ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby ТӨӨГӨӨ » Tue Apr 20, 2010 5:33 pm

3 сард л энэ сард яах ийхээ шийднэ гэж бсан тэгсэн сая 4 сарын эхээр эхний 7 хоногт гэж бсан тэгээд улам л холдоод байх юм! Багын амжилт хараад байгаам байхдаа! Одоо бас энэ долоо хоногт гэсэн хүлээж л сууяа! Тэр хүнийхүвьд 1 ЦБ авахгүй бол хэцүү шүү! 1 нь яахав Бади байж болно Мичо, ДВБ 2-г гараанд гаргаад шал дэмий нэгэнт Нойер, Срна этэрийг авбал бас 1 класс тоглогч авад бүр төгсөрөх хэрэгтэй!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby ТӨӨГӨӨ » Tue Apr 20, 2010 5:33 pm

Лионтой маргааш шд
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Оргил » Tue Apr 20, 2010 5:34 pm

аа тэгүүл маргааш л нухахгүй юу :р ялгаа юу байсын ккк
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Tue Apr 20, 2010 6:18 pm

Хэдэн мэдээ оруулчъя

Ван Гаал-н ээж өөд болоод өчигдөр нутаг руугаа оршуулганд нь оролцохоор буцжээ. Өнөөдрийн бэлтгэлийг туслах дасгалжүүлагч Андреас Юнкэр удирдан явуулсан ч маргаашийн тоглолтод Ван Гаал ямартаа ч байхнээ.

Энэ удаагийн тоглолтыг өнжихөөр болсон ахлагчийн оронд Пранжич тоглохоор болсон бол Бадигийн оронд Контэнто тоглох нь. Ингээд Ханновэрийг 7:0-дог бүрэлдэхүүнээс ганц ахлагч л тоглох боломжгүй:

Бага зэрэг булчингийн асуудалтай байсан Рибэри, Мичо хоёр тоглоход асуудалгүй болсон байна. Мөн ханиадны улмаас бямба гаригийн тоглолтыг өнжсөн Клозэ тоглоход бэлэн болж.

2001 оны АЛ-н эзэн экс дасгалжуулагч Хитцфилд “Хэрэв бүх зүйл ёсоороо болвол Байерн финалд байх болно... Бид Флорэнц болон Манчэстэрийн хоёр хүчирхэг багийг буулгаад байна. Миний бодлоор Лион бол Флорэнц-тэй харьцуулагдахаар баг” гэжээ.

Мөн 2001 оны АЛ-н эзэн манай экс хамгаалагч Вилли “Хоёр баг аль алин хүчирхэг довтолгоотой. Лион-д Лизандро Лопэз болон Майкл Бастош байгаа бол Байерн-д Рибэри, Роббэн байна, хэн нь ч тоглолтыг өөрчлөх чадвартай... Миний хувьд Ллорис бол одоогийн Европийн шилдэг 4 хаалгачдын нэг... Эхний тоглолт гоолгүй тэнцээгээр дуусвал Байерн-д маш ашигтай, өмнөх тоглолтууд дээр айлын талбайд илүү гоол хийж чадахаа харуулсан” гэж ярилцлага өгч.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby khulgee » Tue Apr 20, 2010 9:25 pm

манайх 750км зогсолтгүй явахгүй шүү дээ.Манайхан өчигдөр очоод амарч байгаа.Замдаа Штутгарт-д амарсан.Тэгээд ч ямар Монголын зам байгаа биш цаас шиг зам дээр 10 цаг давхиал орох газар шд.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Amgaa » Tue Apr 20, 2010 9:50 pm

Domenico Criscito энэ бас сайн залуу юм билээ. Даан ч зүүн ар дээр л тоглодог. голд АМ дээр хүн аваад дэмий Кроос, Мюллер байхад. Харин Хаалгач, СВ, RB/LB бол гарцаагүй авах байрлалууд. болдог бол Нойер, Kjear, Срна/Босингва гээд л аваад ирвэл ч гоё болох гээд байна даа.
дээр нь нэмээд Тимо г зарвал нэг ДМ хэрэг болох байх, Бас Клозе, Тониг зараад залуу довтлогч авбал хэрэгтэй
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Wed Apr 21, 2010 1:17 am

Өнөө оройны тоглолтой холбоотой мэдээ тавьлаа

Байерн Аваргуудын Лигийн хагас шигшээд 13 дахь удаагаа шалгарч байгаа бол Лион-ийн хувьд анхны удаа юм.

