09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улирал түрүүлэх багийн нэр

1. МАН
42
20%
2. Чэлси
75
36%
3. Арсэнал
39
19%
4. Ливерпул
44
21%
5. СИТИ
3
1%
6. Бусад
5
2%
 
Total votes : 208

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby TopKOP » Thu Jan 21, 2010 2:53 pm

Captain wrote:Вэст Хам шинэ эзэнтэй болсон байна шд...
Sullivanis the new owner of West Ham

хөөх тийму
You'll nEvER WALK aLoNE
User avatar
TopKOP
 
Posts: 29
Joined: Thu Jan 21, 2010 11:52 am

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby eduardo_nini » Mon Jan 25, 2010 11:10 pm

:mongol: Дорноговь Симба H2H-d baigaa fantasychid 1 sariin 26-nd ehlene :mongol:
:-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D
1 Colorado Rovers Rich Duquet
2 Mike Bibby FC (A) Munkhbat N
3 BM's team Bayarmagnai Tsetsegdari
4 Terry_10 Chuluunbaatar Janchiv
5 Dorjoo.Man.U Доржоо Б
6 STARRR UNITED ORGIL E
7 bobo_mgl Enkhbold Batsaikhan
8 L United Re Lxagvaa
9 reca_liv Migeddorj Batjargal
10 DooM DooM DooM
11 Blue Sky Bayasaa DBD
12 dream team tengis b
13 Idonotknow Horse Wolf
14 Jo Team Amar Tsogt
15 Munkhbat's Team Munkhbat N
16 huygaa's team1 Khuyagbaatar Bat
17 11+4=Агуу Fantasyчид n!nj!n n~nj~n
18 Чадах уу? Амжих уу? Kindness Fabregas
19 Mergen buudagchid Enhtsetseg Ganbat
20 Temuulen of team B Temuulen

Image

Fantasychidaa amjilt husey...
.
User avatar
eduardo_nini
 
Posts: 56
Joined: Fri Aug 21, 2009 6:20 pm
Location: UB

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby eduardo_nini » Thu Jan 28, 2010 6:40 pm

Dornogovi Simba H2H league

Average 37 : 33 goals_goals
Colorado Rovers 38 : 50 jaraaxai
Mike Bibby FC (A) 57 : 28 Temuulen of team
BM's team 43 : 38 Mergen buudagchid
Terry_10 38 : 66 Чадах уу? Амжих уу?
Dorjoo.Man.U 30 : 45 11+4=Агуу Fantasyчид
STARRR UNITED 17 : 36 huygaa's team1
Ulzii's team 24 : 40 Munkhbat's Team
bobo_mgl 42 : 35 Jo Team
L United 41 : 53 Idonotknow
reca_liv 23 : 31 skycity
Хэрлэн(Батхүү) 31 : 52 dream team
Amaraa's Dteam 28 : 35 Blue Sky
DooM 26 : 18 Tugaa's Team


Daraagiin toirgiin uchraanuud
Jo Team - Average
Idonotknow - Munkhbat's Team
skycity - huygaa's team1
dream team - 11+4=Агуу Fantasyчид
Blue Sky - Чадах уу? Амжих уу?
Tugaa's Team - Mergen buudagchid
DooM - Temuulen of team
Amaraa's Dteam - jaraaxai
Хэрлэн(Батхүү) - goals_goals
reca_liv - Colorado Rovers
L United - Mike Bibby FC (A)
bobo_mgl - BM's team
Ulzii's team - Terry_10
STARRR UNITED - Dorjoo.Man.U



Ymartai ch ene league-g terguuleed ehelsen shu,,,
.
User avatar
eduardo_nini
 
Posts: 56
Joined: Fri Aug 21, 2009 6:20 pm
Location: UB

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Hartsaga » Sat Jan 30, 2010 3:00 pm

Psda, яагаад Тотэнхэм хожихгүй байна аа. Шууд хожоод л байх юм дээр арай ч дээ. Өнөөдөр бирмингхэмийг 0-11 дээсээ.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby TsenguunTs » Sun Jan 31, 2010 9:47 am

Hartsaga wrote:Psda, яагаад Тотэнхэм хожихгүй байна аа. Шууд хожоод л байх юм дээр арай ч дээ. Өнөөдөр бирмингхэмийг 0-11 дээсээ.

Цифрийн хувьд ч нээх зөрөөгүй байнаа. 0-11 биш 1-1 л болчихсон болохоос
It's not a badge! It is a family crest
User avatar
TsenguunTs
 
Posts: 229
Joined: Wed Oct 14, 2009 4:31 am
Location: flying...

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby monhoo_ts2003 » Fri Feb 05, 2010 1:53 pm

Image
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby RedChili » Sat Feb 06, 2010 3:28 pm

Энэ жилд алдаагаа засаж, гэрэлтэж буй Примерь лигийн одод...

1.Луйс Нани.. (Манчестэр Унайтэд)
Энэ жилд Роналдугийн сүүдрээс гарч жинхэнэ хэн гэдгээ харуулаад байна.. Сүүлийн үеийн форм бол үнэхээр сайн байгаа хэдий ч үүнийгээ цааш нь тогтмол барьж тоглох хэрэгтэй..

Image

2.Даррэн Бэнт (Сандэрлайнд)

Харри Рэдкнапп түүнийг зөв үнэлэж чадаагүй.. Түүний улмаас ч Сандэрлайндыг зорьсон Англи хүү маань энэ жил бусниулж томчуудын хаалганд хэд хэдэн бямбаг чихээд амжсан...

Image

3.Карлос Тэвэз.. (Манчестир Сити)
Image
Энэ Аргентин эрхэмийг МанУ гийн Босс САФ нилээд чулуу хөөлгөсөн.. Эцэст цөс ихт аргентин залуу уурлаж, заналт дайсан Сити рүү явсан.. Фа кап дээр 2ч гоалдаад уураа гаргах шиг болсон.. Гэхдээ сүүлийн үед бас буцаад МанУ руу хандраад байгаа.. :mrgreen:

Image

4.Вайнэ Рүүний... (Манчестэр Унайтэд)
Анх гарч ирхээсээ л Супэр одын хэмжээнд яригдсаар ирсэн Дэлдэн Рүүний, энэ жилээс л нөгөө хангалттай хийж чададгүй гоалуудынхаа баяраар фанатуудаа баярлуулаад байгаа.. Одоогоор Примерь лигийн мэргэн буучдыг 20 гоалтай тасархай тэргүүлж "Чөтгөрүүдээ" баярлуулж явна...
Image

5.Heurelho Gomes (Тоттонхэйм)
Өнгөрсөн жил сүр дуулиантай Голландаас газардсан залуу маань төдийлөн сайн тоглоогүй, нилээд олон хаачих бөмбөгийн алдаж "Спэрс" чуудын уур бухимдлыг барж байсан бол энэ жил Бразил залуу маань Вайт Харт Лэйндэд тун найдвартай манаж байгаа..
Image

6.Лукас Лэйва..(Ливерпүүл)
Энэ жил Улаануудын хамаг хараалыг бараад дууссан тоглогч.. "Лаларцэцэг" "Цэцгээ охин" "Бразил шинжгүй суга" зэрэг нэрээрээ аль хэдийнээ алдартай болсон залуу маань энэ улирлын "Хотон шувуунууд" ын төлөөх 24н тоглолтонд бүгдэд нь оролцсон.. Бобоз ахаар хүртэл Рафа гийн нуудгай гээд хэлүүлээд авсан Лукас хүү одоо Ливэрпүүлийн итгэлийг дааж чадхаар "complete" тоглогч гэж гарсан байна.. :eek:
Image

7.Ли Бовеэр..(Бирмингхам)
Та энэ эрийн тухай юу гэж бодож байна, Энэ жил тэр өөрийгөө бүрэн төгс нээн харуулж байна.. Хэнч түүний ногоон талбай дээрх чадвартай маргахгүй бизээ.. Хэдийгээр хожуу нээгдсэн ч гэсэн өнгөрсөн жил болон энэ жил "Бирмингхамын" гол хөдөлгүүр болсоор ирсэн..
Image

8.Абу Диаби.. (Арсэнал)
Буучид түүнээс илүү их зүйлийг хүсдэг боловч төдийлөн тэр хэмжээнд тоглож чаддаггүй залуу.. Хэрэггүй бөмбөгөө алдах, үл ойлголцох байдлаас карт цуглуулах гээд дурдаад байвал олон сөрөг зүйлтэй байсан франц залуу маань энэ жилээс "Бриллиант" гэдгээ харуулж байна.. Вэнгэр болон фэнүүддэ алдсан нэр төрөө тоглолтоороо эргүүлэн олж байна..
Image

9.Луйс Саха.. (Эвэртон)
Энэ жилийн мэргэн буучдын жагсаалтанд 8д 11н гоалтай жигсаж явна.. Фулхэм, МанУ зэрэг багуудаар доншуулж явсан ч одоо л жинхэнэ байраа олсон гэж бодож байна.. Европа Супер Лигт Эвэртонд 32т үлдэхэд нилээд чухал үүрэг гүйцэтгэсэн..
Image

10.Карлтон Коул..(Вэст Хам Унайтэд)
Мэргэн буучдын жагсаалтын 16д 7 гоалтай эрэмблэгдэж байна.. 2001-2006 онуудад Чэлси д данстай байсан ч зээлээр нилээд олон баг дамжсаны эцэст одоо л нэг "Вэст Хамд" тогтож суурьшиж байна.. Энэ жил нүд гялалзаж, сэтгэл баясам тоглолтууд үзүүлж байсан ч гэмтэл нь түүнийг тойрч гардаггүй дайрдаг бэртэл гэмтэл өшөө өөрийгөө нээхэд нь саад болсон..
Image

RedChili
IN BRENDAN WE TRUST
User avatar
RedChili
Ливерпүүл 19 дэх тайтл
 
Posts: 818
Joined: Fri Sep 04, 2009 3:56 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mojul » Sun Feb 07, 2010 1:48 pm

Саха чинь Фулхэмд байхдаа аймар л байсан манайд гэмтээл байснаас биш гэмтэлгүй үедээ сайн тоглодог л байсаншд. Эвэртонд нээх мундаг тоглохгүй байгаа санагдана.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mish » Sun Feb 07, 2010 2:15 pm

Бент л өөрийгөө нээж байна
зөв цагтаа зөв газраа очино гэж энэ л байх даа
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Tue Feb 09, 2010 5:40 pm

2 САРЫН 6-НД..............

Anfield - 44136
Liverpool 1 - 0 Everton
34' УЛААН КАРТ - Sotirios Kyrgiakos ЛИВЕРПУЛ
55' Dirk Kuyt 1 - 0
90' УЛААН КАРТ - Steven Pienaar ЭВЭРТОН
Shots (on Goal) 11(3) 6(3)
Fouls 11 24
Corner Kicks 8 8
Offsides 1 4
Time of Possession 39% 61%
Yellow Cards 3 2
Red Cards 1 1
Saves 3 2
Ливерпул-н 213 дахь дэрбиг Куйт-н Улаануудын төлөөх 50 дахь гоол шийдвэрлэлээ............ 1999 оноос хойш Эвэртон Анфэлдэд ялалт авч чадсангүй ээ......... энэ удаа ч тэд 55 минут хүний тоогоор илүү бсан ч хожигдлоо...... сүүлийн 13 дэрбид 19 улаан карттай байжээ...... энэ удаа шүүгч Эткинсон улаан картаа харамласангүй.......... 2 ч тоглогч улаан карт талбайг орхижоо............
Энэ удаагийн дэрби тун хатуу ширүүн боллоо..... тоглолт эхлээл эвгүй такл мөргөлдөөн...... эхлээл 15-хан секундын дараагаар Улаануудын хашир туршлагатай хамгаалагч Карагэр Пийнар нарын мөргөлдөөний дүнд Пийнар мөрөөрөө газар унаал.....
Дараахан нь эзэн багийн Куйт-н нүүр лүү Эвэртоны гоё үст Фэлайни өшиглөөл...........
30 минутанд Пийнар Машэрано-н хөл рүү майр такл хийлээ....... гэмтээж ч болохоор тун хүнд такл бсан.... шүүгч Эткинсон Пийнар-г шар картаар торгож...... Машэрано эмнэлгийн тусламж авахаар талбайгаас түр гарсан.......
4-хэн минутын дараа Улаануудын Грек хамгаалагч Киргиакос-н Фэлайни-н хөл рүү жийсэн жийлт Эткинсонд таалагдсангүй... мань эр Грек эрийг улаан картаар торгочихов........... талбайн эзэд 10-уулаа үлдлээ......... дэрбидээ хүн дутуу бна гэдэг бараг л хожигдолтой тун ойртож бна гэсэн үг..........
Гэсэн ч улаанууд талбай дээр дээрэлхүүлсэнгүй ээ.......
Эхний үе дуусахын өмнөхөн 16-н гадна Жэрард-г Кахилл унаган шүүгч алдаа заалаа........ алдаа гарсан газраас Стивэн Ж фрий кик баруун хөлөөр маш хүчтэй цохисон нь хаалганы дээд хөндөл хуслаа....... жаахан л доошоо бсан бол ч........
1-р үеийн төгсгөлд Кахилл 16-с мөргөсөн нь хаалганы дээгүүр гарлаа...........
2-р үе.......
55 минутанд Жэрард-н цохисон булангийн цохилтыг хаалганы өмнө хаалгач Ховард ахлагч Нэвилл-н дундаас Куйт мөргөөд гоолдчихлоо......... 1-0..... Улаануудын төлөөх 50 дахь гоол.......... Нэвилл түүний барьж бсан ч алдчихлаа.........
Дараахан нь Жэрард холоос фрий кик цохисон нь бөмбөг яг Ховард дээр ирчихэв..........
Эвэртоны Донован Инсуаг маш гоё хуураал........
63 минутанд эзэн багийн коуч Рафа Нгог-н оронд Бабэл-г талбайд гаргалаа....... Мойэс дараа нь ч 2 довтлогч орууллаа......... Яакубу, Аничэбэ нарыг.........
Гэсэн ч тоог өөрчилж чадсангүй ээ..... сүүлд Яакубу 16-н шугам дээрээс хүчтэй хөөргөж цохисныг Рэйна маш сайн хааж булангаар гаргалаа..........
Цаг дуусах мөчид Пийнар Жэрард-г тохойдоол 2 дахь шар картаа авснаар 2 баг адилхан хүнтэй тоглолтыг дуусгалаа............
Тоглолтын дараа Рафа 10-уулаа дэрбидээ хожсон нь маш чухал гээл........ арга ч гүй биз........ ирэх тойрогт тэд Арсэналтай тоглох юм....... Улаанууд энэ ялалтыг авснаар сүүлийн 7 лигийн тоглолтонд ялагдсангүй ээ........... 5 хожил 2 тэнцээ............
Эвэртоны хувьд 9 тойргийн өмнө Улаануудад талбайдаа 2-0-р хожигдсноос хойш тэд хожигдоогүй бсан билээ.......... тэд ч Улаануудыг барахгүйм даа....... сүүлийн 10 тоглолтонд анхны ялагдал.........
Image
ГРЭК ЭР ХӨӨГДЛӨӨ......

Image
КУЙТ.....

Reebok Stadium - 22289
Bolton Wanderers 0 - 0 Fulham
Shots (on Goal) 21(8) 7(0)
Fouls 9 14
Corner Kicks 2 5
Offsides 1 1
Time of Possession 50% 50%
Yellow Cards 0 0
Red Cards 0 0
Saves 0 8
БОЛТОН Фулхэм-тай тэнцлээ............... эцсийн мөчид лигийн 500 дахь тоглолтоо хийж бсан Болтоны ахлагч Кэвин Дэвис мөргөж гоолдсон ч шүүгч Клаттэнбург хамгаалагчийг түлхсэн гээл тооцоогүй билээ.........
Энэ тоглолтонд Фулхэм-н хаалгач Шварцэр маш сайн блаа........ 8 сэйв......... Болтон сүүлийн 7 тоглолтонд ялсангүй ээ........ 4 дараалан хожигдоод бсан цуврал нь зогссон ч тэд рэлэгшн-н дээхн бна........... Фулхэм ч ялгаагүй хүндхэн бна...... сүүлийн 8 тоглолтонд 1 л хожил авсан........ тэдний гол довтлогч Замора гэмтэлтэй Анди Жонсон гэмтлээс болж энэ улирал тоглохгүй болсон гээл...... гэмтэл бэртэл тэднийг ээрч бна........ РОМА-с лоондсон Окакаг сэлгээгээр тоглуулсан.........
Image

