by STARRRRR » Mon Aug 21, 2006 9:10 am
САЙН БАЙЦГААНА УУ. ХҮНИЙГ МУУЛЖ, ЮМЫГ ЗААВАЛ ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙЛГАХ ГЭЖ ЗҮТГЭДЭГ ХҮМҮҮС ИХ БАЙХ ЮМ. ЮМНЫ УЧИР ОЛЖ БАЙЖ ЯРИХ ХЭРЭГТЭЙ.
БИ ХУВЬДАА АМЬДРАЛТАЙ, ХУВИЙН КОМПАНИД АЖИЛЛАДАГ ХҮН. ЦАГ ЗАВАА ИХ Л БОДОЖ БАЙЖ ЗОХИЦУУЛЖ БАЙНА. ХАГАС БҮТЭН САЙНД ФОРУМ ОРЖ АМЖСАНГҮЙ.
ЗАЛУУЧУУД ЭНЭ ТЭМЦЭЭНЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР ЯРИХААСАА ӨМНӨ ХОЛБОО ГЭЭД ОДООГООР ЯМАР Ч ЭРХ МЭДЭЛГҮЙ, БАЙР САВ ОФФИСГҮЙ САЙН ДУРААРАА ЭХЛҮҮЛЭХ ГЭЖ ЯАДАЖ БАЙГАА ЗҮЙЛИЙГ ГООЧЛОХ ГЭЭД БАЙХ ЮМ. ОЙЛГООГҮЙ ЮМ АА МЭДДЭГ ЮМ ШИГ ӨӨРИЙНХӨӨРӨӨ ТӨСӨӨЛЖ ДҮГНЭХДЭЭ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ.
НЭГЭНТ ТА НАР ЯРЬСАН УЧРААС ХЭН ЭНЭ ТЭМЦЭЭНИЙГ САНААЧИЛСАН ТАЛ ДЭЭР ТОВЧ ЯРЬЯ. ЭНЭ ТЭМЦЭЭН ҮҮСЭХ БҮРДЛИЙГ ПАРКИЙН СТАДИОН, СПОРТЫН ЦОНХ ФОРУМ ГЭСЭН 2 ЗҮЙЛ ТАВЬСАН. СПОРТЫН ЦОНХЫН БОЛОН БУСАД БАГУУД ПАРКИЙН СТАДИОНД АНХ ТААРДАГ БОЛООД БИЕ БИЕНИЙГЭЭ ХҮЛЭЭГЭЭД ТОГЛОДОГ БОЛСОН. ЭНИЙГ АЖИГЛААД Л ЖААХАН БҮРДЭЛТЭЙ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ТЭМЦЭЭН ХИЙЕ ГЭЖ БАЙЖ АНХНЫ ТЭМЦЭЭНИЙГ САНААЧИЛСАН. АНХ САНААГ НЬ ГАРГААД ТЭМЦЭЭН ЭХЛЭЕ ГЭЖ ЯРИХАД ХОСОО ДЭМЖЭЭД ГАНЦ НЭГ ЮМ ЯРИАД Л ШУУД ЭХЭЛСЭН. ТЭГЖ БАЙГААД Л ГАЙГҮЙХЭН БОЛООД ӨНГӨРСӨН. /ЭНИЙГ ҮГҮЙСГЭХ ХҮН БАЙВАЛ ОДОО ХЭЛЭЭРЭЙ. БИ БАС ХЭЛЭЦЬЕ. /