Байерн-ийн хувьд 2001 оноос хойш энэ шатанд хүрч чадаагүй бөгөөд тухайн улирал энэ жилийнхтэй адилаар Манчэстэр Юнайтэд-ийг хожиж шалгарч байж.

Лион-ийн хувьд Европийн тавцан дахь хамгийн том амжилт нь 1963/64 улирлын цомтой багуудын цомын тэмцээний финал байсан бөгөөд тухайн үед Португалийн Спортинг-д хожигдож байж.

Өмнөх тоглолтууд

АЛ-д хоёр баг нийт зургаан удаа таарч байсан ба аль аль нь 2 ялж байж.

2008/2009 оны улирал Мюнхэнд болсон хэсгийн тоглолтод 1:1 харьцаатай тэнцсэн бөгөөд 52 дахь минутанд Байерн-ийн Зэ Робэрто гоол хийсэн бол Мартин Дэмикэлис өөртөө гоол хийж байв.

2008 оны 9 сарын 30нд тоглосон хоёр багийн гарааны бүрэлдэхүүн:
Байерн: Рэнзинг, Оддо, Брэно, Луцио, Лаам, Швайнштайгэр, Дэмикэлис, Зэ Робэрто, Рибэри (Боровски 82), Клозэ, Тони
Лион: Ллорис, Ривэллэйра, Крис, Бодмэр, Мэнса, Жунинио (Бумсонг 87), Тулулан, Макуйн, Жуву (Эдэрсон 36), Фрэд (Муньэр 75), Бэнзэма

Байерн хэсгийн хоёр дахь тоглолт дээр 3:2 харьцаатай хожсоноор хэсгээ тэргүүлж нэгээр гарсан юм. Байерн-ы хийсэн гурван гоол нь Клозэ (11,37), Рибэри (34) бол эсрэг талаас Жуву (52) болон Бэнзэма (68) нар хийжээ.

Үүний өмнө 2003/04 улиралд мөн хэсгийн тоглолтод таарч байсан ба Лионы талбай дээр 1:1 тэнцсэн бол дараагийн тоглолтод Байерн-ны экс тоглогч Элбэр хуучин багийнхаа эсрэг оруулсан гоолоор Лион хожиж байв.

Хоёр багийн анхны уулзалт 2000/01 оны улирар хоёр дахь хэсгийн шатанд таарсан бөгөөд эхний тоглолтод Иенс Иеримэсийн оруулсан цорын ганц гоолоор Байерн хожиж байв.

Дараагийн тоглолтод 3:0 харьцаагаар Лион хожсон ба эхний үед Жуву хоёр гоол оруулж байжээ. Гэхдээ Байерн хэсгээсээ гарч цаашаа явсаар аврага болж байсан бол Лион хэсгээсээ шалгарч чадаагүй хасагдаж байсан билээ.

Аваргуудын Лиг-ийн тоглолтууд

Байерн АЛ-т нийт 4 удаа түрүүлж байсан ба хагас шигшээд 7 удаа ялж 5 ялагдаж байв.
2000/01 Риал Мадрид: 1-0 (a), 2-1 (h)
1999/00 Риал Мадрид CF: 0-2 (a), 2-1 (h)
1998/99 Динамо Киев: 3-3 (a), 1-0 (h)
1994/95 Аяакс: 0-0 (h), 2-5 (a)
1990/91 Црвэна Звезда: 1-2 (h), 2-2 (a)
1989/90 Милан: 0-1 (a), 2-1 (h)
1986/87 Риал Мадрид: 4-1 (h), 0-1 (a)
1981/82 ЦСКА Софиа: 3-4 (a), 4-0 (h)
1980/81 Ливэрпүүл: 0-0 (a), 1-1 (h)
1975/76 Риал Мадрид: 1-1 (a), 2-0 (h)
1974/75 Саэнт-Этинь: 0-0 (a), 2-0 (h)
1973/74 Ужпэст: 1-1 (a), 3-0 (h)

Байерн нийт Европийн шатны тоглолтын хагас шигшээд 20 удаа шалгарч гарч ирсэн ба үүнээс 9 хожил, 11 хожигдол авч байж.

Байерн гэртээ Францын багуудын эсрэг тоглосон тоглолтуудад 7 хожил, 2 тэнцээ, 3 хожигдол гэсэн амжилттай байгаа.

