НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Wed Mar 24, 2010 3:29 pm

МУ-ын харцага Ө.Бат-Орших: Залны барилдаанд ч сэргээшийн шинжилгээ авах хэрэгтэй

Монголын хамгийн олон улсын цолтонтой аймгуудын нэг нь Увс. Бөхийн өлгий гэгддэг эл нутгаас сүүлийн хоёр, гурван жил улсын цолтон тасраад байсан юм. Харин өнгөрсөн жилийн баяр наадамд улсын начин, харцага цолтон шинээр мэндэлсэн. "Бөхийн мэдээ" улсын баяр наадмаар шинэ цол хүртсэн бөхчүүдийн ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Улсын харцага Ө.Бат-Оршихтой ярилцахаар Ганболд зааны эзэмшлийн "Gold gem" клубыг зорилоо. Харцага ч спортынхны ягштал баримталж дадсан зангаар болзсон цагтаа ирлээ.

-Аймгийн арслан байхдаа та аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд нэлээн хэд түрүүлж, үзүүрлэсэн. Он гарсаар "Эх орончдын өдөр"-т зориулсан барилдаанд түрүүллээ. Энэ таны харцага цолтой түрүүлсэн анхны түрүү байх аа?
-Би 2006 онд Увс аймагтаа түрүүлж аймгийн арслан болсон. 2007 оны хоёрдугаар сарын 7-нд анх удаа аймаг, цэрэгт түрүүлж байлаа. Түүнээс хойш дөрөв түрүүлж, гурван ч удаа үзүүрлэсэн. Хамгийн сүүлд бүх цэргийн наадамд үзүүрлэсэн. Шинэ цолны анхны түрүү гэж бодохоор сайхан байлгүй яах вэ.

-Харин та турүүлснээсээ хойш заалны барилдаанд гарсангүй?
-Эх орончдын өдөрт зориулсан барилдааны дараа Хэнтий аймагт болсон бөхийн барилдааны үеэр хөлдөө жаахан бэртэл авчихсан. Ер нь ямар нэг шалтгаан гарахгүй л бол барилдаан өнжихгүй байхыг хичээдэг.

-Бэртэл гайгүй юу?
-Гайгүй дээ. Бэлтгэлээ хийгээд л явж байна.

-Ингэхэд та хэдэн оноос барилдаж эхлэв?
-Арван жилээ төгсөөд хотод ирж оюутан болсон цагаасаа бэлтгэл хийж ганц нэг барилдаж эхэлсэн. Яг заал танхимын барилдаанд гарч эхэлсэн нь 2005 он.

-Бөх удам дагадаг гэдэг?
-Удам гээд байх зүйлгүй дээ.

-Увсын бөхчүүд бэлтгэлээ хаана базааж байна вэ?
-Үндэсний бөхийн болон хүчний бэлтгэлээ манайхан Ганболд зааны "Gold gem" клубт хийдэг.

-Энэ долоо хоногийн сүүлчээр оны шилдэг дэвжээ шалгаруулах бөхийн барилдаан эхэлнэ. Увсын бөхчүүдээс хэн хэн орж байгаа вэ?
-Улсын заан Б.Ганбат, улсын начин Ж.Алтансүх, Мөнхбат, цэргийн арслан А.Бямбажав, аймгийн начин П.Бүрэнтөгс бид хэд орохоор мэдүүлгээ өгсөн байгаа.

-15 дэвжээ бүртгүүлснийг гурван хэсэгт хуваасан байна лээ. Танайх хэсэггээ аль аймгийнхантай таарсан бэ?
-Архангай, Говь-Алтай, Төв, Говийн бүсийн аймгуудтай нэг зоонд таарсан байгаа.

-Оны шилдэг дэвжээ шалгаруулах барилдааныг дэмжих нэг хэсэг байхад нутаг усаар нь талцуулах ажил хийж байна гэж ээмлэх хүмүүс ч байгаа?
-Ямар нутаг, аймгууд бөхийн төлөө сэтгэл гаргаж, дэмжиж, юу хийж байгаа нь эндээс харагдах байх. Нутаг орноосоо бөх төрүүлэх ажлыг хөхүүлэн дэмжсэн ажил гэж бодож байгаа.

-Бөх төрүүлэх гэснээс Увсынхан бөхчүүдээ хэр дэмждэг вэ?
-Бөх болох гэж байгаа залуус бэлтгэлээ хийж, ах нараасаа дэмжлэг аваад л бөх болох замналдаа орж байгаа. Нутгийн зүгээс наадмын гал болгож гаргахад анхаардаг ч нэг их дэмжээд сүйд болдоггүй. Алтайнхан шиг баяр бүрээр гал гаргаад бэлтгэл сургуулилт хийлгээд байдаггүй.

-Хоёулаа яриагаа өнгөрсөн жилийн наадам руу хандуулъя. Жил бүрийн наадмын өмнө улсын цол хүртэх бөхчүүдийн талаар таавар явуулдаг. Тэр тааварт таны нэр нэлээн дээгүүр цохиж явсан. Та ч наадамчин олноо баярлуулж харцага цолыг тунаж хүртлээ?
-Бэлтгэл сайн байсан болохоор сайн барилдана гэж бодож байлаа. Түүнээс биш заавал цол авна энэ тэр гэж бодоогүй. Наадмын өмнө "Бөх" сонинд гарсан тааврыг уншихад начнаар тогтохгүй харцага цолд ч хүрэх боломжтой гэж бичсэн байсан.
Тухайн үед тэр тааврыг уншаад их билэгшээсэн. Нэгийн даваанд аймгийн начинтай, хоёрын даваанд Хөвсгөл аймгийн арслан Батцэнгэл, гурвын даваанд улсын начин Ж.Алтансүх, дөрвийн давааны оноолтоор улсын заан М.Баяржавхлантай, тавын даваанд багш маань /улсын гарьд Б.Гантогтох/ амлаж, цолны босго алхуулсан. Зургаагийн даваанд тунаж даваад харцага цол хүртсэн. Хамгийн гол нь багшийнхаа итгэлийг хөсөрдүүлээгүйдээ баяртай байгаа.

-Та дөрвийн даваанд учраагаа их хурдан өвдөг шороодуулсан. М.Баяржавхлан заантай наадмаас нэлээн өмнө нь таараад унаж байсан санагдана. Барилдаанаа төлөвлөчихсөн байв уу?
-Өмнө нь нэг таараад унасан болохоор барилдаандаа дүгнэлт хийсэн байсан. Тэгээд барьцаа халаад тахимдах мэхээр давсан.

-Ц.Содномдоржтой өмнө нь хэд таарч байв?
-Наадмаас наадмын циклээр тооцвол бид 2009 онд дөрөв таарч унаа, даваа тэнцээд байсан юм. Наадмаар хайнаа хагалсан.

-Зургаагийн даваанд бас энэ мэхээрээ давсан байх аа?
-Тахимдах миний унаган мэх. Ц.Содномдоржтой туналаа гэдгийг сонсоод нэг үеийн залуучууд хэн давсан нь цолоо ахиулах нь гэж бодсон доо.

-Энэ мэхээ хэнээс сурч байв?
-Хүүхдүүд хоорондоо ноцолддог доо. Багадаа энэ мэхийг хийж өрсөлдөгчдөө давсаар байгаад унаган мэх болоод тогтчихсон юм шиг байна лээ.

-Харнн зааны даваанд арслан Д.Ганхуягтай идэвхгүй барилдах шиг санагдсан?
Би Д.Ганхуяг арсланг мордоно гэдгийг мэдэж байсан. Харин мордооноос гараад цаашаа юу хийх вэ гэдгээ дутуу тооцоолсон байсан. Тэгээд ч Хуягаа ax их сайн байсан. Өөрийнхөө зүгээс гарах барилдаанаа бүгдийг хийсэн учраас харамсахгүй байна.

-Харцага болчихоод туг тойрч явах тэр агшинд юу бодогдож байх юм?
-Хөлс хөдөлмөрийнхөө үр шимийг мэдэрч байгаа учраас их баярласан. Ямар ч байсан хөлсөө ашиггүй урсгаагүй гэж бодохоор сэтгэл тэнийгээд сайхан байлгүй яах вэ.

-Барилдаан таардаггүй бөх гэж байдаг даа. Өөрийн чинь хувьд?
-2006 онд аймгийн арслан болсноос хойш аймгийн арслан Ш.Жаргалсайхантай их олон таарсан боловч давж үзээгүй.

-Таныг хүчтэй, тэр дундаа нуруундаа их бяртай гэдэг юм билээ?
-Хүн хүний онцлог байх. Миний хувьд хүчний бэлтгэл гэхээсээ барилдааны бэлтгэл түлхүү хийдэг. Энэ жилээс өөртөө тохируулан шахалт, суулт гээд хүчний бэлтгэл хийж байгаа.

-Бөхийн өөр төрлөөр хичээллэдэг үү?
-Үгүй.

-Дээхнэ үед их спортоор хичээллэдэг хүмүүс үндэсний бөхөд амжилт гаргаж байсан. Харнн одоо үндэсний бөхөөр дагнасан залуус амжилтад хүрч байгаа гэж ярьцгаадаг болж. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Их спортоор хичээллэх нь амжилтад мэдээж нөлөөлөх байх. Ядаж л ядарч, цуцалт бага, ажиллах чадвар сайн байх болов уу. Гэхдээ үндэсний бөх хөгжиж байна. Бөхийн чиглэлээр дагнасан сургуулиуд олширсон байна. Залуучууд дүрэмдээ зохицуулан бэлтгэлээ базаах болсон.

-Бөхчүүд ихэвчлэн биеийн тамирын сургууль төгссөн байдаг. Харин та БХИС-нйг дүүргэсэн байх аа?
-БХИС-ийн менежмент, төрийн захиргаа удирдлагын чиглэлээр төгссөн.

-Нутгийнхаа аваргатай уулзаж байв уу?
-Бидний бэлтгэл дээр хааяа ирдэг. Тухайн үедээ асуух зүйлээ асуугаад л явдаг даа.

-Монгол туургатны хоёр барилдаанд та нэлээн сайн үзсэн. Оноолт хэр таарав?
-Монгол туургатны наадамд зориулсан үндэсний бөхийн барилдаан хоёр удаа болоод байгаа. Би хоёуланд нь наймд үлдсэн.

-Бай нь нэлээн өндөр юм билээ. Ингэхэд үндэсннй бөхөөр барилдаж байгаа залуус бөхийн байгаар амьдрах боломж бий юу?
-Ганцхан бөхийн байгаар амьдрана гэдэг хэцүү. Тусалж дэмждэг компанийхаа дэмээр болж байна аа. Харин өвөрмонголын бөхийн барилдаанд дөрөвт үлдэхэд хоёр сая орчим төгрөг өгдөг юм билээ.

-Наадмын дараа сэргээшийн талаар шуугиан гарахад таны нэр яригдаж байсан. Энэ мэдээллийг та хаана сонссон бэ?
-Өвөрмонголд барилдаж явахад энэ мэдээллийг сонссон. Шинжилгээний хариу удсан нь хардах шалтгаан болсон байх.

-Ер нь сэргээшнйн шннжилгээг авах нь зөв, авахгүй байвал дээр гээд л хүмүүс янз бүрээр ярьдаг. Та бодлоосоо хуваалцаач?
-Зардал мөнгө нь байвал заалны барилдаанаас ч шинжилгээ авдаг байвал зүгээр.

-Сүүлийн үед жин их нэмээд байна уу даа?
-Ер нь жаахан нэмэгдсэн тал бий

-Барилдахаас өөр сонирхдог зүйл байгаа л биэ дээ?
-Дуу дуулах их дуртай. Чөлөөт цагаараа найзуудтайгаа караокед орох, биллъярд, волейбол тоглодог.

-Үеийнхнээсээ хэнтэй илүү дотно найзалж нөхөрлөдөг вэ?
-Нутгийнхаа бөхчүүд болон арван жилээсээ үерхэж нөхөрлөсөн найз олон.

-Гэр бүлтэй болж амжсан уу?
-Одоогоор өөрийн гэсэн амьдралаа зохиож эхлээгүй л байна.

Зууны мэдээ Ж.Амаржаргал
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Wed Mar 24, 2010 6:55 pm

Г.Өсөхбаяр: Аавтайгаа хамт 17 жил барилдаж явна даа


-Таны өвөө бол монгол түмний хайртай бөх. Буур Жамъян хэмээн хүмүүс тодотгодог. Зарим нь тэмээ өргөдөг ч гэдэг. Тэр сайхан хүний зээ хүүгийн хувьд өвөөгөөсөө сурч мэдсэн зүйл их л байдаг байх даа?

-Юуны өмнө “Улаанбаатар таймс”сонины уншигчдадаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өвөө маань үндэсний бөхийн Ардын хувьсгалын дараа төрсөн анхны аварга. 1920-иод онд барилдаж байсан болохоор барилдааных нь хувьд үзэж харсан зүйл ховор л доо. Тэр үед одоогийнх шиг бичлэг энэ тэр хийх боломж байсан биш. Зүгээр л бөхчүүдийн ам дамжсан яриа болон нутгийн хөгшчүүлийн хууч яриаг сонсч байсан. Тэгээд ч өвөө маань намайг зургаан настай байхад өөд болсон. Тиймээс би сайн санадаггүй юм. Ямар ч байсан өвөө маань нэг удаа жин тээж явтал буур нь модон гүүр рүү цөмрөөд орчихсон гэдэг. Тэр тэмээгээ өргөж гаргаснаас хойш буур Жамъян гэж ард түмнийхээ дунд өргөмжлөгдөх болсон. Дээр нь мэдээж улсын баяр наадамд хоёр удаа түрүүлж, 12 удаа шөвгөрсөн сайн бөхийн үр удам гэдэг утгаараа өвөөгөөрөө бахархаж омогшиж явдаг.

-Та хэдэн настайдаа өвөөгийнхөө цолонд хүрсэн бэ?

-Би 37 насан дээрээ өвөөгийнхөө Даян аварга хэмээх том нэр хүндтэй цолд хүрсэн. Үнэхээр их билэгшээсэн шүү.

-Таны дээлийн захыг аав тань дандаа мушгиж хамтдаа давж босч байгаа харагддаг. Ааваараа дээлийн захаа мушгуулна гэдэг ховор хувь тохиол шүү?

-Би 1993 онд анх удаа улсын наадамд зодоглосон. Түүнээс хойш 17 жил аавтайгаа хоёулаа барилдаж явна даа.

-Таны дүү Батбаяр тэр болгон барилдахгүй юм. Уул нь хамт барилдвал Доржсамбуу гарди, Ёндонсамбуу начин гэдэг шиг сайхан сонсогдох болов уу гэж боддог юм?

-Батбаярын хувьд улсын харцага цолтой хүн. Уул нь бэлтгэл сургуулилтаа тогтмол хийгээд байвал хэнээс ч дутахгүй цолд хүрэх бие бялдар, хүч чадалтай. Тэгээд ч өөрөө нэг их сонирхдоггүй юм байгаа биз дээ, барилдаад явъя гэж боддоггүй юм шиг санагддаг.

-Тэгвэл та барилдахыг нь хүчлэж хамт бэлтгэл сургуулилт хийдэг үү?

-Хийлгүй яахав. Энэ талаар ярьж хэлдэг.

-Үндэсний бөхөөр залуучууд их гарч ирж байна. Харин Даян аварга таны хувьд хэр удаан барилдана гэж боддог вэ?

-Тухайн бөхийн хэр удаан барилдаж ямар амжилтад хүрэх нь өөрөөс нь шалтгаална. Угтаа бөх барилдана гэдэг зөвхөн бие бялдар, бяр тэнхээгээр хязгаарлагдахгүй. Оюун ухаанаа зөв ажиллуулж, биеэ зөв авч явах хамгийн чухал. Тэгээд ч өнөөгийн нийгэмд сайн муу, буруу зөв зүйлд уруу татагдах явдал байх шиг санагддаг. Хэрвээ тэр бүхнээс өөрийгөө холдуулж, зөв явах юм бол олон жил амжилттай барилдаж бололгүй яахав.

-Аварга хүн олон төрдөггүй. Таны араас аварга болохоор хараанд өртсөн ямар бөхчүүд байна вэ?

-Барилдаж байгаа бөх болгон том цолонд хүрэхийг хүсч мөрөөдөж л яваа. Гэвч цолонд хүрнэ гэдэг санаснаар бүтдэг амар зүйл биш. Асар их хүч хөдөлмөр, цаг зав, оюун ухаан, бие бялдрын тэсвэр хатуужил шаардагдана. Хичээж зүтгэж яваа залуусаас хэн нь аварга болж амжилт гаргахыг хэлж таашгүй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг, хэнийг нь гэж онцлох вэ дээ.

-Даян аварга А.Сүхбат бол таны нэгэн үеийн хүчтэй өрсөлдөгч байсан. Энэ үүднээсээ түүнийг зодог тайлахад танд ямар бодол төрж байв?

-Өрсөлдөгч хичнээн сайн байна, тэр хүний амжилт төдий чинээ сайн байх учиртай. Бидний үед зургаан залуу заан гэж гарч ирж барилдаж байлаа. Нэгэн үеийн заануудаа давахын төлөө өөрийгөө бэлдэж байсан гэж хэлж ч болно. Тэдний нэг Даян аварга А.Сүхбат. Бидний дундаас хамгийн том цолд хүрсэн үнэхээр монгол бөхийн авьяастай хүн. Барилдахад бэргэмээр гэх үү дээ. Зодог тайлахад нь харамсч байсан. Эрүүл мэндийн улмаас барилдах боломжгүй гэж байсан. Мэдээж хувь хүнд эрүүл мэндээс чухал юм гэж хаана байх билээ.

-А.Сүхбат аварга эрүүл мэндээс гадна монгол бөхөд оршиж буй явуургүй үзэл бодлыг тэвчилгүй тийм шийдэлд хүрсэн гэдэг. Бас дарамт шахалт ч байсныг үгүйсгэхгүй. Харин таны хувьд барилдахад саад болдог зүйл байдаг уу?

-Өнөөдөр монгол бөхөд найраа гэж юм өөрөөр хэлбэл мөнгө төгрөг өгч авалцах явдал байсаар л байгаа шүү дээ. Гэхдээ ид цэцэглэж байсан үеэ бодоход багассан. Үүнийг бөхчүүд дор бүрнээ ухамсарлаж ойлгож засах хэрэгтэй. Харин миний хувьд барилдахад ямар нэг саад болох зүйл байхгүй.

-Та заримдаа уначихааргүй бөхөд уначихаж байгаа харагддаг. Энэ нь санамсаргүй ч гэлээ тухайн өдрийн аз, одтой холбоотой байдаг байх. Тухайн үед таны хор шар буцалж өгнө биз?

-Монгол бөх өөрөө унаж давдаг жамтай гэдэг утгаараа унадаггүй бөх гэж байхгүй.Миний хувьд наадам, цагаан сарын барилдаанд хийморийн сан тавиулдаг. Нэг ёсны сэтгэлийн засал, бэлтгэл юмдаг уу даа. Нөгөөтэйгүүр өөрөөсөө зохих хэмжээний хор шар гаргаж тэмцдэггүй хүн амжилтад хүрэхгүй. Харин түүнийгээ ил гаргаж байна уу, дотоод сэтгэлдээ барьж чадаж байна уу гэдэг л чухал.

-Таныг Х.Мөнхбаатар арслантай нэлээд хэл амтай барилдаж байсныг санаж байна?

-Тэр үед би бөхийн дүрмээр л барилдсан. Тэгээд ч тэр барилдаан нэг их дуулиан шуугиан болоод байх зүйл биш. Монгол бөхийн дүрэмд зүүн талаараа хоёр бөх шуудагцалдаад, тэр шуудагны барьц тавилцсан нөхцөлд барилдааныг зогсоогоод зүүн талаараа золгоно гэж заасан байгаа. Мөнхбаатар арслан том цолтой бөх учраас тэр дүрмийг мэдэж байгаа гэж ойлгож байна. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд Цэнгэлдэх хүрээлэнд бөх тайлбарлаж байгаа тайлбарлагчид өөрсдөө дүрмээ сайн мэддэг баймаар санагдсан.Тухайн үед энэ барилдаан ийм дүрэмтэй гээд зарласан бол хүмүүс шуугиад байх байсан юм.

-Хойтон жилийн наадам хол байна даа гэдэг ч нэг л мэдэхэд наадам хаяанд ирдэг. Нэгэнтээ Даян аварга А.Сүхбат улсын наадамд түрүүлэхийн төлөө л барилддаг гэж хэлж байсан. Та бас тэгж боддог уу?

-Өмнөх жилүүдийнхээ бэлтгэлээс дутахгүй бэлтгэлээ хангана гэж бодож байгаа. Гэхдээ наадмын барилдааныг тааж хэлэхэд хэцүү. Угаасаа бөх хүн хэзээ ч уная гэж боддоггүй, давж түрүүлэхийн төлөө л барилдана шүү дээ. Түүн шиг амжилт гаргахад байнгын бэлтгэл сургуулилт маш чухал.

-Үзүүр түрүүнд барилдахаар гарахын өмнө танд юу бодогддог вэ?

-Манай Мөөеө багш надад “Нэг, хоёрын даваа эвгүй байдаг юм. Биеэ бариад ч байгаа юм шиг, болгоомжтой барилдахгүй бол хэцүү” гэж ярьдаг. Тийм учраас даваа болгон чухал. Өрсөлдөгчөө зөв үнэлж, дүгнэж барилдахгүй бол нөгөө “бөх хүн бүдүүн өвсөнд бүдэрнэ гэдэг шиг” юм болно шүү дээ.

-Ер нь үндэсний бөхийн шинэчлэлд та ямар байр суурьтай байна вэ?

-Үндэсний бөхийг орчин үетэй нийцүүлж явах ёстой гэж боддог. Үндэсний бөх асар олон жилийн түүхтэй. Энэ бүхэн монгол хүний өөрийн амьдралын хэв маяг уламжлал нь монгол бөхөд шингэж үлдсэн. Өөрөөр хэлбэл ард түмний өөрсдийнх нь бий болгосон соёл юм л даа. Тийм учраас дээрх мөн чанаруудыг нь алдагдуулахгүй байх ёстой гэж би үздэг.

-Та чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагч болоод удалгүй чөлөөлөгдсөн. Танаас хойш ч тамирчид гавьтай амжилт гаргаагүй. Харин одоо шинэчлэгдсэн гээд байгаа ч ард түмэн төдийлөн ач холбогдол өгөхгүй байх шиг байна. Ер нь чөлөөт бөхийг уналтын байдлаас гаргахын тулд яах ёстой гэж боддог вэ?

