Юуны өмнө өчигдрийн хуралд оролцож санал бодлоо илэрхийлсэний хувьд хурал эрүүл саруул уур амьсгалтай болсоныг мэдэгдэх нь зүйтэй байх. би энэ удаа зөвхөн Хонхорын шонхорууд багийн ахлагчийн хувьд л санал бодлоо хэлж байгаа шүү.
дээрх бичлэгүүдийг уншихад маш их айдас түгшүүр, болгоомжлол ажиглагдаж байна л даа. Сайхан тэмцээн маань яйран болчих вий, хөлбөмбөг хөгжүүлэх зорилгоосоо ухрах вий, мөнгөтэй нь тоглодог, мөнгөгүй нь хараад суудаг гэх мэт нь санаа зовсон байгаа нь үнэхээр зөв зүйтэй юм гэж бодож байна. би ч бас тэр талаар санаа зовоод санал бодлоо илэрхийлсэн. зарим асуудлууд тун нааштайгаар шийдэгдсэнийг удахгүй холбооны удирдлага албан ёсоор мэдэгдэх биз ээ.
үнэхээр хуралд суусан, оролцсон багуудын төлөөлөл ижил бодол, санаатай байсан нь бид нар амжилтанд хүрэх болно гэдгийн баталгаа, илрэл болсон. асуудлыг нэг тал нь тавиад, нийтээрээ эрүүл саруулаар сэтгэж, санал бодлоо уралдуулсаны үндсэн дээр шийдвэрүүд гарсан.
цаашдын үйл ажиллагааны чиглэл, баримжаа ерөнхийдөө тодорч эхэлсэн. гэхдээ энэ асуудал удахгүй болох холбооны чуулганаар яригдана. тэр үеэр бүгдийн хүсч буй холбооны удирдлага, тэргүүлэгчид, гишүүдийн асуудал шийдэгдэнэ биз ээ.
нөгөө талаас энэ холбоо зөвхөн оргил, хүрлээ 2-ын хувийнх холбоо гэж андуурч эндүүрэхээ энэ удаадаа азнавал яасан юм бэ? гэж бодож байна. манайхан нэг муу зантай. нэгнийгээ жаахан юм хийх гээд оролдохоор элдэвээр хэлж, дайрдаг. хийсэн зүйлийг нь бараан харагдуулах гэдэг. ингэж болохгүй ээ. бид нарт тэвчээр дутагдаж байна. мэдээж, тэр 2 алдаа дутагдал гаргасан байж болно. гаргаж ч болно. түүн дээр нь дөрөөлж битгий дайраасай гэж хүсч байна. энэ хүмүүс бид нартай адилхан л Монголынхоо хөлбөмбөгийн хөгжлийн төлөө яваа улсууд. Би лав хувьдаа ингэж ар гэрээ умартаж, санасан бодсоноо хэрэгжүүлэхийн төлөө явж байгааг нь хараад бид нараас ч илүү зүтгэлтэй, идэвхтэй, зоригтой залуус юмаа гэж үнэлж байгаа. тэдний гаргасан алдаа дутагдал гэдэг нь бид нарт санхүүгийн тайлангаа тавиагүй, оролцох ёстой багуудыг оруулаагүй, лигийн нэр зээлдээд түүнийгээ дур мэдэн өөрчлөх гэсэн гэх зэргийг хүмүүс дурдаж байна.
санхүүгийн тайлангийн хувьд тэр 2 өчигдөр тайлбарласан. ер нь бол сайхан тэмцээн хийе гэвэл мөнгө хэрэгтэй. бид нар мөнгөгүй гээд л боломжиндоо таарсан юм хийвэл хийнэ. хэн ч хийнэ. тэглээ гээд бид өсч, дэвжихгүй ээ. багуудын удирдлагууд ч ер нь энэ асуудлыг хүлээн зөвшөөрсөн. харин цаашдаа яаж явагдах вэ? гэдэг нь маш том асуудал бөгөөд чуулган дээр яригдах биз ээ.
харин оролцох ёстой багуудыг оролцуулаагүй гэдэг нь маргааны том сэдэв байлаа. үнэхээр яагаад заавал 12 баг оруулах болсон нь цаг хугацаанаас хамаарсан гэсэн тайлбартай байсан боловч бид нар асуудлыг тал бүрээс нь ярьж үзээд энэ удаад +2 баг буюу нийт 14 баг оруулахаар тохирсон. холбооны удирдлага энэ асуудалд уян хатан хандсанд талархаж байна. ер нь бол шийдвэр бид бүгдийнх байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. харин ямар 2 баг оруулахыг удирдлага шийдэх болсон. харин +4 буюу 16 гэсэн хувилбар энэ удаадаа ямар ч боломжгүй гэдгийг бүгдээрээ ярилцаад шийдвэрлэсэн шүү. ойлгохыг хичээгээрэй. дараа жил бүр олон баг орсон янзтай тэмцээн болно шүү.
нэрний хувьд МИАТ компани ерөнхий ивээн тэтгэгчийн хувьд нэрээ оруулахыг хүссэн гэсэн. гэхдээ нэр оруулах хэм хэмжээг компанийн нэрэмжит хэмжээнд барих нь оновчтой гэж үзлээ. МИАТ компанийн нэрэмжит СОНИРХОГЧИЙН ЛИГИЙН ТЭМЦЭЭНИЙ ЦОМ-ын төлөө тэмцээн гэвэл илүү оновчтой гэж үзэж байна. зарим хүмүүс спорт цонх форум гэдэг нэрийг оруулах талаар ярьсан ч асуудал явцуу хүрээг хамрах учир би лав хувьдаа дээрх нэрийг дэмжиж байна.
анхааран уншсан та бүхэнд баярлалаа.
ЖИЧ: гадаадад амьдран суугаа, зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байгаа форумын гишүүн та бүхэнд бага болтугай ч хэмжээний мэдээлэл өгөхөөр би энэ бүгдийг нуршив. эцсийн эцэст бид нэг зорилготой хүмүүс. бие биенийгээ дэмжиж, урам өгч, сайн сайхныг хүсцгээе.