Жүдо

Moderator: Бөхийн модууд

Re: Judo

Postby Г.Баяраа » Fri Dec 04, 2009 4:56 pm

news.mn deer bailee
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Judo

Postby Чуугий » Wed Dec 30, 2009 9:46 am

Өнгөрсөн аравдугаар сарын 31-нээс арваннэг дүгээр сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдсон "Chinggis khan world cup 2009" дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд зодоглосон манай жүдочдын нэгийнх нь сорьцоос допинг илэрчээ. Тамирчдын сорьцод шинжилгээ хийсэн БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори шинжилгээний хариуг Монголын жүдо бөхийн холбоонд ирүүлсэн байна.
Үүсээд буй асуудлын талаар МЖБХ-ноос тодруулахад "Манай холбооноос одоогоор хэдэн кг-ын жинд ямар тамирчны сорьцоос допинг илэрснийг хэлэх боломжгүй.
Нэг тамирчны шинжилгээний хариу сөрөг гарсан нь үнэн. Энэ бол тамирчны нэр хүнд, сэтгэл санаанд нөлөөлөх зүйл учир түрүүлж ямар нэг зүйл мэдээлэх боломжгүй байна. Хэрэв допинг илэрсэн нь тогтоогдвол бүх юм дүрэм журмын дагуу шийдэгдэнэ" гэсэн хариу өгсөн юм.

"Chinggis khan world cup 2009"-ийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд манай улсаас Ц.Цэрэннадмид (алт), Д.Сумьяа (мөнгө), Т.Баттөгс (хүрэл) нарын дөрвөн жүдоч өрсөлдсөн. Энэ жингийн үлдсэн хүрэл медалийг БНСУ-ын тамирчин Ким Ди Жан хүртсэн билээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ жинд аваргын алтан медаль хүртсэн Ц.Цэрэннадмидын сорьцоос допинг илэрсэн бололтой. Үүнээс болоод тэрээр аварга цол, алтан медалиа хураалгахад хүрээд байгаа аж.

kaka.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Nok » Mon Feb 08, 2010 8:04 am

http://www.news.mn/news/section=home/pa ... 0482792142

“Их дуулга”-аас С.Мияарагчаа мөнгө, Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ

Францын Парис хотноо өнөөдөр эхэлсэн Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга”-ын тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд зодоглосон С.Миярагчаа мөнгөн медалийн эзэн боллоо. Саяхан болж өнгөрсөн дэлхийн шилдгүүдийн халз тулаанд түрүүлж, аваргын алтан медаль хүртсэн С.Миярагчаа Олон улсын жүдо бөхийн холбооны шинэчилсан чансааны жагсаалтад тавдугаарт бичигдсэн бөгөөд энэ удаагийн “Их дуулга”-ын тэмцээний эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Португалийн Цезарь Дьогог цэвэр ялж, улмаар Азербайжаны бөх Тарлан Каримовтой оноолт тааран барилдаж, дахин цэвэр ялсан байна. Дараагийн барилдаандаа манай тамирчин Узбекистаны тамирчин Улугбек Норкобиловыг мөн цэвэр ялснаар хагас шигшээд шалгарсан бөгөөд мөнгөн медалийн төлөөх барилдаанд Францын Дэвид Ларосег цэвэр ялснаар аваргын алтан медалийн төлөө БНСУ-ын бөх Ким Жү-Жинтэй өрсөлдсөн юм. Харамсалтай нь шийдвэрлэх барилдаанд манай тамирчин цаг дуусахын өмнөхөн цэвэр ялагдсанаар мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн ангилалд нийт 41 жүдоч өрсөлдсөн бөгөөд мөн энэ жинд зодоглосон манай тамирчин Х.Цагаанбаатар мөнгөн медалийн төлөө БНСУ-ын бөхтэй барилдаж, юүко үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНСУ-ын Чо Жүн-Хог цэвэр, дараа нь Францын Лоик Корвалын юүко үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн болзол хангажээ.

