Г.Баяраа wrote:
Адебайор шигшээ багаасаа зодог тайллаа
Манчестер ситигийн довтлогч Эммануэль Адебайор ердөө 26-хан насандаа шигшээ багаасаа зодог тайллаа. Того эр өнгөрсөн 1 сард Африкийн цомын тэмцээнд оролцохоор явж байхдаа шигшээ багийнхантайгаа хамт халдлагад өртөж хүнд байдалд орсон. Энэ нь түүний олон улсын тавцангаас зодог тайлах гол шалтгаан болсон бөгөөд Манситийн албан ёсны сайтад ярихдаа
”Надад энэ шийдвэрийг гаргахад үнэхээр хүндрэлтэй байна. Сүүлийн хэдэн сар миний толгойноос тэр аймшигтай мөчийн дүр зураг гаралгүй, үргэлж намайг зовоож байлаа. Бид ердөө л эх орноо төлөөлөн тэмцээнд оролцох гэж яваад хоёр нөхрөө буудуулахыг нүдээрээ харсан. Энэ мөчийг би хэзээ ч мартахгүй. Өнгөрсөн 9 жилийн хугацаанд би эх орныхоо төлөө олон тоглолтонд оролцож олон сайхан мөчүүдийг үдсэн. Мэдээж Анголд болсон явдал миний карьерийн хамгийн харамсалтай, аймшигтай мөч. Би шигшээ багаа ахлан тэмцээн уралдаанд оролцож байснаараа бахархаж байна. Гэвч одоо би дахиж хэзээ ч шигшээ багтаа тоглож чадахгүй нь” хэмээн ярьжээ.
Адебайор 2000 онд улсынхаа өмсгөлийг өмсөн талбайд гарсан бөгөөд энэ хугацаанд 38 тоглолтонд оролцож 18 гоол оруулжээ. Мөн 2005, 2006, 2007, 2008 онуудад Тогогийн шилдэг хөлбөмбөгчөөр шалгарч байсан байна.
ДАШТ баг нь орох байсан бол тоглоод л гүйж байх байсан байхдаа. Сайн тоглогч мөн ч гэсэн хүн муутай гар юмдаа.