Намрын тэмцээн: Лигийн Цом

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Postby rednasca » Sat Aug 19, 2006 2:07 pm

уг нь заавал МИАТ гэж оруулах шаардлагагүй л дээ. Ерөнхий ивээн тэтгэгч нь МИАТ гээд л явж байвал болох мэт. Миний ойлгосноор улсууд СПОРТ ЦОНХ СОНИРХОГЧДЫН ЛИГИЙН ТЭМЦЭЭНИЙ ЦОМ гэж нэрлэе гэж байх шиг байна. BARCLAYS ENGLISH PREMIER LEAGUE гэдэг шиг. харин би энэ удаагийн тэмцээнийг FA CUP-тай зүйрлүүлж байгаа юм. форматын хувьд биш, ер нь лигээс тусдаа явагддаг гэдэг утгаараа. нэг ёсондоо холбооны цом гэсэн үг. тиймээс энэ тэмцээн энэ форумаас үүсэлтэй нь үнэн ч энэ удаагийн тэмцээн маань Монголын хөлбөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн холбооноос зохион байгуулж байгаа тэмцээн учир ХОЛБООНЫ ЦОМ гэвэл яасан юм бэ? яахав, МИАТ заавал нэрээ оруулъя гэвэл МИАТ-ЫН НЭРЭМЖИТ ХОЛБООНЫ ЦОМ гэж болох юм. надад ийм санал байна. юу юугүй битгий дайраарай. угтаа би дараа жил жинхэнэ утгаар олон баг хамарсан лиги зохиогдоно, тэр нь СПОРТ ЦОНХЫН СОНИРХОГЧИЙН ЛИГИ, харин дундуур нь ХОЛБООНЫ ЦОМ /тэр нь ивээн тэтгэгчийнхээ нэрэмжит байж болно/ гэсэн тэмцээн болно гэж ойлгоод байгаа юм. юу гэж бодож байна.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Hi

Postby roberto baggio » Sat Aug 19, 2006 3:52 pm

Deerh margaaniig unshlaa. End erh ashgiin zurchilduun baigaa yum bish yy. Uuruur helbel endees hulbumbuguus gadna mungunii yner hanhiij bna. Dunguj anhnii temtseenee zohioson hernee 2 dahia ehlehdee umnuhuu ygyisgej holdoj bgaa ni hulbumbug ch bis hyn chanariin ch asuudal bgaa yum bish yy. Bid temtseend orohdoo iim heryyl eldev sanaagyi bmaar bna.
MIAT-iin neren dor temtseen zohioh yum bol ter baiguullaga league ryy yu hayaj heden tugruguur demjij bgaag todorhoi medeh heregtei bna. Uhaandaa aavtaigaa niilj hulbumbug anh togloj sursan hyyd genet negen aavaas ni bayan er hyygee bolgoe geheer ni tursun etsgee orhiod um humgyi yavaad ugch bgaatai yalgaa alga. Hulbumbugiig ingej shuud mungutei holboj huraamjiig genet ihesgej hulbumbug zygeer l togloh gesen hymyysiig buhimduulah yamar shaardlaga baisan yum bol oo. Bagaas yun 160 myangan tugrug neheed bgaa yum be. Yun reklam be. Hamgiin gol ni yamar yaaruu adguu sanaa ve. Bid hulbumbugiin tuluu l togloj bgaa bolohoos bish uursduu mungu ugch MIAT-iig reklamdah gej bgaa bayachuud bish shyy dee. Tegeed sain bod doo bid ene bodloo ene league-iinhee tuhai bodol sanalaa ene site-aas uur haana chuluutei ilerhiilj bgaa yum be. Tegtel ene site bol Sport-tsonh bna shyy dee. Hynii hyyg hulgailchihaad bas deer ni geriig ni ezegnej ehleed bgaa ni yamar ve. Orchin yee gej. Mungunii hychee gej. Bid munguuruu MIAT-iig reklamdaj bgaag oilgoj bgaa hyn bna uu...
roberto baggio
 
Posts: 1
Joined: Fri Aug 18, 2006 5:18 pm

Postby FC-EVILS » Sat Aug 19, 2006 5:29 pm

Sportiin Tsonhiin Haliun, Shinee, Eegii nar chini manai 40 myangatiinh sh dee. Tanai manai 2 neg hesegt bagtchlaa. Tiimees 40 myangatiin derby bolno gej oilgoj boloh nee
User avatar
FC-EVILS
 
Posts: 97
Joined: Wed Aug 09, 2006 1:40 pm
Location: Evils team

Re: Hi

Postby Gankhuu » Sat Aug 19, 2006 5:34 pm

2 bag ch nemegdsen ni ih yumdaa. Orj bui hoyor bagtaa amjilt husei.

Bidnii sanaa setgel, hiij baigaazuiliig oilgohgui baina geed l baina. UUrsduu end yu ch bicheegui biagaa bizdee. Say Rednasca l neg yum bichlee. Uchigduriin hurald orson humuusees end yum bicheechee.

Uul ni hurliin protocol geed neg yumbaidag shig sanagdah yum. Teriigee end oruulchval yasan yum be?

Bid yu bolood yagaad baigaag medehgui biagaad baina shuudee. Gent gent l shiidveruud garaad baih yum. Tegeed uchigduriin huradlaa ochij bolohgui gesen zuvhun 12 bag gesen.

Ene league hezee yamagt SPORT-TSONH gesen neren door yavah yostoi gej bi bodoj baina. Forumiin gishuud eniig duu negteigeer huleen zuvshuurn gedegt bat itgeltei baina.

MIAT gedeg nertei zohion baiguulagdana gej baina. MIAT-iig reclamadah yamar shaardlaga biagaa yum be. Tertee tergui mongoldoo l monopoly company-iig hen gadagshaa dotogshoo yavna bugd l hussen huseegui MIAT-aar l yavna shd.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Marco » Sat Aug 19, 2006 6:11 pm