Turf Moor - 21001
Burnley 2 - 1 West Ham United
14' David Nugent 1 - 0
55' Daniel Fox 2 - 0
81' 2 - 1 Aruajo Ilan
Shots (on Goal) 8(2) 24(8)
Fouls 15 14
Corner Kicks 3 5
Offsides 2 4
Time of Possession 50% 50%
Yellow Cards 2 1
Red Cards 0 0
Saves 7 0
БАРНЛИ Вэст ХЭМ-г талбайдаа 2-1-р буулган авлаа............. 1 сард СЭЛТИК-с Барнлид ирсэн Фокс анхны тоглолтондоо л гоолдлоо............... ВЭСТ ХЭМ-н шинэ цэрэг Илан ч мөн анхны тоглолтондоо гоолджээ...... гэхдээ баг нь хожигдлоо............ энэ тоглолтонд ВЭСТ ХЭМ-н 3 ч шинэ цэрэг тогложээ........ Мидо, Бэнни Маккарти, Илан нар.........
Барнли-н хаалгач Жэнсэн 7 сэйв хийжээ.............
БАРНЛИ сүүлийн 13 тоглолтонд анхны ялалтаа авснаар рэлэгшн-с дээшиллээ........ харин ВЭСТ ХЭМ сүүлийн 5 тоглолтонд ялалт авалгүй бсаар рэлэгшн руу орлоо.............
Image

Kingston Communications Stad - 24959
Hull City 2 - 1 Manchester City
31' Jozy Altidore 1 - 0
54' George Boateng 2 - 0
59' 2 - 1 Emmanuel Adebayor
Shots (on Goal) 10(3) 16(5)
Fouls 14 14
Corner Kicks 4 8
Offsides 5 6
Time of Possession 41% 59%
Yellow Cards 2 4
Red Cards 0 0
Saves 4 1
Барнууд Манчэстэр СИТИ-г хожлоо............ өмнөх тойрогт Чэлситэй тэнцсэн Фил Брауны баг 11 сараас хойш үзээгүй хожил гээч юмыг үзлээ...............
Манчини-н гараандаа Бэллами, залуу тоглогч Бояата нарыг гаргаж шинэ цэргүүд болон Адам Жонсон, Виера нарыг сэлгээндээ авч иржээ.......... харин Фил Браун Чэлситэй тэнцсэн бүрэлдэхүүнийг өөрчилсөнгүй ээ............
Энэ нь ч үр дүнгээ өгсөн.....
31 минутанд эзэн багийн Вэннэгуур-н тавьж өгснийг 16-н шугам дээрээс Алтидор шууд баруун хөлөөр хүчтэй цохиж гоол....... бөмбөг зүүн доод булангаар хаалганд орлоо......... 1-0.....
1-р үеийн төгсгөлд хэл ам хэрүүл шуугианы бай болоол бгаа СИТИ-н Бридж зүүнээр орон цохисныг ХАЛЛ-н хаалгач Майхилл хаачихав....... тоглолт үеэр ХАЛЛ-н фанатууд түүн рүү нилээн дайралт хийж бсан..... дуулаал.........
54 минутанд эзэн багийн Боатэнг гайхалтай гоол хийлээ.......... булангийн цохилтыг хамгаалагч мөргөснийг 16-н гаднаас шууд зүүн хөлөөр гуядаж хүчтэй цохисныг Гивэн яаж ч чадсангүй ээ............. 2-0..........
5 минутын дараа бужигнаанаас Тоурэ-н дамжуулалтаар Адибаяор гоолдлоо..... 2-1....... Того эрийн лигийн 8 дахь гоол...... Африкаас ирэнгүүтээ л 2 тоглолтонд дараалан гоол хийгээд бна.......
тооны зөрүүг ойртуулсан ч тэнцүүлэх хугацаа бсангүй ээ..........
Барнууд сүүлийн 11 тоглолтонд анхны хожлоо авлаа....... ингэснээр рэлэгшн-с дээшиллээ.... бүр 14-т орчихлоо....... харин СИТИ сүүлийн 3 тоглолтонд 2 хожигдлоо........... топ 4-с холдоол... гэхдээ тэд дутуу тоглолттой бгаа......
Image

Image
БОАТЭНГ СУПЕР ГООЛ ХИЙЛЭЭ.....

Image
АДЬЯА ГООЛ.......

Old Trafford - 74684
Manchester United 5 - 0 Portsmouth
40' Wayne Rooney 1 - 0
45' Anthony Vanden Borre (og) 2 - 0
59' Richard Hughes (og) 3 - 0
62' Dimitar Berbatov 4 - 0
69' Marc Wilson (og) 5 - 0
Shots (on Goal) 21(4) 8(3)
Fouls 9 11
Corner Kicks 12 1
Offsides 1 0
Time of Possession 58% 42%
Yellow Cards 1 4
Red Cards 0 0
Saves 3 2
Аваргууд лигийн bottom багийг 5-0-длоо............ өөрсдөөр нь 3 ч гоол хийлгээл……… үндсэндээ 2 баг 1 хаалганд тоглосон л доо……..
Тоглолт эхлэхийн өмнө Рууний 1-р сарын шилдэг тоглогчийн шагналаа гардаал…………. Энэ өдөр Мюхэний ослын 52 жилийн ойн өдөр блаа……..
1958 оны 2 сарын 6-нд онгоцны ослоор 23 хүн нас барснаас 8 нь МАН-н тоглогчид бсан юм………
Тоглолт эхлээл талбайн эзэд бөмбөгдөж гарлаа…….
Гари Нэвилл-н холын кроссыг 16-с Эванс мөргөсөн нь хаалганы хажуухнаар гарлаа……..
Зочин багийн Anthony Vanden Borre-н 16-с хүчтэй цохисныг Ван дэр хаачихав……
Талбайн эздийг шоконд оруулах шахсныг Эванс хамгаалж дөнгөлөө…. Бэлхадж-н цохисон бөмбөг Ван Дэр-н хажуугаар хаалганд орох бсныг залуу хамгаалагч Эванс блокдож чадлаа.............
Бэрба гоолдох маш сайхан боломжийг алдхийм даа.... Гари-н дамжуулалтыг ойроос цохисон нь хаалганы хажуугаар..............
40 минутанд МАН хүссэндээ хүрлээ....... Флэтчэр-н холын кроссыг ойроос Рууний мөргөж гоолдлоо.......... 1-0.... түүний энэ улирлын 23 дахь гоол......... лигийн 21 дэх.......
1-р үеийн төгсгөлд ПОМПЭЙ-нхан Рууний-тэй өрсөлдөж эхэллээ...... Нани зүүнээр маш сайхан авч орон хаалга руу цохисон нь түүнийг хамгаалж бсан Вандэн Боррэ-н хөлд чигээ өөрчлөн хаалгач Жэймс-н хөлд ойгоол хаалганд орчихлоо...... 2-0........
54 минутанд Валэнсия маш сайхан юмыг алдлаа........ Бэрба маш гоё өлгөж урагш өгснийг аваал хаалгачийн эсрэг ганцаар гараал хаалгачихлаа.......
5 минутын дараа Каррик холоос маш хүчтэй цохисон нь зочин багийн Хьюз-н биед ойн чигээ өөрчлөн........ бөмбөг дээд хөндөл цохиол хаалганд орчихлоо......... 3-0............
62 минутанд Бэрба 16-н гаднаас баруун хөлөөр хүчтэй цохиж 4-0........ Болгар эрийн лигийн 8 дахь гоол........
7 минутын дараа Эвра-н зүүнээс өгсөн кроссыг хаалганы урдаас Вилсон өөртөө хийснээр тоо 5-0.... уул нь Помпэй-н тоглогчид 3-г хийсэн юмсан........ 3-2-р хожих боломжтой гэтэл тэд хаалга андуураал...... 5-0........
Сүүлд МАН-н залуу тоглогч Диоф тоог 6-0 болгох боломжийг алдлаа.......... хаалгачийн эсрэг гарчаал дээш нь цохичихлоо..........
Image
СУПЕР РУУНИЙ......

Image
РУУНИЙ-С ӨРСӨӨЛ ӨӨРСНӨӨ ГООЛДООЛ БХИЙМ......

Image
АНГЛИЙН ШИНЭ АХЛАГЧ.....

Britannia Stadium - 27386
Stoke City 3 - 0 Blackburn Rovers
8' Danny Higginbotham 1 - 0
45' Mamady Sidibe 2 - 0
59' УЛААН КАРТ - Christopher Samba БЛЭКБУРН
67' Matthew Etherington 3 - 0
Shots (on Goal) 16(5) 8(1)
Fouls 14 20
Corner Kicks 12 7
Offsides 1 2
Time of Possession 48% 52%
Yellow Cards 2 2
Red Cards 0 1
Saves 1 2
СТОУК Блэкбурн-г бут ниргэлээ..... 3-0-р...... Хиггинботам, Сидибэ, Этирингтон нар гоолджээ......... энэ тоглолтонд Блэкбурн-н Самба улаан карт авсан..........
Стоук он гарснаас хойш 4 тоглолтонд хожигдсонгүй......... Блэкбурн сүүлийн 4 тоглолтонд анхны хожигдол..........
Image
СИДИБЭ ГООЛ......

Stadium of Light - 38350
Sunderland 1 - 1 Wigan Athletic
20' 0 - 1 Mohamed Diame
64' Kenwyne Jones 1 - 1
Shots (on Goal) 14(4) 16(3)
Fouls 12 17
Corner Kicks 2 3
Offsides 3 2
Time of Possession 53% 47%
Yellow Cards 4 5
Red Cards 0 0
Saves 2 3
САНДЭРЛАНД Вигантай тэнцлээ...... Виганыхан эхэлж гоолдсон ч Жонэс лигийн 7 дахь гоолоо хийж тэнцүүлжээ.............. Сандэрланд Арсэнал-г хожсноос хойш сүүлийн 11 тоглолтонд хожсонгүй ээ........ Виган сүүлийн 3 тоглолтоос 1 оноо авлаа.........
Image
ЖОНЭС ТЭНЦҮҮЛЛЭЭ....

White Hart Lane - 35899
Tottenham Hotspur 0 - 0 Aston Villa
Shots (on Goal) 34(5) 11(4)
Fouls 11 14
Corner Kicks 12 4
Offsides 3 0
Time of Possession 55% 45%
Yellow Cards 0 0
Red Cards 0 0
Saves 4 5
Тоттэнхэм талбайдаа ВИЛЛА-г барсангүй ээ........
Аль алинд нь гоол хийх олон боломжууд гарч бсан ч 2 багийн хаалгачид тун сайн блаа..........
Image


SUPER SUNDAY

St Andrews Stadium - 24165
Birmingham 2 - 1 Wolverhampton Wanderers
42' 0 - 1 Kevin Doyle
80' Kevin Phillips 1 - 1
85' Kevin Phillips 2 - 1
Shots (on Goal) 17(6) 15(4)
Fouls 12 18
Corner Kicks 11 4
Offsides 6 2
Time of Possession 55% 45%
Yellow Cards 5 4
Red Cards 0 0
Saves 3 4
Бирмингэм талбайдаа Волвэрхэмптон-г хожлоо....... Бирмингэм ч гэж сэлгээгээр орж ирсэн Кэвин Пилипс даблдаал багтаа ялалт авчирлаа........... 5 минутанд 2 гоол хийгээл...........

Image
КЭВИН КЭВИН.........


Stamford Bridge - 41794
Chelsea 2 - 0 Arsenal
8' Didier Drogba 1 - 0
23' Didier Drogba 2 - 0
Shots (on Goal) 13(5) 14(2)
Fouls 12 15
Corner Kicks 4 8
Offsides 7 1
Time of Possession 42% 58%
Yellow Cards 2 2
Red Cards 0 0
Saves 2 3
Чэлси ГАННЭРС-г талбайдаа 2-0-р хожлоо...... өнгөрсөн тойрогт МАН-д 3-0-дуулсан Вэнгэр-н хөвгүүд энэ удаа дахин нухууллаа................ Алмуния-н зүрхэнд орсон Дрогба энэ удаа 2 бөмбөгөөр хаалгыг нь мялаалаа..............
Чэлси-с гараанд – Чэх, А.Коул, Тэрри, Карвало, Иванович, Микэл, Лампард, Баллак, Малоуда, Дрогба, Анэлка нар гарч сэлгээгээр Жирков, Ж.Коул, Калоу нар тоглолоо.......
Ганнэрс-с гараанд – Алмуния, Вэрмэалэн, Галлас, Клиши, Санья, Сонг, Диаби, Фабригас, Насри, Аршавин, Валкотт нар гарч сэлгээгээр Бэнтнэр Росицки Эбоуэ нар тоглолоо........
Тоглолтын 8 минутанд л гоолдчихлоо..... Малоуда-н цохисон булангийн цохилтыг 16-с Тэрри мөргөснийг зүүн шонгийн урдаас Дрогба чихээд гоол........... 1-0......
Фабри-н төвөөс өгсөн дамжуулалтыг Аршавин ойроос шууд цохисныг Чэх зүүн хөлөөрөө хааж чадлаа....... тун эвгүй цохилт блаа......
23 минутанд сөрөг довтолгоогоор тооны зөрүүг ихэсгэлээ... Лампард авч орон баруун тийш урагш гаргасныг Дрогба авч орон 1 дараад зүүн хөлөөр хүчтэй цохиж гоол....... 0-2.. Алмуния яаж ч чадсангүй ээ....... гараа өргөөл зогсож блаа.......... Дрогба даблдлаа....... тэрээр Ганнэрс-н эсрэг гоолдох тун дуртай....... лигид 17 гоолтой боллоо........ улирлын 22 дахь гоол.......
2-р үед....
Лампард-н хөлд ойсныг алмуния бариад авав.......
Насри хаалгачийн эсрэг тун гоё гарч ирээд дамжуулах гэж бгаал А.Коулд бөмбөгөө алдчихлаа.........
16-н шугам дээрээс Фабри доогуур тун эвгүй фрий кик цохисныг Чэх хаачихлаа.........
Зүүн талаас Сонг цохисныг нь Чэх бариад авлаа........
83 минутад 16-н гаднаас /20 яард/ Дрогба маш хүчтэй фрий кик цохисон нь хаалганы дээд хөндөл хуслаа........ орсон бол ч хэт трик..... бх блаа........

Image

Image

Image
ЦААНА НЬ АЛМУНИЯ ИНЭЭДТЭЙ.......

Image

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Аагий » Tue Feb 09, 2010 6:06 pm

February 9
19:45 Manchester C. ? - ? Bolton W.
19:45 Portsmouth ? - ? Sunderland
19:45 Wigan Athletic ? - ? Stoke C.
20:00 Fulham ? - ? Burnley

February 10
19:45 Arsenal ? - ? Liverpool
19:45 Aston Villa ? - ? Manchester U.
19:45 West Ham U. ? - ? Birmingham C.
19:45 Wolverhampton W. ? - ? Tottenham H.
20:00 Blackburn R. ? - ? Hull C.
20:00 Everton ? - ? Chelsea
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Gunnerz » Tue Feb 09, 2010 6:11 pm

вилла ч хэцүү, тоффе ч хэцүү манайх шувуунуудыг лаахын бол 6 оноо боломж бол байгаа л юм байна. :D
ноднин чөргөрүүд топуудаас 5 оноо зулгаж байж түрүүлсэн юм байна ш дэ
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Tue Feb 09, 2010 6:12 pm

ЧЭЛСИ 58 ОНОТОЙ ТЭРГҮҮЛЖ БГАА БОЛ МАН 2 ОНООНЫ ЗӨРҮҮТЭЙ 2-Т............ ГАННЭРС 49 ОНООТОЙ, УЛААНУУД 44 ОНООТОЙ ТОП 4-Т БНА.......

1 Chelsea 25 тоглолт 18 хожил 4 тэнцээ 3 хожигдол 60-20 58 оноо
2 Manchester United 25 18 2 5 61-20 56
3 Arsenal 25 15 4 6 60-30 49
4 Liverpool 25 13 5 7 43-26 44
5 Tottenham Hotspur 25 12 7 6 45-25 43
6 Manchester City 23 11 8 4 45-32 41
7 Aston Villa 24 11 8 5 31-18 41
8 Birmingham 24 10 7 7 24-24 37
9 Everton 24 8 8 8 33-35 32
10 Fulham 25 8 7 10 27-28 31
11 Stoke City 23 7 8 8 22-26 29
12 Blackburn Rovers 25 7 7 11 25-43 28
13 Sunderland 24 6 7 11 31-41 25
14 Hull City 25 5 9 11 25-50 24
15 Burnley 24 6 5 13 25-47 23
16 Wigan Athletic 23 6 5 12 25-48 23
17 Bolton Wanderers 23 5 7 11 29-44 22
18 West Ham United 24 4 9 11 30-40 21
19 Wolverhampton Wanderers 24 5 6 13 20-42 21
20 Portsmouth 24 4 3 17 19-41 15


МЭРГЭН БУУЧИД.........

1 Wayne Rooney Manchester United 21 +2
2 Didier Drogba Chelsea 17 +1
3 Jermain Defoe Tottenham Hotspur 15
4 Darren Bent Sunderland 14
5 Fernando Torres Liverpool 12
Carlos Tevez Manchester City 12
7 Louis Saha Everton 11
Cesc Fábregas Arsenal 11
9 Frank Lampard Chelsea 10
Gabriel Agbonlahor Aston Villa 10
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby che » Sun Feb 14, 2010 10:39 am

Доод лигд анхны удаа Ковэнтри Сити Ноттинхэм Форэст 2 дээр эмэгтэй шүүгч шүүсийн байна. Удахгүй эмэгтэй шүүгч ПЛ-г шүүхүү гэсэн байхын?

Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby sound of CFC » Tue Feb 16, 2010 12:31 pm

Ер нь шүүсэн ч яахав.
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby che » Fri Feb 19, 2010 2:38 am

Uuganaa wrote:Crisis club Portsmouth have confirmed they have asked the Premier League if they can sell players outside the transfer window.

за хэдэн клубууд ч сайхан найр хийх юм шиг байна даа...

кк зараад зараад үнэ хүрэх юм байгаам болвуудаа, хамаг гайгүйнүүдээ аль хэдийн явуулсан баймаар сүүлд Тот-руу нөгөө хэн билээдээ тэрийг бас хөөрхөн үнэтэй явуулцан байсан.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby RedChili » Fri Feb 19, 2010 8:50 pm

Патрик Виэра 3 тоглолт бандууллаа..
Image

Английн хөл бөмбөгийн холбооноос Виэраг 3 тоглолт оролцох боломжгүйг зарлаллаа.. Стөүк Сити тэй хийсэн тоглолтонд мань эр Глэнн Вэланийг өшиглөсөн ч торгуулиас зугтсан юм. Харин түүний дараа видео бичлэгийг нь дахин үзсэнээр Виэраг бандлаа.. Ингэснээр тэрээр Примерь лигийн Ливэрпүүл болон Чэлси багууд ба ФА капын Стөүктэй хийх тоглолтыг өнжихөөр болж байгаа юм...

Тэрээр хэлэхдээ... "Би Глэнн Вэланийг зориуд гэмтээгээгүй.. Тухайн үедээ би түүнээс уучлалт хүссэн.. Би хөлөөрөө түүнд хүрсэн гэхдээ санаатай жийж ороогүй шүү дээ." гэсэн байна...
IN BRENDAN WE TRUST
User avatar
RedChili
Ливерпүүл 19 дэх тайтл
 
Posts: 818
Joined: Fri Sep 04, 2009 3:56 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Hartsaga » Sun Feb 28, 2010 1:02 pm

Arsenal ungutei baina shuu. Ene chelsea yavahaa baijee. Mancity odoo l formdoo orj baina.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby che » Sun Feb 28, 2010 3:39 pm

Алдагдалтай ажиллаж байгаа манайх Чэлси, Сити энэ тэрийг АЛ болон Европа лигээс хасах тухай яригдсан байхын 2 жил гэсэн байхын хасаад харин ч алдагдална ихэсмээр.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Hartsaga » Tue Mar 02, 2010 11:34 am

Sunderland dooshoo unah nee.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby BLGN » Tue Mar 02, 2010 8:11 pm

Наадах чинь Аршавин_Валкотт гишүүн юм биш үү?хэхэ
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2904
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Rooney » Sun Mar 07, 2010 4:48 pm

Английн хөлбөмбөгийн клубууд ”Play off”-ын саналыг хүлээн авахаас татгалзав

Аваргуудын лигт оролцох дөрөв дэх багийг тодруулахын тулд Английн премьер лиг "Play off" системийн саналыг авч хэрэгжүүлэхээс татгалзжээ. "BBC News" мэдээлж байгаагаар премьер лигийн удирдлагуудын хурал ийм шийдвэр гаргажээ. Тэд европын аваргуудын лигийн тэмцээнд орох дөрвөн эрхийн нэгний төлөө Английн үндэсний лигийн 4-7 дугаар байранд байгаа багууд халз тулаан хийн дөрөв дэх оролцогчийг гаргах саналыг өнгөрсөн сарын дундуур гаргасан билээ. Хурлын үед дөрвөн том гэгдэх "Челси", "Манчестер юнайтед", "Арсенал", "Ливерпуль"-ийн төлөөлөгчид энэ саналыг хамгийн их эсэргүүцэж байсан бөгөөд хэдэн цагийн турш хэлэлцсэний эцэст нэгдмэл байр сууринд хүрсэн бололтой. Английн хөлбөмбөгийн премьер лигийн гүйцэтгэх захирал Ричард Скадэмор "BBC News"-д өгсөн ярилцлагадаа "Бид энэ шинэ системийг их удаан хэлэлцлээ. Их ч удаан маргалдлаа. Эцэс сүүлд нь энэ санаанаас татгалзсан. Ирээдүйд ч гэсэн дахин босгохооргүй болголоо" гэж мэдэгджээ. Гэхдээ тэрбээр юунаас болж татгалзах болсон тухайгаа тодруулсангүй. Энэ саналыг дэмжлээ гэхэд шинэ дүрмийг гурван жилээс наана хэрэгжүүлэх боломжгүй. Учир нь 2013 он хүртэл лиг телевизийн компаниудтай гэрээгээ хийчихсэн байгаа.

Гуравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Английн аваргын тэмцээнд "Челси" 61, "Манчестер юнайтед" 60, "Арсенал" 58, "Тоттенхэм" 49, "Ливерпуль" 48 оноогоор эхний зургаан байранд бичигдэж байна.

Л.Золбаяр http://www.news.mn
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby che » Thu Mar 11, 2010 1:00 pm

Англи шүүгч нар дэндүү зөөлөн үү? Статс-аас харахад тэгж хэлж байх юм.

Image

Менежэрүүд ер нь өөрсдийн тоглогч нарын талаар муу юм яриад байдаггүй ч 10-аад хоногийн өмнө Голландын шигшээн дасгалжуулагч Bert van Marwijk, de Jong--гийн Stuart Holden дээр хийсэн таклэ-ийн талаар хэлэхдээ "Би тоглолт дуусаад л түүнд хэлсэн, таклэдах л юм бол цэвэр таклэ хийх хэрэгтэй, үгүй бол энэ асуудал биднийг дэлхийн аваргаас хялбархаан гаргаж мэднэ гэж хэлсэн"
Үүний оронд угна van Marwijk бэртсэн тоглогчоос уучлал хүссэн бол арай л дээр байх байсан болвуу, тэр таклаас болоод бэртсэн тоглогч одоо 2 сар тоглолтыг үзэгчийн суудлаас үзэхээр болсон. Van Marwijk мөн нэмж хэлэхдээ de Jong Англи-д тоглодог, тэр лигт шүүгч нар хэт их зүйлийг хийлгэхийг зөвшөөрдөг. Магадгүй тэр үүний тухай зөв ч хэлсэн юм шиг. Тэр тусмаа хаа сайгүй хөлбөмбөг тайлбарлагч нар Shawcross-г ямар ч буруугүй гэж хэлж байсан. Тэдний ярьж байсан нэг **н** зүйл бол Arsene Wenger Shawcross-г шүүмжлэхээ болих хэрэгтэй гэж ярьж байсан.
Хуучин Шотланд болон МАНУ-гийн тоглогч Lou Macari хэлэхдээ "Тэр бол нээх сүртэй талкэ байгаагүй, гэтэл Вэнгэр ингэж бөөн юм болж байдаг, харин ч би Shawcross-д уучлал хүсмээр байна" гэж хэлжээ.
Ингээд харахлаар Англи-д бас л хэрцгий тоглолт болдог юм шиг. Тэр нь ч шүүгчийн буруу биш гэхдээ тэр гарцаагүй түүнийг дүрслэж харагдуулах нь тодорхой.
Тэгээд гадаад тоглогчид Англид ихээр ирэх болсон. Торрес нэгэн удаа хэлэхдээ "Чамаас цус гарж эхлэвэл л шүүгч алдаа өгөх болно" Харин Тэвэз "Энд нээх хуураад сүүд болоод байхгүй ээ, ганц бөмбөгөнд хүрээд л дамжуулахгүй бол чиний хөлийг зүгээр тэд идэх болно"

Энд мөн статс-аар гаргасан нотолгоо байгаам. Энэ нь нэг тоглотон дахь шар болон улаан кард.
LEAGUE: Yellows Reds
Spain La Liga: 5.04 0.37
Italy Serie A: 4.24 0.31
Germany Bundesliga 1: 3.85 0.20
France Ligue 1: 3.60 0.22
England Premier League: 3.05 0.17

Эндээс тэгээд хараад л өөр юм нэмж хэлэх юм хэрэггүй гэж бодож байна. Үүний талаар 2 л боломжит хариулт байгаа. Энэ нь ПЛ хамгийн цэвэр тоглолттой эсвэл шүүгч нарыг ширүүн тоглолтыг илүү дэмжих маягтай байдаг. Ер нь бол эхний боломжийг сонгох хүн байхгүй л болвуу.
van Marwijk-ийн Английг хатуу ширүүн тоглолтын тгухай бас л зөв асуудал хөндсөн санагдсан гэвч тэр өөрийн хүргэнээ мартсан бололтой.
van Bommel, тэр de Jong-оос ч илүү ширүүн тоглодог байсан. Бавари-д байхдаа Барса болон Фиорэнтина-гийн эсрэг АЛ-д тоглохдоо хангалттай улаан авахаар л байсан. Барса-гийн эсрэг тоглохдоо тэр тусмаа Мэсси-гийн эсрэг нүүрлүү нь аюултай тохойлдож байхад, ямар ч кард өгөөгүй, тэр үед яаг шүүгчийн нүдний өмнө угна болсон. Тэр нь Англи шүүгч буюу ПЛ-ийн шилдэг шүүгч гээч Howard Webb. Магадгүй түүнээс болж дэлхийн аварга-д нэгэн том гайхамшигт зүйл тохиолдож болох юм. van Marwijk, Webb-ийн шүүлтийг дэлхийн аварга дээр хараад юу гэж хэлэх бол гэдгийг хүлээж чадахгүй нь.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Г.Баяраа » Tue Mar 16, 2010 12:22 am

Халл ситигийн менежер Фил Браун ажлаа хүлээлгэн өглөө. Премьер лигийн өнгөрсөн тойрогт Халл сити Арсеналд ялагдсанаар улиралын 15 дахь ялагдлаа амсаж хомоол хамагч 19-р байр луу ухарсан юм. ”Ийм зүйл болсонд үнэхээр харамсаж байна.

Уг нь би Халлыг гурав дахь улиралдаа премьер лигт удирдана гэж бодож байсан юм. Гэвч бүх зүйл миний хүссэнээр болсонгүй. Энэ багийг орхиж байгаадаа би үнэхээр харамсаж байна. Халл миний удирдлаган дор байхдааа анх удаагаа дээд лигт дэвшсэнд би үнэхэээр бахархдаг.

Өнгөрсөн бүх цаг үед надтай хамт байсан хөгжөөн дэмжигч, фенүүд та бүхэндээ маш их баярлалаа. Клубын ирээдүйд өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээн Фил Браун ярьжээ.

Шинэ дасгалжуулагч олох хүртэл Халлыг туслах дасгалжуулагч Бриан Хортон, Стив Паркин нар удирдана. Фил Браун 2006 оны Халл ситигийн менежерээр томилогдсон бөгөөд 2008 онд 5 сард Чампионшип лигийн плэй -оффт ялалт байгуулснаар клубыг 104 жилийн түүхэнд анх удаа дээд лигт дэвшүүлсэн юм.

Үүгээр ч үл барам 2009 оны улиралыг гайхалтай эхлүүлж бүр премьер лигийн дээд хэсэгт бичигдэж байлаа. Гэвч улиралын дундаас тэдний амжилт буурсаар 17-р байранд орж дээд лигтээ үлдэж чадсан юм. Гэвч энэ улиралд ноён Фил Брауныг дахин аз ивээхгүй нь ойлгомжтой болсон тул ийнхүү Халл сити түүнийг ажлаас нь чөлөөлжээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Цогоо » Tue Mar 16, 2010 9:07 am

Алан Курбишлиг авч магадгүй сураг дуулдаж байх юм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 75 guests
cron