Хувцас солих өрөөнд цувралаас #27
ФА капын семи финалын өмнө...*Залуус Челситэй тоглохын өмнө хувцас солих өрөөнд шуугилдана...*
MOН: Ааа, би семи финалд ямар дуртай гээч....
*Залуус инээлдэв...*
MOН: За за дуугүй байцгаа нусгайнууд минь...
Коллинс: Өө Бурхан минь! БИд одоо яаанаа!? Бид Челсигийн хөлбөмбөгийн машинуудын эсрэг юу ч хийж чадахгүй ш дээ! Бид өнгөрчэээ!
*Коллинс МОН ыг заамдан нүүрэнд нь тулан хашгирав*
Коллинс: Өнгөрсөөөнн!!!
*Петров багийн ахлагчийн туузаа засаад, очиж Коллинсыг сэгсрэв*
Петров: Биеэ бариач! Тэд нар чинь бидэнтэй адилхан хүмүүс!
*Коллинс сэхээ орон ичингүйрч, толгой гудайв*
Коллинс: Уучлаарай ахлагчаа.... Би Твиттер дээрээ очиж уучлалт гуйж бичье дээ... (Коллинс Челсид хожигдсоны дараа Твиттер дээрээ фенүүдээсээ уучлалт гуйсан)
Петров: Би л лав Твиттер хэрэглэдэггүй, хачин санагдаад байдын....(Петров Фэйсбүүк хэрэглэдэг)
*Дельф хүрч ирээд Коллинсыг сэгсрэн*
Деүльф: Биеэ бариач! (Дельф өмнөх ярилцлаган дээрээ Петровыг дуурайж, их юм сурч байгаа гэж ярилцлага өгсөн)
Коллинс (элгэ тэврэн зогсоно): Өөш! Биеэ барьчаад байгаам бишүү!
Дельф: Өө тий байшд ... Уучлаарай....Коллинс ахаа...
*MOН нүдээ ирмэн инээмсэглэв*
Данн: Нүдээ ирмэдэг нь ямар учиртайн бозз?
Куэяр: Та сая нүдээ яасан бэ?
MOН: Улаан өндөгний баяр залуусаа... Өнгөрсөн долоо хоног улаан өндөгний баяр байсан шүү дээ... Франк Лампард тэхээр хөдөлж чадахаа больтлоо хоол чихсэн байж таараа... хар л даа....
*MOН самбар дээрэх зураг руугаа очив. Самбар дээр Лампард + Улаан өндөгний баярын өндөгнүүд = МОН баярлан үсэрч байгаа зураг байв.... *
MOН: Тэр улаан өндөгний баярын өндөг их идсэн байгаа тэхээр эрс удааширна... Терри манай багийнхныг сахилга батгүй гээд байлуу? Үзүүлээд өгнө дөө! Манай багийнхан миний заавраар юу ч идээгүй тиймээс бид өд шиг хөнгөн байх болно доо хахаха
*Залуус идэж байсан өндөгнүүдээ сэмхэн нууцгаав. Ашли Яанг урдаа байсан сагстай өндөгнүүдээ хөлөөрөө татан сандал доогуураа хийв*
A.Яанг: Гайхалтай төлөвлөгөө босс.
*Куэяар сахландаа наалдсан печений үүрмэгээ шудран*
Куэяар: Гоё, төлөвлөгөө байна.
*Рео Кокер өрөөнд бөөн баяр болон орж ирэв. Тэрээр амаараа дүүрэн баярын өндөг чихжээ*
Рео Кокер: Залуусаа гайхалтай мэдээ... Эмч намайг тоглож болно гэнээ...Яагаад бүгд над руу ингэж хараад байна?
MOН: Чи намайг дандаа ингэж хутгалж байх юмаа Найжелl?
Рео Кокер: Хутгалах аа? Яасан ... Та өндөг идмээр байгаамуу?
*МОН уурандаа багтарч ядан байхад, өрөө тэр аяараа чимээгүй болов. Рео Кокер нүдээ бүлтийлгэн харна*
Рео Кокер (шивнэн): МОН хоолны дэглэм сахиж жингээ хасаж байгаамуу?
*Дельф чимээ аниргүй байдлыг эвдэн Коллинсыг барьж авав*
Дельф(Коллинсыг сэгсрэн): Биеэ бариач!
Коллинс: Би зүгээр гээд байхад даа!