Дээрхи зvйлvvдийг уншлаа.Газар дээр нь байгаа хvмvvс Рэднаска шиг бага ч гэсэн тайлбар хийвэл зvгээр юм.Рэднаскад баярлалаа.
Гэхдээ ямар нэг мєнгєтэй газрын гар хєлний vзvvрээр захиалан хийгдэж байгаа юм шиг гэсэн бодол арилахгvй байна.Нэрний хувьд хуучин нэр нь заавал байх нь дээр шvv дээ. Шинэ холбоо зарим багуудад хатуу хандаад зарим баг нь ямар шалгуураар орж ирсэн нь тодорхойгvй байгаа юм бишvv.Холбоо байгуулсан хvмvvсийн зорилго ,зориг руу ус цацах гээгvйээ энэ бол том vйл хэргийн тєлєє яваа хvмvvст тохилдодог л бэрхшээлvvд .Харин vvнд эмзэглэн гомдож,биднийг vгvйсгэлээ гэж бодож болохгvй.Анхнаасаа гадны шахалт,дарамт vйл ажиллагаанд чинь нєлєєлєх гээд байвал ил хэлчихсэн нь дээр. Тайлбарлан тахиулахгvй бол цаашид иймэрхvv шvvмэжлэл гарсаар л байна.
Тэмцээнд 2 баг оруулах болжээ .Бусад нь яасан бэ?Оруулчих арга байхгvй юмуу.Бас л тэмцээнийг тэсэн ядан хvлээж байсан хvмvvс биздээ.Ямар нэг арга олооч нєхдєє.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby ХАЛИУН » Sun Aug 20, 2006 10:15 am

за миний бие хуралд суусан хүний нэг бөлгөө.
энэ хурал дээр би 2 юм хэлье гэж очсон юм. 1-рт энэ нэрний талаар. яагаад заавал миат энээ тэрээ гэж. ядаж манай форумын нэр хавчуулагдах төдий байхад болно. гэсэн гэтэл энэ асуудлыг яриж байж болно гээд бөөрөнхийлөөд больсон. энэ асуудлыг оргил хүрлээ 2 тийм ч сайн хүлээн авахгүй байгаа нь харагдсан. тэгэхээр нь энэ тэмцээн чинь форумын санаа энэ тэр гээд л нөгөө улиг болсон юмаа ярилаа. тэгтэл энэ тэмцээний суурь нь форум гэдгийг сайн ойлгож байна лээ. харин нэр нь дурдагдахгүй. мэдээж шт. миатын нэрэмжит хөлбөмбөг сонирхогчдын холбооны спортын цонх тэмцээн гэж сунжруулалтай биш. тиймээс ингээд форумын нэр алга. цаашид хэвлэл мэдээлэл болон бусад зүйл дээр Хүрлээ, Оргил хоёр л ярилцалга энэ тэр өгнө. форумаа дурдаа ч уу үгүй ч үү. уг нь дурдаасай гэж боджийно.
2-т хасагдсан багийн талаар. ялангуяа чөтгөрүүд. тэд сайн байсаан. тиймээс нэр ч үл мэдэгдэх багууд орлоо гэж. харин энэ тал дээр манай хоёр уян хатан зан гаргаж 2 баг оруулахаар боллоо. гэхдээ ирсэн хүмүүсийн саналыг авсан л даа.
тэгээд тоглолтын хуваарь энэ тэр ахиад л өөрчлөгдсөн. Маззид ажил гарсан.
зиа нэг ийм байна. цааш тэгээд яриад байвал өчнөөн юм бий. тиймээс хуралаа нэг хүнээр протоколдуулж байя. тэгээд тэр хүндээ хэдэн цаасыг нь өгчих бүрэн эхээр нь форум дээрээ тавьчих. ийм санал байна.

эцэст хэлэхэд чөтгөрүүд багийхан тэр хурал дээр байсан хүмүүс болон багуудад баяраллаа гэдгээ хэлсэн үү. хэлсэн бол уучлаарай. хэлээгүй байгаа бол муу л байна даа. та нарыг хэн хэн яажшуухан тэмцэж байж тэмцээний билет авч өгсөнийг санаж байгаа болов уу гэж найдаж байна.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Postby Цоомоо » Sun Aug 20, 2006 10:36 pm

Холбоо ингэж шийдсэн, холбооны дотоод асуудал гээд л хариулт өгөөд байгаа...
Яг үнэндээ тэр холбоо нь 2 л хүнтэй шүү...
Баг бүрийн 1 хүнийг холбооны зөвлөлд оруулна гэж байсан. ГЭхдээ энэ бол ямар ч ардчилалгүй газар гэдгийг хэлье. Энэний тэр зөвлөл энэ тэрд ороод ямар ч нөлөө байхгүй. Яахав, жижиг сажиг юман дээр санал хураалтанд оролцох л байх, гэхдээ бодлогын чанартай, томоохон асуудлууд дээр бол Оргил, Хүрэлээ 2-ын л саналаар бүх юм өнөгрөх болно...Хурал дээр жоохон юм ярьсан л даа. Гэтэл таалагдахгүй байгаа бол танай баг оролцох алба байхгүй, олон баг оролцох гээд дарааллаад байна гэж хэлж байна лээ, тэр Хүрэлбаатар гэдэг эрхэм...Та 2-г таалсандаа энэ тэмцээнд оролцож байгаа юм биш шүү. Тоглох хүсэл сонирхол болон зохион байгууландсан тэмцээнд оролцох гэсэн үүднээсээ оролцож байгаан, мэдээж энэ тэмцээнийг зохион байгуулж явуулж байгаад та 2-т баярлаж байна аа, ирэх хагассайныг тэсэн ядан хүлээж байна... Гэхдээ Монголд өөр ийм төрлийн тэмцээн явуулдаг холбоо байгаад, тэгээд одоо ийм тэмцээн зохиож байгаа бол заавал ТА 2-Ын холбооны тэмцээнд орохоор ингэж гуйж гүвшижбайхгүй л дээ...
Арай л буруу тийшээ яваад байгаа юм биш биз...Өөрийн чинь кареерт бол их хэрэгтэй л юм зохион байгуулж байгаа л даа, яваандаа ингэсээр томоохон компаниуд оролцдог иймэрхүү лигийн тэмцээн болж магадгүй биз, нэр хүнд цар хүрээ нь ч өсөх биз. Гэхдээ энэний эх үндэс нь яг эндээс л тавигдсан юм шүү...
Би нэг юмыг ойлгохгүй байгаан...
Ерөнхий ивээн тэтгэгчтэй. Ерөнхий ивээн тэтгэгч бол нэлээн л юм хаяж таарна даа... Тэгээд дээрээс нь байр эзэлсэн багуудыг оролцож байгаа компаниуд байлна гэж байсан. ..Тэгэхээр мөнгө өөр юунд хэрэгтэй вэ?
Реклам шторкыг бараг тэгээд зохицуулах байх гэж хүмүүс бичээд байгаа...Томоохон ганц юм нь паркын талбай л биз дээ...14 багаас 2 сая 240 мянга цугларч байна...Ойлгохгүй юм...
Энийгээ нэг тайлагнаач гэхээр ямар ч холбоо ийм санхүүгийн асуудлаа тайлагнадаггүй гэсэн...
Тэгээд бас нэг юм байна. 160-ын таксаа 12 баг оролцуулна гэж анх тооцоолж авсан биз. Гэтэл дээрээс нь дахиад 2 баг нэмэгдэж байна. 320 гэсэн үг. Энэ мөнгө бол зүгээр л нэмэгдэл мөнгө шүү дээ...
"Мөнгө төгрөг идлээ, уулаа гэж битий бодоорой, ёстой тийм юм байхгүй шүү" гэж байсан л даа. Тийм бол сайн л биз. ГЭхдээ энэ тодорхой бус, ойлгогдохгүй байдал үнэхээр гайхал төрүүлээд байна л даа...160 цаас өгчөөд гол нь харлаад байгаа юм биш шүү бас...
Хуралд суусан зарим багуудад бол энэ мэт асуудлууд үнэхээр хамаагүй, иймэрхүү юм ярьж байсан биднийг гайхаад л байх шиг байсан л даа. Эхлээд нэр энэ тэр гээд л яриад байсан, одоо бас юу юу ч яриад байгаан гээд дургүйцэж л байсан байх. Тэр бусад анх удаа оролцож байгаа багуудад зүгээр л тэмцээнд оролцох нь л чухал болохоос бусад асуудлууд хамаагүй байх шиг байсан...