ОДОО ТЭМЦЭЭНЭЭ ХИЙХ ГЭЭД Л ИВЭЭН ТЭТГЭГЧ ГЭГДЭЭД БАЙГАА МТС, УБ ДААТГАЛ, ҮСАХҮРЭЭЛЭН ЭД НАРЫГ БИД ӨӨРИЙН ТАНИЛЫН ШУГАМААР ОЛЖ ХАМТРАХААР БОЛСОН. ҮСАХ-НЫ ШИНЭ ПАРКИЙН ТӨСЛИЙГ АНХ АНГЛИ РУУ ОРЧУУЛЖ ӨГӨХДӨӨ ТАНИЛЦСАН. ТЭГЭЭД Л ИХ ДИСКАУНТ АВЧ, ДЭЭРЭЭС ИВЭЭН ТЭТГЭГЧ ГЭЖ СЭТЭР ЗҮҮСЭН. МТС Д МАНАЙ НАЙЗ ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАДАГ, ӨНГӨРСӨН ТЭМЦЭЭНИЙ ХААЛТААС ХАМТРАХ БОЛСОН. УБ ДААТГАЛТАЙ ЗУН АМРАЛТААР НАЙЗЫНХАА НЭГ ПАРТИ ДЭЭР ТАНИЛЦСАН ОРМООР БАЙНА БИД НАР ДААТГАЯ ГЭХЭЭР НЬ БАС ОРУУЛСАН. МИАТ-ЫН ХУВД БИ ӨӨРӨӨ ЭНЭ БАЙГУУЛЛАГАД ОРООД УДААГҮЙ БАЙГАА БОЛОХООРОО ЖААХАН ХУВИЙН ИДЭВХИ ГАРГАСАН. 50 ЖИЛИЙН ОЙ НЬ БОЛЖ БАЙГАА БОЛОХООР НЭРИЙГ НЬ ХАМТАТГАЯ АЛСДАА БИДНИЙГ ДЭМЖЭЭРЭЙ ГЭЭД Л УДИРДЛАГАДАА ХЭЛСЭН. ГАНЦ НЭГ ШИЛДЭГ ТОГЛОГЧИЙГ ОУ-ЫН НИСЛЭГИЙН БИЛЕТЭЭР БАЙЛУУЛАХ ТУХАЙ АСУУГААД Л ЯВЖ БАЙНА. ТЭХДЭЭ БИ ОДОО ЭМЗЭГЛЭЖ БАЙНА. МИАТ МИАТ ГЭЭД Л БҮГД БУЖИГНААД УНАЛАА. ЭНЭ НЭР ГАРААД БАЙВАЛ НАДАД ХЭЦҮҮ. /ОДОО ТЭГЭНГҮҮТ СТАРРР ХУВИЙН ЮМ ШИГ ЗАГНАЛАА ГЭХ БАЙХ ДАА. / ЕР НЬ ТЭМЦЭЭНИЙХЭЭ ЦОМУУДЫГ ӨӨР КОМПАНИАР НЭРЛЭЭД ЯВЬЯ ЛДАА. ДЭМЖЛЭГИЙГ ТЭГЖ Л ОЛЖ АВНА.
ХОЛБООНЫ ХУВЬД ХҮРЛЭЭ, БИД 2 ХӨӨЦӨЛДӨӨД ГЭРЧИЛГЭЭГЭЭ АВЧААД Л БАЙЖ БАЙНА. БАЙР САВ Ч БАЙХГҮЙ САЯ Л АМАРЧ ОРЖ ИРЭЭД ТЭМЦЭЭНИЙ АЖИЛД ОРЧЛОО. ГИШҮҮНЧЛЭЛ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ТОДОРХОЙ БОЛГООГҮЙ НЬ БУРУУ БАЙХ. ТЭХДЭЭ ЧУУЛГАН ХИЙЕ ГЭЖ БИ САРЫН ӨМНӨ ХЭЛЖ БАЙСНЫГ ХҮМҮҮС САНАЖ БАЙГАА БАЙХ. ТЭГЭЭД Ч ЗАВААРАА ЭНЭ ХОЛБООНЫ БҮРДЛИЙГ ХҮМҮҮСТЭЙ ТААРАХААРАА ЯРИАД Л БАЙГАА. УУЛЗАХГҮЙ БАЙЖ ВЕБ -ЭЭР ДАМЖУУЛЖ БИ ХЭНИЙГ ОРУУЛЖ ЧАДАХ ЮМ БЭ.
БАЙГУУЛСНААС НЬ ХОЙШ БИ ХОСОО, МР.Б, ҮҮГИЙ/РОКЕРС/, БАЯСАА/ФРЭНДС/ SAVAGE, ZIGO, MUZZY НАРТАЙ ХОЛБООНЫ АНХНЫ БҮРЭЛДЭХҮҮН БОЛОХ ТУХАЙ ЯРЬЖ БАЙСАН. ИХЭНХИТЭЙ НЬ ОЙЛГОЛЦОЖ ЧУУЛГАН ХИЙХЭЭР ЯРЬСАН. АЖИЛ ЯРЬСАН. ТЭР УЛСУУД МЭДЭЖ БАЙГАА. ХОЛБООНЫ АЖЛЫН ТУРШЛАГА БАГАТАЙ, МЭДЭХГҮЙ ЮМ ИХ БАЙНА. БИТГИЙ БААХАН ГООЧИЛ. ОДОО ЭНЭ ТЭМЦЭЭНИЙ ДАРАА МАНАЙ ХҮРЭЭ ИХ ӨРГӨСӨХ БАЙХ. ТЭГЭЭД ЧУУЛГАН ХИЙЕ. БАГАА БҮРДҮҮЛЬЕ. ХУУЛ ДҮРЭМ СУДЛАЯ, ГАДААД УЛСУУДТАЙ, ХОЛБООДТОЙ ХОЛБОГДОЕ. ЮУ Ч АМЖААГҮЙ ОФФИС Ч ГҮЙ 2 ХҮНИЙГ ГООЧЛООД БАРЬЖ ИДЭХ НЬ ЭЭ. ГАНЦ ЭНЭ ТЭМЦЭЭН БИШ ГАДААДЫН ОЛОН ХОЛБООТОЙ ХАМТАРЧ АЖИЛ ХИЙНЭ ГЭЖ БОДОЖ БАЙГАА.
БАГИЙН БҮРДЛИЙН ХУВЬД: 12 БАГИЙГ СОНГОХОД БИДЭНД НЭЭХ ОЛОН БОДЛОГО БАЙГААГҮЙ ЭЭ. УГААСАА ӨМНӨХ 5 БАГ ДЭЭР, МТС, УБ ДААТГАЛ ОРСОН. ДЭЭРЭЭС НЬ ХААН БАНК, ХХБ, ХОНХОРЫН ШОНХОР, МИАТ, ДЕЛТА /ДУНДАЖ 30 ГАРУЙ НАСНЫ БАГ-БАС Л ДЕЛТА ГЭЖ ИВЭЭН ТЭТГЭГЧ ОЛСОН БАГ / ХААН БАНКНААС УЗЕЛЬ ӨСГӨГЧҮҮД АВНА /УЗЕЛЬ ТҮРЭЭСЛЭХ ҮНЭ ХОНОГИЙН 250 МЯНГА БАЙДАГ ЮМ БАЙНА. 8 ӨДРӨӨР УЗЕЛЬ ӨГЧ ИВЭЭН ТЭТГЭНЭ. / ХХБ-ААС САРАВЧ СУУДАЛ АВНА. 3 БАНК ЭХНИЙ 3 БАЙРНЫ ИВЭЭН ТЭТГЭГЧИЙН ШАГНАЛЫГ ДААНА. МЕНЕЖМЕНТ ХИЙХ ГЭЖ ХИЧЭЭЖ Л БАЙНА.
ЧӨТГӨРИЙН ХУВЬД ДЕЛЬТА ЭНЭ ХОЁРЫН АЛЬ НЬ ВЭ ГЭЖ БАЙТАЛ ХҮМҮҮС ЧӨТГӨРИЙГ МУУЛААД ЯРЬСАН. ИХ ЗАНТАЙ БАЙНА, БУСАД БАГУУДЫГ ХОЖЧООД, ДАРАА ДОРД ҮЗЛЭЭ ГЭЭД. ТЭХЭЭР НЬ ЯРЬЖ ЯРЬЖ ДЕЛТАГ ОРУУЛЦАН.
САЯ ТЭГЭЭД СҮҮЛД СОЁМБО ПРИНТИНГИЙН ЧӨТГӨРҮҮД, СКАЙ ХАВКС ГЭЖ 2 БАГ НЭМЭГДЛЭЭ. САНАЛААРАА НИЙЛСЭН Л ЗАЛУУЧУУДЫН БАГ. ЭДГЭЭРИЙН АРД МЭДҮҮЛГЭЭ ӨГӨӨД БАГТААГҮЙ 5-6 БАГ БАЙГАА. БОДОЖ БАЙЖ ОРУУЛСАН НЬ ТЭР. БҮХ Л ХҮССЭН БАГИЙГ ОРУУЛААД ШАГНАЛЫГ ӨГӨӨД ТЭМЦЭЭН ХИЙЖ БОЛДОГЧ ҮГҮЙ ЮМ БАЙНА. ЗӨВХӨН ШАГНАЛЫН ЗАРДАЛ НЬ САЯ ОРЧИМ ТӨГРӨГ БОЛООД БАЙНА. БОДООРОЙ.
