Арсенал 09/10: It's time to rise and shine

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby BLGN » Wed Apr 07, 2010 9:50 am

Манайхан ингээд хаанаа ч сул байна гэдэг нь мэдэгдэж байгаа байхгүй юу...Нэг нь бэртлээ гэхэд л хангалттай орлочихоор хүн байхгүй.Ард хог,урд хог,тэгээд гайгүй гэгдээд байдаг гол маань өчигдөр яасан бэ.Пасс пасс пасс гээ л харахаар Барса авчихсан довтолгоонд орж байх юм.Урьд өмнө харж байгаагүй олон удаа хаалгач руугаа хаяж тоглочихсон уу яацан.Хаяад л Бээгий рүү.
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2904
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Toba's » Wed Apr 07, 2010 9:55 am

Өөр арга байгаагүйээ үнэхээр сул бүрэлдэхүүн харагдаж байгаа биздээ үнэндээ би Тотоос хүртэл одоо эмээж л байна. Эхний гоолыг оруулчаад 20 минут тэссэн бол аргаа олоод ядаж тэнцэх боломж байсныг үгүйсгэхгүй.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby BLGN » Wed Apr 07, 2010 10:02 am

Диабиг гялалзахыг хүлээх юм бол миний нас хүрэхгүй юм байна.Арай л удлаа ш дээ.Валкот ч гэсэн.Залуу ч гэсэн удаан л тоглолоо ш дээ.
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2904
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Toba's » Wed Apr 07, 2010 10:05 am

Вэнгэр ярихдаа хүн авах тухай дурсахгүйл байна даа магадгүй титле бүр замхарчаагүй үед тоглогчдын сэтгэлд юм хийхгүй гээд тэгж байгаам боловуу Силвестри, Сол 2-г бол бэст л гэсэн байна. Манай довтолгооны хэсэг залуу байна жил ирэх тусам лаана л гээд байхын нөгөө хамгаал хамгаал бас дахиад хамгаал гэдгийн эсрэг үзэл бодолтой байх шүү энэ Вэнгэр хамгаалалтаа хаяаад довтол гэж байгаам шиг.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby BLGN » Wed Apr 07, 2010 10:43 am

Нодилон жил дэлхийн шилдэгт,энэ жил бас дэлхийн шилдэгт.еоеоео.Дургүй хүрч байна шүү.
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2904
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Цогоо » Wed Apr 07, 2010 10:56 am

Вэнгэр: Бид бушуухан сэргэх хэрэгтэй байна

Мэссийн 4 гоолны талаар...
Юуны өмнө Барсад баяр хүргэж, амжилт хүсмээр байна аа. Хоёр тоглолтын турш сайн тоглосон ба цаашаа шалгарах эрхтэй байлаа. тэд маш сайн баг тэгээд мэдээж тоглолтын аль ч үед ялгаа гаргах чадвартай Мэсси тэдэнд байна шүү дээ. Гаргасан алдаа болгон дээр ажиллах чадвартай хүн.

Багийн тоглолтын талаар...
Бид тун боломжийн тоглосон гэж би бодож байгаа. тоглолтыг их хүчтэй эхлүүлсэн, хоёр дахь гоолоо хийх боломжтой байсан ч жоохон азгүйтсэн л дээ. Бэндтнэр отон тоглолтод ороогүй байсан юм шүү. Миний харамсаж байгаа юм юу вэ гэхээр бид иймэрхүү тоглолт дээр хэт олон хамгаалалтын алдаа хийсэнд л байна. Тэд бөмбөг болгонд түрүүлж хүрч байснаараа манайхыг шийтгэж чадсан.

Барселоны баг Аваргуудын лигт түрүүлэх эсэх талаар...
Хагас шигшээд шалгарсан учраас нэлээн магадлалтай шүү дээ. Гэмтсэн хүмүүс нь эргэж ирж байгааг ч хэлэх үү, одоогоор Европын хамгийн шилдэг баг байна. Энэ бол цомын тэмцээн, хэрвээ бидэнд олдсон боломжоо тултал нь ашиглаж чадсан бол бид тэднийг амьдралыг нэлээн хүндрүүлж болох л байлаа.