-Би чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагчаар нэг жил зургаан сар ажилласан. Одоо чөлөөт бөхийнхөө удирдах зөвлөлд ажиллаж байна. Чөлөөт бөх хэзээнээсээ нэр хүндтэй сайн явж ирсэн спортын төрөл шүү дээ. Ялангуяа 1960,1970-аад оны үед гайхамшигтай олон тамирчид амжилт үзүүлж байсан гэдэг утгаараа Монголын номер нэг спорт гарцаагүй мөн. Харамсалтай нь сүүлийн үед чөлөөт бөхийн амжилт, нэр хүнд унаж байна. Энэ уналтыг ганц би ч биш олон хүн олон жил системээрээ буруу явж ирсэн эсвэл удирдаж байсан хүмүүсийн буруутай үйл ажиллагаа, тамирчидтайгаа харьцаж байсан харьцаатай холбож үздэг юм билээ. Олон жил хуримтлагдсан зүйлээс болж энэ спорт хэцүүхэн байдалд орсон. Миний харж байгаагаар энэ байдлаас гарахын тулд ахиад хэдэн жил шаардагдана. Тэгээд ч сүүлийн үед чөлөөт бөхөөр барилдах авьяастай, арга техник сайтай залуучууд маш олноор гарч ирж байгаа. Тиймээс одоо амжилт гаргахын тулд Чөлөөт бөхийн холбоо, тамирчид багш дасгалжуулагчид нягт уялдаа холбоотой ажиллах нь хамгийн чухал. Энэ тал дээр зөв бодлого боловсруулах хэрэгтэй. Манайхны сургалт ерөнхийдөө жаахан хоцорчихсон дээр нь спортын анагаах ухаан нь үндсэндээ бүр алга болчихсон гэж хэлж болно. Бидний үед эм ууж сэргээш хэрэглэх нь битгий хэл хоолтой, хоолгүй замын зардлаа хайж яваад л барилддаг байлаа. Ийм түвшинд очсон гэхээр энэ спорт ямар хэцүү байдалд байсан нь харагдаж байгаа биз дээ. Санаагаар болдогсон бол тамирчдаа гадаад явуулж бэлтгэмээр, гаднаас сүүлийн үеийн шилдэг дасгалжуулагчдыг авчирч сургалтынхаа арга барил, системийг өөрчилмөөр байна. Цаг үе, бэлтгэл сургуулилт систем нь өөр болчихоод байхад манайхан 1960,1970-аад оныхоо системээр л яваад байгаа юм шүү дээ.

-Нэгэнт аваргатай уулзсаных хэд хэдэн хувийн гэмээр асуулт байна. Тамирчин хүний амжилтад эхнэрийн үүрэг их байдаг гэдэгтэй санал нийлэх үү?

-Тэгэлгүй яахав. Тамирчин хүний цаг завгүй хөдөлмөр, амжилтын 50 хувьд нь гэр бүлийн хүний үүрэг давхар явж байдаг. Дээр нь тамирчид бэлтгэл сургуулилт, барилдаанаас барилдаан гээд гэртээ байх нь ховор. Энэ үед ар гэрээ авч явах, үр хүүхдээ өсгөх гээд эмэгтэйчүүдэд ахадсан их ачааг нуруун дээрээ үүрдэг. Бас халуун хоол, өмсөх хувцсыг нь бэлтгэж ар талдаа санаа зовохгүйгээр бэлтгэл сургуулилтад нь явуулах юмсан гээд олон юмыг амжуулж байдаг хүмүүс шүү дээ.

-Монголчууд цагаан сараар аль болох шинэ дээл өмсөхийг боддог. Таны хувьд… Ер нь таны дээлэнд хэдэн метр материал ордог вэ?

-Наадам, цагаан сараар заавал шинэ дээл хийлгэж өмсдөг. Ямар өнгийн дээл өмсөхийг хань маань сонгодог. Миний дээлэнд есөн метр гаруй материал ордог. Харин 48 размерийн гутал өмсдөг.

-Та гэртээ их хөгжилтэй байдаг гэсэн. Ялангуяа эхнэрээ их цаашлуулдаг гэх юм билээ?

-Манай эхнэр энэ тал дээр надаас дутахгүй. Орой үдэш зав чөлөөндөө бие биенээ цаашлуулж марзганаж л суудаг юм.

-Даян аваргынх байнгын зочидтой, хөл хөөртэй байдаг байх. Ялангуяа Доржсамбуу гардийнх танайх хоёрыг гэр бүлийн найзууд гэдэг?

-Манайд наадам, цагаан сар гээд жилдээ хоёр том цугларалт болдог юм. Бусад үед ч гэсэн ер нь хөл ихтэй талдаа. Доржсамбуу гарди бид нар нэг үеийн бөхчүүд. Бие биенийхээрээ орж гардаг сайн найз нөхөд. Ер нь тэгээд бөх хүн монголчуудын хайр хүндлэлийг хүртэж, тэр нь цаг ямагт мэдрэгдэж байдаг нь сайхан байдаг юм. Хамгийн гол нь тэр их хайрыг дааж явах нь нэн чухал. Тэр ч утгаараа би гаргасан амжилтдаа эзэн болж, ард түмний өгсөн нэр хүндийг хамгаалж явахыг эрмэлзэж явдаг даа.

Д.Нэргүй
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Wed Mar 24, 2010 7:02 pm

Монгол улсын харцага Д.Баасандорж: Багш нар намайг “хачин” барилдаантай гэдэг…

-Таныг нэлээд хожуу барилдсан гэх юм билээ?

-Тийм шүү. 22-той анх барилдаж эхэлсэн. Хотод ирээд заалны барилдаанд анх барилдаж байлаа.

-Нутагтаа байхдаа огт барилдаж байгаагүй хэрэг үү?

-Барилдаагүй ээ. Өсөхбаярыг л бөхийн секцэнд явуулдаг байснаас биш би өөрөө ер барилдаагүй. 2000 оны сүүлээр 11 сард шиг санаж байна. Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд нэг давбал том бөхчүүдийн барилдаанд оруулдаг юм гэнэ лээ гэж сонсоод орж барилдаад нэг давчихаад улс тунхагласны ойн барилдаанд анх гарч барилдсан юм. Тэр үед Баяраа гарьд заан цолтой барилддаг байсан. Баяраа заанаар хоёр даваад гурвын даваанд Балжинням аваргад унасан. Тухайн үедээ том барилдаанд хоёр давчихлаа гэж их бэлгэшээсэн шүү.

-Тэгэхээр бэлтгэлгүйгээр барилдаж эхэлсэн байх нээ?

-Хийгээгүй ээ. Би тэр үед ажил хийнэ. Харин Өсөхөө маань манайд байгаад бэлтгэлээ хийдэг байсан. 2001 оны өвлөөс л бэлтгэл хийж эхэлсэн юм. А.а Сүмбээ, у.н Р.Ганхуяг бид хэд “Хилчин” спорт хорооны тамирчин болсон.

-Тэр үед таныг тосч авсан багш тань ямар хүн байв?

-Яг тодорхой багш гэхээр хүнгүй, тэгс ингэс хийгээд л, найз нөхөдтэйгээ бужигнаад л ихэвчлэн сайн дурын л бэлтгэл хийдэг байсан. Манай Булганы Ганбаяр начин тэр өвөл хүчний бэлтгэл хийлгэдэг байсан. Тэнд очиж хүчний бэлтгэл бага сага хийнэ. Тэгж яваад зун нь аймгийн начин болсон. Аймгийн начин цол хүртсэн хүн чинь барилдахаас яахав /инээв/.

-Аймагтаа авсан цол уу?

-Тийм. Тэр өвөл бэлтгэл хийгээд зун нь аймагтаа очиж барилдаад тав давж начин цол авсан юм. Аймгийн начин болчихоод намар ирээд хэсэг зуур барилдалгүй байж байгаад өвлөөс нь барилдсан. Тэгээд 2002 он гараад aймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд барилдсан чинь а.а Ганхуягтай үлдээд үзүүрлэсэн юм. Дараа нь багш нарын баярын барилдаанд байх аа, гурвын даваанд Сүхбат аваргыг хаяж байлаа. Тэр үеэс л тогтмол бэлтгэл хийж эхэлсэн дээ.

-Аймгийн арслан цолыг тэр жилээ авсан уу?

-2001 онд начин болоод 2002 онд унаад, 2003 онд түрүүлж аймгийн арслан цолоо авсан. Тэгээд 2005 онд улсын начин, 2007 онд харцага болсон.

-Аймгийн арслан цолтой байхдаа аймаг цэргийнхний барилдаанд тун сайн барилддаг байсныг тань мэдэх юм байна?

-Тэр барилдаануудад үзүүр түрүүнд үлддэг л байсан. Тэр үед 128-196 хүртэл тооны бөх барилддаг байсан 128-д хүрэхгүй ч Аймгийн начин цолтой бөх гурвын даваанд ам авах тохиолдол ч гардаг байсан.

-Тэр үед таны ид өрсөлдөн хүч үзэж явсан үе тэнгийнхэн тань өнөөдөр ихэвчлэн улсын цолтой бөхчүүд болчихсон байна уу?

-Тэгэлгүй яахав. Т.Мөнгөнцоож, М.Батжаргал, Т.Амартүвшин, Д.Амгаланбаатар, Д.Батболд гээд ихэвчлэн улсын цол авчихаж дээ. Мөн Сүмбээ, Санчир гээд байна, одоо ч сайн л барилдаж байна.

-Та улсад хэдэн жил барилдаад начин цол авсан бэ?

-Хоёр жил барилдаад начин болсон. 2003 онд анх барилдаад у.х Ганхуягт унаад, 2004 онд барилдаагүй, 2005 онд тав давж начин болсон.

-Тухайн үедээ цол бодож барилдсан уу?

-Манай аймгийн наадам улсын наадмын өмнө болсон юм. Тэнд түрүүлчихээд улсад ирж барилдаад гурвын даваанд унасан. Тухайн үед улсын цол ёстой боддоггүй байсан. Аяндаа зааланд барилдаад улсын цолтой бөхчүүдийг даваад ирэхээрээ ч юм уу, улсын цолонд ойрхон бөхийн шагнал хүртээд ирэхээрээ ” Улсын цолонд хүрчихэж болдоггүй юм болов уу” гэж боддог юм билээ. 2005 бол “Энэ жил ямар ч байсан начин болъё “л гэж бодсон шүү. Тэр жилийн цагаан сарын барилдаанд тухайн үедээ аймгийн цолтнуудаас би ганцаараа л дөрөв давж байсан юм. Тэр үед бидний дээд үеийн аварга, арслан гарьд, заан цолтнууд ид байсан үе. Аймгийн цолтой бөх заал танхимд дээшээ үзээд байх нь ховор байсан цаг. Тэгэхэд цагаан сараар сайн барилдчихлаа, хичээгээд бэлтгэл сургуулиа сайн хийж, сайн барилдъя гэж зорьсон. Дөрвийн даваанд М.Баяржавхлан зааныг харцага байхад нь оноолт таарсан. 2002 онд дөрвийн давааны оноолт гарсан байх аа? Ямарч байсан заануудын дараа харцагуудтай л оноолт таарч байсан юм даг. Тавын даваанд Б.Одхүү начин гурван хүнээс намайг амалсан. Тэгээд л үзсэн дээ. Их л хашир, нягт барилдъя гэж бодсон.

Тухайн үед тавын даваанд барилдаж байхад их л хэцүү байсан. Ямар ч байсан надад дутах зүйл байхгүй шүү гэж бодоод өөрийгөө ирлээд, зоригжуулаад барилдсан. Одоо бодоход “Сайхан барилдаад л начин болж дээ” гэж боддог юм.

-Дараа жил нь дөрөв дээр унасан билүү?

-2006 онд би дөрвийн даваанд харцага Амартүвшинг начин байхад нь оноолт таараад, барьц сонгуулаад унасан. Тэгээд 2007 онд харцага болоод, тэрнээс хойш тавын даваанд л унаад байх шив дээ /инээв/.

-Өнгөрсөн зуны наадамд та тавын даваанд унасан. Харин намар танд чимэг нөхөж олгосон. Тэр талаар хүмүүс олон янзаар л ярьцгаах юм. Та өөрөө ямар бодолтой яваа бол…?

-Чимэг нөхөж олгосоон. Гэхдээ энэ талаар “Зууны мэдээ” сонин хоёр хүний хооронд яс хаяж байгаа юм шиг, надтай ярилцлага хийгээгүй мөртлөө “Баасандорж харцага тэр хоёр бөхийн барилдах эрхийг хасах байсан гэдэг асуудлыг хөндлөө” ч гэх шиг шал худлаа мэдээлэл тавьсан байх юм. Би тэрийг нь дөнгөж өчигдөрхөн интернэтээс олж харлаа л даа. Энэ чинь муухай ш дээ. Сэргээш хэрэглэсэн үү, үгүй юу, цол чимэг хураах уу, үгүй гээд тэр бүхэн чинь бидний мэдэх асуудал биш шүү дээ. Шийдвэр гаргадаг, зохион байгуулдаг газрууд нь л мэддэг юм байгаа биз. Би тэр асуудлын тухай юу ч яриагүй. Гэтэл тийм сонин зүйл бичээд гаргачихсан байх юм. Би Соронзонболдод “Энэ бол чи бидний мэдэх асуудал биш. Надад бодож санах зүйл байхгүй шүү” гэж хэлсэн.

/Намаржингаа яригдсан допингийн шуугианы талаар харцага ийн үгүүлээд интернэтэд тавигдсан элдэв мэдээллийг уншаад багагүй эмзэглэсэн тухайгаа “Монгол бөх маань олон онцлогтой. Дэлхийд хаана ч байхгүй өв соёл шүү дээ. Олон утга агуулга илэрхийлсэн малгайтай. Барилдаандаа яг зохицсон сайхан монгол гуталтай. Ер нь монгол улсын тусгаар тогтнолын тoд илэрхийлэл болсон спорт гэж боддог. Монгол улс юугаараа бусдаас ялгардаг вэ гэвэл хамгийн эхэнд монгол бөхөө л нэрлэнэ. Саяхан интернэтэд монгол бөх спорт мөн үү гэх маягийн зүйл гарсан байх юм. Зарим нь спорт биш зүгээр л наадгай ч гэсэн байх шиг… Үндэсний бөх бол спорт мөн шүү дээ. Спорт, спортдоо хүнд спорт. Гар хуруу бэртэх бол наад захын л асуудал байдаг. Бөх спорт биш юм бол энэ олон хүн бөх үзэх гэж яагаад ирээд байгаа болж таарах вэ? Наадмаар л гэхэд бөх үзэх гээд төв цэнгэлдэх дүүрэн хүн цугладаг биз дээ. Ямар сэтгүүлч нь тийм сэдэв хөнддөг юм бүү мэд” хэмээн сэтгэл зовнин ярьсан юм./

-Одоо танд заан цол хэр бодогдож байна?

-Би ч заан цол бодоод, зориод яваа зүйл байхгүй ш дээ. Би харцага цолондоо дуртай. Өөрийгөө цолныхоо хэмжээнд барилдаж яваа гэж боддог. Заан бол мундаг том цол шүү дээ. Би чинь начин болдог жилээ бэлтгэл их сайтай байсан. Тэрнээс хойш бэлтгэлээ тийм ч эрчимтэй хийхгүй байгаа. Хүмүүс намайг мэднэ дээ. Би тэгж уйгагүй, цаг наргүй бэлтгэл хийгээд байдаг ч хүн биш л дээ. Харцага болдог жилээ би ажил ихтэй, хөдөө гадаа их явдаг байлаа. Наадмын бэлтгэлд л гарсан. Харцага болчихно ч гэж санаагүй. Тэр наадамд том цолтой бөхчүүд дөрөв, тавын даваанд нэлээд унасан болохоор зургаагийн даваанд надад ам авах боломж олдсон. Би гурван хүнээс начин Ж.Бат-Эрдэнийг амалж авсан. Тэгээд л давж харцага болсон доо.

-Та цагаан сарын барилдаанд тун сайн барилдах юм аа. Энэ барилдааныг хүмүүс их онцлоод байдаг даа?

-Цагаан сарын барилдаан бол сайхан барилдаан л даа. Би аймгийн цолтой байхдаа цагаан сарын барилдаанд гурав давж үзэх юмсан гэж боддог байсан юм. Тэгээд начин болдог жилээ cap шинээр дөрөв давчихаад туг тойрч явахад их л сайхан санагдаж байсан. Одоо ч гэсэн cap шинийн баяртаа гурваас дээш давах юмсан гэж бодож ирдэг. Өнгөрсөн жил шөвгийн дөрөвт үлдээд Өсөхбаяр аваргад унасан, энэ жил наймд үлдээд мөн л Өсөхөө аваргад уналаа. Миний хувьд бол хангалттай сайхан барилдлаа гээд сэтгэл өндөр байгаа. Цагаан сарын барилдаандаа сайхан барилдахаар сэтгэл хүртэл сайхан байдаг юм аа.

-Та аймгийн арслан байхдаа давуулж гуядах, хагалж цохих, мэхүүдийг мундаг хийдэг байсан. Бас таны ширвэх мэх ч тун халгаатай харагддаг. Энэ мэхүүдээ одоо хийж байна уу?

-За даа, хааяа л хийх юм даа. Ер нь ховордчихсон байна. Тэр үед чинь гараад дайраад л, дайраад л барилдчихдаг байлаа. Нэг удаа аймаг цэргийнхний 128 бөхийн барилдаанд ухасхийж хагалж цохиж давсаар түрүүлж байсан удаатай. Гараад л хагалж цохичихоод байхаар ямар юмных нь хөлс гарахав, яаж ч ядрах билээ дээ. “Нэг мэхийг долоон даваанд бүгдэд нь хийгээд түрүүлчихдэг сонин л юм” гээд тухайн үедээ найз нөхөдтэйгээ ярилцаад инээлдэж байсан юмдаг. Бас нэг хэсэг давуулж гуядах, ширвэх мэхийг нэг их хийдэг байлаа. Одоо ч барилдаж байгаа бөхчүүд бүгд их барилдаанч болчихсон, хэн хэнийхээ барилдааныг их мэднэ. Нэг мэхийг байнга хийгээд даваад байхад хэцүү болсон цаг шүү дээ. Гэхдээ боломж таарвал энэ мэхүүдээ хийчих гээд л байдаг юм.

-Таны хамгийн анх сурсан ямар мэх байдаг вэ?

-Багш нар маань надад “Чи их хачин барилдаантай. Чамд ч юуг нь заахав дээ. Нэг бол ширвээд, эсвэл нэг эвгүй өшиглөчихнө. Наад мэхүүдээ л хийгээд явж бай даа” гэдэг байсан. Миний унаган мэхүүд л юм даа. Хүүхэд байхдаа үе тэнгийнхэнтэйгээ ноцолдохоороо энэ мэхүүдээ л хийдэг байсан.

/Баасандорж харцагыг тун эвгүй барилдаантай гэлцэх нь бий. Тэгвэл эвгүй барилдаантай харцагад ямар бөх эвгүй байдаг тухай сонирхоход “За даа, барилдаж үзээгүй бөх болгон л эвгүй шүү дээ. Гэхдээ эвгүй бөхтэй эвтэй талаар нь л барилдахыг боддог. Бас ч үгүй хэдэн жил барилдаад ирэхээрээ барилдаан мэдэрдэг болдог юм шиг байгаа юм. Сүүлийн үед нэг хоёрын давааны оноолт бас л чанга болсон шүү. Би чинь заримдаа нөгөө а.н Бүрэгтөгстэй таарахаараа яваад л өгнө шүү дээ” гээд инээж сууна лээ./

-Та одоо бэлтгэлээ хаагуур хийж байна?

-Саяхнаас манай Булганы бөхчүүд цуглаад үндэсний бйхийн бэлтгэл хийж байгаа. Тэнд нутгийнхантайгаа хийж байна даа. Хааяа “Тайхар” клубт очиж хүчний бэлтгэл хийнэ.

-Та хүчний бэлтгэл хэр хэмжээгээр хийдэг вэ?

-Их бага хэмжээгээр хийдэг /инээв/. Том, хүнд юм энэ тэр нэг их өргөдөггүй ш дээ. Өөртөө тохируулаад тааваараа, биеэ чангаруулах төдий л хийдэг юм, өвлийн цагаар. Тэрнээс биш том жингээр шахаад, хүндээр суугаад байж чаддаггүй юм аа.

-Таны өндөр, жин хэд байгаа вэ?

-188 см өндөр, 120 гаруй кг-тай л байна даа.

-Таныг ажиглаж байхад нэг их жин нэмж харагдахгүйгүй юм аа?

-Би чинь ерөнхийдөө жин багатай талдаа хүн шүү дээ. Бага багаар л нэмэгдэх юм. Одоо ч нас ч явчихлаа, нэмэгдэхээс ч яахав. Би өөрөө жин нэмэе ч гэж нэг их боддоггүй юм. Зун амраад, айраг цагаа уугаад ирэхээр 5-10 кг нэмэгдсэн л байдаг. Энэ зун наадмаар жин минь нэлээд багасчихсан, 107-108 кг болчихсон байсан. Наадмын дараа нутагтаа очиж айргаа уугаад намар ирсэн чинь 120 гарчихсан байна лээ. Энэ бол манай нутгийн онцлог л доо. Айраг уугаад хэдхэн хоноод л жин нэмээд, гүзээ суугаад, цайраад ирдэг юм.

-Айргийг бол “мундаг” ууна биз?

-Айраг ууна шүү. Сайхан айргийг бол нэлээд уучихна. Өөрөө ч сайхан айраг эсгэж уух дуртай. Би чинь багаасаа гэрийнхээ айргийг хөрөнгийг нь өөрөө тааруулж, эсгэдэг байсан болохоор айргандаа их анхаарал тавьдаг. Өөрөө гардаад эсгээд, амсаад, уугаад өсчихсөн болохоор баргийн айргийг голоод уухгүй шүү дээ. Хотод гэр барьчихсан зараад байгаа айргуудыг ямар айраг гэх вэ дээ. Худалдааны айрагнаас ганц шаазан ч ууж чадахгүй юм билээ. Уух нь битгий хэл үнэртэхэд л ямар айраг вэ гэдэг нь мэдэгддэг юм.

-Та өөрийн гэсэн адуун сүрэгтэй юу?

-Байлгүй яахав. Миний ах нутагтаа байдаг юм. Ахынд миний хэдэн адуу байдаг. Би багаасаа адуу малтай л ноцолдож өссөн болохоор өвөл, зун гэхгүй л нутаг руугаа очих дуртай.

-Айраг бүлэхээр гарт их бяд суудаг гэх юм билээ?

-Мөрөө чилтэл л айраг бүлнэ шүү дээ. Гарт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг л байж таарна. Ерөөсөө хөдөө өссөн хүүхэд гэдэг чинь цаанаа нэг бядтай болж өсдөг гэдэг шүү дээ.

-Эмнэг догшинд хэр вэ?

-Хөдөө байхад хийх ёстой ямар л ажил байна, тэрийг л хийнэ шүү дээ. Даага, шүдлэн сургах нь эрэгтэй хүүхдийн л ажил байдаг. Мэдээж тэр нь эмнэг л байгаа. Үе тэнгийн хүүхдүүдийн адил, хөдөөний хүүхдийн хийх ёстой бүх ажлыг л хийж өссөн дөө. Эмнэг догшныг сургахыг нь сургаад л… бас хангай газар болохоор түлээ модоо бэлтгэнэ. Тэр орчноосоо шалтгаалаад нэлээд бяджиж өссөн юм болов уу даа. Хөдөөний хүүхдүүд чинь хүчний ажил харьцангуй ихээр хийж өсдөг. Хотод төрсөн хүүхэд өөр л дөө, арай сул ч юм уу? Харцага Ганхуягийг аав нь хичээл тарангуут манай Бүрэгхангайд аваачаад орхичихдог байсан юм. Хөдөө зусаад намар л гэртээ харина. Одоо Ганхуяг “Хэрвээ би тэгж хөдөө очдоггүй байсан бол хэцүү шүү. Тэр сайхан байгаль, цаг агаар, цагаан идээн дээр очдог байсан минь хотын хүүхэд надад их нөлөөлсөн” гэж ярьдаг юм.

