Намрын тэмцээн: Лигийн Цом

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Postby rednasca » Fri Aug 18, 2006 1:16 pm

нэгэнт манай баг орсон юм чинь гээд дуугүй байхыг хүсэхгүй байна. чөтгөрүүд баг хэдийгээр зарим хүмүүстэй муудалцсан ч гэсэн тэдгээр хүмүүс нь чөтгөрүүдийг оруулах саналтай байна гэдэг чинь нэг юм хэлээд байна гэж бодож байна. ер нь бол тэд нарыг хассан шалтгаан бий бол түүнийг нь тайлбарлаад өгөх хэрэгтэй болов уу. магадгүй тэд монголын хөлбөмбөгийн ирээдүй болохыг үгүйсгэхгүй. тиймээс эхнээсээ учир байдлыг нь тайлбарлах л хэрэгтэй.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Цогоо » Fri Aug 18, 2006 1:31 pm

Хм, энэ том том нэртэй багуудыг хараад байхад холбооныхонд нэлээн хvчтэй нєлєє оржээ дээ гэж бодогдож байна. Оогий юу болсон бэ? Сайхан шижигнэсэн хvсэл эрмэлзэлтэй хvмvvсийг тоглуулахгvй гэдэг нь ямар учиртай юм бэ? За яахав Улаанууд єєрсдєє зохион байгуулалт султай байсан гэдэг шалтгаанаар хасагдлаа. Мэдvvлгээ аваачаад єгсєн байсан ч оруулахааргvй байсан биз бараг. Тэхэд энэ чєтгєрvvд чинь бас ч гэж хvмvvсийн уурыг хvргэн барин нєхєрсєг тоглолтууд хийж удаа дараа ялалт байгуулж орох эрхтэй баг гэдгээ vзvvлсээр байсан бус уу? Ивээн тэтгэгчдээс дарамт ирэх вий гэж бид ярих нь ч ярьж л байсан л даа. Тэхдээ ийм их байсан юм уу?

За тэр ч яахав мань руугаа Регистрийн дугаар ч юм уу, иргэний vнэмлэхийн дугаараа пааслачаарай. Мань 7 8 хоногоос нєгєєдєхєє шилжvvлчихье. Миний утсыг мэдийшт тээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby FC-EVILS » Fri Aug 18, 2006 2:03 pm

Superstariin, `Altan bumbug` bagiin zovlong hamgiin sain medej bga hun bol bi bolon manai `Evils` bag. Uchir ni bid adilhan 12-t bagtaj chadaagui. Bidnees gadna `Banks United`, `Crew 51` zereg baguud bga gej duulsan. Iimees 12 bus 16 bag oruulj bolohgui yum uu. 16 bag 4 hesegt huvaagdaad yag l UEFA Champions League shig neg bagtaigaa 2 toglood yavj boldoggui yum uu. Hervee bolomj, tsag hugatsaandaa amjihgui bol yadaj 1 togluulj bolno bizdee. Zaluu baguudaa bagtaagaisaa gek husch bna.
User avatar
FC-EVILS
 
Posts: 97
Joined: Wed Aug 09, 2006 1:40 pm
Location: Evils team

Postby FC-EVILS » Fri Aug 18, 2006 2:14 pm

Forumd nevterch bga `Evils` bagiin gishuuded handaj heley.
Bi ta naraas nuuh gej uzsen bolovch haramsaltai ni muu medee hurdan tarah yum daa.
40-n myangataar yavj baihad `Evils` tarj bga yum uu gesen yaria ih bna lee. Minii zugees alban yosoor medegdehed `Evils` bag taraagui shuu. Today oroi hurald manai bagiin tuluulul ochihiig Holboonii udirdlaga zuvshuursun. Hural deer yu bolson esehiig Bilguun bid 2 ocood heleh bolno. Togloj duushaad delguuriin gadaa huleej baigaarai.
Manai bag tarah eseh ni hamgiin tsaanaa gehed 22-nd shiidegdene. Tiimees ter hurtel bagiin buh gishuud beltgeldee irj baihiig sanuulj bna. Hervee 1 udriin beltgel tasalval 2 friendly yum uu 1 temtseenii togloltoor torgoh durem heveeree shu.
User avatar
FC-EVILS
 