Арсеналын тайтлын өрсөлдөөнд энэ хожигдол нөлөөлөх эсэх талаар...

Урам ихээр хугарсан учраас санаа зовох нь зүйн хэрэг л дээ. Гэхдээ бид маш хурдан сэргэж ямар ч оноо алдахгүй байх хэрэгтэй байна.

Нэг гоол алдаад маш хурдан хариуг өгснөөр тоглолтын хувь заяаг шийдвэрлэсэн эсэх талаар...
Тэнцээний гоол хийхээс нь өмнө бид хоёр дахь гоолыг хийх маш сайхан боломжтой болсон боловч сүүлийн дамжуулалт дээр буруу шийдвэр гаргасан. Тэрнийг оруулчихсан байсан бол ч нэлээн эвгүйтүүлэх байсан шүү. Яг дараахан нь тэнцээний гоол орчихсон.

Энэ тоглолтын дараа Вайт Харт Лэйнд тоглох нь сайн уу, эсвэл муу хэрэг үү?
Бидний хувьд сүүлийн жилүүдэд нэг их муу тоглоод байгаагүй газар л даа. Ямар ч байсан сөрөг үзүүлэлтгүй л очно. Гэхдээ дерби гэдэг утгаараа шууд анхаарлаа төвлөрүүлэхийг шаардаж байгаа юм.

Шинэ цэнтрбайк авах уу?
Хариулахад их хэцүү асуулт байна учир нь яг одоо энэ гол асуудал биш. Гол асуудал бол бид өнөөдрийн тоглолтоос сэргэлт авах хэрэгтэй байна. Бид тэмцэх чанараа алдалгүй нэлээн сайн үзсэн боловч хэт их алдаа хийсэн. Силвэст, Сол хоёр бол сайн тамирчид. Тиймээс хэнийг тоглуулах вэ гэдэг үргэлж хэцүү байдаг.

Мэссийг бүх цаг үеийн хамгийн шилдэгүүдийн нэг гэдэг дээр...
Мэдэхгүй л дээ. Тэр их залуу тэгээд ч олон юманд хүрэх боломжтой. Жишээлэхэд л өнөөдрийн дөрөв дэх гоолыг нь хийж чадах хичнээн тоглогч байгааг би мэдэхгүй байна. Боломжгүй мэт харагдаж байгаа ч тэр хийж л байна. Түүнд нэг л өөр юм байгаа тэгээд ч тэр ид торгон ирэн дээрээ явна. Хүүгийн өмнө зургаа, долоон жилийн хугацаа байна, элдэв муу зүйл тохиолдохгүй бол гайхамшигтай зүйлсийг хийх боломжтой.

Хоёр тоглолтын турш багийнхаа боломжийн талаар...
Манай багийн насыг харах юм бол маш залуу байгаа. Бид их сайн байсан, яагаад гэвэл багт маань зургаа долоо нь 23-аас доош насны тоглогч байсан ба олон тооны боломжуудыг гаргаж байсан. Сүүлийн бөмбөгөн дээр л арай илүү туршлага дутаад байгаа нь харагдаж байлаа.

Ялагдсан талаараа...
Хожигдлыг хүлцэх их хэцүү л дээ. Аваргуудын лигээс хасагдахаар юу ч үгүй хоосон ирээдүй угтаж байгаа мэт эвгүй сэтгэгдэл төрдөг. Санаагаар их уналгүйгээр дараагийн тоглолтдоо бэлдэх хэрэгтэй.

Аваргуудын лиг дэх Английн ноёрхол эцэс болж байна уу?
Наадах чинь маш сайн асуулт байна. Манчестер Юнайтед маргааш хариултыг нь өгөх байх. Английн багуудтай ширүүн өрсөлдөж чадах олон багууд Европт гарч ирсэн гэдэг нь бол баталгаатай шүү. Хоёр гурван жилийн өмнө бол байгаагүй. Одоо бид нэлээн ширүүн өрсөлдөгчидтэй болсон.