Дэлхийн 53 улс орны 384 жүдоч оролцож буй “Их дуулга”-ын тэмцээнд манай улсаас Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхий аварга Х.Цагаанбаатар нарын тэргүүтэй долоон жүдоч өрсөлдөж байгаа юм. Өнөөдөр буюу тэмцээний эхний өдөр эрэгтэй гурав, эмэгтэй дөрвөн жингийн барилдаан болсноос манай баг тамирчдаас Д.Төмөрхүлэг /60 кг/, Г.Болдбаатар /60 кг/, Х.Цагаанбаатар /66 кг/ болон С.Миярагчаа /66 кг/ нар Парисын татамид зодоглолоо. Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэгийн тухайд эхний барилдаандаа Францын Лильян Баррейрег цэвэр ялснаар мөн энэ жинд өрсөлдсөн Г.Болдбаатартай барилдахаар оноолт таарч, нутгийнхаа бөхийг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө Гүржийн бөхтэй барилдсан. Медалийн төлөөх барилдаанд Д.Төмөрхүлэг Гүржийн Дэвид Асумбанид цэвэр ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарчээ. Асумбани цаашид амжилттай барилдаж, Япон болон Узбекистаны бөхийг ялснаар аваргын алтан медаль хүртсэн байна.
Маргааш буюу тэмцээний сүүлийн өдөр 81 кг-ын жинд О.Ууганбаатар, -100 кг-ын жинд Б.Тэмүүлэн, харин +100 кг-ын жинд Н.Түвшинбаяр нар зодоглоно.
Эхний өдрийн барилдааны дараах байдлаар манай тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль, мөн шагналт байрт нэг тамирчин шалгарсан амжилтаар 53 орноос тавдугаарт бичигдээд байна.

Мияарагчаагийн Францын жудочтой мөнгөн медалийн төлөө хийсэн барилдаанаас:

Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Judo

Postby Olzii » Sun Feb 14, 2010 1:40 am

Image
Австрид болж буй Дэлхийн Цомын татамигаас 60 кг-д барилдсан Монголын жүдоч Д.Төмөрхүлэг (Улсын харцага Ч.Даваадоржийн хүү) алтан медаль хүртлээ :-D Тэрээр Итали, Узбекстан, мөн 2 Япон бөхийг дараалан ялж аваргын алтан медаль хүртжээ :)( Мөн 66кг-д барилдсан манай шинэ од Мяарагчаа мөнгөн медаль хүртлээ :-D

Эндээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай : http://217.79.182.227/www.judo-world.net/eju/world_cup/2010_vienna/tta_menue_eju.php :mongol: :mongol: :mongol:
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Judo

Postby Хашка » Sun Feb 14, 2010 3:53 am

:mongol: :gold :gold
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Judo

Postby Чуугий » Sun Feb 14, 2010 8:00 am

Мияарагчаа ойрд сайн байнаа.
:gold :gold :mongol:
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Khosoo » Sun Feb 14, 2010 8:25 am

Аймаар аймаар. Залуучуудын дэлхийн аваргаар ялагдсан хариугаа чангахан авсан гэнэдээ. 60 кг-ийн ширүүн өрсөлдөөнөөс Бороо нь тасарлаа шүү, 66-кг-ийн хоёр бол яг гоё өрсөлдөөд сайхан байна. Цагаанаа харин жин өгсөж ороод даруулчихжээ.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Judo

Postby kayo » Sun Feb 14, 2010 12:10 pm

Ene Boroo ih goyo barilddag zaluu baina lee, yag yapon judo, ene huu neleen yum duulgana baih shuu, saya 2 ch yaponiig husaad turuulsen baina.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Judo

Postby Мянхай » Thu Feb 25, 2010 7:32 pm

Нэг австри нөхөр World Cup Vienna 2010 ын үеээр баахан зураг дарсан байна. Манай хэдийн зурагнууд ч байна.
http://www.kito.at

Image

Image

Image

Image

Image

Image

Энэ хэн бэ?

Image

Цаба

Image
Мянхай
 
Posts: 92
Joined: Thu Feb 25, 2010 7:09 pm

Re: Judo

Postby Мянхай » Sat Feb 27, 2010 2:33 pm

Өнөөдөр Прагийн дэлхийн цом эхлэх нээ. Тамирчиддаа амжилт хүсье

Judo.tv ээр шууд үзэцгээгээрэй

http://212.227.96.120/index_offline.php
Мянхай
 
Posts: 92
Joined: Thu Feb 25, 2010 7:09 pm

Re: Judo

Postby Г.Баяраа » Mon Mar 15, 2010 9:24 pm

Жудо бөхийн үндэсний шигшээ багийн багш дасгалжуулагчдийн оролцсон Ялалтын амт нэвтрүүлэг маргааш 22.40-өөс БТВ-гээр
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Judo

Postby Чуугий » Thu Mar 25, 2010 7:40 pm

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ерөнхийлөгч, ноён Мариус Визэр өнөөдөр өглөө Монголд ирсэн билээ. Түүнийг Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа тэргүүтэй Монголын шилдэг жүдочид болон Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд онгоцны буудалд угтаж авсан юм.
Сонирхуулахад, дэлхийн жүдо бөхийн хамгийн том холбоог удирдаж байгаа ноён Мариус Монголын тамирчин С.Мияарагчааг ихэд үнэлдэг нэгэн гэнэ. Зочилсон орон бүртээ жүдочдын бэлтгэлийн зааланд очиж, хөлс гаргадаг уламжлалтай тэрбээр өмнө нь буюу өнгөрсөн онд Монголд ирэхдээ шигшээ багийн зааланд бэлтгэл хийж байсан ОУХМ С.Мияарагчааг онцгойлон магтаж байсан юм. Тиймээс ч ноён Мариус хувийн зүгээс өндөр итгэл хүлээлгэж байгаа жүдоч С.Мияарагчаатай уулзаж, өнгөрсөн хагас жилийн хугацаанд “World masters” тэмцээнд түрүүлж, Европын цувралаас гурван мөнгөн медаль хүртсэн амжилтад нь сэтгэл хангалуун байгаагаа ярьжээ.
Ноён Мариус Визэр өнөөдөр Монголын жүдо бөхийны холбооны ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, ирэх долдугаар сард Монголд болох “Дэлхийн цом”-ын тэмцээний бэлтгэл ажлын талаар ярилцах бол маргааш шигшээ багийн зааланд зочилж, тамирчидтай хамт бэлтгэл хийх юм байна.

Б.Бат
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby slo mo jones » Sat Mar 27, 2010 3:03 pm

манайхнаас С.Мияарагчаа, төмөрхүлэг гээд итгэл хүлээлгэхээр маш сайн жудочид шинээр хүч түрэн гарч ирж байгаа явдалд маш их сэтгэл хангалуун байна
уг нь мияарагчаа маань бээжингийн олимпд орж дарийн утаа үнэртээд авсан бол их зүгээр байх байсым
тэглээ гээд манай хүн түүнээс дутахааргүй зөндөө тэмцээнд зөндөө хүчтэнтэнй зодоглосон лд оо за амжилт хүсэе бүх баг тамирчиддаа
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Judo

Postby Чуугий » Sun Mar 28, 2010 9:53 am

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ерөнхийлөгч, ноён Мариус Визэр өнөөдөр Спортын төв ордонд сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрбээр энэ үеэр олимпийн хүрэл медальт, жүдо бөхийн дэлхийн аварга, Ази тивийн аварга, Азийн тоглолтын аварга, Зүүн Азийн наадмын аварга, “Дэлхийн цом”-ын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны нүүр царай болж, IJF-ийг дэлхийд төлөөлөх болсныг албан ёсоор мэдэгдсэн юм. Ноён Мариус “Визэр Монголын жүдочдын амжилт эрс сайжирч байгаа. Цаашид Монголын жүдо бөхийн холбоо Олон улсын жүдо бөхийн холбоотой нягт хамтран ажиллах болсонд баяртай байна” гээд Олон улсын жүдо бөхийн холбоо тэмцээний чанарыг сайжруулахын тулд тамирчдад олгодог мөнгөн шагналыг нэмэгдүүлэхээр болсон тухай онцлон ярьсан юм.

Ц.Хишиг
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby slo mo jones » Sun Mar 28, 2010 7:30 pm

Чуугий wrote:Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ерөнхийлөгч, ноён Мариус Визэр өнөөдөр Спортын төв ордонд сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрбээр энэ үеэр олимпийн хүрэл медальт, жүдо бөхийн дэлхийн аварга, Ази тивийн аварга, Азийн тоглолтын аварга, Зүүн Азийн наадмын аварга, “Дэлхийн цом”-ын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны нүүр царай болж, IJF-ийг дэлхийд төлөөлөх болсныг албан ёсоор мэдэгдсэн юм. Ноён Мариус “Визэр Монголын жүдочдын амжилт эрс сайжирч байгаа. Цаашид Монголын жүдо бөхийн холбоо Олон улсын жүдо бөхийн холбоотой нягт хамтран ажиллах болсонд баяртай байна” гээд Олон улсын жүдо бөхийн холбоо тэмцээний чанарыг сайжруулахын тулд тамирчдад олгодог мөнгөн шагналыг нэмэгдүүлэхээр болсон тухай онцлон ярьсан юм.

