ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby TraP » Thu Apr 08, 2010 3:45 am

Арын хэдийг бол ташраар буудчмаар байншдээ.Рибери ингэж сураггүй байгаад байхын бол хэрэг алгадаа
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Eternity » Thu Apr 08, 2010 3:50 am

SAF Рибериг муухай хийсэн байсан ш дээ.Яг тэр хэлсэнээр нь л болчих шиг боллоо.
МанЮ 10уулаа үлдлээ дээ.
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Уугаа » Thu Apr 08, 2010 3:50 am

Гоё юм ч болохнэ дээ

Рибери амаа сайн хөдөлгөж байж Рафаэлд улаан өгүүллээ :mrgreen:
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Уугаа » Thu Apr 08, 2010 4:14 am

Аржэн Орбэээн... Тийм байлгүй дээ... Ёох арай гэж нэг юм... Одоо арай татаж тэнэгтэхгүй байгаа
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Finalist » Thu Apr 08, 2010 4:15 am

хаха, хулганаа яг далчиганаж байсан чинь...чадчлаа шд
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Уугаа » Thu Apr 08, 2010 4:33 am

Зазазаза.... Рибери үнэн муу тоглолоо... Сүүлрүүгээ харин арай овоо.. Хамгаалалт ч бас.... Лионтой үзэхнэ дээ
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby oswin » Thu Apr 08, 2010 4:36 am

ROBBEN агуу юмаа!
vodka
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Finalist » Thu Apr 08, 2010 4:36 am

МОМ - Роббен
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby uundaa » Thu Apr 08, 2010 4:37 am

ЯАААААААААААААААААААААААААААААА, БАЙЕРН ДАРААГИЙН ШАТАНД ШАЛГАРЛАА!!!!!!!!!!!!!!!!!!!! 2001 оноос хойш анх удаа ингэж нэг хагас шигшээд үлддэг юм байна......РОББЕНы гоооооол бол тасархай, тасархай...ГАЙХАЛТАЙ ХОЖИЛ, ГАЙХАЛТАЙ ТОГЛОЛТ, БАЯР ХҮРГЭЕ!!! МАДРИД БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА!!!
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby o_baatar316 » Thu Apr 08, 2010 4:38 am

Баяр хүргье ээээээ :-D Сайн байсан шүү.
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby TraP » Thu Apr 08, 2010 4:38 am

Робббееенннннны гоолын дараа өвдөг сөхрөн баяр хүргэлээшдээ аяаяа, Сайхан тоглолт
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby oswin » Thu Apr 08, 2010 4:40 am

uundaa wrote:...ГАЙХАЛТАЙ ХОЖИЛ, ГАЙХАЛТАЙ ТОГЛОЛТ, БАЯР ХҮРГЭЕ!!!...

Үнэнийг хэлэхэд хожидсон л доо...
vodka
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Саэба_Рёо » Thu Apr 08, 2010 4:40 am

Үнэхээр хүнд тоглолт боллоо, эхний үе дээр бол үхэж дууслаашдээ, Роббен Фиорентинаг хожиход хожлын гоолыг хийж байсан, энэ МАНУ-г булшиллаа
User avatar
Саэба_Рёо
 
Posts: 529
Joined: Tue Mar 09, 2010 10:22 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby o_baatar316 » Thu Apr 08, 2010 4:41 am

Роббены гоал дэндүү гоё гоал...... өөрөө ч нарийн цохьсон........ харж харжаагаал.....
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Уугаа » Thu Apr 08, 2010 4:41 am

Рибери хэдий жаахан муу тоголсон ч давуу байдлыг бий болгуулсан шүү :мргрээн:

Хамгаалалт гэж нээрээ үнэндээ хог юм аа.... Огт хэрэг алга...
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Eternity » Thu Apr 08, 2010 4:44 am

Оличийн гооль ч харин мангар сэргээлээ ш дээ.Гоё тоглолоо шүү.Мадрид явсаан гсн.Английн багуудын мэнгэ нь голложээ.
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby TraP » Thu Apr 08, 2010 4:45 am

За арай дэнднээ хулганаа,ЕВроптоо бол танайх хажууд нь суга байх шүү
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Уугаа » Thu Apr 08, 2010 4:46 am

Мадридын багийг нухсан ОЛ байна даа наана нь...
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Саэба_Рёо » Thu Apr 08, 2010 4:46 am

Хамгаалалт арай дэндүү сдааа байна аа, Бутт шавар тэр эхний гоолыг ямар муухай алдваа, Ван дер Сар бол хаачихаар л гоол байна лээшд.

Роббены тэр гоол бол хэцүү шд, ирж байгаа бөмбөгийг газар буулгалгүй шууд цохих, хааяа л жинхэнэ универсаль тоглогчид тэгж цохидог. Европын аваргаар франц түрүүлэхэд Трезиги нэг тэгэж цохиж байсан, Зидан Реалд байхдаа нэг тэгэж цохиж байсныг санаж байна.

Arjen Robben, we salyut you
User avatar
Саэба_Рёо
 
Posts: 529
Joined: Tue Mar 09, 2010 10:22 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby o_baatar316 » Thu Apr 08, 2010 4:46 am

Энэ банндуулсаан.......
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby soccer » Thu Apr 08, 2010 4:57 am

Роббенннннн....
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Saiza » Thu Apr 08, 2010 6:06 am

Ману ийнхан хожигдож сурааач ээ.. хаха.. одо Баерн тэр чигтээ түрүүлнэ шүү666
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby uundaa » Thu Apr 08, 2010 6:14 am

МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 3:2 БАЙЕРН МЮНХЕН /нийлбэр дүн 4:4/
Гоол: Гибсон /3/, Нани /7, 41/ - Олич /43/, Роббен /72/
Манчестер Юнайтед: Ван Дер Сар, Рафаел, Фердинанд, Видич, Эвра, Флечер, Каррик /Бербатов, 80/, Гибсон /Гиггз, 81/, Валенси, Рүүни /О ши, 55/, Нани
Байерн Мюнхен: Бутт, Лам, Демичелис, Ван Буйтен, Бадштюбер, Роббен /Алтинтоп, 76/ Швайнштейгер, Ван Боммель, Рибери, Мюллер /Гомеш, 46/, Олич /Праньич, 84/
Шүүгч: Никола Риццоли

Тоглолтын эхний 7 минутанд л Даррен Гибсон болон Нани нарыг гоол хийхэд Манчестер Юнайтедийг 3 дахь жилдээ дараалан Аваргуудын лигийн финалд шалгарах нь гэдэгт эргэлзэх хүн тун цөөхөн үлдсэн биз ээ. Гэсэн ч герман машин хэзээ ч бууж өгдөггүйгээ харуулж, энэ жил одтой байгаа голланд хагас хамгаалагч Арьен Роббены гайхалтай гоолын ачаар Байерн Мюнхен 2002 оноос хойш анх удаа хагас шигшээд шалгарлаа.
Image
Өмнөх тоглолтонд шагайндаа гэмтэл аван 3 долоо хоног тоглохгүй хэмээн оношлогдсон Уэйн Рүүни гарааны бүрэлдэхүүнд багтсан нь хамгийн сонирхолтой асуудлуудын нэг байлаа. Сир Алекс Фергюсон хэдийгээр өчигдөрхөн нь түүнийг тоглуулах ямар ч боломжгүй гэсэн ч ийн эцсийн мөчид гарааны бүрэлдэхүүнд багтаасан нь тэр байв. Челсид хожигдсон бүрэлдэхүүнээ Фергюсон нэлээн өөрчилж, Гари Невилл, Пол Скоулз, Райн Гиггз, Димитар Бербатов, Пак Жи Сунг нарыг сэлгээнд суулгасан байв. Харин Байерны бүрэлдэхүүнд Арьен Роббен болон Бастиан Швейнштейгер нар эргэн ирснээс өөр өөрчлөлт гараагүй байсан юм. Тэдний оронд Хамит Алтинтоп болон Даньел Праньич нар сэлгээнд суусан бөгөөд Шалькетэй тоглосон тоглолтонд гараанд гарсан залуу хамгаалагч Диего Контентог Ван Гааль гаргасангүй.
Image
Тоглолтын эхлэл Байерны хувьд байж болох хамгийн муугаар эхэлсэн. Тэнцэхэд л дараагийн шатанд шалгарах болзолтой байсан тэд 3 дахь минутанд л тун санамсаргүй гоол алдчих нь тэр. Залуу бразил хамгаалагч Рафаел болон Рүүни нарын довтолгооны хувилбарыг Гибсон тун овжин ашиглан эхний гоолыг оруулсан юм. Хаалгач Буттын харагдах байдлыг Демичелис хаачихсан байсан учраас түүнд хаах боломж олдсонгүй. Байерны хамгийн асуудалтай байрлал болоод байгаа хамгаалалтын шугам тоглолтын эхнээс тун бүтэл муутай тоглолыг үзүүлж байсан нь 7 дахь минутанд алдсан 2 дахь гоолоос харагдана.
Image
Баруун жигүүрт Валенси залуу хамгаалагч Бадштюбер дээр хөнгөхөн “тоглож” байгаад талбайн төв рүү газраар дамжуулалт хийснийг Нани “чулуу” болгож онооны харьцааг 2:0 болголоо. Үүнээс хойш МанЮ бүр илт сэргэж, Байерн харин нойрноосоо сэрээгүй харин ч бүр шоконд орсон байдалтай хэсэг хугацаа өнгөрсөн. Энэ үед МанЮ хэд хэдэн сайхан боломжийг алдсан юм. Гэсэн ч 41 дэх минутанд Нани ахин оновчтой цохилт гүйцэтгэн гоол хийж, тооны харьцаа 3:0 болон, Манчестер хагас шигшээгийн “эрхээ” бараг халааслачихсан мэт бүгдэд санагдаж байлаа.
Image
Гэхдээ чухам яг энэ мөчөөс эхлэн Байерн, герман машин ажиллаж эхлэн өрсөлдөгчөө сандаргаж эхэлсэн. Төдийлэн бөмбөг эзэмшиж, өөр дээрээ тогтоож чадахгүй байсан төвийн шугам идэвхтэй болж ирэн улмаар Мюллерын дамжуулсан бөмбөгийг Кэрриктэй тэмцэлдсэн тулаанд ялсан Олич хүлээж аван Ван Дер Саарын хаалганд хөнгөхөн бөмбөг оруулан багтаа бага ч гэсэн найдвар өгсөн юм. Дараахан нь Роббены гоёмсог цохилтыг голланд хаалгач ихээхэн ур чадвар гарган байж хаасан бөгөөд ахиад хэдхэн минут байсансан бол германчууд 2 дахь бөмбөгөө хийх тун ойрхон байсан болов уу.
Image
2-р үе эхлээд 5хан минут өнгөрч байхад туршлагагүй залуу хамгаалагч Рафаел франц маестро Риберигийн довтолгоог дүрмийн бус алдаа хийн зогсоож, улмаар 2 дахь шар хуудсаа авсан нь чухамхүү энэ тоглолтын хувь заяаг шийдчихсэн гэж хэлж болно. Эндээс эхлэн Байерн довтолж, МанЮ хамгаалж эхэлсэн юм. Сэлгээнээс орж ирсэн Гомеш болон Рибери нар хэд хэдэн сайхан боломжоо алдсны дараа 74 дэх минутанд Риберигийн булангийн цохилтоос хөөргөж өгсөн бөмбөгийг 16-ын шугамын гаднаас Арьен Роббен шууд цохин, өндөр техникийг үзүүлэн, гайхалтай нэгэн гоолыг хийснээр тооны харьцаа 3:2 болсон. Яг л өмнөх шатанд Фиорентинаг “аргалж” гарч ирсэн шиг дүр зураг Олд Траффордод давтагдаж эхлэв. Улмаар Байерн хамгаалалтандаа ахиж алдаа гаргасангүй, Фергюсоны сэлгээ-Гиггз, Бербатов нар үр дүнгүй тоглосоор 10 хүнтэй Манчестер ялалт байгуулсан ч Аваргуудын лигээс хасагдлаа.
Image
Байерн 2001 онд түрүүлснээсээ хойш, харин Герман клуб 2002 оноос хойш Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч үлдээгүй байсан юм. Харин Английн ямар ч төлөөлөгч шөвгийн 4-т үлдээгүй нь сүүлийн 7 жил гараагүй байсан тохиолдол билээ.
Манчестер Юнайтедын энэхүү хожигдол тэднийг нэг тоглогчоос, Уэйн Рүүнигээс хэт хамааралтай болсныг илтгэж байна. Тэд Рүүнигүй Челситэй маш чухал тоглолтыг хийн, ялагдал хүлээж, сүүлийн 3 жил тэргүүлсэн Премьер лигийн тэргүүллээ алдсан. Харин энэ удаа Рүүни төсөөлөмгүй эргэн ирэлтийг хийж, талбайд гарсан ч шагайн өвчний зовиуртай байгаа нь илт мэдэгдэж, улмаар Рафаелийн улаан хуудасны дараа сэлгэгдсэн юм. Бербатовыг муу довтлогч гэж хэн ч хэлэхгүй ч МанЮ-д арай л гологдож байх шиг. Магадгүй Фергюсоны энэ зун хийх гол ажил нь Рүүниг дэмжих довтолгооны шугамаа хүчирхэгжүүлэх байх болов уу.
Image
Байерн Мюнхен ингэснээр 3 фронтод зэрэг тулалдсан хэвээр үлдэж байна. Тэд Бундеслигийг 2-т яваа Шалькегаас 1 онооны илүүтэй тэргүүлж, Покал буюу цомын тэмцээний финалд Вердер Брементэй тоглохоор болоод байгаа. Аваргуудын лигийн хагас шигшээд яг энэ тоглолттой зэрэг явагдсан Бордо Лион багуудын ялагч болох Лион клубтэй тоглоно. Дараагийн тоглолтонд багийн ахлагч Ван Боммель болон хамгаалагч Бадштюбер нар торгуулийн улмаас оролцохгүй болсон нь харамсалтай.
Image
Энэ зун ирсэн Луй Ван Гаалийн тактик болон шинэчлэлт багийн амжилтанд нөлөөлж буй нь тодорхой ч дээрээс нь Роббери буюу Рибери-Роббен гэсэн жигүүрийн 2 дэлхийн зэрэглэлийн тоглогчид тэдний амжилтанд шууд хамаатай. Рибери өнөөдөр тийм сайн байгаагүй ч хамгаалагчдын толгойны өвчин байнга байлаа. Роббены тоглолтыг, түүнийг тоглолтын шилдгээр шалгаруулахад 72 дахь минутанд хийсэн гоол л хангалттай биз ээ. Алдсан гоолууд, гаргасан алдаанууд зэргээсээ хаалгач, төвийн хамгаалалтын тал дээр асуудалтай, энэ зун ажиллах хэрэгтэй болжээ гэдгийг менежер Нерлингер болон Ван Гааль нар анзаарсан гэж найдаж сууя.
1999 оны Аваргуудын лигийн финалд хоорондоо таарч тоглон, шүүгчийн мэдлийн цагт 2 гоолыг хийн МанЮ аварга болж байсан бол 2001 онд Байерн шөвгийн 8-д 2 тоглолтонд МанЮ-г буулгаж аван тэр жилийнхээ аварга болж байсан түүхтэй. Тэгвэл энэ жил яах бол? Бөмбөг бөөрөнхий, бүгдээрээ харж л сууя. Манчестер Юнайтед, Англи улс Аваргуудын лигээс хасагдаж, Байерн Мюнхен 9 жилийн дараа эргэн шилдэг 4-т ирлээ.
Last edited by uundaa on Thu Apr 08, 2010 6:18 am, edited 1 time in total.
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby uundaa » Thu Apr 08, 2010 6:16 am

зиа зиа, энэ маргаашийн мэдээн дээр унших текстээ сэтгэл хөдлөөд шууд биччихлээ хэхэ....ёстой сайхан байнааааа!!!!
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Thu Apr 08, 2010 6:35 am

uundaa wrote:зиа зиа, энэ маргаашийн мэдээн дээр унших текстээ сэтгэл хөдлөөд шууд биччихлээ хэхэ....ёстой сайхан байнааааа!!!!


Мань хэдтэйгээ хамт тоглолт үзсэн бол ч ... Заза тэгэхдээ сайхан тойм бичсэн байна :-D
Өнөөдөр манайхан үнэхээр амттай хожил авлаа. Эхний үед өнөөх л бахь байдгаараа хамгаалалт, довтолгоо аль аль нь учраа олохгүй байсаар байгаад 3:1 дууссан хоёр дугаар үед довтолсоор байгаад үр дүнг өөрсдөндөө ашигтайгаар дуусгалаа. Энэд үнэхээр Ван Гааль дээрээс нь Роббэнг магтахгүй байхийн арга алгаа! Дээрээс нь манай хоёр гоол үнэхээр гайхамшигтай байлаа.
Энэ эрчээрээ энэ жил бидний жил байх болноо :gold
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 14 guests
cron