Италийн Сери А лигийн аваргын хувь заяаг шийдэх мэдэх тоглолт Ром хотын Олимпико цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа. Өмнөх тойргуудад Интертэй аваргын төлөө өрсөлдөх ёстой Ювентус, АС Миланы дараалсан ялагдлууд италийн хөлбөмбөг сонирхогчдийн урмыг хугалсан.
Учир нь сүүлийн хэдэн жил Калчио лиг зөвхөн ганц багийн давамгайлал дор өрнөж байгаа учраас тэдний тэргүүллийг бутцохиж лигийн цомыг толгой дээрээ өргөх шинэ багийг тифоси нар хүсэж байгаа гэхэд хилсдэхгүй. Яг одоогийн байдлаар энэ бүхнийг бодит болгох боломжтой цорын ганц багаар яах аргагүй Мөнхийн хотын Рома нэрлэгдэж байна. Тэд ч үнэхээр ийм хүч чадалтай, нөөц бололцоотой байгаа гэдэгээ өнөөдөрийн тоглолтонд харууллаа.
Ердөө хэдхэн сарын өмнө тэднийг ингээд аваргын төлөө өрсөлдөж явна гэхэд хэн ч итгэхээргүй хүнд нөхцөл байдалд байсан. Хүснэгтийн хамгийн доод хэсэгт хүртэл бичигдэж хэл амны бай болж байсан Ромаг Клаудио Раньери энэ урт хэрнээ богинохон хугацаанд ямар их өөрчлөө вэ.
Багийн тоглолт, сэтгэлзүй, дайчин чанар гээд бүх л зүйлээрээ энэ баг дахин төрсөн мэт шинэчлэгдэж , шинээр бүрэлдэн тогтож ямар ч хүчтэй багийн өвдөгийг чичрүүлэх хэмжээний дайчин тоглолтыг одоо үзүүлж байна. Одоо Аваргуудын лигт Италийн багуудыг төлөөлж ганцхан Интер Милан л үлдээд байгаа.
Сүүлийн хэдэн жилийн хар цувралаа төгсгөл болгож шөвгийн наймд шалгарсан ч гэсэн оросын хатуу самар ЦСКА Москватай тэд ингэж тоглох юм бол шөвгийн 4 нилээд хол л харагдаж байна.
Тоглолт эхлээд 17 минут өнгөрч байхад Пизаррогийн чөлөөт цохилтыг экс-Интерести Бурдиссо мөргөсөн ч Сезар амжилттай хааж чадлаа.
Гэхдээ мань эр бөмбөгийг гарнаасаа ойлгож алдсанаар Даниеле Де Россигийн ''идэш'' болгох нь тэр. Интерийн Сери лигт хамгийн цөөхөн гоол алдсан амжилтийн гол түлхүүр болсон Бразил хаалгач байж боломгүй алдаа гаргаснаас ийнхүү Ромчууд тэргүүлж эхэллээ.
Ялагдалдаа шатсан зочин багийнхан ээлж дараалан алдаа гаргасаар эхний үеийн төгсгөл гэхэд гурван ч шат жавтыг дараалуулан хүртсэн, 43 дахь минутад Валтер Самуелийн мөргөсөн бөмбөг шон онож азгүйтсэнийг эс тооцвол Интерийнхэн Ромагийн хамгаалагчдыг сандаргасан аюултай довтолгоо ер нь хийгээгүй гэж хэлж болно.
Ерөнхийдөө эхний хагас Ромагийн давамгайлал дор өрнөсөн бөгөөд тэд төвийн шугамдаа бөмбөгийг сайн эзэмшиж, Интерээс илүү эмх цэгцтэй довтолж байсан нь яах аргагүй Пизарро, Де Росси нарын хичээл зүтгэл байсан.
Россигийн хувьд довтолгоонд оролцохоос гадна хамгаалтанд ч хурдан шилжиж цэвэрхэн таклаар Интерийнхийг дөнгөж байлаа. Моу хоёрдугаар хагаст бүрэлдэхүүндээ ямар нэгэн өөрчлөлт хийсэнгүй тоглолтыг эхлүүллээ. Ромагийн хамгаалалт сайн байсан учир өрсөлдөгч нь аслаас буудаж эхэлсэн бөгөөд 53 дахь минутад Шнайдер өөрийнхөө бренд болсон алсын цохилтоо хийсэн Серхио гайхалтай сэйв хийж багаа аварлаа.
66 дахь минут Интерийн довтолгооны үеэр гурван ч тоглогч цэвэр отон тоглолтонд орсон байсан ч захын шүүгч тугаа өргөсөнгүй. Улмаар Шнайдер баруун жигүүрээс дамжуулж Милито улиралын 18 дэх гоолоо орууллаа. Гэхдээ хариуг гоолыг талбайд эзэд удаан хүлээх хэрэггүй байжээ. 72 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Родриго Таддэйн дамжуулалтыг Лука Тони чулуу болгож дахин Ромачууд тэргүүлж эхэлсэн юм.
Ромагийн довтолгоонд ганцаараа тоглож байсан ч гэсэн энэ мөчийг хүртэл Тониг тааруухан байна гэх хүмүүс олон байсан. Гэхдээ энэ тоглолтонд тэр олдсон нэг л боломжоо ашигласнаар баатар болон хувирсан юм. Энэ эрчээрээ гоолдоод байвал түүнийг Рома жинхлэх талаар Байертэй ярих нь гарцаагүй. 76 дахь минутад мартагдсан залуус болох Куарежма, Кивуг Жозе зэрэг гаргалаа. Хуучин Романиста байсан Киву хүнд бэртлээс эргэн ирсэн учраас толгойдоо регбийн хамгаалалтын малгай зүүсэн байв.
Петр Чехийн адил танкчин гэсэн хочыг Киву авах нь дээ. Мэдээж хэрэг ялж байгаа учраас Ромачууд аль болох цаг авахыг хичээж өрсөлдөгчөөсөө байнга алдаа авч байлаа. Энэ нь ч зочдыг нилээд цухалдуулж улам шатааж байсан гэхэд болно. Харин Жозе Моуриньо энэ бүхнийг тун тайван буюу инээмсэглэн хүлээж авч байлаа. Удаан хугацаанд бэртэлтэй байсан Ромагийн ахлагч Тотти 86 дахь минутад сэлгээгээр орж ирснээр Ромагийн бөмбөг эзэмшилт хавьгүй дээшилж ирлээ. Хамгаалалтаа хаяж гоол оруулахаар улайрсан Интерийн алдааг ашиглан хэд хэдэн удаа Тони, Тотти гэсэн довтолгоо өрнөөд амжсан.
Тоглолтын дундуур олон маргаан болсон учир шүүгч 5 минутыг сунгасан. Шүүгчийн мэдлийн цаг дуусаж байсан 95 дахь минутад Диего Милито хаалганы шон онож Ромчуудыг сандаргасан ч гоол оруулж чадсангүй ээ. Ингээд талбайн шүүгч шүглээ үлээснээр Италийн Сери А лигийн аваргын өрсөлдөөн тун сонирхолтой болж ирлээ. Одоо энэ хоёр багийг ердөө ганц оноо зааглаж байгаагаас гадна АС Милан ням гаригт Лациог ялах юм бол мөн Интерээс 1 онооны зөрүүтэй болно. Тиймээс Миланы фенүүд Ромагийн ялалтад баярлахаас аргагүй.
Бас нөгөө талаар энд Челсигийн экс менежерүүдийн сэтгэлзүйн тулаан явагдаж байсан, Жозе, Раниери нар хэн хэндээ дургүйг хүн болгон мэднэ. Моу нэгэндээ Раниериг цом шагналгүй хэмээн гоочилж байсан удаатай. Тиймээс Клаудио хал амтай эрээс хариугаа авсандаа бас сэтгэл хангалуун үлдсэн бизээ.
Сураг ажиг сонсохнээ Жозе Моуриньо тоглолтын дараа хэвлэлийнхэнд ярилцлага өгөхөөс татгалзсан байх юм.
Рим. 61,898 үзэгч .
РОМА - ИНТЕР - 2:1 (1:0).Гоол : Де Росси, 17 (1:0). Милито, 66 (1:1). Тони, 72 (2:1). Видео.
Шар хуудас : Менес, 26, Перротта, 56, Бриги, 90 (Рома), Самуэль, 30, Дзанетти, 31, Мотта, 37, Лусио, 54, Майкон, 79, Это'о, 83, Киву, 90 (Интер).
Рома: Жулио Сержио, Кассетти, Жуан, Бурдиссо, Риисе, Менес (Таддей, 67), Де Росси (Бриги, 74), Писарро, Перротта, Вучинич (Тотти, 86), Тони.
Интер: Жулио Сезар, Майкон, Лусио, Самуэль, Дзанетти, Станкович (Пандев, 59), Камбьяссо (Куарежма, 76), Снейдер, Мотта (Киву, 76), Это'о, Милито.