Тэгээд л иймэрхүү юм бичиж ярихаар "Юм хийж байгаа нэгэндээ атаархаж, доороос нь чангаадаг Монгол зан гаргалаа" гэнэ. Учир нь олддоггүй наасан...
Одоо ингэж яриад ч нэмэргүй биз дээ...Энэ тэмцээнийг л аятайхан зохион байгуулаад өгвөл болох нь тэр...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby STARRRRR » Mon Aug 21, 2006 9:10 am

САЙН БАЙЦГААНА УУ. ХҮНИЙГ МУУЛЖ, ЮМЫГ ЗААВАЛ ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙЛГАХ ГЭЖ ЗҮТГЭДЭГ ХҮМҮҮС ИХ БАЙХ ЮМ. ЮМНЫ УЧИР ОЛЖ БАЙЖ ЯРИХ ХЭРЭГТЭЙ.

БИ ХУВЬДАА АМЬДРАЛТАЙ, ХУВИЙН КОМПАНИД АЖИЛЛАДАГ ХҮН. ЦАГ ЗАВАА ИХ Л БОДОЖ БАЙЖ ЗОХИЦУУЛЖ БАЙНА. ХАГАС БҮТЭН САЙНД ФОРУМ ОРЖ АМЖСАНГҮЙ.

ЗАЛУУЧУУД ЭНЭ ТЭМЦЭЭНЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР ЯРИХААСАА ӨМНӨ ХОЛБОО ГЭЭД ОДООГООР ЯМАР Ч ЭРХ МЭДЭЛГҮЙ, БАЙР САВ ОФФИСГҮЙ САЙН ДУРААРАА ЭХЛҮҮЛЭХ ГЭЖ ЯАДАЖ БАЙГАА ЗҮЙЛИЙГ ГООЧЛОХ ГЭЭД БАЙХ ЮМ. ОЙЛГООГҮЙ ЮМ АА МЭДДЭГ ЮМ ШИГ ӨӨРИЙНХӨӨРӨӨ ТӨСӨӨЛЖ ДҮГНЭХДЭЭ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ.

НЭГЭНТ ТА НАР ЯРЬСАН УЧРААС ХЭН ЭНЭ ТЭМЦЭЭНИЙГ САНААЧИЛСАН ТАЛ ДЭЭР ТОВЧ ЯРЬЯ. ЭНЭ ТЭМЦЭЭН ҮҮСЭХ БҮРДЛИЙГ ПАРКИЙН СТАДИОН, СПОРТЫН ЦОНХ ФОРУМ ГЭСЭН 2 ЗҮЙЛ ТАВЬСАН. СПОРТЫН ЦОНХЫН БОЛОН БУСАД БАГУУД ПАРКИЙН СТАДИОНД АНХ ТААРДАГ БОЛООД БИЕ БИЕНИЙГЭЭ ХҮЛЭЭГЭЭД ТОГЛОДОГ БОЛСОН. ЭНИЙГ АЖИГЛААД Л ЖААХАН БҮРДЭЛТЭЙ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ТЭМЦЭЭН ХИЙЕ ГЭЖ БАЙЖ АНХНЫ ТЭМЦЭЭНИЙГ САНААЧИЛСАН. АНХ САНААГ НЬ ГАРГААД ТЭМЦЭЭН ЭХЛЭЕ ГЭЖ ЯРИХАД ХОСОО ДЭМЖЭЭД ГАНЦ НЭГ ЮМ ЯРИАД Л ШУУД ЭХЭЛСЭН. ТЭГЖ БАЙГААД Л ГАЙГҮЙХЭН БОЛООД ӨНГӨРСӨН. /ЭНИЙГ ҮГҮЙСГЭХ ХҮН БАЙВАЛ ОДОО ХЭЛЭЭРЭЙ. БИ БАС ХЭЛЭЦЬЕ. /

ОДОО ТЭМЦЭЭНЭЭ ХИЙХ ГЭЭД Л ИВЭЭН ТЭТГЭГЧ ГЭГДЭЭД БАЙГАА МТС, УБ ДААТГАЛ, ҮСАХҮРЭЭЛЭН ЭД НАРЫГ БИД ӨӨРИЙН ТАНИЛЫН ШУГАМААР ОЛЖ ХАМТРАХААР БОЛСОН. ҮСАХ-НЫ ШИНЭ ПАРКИЙН ТӨСЛИЙГ АНХ АНГЛИ РУУ ОРЧУУЛЖ ӨГӨХДӨӨ ТАНИЛЦСАН. ТЭГЭЭД Л ИХ ДИСКАУНТ АВЧ, ДЭЭРЭЭС ИВЭЭН ТЭТГЭГЧ ГЭЖ СЭТЭР ЗҮҮСЭН. МТС Д МАНАЙ НАЙЗ ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАДАГ, ӨНГӨРСӨН ТЭМЦЭЭНИЙ ХААЛТААС ХАМТРАХ БОЛСОН. УБ ДААТГАЛТАЙ ЗУН АМРАЛТААР НАЙЗЫНХАА НЭГ ПАРТИ ДЭЭР ТАНИЛЦСАН ОРМООР БАЙНА БИД НАР ДААТГАЯ ГЭХЭЭР НЬ БАС ОРУУЛСАН. МИАТ-ЫН ХУВД БИ ӨӨРӨӨ ЭНЭ БАЙГУУЛЛАГАД ОРООД УДААГҮЙ БАЙГАА БОЛОХООРОО ЖААХАН ХУВИЙН ИДЭВХИ ГАРГАСАН. 50 ЖИЛИЙН ОЙ НЬ БОЛЖ БАЙГАА БОЛОХООР НЭРИЙГ НЬ ХАМТАТГАЯ АЛСДАА БИДНИЙГ ДЭМЖЭЭРЭЙ ГЭЭД Л УДИРДЛАГАДАА ХЭЛСЭН. ГАНЦ НЭГ ШИЛДЭГ ТОГЛОГЧИЙГ ОУ-ЫН НИСЛЭГИЙН БИЛЕТЭЭР БАЙЛУУЛАХ ТУХАЙ АСУУГААД Л ЯВЖ БАЙНА. ТЭХДЭЭ БИ ОДОО ЭМЗЭГЛЭЖ БАЙНА. МИАТ МИАТ ГЭЭД Л БҮГД БУЖИГНААД УНАЛАА. ЭНЭ НЭР ГАРААД БАЙВАЛ НАДАД ХЭЦҮҮ. /ОДОО ТЭГЭНГҮҮТ СТАРРР ХУВИЙН ЮМ ШИГ ЗАГНАЛАА ГЭХ БАЙХ ДАА. / ЕР НЬ ТЭМЦЭЭНИЙХЭЭ ЦОМУУДЫГ ӨӨР КОМПАНИАР НЭРЛЭЭД ЯВЬЯ ЛДАА. ДЭМЖЛЭГИЙГ ТЭГЖ Л ОЛЖ АВНА.

