by Gooner » Thu Apr 01, 2010 2:22 pm
Ер нь бол манайх нэг иймэрхүү тоглолт гаргачих гээд байдаг болж. Ийм тоглолтууд нь дандаа том багууд дээр гардаг. Энэ одоо юу ч юм бэ дээ, сэтгэл зүй талдаа л өөрсдийгөө хэт зориглоод л тэрэндээ биеэ бариад үндсэн тоглолтоо гаргаж чаддахгүй юм. Хэт хичээгээд ч юмуу. Тэгээд эхлэхээрээ ерөөсөө л бүгд контролоо алдаж эхлээд л хамгаалалт нь муу дээрээ муу болчиж байгаа юм.
Тэгээд бас нэг юм нь манайх ерөөсөө ч хамгаалж чадахгүй юм. Би өмнө нь ч хэлж байсан, өвгөн өөрөө олигтой хамгаалалтаа зохиочиж чадахгүй байгаа бол дэф.коучаа сайжруулмаар юм. Ерөөсөө л хүмүүс нь асар сул гүйгээд л, ямар үед пэрссинг хийгээд, ямар үед нь зоондоо хамгаалаад, ямар ч үед нь шахахав гэсэн асуудал ердөө ч алга.
Хамгаалалтаараа сайн энэ Чэлси, Ливерпүүл бол бас л замбраатай гоё хамгаалах юм.
Тэгээд энэ тоглолтын хувьд бол Вэнгэр яг ямар тактиктай гарч ирсэнийг үнэхээр мэдэхгүй байна, магадгүй эхний 5 минут санаачлагтай тоглосон бол ямархуу тактик гарч ирэх байсныг мэдэхгүйм, эхлээд л нүдүүлээд л эхний үеийн талбай дээрхи гол тактик бол ерөөсөө л айлын тоглолтыг намжаах, гал унтраах маягтай болоод ирчихсэн. Ядахад Шава эдэр нь суугаад...
Ядахад тоглолт эхлэнгүүт л манай хэд бэмбэгнэчих шиг болсон шд. Мэсси, Барсагийн талаар хэт их эерэг мэдээлэл прэссээс уншчихсан юм байлгүй