Тоглолтын дараа Пэп Гуардиолад юу гэж хэлсэн бэ?
Баяр хүргээд тэмцээний үлдсэн тоглолтуудад нь амжилт хүссэн.

Барселонаг зөвхөн Мессигээр тодорхойлох уу?
Барселона бол Мессигээс том. Тэдэнд дэлхийн хэмжээний өөр тоглогч нар ч бий. Тэд бол онцгой тоглогч нартай онцгой баг. Онцгой тоглолтуудад онцгой тоглогч нар л хамгийн том ялгааг харуулна шүү дээ.

Цэск Фабрегасыг хэр их үгүйлсэн бэ?
Хэр их үгүйлсэн гэж тодорхойлоход хэцүү юм аа. Өнөөдөр долоо, найман тоглогч дутуу байсан, мэдээж тоглолтын өмнө надаас асуусан бол би Фабрегас байсан болоосой гэж хэлэх л байсан.

Барселонаг хэт хүндэтгэсэн үү?
Үгүй. Өнөөдөр бит хэт их хүндлэл үзүүлээгүй. Бид тун дажгүй эхэлсэн, Барсагаас бөмбөг сайн тасалж зарим үед давамгайлж байсан. Тэд маш сайн баг. Эхний тоглолтод харин хүндэтгэсэн байж магадгүй, өнөөдөр бол үгүй.

Энэ зун солилцооны зах зээл рүү орох эсэх талаар...
Бид тоглогч нарыг хөгжүүлж байгаа. Өнөөдөр гэхэд л Валькотт 21, Бэндтнэр 22, Насри, Диаби, Денильсон 23, 22 настай байлаа. Тэд өөрсдийн чадвраа харуулсан, жил ирэх тутам улам сайжирна. Ямар нэгэн юм нэмэх хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа, гэхдээ талаар бодох хугацаа хангалттай байгаа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Хулганаа » Wed Apr 07, 2010 10:57 am

танайхан сайн байсөөн жинхэнэ сайхан тоглолт болсон баяр хүргэёээ
барса үнэхээр ид бусниулдаг үёдээ байна даа яаая
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby El Payaso » Wed Apr 07, 2010 11:12 am

талбай дээр байсан 22 тоглогчоос 21 нь нэг их гийхээргүй байлаа... харин 22 дахь нь Месси байх шив... ууг нь сайхан эхэлсэнсэн тэгээд яж ч болсонгүй дээ... нэг ийм МАНын Рүүний хуучин Ро шиг эсвэл Барсагийн Месси шиг тоглолт эргүүлэх чадвартай ялгаа гаргадаг тоглогчтой болмоор юм... манайхаас ч одоо Тео нэг жаахан гүйхээс өөр юмгүйм шив дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby helix » Wed Apr 07, 2010 11:15 am

ND wrote:За за доромжлоод хаячихлаа шдээ...

Гуцдаг нохой вэ. Харин ч Месси ганцаараа танайхыг буучин бацаануудын бараг 2р багт доромжлуулахаас аварлаа нтр :p
Арсенал зүгээр зүгээр. Өмнөх тэнцээ маш үнэтэй олдсон, АЛ хаяад ПЛ тайтле рэйсдээ сайн анхаарах хэрэгтэй. АЛ түрүүлэх цаг удахгүй
Success is how high you bounce when you hit bottom!
User avatar
helix
Буучин
Буучин
 
Posts: 317
Joined: Sun Jan 24, 2010 11:31 pm
Location: tv.onair.mn

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Цогоо » Wed Apr 07, 2010 11:20 am

За хэсэг байж байгаад О.Баатар, Кака мэтийн гарууд чарлаад ороод ирнэ дээ.