Posts: 97
Joined: Wed Aug 09, 2006 1:40 pm
Location: Evils team

Postby ХАЛИУН » Fri Aug 18, 2006 2:50 pm

зиа зиа юмны учир ойлгогдож эхлэж байна гэж бодож байна.
энэ тэмцээн бол зүгээр л компаниууудын хооронд болдог улиг болсон шальдар булдар тэмцээнээс ялгагдах зүйл нэг ч байхгүй боллоо. худалдаа хөгжил энээ тэрээ юунууд ч билээ багууд ямар шалтгаанаар орж ирвээ гэдэг сонин байна.
би чөтгөрүүд багийхны талаар хэдэн юм бичье.
нэгдүгээрт энэ хүүхдүүд миний өсөж төрсөн 40 мянгатын шороон дээр тасралтгүй хэдэн жил сайхан тоглож байгаа хүүхдүүд. энэ хүүхдүүд эхний тэмцээнийг мэдээгүй өнгрөөсөн болохоороо энэ тэмцээнийг тэсэн ядан хүлээж байсан. өөрсдөө ч идэвэхтэй хөөцөлдсөн. яг л том лигид орох гэж байгаа хүүхдүүд шиг. тэд л бараг анх фрэндли энэ тэрийг санаж сэтгэсэн ч байж магадгүй. тэгээд бөөн мөнгө төгрөг энэээ тэрээ болцгоосон. эд нар чинь тэр том компаны албан хаагч нар шиг байгын хэдэн зуун мянган төгрөгний цалинтай хүмүүс биш. бас л хэцүү байгаа. гэхдээ шийдэж чадсан ер нь орж байгаа багуудаас ч сайн зб-тай байсан баг. яагаад эднийг хасав. тэр оронд нь орж байгаа багууд ядаж нэг удаа бусдтайгаа тоглосон юм уу. хэн нь ч мэдэгдэхгүй байж байгаад л бөөн та нарын хэлээд байгаагаар МЭргэжилийнхүмүүс хэдийг ч авчрах юм бид мэдэхгүй. дашрамд хэлэхэд мэргэжилийн гэдэг чинь тоглоомоо тоглоод цалин авдаг хүмүүсийг хэлдгийн. өөр ажил хийдэггүй.манайд тийм хүн нэг ч байхгүй шүү дээ монголд. за энэ ч яахав эргээд чөтгөрүүд рүү гээ ороход тогльё гэсэн хүсэл эрмэлзлэлийг нь унтраалаа.тэд дараа нь энэ тэмцээнд ороо ч уу үгүй юу. яг ямар журмаар оруулхын бэ гэж хосоо олон асуусан олигтой хариулт өгөөгүй. одоо тэр супер стар гэдэг хүн бөөн мөнгө үрлэгдлээ гэж байна. ямар баян тарган феодалууд биш дээ. за тэгэд энэ тэмцээнд орж байгаа ихэнх хүмүүс нь цаашдаа хөлбөмбөгөө хөөгөөд явах хүн байхгүй боллоо. хамаг залуусаа хасаад хаячихаж байгаа юм чинь. тиймээс монгол хөлбөмбөгийг хөгжүүлье энэ тэр гэсэн уриагаа болино уу гэж хүсмээр байна. мөн энэ тэмцээний эхлэл санаа нь цэвэр форум дээр байдаг бөгөөд одоо юу чболоод байгаа. орчин үед оюуны бүтээл болон санаа хамгийн чухал байдаг юм шүү. хүний идеаг шууд хүч түрэмгийлэн авах чинь цаанаа хуультай байдаг юм шүү. ивээн тэтгэгч бол байж болно. нэрээ оруулж болно гэхдээ спортын цонх форум заавал дурдагдаж байх ёстойг анхааруулья. за ингээд тэмцээн дээр багахан шиг худлаа шүүж, цөөхөн шиг үл ойлголцол гараасай гэж хүсэх байна даа .
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Postby Mr S » Fri Aug 18, 2006 3:51 pm

Лигийн мод-ууд /Старр, Сэвэж/ бичлэг устгаад бна ш дээ............ болиоч ээ...............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Nomer 10 » Fri Aug 18, 2006 4:46 pm

Старрррр Сээвэж 2-ыг модын эрхээс түр түдгэлзүүлэв. Байдлыг харан байж буцааж тавих эсэхээ шийднэ. Энэ лигийн хувьд санаа улам л зовж эхэллээ. Нэрний хувьд заавал Спортын цонх лиги гэж байх ёстой шүү. Хүнийг үл тоомсорлоод байвал чаддаг хүмүүс нь чаддаг ажлаа хийнэ шүү Старррр аа, гэхдээ үүнийг хүч түрэмгийлнэ гэсэн үг биш гэж ойгоорой. Гэхдээ удахгүй эргээд хуучны найзууд болон хөлбөмбөг хэмээх агуу зүйлийн төлөө сэтгэл нэгдэн зүтгэх болно гэдэгт найдаж байна.

Буратинод хэлэхэд сэтгэгдлээ этгээд үг хэрэглэхгүйгээр илэрхийлэхэд мэдээж чөлөөтэй. Өмнө нь чи замбараагүй үг хэлсэн байсан юм.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby crew51 » Fri Aug 18, 2006 5:20 pm

crew51-s
bidnii xuwid ene temtseeniig ix udaan xvleesen bas mash ix beldsen.Elvis-iig xasagdsan xaramsantai bna! Bid exnii xawariin temtseeniig medelgvi unjsun tul ene temtseend oroxoor shargvi beldej bsan. ! bid 16 bagiig 4 zone-d xuwaagaad 1 zone-d 4 bagtai bolgoxiig xvs ch bna. bidnii medseneer iim bolgoxod 12t bagtsan baguud zone-doo 3xan toglolt xiigeed xasagdax xaramsaltai bna geed esergvitsej bga suragtai.Ene bol xulbumbugiin temtseen boloxoos uur busad sport bish! ugaasaa bvx xumbumbugiin temtseen zone-d 4 bag bdag ! 12t bagtsan baguud zone-doo 3 toglood xasagdana gej bodoj bwal bidnii xuwid ted vnexeer xaramsaltai bna. Zaluu baguudaa demjie!!!:-)
Fair play
crew51
 