-Та ойрд нутаг явав уу?

-Сая цагаан сараар очиж шинэлээд их нас, соёолонгийн уралдааныг машинаар дагаж хийморио сэргээчихээд ирлээ.

-Таны цагаан дээл их содон харагдаад байдаг…?

-Намар бөхийн өргөөнд байдаг оёдлын Эрдэнэцэцэг эгчээр хийлгэж өмссөн юм. Нэлээд зузаан дээл шүү. Дотор сууж байхад дээл жаахан нимгэдээд байдаг юм. Тийм болохоор зузаан материалаар зориуд оёулсан юм.

-Өсөхбаяр заан таны эгчийн хүүхэд гэдэг байх аа, ах дүүс хамт барилдаж байгаа үед бие биенээ анхаарах, чагнах тал гарна биз?

-Тийм шүү. Анх заал танхимд хамт барилдаж байхдаа бие бие рүүгээ анхаараад, анзаараад байдаг байсан. Одоо бол наадмаар л гэхээс бусад үед бол гайгүй дээ. Гэхдээ барилдаанаа ярилцах, ярьж зөвлөх юм байлгүй яахав.

-Та хоёр ойрд ер нь таарч барилдаагүй байх аа?

-Барилдаагүй. Аймгийн арслан байхдаа бид хоёр удаа үзүүр түрүүнд үлдэж байсан. Тэрнээс хойш бараг таарч барилдаагүй санагдана. Аа тийм, Булганд болсон олимпийн аваргын наадмаар би тавын даваанд амалж аваад Өсөхөө давсан юм байна. Өөр ч барилдаагүй дээ.

-Танайханд барилддаг хүн байсан болов уу?

-Байлгүй яахав. Манай өвөг эцэг тухайн үедээ хошуу, овоо, уул тайлгын наадамд гайгүй барилддаг байсан гэнэ лээ. Гомбо зааны үеийн хүн л дээ. Хорол заан, Шагж арслан зэрэг бөхчүүдтэй барилдаж байсан гэдэг аман яриа байдаг юм. УАЗ-469 машины жолоочтой тонгойгож зогсоод ярилцаж байгаа зураг нь байдаг юм. Тэгэхээр их нэлээд өндөр хүн байсан юм шиг байгаа юм. Би өвөөгөө мэдэхгүй л дээ. Зургийг нь л харж байхад тэгж бодогддог юм. 69 машин чинь нэлээд өндөр шүү дээ, тийм ээ?

-Дэвжээдийн барилдаан удахгүй эхлэх гэж байна. Булганы багт таны нэр байсан. Тэр барилдаанд хэр бэлдэж байна?

-За даа, байдгаараа байж байгаад л барилдана даа. Доржсамбуу гарьд орно шүү л гээд байгаа. Бултах гэж үзээд загинуулсан. Нэрийг чинь өгчихсөн байгаа шүү гэж байна лээ.

/Бөхийн барилдааныг хараад сууж байхад тийм гэж хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж сэтгэлийн таашаал авдаг тухайгаа үзэгчид ярьдаг. Харин бөхчүүд маань өөрсдөө монгол бөхөөсөө юу мэдэрдэг талаар би ярилцсан бөхчүүдээсээ асуух дуртай. Харцагаас энэ тухай асуухад “Би бөхөөс юу мэдэрдэг гэхээсээ илүү өөрөө барилдаагүй үедээ телевизээр ч юм уу, бөхийн өргөөнд орж ирээд бөхөө үзээд суух их сайхан байдаг. Өөрөө барилдаж байгаа үедээ нэг их анзаарахгүй мөртлөө хажуунаас нь харахаар нэг л сайхан байдаг юм.” гэж хариулав./

-Бөх хүнд аа, хор шар гэж зүйл байх ёстой гэдэг. Та хэр аатай, шартай хүн бэ?

-Өрсөлдөгчөө давахын тулд шартай байлгүй яахав. Гэхдээ зөв шар байх хэрэгтэй. Би шартай, аатай хүн гээд өрсөлдөгчөө нудраад, нидрээд байж болохгүй л дээ. Шаралхах үе гарна аа, гарна. Намар болсон Доржсамбуу гарьд бид хоёрын барилдааныг санаж байна уу?
Тэгэхэд бид хоёр маргалдаад би барилдааныг орхиод явчихсан. Дараа нь Доржсамбуу гарьд надад “Элэг бүс, сэнжгээ бариагүй нь миний буруу, дахиад гурван минут сунгачихаад байхад хаяад явчихсан чиний буруу шүү” гээд бид ярилцаад, ойлголцоод инээлдээд л өнгөрсөн. Гэтэл хүмүүс тэрийг сүр бадруулж, дөвийлгөөд “энэ хоёр яав, юу болов” гээд баахан шуугисан юм шиг байгаа юм. Барилдааны үед тиймэрхүү жижигхэн хор шар, хэн хэнийгээ хаях гэсэн мэрийлт байлгүй яахав. Бид хоёр хэн нэгийгээ худлаа үнэн яриад хуурч хулхидаад хаячихсан зүйл байхгүй. Бид хоёр барилдсан, барьцан дээрээс болоод маргасан. Өөр юу ч болоогүй гэдгийг би ч, Дооёо гарьд ч хэлдэг.

“МҮБХ даваа болгоныг цолтой, дөрвийн давааг оноолт болгож, бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлдэг болсон гээд нэлээд шинэчлэлт хийсэн шүү дээ.
Амжилтаар нь эрэмбэлдэг болсон нь гэхэд бөхчүүдийн хувьд их чухал асуудлыг шийдсэн. Урьд нь таван удаа 5 ч бай, 10 ч бай шөвгөрсөн бөхийн өмнө ганцхан удаа 5 давсан бөх байдаг байлаа шүү дээ. Үүнийг өөрчилснөөр хүн болгон даваагаа ахиулахын төлөө барилддаг болсон.

Ерөнхийдөө одоо оноолттой оноолтгүй илүү сонирхолтой, илүү шударга сайхан барилдаанууд гарахаар байна. Хараад байхад аймгийн начин цолтой бөх дөрвийн даваанд аварга, арслантай таарахгүйн тулд заавал аймгийн наадамд барилдаж, арслан болж байж тэднээс мултрах жишээтэй. Энэ бүхнээс үүдээд би хааяа боддог юм. Дөрвийн давааг хуучнаар нь ам авдаг болговол ямар бол… гэж. Яагаад гэвэл амжилтаар нь эрэмбэлдэг болсон нь нөгөө найраа энэ тэрээ засчихсан байхгүй юу. Тийм болохоор одоо ам авсан ч ялгаагүй, шударга сайхан барилдаан гарахаар цаг болчихсон юм уу даа гэж бодогдоод байгаа юм.

Дээхэн үед долоо давж заан болж чадахгүй бол хэн нэг начин найраа хийхээс өөр яахав. Харин одоо бол огт өөр шүү дээ. Харцага гээд бас нэг сайхан цол байна. Хэн ч гэсэн цолоо ахиулъя л гэж бодно биз дээ?
Сүүлийн үед хөөмий, морин хуур, дээл хувцсаа хятадуудад алдах нь гээд байгаа үед уламжлал уламжлалаараа, байсан юм байснаараа үлдвэл зүгээр юм болов уу гэж бодогддог юм. Бас ойрноос элэг бүсийг солиулсан нь их аятайхан болчихсон байгаа. Тэрнээс өмнө гар авчих гэсэн янз бүрийн элэг бустэй бөхчүүд цөөнгүй байсан. Бас шуудаг өргөн байх их хэцүү байдаг юм. Нэлээд хэдэн жилийн өмнө өргөн шуудагтай бөхчүүд олон байсан.
Одоо зохицуулаад бас их гайгүй болчихсон шүү дээ. Энэ мэт авууштай зүйлүүд их байгаа шүү. Бас цагаан сараар 512, улсын наадмаар 1024 бөх барилдуулахад болохоор болчихсон байна. Өмнө 512 бөх бүрдүүлэх гэж баахан цэргүүд авчираад барилдуулдаг байсан гэдэг.

Одоо бол бөхөөр хичээллэж байгаа залуусын тоо маш их өссөн шүү дээ. Чи бид хоёрыг энд ярилцаад сууж
байхад дээр зааланд 400 гаруй аймаг цэргийн цолтон барилдаж байна. Энэ бол бөх хөгжсөний наад захын жишээ юм даа.

С.Бадамгарав
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby goalman » Thu Mar 25, 2010 2:32 pm

Сайхан бөх шүү...
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Sat Mar 27, 2010 11:37 am

Монгол улсын өсөх идэр начин Г.Эрхэмбаяр: Жижиг биетэй болохоор тэр үед бусдаас илүү бэлтгэл хийх шаардлага байсан

-Таны төрж өссөн нутаг ус, аав ээжийн тань талаар ярилцлагаа эхлэх үү?

-Манай аав ээж хоёр Завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул хүмүүс. Би өөрөө Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрж өссөн. Аавынхаа хэлснээр төрсөн нутаг усаараа овоглоод л барилдаж явна даа. Аав ээж хоёр минь хар багаасаа нутгаасаа гарч хот суурин газар сургууль соёл гэж яваад Сэлэнгэд очиж суурьшид олон жил ажиллаж амьдарсан л даа. Манай нутаг уугуул иргэд гэвэл ховор. Амьдрал ахуй хөөгөөд энд тэндээс ирсэн суурьшмал хүмүүс олон байдаг юм. Миний ээж хүний их эмч мэргэжилтэй. Аав маань насаараа механик хийсэн дээ. Би эцэг эхээсээ ах дүү зургуулаа. 2 охин, 4 хүүтэй. Би айлын тав дахь, одонгийн хүүхэд /инээв/. Дороо нэг эрэгтэй дүүтэй.

-Та багадаа хэр дүрсгүй хүүхэд байсан бэ?

-Ер нь л хөдөлгөөнтэй. Юм юманд өртөмтгий, сахилгагүй талдаа л хүүхэд байлаа. Аав минь нутаг орондоо барилддаг, сумын заан цолтой хүн байсан. Намайг бөх болгохыг их хүсдэг болохоороо тамирын сургуульд оруулсан. Харамсалтай нь хар багаас минь бөх болгоно гэж харж, дэмжиж, хүсч явсан аав минь хүүгээ улсын цол авахыг нь харж амжаагүйд нь жаахан харамсаж л явдаг юм.

-Дөрвөн эрэгтэй хүүхэд гэхээр гэртээ бол ноцолдоод, барилдаад сүйд хийнэ биз дээ?

-Би хоёр ахтайгаа насны хол зөрүүтэй л дээ. Тэд маань эрт сургууль соёлын мөр хөөгөөд явчихсан болохоор би гэртээ бага дүүтэйгээ барилдана, сургуулийнхаа секцэнд явна. Тэрнээс биш ах нартайгаа барилдаж, ноцолдоод байсангүй.

-Бөхөд дурлах болсон шалтгаан юунаас үүдэлтэй бол…?

-Намайг бөхөд дурлах, бөх болох эх суурийг минь тавьж өгсөн хүн бол улсын начин Мижиддорж багш минь юм. Дунд сургуульд байх үед минь намайг анх чөлөөт бөхийн секцэндээ аваад хоёр гурван жил хичээллүүлсэн. Тэр үед аймгийн аварга. улсын аварга шалгаруулах тэмцээнүүд болон Улан-Үд хотод болсон тэмцээн уралдаанд оролцож байсан. Тэгж байтал багш маань ажил амьдралын шаардлагаар хот руу шилжээд нөгөө секц маань хаагдчихсан. Хэрвээ тэр секцэндээ явж Мижгээ багштайгаа хичээллэж байсан бол арай эрт амжилтанд хүрэх боломж байсан болов уу гэсэн бодол хааяа төрдөг юм. Дунд сургуулиа төгсөөд хотод ирж Их шавийн дээд сургуулийн оюутан болсом. Аав минь улсын заан Д.Цэнд-Аюуш ахтай их ойр дотно нөхөрлөдөг байсан. Тэгээд Цэнд-Аюуш заанаас намайг болгож өгөөрэй гэж гуйсан юм шиг байгаа юм. Тэгээд л намайг хотод ирэнгүүт бөхийн сургуульд оруулж, зааж чиглүүлж өгсөн хүн юм шүү дээ. Тийм болохоор бөхийн спорт руу намайг хөтөлсөн хүн гэвэл Цэнд-Аюуш зааныгаа дурдахгүй байхын аргагүй. Намайг бөх болгох гэж зорьсон Цэнд-Аюуш зааныхаа итгэлийг алдалгүй, хойшид улам сайн барилдана аа.

-Таныг Ц.Баярсайхан зааны хамаатан гэх юм билээ?

-Баярсайхан заан миний ээжийн талын хамаатан. Нагац эмээгийн минь төрсөн дүүгийн хүүхэд л дээ. Би чинь ээжийнхээ талаас бөхийн удамтай хүн. Ээжийн минь төрсөн дүү нь Эрдэнэбулган гэж аймгийн арслан цолтой бөх байсан. Өнгөрсөн жил өөд болсон. Хүүхдүүд нь барилдах сонирхолтой байгаа. Тэднийгээ гайгүй барилдах болов уу гээд горьдоод, хараад явж байгаа.

-Бөхчүүд зун наадам хэсээд, эсвэл амраад явчихдаг. Харин Элбэг харцага та хоёрыг зун хүртэл амралгүй бэлтгэл хийдэг байсан гэж сонсож байсан юм байна?

-Миний хувьд тийм ч том бие хаатай хүн биш. Гэхдээ эцэг эхийнхээ заяасан бие бялдрыг голохгүй л дээ. Ерөнхийдөө жижиг биетэй болохоор би, бусдаас илүү бэлтгэл хийж байж, заал танхимд их барилдаж байж амжилт гаргана уу гэхээс, мөрөөрөө явж байгаад юманд хүрчихгүй. Үүнийг минь Элбэг багш маань бас анзаараад тэр, үед бэлтгэл их хийлгэдэг байсан болов уу.

-Аймгийн цолнуудаа хэд хэдэн онд авсан бэ?

-1997 онд оюутан болсон цагаасаа хойш цол авч амжилгүй явж байгаад 2001 онд сургууль төгссөн жилээ Г.Элбэг багштайгаа Хөвсгөл аймгийн 70 жилийн ойд очиж барилдаад зургаа даван тухайн үедээ өсөх идэр аймгийн начин цол авсан юм даг. Дараа нь 2003 онд. Дархан-Уул аймгийн наадамд найм даван түрүүлээд аймгийн арслан цол хүртсэн. Тэр жилийнхээ наадмаар улсын начин болоод 2006 онд 800 жилийн ойгоор цолоо баталж өсөх идэр чимэг нэмээд өдий хүртэл барилдаж байна даа.

-Дараагийнх нь наадмуудаар дөрөв, тавын даваанд өвдөг шороодсон санагдана?

-Харин тийм ээ. Их юм бодоод, мөрөөдөөд барилдахаар тэгдэг юм уу, ер нь тэгээд улсын наадмын дэвжээ гэдэг чанга юм байна лээ. Жил ирэх тусам л ойлгож, мэдэрч байна шүү. Гэхдээ эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үг бий. Ямар ч байсан бэлтгэл сургуулиа сайн хийгээд зүтгэж явахад бөхийн босоо цагаан хийморь ивээх болов уу гээд л горьдож явна.

-Өнгөрсөн зуны наадмаар дөрвийн даваанд унасан Отгонбаяр начинтай өнөөдөр бас таарсан байсан, та хоёр наадмаас хойш дахиж барилдсан уу?

-Барилдсаан, барилдсан. Тухайн үед миний бэлтгэл дутуу, Отгонбаярын бэлтгэл сайн байсан байх. Нэгэнт шударга сайхан үзээд л унасан болохоор тэрэнд гуньж гутраад байх юу байхав дээ. Өнөөдөр бас харгүй сайхан үзээд л би давлаа.


-Санаанаас гардаггүй дурсгалтай барилдаан олон л байгаа байх даа?

-Би Их шавьд оронгуутаа тууштай бэлтгэл хийгээгүй юм аа. 1999 оноос зааланд анх барилдсан. Анагаахын дээд сургууль дээр барилдаан болдог байсан шүү дээ? Тэнд анх Даваасамбуу начинг аймгийн арслан цолтой байхад нь таарч барилдаад нүүр амаа шудруулаад аймаар унаж байсан юм. Тухайн үед зүрх их үхэж байсан л даа. Аймгийн цолтой бөх нь ийм аймаар байгаа юм чинь, улсын цолтой бөхчүүд нь бүр аймаар байлгүй гэж бодоод нэг хэсэг барилдахаа больж байсан шүү. Бэлтгэл сургууль муутай оюутан зааланд гараад том бөхчүүдэд унах хэцүү л байдаг юм билээ. Тэгээд араас нь хөөж бэлтгэл хийсээр байгаад нөгөө Даваасамбуутайгаа нэг жил начин болсон, сонин түүхтэй.

-Чөлөөтөөр анх барилдаж эхэлсэн гэсэн. Тэмцээн уралдаанд нэлээд оролцсон байлгүй, яагаад чөлөөт бөхөө орхисон юм бэ?

-Тэмцээн уралдаанд оролцсоон, оролцсон. Гэхдээ гавьтай амжилт байхгүй л дээ. Богинохон хугацаанд хичээллээд жин хэтэрсэн болохоор барилдахаа больсон. Бусад төрлийн бөхөөр барилдах сонирхол байдаг ч болохгүй юм аа.

-Таны жин, өндөр хэд.вэ?

-Өндөр 175 см, жин 130 хавьцаа л байна.

-Таны цээж “лут” зузаан шүү. Хүчний бэлтгэл нэлээд түлхүү хийдэг үү?

-За даа, би чинь өмнө тийм ч жин ихтэй байгаагүй юм шүү дээ. “Элбэгийн хар” гээд ярзайсан хар юм л байсан юм шиг байгаа юм /инээв/. Би өөрийгөө юу гэж хэлэхэв дээ. Элбэг багш минь бэлтгэл сургуулийг минь зөв тохируулж хийлгэж байсны хүчинд хүнээс дутахгүй өдий зэрэгтэй барилдаж яваа болов уу гэж боддог юм. Хүчний бэлтгэлийн тухайд бусадтай л адил хийнэ дээ. Манай бөхчүүд нэг өдөр хүчний бэлтгэл, нэг өдөр нь хүчний бэлтгэл гээд ээлжлээд л хийдэг шүү дээ. Тийм л журмаар хийнэ. Тэрнээс биш бусдаас илүү дутуу хийсэн юм байхгүй л дээ.

-Элбэг харцагын гарын шавь нарын нэг бол та яах аргагүй мөн биз?

-Тийм ээ. Их шавийн дээд сургуульд ороод 1997 оноос хойш өдий хүртэл Г.Элбэг багшийнхаа удирдлаганд хичээллээд, барилдаад явж байна даа.

-Таныг сургуульд сурч байгаа гэж дуулдсан…?

-Би Цагдаагийн академид сураад төгссөн. Одоогоор бэлтгэлдээ анхаараад мэргэжлээрээ ажиллах талаар хойш нь тавиад байгаа. Ер нь аль ч спортод спортоо гэх үү, амьдралаа гэхүү хэцүү үе байдаг юм. Гэхдээ яахав, өөртөө зорилго тавиад олон жил бэлтгэл хийж байгаа болохоор ямар ч байсан эцсийг нь үзээд сүүлд харамсах зүйлгүй байх юмсан гэж боддог. Хэрвээ спортоосоо илүү бизнес хөөгөөд явчихвал хожим би тэгж барилдах байсан гэж бодох ч юм уу, тиймэрхүү гашуун туршлага байдаг шүү дээ. Хамгийн гол нь надад итгэж найдсан багш дасгалжуулагч болон Ноёд группийнхаа хамт олны итгэлийг даах юмсан гэсэн чин эрмэлзлэлээр л бөхдөө бүх анхаарлаа хандуулаад явж байгаа. Тэднийхээ бодсон хүссэн хэмжээнд хүрч барилдвал миний зорилго биелчих гээд байна.

-Одоо бэлтгэлгүй бөх барилдахын аргагүй болж гээд л ярилцах юм?

-Тийм шүү. Одоо бүх бөхчүүд л жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийж байж, барилдаж байгаа шүү дээ.
Бэлтгэлгүй бөх жирийн үед ч, наадмаар ч барилдахад хэцүү болчихож. Өнөөдрийн барилдаанд гэхэд залуу бөхчүүд ороогүй, доод тал нь аймгийн цолтой бөх байна шүү дээ. 2003-2004 оны үед гэхэд бөх ийм хэмжээнд хүрч барилдах нь ховор байсан. Гэтэл одоо бол байнгын ийм байдалтай байгаа. Залуу бөхчүүд орлоо гэхэд 4-5-аас хэтрэхгүй байна, тийм ээ? Ерөнхийдөө барилдах шалгуур өндөр болчихсон байна л даа.

-Олон жил бэлтгэл хийгээд ирэхээр халшрах, шантрах үе гарах юм уу?

-Одоохондоо тийм зүйл мэдэгдэхгүй л байна. Хамгийн гол нь бэлтгэл сургууль, барилдаандаа дасал болчихдог юм шиг байна. Сая цагаан сарын үеэр гэхэд хэсэг зуур бэлтгэлээ завсарлаад, амралт ихдээд ирэхээр бие организм бэлтгэлээ үгүйлээд, өвдөг, нуруу хөших ч юм уу, тиймэрхүү асуудал гардаг юм билээ. Наад зах нь бэлтгэл хийж байгаад хаячихаар жин ихсэх ч юм уу…

-Барилдаан, мэх хэр зүүдэлж байна?

-Та нарын өдөр тутам хийдэг ажилтай адил, бөхчүүдийн хувьд бөх барилдах ажил нь болчихдог юм. Нэгэнтээ л энэ спортод бүх сэтгэл зүрхээ зориулж яваа болохоор өөр бодож санах зүйлгүй болчихож байгаа юм чинь зүүдлэлгүй яахав, зүүдэлнэ ээ.

-Таньд хамгийн их юм бодогдуулсан барилдаан гэвэл….?

-Барилдаан болгон л бодууштай, сургамжтай, сайхан байдаг. Би тэрийг их амархан хаясан, тэрийг их зовж байж хаясан гэх зүйл байхгүй дээ. Ер нь барилдаан болгон л эргэж харахаар, бодохоор байдаг.

-Та ер нь бөхийн өргөөний барилдаануудад тун сайн барилддаг. Голдуу шөвгөрөөд…?

-Энэ бол намайг юунд санаа зовохгүйгээр бэлтгэл сургууль хийлгэж байгаа хамт олны минь ач буян. Хэрвээ “Ноёд” групп гэж байхгүй байсан бол би амьдрал ахуйгаа яахав, бөхөө яахав, хэцүү шүү дээ. Буяндорж захирал маань намайг өөрийн төрсөн дүү шигээ хайрлаж, дэмжиж, тусалж явдаг. Хүн надад ингэж итгэж, найдаж байхад би улам сайн барилдаж, баярлуулахын төлөө зүтгэж явна даа. Би чинь анх залуу бөх байхаасаа л “Ноёд” группынхаа нэр дээр барилдаж эхэлсэн, одоо 10 дахь жилдээ барилдаж байгаа.

-Та ихэвчлэн нэлээд зузаан өвдөгний хамгаалалтай барилдаж байгаа харагддаг. Энэ гэмтэл бэртэлтэй холбоотой юу?

