ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Хулганаа » Wed Mar 31, 2010 12:24 pm

o_baatar316 wrote::-D

Талбайд нь хожоод, мултлана шүү. :D

манай талбай дээр хожвол би сүхбаатарын талбай дээр бөгсөө гаргаж байгаад бавари миний шүтээн гэж үүр цайтал орилий
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby o_baatar316 » Wed Mar 31, 2010 12:33 pm

Хахаахаахахаха :-o
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Kro » Wed Mar 31, 2010 12:44 pm

Пээ манай сэдэв чинь хэрэндээ л буцалсан байшд хэхэ.
За ер нь тааруухан тоглож хожил авлаа. Айл ч нээх айхтар байсангүй. САФ манай талбай дээр гээд бэргэчих шиг болсон уу яасан нээх айхтар тактик нтэр нь харагдсангүй. Баахан алсын паас явжаагаал таарлаа. Тоглолт дөнгөж эхэлсэн шигээ тоглосон бол бараг л түрүү жилийн Барсад элэглүүлдэг шиг юм болоход ойрхон л байлаа. Аргагүй талбай түшлээ.

Бүгд тоглолтоо үзсэн болохоор дахиж нуршаад ч яахав. Хэн ямар байв гээд өөрийнхөөрөө дүгнэхчээн боллоо.

Бутт
Нээх айхтар алдаа гаргасангүй. Алдсан гоол дээр ч нөхөрийн алдаа гэхээр юм харагдсангүй. Рүүнийтэй нэг тулсаныг аюулгүй болгосон. Бусад аюулуудыг нь хөндлөвч нтэртэй "хамжаад" зайлуулаал таарлаа. Иймэрхүү тоглоод байвал болж л байна.

Бадштупер
Сайн тоглосон. Нанийг эхэндээ хэд хэд алдаж байснаа сүүлдээ гайгүй учирыг нь олчих шиг болсон. Би ч угаасаа Нанид дургүй. Өчигдөр яджаахад их гай тарьж байсан. Далжийтал нь такьлдчаасай гэж боджийсон манай хүн харин ч хэд хэд чанга алдаа хийгээд хөдөлгөөнгүй болгоцон. Бас айл хэт хамгаалж байсан тул Бади хүүгийн жигүүрт Наниг араас нь дэмжих хүн байсангүй. Бади хүүг магтахгүй бол болку нэг юм нь их дайчин тоглосон. Нэг сул тал нь булангийн цохилтууд нь аюул тарьсангүй.

Ван Буйтен
Тоглолтын эхэнд болон дунд хэсэгт үе үе Рүүнийг сөргөөр алдчих гээд байснаас бас ч гэж гайгүй шүү. Аргагүй айлын төвүүд дэлхийн хэмжээний, дээр нь стандартууд сайн болж өгөөгүйтэй холбоотой байж магад түүнээс биш 8-н булангийн цохилт хийж байхад бараг нэг ч удаа бөмбөгөнд хүрээгүй нь тиймэрхүү. Бусдаар бол ч боломжийн.

Мичо
Хэрэвээ хожигдсон юмуу, тэнцсэн бол муу дуракыг хүн бүр хараах байсан даа. Алдсан гоол бол цэвэр Мичогийн буруу. Нани дээр дэмий алдаа хийгээл. За тэр алдаа яахав гэхэд халтирч унаад байхдаа яахав дээ нээрээ. Ван Хаал тоглолтын өмнө хаалгаа хуурай манах нь манай гол зорилго гэж байсан нь хясаж байгаам шиг эхний минутанд л нөхөрийн "буянаар" будаа болж байх шиг. Харин сүүлрүүгээ Рүүнийг бараг хөдөлгөөгүй нь бага ч гэсэн гэмийг нь цайруулах шиг болсон.