ХОЛБООНЫ ХУВЬД ХҮРЛЭЭ, БИД 2 ХӨӨЦӨЛДӨӨД ГЭРЧИЛГЭЭГЭЭ АВЧААД Л БАЙЖ БАЙНА. БАЙР САВ Ч БАЙХГҮЙ САЯ Л АМАРЧ ОРЖ ИРЭЭД ТЭМЦЭЭНИЙ АЖИЛД ОРЧЛОО. ГИШҮҮНЧЛЭЛ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ТОДОРХОЙ БОЛГООГҮЙ НЬ БУРУУ БАЙХ. ТЭХДЭЭ ЧУУЛГАН ХИЙЕ ГЭЖ БИ САРЫН ӨМНӨ ХЭЛЖ БАЙСНЫГ ХҮМҮҮС САНАЖ БАЙГАА БАЙХ. ТЭГЭЭД Ч ЗАВААРАА ЭНЭ ХОЛБООНЫ БҮРДЛИЙГ ХҮМҮҮСТЭЙ ТААРАХААРАА ЯРИАД Л БАЙГАА. УУЛЗАХГҮЙ БАЙЖ ВЕБ -ЭЭР ДАМЖУУЛЖ БИ ХЭНИЙГ ОРУУЛЖ ЧАДАХ ЮМ БЭ.

БАЙГУУЛСНААС НЬ ХОЙШ БИ ХОСОО, МР.Б, ҮҮГИЙ/РОКЕРС/, БАЯСАА/ФРЭНДС/ SAVAGE, ZIGO, MUZZY НАРТАЙ ХОЛБООНЫ АНХНЫ БҮРЭЛДЭХҮҮН БОЛОХ ТУХАЙ ЯРЬЖ БАЙСАН. ИХЭНХИТЭЙ НЬ ОЙЛГОЛЦОЖ ЧУУЛГАН ХИЙХЭЭР ЯРЬСАН. АЖИЛ ЯРЬСАН. ТЭР УЛСУУД МЭДЭЖ БАЙГАА. ХОЛБООНЫ АЖЛЫН ТУРШЛАГА БАГАТАЙ, МЭДЭХГҮЙ ЮМ ИХ БАЙНА. БИТГИЙ БААХАН ГООЧИЛ. ОДОО ЭНЭ ТЭМЦЭЭНИЙ ДАРАА МАНАЙ ХҮРЭЭ ИХ ӨРГӨСӨХ БАЙХ. ТЭГЭЭД ЧУУЛГАН ХИЙЕ. БАГАА БҮРДҮҮЛЬЕ. ХУУЛ ДҮРЭМ СУДЛАЯ, ГАДААД УЛСУУДТАЙ, ХОЛБООДТОЙ ХОЛБОГДОЕ. ЮУ Ч АМЖААГҮЙ ОФФИС Ч ГҮЙ 2 ХҮНИЙГ ГООЧЛООД БАРЬЖ ИДЭХ НЬ ЭЭ. ГАНЦ ЭНЭ ТЭМЦЭЭН БИШ ГАДААДЫН ОЛОН ХОЛБООТОЙ ХАМТАРЧ АЖИЛ ХИЙНЭ ГЭЖ БОДОЖ БАЙГАА.

БАГИЙН БҮРДЛИЙН ХУВЬД: 12 БАГИЙГ СОНГОХОД БИДЭНД НЭЭХ ОЛОН БОДЛОГО БАЙГААГҮЙ ЭЭ. УГААСАА ӨМНӨХ 5 БАГ ДЭЭР, МТС, УБ ДААТГАЛ ОРСОН. ДЭЭРЭЭС НЬ ХААН БАНК, ХХБ, ХОНХОРЫН ШОНХОР, МИАТ, ДЕЛТА /ДУНДАЖ 30 ГАРУЙ НАСНЫ БАГ-БАС Л ДЕЛТА ГЭЖ ИВЭЭН ТЭТГЭГЧ ОЛСОН БАГ / ХААН БАНКНААС УЗЕЛЬ ӨСГӨГЧҮҮД АВНА /УЗЕЛЬ ТҮРЭЭСЛЭХ ҮНЭ ХОНОГИЙН 250 МЯНГА БАЙДАГ ЮМ БАЙНА. 8 ӨДРӨӨР УЗЕЛЬ ӨГЧ ИВЭЭН ТЭТГЭНЭ. / ХХБ-ААС САРАВЧ СУУДАЛ АВНА. 3 БАНК ЭХНИЙ 3 БАЙРНЫ ИВЭЭН ТЭТГЭГЧИЙН ШАГНАЛЫГ ДААНА. МЕНЕЖМЕНТ ХИЙХ ГЭЖ ХИЧЭЭЖ Л БАЙНА.

ЧӨТГӨРИЙН ХУВЬД ДЕЛЬТА ЭНЭ ХОЁРЫН АЛЬ НЬ ВЭ ГЭЖ БАЙТАЛ ХҮМҮҮС ЧӨТГӨРИЙГ МУУЛААД ЯРЬСАН. ИХ ЗАНТАЙ БАЙНА, БУСАД БАГУУДЫГ ХОЖЧООД, ДАРАА ДОРД ҮЗЛЭЭ ГЭЭД. ТЭХЭЭР НЬ ЯРЬЖ ЯРЬЖ ДЕЛТАГ ОРУУЛЦАН.