Үнэндээ хожигдсон ч нэг их тоохгүй дээ гэж бодож байсан ч яг хожигдчихоор үнэхээр гол горойгоод явчиж байна лээ шүү. Одоо бол нээх сайхан унтмаар л байна даа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Mr S » Wed Apr 07, 2010 11:24 am

Wenger: Messi is the best player in the world :-D
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Cule » Wed Apr 07, 2010 11:25 am

Та 3ын сэлбрэйшн ямар аймаар байв аа ккк.....
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby mr_linosh » Wed Apr 07, 2010 11:31 am

Бид Яагаад Арсеналд хайртай байдаг вэ? Сүүлийн жилүүдэд цом авахгүй байгаа ч Арсене Венгерт яагаад итгэдэг вэ?
49 тоглолт дараалан лигтээ хожигдоогүй амжилтыг гаргасан болохоор нь, Лигтээ нэг ч хожигдолгүй түрүүлсэн, Европын давцанд клубын дээд амжилтыг тогтоосон гэх мэт үй түмэн хариултууд байгаа.
Гэхдээ миний хувьд:
1. Довтолгоо, довтолгоо, бас дахин довтолгоо
Мэдээж хөлбөмбөгийг ялахын төлөө тоглодог. Ялах арга замууд олон байдаг. Гэхдээ үзэхэд урамтай, тоглогчидын ур чадвар, ухааныг шавхдаг арга бол яах аргагүй довтолгооны хөлбөмбөг буюу сонгодог хөлбөмбөг. Арсенал бол яг энэ тоглолтыг үзүүлдэг. Өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлсон уран гоё довтолгооны хөлбөмбөг үзүүлдэг багийн нэг бол яах аргагүй Арсенал. Тэд ямар ч бүрэлдэхүүнтэй байсан, бүүр довтлогчгүй ч байсан хэзээ ч довтолгооны тоглолтоо үзүүлдэг.

2. Жирийн тоглогч -> Од
Ур чадвар, арга туршлага нь тогтсон од тоглогчийн хувьд Арсеналд тоглох боломж хомс. Яагаад гэвэл Арсенал хэзээ ч үнэ өндөр, од тоглогчдын хойноос хөөцөлддөггүй. Харин дундаж залуу тоглогчийг эгнээндээ нэгтгэж ур чадварыг нь тордож, туршлага суулган жинхэнэ одыг бэлтгэн гаргадаг. Арсеналд ирсэн тоглогчид банз халаах буюу зэвэрч, өөрийн ур чадвараа гаргаж чадахгүй болно гэсэн асуудал хэзээ ч үгүй. Залуу тоглогчдын хувьд Арсене венгерт тоогдсон л бол тухайн тоглогчид нуугдмал авьяас байгаа төдийгүй кареераа огцом өсгөх үүд нээгдэж байна гэсэн үг.
Өнөө цагийн хөлбөмбөгчдийн үнийн хэт хөөрөгдлийн эсрэг зогсож, бага үнэтэй тоглогчидоор хэрхэн амжилттай тоглож болохыг харуулж буй сонгодог жишээ.

3. Венгер бол эр хүн
Тэр өөрийн гэсэн философитой, тэрэндээ үнэнч, хэзээ ч ухрахгүй. Энэ нь хямд үнэтэй залуу тоглогчдоор уран гоё довтолгооны тоглолт үзүүлэх. Үүнийгээ чадаж байгаа.
Өндөр ур чадвартай, үнэтэй тоглогч авч амжилтанд хүрэх нь энгийн бөгөөд хэтэрхий амар арга. Харин залуу тамирчдын нуугдмал авьяасыг мэдэрч ур чадварыг нь хөгжүүлнэ гэдэг бол дэндүү хэцүү бөгөөд төвөгтэй арга. Гэхдээ энэ арга бол зөв арга гэдэгт Венгер итгэдэг бид ч итгэдэг. Мөн тэр ямар ч багтай тоглосон довтолж тоглохыг илүүд үздэг. Хожиж байсан довтолдог, хожигдож байсан ч довтолдог жинхэнэ үзүүштэй сонгодог хөлбөмбөг.
Венгерт энэ үзэл бодлоо гэмтэл бэртлээс эхлээд маш олон бэрхшээл тулгарч байна. Гэхдээ тэр хэзээ ч няцаж ухраагүй. Реал мадрид, Милан, Байрн Мюнхен гээд багууд одоо байгаатай харьцуулашгүй сайхан санал тавьж байсан боловч тэр татгалзаж өөрийн үзэл бодолдоо үнэнч үлдсэн. Тэр бол жинхэнэ эр хүн.