Лаам
Гайхалтай муу байлаа. Энэ улирал үе үе ингэдэг болчоод байх шиг. Эхний үед хэд баруунаар орж баахан эзэнгүй паас хаяж байгаад хойшоо татаад эхэлсэн. Эвра ч нөхөрийг бас хөдөлгөөгүй л дээ. Сүүлдээ цаг дуусах гээд хэд хэдэн довтолгоог Хамиттай хийсэн нь арай л дээрдсэн. Магадгүй Роббен нь ирчүүл өөр болох байх. Гэхдээ Хамиттай ч гэсэн сайн л хослохоор харагдаж байсан. Ер нь бол Лаамын хувьд маш муу тоглолт болсон.

Ван Боммел
Швайни нь байхгүй болохоор голд бөмбөгөө сайн бариагүй. Ганц нэг айхтар цөмөрч байсан. Хааяа голоор довтолгоо өрнүүлж байхгүй бол манай тоглолт их амархан уншигдаж байсан. Ахлагч хүн гэхэд нэг хэсэг тоглолт унаад байхад багийхнаа сэргээгээд өгөхгүй. Ер нь ахлагчийхаа үүргийг муу биелүүлсэн.

Пранич
Яахавдээ л тоглох шив. Угаасаа ч өөрийнх нь үндсэн байрлал биш. Айл голд давамгайлахад нөхөрийн үүрэг багагүй байлаа. Хариу тоглолтонд Швайни ирчих болохоор гайгүй болох байлгүй.

Рибери
Өнгөрсөн улирлын тэр сайхан форм оргүй алга болжээ. Өнгөрсөн жил Зе, Лаам энэ гурвыг нэг хэсэг европын шилдэг зүүн жигүүр гэж байсантай харьцуулахад үнэхээр муудсан байна. Аргагүй араамтай тоглогч тулдаа л зүүн жигүүртээ гайгүй тоглолоо. Тэнцээний гоол нь тоглолтыг ерөнхийд нь эргүүлчих шиг болсон. Хойно сууж үлдээд байсан Лаам хүртэл нөгөө жигүүрээр орж ирээл. Рибери эргээд формоо олчуул ч түйвээнэ дээ.

Алтинтооп
Өнгөрсөн шөнө талбай дээр байсан 22 тоглогчоос Олич, Саар энэ гурав л хамгийн шилдэг нь байлаа. Ялангуяа мань Хамит их дайчин тоглосон. Иймэрхүү тоглолтыг түүнээс мөнч удаан хүлээсэн дээ. Уг нь анхнаасаа Гомез Олич урдаа гарсан бол мань хүнийг сүүлд сэлгэхгүй л байлаа. Өөрөө ч их дургүй сэлгэгдсэн. Одоо Роббен ирэхээр буцаал банз халаана даа.

Мюллер
Тоглолтын флоп. Аргагүй том тоглолтонд жулдаад байх шиг. Нэгдүгээр үед бараг ганц удаа л бөмбөгөнд хүрэх шиг болсон. Өмнө нь хэсгийн тоглолтонд Бордөд нухуулахад их эрт 2 дахь шараа аваад сууж байсан. Ганц ЧЛ гэлтгүй сүүлийн үед лигтээ ч тааруу байгаа. Дасгалжуулагч нар нэг юм бодохгүй бол энэ нөхөр суугаад эхэллээ.

Олич
Тоглолтын гол баатар. Манюгийн арын хэдийг их зовоосон доо. Хаа очиж Рио, Видич хоёрт харин ч биедүүлээгүй дээ. Ямар сайндаа 16 дотор Рио дээр байсан уу Видич дээр байсан уу алдаа хийж ч байх шиг. Эхнээсээ л гоолдох гээд бүтэлгүйтээд байсан сүүлд айлын хэдийг манарч байх хооронд гоё гоол хийсэн. Цохихдоо хүртэл Саарын хөдөлгөөний
эсрэг чигт цохиж нтэр.

Гомез
Тун давгүй тоглох шиг болсон. Хожлын гоолын эхлэлийг тавьсан нь бүтэл муутай мань хүний хувьд том амжилт шүү. Аа тийн бас Саарыг нэг айхтар хаалт хийхэд нь "оролцсын" байна.

Клозе
Нээх харагдсангүй. Лаамын нэг дамжуулалт дээр анхааралгүй байжаагаад Гомез энэ 2 хүрч чадаагүй.

Тимо
Бараг нөхөрийг оруулж байхаар Алтинтоопыг хойш нь татчих байсын.

За тэгээд хариу тоглолтонд Швайни, Роббен ирнэ гэхээр бас ч гэж гайгүй болуу гэж бодохын. Ялангуяа тоглолтын эхэн болон дунд хэсэгт Швайнигийн дайчин чанар үгүйлэгдэж л байлаа. Мөн дунд нөхөр шиг техниктэй хүн байсан бол айлын хамгаалалтыг бусниулахад их хэрэг болох байлаа. Роббентэй ч юу ярихав. Энэ улиралд манайхыг чирч байгаа хүн. Премьер лигт тоглож байсан нь Олд Трафордод зочилоход хэрэг болно. Мань хүн ч би байсан бол гээл тоглолт үзээд суусан нь дамжиггүй.

Одоо харин хагас сайнд Магатыг байранд нь аваачих нь их чухал байна. Тэгэхгүй бол энэ янзаараа аль ч үгүй хоцорч мэдэхээр байна.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby chukcha2002 » Wed Mar 31, 2010 12:46 pm

Демихелис золиг нэгмөсөн баллачих гээд байна лээ шүү. Гэхдээ МанЮ-д яаж ч байсан гоол алдах байсан гэж бодоод байгаан. Харин ч эрт алдаад, айл хамгаалалтанд шилжсэн нь нэг талаас зөв болсон байх. Гэхдээ 2 гоол хийгээгүй бол балрийшд, хэхэ. Тэхээр гоол алдсаны зөв ч гэж юу байхав.

Дараа нь дахиад Рүүнигээс хол зогсож байж баллуулангаа алдсан. Тэрийг Рүүни хийцэн бол тэгээд наастр эдэр унаад дуусах байсан биз.

Хариу тоглолтонд Швайни ирээд, Роббен нэмэгдчүүл хамгаалаад коонтордоод байх бололцоо харагдаж л байна. Гэхдээ эрт гоол алдаад навсайчуул ч найдлагагүй ээ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby o_baatar316 » Wed Mar 31, 2010 12:50 pm

Тоглолт үзэж чадаагүй хүмүүс байвал яг одоо энэ 2-ын тоглолт ССТВ дээр давтаж байна.

Олич нээрээ сайн зүтгүүр юм аа, сайн ч тоглогч юм, олон долоон юм яриад бхгүй, элдэв долоон зан байхгүй хийх юм хийгээл явж байдаг.
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby chukcha2002 » Wed Mar 31, 2010 1:01 pm

Kro wrote:Одоо харин хагас сайнд Магатыг байранд нь аваачих нь их чухал байна. Тэгэхгүй бол энэ янзаараа аль ч үгүй хоцорч мэдэхээр байна.


Аваргуудын лигээс Бундеслигийн тайтл илүү чухал гэж дотроо яриад байгаа гэсэн. Балай юм. Би болохоор яг эсрэгээр бодоод байдаг.

Санаагаар болдог бол Шальке дээр хүмүүсээ нөөж байгаад Манчестер уруу явмаар байхын.

Одоо тэгээд Роббен, Рибери, Швайни гээд хамаг гол хүмүүсээ Шальке дээр 90 минут зүтгүүлээд Аваргуудын лигийн хариу тоглолтонд олигтой тоглохгүй дуусчих гээд байхын.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Amgaa » Wed Mar 31, 2010 1:10 pm

Хагас сайнд Роббен, Олич хоёрыг нөөгөөд Хамит, Клозег 90мин үзүүлээд л бусдыг нь сэлгэчихэд болчихно дөө.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby eedgoo » Wed Mar 31, 2010 1:17 pm

За Байерн-уудад баяр хүргэе. Хариу тоглолтонд биеэ барихгүй сайхан тогловол нийлээн юм харагдахаар байна шүү. GL
Spain LIVERPOOL England
User avatar
eedgoo
 
Posts: 8
Joined: Sun Feb 24, 2008 2:52 pm
Location: UB

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Funky » Wed Mar 31, 2010 1:25 pm