САЯ ТЭГЭЭД СҮҮЛД СОЁМБО ПРИНТИНГИЙН ЧӨТГӨРҮҮД, СКАЙ ХАВКС ГЭЖ 2 БАГ НЭМЭГДЛЭЭ. САНАЛААРАА НИЙЛСЭН Л ЗАЛУУЧУУДЫН БАГ. ЭДГЭЭРИЙН АРД МЭДҮҮЛГЭЭ ӨГӨӨД БАГТААГҮЙ 5-6 БАГ БАЙГАА. БОДОЖ БАЙЖ ОРУУЛСАН НЬ ТЭР. БҮХ Л ХҮССЭН БАГИЙГ ОРУУЛААД ШАГНАЛЫГ ӨГӨӨД ТЭМЦЭЭН ХИЙЖ БОЛДОГЧ ҮГҮЙ ЮМ БАЙНА. ЗӨВХӨН ШАГНАЛЫН ЗАРДАЛ НЬ САЯ ОРЧИМ ТӨГРӨГ БОЛООД БАЙНА. БОДООРОЙ.

СҮҮЛД НЭМСЭН ХУВААРИАР ТОГЛОЛТЫН 11-ЭЭС ЭХЭЛЖ ОРОЙ 8 ХҮРТЭЛ БОЛОХ БАЙГАА. ГЭРТЭЭ БАРАГ БАЙХГҮЙ НЬ. ЭНЭ ЧИНЬ СЭТГЭЛ ХӨДӨЛМӨР БИЗ ДЭЭ УГ НЬ. ТӨСӨВ НЬ УГААСАА ОДОО ЕР НЬ ТУЛЧИХ ГЭЭД БАЙНА. ТЭГТЭЛ ӨШӨӨ ЯМАР АЖИЛ ГАРАХ ЮМ МЭДЭХГҮЙ. ӨНӨӨДӨР Л ГЭХЭД ТАЛБАЙН 2 НУРСАН БАЙГАА ХААЛГЫГ ЗАСУУЛЖ ГАГНУУЛАХ, БУДАХ АЖИЛ ГАРААД ИРЛЭЭ ГАГНУУРЧИН БАЙНА УУ. ХЭХЭ НЭГ ИЙМЭРХҮҮ Л БАЙНА ШҮҮ.

ТЭМЦЭЭНИЙ КОМИСС ГЭЖ БҮРДЛЭЭ. 20 ШАХАМ ХҮН БОЛОХ НЬ ТЭД НАРТ ТӨСВӨӨ ҮЗҮҮЛНЭ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ТУЛСАН ЮМЫГ НУУГААД БАЙНА ГЭЖ БОДООД БАЙХ ШИГ БАЙНА.

ӨӨР БУСАД НЬ НИЙЛЭЭД ТЭМЦЭЭН ХИЙХ ГЭЭД ҮЗЭЭРЭЙ. ОДООГИЙН ХУРААМЖААС ДООГУУР ЛИГИЙН ЦОМ САР ГАРУЙ ХИЙНЭ ГЭЖ БИ ИТГЭХГҮЙ БАЙНА. НЭЭРЭЭШҮҮ ХИЙХ ТУСМАА МЭДЭЖ АВЧ БАЙНА. ХЭН НЭГ НЬ ТЭМЦЭЭН ХИЙВЭЛ ХАРИН Ч ДЭМЖИЖ ОРОЛЦОНО ОО. ТУСЛАНА. ХАРИН МУУЛЖ ГООЧЛОХГҮЙ.

МОДЫН ЭРХЭЭС ТҮТГЭЛЗҮҮЛЛЭЭ ГЭЖ БАЙНА. БИ ЕРНЬ ФОРУМААР ИХ ОРЖ, БИЧИЖ АМЖДАГГҮЙ . ФОРУМ ЭХЭЛСНЭЭС Л БҮРГҮҮЛСЭН ГИШҮҮН. ГЭТЭЛ ОДОО 200 ХАН БИЧЛЭГТЭЙ. ЦАГ ТУХАЙД НЬ БИЧИЖ АМЖДАГГҮЙ ГЭЖ БОЛНО. ЭНЭ ХООРОНД 2 ХОН БИЧЛЭГ УСТГАСАН. /6 САРЫН ХУГАЦААНД БАЙХ./ НЭГ НЭГ ӨГҮҮЛБЭР Л БАЙСАН. ХАГАЛАН БУТАРГАХ САНААТАЙ. СОРРИ.

НАМАЙГ БАС ФОРУМААС ШАХАЖ БАЙГАА ЮМ БОЛ /ДЭЭР АШИГЛАСАН ҮГИЙГ ХАРИУ АШИГЛАЛАА. /. БИ ОДОО ЯАХАВ. ЭНД ИНГЭЖ СУУХ ЗАЙГҮЙ БОЛ ХЭЛЭЭРЭЙ. МУУЧЛУУЛААД БАЙХ Ч СОНИРХОЛ АЛГА. БИ НЭГ ХЭСЭГ ЗҮТГЭНЭ. ГАДАГШАА ЯВАХ ТӨЛӨВЛӨГӨӨ Ч БАЙГАА. БОЛОХГҮЙ БҮТЭХГҮЙ БОЛ ТЭР НУРСАН 20 ХОЛБОО ШИГ НУРНА БИЗ. ОДОО ЁСТОЙ ӨӨРСДӨӨ МЭД. БИ Ч БҮХ ХҮНД ТААРУУЛАХ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙХ САНАА АЛГА. ЕРӨНХИЙ ЗӨВ САНААГ ДЭМЖИЖ ЯВЬЯ.
БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ...
STARRRRR
Sports' Maniac
 
Posts: 610
Joined: Mon Dec 05, 2005 12:41 pm

Postby BECKHAM » Mon Aug 21, 2006 9:18 am

za ene nernii asuudal ih hundugduj bna. bi bas sportiin tsonh gedeg ner bgaasai gej husch bna. MIAT combpanii huvid yurunhii iveen tetgegch gej bgaa. bi hural deer asuusan yag yugaar iveen tetgej bgaan. yag heden tudrug gargaj bgaan gej. ene deer hariult hen ch uguugui. saviola-n helsentei sanal neg bna. hurald oroltsogsdiin ihenh ni ene udaagiin temtseend duuguihan orj bval boloo gesen bairnaas handsan. 2 bag nemeh tuhaid bol bugdeeree yariltsaj shiideed holboo shuvshuuruud chutguruud bag automat-r orood dahin neg bagiig holboo shiideheer bolson. ene deer 16 bga oroltsoh bolomjgui bsaniig heleh ni zuitei bolvuu.
.......
BECKHAM
 