Байерн-ийн дасгалжуулагч Луйс Ван Гаал 15 жилийн өмнө Аяакс клубын хамтаар АЛ-н аврага болж байсан бөгөөд энэ удаад түрүүлсэн тохиолдолд хоёр өөр багаар АЛ авсан гурав дахь дасгалжуулагч болох юм. Түүний өмнө Эрнст Хаппэл (Фэйнуурд-ийн хамтаар 1970 онд, Хамбургэр-ийн хамтаар 1983 онд) мөн Оттмар Хитцфэлд (Дортмунд-ийн хамтаар 1997 онд, Байерн-ийн хамтаар 2001 онд) нар хоёр өөр багаар аврага авсан юм. Энэ боломж Интэр клубын дасгалжуулагч Жосэ Моуринио-д бас бий, тэрээр 2004 онд Порто клубын хамтаар аврага авч байв.

Байерн-д АЛ-н аврага авч байсан хоёр тоглогч бий. Марк ван Боммэл 2006 онд Барсэлано клубын хамтаар, хаалгач Ханс-Еөрг Бутт 2002 онд Лэвэркүзэн клубийн хамтаар тус тус аврага авч байв.

Лион клубын хувьд Германд зочилсон сүүлийн таван тоглолтод дөрвөн хожил, нэг тэнцээ авсан юм. Нийт үр дүнгийн хувьд 5 тэнцээ, 2 хожил, 5 хожигдолтой байна.

Хоёр тоглолтын нийлбэрээр үр дүнг гаргавал энэ нь 2 ялалт, 5 ялагдал болж байгаа аж.

Тоглогчид

Клозэ-ийн хувьд Лион таагүй дурсамж үлдээсэн. Тэрээр Вэрдэр-т тоглож байхдаа 2004/05 оны улирлын хасагдах шатанд Лион-тай таарсан ба хоёр тоглолтын нийлбэр дүн 10-2 харьцаатай Лион-ийн ялалтаар дуусчээ.

Франц-ийн Лиг1-т Рибэри (ФЦ Мэтц, Марсэйль) болон Даниэль Ван Буйтэн (Марсэйль) тоглож байв.

Бутт 2001/02 оны улиралд Лэвэркүзэн–д тоглож байхдаа Лион-ийн эсрэг тоглож ялалт байгуулж байсан ба энэ тоглолтод Жуву гоол оруулж байв.

Хоёр дахь тоглолт 4 сарын 27-нд Лион хотноо болно. Ялсан баг 5 сарын 22-д Мадрид хотноо аврагын төлөө тоглох юм. Энэ баг нь Интэр-Барсэлона багуудын тоглолтоос шалгарана.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Г.Баяраа » Wed Apr 21, 2010 1:26 am

маргааш шүү дээ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Wed Apr 21, 2010 2:11 am

Одоо бичсэн мэдээг маргааш хүн уншина шүү дээ хэхэ
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby poseidon » Wed Apr 21, 2010 7:09 am

зөв л бичсэн байна. шөнийн нэг цагт бичсэн байна. Тэгэхлээр өнөө орой гэж болно шд
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Wed Apr 21, 2010 3:29 pm

2001 онд Миланд Аваргуудын лигийн цом өргөж байсан Вилли Сагньол-ийн fcbayern.de дээр өгсөн ярилцлагыг орууллаа. Тэрээр 2009 оны 2 сард удаан хугацаанд шаналгасан бэртэл гэмтлийн улмаас хөлбөмбөгөөс зодог тайлсан бөгөөд өдгөө дөнгөж 33 нас хүрч байгаа.


…тоглолтын талаар?
Хоёр багийн хувьд цааш шалгарах магадлал адил 50:50-ийн харьцаатай байна. Миний хувийн туршлагаас үзэхэд Лион-ийн эсрэг тоглолт хялбар болохгүй. Гэхдээ Байерн илүү баг байх нь тодорхой.

...Лион-ийн хүчирхэг тал юу вэ?
Тэдний хамгийн хүчирхэг хэсэг бол хамгаалалт. Маш нягт, зохион байгуулалтайгаар 11-үүлээ хамгаалж чаддаг тэдний эсрэг гоол оруулах маш хэцүү. Тэд үргэлж багийн тоглолт үзүүлж чаддаг. Хагас шигшээд шалгарч чадсанд нь гайхах зүйл алга гэхдээ тэдэнд Байерн-ийн Роббэн, Рибэри шиг класс тоглогч байхгүй.

...Хаалгач Хюго Ллорис-ийн талаар?
Би түүнийг Европийн шилдэг 5 хаалгач нэг гэж үнэлдэг. Тэр Касиллас, Буффон нарын түвшний тоглогч.

…тоглолтын гол тоглогчидын талаар?
Довтлогч Лизандро Лопэз бол Лион-ийн хамгийн шилдэг тоглогч. Тэр маш хурдтай мөн ухаалаг. Дэмикэлис, Ван Буютэн хоёр түүнийг 180 минутын турш хамгаалж чадвал Байерн финалд шалгарах боломжтой болно. Миний бодлоор энэ хоёр хамгаалагч Байерн-ийн хамгийн чухал тоглогч нар байх болов уу. Яагаад гэвэл Роббэн, Рибэри, Олич, Мюллэр, Гомэз, Клозэ зэрэг тоглогчид байхад гоол орж л таарна харин энэ үр дүнгээ хадгалахад хэцүү.

...одоогийн бүрэлдэхүүнийг 2001 оныхтой харьцуулбал?
Ван Гаал бол довтлох дуртай дасгалжуулагч, харин бид хамгаалдаг байсан. Бидэнд Андэрссон, Линкэ, Куффур нарын төвийн хамгаалагч байсан, тэд хэдийгээр дэлхийн хэмжээний тоглогчид байгаагүй боловч маш аймшигтай бөмбөг таслагч нар байлаа. Лизаразу зүүндээ би баруунд гарч ард талдаа тавуулаа тоглодог байсан. Нэгэн тоглолтын дараа Мадридын нэгэн сурвалжлагч надад: “Байерн ердөө л хаалганы урд автобус авчраад тавьчих юм, миний бодлоор энэ нь амжилттай болж байна” гэж байсан. Гоол алдахгүй байх бидний хувьд маш чухал зүйл байсан. Миний бодож байгаагаар одоогийн бүрэлдэхүүн илүү тоглолт үзүүлэх бололцоотой, тэд хурдан, бөмбөг удаан эзэмшиж чаддаг”

…гурван цомын төлөө зэрэг тоглох нь эрсдэлтэй биш үү?
Үгүй ээ, би тэгж бодохгүй байна. Харин ч эсрэгээр. Тоглогчидын хувьд амьдралын яг энэ мөчид бүхнийг хожихийн төлөө байдаг. Энэ нь чамд урам зориг өгч сэргээж байдаг. Гэхдээ үүний талаар яриад байхийг хүсдэггүй зөвхөн анхаарлаа төвлөрүүлж ажлаа л хийдэг

...та яагаад одоо Байерн-ийн талд байна?
Би Ст. Этинь-ээс ирлээ, тэндхийн удирдах зөвлөлд байгаа. Лион болон манайхны хоорондын харьцаа нь Бундэслигийн Дортмунд болон Шалькэ шиг л байдаг. Би хувьдаа Лион-ийн энэ амжилтыг хүндэтгэж байгаа ч тэд миний сэтгэл зүрхэнд хэзээ ч ойр байгаагүй. Би Байерн-ийг финалд үлдвэл баяртай байх болно. Энэ нь клубын хувьд ч тоглогчдын хувьд ч цаашлаад Германы хөлбөмөгийн хувьд ч маш хэрэгтэй.

...боломжит үр дүнгийн талаар?
Миний хувьд гоолгүй тэнцээ Байерн-ийн хувьд хамгийн төгс үр дүн. Ягаад гэвэл тэд айлын талбай дээр гэртээ оруулдагаас илүүг оруулж байгаа.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Wed Apr 21, 2010 3:48 pm

Айлын тоглогчид автобусаар аялах хэцүү байлаа... унтаж чадсангүй этр гэсэн байна. Өчигдөрийн тоглолтоос олон цаг автобусаар аялж ирсэн баг яаж тоглодогийг Барса харуулсан. Хэдий Барселона-Милан, Лион-Мюнхэн гэснээс хол ч Штуттгарт-д замын бөглөрөлөөс болж нэлээн саатаж. Нийт 10 цаг автобусаар аялсан юмуу даа.