Милан эхний тоглолтон дээр давангай л байсан ОТ-д ирээд юу боллоо хэхэ
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Milanista » Wed Mar 31, 2010 1:37 pm

вага баярлцагаа удахгуй хариугийн ганган авнаа заа
Амьдралын хамгийн сайхан нь итгэл, мөрөөдөл, хүлээлт
User avatar
Milanista
 
Posts: 22
Joined: Fri Oct 09, 2009 7:39 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Devil 7 » Wed Mar 31, 2010 1:39 pm

Илүү байлаа танайх ...Баяр хүргэе
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Wed Mar 31, 2010 1:39 pm

chukcha2002 wrote:
Kro wrote:Одоо харин хагас сайнд Магатыг байранд нь аваачих нь их чухал байна. Тэгэхгүй бол энэ янзаараа аль ч үгүй хоцорч мэдэхээр байна.


Аваргуудын лигээс Бундеслигийн тайтл илүү чухал гэж дотроо яриад байгаа гэсэн. Балай юм. Би болохоор яг эсрэгээр бодоод байдаг.

Санаагаар болдог бол Шальке дээр хүмүүсээ нөөж байгаад Манчестер уруу явмаар байхын.

Одоо тэгээд Роббен, Рибери, Швайни гээд хамаг гол хүмүүсээ Шальке дээр 90 минут зүтгүүлээд Аваргуудын лигийн хариу тоглолтонд олигтой тоглохгүй дуусчих гээд байхын.


АЛ-дээ анхаарах нь зөв л дөө, тэгэхдээ тайтлаа хаяад хамгийн муугаар бодоход улирлын төгсгөлд юучгүй үлдвэл Ван Гаал халагдах байхдаа... тэгвэл ч харамсалтай байна, сүүлийн үед ЛвГ-д дуртай болоод байгаа.
Би хувьдаа энэ жил тайтлаа аваад зунаас муу байрлалуудаа зузаатгаад ирэх жил АЛ-д бүх хүчээ хаявал финалд Аллианц Арена-даа цом өргөх болов уу гэж бодоод байгаа.

Кро-той санал нэг байнаа, саяны тоглолтод ерөнхий багийн тоглолт тийм ч сайн байсангүй. Талбайн заяа түшээд хожлоо.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Саэба_Рёо » Wed Mar 31, 2010 1:58 pm

funky wrote:Милан эхний тоглолтон дээр давангай л байсан ОТ-д ирээд юу боллоо хэхэ

Милан эхний тоглолтонд дээрээ 2-1 ээр нутаг дээрээ хожигдсон санагдах юм, би андуураагүй бол
User avatar
Саэба_Рёо
 
Posts: 529
Joined: Tue Mar 09, 2010 10:22 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Саэба_Рёо » Wed Mar 31, 2010 2:01 pm

Kro wrote:Пээ манай сэдэв чинь хэрэндээ л буцалсан байшд хэхэ.
За ер нь тааруухан тоглож хожил авлаа. Айл ч нээх айхтар байсангүй. САФ манай талбай дээр гээд бэргэчих шиг болсон уу яасан нээх айхтар тактик нтэр нь харагдсангүй. Баахан алсын паас явжаагаал таарлаа. Тоглолт дөнгөж эхэлсэн шигээ тоглосон бол бараг л түрүү жилийн Барсад элэглүүлдэг шиг юм болоход ойрхон л байлаа. Аргагүй талбай түшлээ.

Бүгд тоглолтоо үзсэн болохоор дахиж нуршаад ч яахав. Хэн ямар байв гээд өөрийнхөөрөө дүгнэхчээн боллоо.

Бутт
Нээх айхтар алдаа гаргасангүй. Алдсан гоол дээр ч нөхөрийн алдаа гэхээр юм харагдсангүй. Рүүнийтэй нэг тулсаныг аюулгүй болгосон. Бусад аюулуудыг нь хөндлөвч нтэртэй "хамжаад" зайлуулаал таарлаа. Иймэрхүү тоглоод байвал болж л байна.