-Тийм ээ. Би 2005 онд Мягмарсүрэн заантай барилдаж байгаад өвдөгөндөө нэлээд хүнд бэртэл авсан л даа. Тэрнээс болоод хэсэг хугацаанд барилдалгүй завсарласан үе бий. Энэ бэртэл ерөнхийдөө нэг л сайн эдгэж өгөхгүй, хөндөгдчих гээд байдаг талтай. Нөгөө талаараа тэр боолтондоо дасал болоод хийхгүй болохоор нэг л эвгүй оргиод болдоггүй юм аа. Нэг ёсондоо өвдөгний хамгаалалтай барилдаад бүр сурчихаж.

-Бөхийг залуу насны спорт гэдэг шүү дээ. Хэзээ нэг цагт барилдахаа болихоороо юу хийнэ гэж боддог вэ?

-Ер нь ямар нэг мэргэжлээр давхар сурчихад гэмгүй юм болов уу гэж бодоод хуулийн чиглэлээр Цагдаагийн академид сурсан. Яваандаа энэ чиглэлээрээ ажиллаж, амьдрах байх. Би бас “Хилчин” спорт хорооны харъяа Ганболд захирагчтай ХЦ-ийн 101-р ангид харъяалагддаг, албан хаагч хүн.

-Таньд хүмүүс тэр болгон мэддэггүй нууц авъяас байдаг уу, дуу хууранд хэр вэ?

-За даа, юу байхав дээ. Найр наадмын үер дууны дугараагаа дэмнээд, дэмжээд өнгөрөөчихнө өө.

-Сүүлийн үед Сэлэнгэ нутгийн залуучууд сайн барилдаж байна шүү. Сумын заануудын барилдаанд л гэхэд ихэвчлэн түрүү булаалдаад, ер нь залуу үе нь нэлээд бэлтгэгдэж байгаа бололтой?

-Манай аймгийн удирдлагууд ярилцаж хэлэлцээд “Таван-Хан” гэж дэвжээ байгуулсан. Нутаг усныхаа залуучуудыг цуглуулж нэгтгээд бэлтгэл сургууль хийлгэсний үр дүнд овоо барилдчихаар хүүхдүүд гарч ирж байгаа. Нэг үе манай нутгаас бөх их тасарсан юм шүү дээ. Сүүлийн үед нутаг орны зүгээс дэмжиж, туслаад бөхөө хөгжүүлэх гэж байгаа нь их сайхан санагдаж байгаа.

-Танай Мандал суманд барилдаан нэлээд болдог бололтой юм билээ. Үе үе ийм тийм барилдаан боллоо гэсэн мэдээлэл их ирдэг?

-Ерөнхийдөө манай Сэлэнгэ аймаг нэг үеэ бодвол бөхөө их дэмжих хандлагатай байгаа. Энэ дашрамд аймгийнхаа засаг дарга Эрдэнэбат, Мандал сумынхаа засаг дарга Цэдэвдорж нартаа дэмжиж явдагт нь чин сэтгэлээсээ талархаж явдаг шүү гэж дамжуулъя. Би чинь анх бөхийн дэвжээнд гарахдаа сумандаа барилдаж байсан, одоо ч гэсэн нутаг усандаа очиж барилдах дуртай.

-Дөрвөн уулын хишиг барилдаанаар цол олгох уу, хаялцах барьцыг өөрчлөх үү гэсэн санал асуулгын талаар та ямар бодолтой яваа вэ?

-Би дөрвөн уулын хишиг барилдаанаар цол олгохыг боломжийн, бололцоотой санал юм уу гэж бодоод байгаа. Дээхнэ үед спартакиад, улсын аварга шалгаруулах барилдаан зэргээр цол олгодог байсан шүү дээ. Түүний л нэг хэлбэр юм болов уу гэж ойлгож байгаа. Энд нэг их болохгүй зүйл байхгүй байх аа. Харин хаялцах барьцны тухайд өөрчлөөд дэмий болов уу. Өөр илүү барьц олоод хэрэгжүүлнэ гэхээр хэцүү л байх шиг байна шүү дээ, тийм ээ?

-Бөхийн ёс жудгийн талаар та юу хэлэх вэ?

-Би бөхийн ёс жудгийг нэг үеэ бодвол жаахан алдагдаад байна уу даа гэж боддог юм. Улсын цолтноо хүндлэх, дээдлэх нь арай л багасчихсан юм шиг. Урьд бол цолтой бөхчүүдээ их хүндэлж, хайрладаг байсан шүү дээ.

-Бөхөөсөө өөр зүйлд дурлаж байна уу?

-Үгүй, үгүй, ёстой тийм юм байхгүй. Өглөө гараад хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд тэгээд л бэлтгэлдээ явна. Бөхөөс өөр гэвэл асран хүмүүжүүлэгч л гэх үү дээ /инээв/?

-Гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэр, охины хамт амьдардаг. Манай хун ноднин удирдлагын академийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Одоохондоо ажил хайгаад л байж байна даа.

-Баярлалаа, танд.

С.Бадамгарав
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:02 pm

Сайхан мэдээ оруулжээ баярлалаа...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Thu Apr 08, 2010 10:14 pm

Б.БАТ-ЭРДЭНЭ: МОНГОЛ БӨХИЙН ЁС ЖУДАГ, ЭР ХҮНИЙ САЙХАН ЧАНАР, ТӨЛӨВШИЛТИЙГ ОРХИГДУУЛЖ БОЛОХГҮЙ


-Монгол орны ариун дагшин хийморлиг нутгийн нэг нь Хан Хэнтий аймаг. Ой хөвчөөр баян, рашаан ус нь ундарсан энэ сайхан нутаг усанд төрж өссөн хүн. Нутаг ус, хүүхэд ахуй насны тань гэгээн сайхан дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?
-Би Хан Хэнтийд төрж, Хэрлэн голын усаар ундаалж өссөн хүн. Хүний унасан газар, угаасан ус гэдэг цаг үргэлж сэтгэлийн үзүүрт уяатай, жил ирэх, нас ахих тутам улам их санагддаг болох юм. Өндөрхаанд төрж, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр сумын нутагт хүүхэд ахуй нас минь өнгөрсөн. Миний төрж өссөн нутаг ус даанч сайхан нутаг л даа. Уултай устай, тал хөндий, ой хөвч хослосон сайхан нутаг. Би тэнд анх хөлд орж, хурга тугалд гүйж, голынх нь хөвөөнд үеийнхэнтэйгээ ноцолдож унахдаа унаж, хаяхдаа хаяж, усанд нь шумбаж умбаж өссөн хүн. Хүүхэд ахуй насны минь эгэл борхон амьдрал өчигдөрхөн юм шиг санагдаж байна. Аав, ээж, ах, эгч нартайгаа хамт байсан хүүхэд ахуй насныхаа гэгээн сайхан үеэ эргэн дурсахад сайхан байна. Бидний үеийнхэн хатуу гараар зөөлөн хүмүүжсэн улс. Нэг мөнгийг хоёр болго гэхээс нэг мөнгийг алга болго гэж бидэнд сургаж байсангүй. Тэр жилийн наадмаар 8 төгрөгтэй яваад 5 төгрөгөөр нь дүүтэйгээ хуушуур авч идээд, үлдсэн 3 төгрөгийг аавдаа буцааж өгч байлаа. Би чинь аавынхаа 48, ээжийнхээ 43-тайд төрсөн хүн шүү дээ. Аав ээж хоёрынхоо хайр энэрэл дор өнгөрүүлсэн хүүхэд ахуй нас минь, аав ээжтэйгээ элэг бүтэн байсан тэр он жилүүд хүний амьдралын хамгийн гэгээлэг сайхан, жаргалтай үе байж дээ.

-Тийм ээ, үнэхээр ариун дагшин нутаг ус. Түүний дээр эзэн Чингисийн маань өлгий нутаг гэхээр таны сэтгэлд илүү дотно, омог төгөлдөр буудаг байх?
-Манай түүхэнд Чингис хааныхаа нэрийг чангахан хэлэх эрхгүй он жилүүд байсан. Харин нилээд тодорхой ойлголт суусан үе гэвэл яах аргагүй ардчиллын он жилүүдээс эхтэй. Монгол улсын үндэсний бахархал бол эзэн Чингис хаан маань л юм байна гэж тэр үеэс л хэн хүнгүй бодож эхэлсэн байх. Энэ хүн монгол үндэстнийг нэгэн жолоонд оруулж, нэгдсэн Их Монгол улсыг байгуулсан. Их сэтгэгч, онолч, цэргийн гарамгай жанжин байлаа. Түүнтэй эн зэрэгцэх хүн дэлхийд ховор гэж эрдэмтэн мэргэд судлаачид үздэг. Энэтхэгийн ерөнхийлөгч асан Жавахарлал Неру гуай "Юлий Цезарь, Македоны Александр, Наполеон Бонапарт нар Чингисийн дэргэд юу ч биш" гэж бичсэнийг олж уншсанаа санаж байна. Дэлхийн аль ч улс оронд, хаана ч явсан Чингис гэхээр Монгол, Монгол гэхээр Чингис гэж биднийг таньж хүндэтгэж байх жишээтэй. Биднийг ийм өндөр түвшинд хүлээж авч хүндэлдэгийг бодохоор эзэн Чингисээрээ бахархахгүй байхын аргагүй.

-Аав ээж, эцэг өвгөдийнхөө тухай арай дэлгэрүүлж хуучлахгүй юу?
"Б.Бат-Эрдэнэ аваргын аав бид нэг нутгийн үлс. Өвөө нь Орвоон дархан гэж их том биетэй, нутагтаа нэртэй тохьтой хүн байсан. Л.Бадмаанямбуу гуайн дүү Л.Намшир нь миний нагацтай нас чацуу, цэрэгт цуг мордож, хамт алба хааж байсан юм. Одоо ч гэсэн жигтэйхэн дотно шүү" хэмээн Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч, зохиолч сэтгүүлч Л.Дашням дурсан ярьсан байдаг.

Миний аав Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн хүн. Багадаа Булган сумын Баатарынх гэдэг айлд үрчлэгдсэн юм билээ. Аавын төрсөн эцэг Лувсандорж гэж хүн байсан. Манай тэр өвөг эцгийг нутгийнхан нь Орвоон дархан гэцгээдэг. Их том биетэй, хар төмрийн дарх л хийдэг, алт мөнгөний дарх гээд нарийн зүйл хийдэггүй, зөвхөн хар төмрөөрөө дагнасан хүн байсан гэдэг. Манай аав Булган суманд бага насаа өнгөрүүлсэн хүн. Хүн эмнэлгийн сургуульд орсон ч биеийн эрүүл мэндийн байдлаас болоод сургуулиа төгсөж чадаагүй орхиж, дараа нь багшийн сургуульд суралцан төгсөж, Баянхонгор аймгийн Баянлиг, Баацагаан, Бууцагаан зэрэг суманд багшилж байсан. Одоо ч гэсэн аавын шавь нар нь гээд настай хөгшчүүл байдаг юм.Багш, эмч нарыг цэрэгт татдаггүй байсан болохоор аав Халх голын дайнд оролцоогүй. Харин 1942 онд цэрэгт татагдаж цэргийн ерөнхий сургуульд суралцаж төгсөөд танкийн механик, жолооч мэргэжилтэй болж 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явжээ. Дараа нь Хэнтий аймгийн төвд байрлаж байсан танкийн бригадад алба хаагаад энх цаг ирж цэрэг армийг цөөлж цомхотгох үед 1952 онд халагдаж, ээжтэй гэр бүл болж Хэнтий аймагт суурьшсан хэрэг. Багшийнхаа ажлыг хийлгүй шууд жолооч болсон юм. Хэнтийн авто тээврийн аравдугаар бааз, Өндөрхааны сангийн аж ахуйд олон жил жолооч хийсэн дээ. Миний ээж Даржаагийн Цэнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, хуучнаар Сэцэн хан аймгийн Мэргэн гүний хушууны Агийн Даржаа гэдэг хүний хүүхэд, хошуу ноёны удмын хүн. Ээжийн дээр хоёр ч эрэгтэй хүүхэд гараад багадаа арав орчим насандаа эндчихсэн гэдэг. Хоёр ах нь бүтээгүй болохоор ээжийг их энхрийлж, хүмүүсээс нууж, манай нутгийн Хүүхэн хутагтынд аваачиж орхиод хөлд орсон хойно нь авсан юм билээ. Хүүхэн хутагт гэдэг хүн бол Өмнөдэлгэрийн баруун залгаа Жаргалтхан сумаас тодорсон, Халхын тамгатай хутагтуудын нэг. Ээжийг бүр том болтлоо буруу энгэртэй дээл өмсдөг их энхрий хүүхэд байсан гэж 96 нас сүүдэр зооглосон манай эмээ ярьдаг байлаа. Харин Даржаа өвөө идэрхэн насандаа бурхан болсон гэсэн. Манай ээжийн хамаатан Цэнджав буурай "Агийн Даржаа бол их өндөр сайхан биетэй, морь уядаг хүн байлаа. Би морийг нь их унасан. Танай ээж бие томтой хүүхэд болохоор хурдны морь нэг их унаагүй. Манайхан Агийн Даржаа гэдэг хүнийг "ажаа" гэж авгайлдаг байсан. Манай ажаа баян айлын эрх дураараа өссөн хүүхэд. Олон сайхан хурдан морьдтой хүн байж билээ. Нас гүйцсэн морины дэл засаж, хөхөл боож байгаа нь дааганы дэргэд зогсож байгаа юм шиг харагддаг. Хүмүүс ажаатай ярихдаа бараг дээшээ өлийж байж ярьдагсан" гэж хуучилж байсан. Тэгэхээр хоёр талын өвөө нар минь аль аль нь бие томтой улс байсан байгаа юм.

-Таны өвөө Орвоон дарханыг Баянхонгор аймгийн уугуул гэж ярихыг сонсож явсан. Бас таныг Жамбал гэж барилддаг хүний охины хүүхэд, бөх удамтай гэж ч бичиж байсан?
-Манай өвөө Орвоон дарханы удам судрыг одоогийн Баянхонгор аймгаас гаралтай, Архангайн Цэнхэрийн нутагт нүүдлэн ирж суурьшсан болов уу гэсэн яриа хуучцуулын дунд байдаг. Түүнийг нь сонирхож судалж үзэхэд дээрх яриа батлагдаагүй. Миний өвөө Агийн Даржааг өөд болсноос хойш нэг нутгийн Жамбал гэдэг хүн манайд орж суусан, нэг үгээр хэлэхэд миний ээжийн хойт эцэг нь болсон хэрэг. Тэр Жамбал барилддаг байж. Энэ түүхийг одоо нарийн мэдэх хүн цөөн болсон. Намайг бөх болоод гараад ирэхээр бидний түүхийг нарийн мэдэхгүй хүмүүс "Энэ Бат-Эрдэнэ бол Жамбалын охины хүүхэд, бөх болох хүн. Энэ хүү бөхийн удамтай" гэцгээдэг байв. Гэтэл би тэр Жамбалын удмын хүн биш, Агийн Даржаагийн удам, ганц охиных нь хүүхэд байгаа юм.

-Манай ард түмэн бөх хүн шиг гүндүүгүй сайхан, бөх хүн тийм муухай юм хийхгүй хэмээн бөхчүүдээ сайны үлгэр дууриалал болгож ярьдаг. Бөхийг хүндлэн дээдлэнэ гэдэг монгол хүний эрхэм чанарын нэг байдаг. Бөхчүүдийн нэр хүнд, хайр хүндэтгэл, ёс жудагийн талаар аварга та юу хэлэхсэн бол?
-Манай ард түмэн бөхөө хайрлан хүндэлж ирсэн улс. Ямарваа нэг баяр ёслол цэнгүүнээ бөхчүүдээрээ дамжуулж мэдэрдэг болохоор бөхчүүдээ өөрөөр харж хар буруу, хир халдаах дургүй байдаг. Гудамжинд хэн нэг согтуу хүн тавьтаргүйтэж байхад түүнийг харсан хүн "агсам эр байна" гэсхийгээд нэг их тоохгүй яваад өгнө. Тэгвэл бөх хүн тийм байдалтай байхыг харвал ихэд гайхан цочирдоно. Өнөө цагт худал хэлэх, хууран мэхлэх, урван хөрвөх явдал газар авсан атал бөх хүн тийм юм хийвэл нэг хэсэгтээ итгэж ядан шуугина. Бөхөөс барилдааных нь ур чадварыг харж баясахаас гадна хүн чанар, ёс жудаг, зан суртахууныг нь харж үлгэр авч байдаг болохоор бөхчүүдийн тэр алдаатай гаж буруу үйлдэл ард түмэнд хүнд тусдаг. Мэр сэр бөхчүүдийн жудаггүй занг Монголын нийт бөхчүүдэд нялзааж ард түмэн минь ойлгох вий гэж санаа зовж явдаг юм. Нэг тэмээний хоргол өнхрөхөд мянган тэмээ бүдэрдэг гэж үг байдаг. Бөхчүүд бидний алдар цол гуншинд ард түмний минь хайр хүндэтгэл шингээстэй байдаг гэдгийг мартаж болохгүй.Монгол бөхчүүд маань түүхийн ээдрээтэй цаг үеийг туулж өнөө үед ирэхдээ ард түмнийхээ энэ өв, уламжлалт соёлыг гээлгүйгээр хадгалж хөгжүүлж ирсэн гавъяатай улс. Бид хуучин нийгмийн тогтолцооны өнгөрсөн он жилүүдэд хуучин нийгмийн үлдэгдэл нэрийн дор түүх, соёлын хичнээн үнэт, дурсгалт зүйлсээ устгав даа. Харин ийм ороо бусгаа цаг үед бөхчүүд маань монгол бөхийн өв, ёс заншлаа гээлгүй, эцэг эхээс өвлүүлж өгсөн эр хүний олон сайхан чанарыг хадгалж, тэр чанараар ард түмнийхээ дунд домогшиж, хайр хүндэтгэлийг хүлээж ирсэн. Эртний түүхээс үзвэл бөхчүүд өөрсдөө төрт ёсыг дээдлэх, хууль цаазыг сахих, ахас дээдэс, ахмад цолтноо хүндлэх ёс уламжлал хатуу хадгалан бидний өнөө үед хэрэгжсээр ирлээ. Бөх хүний өөрийнх нь дотоод сэтгэл байнга бусдын төлөө, бусдад туслахсан, бусдыг баярлуулах гэсэн сайхан сэтгэл агуулж, ийм сэтгэлээр монгол бөх оршин тогтнодог гэж хэлж болох билээ. Нийгэм маань ёс суртахууны хувьд доройтож буйг бид харж л явна. Даруй засч залруулахгүй болбоос Монгол улс, монгол үндэстний хувьд ихээхэн хохиролтой ч байж мэдэх юм. Нийгмийн энэ ёс суртахууны доройтол бөхийн ёс жудагт шууд болон шууд бишээр нөлөөлөх болсны дээр орчин үеийн бөхийн спортын төрлийн тэмцээн, нэг медалийн төлөөх ширүүн өрсөлдөөн тэмцэл монгол бөхөд холилдон орж ирсэнтэй холбоотой. Жишээ нь унасан ч тахимаа өгдөггүй маргадаг, эсвэл хоёулаа унасан ч дэвээд явчихдаг зэрэг монгол бөхөд хэзээ ч байгаагүй ёс жудаггүй явдал газар авч байгаа нь бидний сэтгэлийг зовоож байгаа билээ. Ер нь спорт хатуу дэг журамтай, зохион байгуулалттай, сахилга баттай, өндөр ёс суртахуунтай байх зайлшгүй шаардлагатай. Спортын од болон гялалзаж байгаа хүмүүс зөвхөн спортын амжилтаараа төдий бус, өөрт байх хүмүүжил, ёс суртахуун, зан чанараараа өв тэгш байж, үлгэр дууриал болж байх ёстой. Бусад улс орнуудад нийгэмд өгч байгаа үр өгөөж, ач холбогдлыг анхаарч үзэж төрийн бодлогоор дэмжиж байдаг. Гэтэл манайд спортын амжилт гаргах авъяасыг гол шалгуур болгож, хүнд байх ёстой ёс суртахуун, сахилга бат зэрэг хүмүүжлийн ач холбогдол бүхий зүйлийг нь орхигдуулж ирсэн. Тийм учраас биеийн тамир спортыг зөв голдрилоор хөгжүүлэхийн тулд анхан шатны секц дугуйлангаас авахуулаад бүх шатны сургуулиудад орж байгаа биеийн тамир спортын хичээлийг явуулах стандарт агуулга чанарыг дээд шатанд гаргах, биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролд зайлшгүй анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

-Хакүхо М.Даваажаргалыг төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнуулсны дараа та "М.Даваажаргал маань мундаг сайхан эр болж, сайхан ч төлөвшиж. Уулзаад ганц нэг үг солиход л байр байдал нь мэдрэгддэг дээ. Сүмо хүнээр хүн хийж, бие бялдар, сэтгэл зүй, ёс суртахууны хувьд аргагүй л төлөвшүүлж өгдөг юм байна. Тэгэхээр бид монгол үндэснийхээ бөхийг сүмо шиг тэр сайхан жаяг, үнэлэмжийг хадгалж хөгжүүлж, зөвхөн тэмцээн уралдаанаар ойлгож явах нь учир дутагдалтай, хүнийг бүх талаар төлөвшүүлдэг арга сургууль гэж ойлгож явах нь зөв зүйтэй байх" хэмээн өгүүлж байсансан?
-Бидний монголчууд "Бөх нь түвшин байвал монгол эр түвшин байна, эр хүн түвшин байвал гэр бүл түвшин байна, гэр бүл түвшин байвал төр улс түвшин байна" хэмээн сургаж ирсэн. Тиймээс монгол үндэсний бөх хэмээх энэ агуу гайхамшигтай соёлыг эцэг өвгөдөөс өвлүүлэхдээ монгол эрчүүдийг төлөвшүүлэх том арга сургууль болгож байжээ. Өнөө цагт энэхүү уламжлал дээр түшиглэн монгол үндэсний бөх хөгжих ёстой. Монгол үндэсний бөхийг зөвхөн тэмцээн уралдаанаар хязгаарлаж ойлгох нь учир дутагдалтай бөгөөд хүнийг бүх талаар төлөвшүүдэг арга сургууль гэж ойлгож явах нь зүйтэй. Сүүлийн дөч шахам жилд монгол үндэсний бөхийн ёс жаяг зарим талаар алдагдсан гэж хэлж болно. Учир нь юу гэвэл орчин үеийн бөхийн спортын төрлүүд дэлхийн улс орнуудад түгэн дэлгэрч эрчимтэй хөгжиж, монгол бөхчүүд ч олимпийн төрлийн болон дэлхийд эрчимтэй хөгжиж буй бөхийн бусад төрөлд татагдан хичээллэх болсноор монгол үндэсний бөхийн барилдааны арга барил, түвшин, чанар сайжирсан нь сайшаалтай. Харин бөхийг зөвхөн гадна хэлбэрээр барилдааных нь амжилт, ур чадвараар нь үнэлдэг гажуудал давамгайлах болсноос уламжлалт дотоод сэтгэл зүй, ёс жудаг, монгол эр хүнийг төлөвшүүлдэг үзэл санаа нь суларсан тал бий. Монгол үндэсний бөхөө мэргэжлийн сүмо шиг тэр сайхан жаяг, үнэлэмжийг хадгалан хөгжүүлэх шаардлагатай. Монгол бөхийн ёс жудаг, эр хүний сайхан чанар, төлөвшилтийг л орхигдуулж болохгүй юм. Нөгөө талаар барилдааны арга барил, түвшин сайжирсан нь барилдаанд залуу бөхчүүдийн оролцох хүрээ хязгаарлагдмал болсон. Залуу сонирхогч бөхчүүд өндөр шалгуурыг давж байж уралдаан тэмцээнд оролцох болсон нь тэдний нэлээдийг сонирхлоо орхиход хүргэсэн. Иймийн тулд нэгэн зиндааны залуусыг өрсөлдүүлэх, монгол бөхийн ёс жудгийг өвлөх, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор нийтийн монгол бөхийн барилдааныг хот хөдөөд зохиох боллоо.

Хөлийн цэц, засуул, бөхчүүдээсээ эхлээд үзэгчид хүртэл бөхийн соёл, ёс жудгийг дээдэлсэн хэмжээнд л нийтийн монгол үндэсний бөхийн барилдаан болох ёстой юм. Цаашдаа нийтийн монгол үндэсний бөхийн барилдааны хөгжлийн асуудлыг төрийн бодлогын хэмжээнд анхааран үзэж, дэмжин тусалж хөгжүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна. Түүнчлэн монгол үндэсний бөхийн сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт оруулах нь ач холбогдолтой болов уу гэж боддог. Нийтийн монгол бөхийн барилдааныг улс орон даяар идэвхтэй, эрчимтэй хөгжүүлснээр нийт эрчүүд маань бие бялдар, дотоод сэтгэл зүйн хувьд улам төгөлдөржин хөгжих, ёс суртахуун, уламжлалт ёс жудаг төлөвших боломж бүрдэх юм.

-Та "Бээжин 2008" олимпийн их наадмаас манай тамирчдаас медаль хүртэнэ, олимпийн аварга цолтон төрнө" хэмээн итгэлтэй өгүүлж байсан. Аварга таны амны билгээр олимпийн анхны аварга төрж монгол түмнээ ёстой нэг магнайг нь тэнийтэл баярлууллаа даа. Төрөх төрөхдөө хоёрын хоёр, бүр танай "Аварга" сургуулиас тань төрлөө шүү?
-Манай ард түмэн олимпийн их наадамд тамирчдаа үдэх бүртээ олимпийн аварга цолтон төрөх болох уу гэж харсаар, итгэл хүлээлгэсээр ирсэн. Ард түмний маань өнө эртний хүсэл 2008 онд биелж олимпийн аваргатай боллоо. Биеийн тамир спортод сэтгэл зүрхээ өгч, бүхий л амьдралаа зориулж ирсэн үе үеийн тамирчид, багш дасгалжуулагч, спортын салбарын мэргэжилтэн, эрдэмтэн мэргэд, ард түмний маань итгэл зүтгэлийн үр дүн. Манай "Аварга" сургуулиас маань баяр наадмын түрүү, тив дэлхийн аварга төрсөн. Олимпийн анхны аварга цолтон төрлөө, маш их баяртай байна. Олимпийн анхны аваргын багшийн хувьд, жүдогийн спортод зүтгэж явсан тамирчны хувьд, биеийн тамир спортынхны төлөөлөл болж УИХ-д сууж байгаа төрийн түшээгийн хувьд бүр илүү баярлаж сэтгэл догдолж баярын нулимс унагаж байсан. Н.Түвшинбаярын маань дэвжээн дээр биеэ авч явж байгаа байр байдал, сэтгэлийн хөөрлөө тогтоон барьж байгаа зэрэг нь намайг алтан медалиас нь ч дутуугүй баярлуулсан шүү. Олимпийн анхны аварга болох хувь тохиож, анхны олимпийн аваргын алдрыг эх орондоо авчирч ард түмнээ магнайг тэнийтэл баярлууллаа. Монгол үндэсний бөхөөс өвлүүлсэн эрхэм сайхан чанарыг хадгалж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж яваарай. Алдар хүндийг хүлээх явах сайхан ч түүнийг дааж явах бүр ч сайхан байдаг юм гэж шавьдаа захиж хэлсэн дээ.

Б.АВИРМЭД /”Таван цагариг сонин”/
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Fri Apr 09, 2010 9:30 pm

Монгол улсын заан О.Одгэрэл:Бөхийн удам залгах хүүтэй болохыг хүсдэг

-Та урлагт их дуртай юм аа даа. Байнга л эхнэрийнхээ тоглолтыг үзэж суугаа харагдах юм?
-Тийм ээ. Би эхнэрийнхээ тоглолт бүрийг алгасалгүй үзэхийг боддог. Тэгээд л “Ишиг гэдэг хөөрхөн нэр” хүүхдийн бүжгэн жүжгийг үзэж баясч сууна даа. Энэ жүжгийг үзээд эргээд хүүхэд насандаа оччихсон юм шиг тийм сайхан гэгээн бодол төрлөө. Бас өөрөө нэг үе циркийн хүндийн өргөлтийн номер үзүүлж явсан болохоор ерөнхийдөө урлагийн мэдрэмж гайгүй. Манай гэр бүлд эхнэрийн гурван фен байдаг юм. Би хоёр охинтойгоо хөтлөлцөөд эхнэрийнхээ тоглолтыг үзэх гээд явж өгнө шүү дээ.

-Нээрээ та дархан аварга Д.Дамдины гарын шавь шүү дээ. Яагаад энэ урлагаа орхичихсон юм. Нэг үе хүндийн өргөлтөөр Монгол улсын гавьяат жүжигчин Д.Амаржаргал, Соёлын тэргүүний ажилтан Г.Хишигдаваа, О.Одгэрэл заан гээд л ярьдаг байлаа шүү дээ. Түүнээс хойш энэ урлагаар товойж гарсан хүн ч ховор байна?
-Тийм ээ. Би багшийгаа амьд сэрүүн байхад хамтарч хүндийн өргөлтийн олон номерыг хийж явсан. Бидний дараа Д. Амаржаргал, Г.Хишигдаваа тэргүүтэй хэдэн залуучууд энэ номерийг үргэлжлүүлж авч үлдсэн. Хажуугаар нь самбо, үндэсний бөх гээд спортын төрлүүдээр давхар явж байсан болохоор тэгсхийгээд орхисон. Гэсэн хэдий ч хүмүүс намайг хүндийн өргөлтийн номер үзүүлж байсныг мэднэ. Тэр үед хүмүүс цирк ч их үздэг байж. Одоо манай ихэнх залуу жүжигчид гадаадад гарчихсан.

-Бөх хүн бүдүүн хадуун гэдэг байтал таныг их уярамтгай хүн гэж сонссон?
-Яагаад ч юм би ер нь их уярамтгай талдаа хүн. Ээжийн тухай ч юмуу өрөвдөлтэй кино, жүжиг үзэж байгаад л нэг мэдэхэд нулимс унагачихсан байдаг юм. Дээр нь эхнэр, охин гээд дандаа энэрэнгүй зөөлөн хүмүүсийн дунд байдаг болохоор энэ байдал ч нөлөөлдөг байж магадгүй.

-Таныг алиа хошин болов уу гэж боддог?
-Нэг их алиалаад байх нь ч юу юм. Гэхдээ арай хоосонгүй ээ. “Наргиа шуугиан дор номхон байх дэмий” гэж нэг яруу найрагч бүсгүйн хэлсэн шиг наргиж цэнгэж байх үедээ ямар ч байсан ойр хавийнхныгаа баясгачихна. Тэгээд ч манай бөхчүүд бөхийн галд гарсан үедээ дандаа бие биеэ цаашлуулж байдаг юм. Тэгж марзганасаар байгаад сурчихсан юм.

-Дуу хууранд хэр вэ. Бөхчүүд их авьяаслаг хүмүүс байдаг шүү дээ. Дуулна, бүжиглэнэ, биелгээ хийнэ гээд?
-Манай бөхчүүд дотор авьяаслаг бөхчүүд олон бий. Миний хувьд энэ тал дээр маруухан ч гэлээ найр таарахад ямар ч байсан гурван дугараатай л хүн. Сая л гэхэд цэргийн баяраар бөхчүүдийн сайхан тоглолт боллоо. үзэгчид ч их сайхан хүлээж авсан.

-Та ихэвчлэн орос хувцастай явж байгаа харагддаг. Бөхчүүд уг нь дээлээр гоёдогсон?
-Би тэр болгон дээл өмсөөд байдаггүй. Цагаан сар, наадмаар л дээл өмсөх юм даа. Шар ногоон өнгийн дээл надад зохидог юм.

-Танд эр хүний ямар мөн зан чанарууд байдаг вэ?
-Юуны түрүүнд эр хүн хэлсэндээ хүрдэг, дайчин чанартай байх хэрэгтэй. Дээр нь бусдыг хайрлаж хүндэтгэж, үнэтэй үг сургаалыг нь сонсч явах нь хамгийн чухал гэж үздэг.

-Та одоо орлогоо дээшлүүлж ямар нэгэн бизнес эрхэлж байна уу. Өмнө нь та машины бизнес хийдэг байсан шүү дээ?
-Тэр тийм том бизнес биш ээ. Нэг хэсэг найзуудтайгаа хамтарч Японоос машин оруулж ирээд түүнийгээ Цайз зах дээр борлуулдаг байсан юм.Тухайн үедээ сонирхолтой байж дээ. Түүнийгээ болиод удаж байгаа. Харин одоо цагдаагийн байгууллагын “Хүч” нийгэмлэгт ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын ажил маш хариуцлагатай, дэглэмтэй шүү дээ. Тийм учраас бусад зүйл хөөцөлдөөд явах боломжгүй.

-Танайх хоёр охинтой. Удмаа залгах хүүтэй болъё гэж боддог уу?
-Тийм бодол байлгүй яахав. Охид маань спортоор хичээллэдэггүй. Яваандаа спортын хүн болох, үгүй нь өөрсдийнх нь сонирхол мэдэх хэрэг дээ.

-Ингэхэд зааныг эхнэртэй халамжтай бас гал тогооны ажилд сайн гэх юм билээ?
-Эр хүн өрх гэрээ сайн авч явж, хань ижлээ хайрлаж халамжилж явах тусам айл гэр өнгөтэй өөдрөг байдаг шүү дээ. Тэгээд ч эхнэр маань урлагийн хүн болохоор цаг зав багатай, тэр тусмаа баяр ёслолын үеэр тоглолт гээд гэртээ байх нь ховор. Энэ үед хоол цайгаа хийж ихэнхдээ гал тогооны ажил амжуулдаг гэх үү дээ.

-Ном зохиол хэр уншдаг вэ?
-Ер нь зав гарвал ном уншина. Өмнө нь мэргэжлийн холбогдолтой ном их уншдаг байлаа. Харин сүүлийн үед гарч байгаа сонирхолтой зохиолын номуудыг авч уншдаг болсон. Ном унших бүрт ухаан тэлэгддэг учраас номыг эрхэмлэн дээдэлж унших дуртай. Номоос их ч зүйлийг олж авдаг. Охиддоо ч зурагтаар хэрэгтэй хэрэггүй юм үзэж байхаар ном унш гэж хэлдэг юм.

-Сонирхоод асуухад тэр болгон та зодоглохгүй юм. Уул нь та хариж яваа бөх биш шүү дээ?
-Спортод насны хязгаар гэж байдаг. Гэтэл манай үндэсний бөхөд хэдэн настайдаа ч барилдах боломжтой. Гэхдээ миний хувьд зөвхөн наадмаар л бэлгэдлийг бодож барилддаг. Тэгээд ч юм үе үеэрээ байдаг болохоор олон шинэ залуу бөхчүүд гарч ирж сайхан барилдаан үзүүлж ард түмнээ баясгаж байна шүү дээ. Ингэж үндэсний бөх хөгжиж байгаад нь бахархаж явдаг. Түүнээс бид одоо барилдаад байх нь сонин биш. Нутаг усныхаа залуу бөхчүүдийг дэмжиж амжилтад хүргэх нь чухал байна.

Д.Гэрэлт
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby zak » Sun Apr 18, 2010 10:40 pm

Цагаанаа Чуугий 2-т талархаж явдаг шүү.
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Mon Apr 19, 2010 2:43 pm

Монгол Улсын заан Баттулгын Соронзонболд: “Ганбаатай хийсэн бэлтгэлийн ачаар Өсөхөө аваргыг давсан”

МУ-ын заан Б.Соронзонболдын 2008 онд заан цол хүртсэнийхээ дараагаар өнөөдөр сонинд өгсөн ярилцлагийг уншигч та бүхэндээ сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс хүргэж байна.

Ардын хувьсгалын 87 жилийн ойн баярын хүчит бөхийн барилдаан бөхийн хорхойтон олны таашаалд гойд нийцсэн наадам боллоо. Олон жил үзэгчдийг ирсэн цолны асуудал илт багассаныг бага цолтнуудын сайн барилдсанаас харж болно.

Энэхүү баяр наадмаар начин, харцага цолыг алгасан шууд заан цол хүртсэн Б.Соронзонболд наадмын тааврыг хамгийн их будилуулсан бөхийн нэг болсон. Олон жил начны тааварт явсан түүний хувьд өөрийн сайн найз, цэргийн хурц арслан А.Бямбажавыг тавын даваанд тунаж даван, энэ наадмын түрүү, үзүүрт хүрнэ хэмээж байсан улсын арслан Х.Мөнхбаатар, далай аварга Г.Өсөхбаяр нарыг зургаа, долоогийн даваанд орхин энэ амжилтад хүрсэн юм.

Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд өөрийн харьяа спорт хороо “Хилчин”-ээс төрөн гарсан шинэ цолтнуудаа хүлээн авах үеэр (VII.14) Монгол Улсын отгон заан Баттулгын Соронзонболдтой уулзсан юм.

-Монгол Улсын заан цол хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.

-Одоо ХХЕГ-ын удирдлагууд шинэ цолтнуудаа хүлээн авах гэж байгаа юм байна. Мэдээж Ш.Тогтохбаяр начин та хоёрт цэргийн цол олгох байх. Ямар цол өгөх сурагтай байна вэ?
-Сайн мэдээгүй л байна. Багш нар ахмад болох байх гэсэн. Ш.Тогтохбаяр бид хоёр дэд ахлагч цолтой, нэг зураастай байсан. Одоо шууд л дөрвөн таван хошуутай мөрдөс зүүх нь.

-“Хилчин”-д удаж байна уу?
-Гурван жил боллоо.

-Шинэ заанд урилга, заллага их ирж бйна уу?
-Харъяа байгууллага, мөн Хууль зүйн яамнаас хүлээж авах гэж байна. Мөн хүмүүс утсаар баяр хүргэж, их ярьж байгаа.

-Өнгөрсөн наадмын барилдаануудын тань талаар ярилцъя. Цэгцтэй, эхний даваануудаас эхлэх үү?
-За. Би хоёрын даваанд Архангай аймгийн заан Б.Баянмөнхтэй таарч, зүүн золгооноос тахимдаж давсан. Гуравт М.Жамъянпүрэв начинд амлуулаад шахаж татаад орхисон.

-Дөрвийн давааны оноолтод хүчтэй, бяртай начингуудын нэг Г.Эрхэмбаяртай таарсан. Цөөнгүй жил улсын наадамд барилдсаных, оноолтын тодорхой багцаатай байсан байх?
-Би харцагуудын төгсгөл М.Батжаргал, Н.Ганбаатар болон До.Ганхуяг, Г.Эрхэмбаяр нарын чимэгтэй начингуудын эхээр оноолтод очих байх гэж тооцоолсон. Яг бодсоноор боллоо. Түүнийг золгооноос давхар ачаад давсан.

-Тавын даваанд сайн найзтайгаа тунасан. Туналаа гэхийг сонсоод юу бодогдож байв?
-Би ер нь даваа бүрийн оноолт, ам авсан байдлыг цэнгэлдэхийн тайлбарлагч зарлахад л мэдэж байсан. Харин тавын даваанд гарын даагийн тэндээс нэг хүн утсаар А.Бямбажавтай туначихлаа гэж хэлсэн. Харамсалтай, хэцүү санагдсан ч нөгөөтэйгүүр хэн нэг нь цол авах нь тодорхой болсон болохоор бас баярламаар байлаа.

-Та хоёр тавын даваанд барилдахаар гараад хоёр талд их удаан зогссон. Шийдвэрлэх даваанд хүлээх хэцүү байсан биз?
-Хэцүү байлгүй яах вэ. Угаасаа эхний найман хосыг барилдаж дуустал сүүлийнхийг барилдуулахгүй гэсэн. Тэгээд хүлээж байхдаа одоо уначихвал яана аа гэж бодогдоод их нервтсэн.

-Барилдааны дараа А.Бямбажав тахим өгөхгүй удсан. Яагаад тэгсэн юм бол?
-Засуулуудын хэлснийг буруу ойлгосон юм шиг байна лээ. Дан золгох байсныг давхар золго гэж ойлгосон гэсэн. Би зүүн дан золгуулахад шахаж түрээд давсан. А.Бямбажавын хувьд тавын даваанд олон унасан болохоор харамсалтай байсан байх.

-Ингээд тавын даваанд тунана гэж бодож байв уу?
-Бид хоёрын хэн нэг нь тавд тунах магадлалтай гэж бодож байснаас яг ингээд хоёулаа таарна гэж ер санаагүй.

-Барилдаанаас хойш та хоёр уулзсан уу?
-Өчигдөр л уулзлаа. Найз маань тахимаа өгч байхдаа харцага болоорой гэж хэлсэн. Даалгаврыг нь ямар ч байсан давуулаад биелүүлсэн, сайхан байна аа.

-Улсын наадмын тавын даваанд заан цолтон тунах явдал цөөнгүй гарч байсан. Тиймээс та хоёрын хувьд дахиад энэ даваанд амлагдахгүй үлдэхийг үгүйсгэхгүй. Хэрэв тийм тохиолдол давтагдвал яах вэ?
-Би ийм өндөр цолд хүрчихээд амиа бодоод яс үзвэл муухай биз дээ. Хэрэв бид хоёр дахиж тунавал найзыгаа начин болгоно оо.

-А.Бямбажав та хоёр заалны барилдаанд их олон таарсан. Бие биеэ амласан тохиолдол бий юу?
-Нэг ч удаа амлаж байгаагүй. Бид хоёрын хувьд өнгөрсөн жилийг хүртэл их олон таарч барилдсан. Дандаа л оноолтоор юм уу, тунаж барилддаг. Харин аймаг, цэргийн цолтнуудыг эрэмбэлснээр энэ жил бараг таарсангүй.

-Өмнөх жилүүдийн наадмаас харахад шинэ начингууд цолдоо ханасан ч юм уу, зургаагийн даваанд төдий л хүч гаргалгүй унаж байдаг. Харин энэ жил ийм зүйл ажиглагдсангүй?
-Тийм ээ. Энэ нь нэг талаар даваа бүрийг цолтой болгосонтой холбоотой байх. Миний хувьд тав давчихвал амжилтдаа ханалгүй, бүх хүчээ шавхан дайчилж барилдана гэж боддог байсан. Тэр дагуу л хүч үзлээ.

-Х.Мөнхбаатар арсланд шахааны барьцыг эхлээд алдсан ч тогтож үлдэж чадсан. Ийм бэлтгэлийг их хийдэг үү?
-Өвлийн турш бэлтгэл бүр дээр давтдаг байсан. Энэ нь үр өгөөжөө өглөө. Арсланг барьц сонгоход би тэсч үлдээд өөрийнхөө ээлжин дээр давуу талаа ашиглаж давсан.

-Арслантай урьд нь хэр олон удаа барилдсан бэ?
-Начин байхад нь нэг хаяж байсан. Сүүлд хоёр удаа унасан.

-Долоогийн даваанд энэ наадмын үзүүр, түрүүнд хүрэх бөхөөр нэрлэгдэж байсан аваргыг өвдөг шороодуулсан. Энэ барилдааныхаа талаар. Урьд нь Өсөхөө аваргыг хаяж байсан уу?
-Өсөхөө аваргад их олон унасаан. Харин энэ удаа эгзэг нь таараад давчихлаа. Бэлтгэл дээр Н.Ганбаатартай их барилддаг байсны нөлөө бий байх. Ганбаа золгоод голдуу давуулж гуяддаг. Тэгээд л энэ мэхийг хамгаалж сурсан.

-Аваргыг даваад өөрийнх нь 13 жилийн өмнө үзүүлсэн амжилтыг давтсанаа мэдсэн үү?
-Барилдааны дараа хүмүүс хэлсэн. Ховор амжилтын эзэн болох бас сайхан юм аа.

-Ер нь ингээд заан болчихно гэж бодож байв уу?
-Яалаа гэж дээ. Цол алгасаж боддог хүн гэж байхгүй байлгүй дээ. Бидний хувьд тав давж, начин болохыг л бодохоос яагаа ч үгүй байж зургаа, долоогийн давааны ярилтгүй. Би тав давсныхаа дараа даваа бүрт тухайн барилдаандаа л анхаарч байсан. Тэр бүр хүн болгоны аваад байдаггүй заан цолыг авсандаа баяртай байна.

-Гэхдээ л их шөвгийн барилдаанд уначихаад нулимс унагаж байгаа харагдсан?
-Гарцаагүй хаялаа гэж бодтол уначихаар харамсалгүй яах вэ. Шинэ арслан үнэхээр сайн байсан. До.Ганхуяг арсланд ойрхон хоёр уначихаад байсан юм.

-Уул нь сурсан мэхээ шийдмэг хийсэн дээ?
-Тийм ээ. Энэ мэхээрээ М.Баяржавхлан зааныг Улс тунхагласны ойн барилдаанаар хоёр удаа хаяж байлаа. Миний хувьд мэхээ хийдгээрээ л хийсэн, аргагүй юм дутсан уу барсангүй. Тэгээд түрүүлэх хүний од нь гүйгээд тодорхой байдаг гэж ярьдаг шүү дээ.

-Шөвгийн дөрөвт Б.Ганбат зааныг ам авах гэж байхад юу бодож байв?
-Хавар Заануудын нэрэмжит барилдаанд би Б.Ганбат зааныг хаяж байсан. Тэгэхээр намайг амлахгүй байх, нөгөө хоёрын нэгийг аваад би тунана гэж таамаглаж байлаа.

-Заан цолны үнэмлэх, тэмдгээ авчихаад цэнгэлдэхийг хагас тойроод л бөхчүүдийн суудал руу яваад орчихсон. Уул нь баруун жигүүрийнхэн шинэ заанаа өмнөө ирүүлэхийг их хүсч дуудаж байсан?
-Ганцаараа алхах эвгүй юм билээ. Тэгээд ч үзүүр, түрүү эхэлчихсэн болохоор барилдаанаа үзэх гээд нутгийнхан дээрээ очсон. Нээрээ урьд нь ингэж ганцаараа тойрсон хүн байхгүй байх аа.

-Хүмүүс өөрт тань хандсан урмын үг хэлж байсан. Сонссон уу?
-Сонссон. “Нас залуу байна, наадам нэгээр дуусахгүй, дараа сайн барилдаарай”, “Цолоо ахиулаарай” гэх мэтээр олон хүн сайхан үг хэлж байсан. Тэдний итгэлийг алдахгүйн тулд хөдөлмөрлөх болно.