Posts: 1
Joined: Fri Aug 18, 2006 4:59 pm

Postby spain man » Fri Aug 18, 2006 6:52 pm

За юу л болоод байна даа. Энэ мөнгөтэй багууд ч дээ. Дэлхийн аваргын сезон дуусаагүй болохоор л орж байгаа байх. Дараа жил орох ч юмуу үгүй ч юмуу. Миний хувьд ирэх жилээс найзуудтайгаа баг бүрдүүлээд орно доо гэж ярилцаж байлаа. Боломж ч хэцүү юм шив дээ.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Цоомоо » Fri Aug 18, 2006 9:42 pm

Өнөөдөр хурал болсон. Холбоо гэдэг нэрийн дор 2 хүн л байдаг юм байна лээ. Энэ бол тэр 2-ын л хувийн юм...Холбооны бүх л юм хаалттай байх ёстой юм гэсэн. Ялангуяа санхүүгийн зарцуулалтын асуудал...Буянаараа болог...
Цаг нь тулсан болохоор одоо бид тэдний бүх л нөхцөлийг зөвшөөрөхөөс аргагүй. Удахгүй ингээд л хүйтэрнэ.Хамгийн гол нь тоглох хүсэл зориг л энэний хойноос ингэж зүтгүүлээд байгаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Marco » Sat Aug 19, 2006 1:17 am

За тэгэхээр Спортын Цонх Лигийн тэмцээн хоёрдахи удаагаа зохиогдох гэж байнаа.
Хоёрдахи тэмцээнийг Старрын шинэ Холбооноос зохион байгуулж байгаа юм байна.
Энэ холбоо єєрєє анхны Лигийн тэмцээн явагдсанаас vндэслэн бий болсон гэж ойлгоод байна шvv зєвvv.Холбооны дvрэм ,танилцуулага бас бус зvйлvvдийг олж,уншиж мэдээгvй учир харанхуйгаар vvнийг дэмжихийг азнаж байлаа.Энэ холбоо анхнаасаа учир битvvлэг vйл ажиллагаатай тэмцээнийг хэрvvл,уруул дагуулж эхэлж байгаа бол олигтой vр дvн цаашид авчирахгvй.Монголын Хєлбємбєгт хувь нэмэрээ оруулахсан гэж бодож байвал шинэ залуу vеэ маань чухал гэдгийг анхаармаар.Энд бичигдсэнээс vзвэлFC Elvis баг нь идэвхи зvтгэл гаргаж,их бэлдсэн юм байна шvv дээ.Яагаад ямар шалтгааны улмаас оруулаагvй юм бэ?Бусад Banks United`, `Crew 51 зэрэг багууд нь бас бэлтгэж ороход бэлэн болсон юм бишvv?Спортын Цонх Лиг нєхцєлєє бvрдvvлсэн хэнийг ч болов алагчилж vздэггvй л баймаар юм.Хэн нэгэнд таалагдаагvй, бусдын шахалтаар оруулаагvй бол муухай л юм.Yнэмшилтэй тайлбар хийхгvй бол тэгж ойлгогдож байна.Хэрэв нэг хоёр хvний эрх мэдлийн, бараг хувийн чанартай, олон нийтийн байгуулагын дvр тєрх байхгvй Холбоо бол бvхэл бvтэн Спортын Цонх лигийн тэмцээнийг зохион байгуулж,зохицуулан удирдах эрх байхгvй бишvv.Бусдын vндэслэн бий болгосон vржил шимтэй хєрсєн дээр буруу зvйл битгий тариарай.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Nomer 10 » Sat Aug 19, 2006 6:08 am

rednasca wrote:манай өсвөрийн шигшээгийн менежертэй хийсэн сонирхолтой ярилцлага гарчээ. манай хөвгүүд сайн байнаа. :-D
http://www.olloo.mn/modules.php?name=Ne ... &catid=121
ЖИЧ: энэ миний форум дахь яг 100 дугаар бичлэг байлаа. цаашдаа хэдэн зуун мянга болно гэж найдаж байна. :D


STARRRRR wrote:ENE YARILTSLAGA IH SAIHAN SETGEGDEL TURUULLEE. IIM BAIDLAAR USVUR, ZALUUSAA SYSTEMTEI DEMJIH HEREGTEI BAIGAA YUM DAA.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby hulbumbugch » Sat Aug 19, 2006 6:13 am

Энэ залуучууд учир битүүлэг юм л эхлээд бна даа. Уул нь гоё сайхан юм эхлэж бна гэж бодоод байсан чинь ингээд янз бүр болоод байхын.
Анхнаасаа холбоо байгуулагдаад гишүүнчлэл энэ тэрээ хийгээд, холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичиг энэ тэрээ сонгуулиар явуулаагүй болхоор, мэдээж хэрэг байгуулсан хүмүүс нь дураараа шийдвэр гаргахад хүргэж бна.

Анхнаасаа эрүүл бус төрсөн холбоо болхоор ийм байдалд хүрэв. Би лав холбооны гишүүнчлэл, сонгууль болж бна гэж сонсоогүй юм бна. Бид нарын Монголын Хөлбөмбөгийн Холбоог эрүүлжүүлэх биш, эхлээд энэ холбоогоо эрүүлжүүлэх хэрэгтэй болвуу. Тэгэхгүй бол `Өөрийн толгой дээрх бухалыг харахгүй байж, хүний толгой дээрх өвсийг харсан`тай адил юм болох байх. Холбооны удирдах зөвлөл, ерөнхий зөвлөл гэж юмнууд байх ёстой.

Хэний яаж, юуг үндэслэж гаргасан нь мэдэгдэхгүй янз бүрийн шийдвэр гараад эхлэхээр болохгүй бна л даа. Гаргасан шийдвэр, үйл ажиллагаа чинь олонд нээлттэй байхгүй бол Демократик биш болох гээд бна. Яагаад тэмцээнд оролцох эрхгүй болсоныг нь хэлэхгүй гэхээр л энэ чинь болхоо байчаад байгаан. Бас ямар багууд орох гэж байгааг ч хэлээгүй гэнэт баахан банкны багууд гараад ирсэн. Жааханч гэсэн хүмүүсийн нүдэнд нээлттэй байлдаа!!! Ядаж хасагдсан багуудад хасагдах болсон шалтгааныг нь хэлсэн нь дээр байх...
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby Nomer 10 » Sat Aug 19, 2006 6:51 am

За дээрхийг бичигч Старрррр гишүүн одоо чих нь улайх нуу харий.Өсвөр залуусаа бэлтгэх хүн ингээд Чөтгөрүүд багийг хасаад явж байх уу. Хассан шалтгаанаа энд тод бөгөөд томруун тайлбарлах хэрэгтэй байна. Тэд хувцсаа хийлгүүлээд гар дээрээ авч үнэрлэчихээд гомдлын нулимстай буцааж далд хийж байна. Рэдс багийн гишүүд тарсны нэг томоохон шалтгаан нь тэр өндөр таксанд байсан юм. Ингээд өсвөр үеэ алаад байхаар чинь чиний дээр хэлснийг юу гэж ойлгох вэ. Худалч хүн гэж үзэх үү. Чөтгөрүүд багийн хувьд форум дээр топикоо нээгээд багуудтай сайн дураараа тест тоглолт хийн бараг бүгдийг нь хожоод тун формлог байгаа тухай мэдээг авч л суулаа. Гэтэл тэдэнд шагналаа алдах вий гэж айсандаа хассан хэрэг үү. Энэ багийнхан багийн ахлагчаасаа сайн мэдээ дуулах гэж дэлгүүрийн гадна халуун зунаар сэтгэл дотроо хүйтэн айдастай хүлээн зогсож байна шд. Сайн багуудыг авч залуу хүүхдүүдээ дэмжиж суувал чи бид 2-т биш монголын ирээдүйд хэрэгтэй. Чи ч би ч улсдаа хайртай, гэтэл чи хөлбөмбөгт хайргүй нь сүүлийн үед илт мэдрэгдэх боллоо. Энэ лиги бол одоо зүгээр мөнгөтэй хүмүүсийн наадам болох нь л дээ. Спортын цонх сэтгүүлтэй зүрх сэтгэлээрээ холбогдсоны хувьд үүнийг зүгээр хараад сууж тэвчихгүй нь. Уг нь дахиж лигийн талаар ам дуугарахгүй гэж байсан ч форумын гишүүдийн санаачилган дээр дөрөөлж "пээдийж" эхэлсэнд чинь үнэхээр дургүй хүрч байна. Патентын газраар хөөцөлдөхөд лиги явагдахгүй ч байж болох. Форумд чиний миний бас бусдын хийсэн бичлэг архивлагдсан тул баримт хангалттай байгаа шүү. Удахгүй чи бид 2 улаан нүүрээрээ уулзалдах болноо, гэхдээ мэдээж чи хүсвэл. Германы нэлээн доогуур лигийн нэгэн скаутыг хамт авч очихоор төлөвлөгөөтэй байлаа. Жаахан дөмөгхөн лигийнх нь монголын өнөөгийн нөхцөлд үнэхээр ахдана. Ганц нэг багуудтай холбоо тогтоож яриагаа эхлүүлж ч байлаа. Бүтсэн хойно нь хэлий гэж бодоод чимээгүй байсан юм. Одоо надад тэдгээр багууд руу цаг заваа гарздан очих хэрэг алга. Тэр хүндээ тэгээд монголын компаниудын, банкнуудын лигийн аварга болж байна гэж хэлэхээс ичиж байна. Чи яагаад биднийг үл тоомсорлоно вэ. Сээвэж Хосоо нарын саналыг одоо хүртэл тоохгүй яваа. Бүх юм нээлттэй болох байтал бүгд хаалттай гэдэг чинь юу гэсэн үг үү. Мэдээж чиний хийсэн гавьяа зүтгэл их л дээ. Үүнийхээ шанд сан хөмрөгний 10 хувийг ч гэдэг юм уу би өөртөө авна гэвэл чамтай хэн ч юу ч ярихгүй. Сээвэж Хосоо 2 энэ лигийг чамтай хамт анхнаас нь авч явахад их л тус болсон баймаар. Хосоо тэгээд гомдсондоо лигийг орхилоо. За тэгээд энэ бүгдийг чи дэлгэцний араас том дуугарлаа гэдгээрээ хүлээж авбал тэр л биз. Дэлгэцний араас миний хийж чадах ганц ажил болох Какагийн санаачилсан лигид зориулсан вэбхуудас дээр домэйн нэр аваад өгий гэдгээ форумд илэрхийлсэн, таг чиг. Одоо тэгээд бусдын хүсэл санаачилга дээр жигүүрлэн тусдаа вэб хийгээд "том" холбоо болох бололтой дог. Яахав тусдаа холбооныхоо лигийг хийгээд явбал монголд л хэрэгтэй. Өсвөр залуусаа л бүү орхиорой гэж гуйя. Монголчуудын нэг түгээмэл зан байдаг. Хүн өөрт нь таагүй үг хэлэхээр тэр хүндээ улам өширхдөг. Гэхдээ чамайг энэ шүүмжлэлийг давж гаран ажил үйлсээрээ өөрийгөө харуулах болно гэдэгт найдий. Өширхөх бус харин нөхөрлий гэвэл энэ бүхнийг би нийт форумчдын өмнө тайлбарлан бүгдээс нь чиний төлөө уучлал гуйж чадах чадвартай даг. Энэ бичлэг форумаас хальж ч мэдэх. Гэхдээ үүнийг хүсэхгүй байна. Эцэст нь ганц 2 санал хэлэхэд нэгд, нэгэнт такс дээрээ тогтсон, тиймээс багаа томруулж 16 болгох боломж үнэхээр алга уу. 16 багтай бол Европын аваргын журмаар тэмцээнээ хийж болох. Монголын хууль 3 хоног тул үүнийг одоо ч шийдэж болно доо. Хоёрт, лигийн нэрийг яаралтай Спортын цонх лиги болгох. Намрын тэмцээн, лигийн цом гээд л яваад байдаг. Тэгээд лигийн нэрийг дагаад форумын гишүүдээс удирдлагын зөвлөлд багтаах.

Анхааран уншсан бүх хүнд талархав.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Цогоо » Sat Aug 19, 2006 7:15 am

Оргил оо яагаад чимээгvй яваад байнаа? Чи нэг тайлбар хий л дээ. Хvмvvс чиний тухай их онцгvй сэтгэгдэлтэй болох нь байна шvv дээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby 21Grams » Sat Aug 19, 2006 7:36 am

СТАРРРР-т итгэж байна. Энэ асуудлаа эргэж харах байх аа. Энд одоо нилээд хурц асуудал яригдаж байгаа ч цаашдаа сайхан шийдэгдээд Монголын хєл бємбєгийн хєгжилд дэвшилт авчирах нь ээ гэдэгт гэнэт итгээд явчихлаа. Эхний тулгамдсан асуудал бол олны дэмжлэг, найдварыг тээсэн Чєтгєрvvд багийг тэмцээнд оролцуулах, дараагийнх нь холбооныхоо бvтцийг сайжруулах шаардлагатай юм байна/цаашдаа єргєжье, хєгжєе гэж зорьж байгаа бол ш дээ/. Дуугай байж байгаад хєндлєнгєєс асуудалд гэнэт оролцож байгаад єршєєгєєрєй. Удахгvй болох тэмцээн амжилттай, хэл амгvй сайхан болох болтугай.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Gankhuu » Sat Aug 19, 2006 9:34 am

Yagaad hasagdsanaa yaj medej boloh ve?

Manaihanii huvid unuudur munguu tsugluulj ehelj biana. Iveen tetgegchdee butsaaj uguh. Manai bagiinhanii huvid 3 hun ajiltai busad ni oyutan, arvan jiliin suragchid baigaa. Arvan jiliin duu naraasaa yaj ter ih mungiig neheh ve dee. Uursduu l bolgoj biana. Uul ni 10 jiliin huuhduud orj baival zugeer yumsan gej bodsondoo l tiim huuhduud tsugluulsan yum. Tsaashaa bid nariig bodvol hamaagui ireeduitei uchir. Za ene ch yahav.

Yamar negen hariu uguuchee JAM, STARRRaa. Jamiin huvid bol forumd hariu uguhuur hangalttai udsan shd. Hariu uguh bolvuu geed ID-g ni haraad suuj baisan bolovch yu ch bichelgui garaad l yavsan.

Dahin guihad 16 bag bolgood zohion baiguulj bolohgui gej uu. Tsag hugatsaanii huvid neeh udaj sunjirahgui biah gej bodoj baina. Mungu tugrugnii huvid 4 bagiin 160 gedeg ih mungu shd. Uul ni temtseen zohion baiguulahad ih huvi nemer bolno gej bodoj baina. Esvel odoo mungu hangalttai boltson uu?
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby rednasca » Sat Aug 19, 2006 10:29 am

Юуны өмнө өчигдрийн хуралд оролцож санал бодлоо илэрхийлсэний хувьд хурал эрүүл саруул уур амьсгалтай болсоныг мэдэгдэх нь зүйтэй байх. би энэ удаа зөвхөн Хонхорын шонхорууд багийн ахлагчийн хувьд л санал бодлоо хэлж байгаа шүү.

дээрх бичлэгүүдийг уншихад маш их айдас түгшүүр, болгоомжлол ажиглагдаж байна л даа. Сайхан тэмцээн маань яйран болчих вий, хөлбөмбөг хөгжүүлэх зорилгоосоо ухрах вий, мөнгөтэй нь тоглодог, мөнгөгүй нь хараад суудаг гэх мэт нь санаа зовсон байгаа нь үнэхээр зөв зүйтэй юм гэж бодож байна. би ч бас тэр талаар санаа зовоод санал бодлоо илэрхийлсэн. зарим асуудлууд тун нааштайгаар шийдэгдсэнийг удахгүй холбооны удирдлага албан ёсоор мэдэгдэх биз ээ. :-D

үнэхээр хуралд суусан, оролцсон багуудын төлөөлөл ижил бодол, санаатай байсан нь бид нар амжилтанд хүрэх болно гэдгийн баталгаа, илрэл болсон. асуудлыг нэг тал нь тавиад, нийтээрээ эрүүл саруулаар сэтгэж, санал бодлоо уралдуулсаны үндсэн дээр шийдвэрүүд гарсан.
цаашдын үйл ажиллагааны чиглэл, баримжаа ерөнхийдөө тодорч эхэлсэн. гэхдээ энэ асуудал удахгүй болох холбооны чуулганаар яригдана. тэр үеэр бүгдийн хүсч буй холбооны удирдлага, тэргүүлэгчид, гишүүдийн асуудал шийдэгдэнэ биз ээ.

нөгөө талаас энэ холбоо зөвхөн оргил, хүрлээ 2-ын хувийнх холбоо гэж андуурч эндүүрэхээ энэ удаадаа азнавал яасан юм бэ? гэж бодож байна. манайхан нэг муу зантай. нэгнийгээ жаахан юм хийх гээд оролдохоор элдэвээр хэлж, дайрдаг. хийсэн зүйлийг нь бараан харагдуулах гэдэг. ингэж болохгүй ээ. бид нарт тэвчээр дутагдаж байна. мэдээж, тэр 2 алдаа дутагдал гаргасан байж болно. гаргаж ч болно. түүн дээр нь дөрөөлж битгий дайраасай гэж хүсч байна. энэ хүмүүс бид нартай адилхан л Монголынхоо хөлбөмбөгийн хөгжлийн төлөө яваа улсууд. Би лав хувьдаа ингэж ар гэрээ умартаж, санасан бодсоноо хэрэгжүүлэхийн төлөө явж байгааг нь хараад бид нараас ч илүү зүтгэлтэй, идэвхтэй, зоригтой залуус юмаа гэж үнэлж байгаа. тэдний гаргасан алдаа дутагдал гэдэг нь бид нарт санхүүгийн тайлангаа тавиагүй, оролцох ёстой багуудыг оруулаагүй, лигийн нэр зээлдээд түүнийгээ дур мэдэн өөрчлөх гэсэн гэх зэргийг хүмүүс дурдаж байна.

санхүүгийн тайлангийн хувьд тэр 2 өчигдөр тайлбарласан. ер нь бол сайхан тэмцээн хийе гэвэл мөнгө хэрэгтэй. бид нар мөнгөгүй гээд л боломжиндоо таарсан юм хийвэл хийнэ. хэн ч хийнэ. тэглээ гээд бид өсч, дэвжихгүй ээ. багуудын удирдлагууд ч ер нь энэ асуудлыг хүлээн зөвшөөрсөн. харин цаашдаа яаж явагдах вэ? гэдэг нь маш том асуудал бөгөөд чуулган дээр яригдах биз ээ.

харин оролцох ёстой багуудыг оролцуулаагүй гэдэг нь маргааны том сэдэв байлаа. үнэхээр яагаад заавал 12 баг оруулах болсон нь цаг хугацаанаас хамаарсан гэсэн тайлбартай байсан боловч бид нар асуудлыг тал бүрээс нь ярьж үзээд энэ удаад +2 баг буюу нийт 14 баг оруулахаар тохирсон. холбооны удирдлага энэ асуудалд уян хатан хандсанд талархаж байна. ер нь бол шийдвэр бид бүгдийнх байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. харин ямар 2 баг оруулахыг удирдлага шийдэх болсон. харин +4 буюу 16 гэсэн хувилбар энэ удаадаа ямар ч боломжгүй гэдгийг бүгдээрээ ярилцаад шийдвэрлэсэн шүү. ойлгохыг хичээгээрэй. дараа жил бүр олон баг орсон янзтай тэмцээн болно шүү.

нэрний хувьд МИАТ компани ерөнхий ивээн тэтгэгчийн хувьд нэрээ оруулахыг хүссэн гэсэн. гэхдээ нэр оруулах хэм хэмжээг компанийн нэрэмжит хэмжээнд барих нь оновчтой гэж үзлээ. МИАТ компанийн нэрэмжит СОНИРХОГЧИЙН ЛИГИЙН ТЭМЦЭЭНИЙ ЦОМ-ын төлөө тэмцээн гэвэл илүү оновчтой гэж үзэж байна. зарим хүмүүс спорт цонх форум гэдэг нэрийг оруулах талаар ярьсан ч асуудал явцуу хүрээг хамрах учир би лав хувьдаа дээрх нэрийг дэмжиж байна.

анхааран уншсан та бүхэнд баярлалаа.

ЖИЧ: гадаадад амьдран суугаа, зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байгаа форумын гишүүн та бүхэнд бага болтугай ч хэмжээний мэдээлэл өгөхөөр би энэ бүгдийг нуршив. эцсийн эцэст бид нэг зорилготой хүмүүс. бие биенийгээ дэмжиж, урам өгч, сайн сайхныг хүсцгээе.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Nomer 10 » Sat Aug 19, 2006 11:11 am

Чам шиг ингээд тодорхой хариулах хүн лав алга. Ингээд байвал бид мэдээж бухимдахгүй шд. Хамгийн гол нь Старрр өөрөө таг чиг болсонд байгаа юм. Нэр өөрчлөхийг ингэж шийдсэн бол Спортын цонх хүүхэд залуусыг хамарсан тусдаа лиги хийсэн нь дээр юм байна л даа. Ингэвэл тэр их мөнгө ер хэрэггүй. Зүгээр л аятайхан жигдрээд л хүсэл сэтгэлээрээ тоглон тэндээсээ ирээдүйн улсын шигшээг тодруулах ажлыг хариуцна. Хөлбөмбөгийн холбоо мэдээж юу ч хийхгүй байгаа нь бүхний нүдэнд ил. Старррын хийсэн ажлыг би дээрх бичлэгтээ хальт дурьдсан байгаа. Бидний хамгийн гол эцсийн зорилго бол 20-30 жилийн дараа монголын шигшээг Азийн тавцанд онигоо болдоггүй байлгах явдал. Гэтэл энэ зорилгоосоо ухарч компаниудын хоорондох тэмцээн болгосонд олон хүн дургүйцэж байгааг бүгд харж байгаа. Гэхдээ иймэрхүү байгууллага хоорондын тэмцээн үргэлж болдог, тэрийг нь цаашдаа Старррр өөрөө хариуцаад явах юм байгаа биз. Тэр орж байгаа 2 багийн нэг нь Чөтгөрүүд гэдэгт итгэж байна. Хавраас ирээдүйгээ харсан тусдаа лиги зохион байгуулж таарч байх шиг байна. Тэр үед яахав нас бага ч том шагнал авий гэсэн хүүхдүүд нь одоогийн энэ лигид орно л биз. Нэрэнд Спортын цонх дурьдагдахгүй байна гэхээр л Старррр биднийгээ жийжээ гэж ойлголоо. Нэр алдарт дуртайдаа бид энэ нэрийг хадахыг хүсэхгүй байгаа, хамгийн гол нь Рэдс баг Спортын цонх баг 2 санаачилж энэ бүгдийн эхлэлийг тавьсан болохоор Спортын цонх лиги гэсэн нэрийг уламжлал болгон цаашид авч явахаар хүсээд байгаа юм.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby rednasca » Sat Aug 19, 2006 11:41 am

10-аа асуудлыг заавал битгий ингэж мушги л даа гэж дахин дахин хэлж байна. энэ холбоо бол бидний холбоо. яагаад заавал тусдаа тийм, ийм хийнэ энэ тэр гэж байдаг юм. манайхны жал довны үзэл гэдэг чинь наадах чинь шүү дээ.
уг нь би чиний санааг би дэмжиж байна. монголын ирээдүй болсон өсвөр үеээ дэмжих үүднээс зардал багатай лиги ч юм уу, тэмцээн зохиоё гэж байна. үүнийгээ энэ лигийнхээ B лиги нь болгоод зохиож болно шүү дээ. яагаад ийм боломж, гарц хайхгүйгээр шууд л өөө, энэ бүтэхгүй юм байна. ерөөсөө бид нар ийм юм хийнэ гэсэн юм яриад байна. нэгэнт өсвөр залуучуудын хувьд хэлэхэд манай багийн хувьд 18-21 насны 10 гаруй залуучууд байна. бид зориуд бодлогоор багтаа авсан. мэдээж, энэ тэмцээнд ч спорт цонх, фриэндс, чөтгөрүүд гээд залуу багууд оролцоно. харин тэр компаниудын баг гээд байгаа нөхдүүд үргэлж тэр бүрэлдэхүүнээр тоглоод байхгүй шүү дээ. бүгд залуу үеээр цусаа сэлбэнэ. энэ чинь дэмжлэгийн нэг хэлбэр шүү дээ. ер нь бол тэд ч гэсэн сонирхогч гэдгийг бодооч. бас л бидэн шиг дурны хонгионууд.
эсвэл бүүр сонирхогчийн лигээ насны ангилалаар зохиосон ч болно. иймэрхүү гарц хайцгаая. чуулганыг шахаж шаардаад хугацаа алдалгүй хийцгээе. чуулганаар ирээдүйн хөгжлийн асуудлуудаа ярьцгаая.түүн дээр үнэхээр хамтарч ажиллах боломжгүй гэж үзээд гарвал хэлэх юм алга. наана нь ийм ааш аяг гаргахаа азнаач гэж олон дахин хэлж байна. ойлгооч. ядаж ойлгохыг хүсээчээ. монголд хөлбөмбөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулна гээд эрх авсан 20 гаруй байгууллага байдаг гэсэн. магадгүй энэ холбоо 21 дэх нь байх. тэгвэл 22 дахийг байгуулахаасаа өмнө хамтарч ажиллах талаар сэтгэл, хамгийн гол нь тэвчээр гаргаачээ гэж л хүсч байна.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Nomer 10 » Sat Aug 19, 2006 11:48 am

За ямар ч байсан Чөтгөрүүд баг орлоо гэж найдлаа. Иймэрхүү идэвхтэй залуусын баг орж байгаад баяртай байна. Яагаад компаний хоорондох тэмцээн гээд байгаа юм бэ гэсэн яриа байгаа л даа. Чөтгөрүүд, Фриендс, Спорт цонх гээд багууд байгаа л даа. Гэхдээ эд бол дээр хүмүүсийн дурьдсанаар ёстой тоглох хүсэлдээ л баригдан оролцож байгаа, өвөл хүйтрэхээс өмнө тоглоод авах хүсэл бүгдэд бий. Дээрээс нь мэдээж форумын гишүүдийн бухидмлын шахалт нөлөөлсөн нь маргаангүй. Бид атаархуу муухай сэтгэлтэйдээ ингээд Старрррын хийж байгаа ажил руу ус цацаад байгаа юм шиг зарим хүмүүс ойгоод байна. Хөлбөмбөгчийн хэлдгээр эхнээсээ гишүүдээ элсүүлж, удирдлагаа сонгож, ном журмаа батлаад тэгээд лигийн тэмцээндээ орох байсан. Тэгсэн бол хурцдахгүй байсан. За яахав, анхны юм бүхэн заавал алдаатай. Гэхдээ хэт өндөр такс болон залуусын багууд үрэн таран болж байгааг\Рэдс\ болон болох байсныг\Чөтгөрүүд\ уучламгүй. Ямар ч байсан Чөтгөрүүд баг багтсан гэж сонсоод жаахан уужирлаа. Яагаад Чөтгөрүүд гээд онцлоод байна вэ гэвэл тэдний тухай хангалттай мэдээлэл сүүлийн үед авсан болохоор ингэсэн хэрэг. Би дээр Старррд хандаж чих улайх тухай нэг өгүүлбэр хэлсэн байгаа. Үүнийхээ төлөө уучлал гуйж энэ өгүүлбэрээ буцааж авлаа. Учир нь Чөтгөрүүд баг орсон. Уралцахгүйгээр уужуу хандаж эвлэрцгээх болтугай. Энэ тал дээр би өөр дээрээ ч гэсэн анхаарах болно оо. Гэхдээ үндсэн зорилгоосоо огт буцахгүй, хэзээ ч шантрахгүй гэдгээ харин хэлье.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby rednasca » Sat Aug 19, 2006 11:57 am

манай баг бас наад ангилалд чинь орно шүү. хэхэ. манайхан ямар нэг компанийн дэмжлэг аваагүй. ерөөсөө л бор зүрхээрээ оролцох баг байна. намайг нэг том компанийн босс гэж андуурав аа. :-o
мөн манай багийн 18 тамирчны 10 нь 19-21 насны оюутнууд шүү.
Last edited by rednasca on Sat Aug 19, 2006 12:05 pm, edited 1 time in total.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Nomer 10 » Sat Aug 19, 2006 12:04 pm

За танайхыг орууллаа:mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby rednasca » Sat Aug 19, 2006 12:07 pm

талархав. манайхан урагшаа. :-o
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Цогоо » Sat Aug 19, 2006 1:54 pm

МИАТ компанийн нэрэмжит Сонирхогчдын Лигийн тэмцээн.

Надад бол их онцгvй сонсогдож байна. Анхнаасаа эндээс зохион байгуулагдаад эхэлсэн болохоор энvvгээрээ л байвал дээршт. Тэхдээ яахав ядаж хоёр баг нэмэгдэж орж байгаа нь зvгээр юм даа.

Оргил, Хvрэлбаатар хоёр єєрсдєє юм бичиж амжихгvй байгаа бол хэн нэгэнд хэлээд тэр талаараа товчхон ч гэсэн мэдээлэл оруулчихаж байвал vл ойлголцох байдал vvсэхгvй юм бол уу гэж би бодож байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron