Нэг сайт дээр манай хожих магадлалыг тоогоор харуулах гэж оролджээ.
5 – Андрей Аршавины ашигтай дамжуулалтын тоо. Аваргуудын лигт энэнээс олон дамжуулалт өгсөн тоглогч байхгүй.
18 – Арсеналын Аваргуудын лигт хийсэн гоолын тоо. Энэ үзүүлэлтээрээ тэргүүн байрыг өөр нэг багтай хамтран эзэмшиж байгаа.
2.25 – Энэ улирлын Европын тэмцээнд Арсеналын нэг тоглолтод дунджаар хийж байгаа гоолын тоо. Энэнээс илүү үзүүлэлттэй баг байхгүй. Барсагийнх 1.5.
67 – Байндаа туссан цохилтын тоо. Энэ үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа бол өнөө оройны өрсөлдөгч Барса 59 цохилттойгоор гуравт жагсаж байна.
32 – Тиерри Анригийн нас.
2 – Ибракадабрын энэ улиралд Аваргуудын лигт хийсэн гоолын тоо. Бэндээ хүү 4 гоолтой байгаа. Хоёр дахин их.
180 – минутын турш Челсичүүд Мэссиг дуугүй байлгасан. Боломжтой л юм байна.
Одоо Барсагийн талд үйлчилж байгаа тоонууд:
48 – Энэ бол энэ улирлын Аваргуудын лигийн тоглолтод бөмбөг эзэмшсэн дундаж минут. Хоёрт нь Арсеналчууд 35 минут бөмбөг эзэмшсэн гэсэн үзүүлэлттэй байгаа.
34 – Энэ улирлын турш Мессигийн оруулсан бөмбөгний тоо.
11 – Мессигийн Фабрегастай залуусын багт байснаасаа хойш клубын түвшинд авсан томоохон шагналуудын тоо. Фабрегас дөнгөж 2005 оны ганц Холбооны Цомтой.
3 – тоглолт дараалан Ибрагимович гоолдоод байгаа.
80 - хувийн магадлалтайгаар Галлас тоглохгүй байх боломжтой. Мессигийн эсрэг түүний хурд тун их хэрэг болох байсан байх.
17 – Ибрагимовичийн байндаа туссан цохилтын тоо. Аваргуудын лигт түүнээс олон цохилт хийсэн шоохууз байхгүй.
4 – Энэ улирлын аваргуудын лигт алдсан гоолын тоо. Дээрээсээ хоёрт жагсаж байгаа юм байна. Нэг тоглолтод 0.5 гоол алдсан гэсэн үг.
2 – 1 Барсагийн аваргаа хадгалж чадах магадлал.