Айлын мэргэн бууч Лизандро Лопэз саяны Бордо-ийн эсрэг тоглолт дээр гэмтээд тоглохгүй байж магадгүй гэсэн өчигдөрийн бэлтгэл дээр оролцоогүй гэнэ. Тэгэхээр тоглохгүйн ойлгомжтой болж байх шиг. Бас Лион-оос энэ удаа шарт авбал дараагийн тоглолт өнжих 7 тоглогч байгаа ажээ.

Байерн
Гэмтэлтэй: байхгүй
Эргэлзээтэй: байхгүй
Торгуультай: Mark van Bommel, Holger Badstuber
Шар карт авбал дараагийн тоглолт өнжих: Danijel Pranjić

Лион
Гэмтэлтэй: François Clerc (knee), Joan Hartock (ruptured Achilles), Mathieu Bodmer (hamstring), Jean-Alain Boumsong (calf)
Эргэлзээтэй: Jean II Makoun (groin), Lisandro (ankle)
Торгуультай: none
Шар карт авбал дараагийн тоглолт өнжих: Aly Cissokho, César Delgado, Maxime Gonalons, Kim Källström, Cris, Miralem Pjanić, Jérémy Toulalan.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Amgaa » Wed Apr 21, 2010 3:56 pm

Лион удаан темптэй, бөмбөгөө барьж тоглохыг хүсэх байх. Манайх харин эсрэгээрээ эхнээсээ л дайрч тоглоно. Арын хэд маань сайн байвал дажгүй үр дүн үзүүлнэ гэж бодож байна.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby khulgee » Wed Apr 21, 2010 4:01 pm

focus_mn wrote:Айлын тоглогчид автобусаар аялах хэцүү байлаа... унтаж чадсангүй этр гэсэн байна. Өчигдөрийн тоглолтоос олон цаг автобусаар аялж ирсэн баг яаж тоглодогийг Барса харуулсан. Хэдий Барселона-Милан, Лион-Мюнхэн гэснээс хол ч Штуттгарт-д замын бөглөрөлөөс болж нэлээн саатаж. Нийт 10 цаг автобусаар аялсан юмуу даа.

Айлын мэргэн бууч Лизандро Лопэз саяны Бордо-ийн эсрэг тоглолт дээр гэмтээд тоглохгүй байж магадгүй гэсэн өчигдөрийн бэлтгэл дээр оролцоогүй гэнэ. Тэгэхээр тоглохгүйн ойлгомжтой болж байх шиг. Бас Лион-оос энэ удаа шарт авбал дараагийн тоглолт өнжих 7 тоглогч байгаа ажээ.

Байерн
Гэмтэлтэй: байхгүй
Эргэлзээтэй: байхгүй
Торгуультай: Mark van Bommel, Holger Badstuber
Шар карт авбал дараагийн тоглолт өнжих: Danijel Pranjić

Лион
Гэмтэлтэй: François Clerc (knee), Joan Hartock (ruptured Achilles), Mathieu Bodmer (hamstring), Jean-Alain Boumsong (calf)
Эргэлзээтэй: Jean II Makoun (groin), Lisandro (ankle)
Торгуультай: none
Шар карт авбал дараагийн тоглолт өнжих: Aly Cissokho, César Delgado, Maxime Gonalons, Kim Källström, Cris, Miralem Pjanić, Jérémy Toulalan.



Лизандро бэлтгэлд оролцоогүй гэж юугаа худлаа яриад байгаа юм бэ?хаанаасаа тийм худлаа мэдээлэл хардаг юм.Бэлтгэлт гарсан.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Udaar » Wed Apr 21, 2010 4:08 pm

чл д түрүүлчээсээ ... роббэн урагшаа ..
User avatar
Udaar
 
Posts: 216
Joined: Fri Mar 05, 2010 10:24 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Wed Apr 21, 2010 4:27 pm

За гүнээ өршөөж ажаамуй, туршлага багатай болохоор худлаа шууманд итгэж
Image
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Саэба_Рёо » Wed Apr 21, 2010 4:37 pm

За манайхаан, өнөөдөр 3 цагт эндээ уулзана биздээ
User avatar
Саэба_Рёо
 
Posts: 529
Joined: Tue Mar 09, 2010 10:22 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Саэба_Рёо » Wed Apr 21, 2010 4:37 pm

шөнөжингөө хэдүүлээ энд чатлангаа үзнэ биздээ
User avatar
Саэба_Рёо
 
Posts: 529
Joined: Tue Mar 09, 2010 10:22 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Wed Apr 21, 2010 11:05 pm

saiba_ryo wrote:шөнөжингөө хэдүүлээ энд чатлангаа үзнэ биздээ


saiba_ryo гишүүн хаанаас орж байгаан?
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Amgaa » Wed Apr 21, 2010 11:13 pm

saiba_ryo wrote:За манайхаан, өнөөдөр 3 цагт эндээ уулзана биздээ

тэгнээ :eek:
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Thu Apr 22, 2010 12:30 am

Тоглолт дөхөөд хийх юм олдохгүй манай нэг фенийн бичлэг таалагдаад орчуулаад тавьлаа.