Би Арсеналд хайртай, би Арсене Венгерт итгэдэг. Энэ бол жинхэнэ хөл бөмбөг.

Хүндэтгэсэн: linosh.
Last edited by mr_linosh on Wed Apr 07, 2010 11:44 am, edited 2 times in total.
Victoria Concordia Crescit - Victory Through Harmony
User avatar
mr_linosh
 
Posts: 354
Joined: Fri Feb 01, 2008 5:07 pm
Location: Ulaanbaatar

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Цогоо » Wed Apr 07, 2010 11:32 am

Боломж олдож байгаа дээр нь Селебрэшн хийх л хэрэгтэй. хэхэ.

Харин танайх манайхыг ингэж хожчиход түрүүлэхгүй бол ёстой дэмий байна шүү.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Mr S » Wed Apr 07, 2010 11:34 am

тайз засч бгаад сэлэбрэшндээд бсан уу....хэхэ
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Цогоо » Wed Apr 07, 2010 11:39 am

Харин зассан тайзныхаа хэргийг гаргаж чадсандаа баяртай байгаа. Дахиад ч хэрэглэх боломжтой байлаа гэж.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Edin Dzeko » Wed Apr 07, 2010 11:42 am

Танайх Маруне Чамахийг авахаар болсон гэсэн үгүй юм уу?
Perfect season has started....Just waiting for what will happened...
All in all,we can win...
User avatar
Edin Dzeko
 
Posts: 237
Joined: Tue Nov 03, 2009 11:02 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby J@x » Wed Apr 07, 2010 12:28 pm

1-0 байж байгаад 2-0 болох газар сөрөг довтолгоон дээр бээгий рүү өгчих юм. Уг нь Уолкотт руу хаясан бол ч 2-0 болчих ч боломжтой байлаа. Тэгвэл тоглолт өөр болохгүй юу. Экс чөтгөт танайхыг чанаад хаячлаа даа.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby On Fire » Wed Apr 07, 2010 12:34 pm

User avatar
On Fire
 
Posts: 129
Joined: Wed Jul 01, 2009 10:38 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Realist » Wed Apr 07, 2010 12:36 pm

Венгер одоо ингээд багтаа үлдэхнүү?
Бас л цомгүй жилийг үдлээ штээ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Mr. Arsenal » Wed Apr 07, 2010 12:37 pm

Амьдарлааааа амьдарлааа бийй чамд хааййртай...
Arsenal Dynasty Reloaded
User avatar
Mr. Arsenal
 
Posts: 927
Joined: Wed Apr 12, 2006 8:44 pm
Location: ULAANBAATAR

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Toba's » Wed Apr 07, 2010 12:39 pm

Цогоод нээрээ баярладаг шүү хэрэгтэй орчуулга их хийдэг. :eek:
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby VicKtoR » Wed Apr 07, 2010 12:52 pm


Хаха, ярьж байсанчлан **н** Бэндээ нэг азны гоол оруулсан байх шив дээ :mrgreen: даана ч Венгер хэтэрхий их довтлох чиглэлийн хагасууд гаргаж дээ :smile: дунд шугамаар дээрээс хамгаалагч нар нь байхгүй байхад өөр юм бодохгүй :smile: за за тоглолт үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Цогоо » Wed Apr 07, 2010 12:55 pm

Азны гэнэ шүү. Гоолоо харчихаад тэгж хэлээсэй.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby TraP » Wed Apr 07, 2010 12:58 pm

Пида бөгтөртэй морьхон алаа хаячлаашд
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 24 guests
cron