30-р тойрог....4 сарын 3-нд……….
La Romareda - 25000
Real Zaragoza 2 - 0 Málaga 45' Leonardo Ponzio 1 - 0
68' Albert Martos Luque (pen miss) МАЛАГА
76' Humberto Suazo 2 - 0
ЗАРАГОЗА Малагаг талбайдаа итгэл төгс тэргүүллээ..............
45 минутанд Понзио 16-н гаднаас хүчтэй цохиж гоолдсон бол 76 минутанд Хумбэрто Суазо 16-с Арэзмэнди-н мөргөж дамжуулсныг хүчтэй цохиж 2-0............
Энэ тоглолтонд 68 минутанд Малага-н Лукью пэналти цохиол алдлаа.......... хаалганы гадуур...........
Талбайн эзэд 2 тоглолт дараалан хожил авснаар рэлэгшн-с холдоол.......... сүүлийн 3 тоглолтонд хожил аваагүй Малага доошилсоор л..........
Camp Nou - 94000
Barcelona 4 - 1 Athletic Bilbao 27' Jeffrén Suárez 1 - 0
40' Bojan Krkic 2 - 0
59' Bojan Krkic 3 - 0
67' Lionel Messi 4 - 0
77' 4 - 1 Susaeta
Shots (on Goal) 17(7) 14(5)
Fouls 5 8
Corner Kicks 7 10
Offsides 2 1
Time of Possession 67% 33%
Yellow Cards 1 1
Red Cards 0 0
Saves 4 3
Баскуудыг талбайдаа буулган авлаа……… Сан Мамэст тэнцэж бсан ч энэ удаа 4-1-длээ……..
гараанд – Валдэз, Чигрински, Пикью, Абидал, Пуёол, Бускуэтс, Максвэлл, Яаяа, Жэффрэн, Бояан, Мэсси нар гарч сэлгээгээр Шави, Пэдро, Жонатан нар тогложээ....... Ибра гэмтэл авсан, Алвэс торгуультай тул энэ тоглолтонд орсонгүй.........
21 минутанд тоглолтыг салхийг хагалах сайхан боломжийг Мэсси алдлаа............ Бояаны баруунаас өгсөн тасархай кроссыг хаалганы урдаас цохисон нь хаалганы гадуур..............
6 минутын дараагаар Мэсси зүүн тийш дамжуулсныг Абидал зүүнээс шууд хаалганы урдуур кросс өгч..... баруун талаас Жэффрэн шууд цохиол гоол......... 1-0.......... 22 настай залуугийн энэ улирлын анхны гоол...........
Баскийн довтлогч Ллорэнтэ хаалганы урдаас цохисон нь хаалга давчихав......
Бояан баруунаар маш сайхан орон хүчтэй цохисныг Баск хаалгач Ирайзоз хаачихлаа.......
40 минутанд талбайн төвд Пуёол Баскуудын дамжуулалтыг таслан урагшлан....... урагш дамжуулсныг Бояан авч орон 16-с баруун хөлөөр цохиж гоол..... 2-0........
2-р үе эхлээл...... 2 минут өнгөрч бхад.. булангийн цохилтыг 16-с Токуэро мөргөснийг Валдэз хаалаа.........
Эхний гоолыг эзэн Жэффрэн гэмтэж Пэдро оронд нь талбайд гарлаа.........
59 минутанд Абидал-н дамжуулалтыг 16-н шугам дээр Бояан тогтоон баруун хөлөөр маш хүчтэй цохиж гоол..... 3-0.... цөм цохилоо........ залуу Бояан даблдлаа......
8 минутын дараагаар сэлгээгээр орж ирсэн Пэдро-н баруун талаас кросс өгснийг Мэсси гүйж гарч ирээл хаалганы урдаас шууд цохиж 4-0......... Мэсси-н 26 дахь гоол.........
77 минутанд Иэстэ-н төвөөс урагш өгсөн дамжуулалтыг Сусаэта авч Валдэз-н эсрэг ганцаар гаран.... 16-с цохиол 4-1.........
МЭССИ…….
БОЯАН – ЭХНИЙ ГООЛ……
2 ДАХЬ ГООЛ……
ЗҮГЭЭР БИЗ…..
Estadio Ramon Sanchez Pizjuan - 30000
Sevilla FC 3 - 0 Tenerife 22' Frederic Kanouté 1 - 0
44' Luis Fabiano 2 - 0
87' Jose Carlos da Silva 3 - 0
СЭВИЛЛ талбайдаа Тэнэрифэг 3-0-длоо………….
22 минутанд эзэн багийн довтлогч Луйс Фабиано-н урагш гаргаж өгснийг Каноутэ авч хаалгачийн эсрэг гаран 16-с цохиол гоол…… 1-0…. Мали эрийн 7 дахь гоол……….
10 минутын дараагаар эзэн багийн Dragutinovic баруун хажуугаас цохисон фрий кик-г хаалганы урдаас Фабиано шууд цохисон нь дээд хөндөл хуслаа…..
44 минутанд СЭВИЛЛ-н Рэнато-н зүүнээс хөөргөж өгсөн кроссыг Фабиано хаалганы өмнө тогтоон зүүн хөлөөр хүчтэй цохиж 2-0……… лигийн 10 дахь гоол……….
Цаг дуусахаас 3 минутын өмнө эзэн багт сэлгээгээр орж ирсэн Жосэ Карлос да Силва 16-н гаднаас фрий кик цохиол гоол…… 3-0…….. Тэнэрифэ хаалгач Арагонэсэс хөдөлж ч чадсангүй……..
Андалузийн баг сүүлийн 7 тоглолтонд анхны хожлоо авлаа……
4 сарын 4-нд………..
Juegos Mediterraneos - 16000
Almeria 1 - 1 Mallorca 5' Kalu Uche 1 - 0
88' 1 - 1 Pierre Webó
Алмэрия Маллоркатай тэнцлээ… тоглолт эхлээл 5 дахь минутанд эзэн багийн довтлогч Калу Учэ мөргөж гоолдон тэргүүлж бсан ч цаг дуусахаас 2 минутын өмнө Маллоркад сэлгээгээр орж ирсэн Пиэррэ Вэбо-н мөргөлтийг хаалганд алдснаар 1-1……..
Маллорка сүүлийн 3 тоглолтоос 2 л тэнцээ авснаар одоогоор топ 4-с мултараад бна……. Алмэрия 11 сараас хойш талбайдаа хожигдоогүй л явна…….
Coliseum Alfonso Perez - 8500
Getafe 1 - 1 Espanyol 28' Manu 1 - 0
52' 1 - 1 Pablo Daniel Osvaldo
ГЭТАФЭ Эспаниол 1-1…….
Эзэн багийн Ману эхэлж гоолдсон ч 52 минутанд Эспаниолын Аргэнтин довтлогч Освалдо тэнцээний гоолыг хийж дөнгөлөө……… Каталоны баг 3 дараалан тэнцээд бна…………
El Molinon - 20000
Sporting Gijon 2 - 2 Xerez 13' Alberto Rivera 1 - 0
52' 1 - 1 Mario Bermejo
57' Miguel de las Cuevas 2 - 1
79' 2 - 2 Matías Alustiza
Гижон талбайдаа лигийн хомоол хамж бгаа Ксэрэзтэй тэнцлээ…….
Mestalla - 30000
Valencia 3 - 0 Osasuna 48' Joaquín 1 - 0
90' David Villa 2 - 0
90' David Villa (pen) 3 - 0
Валэнсия Мэсталладаа Осасунаг 3-0-длоо……… эхний үед 0-0-р тэнцсэн ч……..
2-р үе эхлээл 3 дахь минутанд Мата-н зүүнээс өгсөн кроссыг Валэнсия-н ветеран Жоукин хаалганы урдаас өсгийдөж гоол……. Янзтай өсгийдөж бна аа…… ардаа нүдтэйм шиг л……
Цаг дуусах мөчид Пабло Хэрнандэз-н баруунаас өгсөн кроссыг Вилла ойроос шууд хаалга руу цохиж 2-0………
Шүүгчийн мэдлийн цагт Виллаг 16 дотор ОСАСУНА хаалгач Рикардо унагаж шүүгч Manuel Enrique Mejuto González пэналти заалаа………. Пэналтиг хохирогч өөрөө цохиж 3-0…….. Вилла даблдлаа…….. лигид 20 гоолтой боллоо……….
өмнөх тойрогт Зарагозад 3-0-дуулсан Валэнсия энэ удаа хожлоо……. Осасуна сүүлийн 5 тоглолтонд 1 л хожиж 4 хожигдлоо……….
Nuevo Jose Zorilla Stadium - 20000
Valladolid 0 - 2 Villarreal 9' 0 - 1 Ángel López
59' 0 - 2 Honorato da Silva Nilmar
Рэлэгшн-н Валладолид-г талбайд нь Шар шумбагчид 2-0-длээ…….
Тоглолтын 9 дэх минутанд Шар шумбагчдын Ангэл Лопэз 16-н гаднаас /25-28 метр/ хүчтэй цохиж 0-1……. Галзуу цохилт блаа…..
50 минутын дараагаар зочин багийн Капдэвила-н зүүнээс өгсөн кроссыг 16-с хамгаалагчийн дээгүүр Нилмар мөргөж тоо 0-2…….. бразил эрийн 10 дах гоол……..
Үүнээс хойш эзэн багийнхан холоос баахан нүүлгэсэн ч хаалгаа онохгүй блаа…. Шумбагчдын довтлогч Ллорэнтэ энэ тоглолтонд нилээн хэдэн удаа хаалга руу цохисон ч Валладолид-н хаалгач Фабрисио түүнийг гаргасангүй…….
El Sardinero - 22271
Racing Santander 0 - 2 Real Madrid 23' 0 - 1 Cristiano Ronaldo (pen)
76' 0 - 2 Gonzalo Higuaín
Shots (on Goal) 5(2) 16(4)
Fouls 27 12
Corner Kicks 1 9
Offsides 3 3
Time of Possession 37% 63%
Yellow Cards 4 1
Red Cards 0 0
Saves 2 2
Пэллэгрини-н баг РЭСИНГ-г талбайд нь хожлоо……..
Тоглолт эхлээл РЕАЛ илүүрхээл....... РЭСИНГ-н хамгаалагч өөрийн хаалганд гоолдох дөхснийг хаалгач Колторти хаачихав.....
13 минутанд Хугайн 16-н шугам дээрээс хүчтэй цохисон нь хаалгаа оносонгүй ээ........
3 минутын дараагаар эзэн багийнхан гоолдох тун дөхлөө....... Икэр Касилас дамжуулалт тасалж..... ойсон бөмбөг Рэсинг-н залуу од Каналэс дээр ирснийг мань эр шууд хаалга руу холоос хөөргөж цохисон нь хаалганы хажуухнаар гарлаа..........
22 минутанд Кристиан-г эзэн багийн Моратон 16 дотор унагаж шүүгч пэналти заалаа...... пэналтиг Кристиан өөрөө цохиж 0-1............. лигийн 18 дахь гоол................
Дараахан нь эзэн багийн Колса Каналэс-н кроссыг 16-с мөргөснийг Икэр хаачихлаа........
2-р үе эхлээд... 4 минутанд Кристианы цохисон холын фрий кик-г Колторти хаачихав....... дараахан нь эзэн багийн Родригэз холоос хүчтэй цохисныг Икэр бариад авлаа....
57 минутанд Гранэро 16-с мөргөсөн нь дээшээ нисчихэв........
76 минутанд Гути-н урагш гаргаж өгснийг Хугайн авч орон хаалгачийн эсрэг ганцаар гараад гоолдчихлоо........ 0-2....... Аргэнтин эрийн улирлын 24 дэх гоол...... эзэн багийнхан хиймэл отон хийх гээд алдчихлаа......
4 минутын дараагаар Гути 16-н шугам дээрээс хүчтэй цохисон нь хаалганы хөндөл хуслаа......
Цаг дуусахаас 4 минутын өмнө Кристиан гоолдох маш сайхан боломжийг алдлаа....... Хугайны маш сайхан кроссыг ойроос цохисон нь хаалга оносонгүй ээ.......
РЕАЛ лигид 12 тоглолт дараалан хожил аваад бна......... сүүлийн 3 тоглолтоос 1 л оноо аваад бгаа Рэсинг рэлэгшн руу ойртсоор л..........
КАНАЛЭС…..
Vicente Calderon - 50000
Atlético Madrid 3 - 0 Deportivo La Coruña 22' Juanito 1 - 0
57' Diego Forlan 2 - 0
61' Tiago 3 - 0
Атлетико ДЭПОРТИВО-г талбайдаа 3-0-р бут ниргэлээ………….
22 минутанд эзэн багийн Симао-н баруунаас өгсөн кроссыг хаалганы урдаас Жуанито мөргөснийг Дэпор хаалгач Аранзубия хаасан ч...... ойсон бөмбөгийг Антонио Лопэз хаалга руу хальт цохиж тэрийг Жуанито нэмээд 1-0........
57 минутанд 16-с Агуэро хүчтэй цохисныг Дэпор хаалгач Аранзубия хааж ойсон бөмбөгийг Симао авч дахин хүчтэй цохисныг мөн л хаачихав....... харин ойсон бөмбөгийг Форлан нэмж мөргөөл гоол....... 2-0....... хэдий дабл сэйв хийсэн ч хаалгачийн алдаа блаа... бөмбөг гаргаж өшиглөхдөө Журадод дамжуулж..... Журадо шууд Агуэрод урагш гаргаж өгсөн..... Форлан гоолдсноор лигид 15 гоолтой боллоо........
4 минутын дараагаар Уяфалуси баруунаар маш сайхан орон төв рүү дамжуулсныг Тиаго хаалга руу шууд цохиж 3-0.........
Дэпор 4 дараалан хожигдлоо........