-Үеийн залуучуудаасаа хэнийг цолд хүрнэ гэж харж байв?
-Т.Санчир, Ц.Содномдорж хоёр их доор уналаа. Бас Ш.Жаргалсайхан, Ш.Мөнгөнбаатар хоёрыг сайн барилдана гэж бодож байсан. Ер нь олон сайн арслан цол авч чадсангүй.

-2-3 жилийн өмнө А.Бямбажав та хоёр дөнгөж арслан болоод ид шуугиулж эхэлж байхдаа найраагаар биш, хүчээрээ цол авна гэж ил тод зарлан ярилцлага өгснийг тань санаж байна. Хэлсэн амандаа хүрлээ, бүр энэ зарчмаараа заан болчихлоо?
-Үнэхээр ч бид хоёр хоорондоо тэгж ярилцдаг, хүмүүст ч хэлдэг байсан. Хэлсэндээ хүрч цол авсандаа баяртай, бахархалтай байна.

-Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн наадамд очиж барилдан хурц арслан болсон. Улсын цол авахын өмнөх бэлтгэл байсан гэж ойлгож болох уу?
-Өнгөрсөн жил аймаг, цэргийн цолтнуудыг амжилтаар эрэмбэлнэ гэхээр нь цолоо батлая гэж бодоод Сүхбаатар луу явсан. Ч.Булганхүү арслантай түрүү булаацалдаад хурц арслан болсон. Тэр нь ч оносон. Наадмаар цол авна гэж амлахад хэцүү. Тиймээс өөртөө аль болох ашигтай байдлыг үүсгэхийг хичээх хэрэгтэй.

-Наадмын өмнөхөн биднийг бөхийн гал эргэж явахад та бэлтгэлд гараагүй байсан. Оройтож бэлтгэлдээ орсон уу?
-Үгүй ээ, би хотод бэлтгэл хийсэн. Өвөлжингөө зааланд хүч үзсэн болохоор барилдааны бэлтгэл дутахгүй гэж бодсон юм. Тэгээд “Тайхар” дээр хүчний бэлтгэлийг түлхүү хийлээ. Хааяа нутгийнхаа гал дээр очиж байсан.

-Ингэхэд улсын наадамд хэдэн жил барилдаад цол авав?
-Дөрвөн жил барилдаад улсын цолд хүрлээ. Анх барилдсан жилдээ Ш.Тогтохбаяртай гурвын даваанд тунаж унасан. 2006 онд дөрөв давж, өнгөрсөн жил гуравт Т.Өсөх-Ирээдүй начинд амлуулаад өвдөг шороодсон.

-2006 оны наадмаар И.Ёндонсамбуу начинд уначихаад нэлээн бухимдангуй явж байсан. Тэгэхэд яг юу болсон юм бэ?
-Одоо хүссэн зүйлээ биелүүлчихлээ, өнгөрснийг яриад яах вэ. Ямар ч байсан нэг будлиантай, булхайтай барилдаан болоод өнгөрсөн.

-Нутагтаа хэзээ очих вэ?
-Наймдугаар сарын эхээр нутагтаа очоод уул, овоон дээрээ гарч хийморио сэргээнэ дээ. Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд байдаг Хараат хайрхан уулаа шүтэж, сүсэглэж явдаг даа.

-Ер нь хэр шүтлэгтэй вэ? Наадмын өмнө ямар нэгэн зан үйл хийдэг үү?
-Шүтлэгтэй. Гэхдээ урьд нь ном, гүрэм уншуулж байгаагүй. Харин энэ жил засал хийлгэмээр санагдаад лам дээр очсон. Бас А.Бямбажав, бид хоёр Алтан овоо, Шилийн Богддоо очоод ирсэн. Магадгүй энэ бүхэн нөлөөлсөн ч юм бил үү. Цаашдаа жил бүр Шилийн Богдод очиж хийморио сэргээж байна аа.

-Залуу заан бэлтгэлдээ хэзээнээс орох вэ?
-Маргаашнаас хийж эхэлнэ. Заан гэсэн том цол авлаа, надад их хариуцлага ноогдож байгаа. Энэ цолны нэр хүндийг унагахгүй авч явахын тулд бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй.

-Энэ жилийн наадмыг харахад өвлийн турш заалны барилдаанд гарсан бөхчүүд сайн хүч үзлээ?
-Үнэхээр тийм. До.Ганхуяг арслан заалны барилдаан бараг алгасаагүй байх аа. Тэр нь ч түрүүлэхэд нь түлхэц болсон гэж бодож байна. Миний хувьд энэ жил хоёр түрүүлж, нэг үзүүрлэн, их шөвөгт гурван удаа үлдсэн. Улсын цолтнууд оролцсон барилдаанаас Заануудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд үзүүрлэсэн. Байнга барилдаж, давж унаж байж хүн гаргасан алдаанаасаа суралцдаг юм билээ.

-Та наадмыг хэрхэн таамаглаж байсан бэ?
-Хоёр аварга, тэгээд Х.Мөнхбаатар арслан, Т.Мөнгөнцоож харцагыг дээгүүр үзэх байх гэж бодож байсан.

-Нэг үе Архангай, Увс, Төв аймгийн бөхчүүд наадмын шөвгийн бөхчүүдийн ихэнхийг бүрдүүлж байсан. Харин Говь-Алтайнхан сүүлийн цөөн хэдэн жилд хүч түрэн орж ирсэн. Та нарын энэ хөгжилтөд юу нөлөөлж байна?
-Нээрээ ч манай аймаг саяхныг болтол улсын цолтой бөх тун цөөхөн байсан. Харин 2003 онд Ду.Батбаяр ах начин болсноос хойш олон цолтон төрлөө. Энэ бол нутгийн олны дэмжлэгтэй зайлшгүй холбоотой. “Газар холдинг” компанийн захирал, “Алтайн эрин” сангийн тэргүүн Ж.Энхбаяр “Хантайшир” дэвжээг байгуулж, нутгийн бөхчүүдээ нэгдсэн бэлтгэлд гаргадаг болсноор Алтайн бөхчүүдийн амжилт эрс дээшилсэн. Ж.Энхбаяр ах бидний бэлтгэл хийх бүхий л нөхцөл бололцоог хангаж, цагаан сар, наадмын өмнө галд гаргадаг.

-Танайхнаас барилддаг хүн бий юу?
-Аав маань сумандаа найм түрүүлсэн сумын заан. Бас таван нагац ах бүгд сумын заан цолтой.

-Аавтайгаа сумын наадмын үзүүр, түрүү булаацалдаж байсан гэж сонссон?
-2001 онд 17-тойдоо аавтайгаа үзүүр, түрүүнд үлдэж сумын заан болсон.

-Жин хэдтэй байна? Ойрд самбо, жүдогоор барилдаагүй байх аа?
-Энэ жил жүдогийн УАШТ-д оролцоогүй. Жүдогоор мөнгө, хүрэл, самбогоор хоёр хүрэл медаль УАШТ-ээс авсан. Намраас бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд оролцох бодолтой байгаа. Их спортоор хичээллэх нь үндэсний бөхийн амжилтад ч эергээр нөлөөлөх байх. Миний жин одоо 112 кг байна. Урьд нь -100 кг-д барилддаг байсан бол одоо “нэмэх”-д үзнэ. Ер нь 115 кг-аас хэтрүүлэхгүй барина.

-Сагсан бөмбөгт хоосонгүй гэдгээ бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнээр харуулсан?
-Гайгүй тоглоно оо. Бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд манай Алтайн бөхчүүд баг бүрдүүлж оролцоод III байрт шалгарсан. Харин би холын шидэлтийн тэмцээнд түрүүлсэн шүү.

-Сайхан ярилцсанд баярлалаа. Цаашдаа цолоо баталж, ахиулахад тань эргэн уулзъя.
-Ерөөлөөр болог, баярлалаа. Энэ дашрамд нутгийнхандаа бөхчүүдийн бэлтгэл хийх нөхцөл бололцоог бүрдүүлж, тусалж дэмждэг Ж.Энхбаяр ах, “Монгол газар” компанийн захирал Г.Мянганбаяр ах, мөн сая наадмаар байнга дэргэд минь явж сэтгэлийн дэм хайрлаж байсан дуучин Ч.Бат-Эрдэнэ ах нартаа, ХХЕГ-ын дэргэдэх “Хилчин” спорт хорооны хамт олон, нутгийн ард түмэндээ, намайг дэмждэг нийт бөхийн хорхойтнуудаа баярлаж талархсанаа илэрхийлье.

Ярилцсан Ж.БАТМӨНХ, А.ТҮМЭНБАЯР Фотог Ц.БАТБААТАР, Э.ХАРЦАГА (2008-07-17)
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby jugder_08 » Thu Apr 22, 2010 5:51 pm

Аварга, Арслангуудын амттай дурсамж


1. Улсын арслан Доржпаламын Ганхуяг

Дөрвөн жил дараалан тав давчихаад зургаагийн даваанд бүдрэхдээ өөртөө итгэл алдаж, бэлтгэлээ хаясан удаагүй. Тэр АПУ-д ажилтай хэрнээ гашуун нясуун юмыг хоолойгоороо огт давуулдаггүй.

Бас спортын эвсэл үнэхээр сайтай. Ямартаа л чөлөөт, жүдо, үндэс, кураш, сүмо гээд бөхийн бүх төрлөөр барилдаж ямар нэгэн медаль зүүж үзжээ. Зөвхөн бөхөөс гадна бас сагсан бөмбөг, регби тоглочихно. Сагсан бөмбөгөөр Монголын анхны лигт төвийн тоглогч явсан.

Мөн регбигийн анхны шигшээ багийн гол хана нь болж чамгүй амжилт гаргасан. Гэхдээ тэр хөлбөмбөгт их дурладаг байж. Довтлогчоор тоглох дуртай ч харамсалтай нь өндөр нурууныхаа гайгаар хаалганд зогсох хувь заяатай болчихжээ. Багш нь түүнийг хаалганд зогсоох нь илт ихэсч, дайрч довтлох ямар ч боломжгүй болсон тул хөлбөмбөгийн замналдаа нэг тавьж, бөхийн эрдэмд шамдан суралцахаар шийдсэн гэдэг.

2. Өвөөгийнхөө тухай найруулал бичсэн сурагч Г.Өсөхбаяр
"Буур" Н.Жамьян аваргын зээ хүү Г.Өсөхбаярын бие хаа, барилдааныг бөх сонирхогчид нэлээн хожуу харсан.

Учир нь "Удамтай хүүг багаас нь барилдуулж халираа болгохгүй" гэсэн уламжлалт ухаан үйлчилсэн хэрэг. Гэхдээ Г.Өсөхбаяр арван жилийн сургуульд сурч байхдаа бөх сонирхогчдын анхааралд нэгэнтээ өртсөн удаатай.

Тэр "Спортын мэдээ" сонинд өвөөгийнхөө тухай найруулал бичиж илгээжээ. Сонины газрынхан ч хүүгийн захидлыг соргог ажиглан нийтэлсэн юм билээ.

Ингэж ирээдүйн даян аварга анх найруулал бичиж олны танил болсон юм.


3. А.Сүхбатын өгөөмөр бэлэг

Элдэвтэй барилдаантай даян аварга энгийн амьдрал дээр ч элдэвтэй сэтгэдэг. Тэр хэзээ ч барилдааны дараа зураг хамтдаа авахуулахыг хүссэн хүмүүсээс зугатаах юм уу их зан гаргадаггүй.

Ер нь аварга зурагт их дуртай. Нэг удаа Б.Гантогтох тэр хоёр сунадаг дурантай мэргэжлийн гэрэл зургийн аппарат авчраад барилдаад амрах зуураа хоёр жаахан хүү шиг дурангаар нь шагайн ихэд хөгжилдсөн юм.

Тэгснээ аварга тэр аппаратаа барилдаан тарахад болон жил бөхийн зураг авч буй Б.Лхагвасүрэн гуайд зүгээр л бэлэглэчихэж. "Та бөхийн олон сайхан зураг дараарай" гэж хэлээд өгсөн юм билээ. Даян аваргын гэрэл зургийн цуглуулга хэдэн мянгаар л тоологдоно. Тоолж бархааргүй зурагтаа А.Сүхбат өөрөө их хайртай, нандигнаж хадгалдаг.

Мөн бөхийн гэрэл зураг дагнаж дардаг Хашиймаа хэмээх эмэгтэйд гэрэл зургийн аппарат бэлэглэжээ. Энэ мэтээр аварга дуртай зүйлдээ гар татдаггүй зантай.

4. Олимпийн аваргыг "унасан" арслан
Хадбаатарын Мөнхбаатар арслан жүдогийн бэлтгэлийн үеэр эвгүй гишгэснээс өвдөгнийхөө арын шөрмөсийг тасалж, дахиж барилдах эсэх нь эргэлзээтэй болоод байлаа. Солонгосын талаас хагалгаа хурдан хийвэл хоёр жилийн дараа бүрэн эдгэх боломжтой гэсэн хариу иржээ. Тэд хагас зардлыг нь дааж, "харин Б.Бат-Эрдэнэ аварга танил талаа ашиглан хагасыг нь "босгожээ". Ингэснээр Хөвсгөлийн залуу эргэж дэвжээнээ гарах найдвар төрсөн.

Энэ үед Х.Мөнхбаатар "Аварга" дээд сургуулийн хоёр давхарт амьдарч байсан юм. Түүнтэй хамт нэг өрөөнд аймгийн арслан Ш.Жаргалсайхан, Н.Түвшинбаяр нар байрлана. Хөл дээрээ зогсож, алхаж болохгүй тул үргэлж л орондоо хэвтсээр бухимдахын зэрэгцээ барилдаж байна гэж зүүдэлнэ.

Нэг удаа бүр хавирч цохиод давж байна гэж зүүдлэхдээ эрүүл хөлөө хананд савчихсан гэдэг. Өрөөнийхөө андын хүнд байдлыг нөгөө хоёр нь зүгээр хараад суулгүй үүрч түүрээд барилдаан үзүүлэхээр шийджээ.

Ингээд Ш.Жаргалсайхан, Н.Түвшинбаяр хоёр дэмнэж явсаар Бөхийн өргөөнд оруулж, жилийн турш үзээгүй бөхийг дэргэдээс нь үзүүлсэн юм. Хоёр жил орчим гэмтэлтэй байсны эцэст Х.Мөнхбаатар дэвжээнээ эргэн ирж, улсын наадамд түрүүлсэн бол харин түүнийг Бөхийн өргөөнд үүрч очсон Н.Түвшинбаяр олимпийн наадамд түрүүлж давхар баяр тохиосон. Ингэж улсын арслан олимпийн аваргыг "унасан" удаатай.

5. Б.Гантогтох: "Аав намайг алах шахсан"
Бөх хүний зовлонг энгийн хүмүүс ойлгодоггүй. Ялангуяа жин хасна гэдэг тун амаргүй. Олимпийн аварга Ираны бөх Расул Хадемын зүрхийг чичрүүлсэн Баянмөнхийн Гантогтох нэг хэсэг чөлөөтийн хүнд жинд эх орныхоо нэрийг дуурсгаж явлаа. Хадем тэр хоёр байнга л таарна.

Сүүлдээ нэгнээ бүр мэддэг болчихсон. Гэхдээ Б.Гантогтоход тэр үед нэгэн зовлон байлаа. Энэ бол бэлтгэл хийх тусам өсөөд буй булчингийн массаа дарж, жингээ барих явдал. Баянаа аварга өөрөө жин хасахын зовлонг мэдэхийн хувьд хүүгээ тун хатуу гараар барина.

Нэгэн удаа бэлтгэлийн давхар цамц өмсүүлчихээд олон цагийн турш дэвжээн дээр бөхчүүдээр дараалуулан нухуулжээ. Ингээд арай гэж нуруу тэнийгээд босоод ирэхэд нь "Саунд ороод гараад ир" гээд их л амраах шинжтэй үг хэлж. Гантогтох баярлаад уухайн тас саун ортол хаалгыг нь тас хийтэл хаачих нь тэр. Амраах гэж бус жинг нь бүр хасахын тулд саунд оруулсныг нь мэдмэгцээ хаалга нээх гэж хэчнээн оролдсон ч дарчихаад нээсэнгүй.

Сүүлдээ Гантогтох халуун саунд ухаан алдах шахаж "Аав аа, хаалгаа нээ л дээ" гэж арга барагдан гуйжээ. Хариуд нь аварга "Миний хүү жаахан тэс-чих. Дахиад жаахан жингээ хасчихад болчихно" гээд хаалга дараад байж. "Аав намайг тэгэхэд яг алах шахсан шүү" гэж хожим Б.Гантогтох дурссан юм.

Р.Гэгээ

www.gogo.mn
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby ABC » Thu Apr 22, 2010 6:11 pm

jugder_08 wrote:Аварга, Арслангуудын амттай дурсамж
Сүүлдээ Гантогтох халуун саунд ухаан алдах шахаж "Аав аа, хаалгаа нээ л дээ" гэж арга барагдан гуйжээ. Хариуд нь аварга "Миний хүү жаахан тэс-чих. Дахиад жаахан жингээ хасчихад болчихно" гээд хаалга дараад байж. "Аав намайг тэгэхэд яг алах шахсан шүү" гэж хожим Б.Гантогтох дурссан юм.

Р.Гэгээ

http://www.gogo.mn

баянаа аварга үүдэн дээр нь ээжийн тухай дуу дуулад байсан гээд байдаг билүү. тэр үнэн болуу кк
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby 21Grams » Thu Apr 22, 2010 7:04 pm

Соронзонболд энэ жил найзыгаа начин болгож магадгүй юм байна даа.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby jugder_08 » Mon Apr 26, 2010 6:03 pm

Тулгааг хаясан бөхийг тусгайлан шагнана

Бөхийн дэвжээнээс бурхны оронд заларсан Ө.Тулгаа заан

Монгол Улсын заан Өлзийн Тулгаа бурхны оронд заларчээ. Ширвээ хар сахалтай, яргай биетэй энэ эр хэзээ ч одоогийн хөвгүүд шиг бэлтгэлийн заал хэсч, туухай өргөж явсангүй. Харин хээрээр гэр, хэцээр дэр хийж, зам зуур бүхлээрээ унтаад маргааш нь хүний нутгийн наадмаас байг нь авч уначихаад нутгийн зүг оддог байлаа.
Тувад түүн шиг зартай бөх нэгээхэн ч үгүй. Ямартаа л “Тулгааг хаясан бөхийг тусгайлан шагнана” гэсэн зарыг наадмын талбайгаар нэг тарааж, нутгаасаа хамгийн бяртай, аатайг нь шилж заантай тулгаж байхав. Бичгийн цаасан дээр түүний зургийг томоор тавьчихаад “Тулгааг хаях бөх байна уу?” гэж эрэл хайгуул хийж тун удсан гэдэг. Гэлээ ч Өлзийн Тулгааг өвдөг шороодуулах хүү олдолгүй олон жил болсон.

Зэрлэг байгалийн сод бүтээл


Хэрвээ бэлтгэл хийж, бөхдөө цаг зарсан бол түүнийг арслан, аварга болох байсан гэж мэр сэр ярьдаг. Гэхдээ монгол бөх гэдэг зөвхөн аварга, арслангаар дүүрдэггүй. Аваргуудыг ирлэж, тэдэнд түлхүү унадаг ч гэсэн харахад сайхан, хайрлахад дөхөм хүмүүс нь улсын заанууд байдаг. Хэдийгээр наадмаар дөрөвт үлдэж цолоо аваагүй ч гэсэн Тулгаа ясны бөх хүний хувьд аваргуудыг айлгаж, арслангуудын халгадаг бөх байлаа. Ялангуяа түүний булчин шөрмөс зангирсан биеийг бөх сонирхогчид байтугай бөхчүүд өөрсдөө толгой сэгсрэн бахддаг.
“Ай даа, тэр Тулгаагийн биеийг хараарай. Зэрлэг байгалийн сод бүтээл шиг. Хүчирхэг араатан шиг” гэж Дүвчин заан нэгэнтээ уулга алдан ярьсан нь бий.

Удам тасрахгүй бас мартахгүй

Харамсалтай нь зааныг бид дахиж харахгүй. Гэхдээ түүний төрсөн дүү Өлзийн Сумьяа гэж сайхан бөх бий. Бас л Увсынхаа хязгаарт амьдарч ажилладаг. Хааяа нэг орж ирэхээрээ хачин сайн барилдана. Чөлөөтийн техник эзэмшээгүй хэрнээ хөлд гүйхдээ хэнээс ч адтай. Зааны төрсөн хүү Т.Сүрэнжав аавынхаа удам тасрахгүй, бас мартахгүйг илтгэн зүлэг ногоон дэвжээнээ торгон зодогныхоо уяаг чангалан гарсаар байгаа. Монгол бөхийн орон. Харин заан шиг ийм бөхчүүд л энэ үгийг амилуулж, үр удам, үйл хөдлөлөөрөө бөхийн гайхамшгийг зарлан тунхагласаар явдаг билээ. Бөхийн дэвжээгээ чимж явсан улсын заан маань бурхны оронд бас нэгэн чимэг болохоор одсон бөлгөө.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Sat May 15, 2010 9:45 am

Д.Энхбат:Үеийнхээ арслангуудтай тунаж барилдах сайхан

-Сүүлийн үеийн танхимын барилдаанд төдийлөн зодоглож харагдсангүй?
-Сар шинийн барилдаанаас хойш хоёр удаа зодоглосон. Ажил төрлөөс болоод тэр бүр барилдаж амжихгүй л байна. Ер нь барилдаан алгасахгүйг боддог.

-Танайхан сумынхаа наадмын их шөвөгт ах дүүсээрээ үлддэг байсан гэхийг сонссон. Тэгэхээр ийм орчинд өссөн хүү бөх болох нь ойлгомжтой юм даа?
-Манай ээжийн талын ах дүү нар сум орон нутагтаа барилддаг аймаг сумын цолтой бөхчүүд бий. Их шөвөгт ах дүү гурвуулаа үлдэж байсан тохиолдол олон. Тийм болохоор ах нараа хараад л бөх болох сонирхол төрсөн юм. Гэхдээ дур сонирхолтой байсан хэдий ч багаасаа хичээлэлж, тэр бүр наадамд гарч байгаагүй. 1994 онд сумынхаа 70 жилийн ойгоор хүүхдийн барилдаанд түрүүлэн даагаар шагнуулж байсан.

-Таныг жүдогоор хичээллэдэг байсан гэдэг?
-Тийм ээ. Улаанбаатар их сургуульд Ц.Шийрэв багшийн урирдлагад ахтай хамт жүдо, үндэсний бөхийн бэлтгэл хийдэг байсан юм. Энд жил бэлтгэл хийгээд Шонхор биеийн тамирын дээд сургуульд суралцаж бэлтгэл хийсэн.

-Жүдогоор хичээллэж эхэлсэн байж чөлөөт бөхийн багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн билүү?

-Чөлөөт бөхийн багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Уг нь аль алиныг нь л сурах гэсэн санаа л даа. Одоо үндэсний бөхөөр дагнан бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.

-Бар жилийн шилдэг дэвжээ шалгаруулах барилдаанд “Хонгор нутаг” дэвжээ яагаад оролцсонгүй вэ?
-Шилдэг дэвжээ шалгаруулах барилдаанд дэвжээ бүрийг нутгийн зөвлөл, пүүс компани ивээн тэтгэж оролцож байгаа. Харин манай нутгийн зөвлөлөөс биднийг дэмжээгүй болохоор оролцож чадаагүй. Уг нь манай аймгаас нутгаа төлөөлчих олон сайхан залуус бий шүү.

-Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байв уу?
-2003 онд Дархан-Уул аймагт болсон улсын аварга шалгаруулах тэмцээний ахлах насанд орж, 11 дүгээр байр эзэлж байсан юм. Мөн самбо, жүдо бөхөөр өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.

-Аймгийн арслан цолыг хэдэн онд хүртлээ?
-2004 онд аймгийн начин цол хүртсэн. Үүнээс хоёр жилийн дараа манай сумын 65 жилийн ой болж, энэ наадамд түрүүлж арслан цол хүртсэн.

-Танхимын барилдаанд хоёрын даваа болон гурвын давааны төгсгөлд улсын цол горилж яваа аймгийн арслан цолтнууд таарах юм. Ер нь амлуулж барилдах, тунаж барилдах хоёрт ялгаа байдаг уу?
-Миний хувьд тунаж барилдах нь зүгээр санагддаг. Тэр дундаа үеийнхээ арслангуудтай тунаж барилдах сайхан байдаг юм. Түүнээс барилдаан л юм хойно амлуулж барилдах тунах хоёрт ялгаа байхгүй л дээ.

-Улсын наадамд хэд дэх жилдээ барилдаж байна вэ?
-2006 онд хоёр давж, улсын начин Завханы Л.Нямсүрэнд өвдөг шороодсон. Дараа жил нь улсын начин М.Цанлигаар гурав давж дөрвийн даваанд Б.Ганбат заантай учраа таарч унасан. 2008 онд мөн дөрвийн даваанд М.Баяржавхлан заанд барьц сонгуулан өвдөг шороодож, өнгөрсөн жил шинэ начин С.Мөнхбаттай гурвын даваан төгсгөлд таарч барилдаад бараагүй.

-Шинэ цолны тааварт яваа арсангууд дөрвийн давааны нугалаагаар ид барилдаж байгаа заануудтай учраа таараад байх шиг санагддаг. Ер нь эрэмбэдээ өөрчлөлт оруулъя гэж санадаг уу?
-Эрэмбэдээ өөрчлөлт оруулах, хурц арслан болох бодол байдаггүй тийм ч их байдаггүй. Улсын цол авахаар бол бид хэдийн хэн нь ч хэнтэй ч таарсан давж л таарна. Тийм болохоор цаанаасаа л өөр байдаг байлгүй дээ гэж боддог.

-Барьц сонгох дүрэм үеийн залуустай барилдахад хэр нийцтэй санагддаг вэ?
-Нэгэнт л энэ дүрмийг сонгоод барилдаж эхэлсэн болохоор тийм ч хүнд санагддаггүй. Тэгээд ч тогтсон байдлыг олон дахин өөрчлөөд байх нь хэрэггүй байх.

-Тэгвэл сэргээшийн шинжилгээг танхимын барилдаанаас авах нь зөв үү?
-Одоохондоо танхимын барилдаанаас энэ төрлийн шинжилгээг авах боломж алга байна. Улсын наадмаар авсан шинжилгээг хэр удаж байж танилцуулдаг билээ дээ. Энэ хооронд хэвлэл мэдээллээр шинэ цол хүртсэн бөхчүүдийг хардаж сэрдэх гэх мэт нэр хүндэд нь халдсан маш олон зүйл гардаг шүү дээ. Тэгэхээр барилдаан бүрээс шинжилгээ аваад удаж байж танилцуулах юм бол ийм байдал газар авах магадлалтай. Одоо манайд барилдаан бүрээс шинжилгээ авч шинжлүүлэх лабортори, хөрөнгө мөнгө алга. Тэгэхээр улсын наадмаараа л энэ төрлийн шинжилгээг хийх нь зүгээр юм. Хэрэв шинжилгээг дотооддоо авдаг, эсвэл хөрөнгө мөнгийг нь шийдээд богино хугацаанд хариуг нь гаргаад ирдэг бол барилдаан бүрт шинжилгээ өгөхөөс татгалзах зүйл байхгүй.

-Та регбигийн үндэсний шигшээ багийн ахлагч нь билүү. Ойрд уралдаан тэмцээнд оролцож байна уу?
-Бөхийн хажуугаар өөрийн сонирхолдоо хөтлөгдөн энэ спортыг манай оронд үүссэн цагаас нь хичээллэж, уралдаан тэмцээнд оролцож байна. Өнгөрсөн
жил Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд орж, амжилттай тоглосноор ирэх зургаадугаар сард мөн Азийн аваргын тэмцээнд дэвшиж тоглохоор болсон. Танай сониноор дамжуулан хурандаа Наранбат захирагчтай Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хамт олон болон Ганзориг захиралтай “Нийслэл өргөө” компанийн хамт олонд баярлаж явдагаа илэрхийлэе.

Монголын мэдээ Д.Ганбаатар
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Wed May 19, 2010 8:59 am

Аймгийн арслан Б.Батмөнх: Барьц сонгосон барилдаанд бүр дасчихаж

-Тэр бүр гадагшаа наадмаа алдаад байдаггүй Архангай нутагт арслан цол хүртсэн байх аа?
-2007 онд манай сумын 30-н жилийн ой болж, би сумандаа зодоглоод аймгийн наадамд очиж чадаагүй. Тэгээд ямар ч хамаагүй аймгийн наадамд очъё гэж бодож байсан Архангай аймгийн бөхчүүд буцаж явахаар нь цуг очиж түрүүлсэн.

-Энэ наадмаас өмнөхөн Бүх цэргийн наадамд үзүүрлэсэн билүү?
-Тийм ээ. А.Бямбажавтай үлдэж үзүүрлэсэн. Тэр наадмаар А.Бямбажав цэргийн арслан болсон юм.

-Сүүлийн барилдаануудын дөрвийн давааны оноолт өөрт чинь жаахан хатуудаад байна уу?
-Магадгүй. Би сүүлийн барилдаануудад ихэнхдээ дөрвийн даваанд өвдөг шороодсон. Тэгэхээр чанга байгаа юм байлгүй. Нийслэлийн ойгоор билүү дээ дунд шөвөгт үлдсэн байх.

-Тэгвэл хурц арслан больё гэж бодож байна уу?
-Наадахыг чинь л бодоод байгаа юм. Одоо оноолтоор ид шижигнэж яваа залуу заануудтай таараад байгаа. Хэрэв хурц арслан болбол эрэмбэ жаахан дээрдэх байх. Гэхдээ эрэмбэ дээшиллээ гээд хэнтэй ч таарсан муу өрсөлдөгч гэж байхаа больсон шүү дээ.

-Сугадаж тахимдах таны унаган мэх үү?
-Оюутан байхдаа л сурчихсан байсан. Би зургадугаар ангид байхдаа сумынхаа бөхийн дугуйланд орж, биеийн тамирын багш н.Алтанхуяг гэдэг хүний удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн. Арван жилээ төгсөөд 2002-2006 онд Шонхор биеийн тамирын сургуульд Баянхонгорын Дамдин багшийн удирдлагад бэлтгэл хийж, төгссөн.

-Улсын наадамд хэдэн жил зодоглож байна вэ?
-Сүүлийн хоёр жил улсын наадмын гурвын даваанд өвдөг шороодсон. Эхний жил улсын начин А.Цацабширт, өнгөрсөн жил Б.Сангисүрэнтэй гурвын давааны төгсгөлд оноолт таарч унасан.

-Үе тэнгийн бөхчүүдээс чинь барилдаан таардаггүй хүн байдаг уу?
-Бүгдтэй нь гар зөрүүлж үзээгүй болохоор бүгдийг нь сайн мэдэхгүй байна. Харин өнгөрсөн жилийн начин болдог Булганы Э.Энхбат цөөнгүй таарч барилдсан. Нэг л эвгүй байдаг юм. Бусад нь гайгүй ээ.

-Жин нэмсэн байдал ажиглагдаж байна. Одоо хэдэн кг-тай байна вэ?
-Би огт 100 кг хүрч байгаагүй юм. Харин сүүлийн үед энэ хэмжээнд хүрсэнийг бодоход нэмэгдэж байгаа юм байлгүй. Ер нь би бага жинтэй. Тэгээд ч жингээ учиргүй нэмье гэж боддоггүй юм. Зарим хүн жаахан жин нэмэхгүй бол хөнгөдөөд байгаа юм биш үү гэдэг. Миний хувьд болоод л байгаа юм шиг санагддаг.

-Анх улсын цолтой ямар бөхийг өвдөг шороодуулж байв?
-Залуу бөх байхдаа цагаан сарын барилдаанд улсын начин Ж.Цэвээн, заан Ц.Баярсайхан нарыг давж, гурвын даваанд Г.Өсөхбаяр аваргын аманд гарч өвдөг шороодсон. Тухайн үед залуу бөхчүүдээс ганцаараа хоёр давчихсан зогсч байхад сайхан санагдаж байсан.

-Их спортоор хичээллэж байна уу?
-Сард цөөн удаа чөлөөтийн бэлтгэл хийдэг. Уралдаан тэмцээнд оролцохоор хэмжээнд биш ээ. Ихэнхдээ л үндэсний бөхийн бэлтгэлд анхаарлаа хандуулж байна.

-Бөхийн спортын хажуугаар ажил ч юм уу ямар нэгэн бизнес эрхэлдэг биз дээ?
-Тийм зүйл байхгүй ээ. Бөхийн спортод багаасаа сэтгэлээ өгсөн болохоор үүнийхээ л төлөө бэлтгэл сургуулилтаа хийж байна.

-Тэгвэл бөхийн спортоор амьдралаа залгуулаад болж л байна даа тийм ээ?
-Ивээн тэтгэгч байгууллагаас цалин авна. Түүгээрээ эхнэр, хоёр хүүхдээ тэжээнэ гэдэг үнэндээ хэцүү шүү дээ. Гэхдээ хэцүү гээд яах билээ дээ. Өөрийнхөө сонирхолыг дагаж, энэ замыг сонгосон болохоор огт шантардаггүй. Бэлтгэлийнхаа хажуугаар ажил хийх хомс байдаг.

-Тэгвэл таны сарын орлого хэд вэ?
-Иргэний нисэхийн ерөнхий газарт харъяалагддаг болохоор цалин гэж 300 мянган төгрөг авна. Бөхийн барилдааны орлого гэж сүйдтэй ”юм” байхгүй шүү дээ. Заримдаа нэгийн даваанд хүртэл яваад өгнө шүү дээ. Гэхдээ нэг давбал 10 манга, хоёр давахад 20 мянга, гурав давахад 70 мянган төгрөг авдаг. Мэдээж бөхийн буян л юм хойно энэ мөнгө амьдралд нэмэр болно.

-Ингэхэд ард түмэн бөхөө үзэж сэтгэлийн цэнгэл эдэлдэг. Харин бөхчүүд цэнгэлдэх, бөхийн өргөөнд цуглаан үзэгчдээс ямар үед таашаал авдаг юм бол?
-Миний хувьд үзэгчдээс тийм байна, ингэж булхайцлаа гэсэн гомдол зэрэг зүйлд өртөж байгаагүй юм. Харин үе тэнгийн залуустайгаа сайхан барилдаан үзүүлээд давсны дараа үзэгчид шуугилдаад л ирдэг. Энэ үед л туг тойроод гүйж явахад гоё санагддаг юм. Энэ үед л үзэгчдээс таашаал авна шүү.

-Улсын цол горилж яваа залуу хүний хувьд наадмаас өөр барилдаанд цол олгох тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Жилд ганц удаа болдог улсын наадмаараа авах ёстой цолоо хүртсэн нь дээр гэж боддог. Хэзээ ч хамаагүй улсын цолтон төрөөд байвал үнэгүйдэж магадгүй.

-Мөн барьц сонгох байдлыг залуучууд дэмий зүйл хэмээн үздэг?
-Дэмий байлаа гээд яах вэ дээ. Өмнө нь цаг хугацаа гэж байхгүй байхад хоёр талаараа ээлжилж золгоод л зогсоод байдаг байсан шүү дээ. Тэгэхээр спорт л юм чинь үндэсний бөхөд цаг хугацаа байх ёстой юм. Одоо бараг барьц сонгох барилдаанд дасч байна. Бөхчүүд үүнд тааруулж хүртэл бэлтгэл хийдэг болсон. Мөн шударга өрсөлдөөн гэдэг талаасаа монгол бөхөөс сэргээшийн шинжилгээ авах нь зөв гэж боддог.

-Барилдааны тэмдэглэл хөтөлдөг үү?
-Үгүй ээ. Уг нь хэрэгтэй юм шиг байгаа юм. Зарим бөх барилдаан бүрээ бичлэг хийж авдаг юм билээ.

-Ярилцсанд баярлалаа. Цолоо ахиулсны тань дараа “Шинэ цолтон” булангаараа эргэн уулзая?
-Ерөөлөөр болог. Энэ дашрамд намайг дэмждэг Иргэний нисэхийн ерөнхий газар, “Хилчин” спорт хорооны хамт олонд ажлын амжилт хүсэе.

Монголын мэдээ Д.Ганбаатар
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Wed May 19, 2010 6:45 pm

Улсын заан Д.Долгорсүрэн: Би "мөрөөдлийн арал" дээрээ гүүгээ уясан.

-Та Хархорин л яваад байдаг болж?
-1995 онд Хужиртын нутагт манай ах Нэргүй нэг зочид буудал байгуулсан юм. Түүнийг шинэтгэн сэргээж тохижуулж орчин үеийн шаардлагад нийцүүлж авлаа.

-Орхон хавийн үзэсгэлэнт нутагт олон га газар аваад бизнесийн үйл ажиллагаа явуулж байна гэж яригдсан байсан?
-Тэр газрыг би хүсэлт гаргаж, Их Хурлын дарга Ц.Нямдорж сайд байхдаа, ШШБЕГ-ын дарга хурандаа Чойжамц нар тусалж авч өгсөн юм. Би тэхдээ зүгээр авсангүй, 25 сая төгрөгөөр авлаа. Хүүг дагаад энд тэндхийн зочин гийчин ирэх юм, бид нар ч заримдаа нутгаараа явахдаа хонох газаргүйд хүрдэг. Аль аль талаа бодоод нэг сайхан зочид буудал баазтай больё гэж зорьсон юм. Монголын л нэр гарахаас их аваргын нэр гарахгүй шүү дээ. 6-р сард нээсэн, их зардал гарсан, гайгүй юм болсон гэж бодож байгаа.

-Буудлаа та хариуцах уу?
-Сэржбүдээ захирал нь сангаа Сумьяабазар хариуцна, Дагваа ерөнхий захирал, би бэлтгэн нийлүүлэгч. Би зөвлөе ч гэсэн одооны шаардлага өөр болжээ.

-Та аавынхаа тухай яриач, Донров зааны дунд хүү Долгорсүрэн заан гэж хөгшчүүл ярьдаг?
-Аав минь 1938-43 оны бүр 5 жилийн цэрэг, би аав ээжээсээ 7-уулаа. 40-60 насны хооронд бүгд байна даа. Миний унасан газар Төвхөнд, Сайхан булаг гэж гоё булаг бий. Хүн насаа ахиахаар нутгаа л гэх бололтой юм. Миний хэдэн хүүхэд ч өвгөд хөгшдийн нутгаа их дээдэлж хүндэлж, тэнд амьдрах, ажиллах сонирхолтой болжээ.

-Таныг Японд явж байхад Асашёорюүгийн эцэг гэдэг утгаар арай л өөр хандана биз?
-Аа, тэгэлгүй яахав, Сүмогийн ордон руу би чинь хүүтэйгээ хамт машинтайгаа л орж явчихдаг хүн ш дээ. Тэнд бол зөвхөн их аваргууд л машин тэрэгтэй орох эрхтэй байдаг. Японы 127 сая ард тун соёлтой зөөлөн бишрэмхий улс, өөрийн үндэсний спортын хамгийн том төрөлд гаднын хүн аваргалаад байна гэж ялгасан худлаа үндэсрэхсэн шинж огт байдаггүй юм. Манайхан л тэгж байна гэж худлаа бичдэг байхгүй юу. Сэржбүдээ маань тэнд мэргэжлийн тамирчин хийж байна, үндсэндээ Монголоос япон руу ажилдаа явдаг гэж болно.

-Та Асашёорюү хүүгээрээ их бахархдаг байж таарна, гэвч эцэг хүний хувьд нууцхан бодолдоо юу тээж явдаг вэ?
-Хүү минь НҮБ-ын шагнал авч "Азийн баатар" цолтой болсонд би их баярлаж байгаа. 600 гаран сая хүний хэмжээнд Ази тив яригдана. Долгорсүрэнгийн Дагвадорж гэдэггүй, Монголын Дагваа гэж дуудуулан Чингисийн гэдэг байсан Монголыг Асашёорюүгийн нутаг гэдэг болгосонд, нэгэн гэр бүлээс гарч, нэгэн улсаас хальж дэлхийн дэвжээнд гарсанд нь би баярладаг. Хүүгийн минь ааг омогтой байна гэх маягийн юм хэвлэл сонинд бичих юм аа, миний бодлоор бол юм чадаж байгаа хүн аагтай байх нь зүйтэй, энэ бол бөх хүний сүр хүч, Монгол хүний сүр хүч мөн. Сүр хүчтэй байхгүй бол ялалт гэдэг юун. Завсаргүй хичнээн түрүүлэв, огт унаагүй 3 удаа түрүүллээ, арав түрүүлсэн хүнд Монголын засгийн газар нэг "Алтан гадас" ч болтугай өгөөгүй л байна. Нэг барилдаанд хүү минь Монголын бөхдөө уналаа л даа, тэгсэн чинь нэг сониныхон Сумьяабазар дээр Найрамдал зусланд байхад нь очиж дүүгийнхээ тухай ярилцлага өг гэсэн байгаа юм. Одоо өгөхгүй гээд дүүгээ ялсны дараа одоо өгье гэхэд ирээгүй. Манайхан жаахан өө хардгаа л болиосой.

-Та адуутай л биз дээ?
-Би Хэнтий зүгийн хэдэн сайхан хурдтай. Одоо Орхоны хөвөөнд "Мөрөөдлийн арал" дээрээ гүүгээ барьж, морио уяж байна.

-Таны гэргий Пүрэвбадам гуай японд амарч яваа гэсэн ирсэн үү?
-Хөдөө буудал дээрээ бий. Архангайн Өлзийт сумынх бас бөх удамтай. Хоёр талаас удамтайг хэлэх үү хэдэн хөвгүүд минь нүүр улайлгасангүй. Пүрэвбадамыгаа би гавьяатай л ээж гэж боддог, Монголын эмэгтэйчүүдийн байгууллага энэ тэр юм юманд тодруулж байх л юм.

-Та Хүрлээ эмчийн хоёр гурван эхнэртэй байх саналыг дэмждэг гэж сонссон, чухам юунд тэр вэ?
-Энэ бол шалиг завхай байж ядсандаа бус, үүнд чинь монголын хар хайрцгийн бодлого, өнөөх улс үндсээ цэвэр байлгах утга агуулга чинь оршиж байгаа юм. Жараад мянган өрх толгойлсон эмэгтэй байна гэж байна, тэднийг чинь хятад солонгос бусад амьтдад алдаж эрлийз хурлийз төрүүлэх болж байна уу. Уусна биз дээ, ирээдүй байх уу гэдгийг л шийдэх хэрэгтэй юм.

-Та хуруугаа хазуулсан гэж ярих шиг боллоо. "Айлын хаалга самардана" гэж баймгүй, золбин нохойд уу?
-Үгүй ээ. Хэдэн жилийн өмнө нэг хүнд өөрөө аваачиж өгсөн 2 сая төгрөгөө авах гэж саяхан нөгөө айлд очлоо. Мөнгөө нэхэхээр л "Чиний хүү чинь ингээд л хамаад авч байгаа биз дээ" гэх юм. Хоёр дахь удаагаа хэлэхээр нь би тэсч чадсангүй заамдаж аваад, нөгөөх чинь миний энэ хурууг хазчихдаг байнаа.

-Та ч бужигнуулж явнаа, бас дүүгээсээ нэг өр нэхсэн гэж..?
-Худлаа, худлаа, миний дүүдээ өгсөн ЗИЛ 130-ийг л бичсэн байна лээ, дүүгийнх түүгээр тээвэр хийдэг, амьдрал нь тогтчихсон лут айл бий, манайхан энэ талаар ярилцаж л байгаа. Хэн нь буруутай, нүнжиггүй энэ тэр гэсэн байдаг юм, асуудал үүсгэнэ.

-Та хамгийн дурсамжтай сонин барилдаанаа яриач?
-Мартагддаггүй юм бол миний нэг хээрийн барилдаан байгаа юм. 1953 онд би 6 настай байсан шиг, Сайхан булагийн дэнж дээр юмдаг, хонь төллөж байсан үе, би нэг нэхий өмдтэй. Тэр үед чинь нэхий өмдөн дотуур юу ч өмсдөггүй байсан цаг даа. Надаас их олон ах Пүрэв гэж нэг хүн байв. Тэр ирж надтай барилдав аа. Би ч унаад л өглөө. Хонио эргэчихээд явж байсан чинь гуя руу сэнгэнээд л явчихлаа. Тэгээд л харсан чинь шуумгаас нь эхлээд захыг нь хүртэл нэхий өмдий минь хүү татчихжээ. Хөтлийн ард сууж байгаад бүсээ цуу татаад шагайнаасаа дээш захаа хүртэл эрчлээд тойруулаад боож боочихлоо. Гэртээ хариад унд цайгаа уусны дараа хэрэг бишидлээ. Өмдөө ураад гуяа гялалзуулсан л гэнэ, би сэнгэнэхээр нь л мэдсэн гэлээ. Тэгээд сэнгэнүүлдэг нэр авч байж билээ. Миний бөх болохын их гараа байсан юм даа.

-Таныг би "Алдарт эцэг" гэж боддог юм?
-Би жирийн жолоочийн амьдралаар амьдарч, тээвэрчин хүний олдог мөнгөөр хэдэн хүүхдээ хооллож өсгөсөн. Би эгэл жирийн л эцэг хүн, бөх хүний сэтгэлээр л бүхнийг харж бүхнийг шийдэж явлаа. Бурхан харж, надад сайхан хувь тавилан тохиосонд баярлаж явдаг. Хөвгүүд минь мэдээ орохоосоо л Монголын алдартай бөхчүүдийн үгийг сонсож, зодгийг илж, аавтайгаа авахуулсан аварга арслангуудын зургийг шүтэж, секцэнд гүйж байсан нь талаар өнгөрсөнгүй. Монголын минь буян биз ээ.