Ц.Хишиг


сайхан мэдээлэл байна манайхан гол нь бэлтгэл бэлтгэл бас дахин бэдтгэлийн дараа омоос том байнгын амжилт дахиал бэлтгэл бэлтгэл,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Judo

Postby Nok » Wed Mar 31, 2010 12:53 pm

Одоо улсын аврагаар болох барилдаануудын ядаж үзүүр түрүүг монгол байдаг жудо сонирхогчдоос бичиж аваад Юүтюб мэтийн газар байрлуулбал гадаадад байдаг мань мэтийн улсууд мөн ч их гялайхаар байна даа :D :mongol:
Дан ялангуяа 66 кг-ын финал уу ай я я... Цагаанаад маань дэлхийн аврага болох хэцүү юү улсын аврага болох нь хэцүү юү гэдгийг харна даа.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Judo

Postby sound of CFC » Sun Apr 04, 2010 12:29 pm

Ойрд болох ОУ-н чанартай тэмцээн наадам юу байна
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Judo

Postby Чуугий » Fri Apr 09, 2010 7:17 pm

Маргааш УАШТ эхлэх гэж байна.
Цагаанбаатар,Мияарагчаа 2 бэртлийн улмаас оролцохгүй бол бусад шилдэгүүд маань өрсөлдөх нь ээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby slo mo jones » Sat Apr 10, 2010 7:21 pm

Чуугий wrote:Маргааш УАШТ эхлэх гэж байна.
Цагаанбаатар,Мияарагчаа 2 бэртлийн улмаас оролцохгүй бол бусад шилдэгүүд маань өрсөлдөх нь ээ.


өө энэ улсдаа топ гэдэг бөхчүүд жудо ч тэр чөлөөт ч тэр бас боксын шилдгүүд ерөөсөө улсын аваргадаа үзэхээ байлаа голж байгаамуу
зарим нь ч яахуу бэртэл байхлдаа
уг нь улсын аваргаар л 1д орсон нөхдүүдийг энд тэндхийн тэмцээнүүдэд орох эрхийг өгч байж л өрсөлдөөн сайжирч ур чадвар дээшлэх юм шиг
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Judo

Postby Чуугий » Sun Apr 11, 2010 10:51 am

Эрэгтэй:

60 кг:
Алт: Г.Амартүвшин /Хилчин/
Мөнгө: Ч.Болдбаатар /Женко/
Хүрэл: О.Чинбат /Хилчин/
Хүрэл. Д.Баярмагнай /Алдар/

66 кг:
Алт: Д.Хишигбаяр /Алдар/
Мөнгө: А.Батчулуун /Алдар/
Хүрэл Д.Мөнх-Оргил /Олимп/
Хүрэл: Б.Батгэрэл /БЗД/

73 кг:
Алт: С.Ням-Очир /Хангарьд/
Мөнгө: О.Болд-Эрдэнэ /Хилчин/
Хүрэл: Х.Цагаанбаатар /Эрч/
Хүрэл. Г.Пүрэвдорж /Хүч/


81 кг:
Алт: Д.Нямхүү /Хангарьд/
Мөнгө: Б.Амбасэлмаа /Хангарьд/
Хүрэл: О.Ууганбаатар /Алдар/
Хүрэл. Д.Дагвасүрэн /ОБЕГ/

Эмэгтэй:

48 кг:
Алт: Д.Бат-Эрдэнэ /ОБЕГ/
Мөнгө: Д.Уранчимэг /Женко/
Хүрэл: М.Уранцэцэг /Женко/
Хүрэл. Э.Номин /БЗД/

52 кг:
Алт: М.Бундмаа /Хүч/
Мөнгө: Б.Солонго /Хилчин/
Хүрэл: Г.Саранзаяа /Хонгор нутаг/
Хүрэл. Т.Амаржаргал /Тэмүүжин/

57 кг:
Алт: Т.Баттөгс /Хилчин/
Мөнгө: Т.Мөнгөнтуяа /Сүлд/
Хүрэл: Д.Сумъяа /Хилчин/
Хүрэл. Л.Уянга /Сүлд/

63 кг:
Алт: Д.Мөнхзаяа /Хүч/
Мөнгө: М.Нямжаргал /Женко/
Хүрэл: С.Энхзаяа /Алдар/
Хүрэл. Г.Чимэдноров /ОБЕГ/

Б.Энх

Цагаанаа жин өгсөж 73д барилдсан байна.
Өнөөдөр үлдсэн жингүүд явагдана.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Чуугий » Sun Apr 11, 2010 11:13 am

Мияарагчаа бас жин өгсөж барилдаад Ням-Очирт ялагдсан бол Төмөрхүлэг 66д барилдаад Дөлгөөнд ялагдсан байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby slo mo jones » Sun Apr 11, 2010 4:27 pm

өө топууд барилдсан л юм байна ш дээ жин өгсөөд нухуулаад айн
би уг нь нямхүүг дараагийн олимпд ороосой гэж боддыншдээ нэг хэсэг бол монголын жудо бөхчүүд дотроо нэг номерт шахуу итгэл тавьдаг байлаа
тэр ч утгаараа афины олимпод монголын тугчийг хийж байсан сайн тамирчин харамсалтай нь бэртэл гэмтэлээс болоод олигтой амжилт гаргасангүй олимпоор хүрэлээс зуураал алдсан хайран юм
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Judo

Postby Чуугий » Sun Apr 11, 2010 9:10 pm

Үлдсэн жингүүдийн медалтнууд.

90 кг:
Алт: Б.Ариун-Эрдэнэ /Женко/
Мөнгө: С.Батбаяр /Олимп/
Хүрэл: Х.Мөнхбаяр /Хилчин/
Хүрэл: Э.Энхбат /Хангарьд/

-100 кг:
Алт: Н.Түвшинбаяр /Женко/
Мөнгө: Б.Тэмүүлэн /Женко/
Хүрэл: Р.Батмөнх
Хүрэл: Б.Бат-Орших /Хилчин/

+100 кг:
Алт: Б.Сугаржаргал /Женко/
Мөнгө: Б.Төгөлдөр /Сүлд/
Хүрэл: А.Давааням /Хөвсгөлийн хүчтэн/
Хүрэл: Э.Энхтөр /Тэмүүжин/

Эмэгтэй:

70 кг:
Алт: О.Мөнхцэцэг /ОБЕГ/
Мөнгө: Ц.Наранжаргал /Женко/
Хүрэл: Т.Баасанжав /Хонгор нутаг/
Хүрэл: Э.Аззаяа /Хүч/

-78 кг:
Алт: П.Лхамдэгд /Женко/
Мөнгө: М.Цэндсүрэн /Дархан/
Хүрэл: Я.Дулмаа /Алдар/
Хүрэл: М.Сугар /Олимп/

+78 кг:
Алт: Д.Цэрэнханд /Алдар/
Мөнгө: Б.Мөнхтуяа /Хилчин/
Хүрэл: Б.Уянга /Женко/
Хүрэл: Я.Долгормаа /Алдар/

Багийн дүн:

Эрэгтэй:
Алт: Женко клуб
Мөнгө: Хангарьд клуб
Хүрэл: Алдар спорт

Эмэгтэй:
Алт: Женко клуб
Мөнгө: Хүч
Хүрэл: ОБЕГ
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Nok » Sun Apr 11, 2010 10:55 pm

slo mo jones wrote:өө топууд барилдсан л юм байна ш дээ жин өгсөөд нухуулаад айн
би уг нь нямхүүг дараагийн олимпд ороосой гэж боддыншдээ нэг хэсэг бол монголын жудо бөхчүүд дотроо нэг номерт шахуу итгэл тавьдаг байлаа
тэр ч утгаараа афины олимпод монголын тугчийг хийж байсан сайн тамирчин харамсалтай нь бэртэл гэмтэлээс болоод олигтой амжилт гаргасангүй олимпоор хүрэлээс зуураал алдсан хайран юм


Нямхүү 78-79 оны хүн. Дараагийн олимп гэхэд 30 нэлээн гарчихсан хэцүү болох байх. Манай топууд жин өгсөөд нухуулж байна гэхээр монголын жүдо хэдэн тасарчихсан авьяастан ноёлоод байгаа биш харин ч жигдхэн сайжирч байгаа юм байна. :-D
П.С Хүмүүсээ бичлэг мичлэг нь олдох боломж юу байна
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Judo

Postby Чуугий » Mon Apr 12, 2010 10:13 pm

Энэ +100д мөнгө авсан Төгөлдөр улсын заан Баярсайханы хүү гэнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 0 guests