Бадштупер
Сайн тоглосон. Нанийг эхэндээ хэд хэд алдаж байснаа сүүлдээ гайгүй учирыг нь олчих шиг болсон. Би ч угаасаа Нанид дургүй. Өчигдөр яджаахад их гай тарьж байсан. Далжийтал нь такьлдчаасай гэж боджийсон манай хүн харин ч хэд хэд чанга алдаа хийгээд хөдөлгөөнгүй болгоцон. Бас айл хэт хамгаалж байсан тул Бади хүүгийн жигүүрт Наниг араас нь дэмжих хүн байсангүй. Бади хүүг магтахгүй бол болку нэг юм нь их дайчин тоглосон. Нэг сул тал нь булангийн цохилтууд нь аюул тарьсангүй.

Ван Буйтен
Тоглолтын эхэнд болон дунд хэсэгт үе үе Рүүнийг сөргөөр алдчих гээд байснаас бас ч гэж гайгүй шүү. Аргагүй айлын төвүүд дэлхийн хэмжээний, дээр нь стандартууд сайн болж өгөөгүйтэй холбоотой байж магад түүнээс биш 8-н булангийн цохилт хийж байхад бараг нэг ч удаа бөмбөгөнд хүрээгүй нь тиймэрхүү. Бусдаар бол ч боломжийн.

Мичо
Хэрэвээ хожигдсон юмуу, тэнцсэн бол муу дуракыг хүн бүр хараах байсан даа. Алдсан гоол бол цэвэр Мичогийн буруу. Нани дээр дэмий алдаа хийгээл. За тэр алдаа яахав гэхэд халтирч унаад байхдаа яахав дээ нээрээ. Ван Хаал тоглолтын өмнө хаалгаа хуурай манах нь манай гол зорилго гэж байсан нь хясаж байгаам шиг эхний минутанд л нөхөрийн "буянаар" будаа болж байх шиг. Харин сүүлрүүгээ Рүүнийг бараг хөдөлгөөгүй нь бага ч гэсэн гэмийг нь цайруулах шиг болсон.

Лаам
Гайхалтай муу байлаа. Энэ улирал үе үе ингэдэг болчоод байх шиг. Эхний үед хэд баруунаар орж баахан эзэнгүй паас хаяж байгаад хойшоо татаад эхэлсэн. Эвра ч нөхөрийг бас хөдөлгөөгүй л дээ. Сүүлдээ цаг дуусах гээд хэд хэдэн довтолгоог Хамиттай хийсэн нь арай л дээрдсэн. Магадгүй Роббен нь ирчүүл өөр болох байх. Гэхдээ Хамиттай ч гэсэн сайн л хослохоор харагдаж байсан. Ер нь бол Лаамын хувьд маш муу тоглолт болсон.

Ван Боммел
Швайни нь байхгүй болохоор голд бөмбөгөө сайн бариагүй. Ганц нэг айхтар цөмөрч байсан. Хааяа голоор довтолгоо өрнүүлж байхгүй бол манай тоглолт их амархан уншигдаж байсан. Ахлагч хүн гэхэд нэг хэсэг тоглолт унаад байхад багийхнаа сэргээгээд өгөхгүй. Ер нь ахлагчийхаа үүргийг муу биелүүлсэн.

Пранич
Яахавдээ л тоглох шив. Угаасаа ч өөрийнх нь үндсэн байрлал биш. Айл голд давамгайлахад нөхөрийн үүрэг багагүй байлаа. Хариу тоглолтонд Швайни ирчих болохоор гайгүй болох байлгүй.

Рибери
Өнгөрсөн улирлын тэр сайхан форм оргүй алга болжээ. Өнгөрсөн жил Зе, Лаам энэ гурвыг нэг хэсэг европын шилдэг зүүн жигүүр гэж байсантай харьцуулахад үнэхээр муудсан байна. Аргагүй араамтай тоглогч тулдаа л зүүн жигүүртээ гайгүй тоглолоо. Тэнцээний гоол нь тоглолтыг ерөнхийд нь эргүүлчих шиг болсон. Хойно сууж үлдээд байсан Лаам хүртэл нөгөө жигүүрээр орж ирээл. Рибери эргээд формоо олчуул ч түйвээнэ дээ.

Алтинтооп
Өнгөрсөн шөнө талбай дээр байсан 22 тоглогчоос Олич, Саар энэ гурав л хамгийн шилдэг нь байлаа. Ялангуяа мань Хамит их дайчин тоглосон. Иймэрхүү тоглолтыг түүнээс мөнч удаан хүлээсэн дээ. Уг нь анхнаасаа Гомез Олич урдаа гарсан бол мань хүнийг сүүлд сэлгэхгүй л байлаа. Өөрөө ч их дургүй сэлгэгдсэн. Одоо Роббен ирэхээр буцаал банз халаана даа.

Мюллер
Тоглолтын флоп. Аргагүй том тоглолтонд жулдаад байх шиг. Нэгдүгээр үед бараг ганц удаа л бөмбөгөнд хүрэх шиг болсон. Өмнө нь хэсгийн тоглолтонд Бордөд нухуулахад их эрт 2 дахь шараа аваад сууж байсан. Ганц ЧЛ гэлтгүй сүүлийн үед лигтээ ч тааруу байгаа. Дасгалжуулагч нар нэг юм бодохгүй бол энэ нөхөр суугаад эхэллээ.

Олич
Тоглолтын гол баатар. Манюгийн арын хэдийг их зовоосон доо. Хаа очиж Рио, Видич хоёрт харин ч биедүүлээгүй дээ. Ямар сайндаа 16 дотор Рио дээр байсан уу Видич дээр байсан уу алдаа хийж ч байх шиг. Эхнээсээ л гоолдох гээд бүтэлгүйтээд байсан сүүлд айлын хэдийг манарч байх хооронд гоё гоол хийсэн. Цохихдоо хүртэл Саарын хөдөлгөөний
эсрэг чигт цохиж нтэр.

Гомез
Тун давгүй тоглох шиг болсон. Хожлын гоолын эхлэлийг тавьсан нь бүтэл муутай мань хүний хувьд том амжилт шүү. Аа тийн бас Саарыг нэг айхтар хаалт хийхэд нь "оролцсын" байна.

Клозе
Нээх харагдсангүй. Лаамын нэг дамжуулалт дээр анхааралгүй байжаагаад Гомез энэ 2 хүрч чадаагүй.

Тимо
Бараг нөхөрийг оруулж байхаар Алтинтоопыг хойш нь татчих байсын.

За тэгээд хариу тоглолтонд Швайни, Роббен ирнэ гэхээр бас ч гэж гайгүй болуу гэж бодохын. Ялангуяа тоглолтын эхэн болон дунд хэсэгт Швайнигийн дайчин чанар үгүйлэгдэж л байлаа. Мөн дунд нөхөр шиг техниктэй хүн байсан бол айлын хамгаалалтыг бусниулахад их хэрэг болох байлаа. Роббентэй ч юу ярихав. Энэ улиралд манайхыг чирч байгаа хүн. Премьер лигт тоглож байсан нь Олд Трафордод зочилоход хэрэг болно. Мань хүн ч би байсан бол гээл тоглолт үзээд суусан нь дамжиггүй.

Одоо харин хагас сайнд Магатыг байранд нь аваачих нь их чухал байна. Тэгэхгүй бол энэ янзаараа аль ч үгүй хоцорч мэдэхээр байна.


Гоё review хийжээ, гэхдээ миний бодлоор Ван Бомел жаахан underrated :), гайгүй л тоглоод байх шиг байсан ш дээ, ялангуяа төвөөр аягүй pace сайтай, шулуун орж ирж байсан.
User avatar
Саэба_Рёо
 
Posts: 529
Joined: Tue Mar 09, 2010 10:22 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby ballu » Wed Mar 31, 2010 2:25 pm

Энэ жил Бавари түрүүлээсэй. Дэмжээд л байгаа. Ману-ыг хожчихвол Бундес-ийн нэр төр болнодоо. Финал ч нүдэнд харгадаад эхлэлээ :mrgreen: Ер нь айлын талбайд гайгүй үзчээд байгаа билүү.
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby goalman » Wed Mar 31, 2010 3:01 pm

Сайн гүйцэтгэл үзүүллээ...тэд болон тэдний фэнүүдэд их сайхан тоглолт болсон гэж үзэж байна.Гэхдээ 7 хоногийн дараа илүү сайн байхгүй бол хамгаалалт сайтай Manu хэцүү л дээ...1 гоол хийгээд л хамгаалалтанд орох хувилбар сонгох байх...
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Tmshinoda » Wed Mar 31, 2010 3:05 pm

Олич Рибери 2 багаа аварсан байнашд..
гэхдээ л талбай дээрээ гоал алдцан гэхээр Маню-д илүү боломж байгаа болов уу..
Чаатрт нь заавал гоал хийх хэрэгтэй болжийн уу даа
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby hosko » Wed Mar 31, 2010 5:47 pm

Очоод л нэгийг хийж аваад хэвтчих хэрэгтэй дээ...Олич нэг иймэрхүү чухал гоолууд аймар хийдэг л дээ... Шигшээдээ ч бас аймар л даа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Shaggy » Wed Mar 31, 2010 7:48 pm

saiba_ryo wrote:
Kro wrote:Пээ манай сэдэв чинь хэрэндээ л буцалсан байшд хэхэ.
За ер нь тааруухан тоглож хожил авлаа. Айл ч нээх айхтар байсангүй. САФ манай талбай дээр гээд бэргэчих шиг болсон уу яасан нээх айхтар тактик нтэр нь харагдсангүй. Баахан алсын паас явжаагаал таарлаа. Тоглолт дөнгөж эхэлсэн шигээ тоглосон бол бараг л түрүү жилийн Барсад элэглүүлдэг шиг юм болоход ойрхон л байлаа. Аргагүй талбай түшлээ.



Одоо харин хагас сайнд Магатыг байранд нь аваачих нь их чухал байна. Тэгэхгүй бол энэ янзаараа аль ч үгүй хоцорч мэдэхээр байна.


Гоё review хийжээ, гэхдээ миний бодлоор Ван Бомел жаахан underrated :), гайгүй л тоглоод байх шиг байсан ш дээ, ялангуяа төвөөр аягүй pace сайтай, шулуун орж ирж байсан.

минийхээр лам довтолгоонд дорвитой бгаагүй ч ард бол их мундаг санагдсан солонгосыг мал болтол барьсийшт... бас риберигийн ард нь дэндүү сул санагдсан сайн дэмжээд өгөх хүн бхгүй өөрөө л зүтгээд бсн... дараа немц залуу роби
ирхээр илүү нягт тоглох биз дээ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Funky » Wed Mar 31, 2010 7:52 pm

Ямар аймар ишлэдэг юм бэ шаггу
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Shaggy » Wed Mar 31, 2010 9:19 pm

өршөө намайг
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby meesh » Thu Apr 01, 2010 1:11 am

Рибери аймар байсан сайхан пассууд өгч байна лээ нэг лайтай пассыг Хамит тогтоож чадаагүй Сарт бэлэглэсэн...Олич аймар аймар зүтгүүр бие хаа нь ч сайхан юм булчинлаг анх 2002 ДАШТ-р Италийн эсрэг гоолдоход нь танилцаж билээ, өмсгөлөө тайлчаад буцаж өмсөж чадахгүй хайчаар дотрыг нь хайчлаад өмсч билээ...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Nomer 10 » Thu Apr 01, 2010 8:49 am

За баяр хүргий. Их сайн тогложээ. Крогийн хэлдгээр энэ сэдэв хэрэндээ хөөрхөн буцалж. Гэхдээ бусад лигийнхэн шиг хэт халуураад байлгүй сайхан буцалж хэхэ. Манай фэнүүд ч угийн даруухан доо тэгээд, микки л зүггүйтдэг болохоос. За энэ ч яахав. Крогийн бичлэг чимж байна. Гэхдээ МвБ-ыг арай л дутуу үнэлж. САФ харин ч аймаар тактик, аймаар ч гэж нөгөө том тоглолтын тактикаа хэрэглэсэн. Төвдөө 3+2 хагас гаргаж тоглосон. Тэгээд болж өгвөл гоолтой, болохгүй бол гоолгүй тэнцээ хийх гэсэн бодолтой байлаа. Танай талбай бас ивээх шиг боллоо. Хамит ямар аймаар байсийм бэ. Олич энэ 2 шиг чимээгүй гарууд л аюултай байдгийм даа. Тэр жилийн Ротен, Дэко нар шиг.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby ТӨӨГӨӨ » Thu Apr 01, 2010 10:42 pm

Аварга авах боломжтой бгаа 3 багын сүүлийн 6 тойргын тоглолт!

Байерн........................Шальке...................Леверкузэн
Шальке(а)..................Байерн(x)................Франкфурт(а)
Леверкузэн (а)..........Ханновер(а)............Байерн(x)
Ханновер (x)..............Гладбах(x)...............Штутгарт(а)
Гладбах(а).................Херта(а)...................Ханновер(x)
Бохум(x)......................Бремен(x)................Херта(x)
Херта (а).....................Майнц(а)..................Гладбах(а)

Манайх бараг хамгийн хүнд нь юм бна :sad: . Ядаж байхад Шальке, Леверкузэн 2-тай нь эвэй тоглолттой! Уг нь хоюуланг нь гэрт нь нухчихвал тэгээд бүх юм тодорхой болоод ирнэ. Леверкузэн угаасаа формоо алдаад суугаад эхэлсэн тэгээд ч манайхаас 3 оноо дутуу бгаа. Оноо нилээн алдах байх энэ бдалаараа 3-р байраа хар шаруудад ч алдаж мэдэхээр бна. Энэ муу Цэнхэрүүд л эвгүй бна. Эднүүсээс оноо зулгаах магадлалтай нь манайхаас гадна Бремен бас Майнц гэртээ сандаргах байх. Хамгийн гол нь бүх юм биднээс л шалтгаалах нь! Энэ тойргын тоглолт хүнд л болох юм бна. ЧЛ-н хүнд тоглолт хийсэн ядралт бгаа манайхыг гарын 10 хуруу шигээ мэдэх Магатт бгаа, айлын гэрт , ядахад манайх Шалькегийн гэрт 39 удаа зочилж тоглоход 10 хожиж 18 хожигдож 11 тэнцэж бсан гэсэн хардуу баримт бна. Хожих л хэрэгтэй тэгэхгүй бол өөр багуудад найдах л үлдэнэ.
Тэрний дараа Маню! Галзуу формтой бсан Рүүний гэмтсэн гэсэн ч орлоод гарчих хүн нь бна. гэхдээ тэдний европын тавцан дах анбийтен манайд ирээд дууссан. 2 баг хоюулаа энэ амралтын өдрүүдээр лигийн тайтл булаалдаж бгаа багуудтайгаа тоглоно Тиймээс ирэх ОТ-д тоглох тоглолт тэдэнд ганц л давуу талыг өгч бгаа тэр нь гэртээ! Гэхдээ тэрний эсрэг стат манайд бнаа манайх ОТ-д 3 зочилж тоглож бсан 1 хожиж 2 тэнцэж бсан (2:1) энийг харахаар манайд боломж арай илүү ч юм шиг. Манайх гэртээ гоол алдаж хожсон ч гэсэн гайхалтай сэргэлт авахаар багын тоглогчдын моралийг сайхан сэргээсэн хожил авсан. Юу ч гэсэн Шалькег сайхан нухчий! :gold
Өө нээрээ
Image :kissing:

Image
Манай хүний санаа нь их л зовсон байртай зогсож бна. Би бсан бол гээл.....
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby ТӨӨГӨӨ » Thu Apr 01, 2010 10:49 pm

Дээр амгаа 110 жилийн өмсгөлийн зураг оруулцан бсан нээх гоё биш бсан сая хараад бсан ар тал дотор тал маягтай юм бна :)(
Image
Image
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 28 guests
cron