СҮҮЛД НЭМСЭН ХУВААРИАР ТОГЛОЛТЫН 11-ЭЭС ЭХЭЛЖ ОРОЙ 8 ХҮРТЭЛ БОЛОХ БАЙГАА. ГЭРТЭЭ БАРАГ БАЙХГҮЙ НЬ. ЭНЭ ЧИНЬ СЭТГЭЛ ХӨДӨЛМӨР БИЗ ДЭЭ УГ НЬ. ТӨСӨВ НЬ УГААСАА ОДОО ЕР НЬ ТУЛЧИХ ГЭЭД БАЙНА. ТЭГТЭЛ ӨШӨӨ ЯМАР АЖИЛ ГАРАХ ЮМ МЭДЭХГҮЙ. ӨНӨӨДӨР Л ГЭХЭД ТАЛБАЙН 2 НУРСАН БАЙГАА ХААЛГЫГ ЗАСУУЛЖ ГАГНУУЛАХ, БУДАХ АЖИЛ ГАРААД ИРЛЭЭ ГАГНУУРЧИН БАЙНА УУ. ХЭХЭ НЭГ ИЙМЭРХҮҮ Л БАЙНА ШҮҮ.
ТЭМЦЭЭНИЙ КОМИСС ГЭЖ БҮРДЛЭЭ. 20 ШАХАМ ХҮН БОЛОХ НЬ ТЭД НАРТ ТӨСВӨӨ ҮЗҮҮЛНЭ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ТУЛСАН ЮМЫГ НУУГААД БАЙНА ГЭЖ БОДООД БАЙХ ШИГ БАЙНА.
ӨӨР БУСАД НЬ НИЙЛЭЭД ТЭМЦЭЭН ХИЙХ ГЭЭД ҮЗЭЭРЭЙ. ОДООГИЙН ХУРААМЖААС ДООГУУР ЛИГИЙН ЦОМ САР ГАРУЙ ХИЙНЭ ГЭЖ БИ ИТГЭХГҮЙ БАЙНА. НЭЭРЭЭШҮҮ ХИЙХ ТУСМАА МЭДЭЖ АВЧ БАЙНА. ХЭН НЭГ НЬ ТЭМЦЭЭН ХИЙВЭЛ ХАРИН Ч ДЭМЖИЖ ОРОЛЦОНО ОО. ТУСЛАНА. ХАРИН МУУЛЖ ГООЧЛОХГҮЙ.
МОДЫН ЭРХЭЭС ТҮТГЭЛЗҮҮЛЛЭЭ ГЭЖ БАЙНА. БИ ЕРНЬ ФОРУМААР ИХ ОРЖ, БИЧИЖ АМЖДАГГҮЙ . ФОРУМ ЭХЭЛСНЭЭС Л БҮРГҮҮЛСЭН ГИШҮҮН. ГЭТЭЛ ОДОО 200 ХАН БИЧЛЭГТЭЙ. ЦАГ ТУХАЙД НЬ БИЧИЖ АМЖДАГГҮЙ ГЭЖ БОЛНО. ЭНЭ ХООРОНД 2 ХОН БИЧЛЭГ УСТГАСАН. /6 САРЫН ХУГАЦААНД БАЙХ./ НЭГ НЭГ ӨГҮҮЛБЭР Л БАЙСАН. ХАГАЛАН БУТАРГАХ САНААТАЙ. СОРРИ.
НАМАЙГ БАС ФОРУМААС ШАХАЖ БАЙГАА ЮМ БОЛ /ДЭЭР АШИГЛАСАН ҮГИЙГ ХАРИУ АШИГЛАЛАА. /. БИ ОДОО ЯАХАВ. ЭНД ИНГЭЖ СУУХ ЗАЙГҮЙ БОЛ ХЭЛЭЭРЭЙ. МУУЧЛУУЛААД БАЙХ Ч СОНИРХОЛ АЛГА. БИ НЭГ ХЭСЭГ ЗҮТГЭНЭ. ГАДАГШАА ЯВАХ ТӨЛӨВЛӨГӨӨ Ч БАЙГАА. БОЛОХГҮЙ БҮТЭХГҮЙ БОЛ ТЭР НУРСАН 20 ХОЛБОО ШИГ НУРНА БИЗ. ОДОО ЁСТОЙ ӨӨРСДӨӨ МЭД. БИ Ч БҮХ ХҮНД ТААРУУЛАХ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙХ САНАА АЛГА. ЕРӨНХИЙ ЗӨВ САНААГ ДЭМЖИЖ ЯВЬЯ.
БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ...