд сэлгээнд гаргаж байхад чи ингэж намайг дорожилж байна уу?

Рео Кокер: Үгүй ээ Босс Сова чинь...

MOН: Сөү ват!?!?!

*Залуус уурлан хилэгнэсэн МОНыг арай ядан тогтооно*

A.Young: Тайвшир босс...

Хески: Энд ерөөсөө муудах юм байхгүй манайхаан...

Дельф: Алив босс! Та яяаааж тэсжиййнааа, ямар нэг юм хийгээччээээ!

*Залуус Дельф руу муухай хартал тэр гэнэт ухаан орж гэмтсэн өвдгөө аяаархан илэв*

MOН: Заа ..... за за, Би зүгээр...

*MOН тайвшрахад залуус түүнийг тавив.... МОН цамцаа засаад Рео Кокер луу заан*

MOН: Би наад сөу ват гэдгийн чинь хариуг өгнө дөө!!!

*Гэнэт хаалга онгойн Дельфоунесо орж ирэв. Тэр 2 талдаа 2 охин сугадсан байх бөгөөд 2 эрхий хуруугаа гозойлгожээ. Түүний халаасанд волкман дугарна...Волкманаас нь хүмүүс орилолдон алга таших бичлэг тасралтгүй дуулдана...тэрээр цагаан футболк өмсөж, жинсэн өмдөн дээр хүрэн хүрэм өмсчээ...*

Фонз: Ээээээээе! Залуусссааа!

*бичлэгэн дээрх алга ташилт улам чангарна*

А.Яанг: хөөх, түүнийг хүмүүс Фонз гэж дууддаг нь учиртайм байна шүү...(Фонз гэж хуучны инээдмийн олон ангит киноны гол дүр бөгөөд яг ийм хувцас өсөж үргэлж эрхий хуруугаа гозойлгодог зуршилтай)

Агбон: Тийм шүү, Фонз гэдэг чинь түүний нэрний товчилсон хувилбар л даа...

MOН: Аа ороод ирлээ... миний өөрийн гараар бүтээсэн гарын тоглогч минь... Надад Б план байдаг гэдгийг, миний сэлгээ үр дүнгээ өгдөг гэдгийг би дахин нэг удаа баталлаа...

*Залуус нүдээ томруулан, хөмсгөө өргөн гайхав*

MOН: Яасан? Яагаад хөсгөө өргөөд байна? Рео Кокер чи хөмсөгөө бүр хамгийн өндөрт өргөсөн байх шив, тайлбар шаардаж байна!

*Рео Кокер хөмсгөө өргөөгүй байв*

Рео Кокер: Аан? Угаасаа л ийм шд... (Рео Кокер угаасаа ийм хөмсөгтэй)

MOН: Аан аан аан гэнэ шүү?! ... чи нээрээ миний янзыг их үзэж байнаа!?

*MOН Рео Кокерыг заамдав*

Рео Кокер (хоолой нь чихран): Уугг ууггаасаа иийм шддээ бооссс!

*Залуус түүнд туслахаар ухасхийв*
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Captain » Tue Apr 20, 2010 2:53 am

ккк хамгийн эхэнд дургүй хүргэсэн бандийг шаана байхдаа яахавдээ ккк
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby zigo » Tue Apr 20, 2010 3:04 am

хахахахха
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Цогоо » Tue Apr 20, 2010 8:56 am

одоо Рео Кокерыг хорхойтой араандаа зуучихсаан. Ядаж байхад Сова гэдэг гар байхдаа яахав дээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Tue Apr 20, 2010 11:45 pm

Английн домогт довтлогч Алан Ширер Английн шигшээд Жо Коулээс илүүгээр Ашли Яангийг илүүд үзэж байгаагаа илэрхийлжээ...

Яг одоогоор Английн шигшээ багийн зүүн вингерээр Ашли Яанг, Жо Коул, Адам Жонсон, Стьюарт Даунинг нар нэр дэвшээд байгаа билээ....
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Tue Apr 20, 2010 11:55 pm

Image

Уиганы од, төвийн хамгаалагч болон хагас хамгаалагч Пол Шарнерын гэрээний хугацаа энэ 6 сард дуусаж байгаа билээ...
Тэрээр саяханы ярилцалагандаа
Би Европын тавцанд тоглохыг хүсэж байна... Фулхам, Сандерланд, Эвертон, Астон Вилла зэрэг клубууд намайг авахаар сонирхож байна... Тиймээс надад энэ багт үлдэх хэрэг алга, би хийдгээ хийсэн... гэжээ.

Тэхээр хэрвээ Эвертон, Фулхам Европа Лигийн эрхээ алдвал манайх л ганц түүний зорилгыг биелүүлж чадах баг болж таарах нь...
Уиганы төлөө ПЛ т 100 тоглолт хийсэн анхны тоглогч болсон Австри одыг үнэгүй авах боломж манайд бүрэн нээлттэй байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby NikkEi_Hotspur » Wed Apr 21, 2010 12:59 pm

Villa_Bayaraa wrote:Английн домогт довтлогч Алан Ширер Английн шигшээд Жо Коулээс илүүгээр Ашли Яангийг илүүд үзэж байгаагаа илэрхийлжээ...

Яг одоогоор Английн шигшээ багийн зүүн вингерээр Ашли Яанг, Жо Коул, Адам Жонсон, Стьюарт Даунинг нар нэр дэвшээд байгаа билээ....

эднүүс л гайгүй дээр байх зүүндээ. Баруунд манай Азза ирчүүл ч шууд гараанд л даа. Сэлгээ нь Уолкот. болдог бол ДАШТ-д ингэж тогломоор байгаам даа.
-------------Харт
Жонсон--Терри--Рио--А.Коул
-----------Барри
Леннон--Жи--Лампс--А.Яанг
-----------Рүүний
Сэлгээнд; Грийн, Апсон, Доусон, Каррик, Милнер, Дефо, Уолкот.
овоо хурдтай, эрч хүчтэй залуусийг төвдөө Жи, Лампс, Барри мэтийн гарууд удирдаад найруулаад өгвөл гарууд Цом өргөцөн харагдаад байгаам даа. (бас өөртөө итгэх итгэлийг өгөх хэрэгтэй) тэгээд бас хэдэн сайхан залуустаа боломж олгомоор байгаам даа
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Thu Apr 22, 2010 12:29 am

Нэг мэдсэн чинь улирал дуусах дөхчиж... тэхээр Хувцас солих өрөөнд цувралын маань эхний сезон ч бас өндөрлөх дөхөж байна гэсэн үг... Тиймээс үлдсэн бага хугацаанд аль болох олон давтамжаар та бүхэндээ хүргэхийг зрих болно... :mongol:

Image

Хувцас солих өрөөнд цувралаас ...#31
Халл Сититэй тоглох тоглолтын өмнө...


*Залуус Халл Сититэй тоглохоор бэлдэцгээнэ*

MOН: За залуусаа бид Халл руу явахад бэлэн боллоо гэж би бодож байна...

Хески: Үгүүүййй эээ! Бурхан минь, бид там руу явахаар ямар гэм нүгэл үйлдсэн юм бээ? Та яагаад биднийгээ ингэж шийтгэнэ вэ?!?

MOН: үгүй ээ үгүй, Эмиль, би Хэлл гээгүй Халл гэжийшд ээ... Халл Сити

Хески (бантан): Мэджийшдээ босс...

*Хувцас солих өрөөгөөр нэг инээдэм болов*

MOН: За тэхээр бид барнуудаас болгоомжлох хэрэгтэй шүү. Тэд релегейшн зонд тэмцэлдэж байгаа улс. Буланд шахагдсан амьтан яадаг билээ дээ, та нари мэдэж байгаа...

Агбон: Хөлбөмбөг муу тоглоно гэж үү?

*Дахин хувцас солих өрөөгөөр нэг инээдэм болов*

Агбон: Яасан?

MOН: Үгүй ээ Агбон, хүмүүс тэгж ярьдаг ш дээ, буланд шахагдсан амьтан...

Агбон: Юу гэсэн үгүү? Амьтан буланд шахагдахаараа хөлбөмбөг сайн тоглодог хэрэг үү? Оодоохон туршаадхий...

*Агбон халааснаасаа тэжээмэл жирх гаргаж ирээд буланд тавиад бөмбөг шидэв*

Агбон: Алвин, Алвин алив хөлбөмбөг тогло...

*Харин жирх нь бөмбөгөнд онгодоод үхэдхийн унав*

Агбон: Алвин минь чи минь яачихвааа....

MOН: ҮГүй ээ үгүй, аливаа амьтныг буланд шахахаар эргэж дайрдаг шүүдээ, ширүүн тулалддаг. Тэр талаар л хэлсийн...Халл Сити багийг би яриад байна шдээ Агбон...

Агбон (ойлгох шинжгүй): Тэд бидэнтэй тулалдахгүй байхаа босс, Жимми ах тийм зодоонч хүн биш харин их эелдэг хүн. Нэг удаа над дээр ирээд...

MOН: Яг ч тулалдах биш л дээ Агбон...

Агбон (бантсандаа ойлгож байгаа мэт царайлан): Ааан та надтай поттекстээр яриад байгаам уу? Нууц кодоор ааааан, тийм тийм... Буланд шахах хэрэгтэй...

*Залуус Агбон руу гайхан харна*

Агбон: Яасан?

MOН: За энэ яахав, Натан чи...

Фонз: Бурхан минь, ээ тэннннгэр минь!

MOН: Натан?

Фонз: Би өшигглөөд, тэгээд л гоол орцон, ээээ тэннннгэр минь...гоол орчихсон...

A.Яанг: Та түүнийг гоол хийгээд нүүр нь хэрхэн хувирхыг хараа биз дээ? Одоо хүртэл тэр шокноосоо гараагүй л явна...

*Нүд нь томорч гөлийсөн Натан Дельфоунесо босч ирээд бөмбөг өшиглөх мэт үйлдэл хийгээд, баярлан үсрээд буцаж суув. Тэгснээ дахин босч ирээд тэр үйлдлээ дахин давтав...*

MOН: O....K, Натан чи гараанд гарна шүү... Наад үйлдлээ л давтаад байдгым шүү...

A.Яанг: Фабиан нээрээ их харамсалтай юм болжээ...

MOН: Тийм ээ, маш харамсалтай...Бид шилдэг тулаанчаа алдлаа...

А.Яанг: Шилдэг хөлбөмбөгчин үү?

МОН: Үгүй ээ тулаанч!

A.Яанг: Та тэгээд түүнийг тоглолт үзүүлэхээр ядаж урихгүймуу? Тэр аймар уурай байна лээ, заавал очиж бартай тулалдмаар байна гээд байсан...

MOН: За байз...

*MOН дотроо тэргэнцэр дээр суусан Дельф үсрэн босч догонцон очоод тэргэнцэрээрээ Жимми Буллардыг ухаан алдтал цохиод, хөлнийхөө гибсийг суга татан авч Иан Довийг цохихоор хөөж байгаагаар төсөөлөн бодов. Тэрээр толгойгоо сэгсрээд*

MOН: Дэмий юм байна, энэ удаад түүнийг үлдээе. Жаки Чантай киногоо үзээд үлдэг дээ, хөөрхий хүү...

Албрайтон: Багшаа, бишээ босс оо, Дельф Жаки Чаныхаа киногоо үзчээд надаас архи нэхээд байна...

МОН: Өг өг...Халлын талбай руу л очихгүй байвал, бусад нь ч яахав...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Shaggy » Thu Apr 22, 2010 4:55 am

Villa_Bayaraa wrote:Нэг мэдсэн чинь улирал дуусах дөхчиж... тэхээр Хувцас солих өрөөнд цувралын маань эхний сезон ч бас өндөрлөх дөхөж байна гэсэн үг... Тиймээс үлдсэн бага хугацаанд аль болох олон давтамжаар та бүхэндээ хүргэхийг зрих болно... :mongol:

Image

Хувцас солих өрөөнд цувралаас ...#31
Халл Сититэй тоглох тоглолтын өмнө...



Албрайтон: Багшаа, бишээ босс оо, Дельф Жаки Чаныхаа киногоо үзчээд надаас архи нэхээд байна...

МОН: Өг өг...Халлын талбай руу л очихгүй байвал, бусад нь ч яахав...

:-o :-o :-o :eek:
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Thu Apr 22, 2010 11:02 am

Халл Ситиг хожоо нассс...ккк...Ирэх тойрогт Тотт МанЮд, МанСити Арсеналд хожигдоод манайх Дербидээ хожчоосой... :) :) :)
Тэгвэл тэгээд зэрэгцээд ирэх нь... 8-)
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 28 guests