34-р тойрог.......... энэ тойрог ч улаан картаар дүүрэн блаа......... бараг тоглолт бүрт л......4 сарын 24-нд………..
Camp Nou - 80000
Barcelona 3 - 1 Xerez 14' Jeffrén Suárez 1 - 0
24' Thierry Henry 2 - 0
25' 2 - 1 Mario Bermejo
56' Zlatan Ibrahimovic 3 - 1
90' УЛААН КАРТ - Matías Alustiza КСЭРЭЗ
90' УЛААН КАРТ - Fabián Orellana КСЭРЭЗShots (on Goal) 14(7) 8(4)
Fouls 17 17
Corner Kicks 3 6
Offsides 4 9
Time of Possession 74% 26%
Yellow Cards 1 9
Red Cards 0 2
Saves 3 4
Чухал хожил....... лигийн bottom баг ч.... сүүлийн үед маш сайн тоглож /сүүлийн 7 тоглолтонд 1 л хожигдсон/ бгаа билээ........ тэднийг Жэффрэн Анри Ибра нарын гоолоор 3-1-р буулган авч чадлаа.........
Манай гараанд – Валдэз, Чигрински, Маркэз, Пуёол, Яаяа, Кэйта, Шави, Анри, Ибра, Жэффрэн нар гарч сэлгээгээр Мэсси, Пикью, Бояан нар тоглосон....... Пэп Интертэй хийх тоглолтонд Мэсси, Милито, Пикью, Бускуэтс, Пэдро нарыг нөөж гараанд гаргаагүй ээ.......
Тоглолт эхлээл илүүрхэж эхэлээл...
11 минутанд Анри гоолдох боломжийг алдлаа..... Шави-н маш сайхан урагш гаргаж өгсөн дамжуулалтыг 16-с цохисон нь их сул блаа...... зочин багийн хаалгач Рэнан бариад авлаа........
3 минутын дараа Шави-н урагш гаргаж өгснийг Жэффрэн авч унахдаа хамгаалагчийг хууран босоод хаалга руу дөхөн зүүн хөлөөр хүчтэй цохиол гоолдчихлоо....... 1-0......
20 минут........ баруун талд Анри Франсис-г 2 дахиа унагаад алдаа хийчихийн........ айл баруун хажуугаас фрий кик цохисныг шууд хаалга руу 16-с цохисон нь аз болж отон боллоо....... тун эвгүй юм бэлджээ......
4 минутын дараагаар Анриг гоолдож тооны зөрүүг холдууллаа........ Ибра-н баруунаас өгсөн кроссыг хоосон хаалга руу чихэж Франц эр 2 сараас хойш анхны гоолоо хийлээ........ 2-0..........
Гэтэл зочин багийнхан зөрүүлээд тооны зөрүүг багасгачихлаа...... Орэллана-н урагш өгснийг Бэрмэжо авч орон Валдэзтай тулж 16-с баруун хөлөөр хүчтэй цохиж 2-1....... лигийн 11 дэх гоол нь блаа........
Маркэз холоос фрий кик цохисноос өөр онцын довтолгоо бололгүй эхний үе өндөрлөлөө.........
2-р үе эхлээл....
Удаагүй бтал...... Валдэз алдаа гаргаал...... бөмбөг гаргахдаа айлын хүнд өгчихийн...... тэрийг нь Карлос Калво 16-н шугам дээрээс хүчтэй цохисныг Валдэз хааж ойсон бөмбөгийг айлын тоглогч нэмээд гоолдсон ч аз болж отон блаа.........
Дараахан нь Валдэз нэг гоё сэйв хийлээ..... зүүнээс Калво-н өгсөн кроссыг 16-с Бэрмэжо мөргөснийг маш сайн хааж чадлаа....
Пэп Мэсси болон Пикьюг оруулж..... Жэффрэн Маркэз-г суулгав.....
56 минутанд Яаяа зүүн жигүүр рүү өөртөө хаян гүйж оролт хийж...... төв рүү кросс өгснийг Ибра цохиж гоол...... 3-1......... Яаяа ч мундаг гүйж бна лээ.... Ибра-н 16 дахь гоол.......
6 минутын дараагаар Мэсси холоос хүчтэй цохисныг Рэнан хаачихав......
69 минутанд Яаяа 16-н гаднаас маш хүчтэй цохисон нь хаалганы хөндлийн дээхнүүр гарлаа....
5 минутын дараагаар Анриг суулган Бояан-г орууллаа........
86 минутанд Ибра хаалгачийн эсрэг ганцаар гараад яг хаалгач руу цохичихийн....... 4-1 болох бсан юм.......
Цаг дуусах мөчид зочин багийн 2 ч тоглогч улаан карт авч хөөгдснөөр тэд 9-үүлээ тоглолтыг дуусгалаа....... айл ч картыг овоо авсан даа...... 9 шар карт..... 2 улаан карт....... манайхаас Бояан л шарласан............
ЖЭФФРЭНИЙ ГООЛ.........
1-0..........
2-0........
3-1.............
ОДОО ИНТЕР-Г........
La Romareda - 33000
Real Zaragoza 1 - 2 Real Madrid 50' 0 - 1 Raúl
52' УЛААН КАРТ - Matteo Contini ЗАРАГОЗА 61' Adrián Colunga 1 - 1
82' 1 - 2 Kaká
Shots (on Goal) 7(2) 19(12)
Fouls 21 22
Corner Kicks 1 7
Offsides 3 4
Time of Possession 33% 67%
Yellow Cards 3 4
Red Cards 1 0
Saves 10 1
Барса хожил авсан тул РЕАЛ хожихоос өөр аргагүй блаа........ 6 долоо хоног гэмтэлтэй бсан Кака эргэн ирсэн анхны тоглолтондоо гоолдож багтаа хожил авчирлаа.....
Тоглолт эхлээл РЕАЛ илүүрхэж бсан ч эхний үед гоол хийж чадаагүй......... эхний үеийн 15 минутанд Ван дэр Ваарт гэмтэж сэлгээгээр Реал-н домог Раул талбайд гарсан бол удалгүй эзэн багийн довтлогч Хумбэрто Суазо гэмтэж Колунга оронд орсон.......
2-р үе эхлээл 5 минутанд эхний үед сэлгээгээр орж ирсэн Раул гоолдож зочид тэргүүлж эхэллээ......... Хугайн холоос хүчтэй цохисныг ЗАРАГОЗА хаалгач Робэрто Гаго хааж ойсон бөмбөгийг Кристиан зүүн талаас шууд цохисныг мөн л хаачихав...... харин ойж ирсэн бөмбөгийг Кристиан Раулд дамжуулсныг Раул хаалганд хийчихэв...... 0-1........ уул нь Гаго ч тун сайн бсан ч хамгаалагчид муу блаа....... гоол хийснийхээ дараахан Раул гэмтээл сэлгээнд суулаа........
Дараахан нь талбайн эзэд 10-уулаа үлдлээ..... хамгаалагч Маттэо Контини эсрэг багийн Хугайныг тохойдоод улаан карт авчихлаа......
Хүн дутуу ч талбайн эзэд тоог тэнцүүлж дөнгөв..... 61 минутанд Агуйлар-н урагш өгснийг сэлгээгээр орж ирсэн Колунга авч Касилас-г тойрон хоосон хаалганд цохиол гоолдож 1-1........
Үүнээс хойш РЕАЛ-н довтолгоо ширүүсч...... 82 минутанд Кристианы дамжуулалтыг Кака 16-с цохиж гоолдон багтаа 3 оноо авчирлаа......... Бразил эр сэлгээгээр орж ирээл 7 минутын дараа гоолдлоо...... Кристиан 2 ч гоолын дамжуулалт өгчээ...... эзэн багийн хаалгач Гаго байгаагүй бол бүр ч олон гоол орох блаа....... тэрээр 10 сэйв хийж......
РЕАЛ-Н ДОМОГ......
ТЭНЦҮҮЛЛЭЭ......
Mestalla - 50000
Valencia 1 - 0 Deportivo La Coruña 34' David Villa (pen) 1 - 0
90' УЛААН КАРТ - Rubén Baraja ВАЛЭНСИЯ Валэнсия Мэсталладаа ДЭПОРТИВО-г Вилла-н пэналтигаар хожлоо………. Испани эрийн лигийн 21 дэх гоол.......... цаг дуусах мөчид Валэнсия-н Бараяа улаан карт авч хөөгдөөл...............
Дэпор ч сүүлийн 11 тоглолтонд ялалт авсангүй ээ..........
ВИЛЛА СЭЛЭБРЭШН.....
4 сарын 25-нд…………
Juegos Mediterraneos - 16000
Almeria 0 - 1 Espanyol 55' 0 - 1 Luis Garcia
90' УЛААН КАРТ - Nicolas Pareja ЭСПАНИОЛ Каталоны баг АЛМЭРИЯ-г талбайд нь Луйс Гарсия-н цохисон гайхалтай фрий кик-р буулган авлаа…………. өмнөх тойрогт БАРСА-с оноо салгасан Эспаниол сүүлийн 8 тоглолтоос 1-д л хожигджээ.......... 3 хожил 4 тэнцээ............. Алмэрия сүүлийн 6 тоглолтонд хожсонгүй ээ.......
ONO Estadi - 13000
Mallorca 1 - 1 Málaga 44' УЛААН КАРТ - Milan Stepanov МАЛАГА45' Gonzalo Castro (pen miss) МАЛЛОРКА
86' 0 - 1 Victor Nsofor Obinna
90' Aritz Aduriz 1 - 1
Shots (on Goal) 24(7) 14(8)
Fouls 19 20
Corner Kicks 8 6
Offsides 0 2
Time of Possession 62% 38%
Yellow Cards 2 5
Red Cards 0 1
Saves 7 6
Арлын баг талбайдаа энэ улирлын анхны тэнцээг авлаа…….. тэд талбайдаа энэ улирал 16 тоглолтоос 14 хожил аваад бсан билээ….. 2-хон л хожигдсон………
44 минутанд МАЛАГА-н Милан Стэпанов хаалганд орж бсан бөмбөгийг гараараа хааж шүүгч Manuel Enrique Mejuto González түүнд улаан карт өгч пэналти заалаа.......… пэналтиг эзэн багийн Кастро цохисныг МАЛАГА хаалгач Мунуа хаачихав…….. сайхан боломжийг Кастро алдлаа……..
86 минутанд МАЛАГА-н довтлогч Обинна гоолдож 0-1…….. цаг дуусах мөчид эзэн багийн довтлогч Адуриз мөргөж гоолдсноор багтаа хожигдлоос аварлаа.......... лигийн 10 дахь гоол нь...... Кастро пэналти алдаагүй бол хожчих блаа.........
Маллорка сүүлийн 5 тоглолтонд хожигдоогүй бна...... Малага ч рэлэгшн руу дөхсөөр л....... тэд 3 дараалан тэнцжээ........
El Sardinero - 17500
Racing Santander 1 - 2 Villarreal 39' Sergio Canales Madrazo 1 - 0
70' 1 - 1 Diego Godin
82' 1 - 2 Honorato da Silva Nilmar
Shots (on Goal) 10(5) 22(11)
Fouls 21 11
Corner Kicks 4 9
Offsides 4 1
Time of Possession 43% 57%
Yellow Cards 7 4
Red Cards 0 0
Saves 9 4
Шумбагчид РЭСИНГ-г талбайд нь 2-1-р буулган авлаа…………. Талбайн эзэд эхэлж гоолдсон ч сүүлийн 20 минутанд шумбагчид 2 гоол хийн хожлоо..........
Шар шумбагчид сүүлийн 7 тоглолтонд 1 л хожигджээ........
El Molinon - 18000
Sporting Gijon 0 - 2 Valladolid 80' 0 - 1 Manucho
85' УЛААН КАРТ - Francisco Jose Maldonado ГИЖОН
86' УЛААН КАРТ - Asier Del Horno ВАЛЛАДОЛИД90' 0 - 2 Baraja
Shots (on Goal) 8(1) 12(6)
Saves 4 1
Гижоныг рэлэгшн-н Валладолид талбайд нь 2-0-длоо……..
80 минутанд баруунаас хөөргөж өгсөн кроссыг Манучо хаалганы урдаас мөргөж гоолдон 0-1.........
5 минутын дараагаар Гижоны Жосэ Малдонадо эсрэг багийн Дэл Орног өшиглөөл улаан карт авч хөөгдлөө......... Дэл Орно ч мөн л 2 дахь шар картаа авч хөөгдснөөр хүний тоо тэнцүү боллоо.......
Цаг дуусах мөчид Гижоны хаалгач Колинас-н алдааг ашиглан Бараяа тоог 0-2 болголоо...........
Гижон 4 дараалан хожигдоод бгаа бол Валладолид сүүлийн 4 тоглолтоос 8 оноо аваад байна....... экс шигшээгийн коуч Клэмэнтэ ч мундаг бна аа........ рэлэгшн-с гарахад 2 оноо л хэрэгтэй болоол бна...........
Vicente Calderon - 37000
Atlético Madrid 3 - 1 Tenerife 10' Eduardo Salvio 1 - 0
31' Eduardo Salvio 2 - 0
61' 2 - 1 Román
78' Sergio Aguero 3 - 1
Shots (on Goal) 26(11) 14(3)
Fouls 10 14
Corner Kicks 9 7
Offsides 0 1
Time of Possession 50% 51%
Yellow Cards 1 2
Red Cards 0 0
Saves 2 8
Мадрид ТЭНЭРИФЭ-г 3-1-длээ……..
1 сард ирсэн шинэ цэрэг 19 настай Салвио даблджээ………. Мадридын багийн төлөөх анхны гоолууд нь………. Агуэро лигийн 12 дахь гоолоо хийн тоглолтын эцсийн цэгийг тавьжээ……..
Атлетико 3 дараалан хожигдоод бсан цувралаа зогсоосон бол сүүлийн 3 тоглолтоос 7 оноо аваад бсан Тэнэрифэ рэлэгшндээ үлдлээ..........
Coliseum Alfonso Perez - 10000
Getafe 4 - 3 Sevilla FC 17' Adrian Gonzalez 1 - 0
33' 1 - 1 Luis Fabiano
38' 1 - 2 Frederic Kanouté
58' Pedro León 2 - 2
61' 2 - 3 Luis Fabiano
75' Manu 3 - 3
85' УЛААН КАРТ - Frederic Kanouté СЭВИЛЛ90' Daniel Parejo (pen) 4 - 3
Жинхэнэ галзуу тоглолт боллоо……. Гэтафэ талбайдаа Андалузын багийг 4-3-р эцсийн мөчид хожлоо……..
17 минутанд эзэн багийн дасгалжуулагч Мичэл-н хүү Адриан Гонзалэз хаалгачийн ганцаар гараал гоолдож тоглолтыг салхийг хагалсан ч….. СЭВИЛЛ-н 2 довтлогч 5 минутын зайтай 2 гоол хийснээр эхний үе 1-2-р СЭВИЛЛ тэргүүллээр өндөрлөлөө……..
Гэсэн ч 58 минутанд ГЭТАФЭ-н Пэдро Лэон 16-с хүчтэй цохиж тоог тэнцүүллээ……. 2-2……..
3-хан минутын дараагаар Сэвилл-н Фабиано ур чадвар гарган хаалганы урд бараг л бүжиглэж бгаал гоолдчихлоо……. 2-3…. Фабиано даблдлаа……. Лигид 13 гоолтой боллоо………
75 минутанд эзэн багийн Ману зүүн талаас хүчтэй цохиол тэнцүүллээ…… 3-3…… лигийн 8 дахь гоол…….
10 минутын дараагаар энэ тоглолтын 3 дахь гоолыг хийсэн СЭВИЛЛ-н Мали довтлогч Каноутэ 2 дахь шар картаа авч хөөгдснөөр зочид 10-уулаа үлдлээ……
Цаг дуусах мөчид Сэвилл-н Лоло эзэн багийн Парэжог 16 дотор унаган шүүгч Carlos Clos Gómez пэналти заалаа…. Пэналтиг хохирогч өөрөө 2 ч удаа цохин гоол болгосноор ГЭТАФЭ талбайдаа 4-3-р Сэвилл-г хожлоо………..
Андалузын баг сүүлийн 3 тоглолтонд 2 хожигдчихлоо……. Харин Гэтафэ сүүлийн 6 тоглолтонд 1 л хожигджээ..........
4 сарын 26-нд……
Estadio Reyno de Navarra - 18000
Osasuna 0 - 0 Athletic Bilbao Баскуудын дэрби хуурай тэнцээгээр өндөрлөлөө………….. талбайн эзэд холоос л /16-н гаднаас/ хаалга руу довтолж бсан бол Билбао-н довтлогч Ллорэнтэ, Сусаэта, Токуэро нарын 16 дотроос цохисон цохилтуудыг эзэн багийн хаалгач Рикардо маш сайн хааж багтаа тэнцээ авчирлаа….. 5 сэйв……..
Билбао энэ тэнцээг авснаар сүүлийн 5 тоглолтоос 5 оноо л авлаа……..