Uchrah jargal wrote:МАНСИТИ - Манчестер хотын баг гэж явдаг юм шүү дээ. МАНЮ-г цэргүүдийн баг гэгддэг бил үү дээ. Манчестер хотод төдийгүй Англидаа МАНСИТИ нэр хүндтэй. Ямар ч багыгг төрөлх хотод нь очоод хэсэг байгаад үзэхлээр сохроор шүтэхээ болиод эхэлдэг юм. Лондод байдаг манай найз жишээ нь Вестхам-н үнэнч фанат,түүний спортын бүхий л хувцас хэрэглэл нь Вестхам-нх дүүргийнхээ багыг л дэмжиж байгаа нь тэр. Супер ододтой Челси юм уу Арсенал-г дэмжиж шүтэж болохоор л шүү дээ. Энэ форумыг уншаад л хараад яваад байхаар ихэнхи нь хэтэрхий сохроор шүтэх юм. Тийм хүмүүсийг ямар фанат гэдэг юм. Ядаж дүүрэгт нь юм уу тухайн бүс нутагт очиж үзэж мэдэрчихээд бүлт үсэрцгээж бай гэж хэлэх байна даа.
Хэхэ. Англи явж чадахгүй, дээр нь хэл усанд муу байгаа хүмүүсийг дээрлхээд байгаа юм уу хаашаа юм. Монголд авсан мэдээлэлээрээ багаа сонгож хөлбөмбөгийг сонирхож байна шд. Тийм хүмүүсийг чи сохроор энэ тэр гэж болохгүй ээ. Харин ч ямар нэг баг дэмжээд тэрийгээ сонирхоод тэр багийнхаа талаар мэдээлэл олох гэж хичээж байгаа залуусыг чи сохор мохороор дуудадд айн. Чиний найзын англид очсон нь тэндээ л юм байгаа биз. Энд байгаа залуусын боломж нь олдоод англид очвол бодит амьдрал дээр ямар баг дэмжих нь ямар ч хамаа байхгүй. Гол нь хэдий англид очиж үзээгүй ч гэсэн хаа хамаагүй нэг хөлбөмбөгийн багийг шүтэж мэдээ мэдээлэл оруулж байгаа нь сайн хэрэг биш үү.