Миний таамаг: үр дүн өчигдрийнхтэй адил... гэртээ тоглосон баг 3 гоол, тэдний өрсөлдөгч 1

Лион-ийн хувьд зургаа магадгүй долоон тоглогч энэ удаа шар авахад дараагийн тоглолт өнжих аюултай байгаа. Ингэснээр мэдээж хүнд хатуу такль хийж чадахгүй энэ нь Рибэри, Роббэн, Олич, Мюллэрт нэг нэгийн эсрэг тоглоход том боломж гаргаж өгнө. Энэ бол манай маш том давуу тал.
Лион-ийн хүчирхэг тал бол хаалгач. Одоогоор хамгийн шилдэгүүдийн нэг байрлалдаа. Тэдэнд маш хүчирхэг, зохион байгуулалттай хамгаалалт байна. Энэ нь Байерн-ийг илүү болгоомжтой, илүү хурдтай тоглохийг шаардаж байна.
Миний таамаглалаар тэд өөрсдийн хагасдаа давамгайлж Баштош, Лопэз, Дэлжадо нарын хурдтай сөрөг довтолгоог ашиглах болов уу.
Тэдний дунд шугам бүтээлч, аюул тарихаар учир манай довтолгоо, жигүүрийн тоглогчид дунд шугам болон хамгаалалтандаа туслах шаардлагатай. Ялангуяа манай дунд шугам байрлалдаа бүх анхаарлаа төвлөрүүлж урагшаа нэг их орохгүй байх ёстой.

Лаам өчигдөрийн ярилцлагадаа: “баг доторх уур амьсгал гайхалтай байна, мөн цэнгэлдэхийн болон хөгжөөн дэмжигчидийн гайхалтай дэмжлэгээр бидний үзүүлж байгаа амжилт үнэхээр сайн байгаа. Тиймээс бид байж болох хамгийн сайн үр дүнгийн төлөө чадах бүхнээ дайчлах болно” иймэрхүү утгатай зүйл ярьсан. Энэ бол тоглогчдын өнөө оройны тоглолтонд хандаж байгаа хандлагыг харуулж байна.

Мөн түүнчлэн Олич Спортскэ новостид өгсөн ярилцлагадаа “Хэрэв шаардлагатай бол би бүх хүч чадлаа шавхана, энэ бол хосгүй боломж, яг л бүх хөвгүүд Аваргуудын лигийн финалд тоглож үзэхийг хүсдэг шиг. Өнөө орой бид энэ зүйлийн төлөөх том алхам хийх болно. Надад итгээрэй бид үхэн үхэтлээ тэмцэх болно.”
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Цээгий » Thu Apr 22, 2010 12:36 am

Аваргуудын лигт танайхыг л харжийна дөө..Амжилт :eek: заавал хожоорой зэвүүн Лионыг.. тэгээд түрүүлнэ шүү..
Kabreal
User avatar
Цээгий
Мадридиста
Мадридиста
 
Posts: 622
Joined: Mon Jun 15, 2009 12:50 pm
Location: Tres metros sobre el cielo...

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Саэба_Рёо » Thu Apr 22, 2010 12:37 am

focus_mn wrote:
saiba_ryo wrote:шөнөжингөө хэдүүлээ энд чатлангаа үзнэ биздээ


saiba_ryo гишүүн хаанаас орж байгаан?


монголоос
User avatar
Саэба_Рёо
 
Posts: 529
Joined: Tue Mar 09, 2010 10:22 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Хулганаа » Thu Apr 22, 2010 12:38 am

танайхыг харнаа :mrgreen:
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Саэба_Рёо » Thu Apr 22, 2010 12:40 am

Тоглолт хийтэл хүлээж тэсдэггүй эээ, юу хийх вэ хүмүүс ээ
User avatar
Саэба_Рёо
 
Posts: 529
Joined: Tue Mar 09, 2010 10:22 am

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 19 guests
cron