Posts: 476
Joined: Fri Jun 09, 2006 6:13 pm
Location: ub

Postby BECKHAM » Mon Aug 21, 2006 9:32 am

STARRR ODOO HARIN OILGOMJTOI BOLJ BNA. BUH YUMAA TAILBARLAAD OILGOMJTOI BOLLOO. TAILBARLAAGUI BOLHOOR OILGOMJGUI, HUMUUS BUHIMDAAD BAIJ. ODOO MIAT INGEJ BGAA, XAAH BANK INGEJ BGAA, HUDALDAA HUGJIL INGEJ BGAA, UB DAATGAL INGEJ BGA GEED . UNEHEER COMPANII AJIL HARIUTSDAGIIN HUVID AAR SAAR ZARDAL ZUNDUU GARDAG YUMAA. TER TSAGAAN HOOLOI, UZEL. SANDAL SUUDAL ENE TER CHINI DIILDDEGGUI YUM. GANTS 2 UDUR TALBAI DEER UDURLUG ZOHIOHOD IH ZARDAL GARDAG YUM.
.......
BECKHAM
 
Posts: 476
Joined: Fri Jun 09, 2006 6:13 pm
Location: ub

Postby ХАЛИУН » Mon Aug 21, 2006 9:55 am

оргилын бичсэнийг уншлаа. иймэрхүү зүйлээ уг нь эртнээс ингээд бичээд байсан бол хүмүүсийн хардалт арай бага байх байсан болов уу. ер нь юм хаагдмал байх тусмаа хардалт төдий чинээ байдаг гэсэн бичэгдээгүй хууль байдаг. тиймээс юмаа чадах чинээгээрээ тайлбарлаж байсан бол. одоо нэгэнт тэмцээн уралдаан ойртсон бүх юм ойлгомжтой болсон энэ үед өөрсдөө мэд гэж тунирхаж болохгүй. та нарын үйл ажиллгаанд бага зэрэг өөнтөгч талаас нь хүмүүс хандсан нь та нарт л эм болно. хор болохгүй. тиймээс бүгдийн санаанаас авахыг аваад хаяхыг хая гэж зөвөлмөөр байна. оргил гэдэг хүний хийснийг бид үнэлэх хэрэгтэй гэхдээ бас шүүмжлэх эрхтэй гэж бодож байна. тиймээс одоо энэ бүх зүйлийг зогсооё гэж бодлоо. эцэст бүх орж байгаа багуудад нэгэн зүйлийг уриалмаар байна.

одоо ямар нэг үл ойлголцол болон илүү дутуу хэл амаа зогсоож зөвхөн тэмцээндээ хэрхэн амжилттай оролцох вэ гэдгээ л бодцгооё. форумаар тэмцээн эхлэтэл дахин хэрүүлийн алим унагахгүй байхыг хүсч байна.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Postby Nomer 10 » Mon Aug 21, 2006 10:44 am

За за Старрр дээрхи бичлэгээрээ олон зүйлийг тодотгож өглөө. Харин хэт оройтуулж тайлбараа хийсэн тул энд тэнд баахан бухимдаан үүссэн. Нэг нууцыг задлахад Хүрлээ та 2-ын тухай бага зэрэг судалсан. Гэхдээ хортойгоор ашиглах гэж биш шүү гэдгээ онцгойлон хэлье. Судалгааны дүнд аль аль нь боловсрол мэдлэгтэй, харьцааны соёл муугүй улс гэж мэдэгдсэн. Цаашдаа хамтран ажиллахад болохоор хүмүүс үү, яагаад ингээд туйлшраад байгаа юм бол хэмээн гайхаж ер нь ямархуу залуус вэ гэдгийг бага ч гэсэн мэдэхээр тэгсэн хэрэг. Старрр бол лигээс өмнөх форумд хийсэн бичлэгүүдээс нь харж байхад гайгүй нуруутай гишүүдийн нэгд тооцогддог. Лигийн асуудлаас хойш ховор бичлэг хйисэн. Чамайг хаанаас гараад хаана ямар ажилд орсныг мэдэж байсан л даа.Тэгээд МИАТ гээд зүтгэхээр чинь хэн хүнгүй буруушаасан, тэр хүмүүсийн буруу ч биш. Гэхдээ өөрөө түүнийгээ энд зарлаж байгаа нь тун сайн хэрэг. Бусад хүмүүстээ хандаж хэлэхэд Старррыг одоо МИАТ-тай хольж хутгаж жонхуу зуурч болохгүй гэж хэлмээр байна. Ямар ч хүнд хувиа хичээсэн бага ч атугай бодол байдаг. Хүн хамгийн түрүүнд өөртөө хайртай байдаг хэмээн эртний нэгэн ухаантны хэлсэн үг ч бий. Ямар ч хүн нэг байгууллагад ороход тэндээ сайн нэр дуулахын тулд бүх чаддагаа зориулдаг нь хууль. Тиймээс энэ тал дээр бусад гишүүд маань анхаарна биз. Хамгийн гол нь цаг тухайд нь бусадтайгаа холбоотой байгаагүйд Старррын гол буруу байсан. Тиймдээ ч энэ бүхэн ингэтлээ хурцадсан. Гэхдээ адгуус бус ухаант хүмүүс тул эвлэрлийн эх тавигдаж эхэллээ гэж бодож байна. Тэр маргаад байгаа нэрний хувьд "МИАТ компаний нэрэмжит Хөлбөмбөг сонирхогчдын холбооны Спортын цонх лиги" гэж нэрлэж яагаад болохгүй гэж. Хэт сунжруу байна гэж үү. Үгүй байх аа. Би уламжлалыг эрхэмлэдэг хүн. Олон ч хүн тийм бодолтой гэж бодож байна. Жишээ авахад Дортмундын цэнгэлдэх зарагдаж нэрээ өөрчлөхөд фэнүүд нь асар их эсэргүүцэж сая хуучин цэнгэлдэхээ буцааж авсан. Хүмүүс юмны эх үндсийг эрхэмлэдэг болохоор л тэр. Тэр тусмаа монголчууд юмны анхдагчийг, эцэг эхээ өөр ямар ч улсаас илүүтэйгээр дээрд үздэг. Энэ лиги форумаас үндэстэй болохоор нэрийг нь авч үлдэх тал дээр анхаараад байгаа юм. Би өөрөө Спортын цонхтой бат холбогдсон тул ингэж улайраад байгаагаа ч дээр дурьдсан. Бас хувийн үзэл ханхалж байна уу. Үгүй ээ, уламжлалыг эрхэмлэж байгаа хэрэг. Сүүлийн хэд хоног ингэж хэлэлцсэн нь тодорхой хэмжээгээр үр дүн авчирсан. Нэгнээ илүү мэдэж сайн хамтрагчид болохын эхлэл тавигдаад эхэлсэн ч байх. Одоо ингээд бүх юм өнгөрч лиги эхэллээ. Тиймээс хэрүүл уруулаа зогсоож лигийнхээ цаашдын ажилд санаа тавьцгаах хэрэгтэй шүү нийт залуус аа. Миний хувьд чадах ганц ажил гэвэл лигийн төгсгөл рүү монголд очих байх. Тэгээд хэдэн зураг дараад өгч чадна. Мэргэжлийн зурагчин биш ч зурганд нэлээн хорхойтой болоод цөөн жил өнгөрч байна. Яахав сүүлийн 2 жил Бундеслигт нэлээн зураг дарж өчүүхэн туршлага хуримтлуулсан. Нээх айхтар камер эзэмшдэггүй ч гадаад орнуудын 10 литрийн бидон шиг камертай хүмүүсээс ичихгүй зэрэгцээд л наагаад байсан хэхэ. Тэгээд тэр зурагнуудыг тэр нээгдэх вэбдээ ч юм уу хэрэглэнэ биз\Лигийн сайт хийгдэж байгаа гэж форумаас хальт сонссон\. Эсвэл архив гээд хадгалж болно. За ингээд лиги сайхан болох болтугай. Нэрний тал дээр эргэж харахыг дахиад хүсье. Монголын хөлбөмбөг хөгжих болтугай.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Mon Aug 21, 2006 10:51 am

