Австрали 2010
Австралийн Гран При ямархуу сонирхолтой болсон яг тэр хэмжээгээр элдэв юм хиймээргүй байснаас болж уралдааны дараа ямар ч мэдээ оруулалгүй бүтэн өдөр боллоо. Үнэндээ юу ч хийх сонирхолгүй болтол ядраасан (бас хааны нэртэй шар айраг нөлөөлсөн л байх) аймаар уралдаан маань дэндүү сайхан байсан даа. Энэ удаа уралдааны тухай зөвхөн гол хэсгүүдийг нь түүж авч бичие гэж бодлоо.
Уралдаан маань нойтон зам дээр эхэлсэн, анхны эргэлт, 3-р эргэлтүүд дээрх контакт болон аюулгүйн машин гарсан зэргээс болж маш сонирхолтой олон гүйцэж түрүүлэлт боллоо. Магадгүй хэтэрхий олон байж ч магадгүй. Нийт хичнээн удаа хэн нь хэнийгээ гүйцэж түрүүлсэн талаар одоо лав хэлж чадах юм алга. Санаанд байгаагаас галзуу Алонсо, Хэмилтон, Веббер нар л ээлж дараалан дайраад л гүйцээд л байсан санагдана. Ингээд дэс дараагаар нь
Гараа. Ferrari багийн Массаг FIA шалгах ёстой юм шиг санагдлаа. Түүний болидод KERS байсан юм биш биз. 5-аас гараад 2-оор эхний эргэлт дуусгана гэдэг бол яг л үсрэлт гэсэн үг. Урьд өмнө Масса бас иймэрхүү мундаг гараа хийж байсан ч энэ удаагийнх бүр онцгой байх. Учир нь түүний урд 5 хүнд гар зогсож байлаа шүү дээ. Тэгэхэд манай хүн гишгээд л , дугуй хий эргэх шинж мэдэгдэнгүүт нь араагаа хөнгөлөөд л, Фернандо, Марк нар хэрхэн дугуйгаа хий эргүүлэн баларч байхыг тайван хараад л, эхний эргэлт дээр гулсахгүй хальтирахгүй байхыг бодож зөөлөн яваад л... Яг л ингэсэн дээ. Цаашид гараан дээр Массад ойрхон байгаа хүн чичрэх байх даа.
Бас нэг гарааны баатар нь яах аргагүй Баттон, Алонсо, Шуми нарын хамтын эргэлт. Уралдаан үзэж байхдаа Алонсо арай л дэндүү Баттонг шахсан байна гэж бодож байсан боловч одоо харахад хэнийг нь ч буруутгах арга алга. Энэ замын эхний эргэлт дээр дүүрэн шатахуун бүхий 3 машин зэрэгцэн эргэх зай байхгүй. Хэн нэг нь л зам тавих хэрэгтэй байж дээ. Гэтэл хэн нь ч тэгсэнгүй. Нэг бодлын **н** ч юм шиг. Чухам ийм үл эвлэрэгч, "**н**", нөхдүүд л аварга байдаг юм байна. 3 аваргын тулаанаас Баттон ялагч болон Шуми хамгийн их хохирол амсан өнгрөөх шив.
Ер нь гарааны эхний эргэлт дээр 3-р байрны төлөө үзэж байсан дээрх аваргуудын эргэлдээн, гулгалдаанаас болж олон хүн урагшаа огцом ахисан учир хэн нэгийг нь ялгах бэрх юм. Ямар ч байсан Кубица хэмээх гозгор маань 9-өөс гарсан ч 3-р байранд орсон явж байхыг та бүхэн харсан .
Пит стоп.
Уралдааны тойм маягаар бичиж байгаа болохоор (хронологи яасан ч бичихгүй гэж бодож байна) их л урд хойно орон эргэж буцах байх. Гэхдээ уншигч нар маань бүгд уралдаанаа үзсэн учир дахиж тэгсэн ингэсэн гээд нуршихгүй дүгнэлт маягаараа явсан нь дээр байх гэж анхааруулж байгаад питийн тухай ярилцая.
Гараанаас муу гарч хүнтэй нүдэлдээд авсан Баттон 6 , 7-р байр хавьд явж байгаад 7 тойрогт орохын өмнө пит хийсэн. Дундын дугуйтай үедээ ээлж дараалан гүйцэгдэж байсан тэр траектор ямар нэг байдлаар хатаж байхыг хараад уралдааныг аврах ганц шанс нь эрт пит орон слик тавин азаа үзэх ганцхан шанс байгааг харснаа одоо ярьж байна. Уралдааны дүнг яг л энэ шийдсэн дээ.
Баттон ийм эрт пит рүү явахыг хараад UB40-д байсан бидний арван хэдэн хүн бүгд л дуу алдаж буруу юм хийж байгааг гайхан хашхирцгааж байсан билээ. Питээс гарч ирээд л халтирч гулган тэшиж байгаа түүнийг тооцооноос лав л нэг тойрог хассандаа би хувьдаа. Гэтэл дараагийн тойргын хамгийн хурдан цаг нь түүнийх. Үүний дараа бусад нь бүгд л пит рүү зүтгэсэн ба энэ үед аль нэг багийн хоёр машин зэрэг пит дээр ирж нэгнийгээ хүлээн давхцах байх гэж бодож байсан ч лав л тийм юм анзаарагдсангүй. Масса нэлээд цаг алдан Кубицад байр алдсан бол хоёр нисгэгчээ давхцуулахгүй гэсэн Red Bull-ын шийдвэр Маркыг арагшаа ухраах нь тэр. Уг нь тэр Массаг уралдааны явц дундуур гүйцэн 3-т явж байсан билээ.
Энэ питийн үеэр бараг л бүгд зөөлөн дугуй тавьсан ба (Баррик маань харин хатуу дугуй тавьсан гэнэ.) дараагийн пит хэдийд болох нь их сонирхолтой гэж бодож байсан ч ихэнх нь дахиж пит хийгээгүй нь энэ уралдааны гэхүү дугуйны гэхүү хамгийн том сонин байлаа.
Питтэй холбоотой олон асуултууд үлдсэн бөгөөд үүнээс хамгийн их яриа гарч байгаа нь Mclaren-ны хоёрын пит тактикууд. Баттон нэг питлээд 52!!! тойрог зөөлөн дугуйгаар явж ялалт хийж байхад Хэмилтон яагаад хоёр пит хийвээ. Тэр тусмаа Кубицаг хэзээ мөдгүй гүйцэх гэж байхдаа буюу дугуй маш сайн ажиллаж байхад яагаад тэр дахин питлэв. Одоогоор Хэми маань энэ шийдвэрт тун дургүй байгаагаа хэлж байгаа ч тэгэхээс өөр арга байгаагүй байх гэж би бодож байна. Учир нь уралдааны төгсгөл хэсэгт тэр шинэ дугуйгаа алснаа хэлж байхыг бид харсан, сонссон. Яагаад адилхан болид ийм эсрэг байдлаар дугуйг идэж байна вэ? Миний ойлгож байгаагаар бол өнөөх л хатуу зөөлөн жолоодлого ийм ялгаа авчирч байна. Тэгээд ч Хэми их араас байнга урагшлан хичнээн ч тулаан хийж , огцом тоормос, замаас гаралт хйиж байсныг санах юм бол аргагүй гэхээс өөр үг алга. Гэхдээ л нэг нь зөөлөн дугуйгаар 52 тойрог хийж байхад нөгөөх нь энэ зайг 2 шинэ дугуйгаар хийсэн мөрлөө уралдааны төгсгөл хэсэгт бараг л адилхан дугуйгаа элсэн байна гэдэг нэг юм хэлж байгаа биз. Хэрвээ Bridgestone цаашид дугуйгаа арай зөөллөөд, багахан тэсвэтэй болгоод өгвөл ч Хэмилтонд эвгүй л болох нь.
Шилдэг "довтлогч" нар
Нэг хүнийг онцлох арга алга. Хэмилтон , Алонсо, Веббер нар хичнээн гүйцэж түрүүлэлт хийсэн бол? Бас цаана нь тийм олон гүйцэж түрүүлэлт хийгээгүй байж мэдэх ч маш тэвчээртэй урагшилж байсан Шуми нарт best Forward шагнал өгөх хэрэгтэй.
Шилдэг хамгаалагчаар яах аргагүй Масса, Кубица, Алонсо, Альгерсуари нарыг нэрлэхэд бүгд л дэмжих байх. Муудсан дугуйгаар хоёр пит хийсэн Хэми, Веббер нарын довтолгоог хамгаалж байсан тэд нервтэж үхэж байсан байх. Ямар сайндаа л Алонсод байнга ойртож зовоож байсан Хэмилтон ямар цаг үзүүлэн Алонсод хэр ойртосныг түүний уралдааны инжинер Алонсод хэлэх гэхэд сонсохыг ч хүсэхгүй байна гэж Нандо хариулсан байхав дээ. Анхаарал дээд цэгтээ төвлөрсөн байсны л шинж.
Хамгаалагч нар сайн байсны нэг шалтгаан бол "довтлогч" нар маань өөрсдөө бас алдаа гаргаж байсанд байгаа. Хэмилтон, Веббер хоёр Массаг гүйцсэний дараа яалаа, Алонсог бараг гүйцээд яалаа.
Муу талын баатар.
Энд хоёр дахь түрүүгээ алдсан Феттел болон Масса нарыг хэлж болох байх.
Феттелийн хувьд ямар ч асуудалгүй гараа хийн уралдааныг хянан, зөв цагтаа пит хийн ерөөсөө л түрүүлсэн нь шийдэгдсэн юм шиг л явсан. Гэтэл гай газар доороос. Пит стопын дараа баруун урд дугуй тогтоогч гүйцэт чангалагдаагүй нь тодорхой болж дугуй гүйж эхэлснээр тоормос дагаад эвгүйдэж . Феттел пит орох талаар ярьсан ч нэг тойрог тэсэхийг цаанаас нь гуйсан ба чухам тэр тойрог л түүний сүүлчийн тойрог байсан билээ.
Массаг муу талын баатар болгосонд Ferrari-гийн фенүүд эсэргүүцэх байх. Гэхдээ миний хувьд бол энэ яах аргагүй үнэн. Уралдааны явцад өөрөөс нь илүү хурдтай яваа нөхдийг маш сайн хааж байсан ч бараг л эргэлт болгонд машин нь зам барихгүй өрсөлдөгчөөсөө хамаагүй муу траектороор эргэж байснаас ингэж хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл Алонсо шиг болидоо бэлдэж, тохиргоогоо олж чадсангүй.
Өнгөрсөн уралдаан маань үйл явдлаар даанч арвин байсан учир энэ удаа ингээд дуусгая. Австралийн уралдааны тухай дахиад ч юм юм бичих цаг бидэнд гарна гэж найдаж байна даа.
1.Женсон Баттон (McLaren) – 1:33.36,531
2. Роберт Кубица (Renault) +12,043
3. Фелипе Масса (Ferrari) +14,488
4. Фернандо Алонсо (Ferrari) +16,304
5. Нико Росберг (Mercedes) +16,683
6. Льюис Хэмилтон (McLaren) +29,898
7. Витантонио Лиуцци (Force-India) +59,847
8. Рубенс Баррикелло (Williams) +1.00,536
9. Марк Уэббер (Red Bull) +1.07,319
10. Михаэль Шумахер (Mercedes) +1.09,391
11. Хайме Альгерсуари (Toro-Rosso) +1.11,301
12. Педро де ла Роса (BMW Sauber) +1.14,084
13. Хейкки Ковалайнен (Lotus) +2 тойрог
14. Карун Чандок (HRT) +4 тойрог
Уралдаанаас гарсан :
Тимо Глок (Virgin) – 41 тойрог
Себастьян Феттель (Red Bull) – 26 тойрог
Лукас ди Грасси (Virgin) – 25 тойрог
Адриан Сутиль (Force-India) – 12 тойрог
Виталий Петров (Renault) – 10 тойрог
Бруно Сенна (HRT) – 5 тойрог
Себастьян Буэми (Toro-Rosso) – 1 тойрог
Нико Хюлькенберг (Williams) – 1 тойрог
Камуи Кобаяси (BMW Sauber) – 1 тойрог
Ярно Трулли (Lotus) – 1 тойрог
http://mnformula1.com/