by mr_linosh » Wed Apr 07, 2010 11:31 am
Бид Яагаад Арсеналд хайртай байдаг вэ? Сүүлийн жилүүдэд цом авахгүй байгаа ч Арсене Венгерт яагаад итгэдэг вэ?
49 тоглолт дараалан лигтээ хожигдоогүй амжилтыг гаргасан болохоор нь, Лигтээ нэг ч хожигдолгүй түрүүлсэн, Европын давцанд клубын дээд амжилтыг тогтоосон гэх мэт үй түмэн хариултууд байгаа.
Гэхдээ миний хувьд:
1. Довтолгоо, довтолгоо, бас дахин довтолгоо
Мэдээж хөлбөмбөгийг ялахын төлөө тоглодог. Ялах арга замууд олон байдаг. Гэхдээ үзэхэд урамтай, тоглогчидын ур чадвар, ухааныг шавхдаг арга бол яах аргагүй довтолгооны хөлбөмбөг буюу сонгодог хөлбөмбөг. Арсенал бол яг энэ тоглолтыг үзүүлдэг. Өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлсон уран гоё довтолгооны хөлбөмбөг үзүүлдэг багийн нэг бол яах аргагүй Арсенал. Тэд ямар ч бүрэлдэхүүнтэй байсан, бүүр довтлогчгүй ч байсан хэзээ ч довтолгооны тоглолтоо үзүүлдэг.
2. Жирийн тоглогч -> Од
Ур чадвар, арга туршлага нь тогтсон од тоглогчийн хувьд Арсеналд тоглох боломж хомс. Яагаад гэвэл Арсенал хэзээ ч үнэ өндөр, од тоглогчдын хойноос хөөцөлддөггүй. Харин дундаж залуу тоглогчийг эгнээндээ нэгтгэж ур чадварыг нь тордож, туршлага суулган жинхэнэ одыг бэлтгэн гаргадаг. Арсеналд ирсэн тоглогчид банз халаах буюу зэвэрч, өөрийн ур чадвараа гаргаж чадахгүй болно гэсэн асуудал хэзээ ч үгүй. Залуу тоглогчдын хувьд Арсене венгерт тоогдсон л бол тухайн тоглогчид нуугдмал авьяас байгаа төдийгүй кареераа огцом өсгөх үүд нээгдэж байна гэсэн үг.
Өнөө цагийн хөлбөмбөгчдийн үнийн хэт хөөрөгдлийн эсрэг зогсож, бага үнэтэй тоглогчидоор хэрхэн амжилттай тоглож болохыг харуулж буй сонгодог жишээ.
3. Венгер бол эр хүн
Тэр өөрийн гэсэн философитой, тэрэндээ үнэнч, хэзээ ч ухрахгүй. Энэ нь хямд үнэтэй залуу тоглогчдоор уран гоё довтолгооны тоглолт үзүүлэх. Үүнийгээ чадаж байгаа.
Өндөр ур чадвартай, үнэтэй тоглогч авч амжилтанд хүрэх нь энгийн бөгөөд хэтэрхий амар арга. Харин залуу тамирчдын нуугдмал авьяасыг мэдэрч ур чадварыг нь хөгжүүлнэ гэдэг бол дэндүү хэцүү бөгөөд төвөгтэй арга. Гэхдээ энэ арга бол зөв арга гэдэгт Венгер итгэдэг бид ч итгэдэг. Мөн тэр ямар ч багтай тоглосон довтолж тоглохыг илүүд үздэг. Хожиж байсан довтолдог, хожигдож байсан ч довтолдог жинхэнэ үзүүштэй сонгодог хөлбөмбөг.
Венгерт энэ үзэл бодлоо гэмтэл бэртлээс эхлээд маш олон бэрхшээл тулгарч байна. Гэхдээ тэр хэзээ ч няцаж ухраагүй. Реал мадрид, Милан, Байрн Мюнхен гээд багууд одоо байгаатай харьцуулашгүй сайхан санал тавьж байсан боловч тэр татгалзаж өөрийн үзэл бодолдоо үнэнч үлдсэн. Тэр бол жинхэнэ эр хүн.
Би Арсеналд хайртай, би Арсене Венгерт итгэдэг. Энэ бол жинхэнэ хөл бөмбөг.
Хүндэтгэсэн: linosh.
Last edited by
mr_linosh on Wed Apr 07, 2010 11:44 am, edited 2 times in total.
Victoria Concordia Crescit - Victory Through Harmony