Аа тийм, Старрр форумыг орхиж магадгүй яриа гаргасан байсан. Энэ бүхэнд одоо эмзэглээд яахав, учир нь бид эцэст нь зөв гарц олох эхлэлээ тавьсан гэж бодож байна. Тийм бодол чамд төрж болохгүй шүү хэхэ. Бас уншихад хэцүү баахан далбайсан бичлэгтэй байдаг байсан, кириллээр бичдэг болж байгаад чинь баярлалаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Цогоо » Mon Aug 21, 2006 11:19 am

Хєєе гагнуурчны тухай ярья аа. Оогий утсаа аваачээ. хэхэ
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby rednasca » Mon Aug 21, 2006 11:51 am

за за. улсууд учраа олж эхэлнэ гэж найдаж байна. миний л хувьд санаа амарлаа. амьхандаа дунд нь ойлголцол бий болгох гэж хэд хэдэн бичлэг бичлээ. хэхэхэ.
харин нэрний хувьд санал хэлмээр байна. нэгэнт МИАТ компани энэ удаадаа дорвитой хувь нэмэр оруулахгүй юм бол зүгээр ивээн тэтгэгч хэмжээнд байвал яасан юм бэ?
тэгээд "СПОРТ ЦОНХ" СОНИРХОГЧИЙН ЛИГИЙН ЦОМ гэсэн нэртэйгээр зохион байгуулвал зүгээр гэж бодох юм. Дараа жил "СПОРТ ЦОНХ" СОНИРХОГЧИЙН ЛИГИ гэж зохиогоод дунд нь яг энэ цомын тэмцээн нь давхар болдог байж болно. харин дараа жилээс цомын тэмцээнийхээ урд ерөнхий ивээн тэтгэгч /жинхэнэ утгаараа ивээн тэтгэгч шүү. хэхэ/ -ийнхээ нэрийг тавиад явбал зүйтэй болов уу. нэр урт байна гэдэг бол асуудал биш гэж бодож байна. гол нь асуудлыг зөв зүйтэй тусгаж, шийдвэрлэсэн байх л ёстой болов уу.
ерөнхий зохион байгуулагч: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГ СОНИРХОГЧ, ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДИЙН ХОЛБОО, СПОРТ ЦОНХ ФОРУМ????
ерөнхий ивээн тэтгэгч: МИАТ-ыг энд оруулж болно гэж бодож байна.
ивээн тэтгэгчид: энд ХААН, ХХБ, УБ ДААТГАЛ гээд оруулаад
мэдээллийн ивээн тэтгэгчид: сонин хэвлэлийн байгууллагууд
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby STARRRRR » Mon Aug 21, 2006 11:58 am

Цогоо wrote:Хєєе гагнуурчны тухай ярья аа. Оогий утсаа аваачээ. хэхэ



ЦОГОО БИД 2 САЯ ЯРИЛАА. ААВЫНХАА КОМПАНИАС ГАГНУУРЧИН АППАРАТТАЙ НЬ ОЛЖ ӨГЬЕ ГЭЖ БАЙНА. ОЮУТАН ЦАГИЙН НАЙЗ МААНЬ ӨӨРИЙН НЭРЭМЖИТ ШҮҮГЧИЙН ШАГНАЛ БАС ГАРГАЖ БАЙГААГ ТА БҮХЭН МЭДЭЖ БАЙГАА БАЙХ.

МӨН ХААЛГЫГ БОСГОЛЦОХОД ТУСАЛЖ, БУДАЖ ӨГӨХӨӨР БОЛСОН ШИНЭ ЧӨТГӨРҮҮДДЭЭ /НАНЖИД/ ТАЙНКС. :eek:
БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ...
STARRRRR
Sports' Maniac
 
Posts: 610
Joined: Mon Dec 05, 2005 12:41 pm

Postby STARRRRR » Mon Aug 21, 2006 12:07 pm

НОМЕР 10 Т БАЯРЛАЛАА. ЕРӨНХИЙДӨӨ Л ГОЛЫГ НЬ ОЛЖ ЗӨВ ЗҮЙТЭЙ ЗҮЙЛ БИЧСЭН БАЙНА. АРГАГҮЙ Л АДМИН ШИГ ЗАН ГАРГАЖ БАЙНА. ЗҮЙТЭЙ ХҮНЭЭ СОНГОЖЭЭ ГЭЖ БОДУУЛЛАА.

ОК ЗАЛУУСАА ЭВСЭЛДЭЭД ЭВЛЭЭД ЯВАХЫГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ. НЭРНИЙ АСУУДАЛ ДЭЭР НЭГ ГАРГАЛГАА БОДЬЕ. БОЛОХ БИЗ.
БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ...
STARRRRR
Sports' Maniac
 
Posts: 610
Joined: Mon Dec 05, 2005 12:41 pm

Postby ХАЛИУН » Mon Aug 21, 2006 12:19 pm

за тэмцээн маань сайхан болох болтугай. нэг зүйл хэлэхэд паркын шороо нь төмсний талбай шиг сул болчихсон байна лээ. уг нь жаахан бороо ороод өгвөл. эсвэл тоглолттой өдөр бүрийн өглөө нөгөө усны машин хөлслөөд нэг услуулаад байвал арай гайгүй байхаа. хэ хэ нэг ийм санал байна.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Postby STARRRRR » Mon Aug 21, 2006 12:29 pm

5 ДАХАД УС ЦАЦУУЛЬЯ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ГАЙГҮЙ БОЛЧИХ БОЛОВ УУ. ЕР НЬ ШОРООТОЙ НЬ ШОРООТОЙ Л БАЙХ БАЙХ ШҮҮ. ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР

НЭЭРЭЭ УСНЫ МАШИНТАЙ АХ БАЙХГҮЙ БИЗ. :D
БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ...
STARRRRR
Sports' Maniac
 
Posts: 610
Joined: Mon Dec 05, 2005 12:41 pm

Postby STARRRRR » Mon Aug 21, 2006 12:30 pm

ГАНУУРЧНЫ ГАРЫГ ЦАЙЛГАЛГҮЙ ЯАХАВ.
БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ...
STARRRRR
Sports' Maniac
 
Posts: 610
Joined: Mon Dec 05, 2005 12:41 pm

Postby rednasca » Mon Aug 21, 2006 12:32 pm

:mrgreen:
Last edited by rednasca on Mon Aug 21, 2006 1:03 pm, edited 1 time in total.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Mon Aug 21, 2006 12:32 pm

усны машинтай ах хайж байснаас тэнгэрээс бороо оруулах ном мэддэг ламбугай олсон нь амар биз. :-o
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby STARRRRR » Mon Aug 21, 2006 12:36 pm

rednasca wrote:усны машинтай ах хайж байснаас тэнгэрээс бороо оруулах ном мэддэг ламбугай олсон нь амар биз. :-o



ЛАМ ОЛООД БОРОО ОРЧВОЛ ЛИГЭЭРЭЭ ГАНДАН ОРЖ, БУРХАНД ТАЛАРХАНА АА. :D
БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ...
STARRRRR
Sports' Maniac
 
Posts: 610
Joined: Mon Dec 05, 2005 12:41 pm

Postby zigo » Mon Aug 21, 2006 2:00 pm

Амралтын өдрүүдээр форумд ороогүй, яасан ч их юм бичигдээ вэ гэж. Энэ нэрний асуудлыг шийдхэд яасан ч олон эрх ашиг зөрчилдөж байнаа. МИАТ-ийн нэр орж байна гээд Форумынхан ундууцаад л, Холбооныхон нь МИАТ-аар ивээн тэтгүүлж, тэднээс дэмжлэг авчих санаатай байгаа болохоор нэрийг нь оруулчих гээд байдаг. Игээд л яахаа мэдэхгүй гацаанд орчихлоо. Энэ гацаанаас хэрхэн гарах вэ?! Гацаанаас гарахдаа аль, ямар эрх ашигийг тэргүүнд тавих вэ? Би бол хувидаа Монголын хөлбөмбөгийн хөгжлийг нэн тэргүүнд тавина. Анх болсон хурал дээр би энэ тэмцээнийхээ Намрын лиги гэсэн нэрийг Цомын төлөө тэмцээн гэж өөрчилвөл зүгээр бишүү гэсэн санал тавьсан. Ямар нэгэн томоохон байгууллагаар ивээн тэтгүүлээд тухайн байгууллагын нэрэмжит цом гэж болно шдээ гэсэн юм. Энэ санаа маань давхар утга агуулж байлаа. Нэгдүгээрт хавар болсон Лигийн тэмцээний нэр хүндийг илүү өндөрт байлгах гэж. Лигийн тэмцээн жилд нэг л удаа болдог! Хоёрдугаарт энэ тэмцээн, үйл ажиллагаагаа илүү олонд сурталчилах, хувь нэмэр, хөрөнгө оруулах байгууллага аж ахуйн нэгжүүдийг татах зорилго агуулсан юм. Ядруухан бид байтугай гадны өндөр хөгжсөн улсад ч гэсэн Toyota Cup, Master Cup, Tiger Cup гэх мэт томоохон клубууд оролцдог тэмцээнүүд болдог шүүдээ.
Харин МИАТ нэрэмжит тэмцээнээ болгож байгаагийнхаа хувьд бусдаас хамаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа гэж ойлгож байна? Тэрнийгээ Оргил тодорхой болохоор нь тайлбар хийх биздээ? Харин спортын цонх сэтгүүл, форум ямар хөрөнгө оруулалт оруулах санаатай байгаан? Үүсгэн байгуулагчийн тухай асуудал ярих гэж байгаа бол форум дан ганц санаачлагч биш байх гэж бодож байна. Хэн бугай нч энэ тэмцээнийг санаачилсан байлаа гэсэн оролцогчид байгаагүй бол болохгүй л байх байсан шүүдээ. Тэгэхээр энэ бидний санаа байсан, санаагаа алдчихлаа шахуу юм яриад, хүн чанарын тухай яриад байгаа хүмүүс өөрсдөө жаахан бодож үзмээр юм. Номер 10 ч гэсэн тайлбар сонсоогүй байж л авгайгаа хардаж байгаа хүн шиг ургуулан сэтгэж баахан бухимдлаа бичсэн нь хэт түргэндсэн санагдаж байна! Уг нь өөрийг чинь гайгүй ухаалаг хүн гэж бодож явдаг юм. Цаашдаа үүнийг бодолцоно биздээ. За тэгээд миний өгөх нэрний санал бол "МИАТ ЦОМЫН АВРАГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН". Гэхдээ хөрөнгө оруулалтынх нь хэмжээнээс харгалзан МИАТ-ийн нэрэмжит "ЛИГИЙН ЦОМЫН АВРАГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН" гэж болох юм. Аливаа тэмцээн уралдааны нэр нэр л байдаг болохоос зохион байгуулж байгаа байгууллагын нэр байдаггүй учраас үүнд холбоо болон форумыг нэрэнд багтаах зүй бус гэж бодож байна. STARRRR энэ миний саналыг бодолцож үзээрэй. За тэгээд эцэст нь хэлхэд бүгдээрээ аливааг жаахан олон талаас нь харж, бодож, сэтгэж, ярицгааж, бичицгээж байя!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Tuguldur 13 » Mon Aug 21, 2006 2:13 pm

Sain btsgaan uu sport sonirhogch zaluusaa. Bi Crew51 bagiin gishuun Tuguldur bna. Manai bag bguulagdaad togloj ehleed udaagui bga. Humuus sain medehgui bha. Ene temtseen chin zaluu shin baguudaa demjih zorilgotoi gesen bizdee. Tegeed yagaad zaluu baguudaa hasaad bga yum be??? Ene temtseend oroh gesen chadahgui yum shig bna. Harin temtseend orson bguuddaa amjilt husii!!! :-D
Tuguldur 13
 
Posts: 8
Joined: Sat Aug 19, 2006 6:35 pm
Location: 3 horoolol

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron