by bilguudei » Thu Dec 31, 2009 10:52 pm
Нийт хөлбөмбөг сонирхогчидоо! Та бид хөлбөмбөг гэх спортыг мэдэх болоод бас ч гэж удаж байна. Бид бүхэн том том багуудыг дэмжиж тэдний өмсгөлийг хэдэн ч төгрөгөөр хамаагүй худалдаж авдаг нь худлаа бишээ. Бид ихэвчлэн Английн багуудыг дэмждэг. Тэр дундаа Манчестер Юнайтед, Ливерпуль, Челси, Арсенал гээд л зарим хэсэг нь Барса, Реал, АС Милан, Интер, Бавари гэх мэт. Шигшээ багуудаас гэвэл Англи, Герман, Франц, Итали, Голланд, Испани гээд явж өгнө. Харин энэ дэлхий ертөнцөд эднээс өөр баг байдаггүй гэж үү? Яагаад бид өөрийн эх орны баг, болон шигшээ дэмжиж чаддаггүй юм бэ?Яагаад хэн ч шигшээ багийнхаа өмсгөлийг өмсөж яваа хүн харагддаггүй юм бэ?! Яагаад манай лигийн тоглолтууд сар хүрэхгүй хугацаанд болох ёстой гэж. Үүний төлөө манай холбооны хэн нь хаагуур ямар юм аа хийгээд яах гээд яваад байна вэ! Манай хэдэн том том байгууллагууд бараг нэг багтай байдаг байх даа. Тэднийгээ лигтээ оруулаад ядаж 16 баг болгочиход лиг бүрдэчихнэ ш дээ. Тэгээд л долоо хоног бүр амралтын өдрүүдээр ганц муу ногоон талбай дэрээ өглөөнөөс орой хүртэл 8 тоглолт хийгээд байж болно. Үзэчдэд билетийг нь 1000₮ юм уу 1500₮ зараад байвал зүгээр. Тэр лигт нь нэг ивээн тэтгэгч олдох л байлгүй. Хүмүүс тэгвэл шохоорхож сонирхоод үзнэ дээ. Энэ чинь л зөв зүйл бас амралт чөлөөт цагаа зөв өнгөрүүлж байгаа хэрэг биш үү. Харин ч холбооноос илүү дунд сургуулийнхний дунд жил бүр ДУУЛИАН-2020 гэж тэмцээн болно. Гэхдээ энэ тэмцээнийг санаачилж чадсан ТВ5 телевиз, Их талын дуулиан ТББ-ын хамт олонд талархах нь зүйтэй. Харин үндэсний шигшээ багаа байнгын ажиллагаатай байлгаж талбай дээрээ азийн муу ч сайн ч багуудыг урьж тоглолтоос олох орлогоо 60:40-өөр эсвэл 70:30-аар ч хамаагүй хувааж авахаар тохиръё гэвэл татгалзахгүй л байх. Хэр их тоглолт хийнэ түүнийхээ хэрээр манайхан дэлхийн чансаанд улам л ахина. Ахих хэрээр манайд ФИФА-гаас илүү их тусламж дэмжлэг ирнэ. Харин тэрнийг нь Ганболд мэтийн үхэр биетэй үнсэн царайтай юмнууд идчихгүй л бол уул нь бидэнд боломжийн мөнгө орж ирдэг л юм шиг санагдана. Дэлхийд хөрөнгө ихтэй ФИФА мэтийн байгууллагууд хөгжүүлье гэсэн газраас мөнгө нарийлна гэж байхгүй л байлтай. Сая л гэхэд манайхан Макаотой тоглоход стадион пиг үзээ биз дээ. Манай найз бүр шахцалдаан дунд цагдаад хүртэл “Битгий дайраад бай” гээд цохиулаад авсан. Воо энэ байхгүй юу. Манайхан үндэсний шигшээ багаа тоглоход хэдэн ч төгрөг харамлахгүй дээ. Манай монголчууд ийм л ард түмэн. Санаачилж л чадвал бидэнд чадахгүй зүйл байхгүй л юмсан…