Л.Сэлэнгэмөрөн.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Miro Klose » Wed May 19, 2010 9:35 pm

Өвөрхангай, Архангай, Төв, Булган гээд аргагүй төв халхаас халхын сайн эрс төрөх юм даа. Долгорсүрэн заан, Пүрэвбадам эгч хоёр аргагүй цагийг эзэлсэн аваргуудыг түрүүлсэн дээ. Сумъяабазар уг нь бизнес хөгөөгүй цэвэр бэлтгэлээ хийгээд зааланд барилддаг байсан бол өдийд Дархан Аварга болох байсан юм бөхийн бүх шинжийг агуулсан сайхан хийцтэй дээ, Аса аварга яахав тэгээд сайхан барилдаж зодогоо тайллаа, Сэржбүдээ байна бас л дэмий л нохой зодооноор явсан юм барилдаад явсан бол гарцаагүй аваргын дайтай бөх байсан наадмын бэлтгэл дээр Сумъяг хэд хэд хаяж байсаныг нь харж байсан шуундаа их бяртай даа. Том ах Сугараа нь чөлөөтэй сайн барилдаж байсан юм билээ сүүлдээ бэртээд болисон гэсэн. Одоо ач, зээгээс нь мундаг мундаг бөхчүүд төрөх болтугай. Охин дүүгээс нь л жинхэнэ аваргууд төрнө дөө.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Sun May 30, 2010 12:44 am

Улсын начин, “хөл” хэмээх Б.Пүрэвдорж: Туулсан амьдралаа түмнээс нуухгүй

“Гурван уурга”-ын нэг, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, улсын начин “хөл” хэмээх Бат-Очирын Пүрэвдоржийг “ТЦ-ийн бөхийн өргөө” буландаа уулзан ярилцлаа.

-Ойрд болсон барилдаанууд дээр алгасахгүй харагдлаа. Бөх үзэхэд овоо зав гаргаад байна аа, та?
-Манайх одоо Өлзийт хороололд байдаг юм. Гэр ойр болохоор барилдаантай үед автобусанд суугаад хүрээд ирчихдэг. Дуртай юмаа үзэхэд зав гаргалгүй яах вэ.

-Залуучуудын барилдаан үзэхэд ямар сэтгэгдэл төрж байна даа?
-Сайхан барилддаг залуучууд олон байна. Гэхдээ бөхийн сургууль олон болж, байнгын бэлтгэлтэй болсон гэхэд энэ залуучууд 30 хүрээгүй байж харих аястай болчих юм. Улсын цол аваагүй, дөнгөж 25, 26 настай байж хурд нь зогсчихсон харагдаж байна. Харин Р.Нямдоржийн хүү Н.Ганбаатарыг ойрын үед наадмын сүүлийн хоёр бөхийн нэгд зогсож байх болов уу гэж боддог. Бас сая начин болсон Ж.Бат-Эрдэнэ байна. Хавирга нь хэрзийчихээд яг л миний үеийн бөхчүүдийг санагдуулдаг шүү. Нэлээн хожуу харих байх гэж боддог.

-Таны хувьд хэдий үеэс барилдаж эхэлсэн юм бэ?
-Нутаг орондоо хааяа үеийнхэнтэйгээ ноцолдоод явдаг хүүхэд байсан. 1958 онд цэрэгт татагдаж, Барилгын I батальонд хуваарилагдлаа. Тэр үед Булганаас С.Цэрэн, Архангайгаас Т.Зундуй тус ангид очиж байсан. Их л олон цэрэг байсан даа. Тэр дундаас бид гурав овоо дөртэй байсан юм уу, ангийн захирагч биднийг тусад нь амраана. Нөгөө хоёр маань хугацааны цэрэг байхдаа улсын цолд хүрсэн.

-Та харин улсын наадамд хэр хүч үзэв?
-Анх 1959 онд хоёр даваад, гуравт Хөвсгөлийн Ш.Ванчин начинд унасан. Дараа жил нь бүр нэгийн даваанд үсрээд өгсөн. 1961 оны хавар халагдаж, сумандаа очиж барилдаад түрүүлсэн. Тэр жил С.Цэрэн маань түрүүлж, Т.Зундуй заан болсон.

-Таныг “хөл” Пүрэвдорж гэцгээдэг. Яагаад ийм хоч авах болсноо хуучилна уу?
-З.Дүвчин заантай төстэй барилдаантай байсан юм уу даа. Бугуйнаас бариад авбал ташаалдаж нэг хөлөө өгөөд хаядаг байсан. Ер нь ташаанаас доогуур хөлөө алдсан бол амар унахгүй шүү. Нэг барилдаан дээр Ц.Бадамсэрээжид арсланд хөлөө алдаад талбайг бүтэн туулаад хаясан юм. Түүнээс хойш “хөл” гэцгээх болсон. Би ч залуу байж, ааг омогтой ч явж, энэ хочиндоо дургүй байсан.

-Хэдэн жил зодоглож байж улсын цолд хүрэв ээ? Ямартай ч шинэ начин төрөөгүй жилийн дараа гурван начин гарсны нэг нь та байсан…
-Тийм ээ. Тэр үед одоогийнх шиг найраа энэ тэр байсангүй. Нас ахисан аваргууд залуучуудыг амлахдаа “Хөгшин намайг хаяхгүй бол чи өөр хүн дийлэхгүй” гэж хэлж байгаад авч, хаяхдаа хаяж, унахдаа унадаг байсан. Харин миний аз гийсэн үү, Архангайн “аранзал” хэмээх улсын наадмын үзүүрт хүрч байсан заан Ц.Гомбодоржоор начин болсон. Энэ үеийг хүртэл дөрөв, тавын даваанд олон унасан. 1965 онд ч начин болчих боломж байсан юм.

-Яагаад тэр билээ?
-Тэр жил Б.Түвдэндорж аварга намайг авъя гэсэн. Бид хоёр даалуу, муушигны найзууд л даа. Тэгэхээр нь “Хөгшин аваргаар авсан цолоор хүн амлах юм уу би” гээд явуулчихаж байлаа. Буцаж явсан аваргыг Д.Сэрээтэр “багш аа” гэж хүзүүдэж аваад начин болж байсан юм. Намайг С.Цэрэн авч, би начны босгон дээр ирээд цол авч чадаагүй.

-Уул нь цэрэгт нэг тогооноос хоол идэж явсан хүн байна, идэр аварга найзыгаа өнгөрөөчихөж болоогүй юм байх даа?
-Намайг амласан нь учиртай. Би дөрвийн даваанд Булганы Сайханы Б.Санжааг хаячихсан юм. Харин нөгөөх маань нутгийн аваргадаа үг хаяж байгаад намайг авахуулчихсан гэсэн. Гэхдээ тэгэхэд С.Цэрэн намайг цэвэр хаяагүй. Уурандаа би орой нь С.Цэрэнг зодно гээд 7 буудалд байдаг гэр лүү нь очиж байсан. Хожим бид сайхан үерхэж ирсэн.

Ер нь хүнд аз, хишиг дутна гэж байдаг юм билээ. 1963 онд МБАТС-иар 14 давж, дөрөв унасан, дээгүүр явж байх үедээ Дундговь аймгийн арслан Цэнд-Аюушийг хаячихаад туг тойрч байтал гэнэт хөл татчихсан. Шөрмөс татчихаад ер тавигдахгүй, Завханы “азарга” С.Лхагва начин гэр лүүгээ үүрч аваачаад хэд хоног асарч билээ. Сүүлд рашаан, сувиллаар явж байж хөл гайгүй болсон. Тэр спартакиадаар Л.Сосорбарам арслан түрүүлж, Х.Баянмөнх II байрт орон заан болсон. Тэр үед ч цолд хүрэх боломж нөөц байсан.

-Ямар ч байсан муу хэлүүлэхгүй начин болжээ. Харин начин болсныхоо дараа хэр барилдсан бэ?
-Нэгэнт туулсан амьдралыг юунд нуух вэ. Би начин болсныхоо дараа жил “аавын хаалга” татаад 1975 оны дөрөвдүгээр сард гарсан. Мөрийтэй тоглодог, танхай, жолоо шилжүүлсэн гээд ялласан юм. Би тэр үед Архустайд жолооч болоод, тэндээ жолооны багшаар үлдээд байсан юм. Ид барилдах насаа ингэж нарсанд өнгөрүүлсэн дээ. Одоо эргээд бодоход дахиад ганц хоёр шөвгөрчих боломж байсан шиг санагддаг.

-Хатуу хяналт дор олон жил болохоор нэлээн хүч бяр буурч, гундаж гарч ирсэн үү?
-Монголчууд бөхдөө хайртай шүү дээ. Начин цол хүртсэнийхээ ачаар шоронд зовоогүй ээ. Нэг их сууж барьсан юмгүй. Дарга нарын жолоо мушгисаар хугацаагаа дуусгасан даа. Тухайн үед жолооч гэдэг чинь нэр хүндтэй мэргэжил байсан.

-Ер нь та залуудаа шөвгөрөх дайны нэрлэгдэж явсан мөртлөө зарим жил улсын наадмыг өнжсөн байх юм. Аймагт олон барилдсан уу?
-Аймгийн арсланг олон хамгаалсан. Нэг удаа Өмнөговьт зургаан аймгийн уулзалт барилдаан гэж болоход би нэг ч унаагүй түрүүлсэн. Г.Дэмүүл арслан заан цолтой, хоёрдугаар байрт шалгарч байлаа. Надтай барилдаан таардаггүй юм уу, намайг хаяж үзээгүй. Харахад их том гүзээтэй хүн шиг харагддаг мөртлөө цул булчин шүү дээ. Халуун нартай өдөр барилдаад золгож, гэдэс нийлэхэд мөсөөр хайрч байгаа юм шиг хүйтэн байдаг байж билээ.

-Хэцүү нэртээс гарч ирээд улсын наадамд барилдахад ямар байсан бэ?
-1975 оны хавар гарчихаад хоёр жил сумдын наадмаас даага түүлээ. Тэгээд 1977 онд улсын наадамд ирж гурав давахад Ч.Бээжин аварга амласан. Тэгэхэд аварга надаас эрс муу байгаа нь мэдэгдсэн. Тэгсэн жаахан ноцолдож байгаад нэлээн амьсгаадан “Сайд “Алдар”-аас начин төрүүл гэсэн. Чи юм үзсэн хүн байна даа, өгчих” гэлээ. Би ч үгүй гээд л үзээд байсан. Гэтэл Д.Дамдин аварга дуудаад “Чи наадахдаа өгчих л дөө. Одонд нэр нь тодорхойлогдсон” гээд ятгалаа. Аргагүйн эрхэнд улсын наадамд анх удаа “хэвтэж” өгсөн дөө. Улсын наадамд барилдуулахаа больчихож гээд дахиж Улаанбаатарт ирэлгүй хэдэн жил болсон.

Сүүлд 1984 онд дахиж нэг барилдаад хоёр давчихаад ам авах гээд гарын даа руу явж байлаа. Ч.Өвгөнхүү тосч ирээд “Хэнийг авах гэж байна” гэхэд нь “Д.Одсүрэнтэйгээ сайхан үзчихдэг юм уу” гэсэн. Д.Одсүрэн бид хоёр нэг оны начин ч би түрүүлж аймгийн арслан болсноороо дээр нь гардаг. Ч.Өвгөнхүү “Хоёр цэрэг байна. Би нэгийг нь авчихлаа. Чи нэгийг нь амлаач” гэсэн. Тэгээд үгэнд нь ороод амлатал “Алдар”-ын Жавхлантөгс гээд их өндөр улаан цэрэг гараад ирдэг байгаа. Үзэж байгаад хаячихсан чинь хүмүүс хараагаад сүйд болсон. Начин болох залууг нь орхичихож л дээ. Ингээд улсын наадамд дахиж барилдах хүсэлгүй болсон.

-Үерхэж нөхөрлөж явсан бөхчүүд гэвэл…?
-”Азарга” С.Лхагва гэж ёстой эр хүн дээ. Би дээр хэлсэн. Намайг гэмтэхэд гэр лүүгээ үүрч харьж байсан. Одоо би гэр орноор орж гараад л явдаг юм. Мөн Ө.Эрдэнэ-Очир маань байна. Уул нь бид нэг оны цэрэг. Манай хүн улсын начин цолтой татагдсан болохоор нэг их удалгүй дуудагдаад явчихсан. Мөнгөнморьтын А.Нагнайдорж начин. Улсад цөөн барилдсан ч гурван удаа шөвгөрсөн сайн начин.

-Танай нутгийн аварга Д.Хадбаатар бас аавын хаалгыг хэдэн удаа татсан. Арай та хоёр нэг дор байсан юм биш биз?
-Анх Зүүнхараад байхад минь очиж байсан. Ах нь сүүлд бас хэсгийн төлөөлөгч алгадсан хэргээр хоёр жилийн ял авч, Мааньтад суусан. Тэгэхэд бас хамт байсан. Их том биетэй ч ааш зан нь яг л хүүхэд. “Насаар ах, цолоор дүү начин нааш ир” гээд намайг дуудна. Хадаа маань намайг ах гээд, би дүүгээ аварга гэж хүндэтгэдэг. Амьдралд алдаж онохыг аль тэр гэх вэ. Гэхдээ ингэж алдсан ч нэгэнт туулсан амьдралаа нуух нь утгагүй.

-Ахмад начингаа нутгийнхан хэр харж үзэж байна вэ?
-Үнэндээ над шиг алдраа тэмдэглээгүй улсын цолтон ховор байх аа. Солигдсон сумын дарга нар таныг хүлээж авна аа гэж байдаг л юм. Нэг их горьдоод байхгүй нэг юм дуулчихсан болохоор бас хүлээгээд байдаг юм болов уу. Сумынхаа 80 жилийн ойгоор урилга, заллага өгөөгүй ч яваад очлоо. Харин тэгэхэд манай нутгийн Т.Болдбаатар гэдэг хүү ахмад начиндаа гээд өргөмжлөл, 100 мянган төгрөг өгч билээ. Миний энэ насандаа авсан хамгийн өндөр шагнал минь юм. Тэр өргөмжлөлийг их л шүтэж нандигнан хадгалдаг. Нас ахихаар баярлах, гомдох нь амархан болох юм байна шүү дээ. Т.Болдбаатар хүүгийн ар гэрийнхэнд талархаж явдгаа илэрхийлье.

-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby jugder_08 » Tue Jun 08, 2010 4:08 pm

Бөхчүүдийн тодотгол нэрийн бяцхан толь

2010-06-08 01:50:13


Улсын их баяр наадамд шөвгөрсөн улсын цолтой бөхчүүдэд наадам зохион байгуулах хороо чимэг…цолгүй буюу цолоо ахиулах болзол биелүүлсэн бөхчүүдэд Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг буулган хүндэтгэл үзүүлж, үндэсний бөхийн улсын цол хүртээдэг билээ. Гэтэл бөхчүүд маань өөрсдөө бие биендээ ямар нэгэн тодотгол хайрлах нь бий. Энэхүү тодотгол нэр нь уг бөхийн төрсөн нутаг, ус, дархан мэх, бие бялдрын онцлог байдал, эрхэлсэн ажил төрөл, зан төлвийг товч тодорхой бас ч заримдаа онож нэрлэсэн байдаг. Тэдгээр нэрийн зах зухаас уншигчдадаа сонирхуулж байна. Эдгээр нэрүүд нь хүнийг доромжилж хочилсон бус эртнээс уламжилж ирсэн хоорондын харилцааны өвөрмөц нэгэн хэлбэр юм. Самдан нэртэй бөхийг Лянжин, Босоо, Ягаан, Монхор, Бага гэх зэргээр тодотгож нэрлэж байв.

А
Аат-Д.Лувсанжамц арлан. Архангай аймаг
Ж.Мөнхбат дархан аварга. Төв
Азарга-Б.Ганбат заан. Увс
Аранзал-Ц.Гомбодорж заан. Архангай
Арвайхээрийн-Ц.Банди арслан
Арзгай-С.Жамба начин. Сүхбаатар аймаг
Арслангийн набор-Д.Азжаргал арслан. Түүний эцэг аймгийн арслан Дагвадорж, ах Д.Батжаргал, Д.Түмэнжаргал
Арцат-Уламбаяр. Даншигийн арслан, Булган.

Б
Бага-Л.Сандуй начин. Завхан
Т.Самдан начин. Өвөрхангай
Б.Санжаа аймгийн заан. Булган
Багш-Ж.Лувсанбалдан заан. Булган
Барга-Ш.Гилэг арслан. Дорнод
Барим хар-Д.Дамбадондог начин. Дорнод
Боохой-Д.Данзан арслан. Сэлэнгэ
Босоо-Г.Самдан аварга. Хэнтий
С.Шагдар арслан. Хөвсгөл
Г.Вандан аварга. Архангай
Б.Банзар арслан. Архангай
Булганы улаан гуталт-Б.Жанчивдорж заан
Буур-Н.Жамьян даян аварга. Архангай
Буурал-Б.Цамбажав начин. Булган
Бурхи-Б.Гантогтох гарьд. Увс
Бусгаа-Д.Гомбодагва заан. Сэлэнгэ
Буханхүү-А.Моломжамц заан. Булган
Буянтоо-Буянтогтох даншигийн аварга
Бүрхэг-Дэндэв заан. Булган

Г
Гандангийн бүрхэг-Г.Намжилваанчиг арслан
Гилжгий-Д.Балжир заан. Дундговь
Гогор-Я.Дорлиг заан. Завхан
Годон-Дамбий, Даншигийн арслан
Гогцоо-Чойнзон, Уул тайлга наадмын заан
Гулзгай-У.Дамчаа арслан. Дорнод
Гулиа-Ц.Бат-Очир заан. Булган
Гүзээ-Г.Дэмүүл арслан. Өмнөговь
Гүйдэг-Ш.Даш заан. Булган

Д
Данигай-Ду.Дамдин заан. Сэлэнгэ
Даран цагаан-Д.Ванчинсүрэн заан. Архангай
Даян дээрхийн улаан шуудагт-Д.Доржготов заан. Хөвсгөл
Довцог-Б.Пүрэвжав заан. Булган
Дөш-Л.Рэнчинсамбуу заан. Завхан
Дүнхэр улаан-Д.Мөнх-Эрдэнэ арслан. Архангай
Дүүгүүр-Д.Гомбосүрэн начин. Булган
М.Болдбаатар начин. Булган
Сэрээнэн. Аймгийн арслан. Булган
Ч.Мөнхтогтох начин. Сэлэнгэ
Дэгээ-Гончиг бөхийн засуул. Төв
Н.Батчулуун. аймгийн арслан. Булган
Дэлдэн гулиа-О.Лувсанбалдан заан. Хэнтий
Дэрэнбор-С.Самданжигмэд арслан. Өвөрхангай

Е, Ж. З, И
Ерөнхий-Д.Самбуу арслан. Архангай
Жаал-Дэндэв. Даншигийн заан. Булган
Жанжин-Ч.Мижид заан. Дундговь
Жижиг-А.Сүхбат. Даян аварга. Төв
Жороо хар-Д.Дугарсүрэн заан. Дорнод
Задгай шар-Н.Лхагвадорж аймгийн арслан. Булган
Их-Д.Шарав заан. Булган
Их Монгол-Х.Шаравжамц Даншигийн аварга. Өвөрхангай
Их хар аварга-Х.Баянмөнх дархан аварга. Увс
Ихэр-М.Данзансодов заан. Булган
Ишгэн-Чойнзан. Уул тайлга наадмын заан. Булган

К, Л
Корпусын-Д.Чойжамц заан. Өвөрхангай
Д.Санжмятав заан. Архангай
Лүкгийн-Ж.Хорол заан. Булган
Лянхын-С.Самдан. Даншигийн арслан. Булган

М
Майга-Г.Дэндэв заан. Булган
С.Жамьян начин. Хөвсгөл
Малига бүргэд-П.Бат-Очир арслан. Төв
Мархаан-Б.Ойдов начин. Булган
Махам-Г.Сундуй заан. Булган
Мойл-Э.Зундуй заан. Төв
Монхор-Т.Самдан начин (ах) Өвөрхангай
Д.Нансал. аймгийн арслан. Булган
Морьт-О.Пүрэв начин. Өмнөговь
Мөнгөнморьтын-Л.Чимэд арслан. Төв
Мундаг-Ц.Лувсандаш даншигийн арслан. Булган
Г.Наваан заан. Булган
Муухай-П.Норов начин. Төв
Мээтэн-О.Аюур арслан. Өвөрхангай

Н
Нам нам-С.Сүхбаатар заан. Увс
Нахиу-Х.Цэвээн-Очир. Уул тайлга наадмын заан. Булган
Д.Гонгор заан. Дорнод
Ш.Санжсүрэн арслан. Завхан
Нисэхийн-П.Аюуш арслан. Баянхонгор
Д.Лувсан заан. Архангай
Нохой-Д.Гомбо заан. Архангай

Ө
Өмсдөг-Ц.Дамдиндорж заан. Хөвсгөл
Өндөр-Гонгор. Уул тайлга наадмын начин. Хөвсгөл
Өндөр аварга-Г.Өсөхбаяр даян аварга. Архангай

П
Панпаан-Д.Жамьяншарав заан. Архангай
Партизан-Л.Жаргал заан. Дорнод
А.Ерөөлт заан. Дорнод
Пүг-С.Жамьян заан. Хөвсгөл

С
Сайхан-Д.Далантай арслан. Архангай
Сахалт-П.Ванчигжав заан. Архангай
Сохор-С.Баярхүү заан. Завхан
Сөлөнгөө-Л.Ёндон заан. Архангай
Суудаг-Ц.Содов арслан. Архангай
Сээрэндунгуй-Ц.Бадамсэрээжид арслан. Хөвсгөл

Т
Тавхай-Д.Лувсан заан. Архангай
Тавхан-Д.Пүрэвдорж аймгийн начин Булган
Танхай-Ш.Гомбосүрэн заан. Архангай
Тарагт-Н.Пансан начин. Өвөрхангай
Тарган-Санзай даншигийн арслан Булган
К.Товуу заан. Булган
Том-Ц.Санжаа заан. Өвөрхангай
Том баавгай-П.Сүхбат гарьд. Баянхонгор
Том хүн-С.Лундаажанцан арслан. Архангай
Төмөр дэгээ-Ш.Төмөрбаатар арслан. Архангай
Тумбарай-С.Цэрэн даян аварга. Булган
Тунаамал улаан-Ө.Эрдэнэ-Очир арслан. Төв
Тунхуу-Чойжил Бээжин аваргын эцэг
Түнтгэр-С.Осор начин. Хөвсгөл
Түнтэн-Түвдэнням даншигийн арслан. Булган
Тэмээ өргөдөг-Б.Жамьяндорж арслан. Булган

У
Увсын долоон хар-Х.Баянмөнх дархан аварга, Ж.Хайдав арслан, Д.Солоон начин, Ц.Лхамаа начин, Д.Баатаржав начин, Т.Артаг начин, Б.Намжим чөлөөт бөхийн тамирчин
Улаан-Ж.Шарав заан. Булган
Улаан хүзүү-Х.Дэлэг арслан. Архангай
Уран гараа дэвээт-Г.Баттогтох начин. Завхан
Уран мэхт-Ч.Бээжин аварга. Хөвсгөл
Уран цагаан-Д.Очир заан. Булган
Уруул-С.Бадрах начин. Булган
Урт гарт-М.Лхагва арслан. Завхан
Уяа шар-О.Банди начин. Өвөрхангай

Х
Хавхаан-О.Балжинням аварга. Увс
Хавтгай-Б.Даржаа. Уул тайлга наадмын начин. Булган
Хадагт хар-Д.Рэнчиндорж заан. Ховд
Хамар-Д.Дондив начин. Булган
Хамбын бор-М.Лхагва арслан. Завхан
Хан хэнтийн-Гэндэн начин. Хэнтий
Хангалын хар-Дагва даншигийн арслан. Булган
Хар аварга-Д.Цэрэнтогтох дархан аварга. Өвөрхангай
Хар тавхай-Баасансүрэн. Булган
Хар чавх-Д.Одсүрэн начин. Сүхбаатар аймаг
Хасууран-Ш.Дамбуу заан. Завхан
Хатуу хар-Д.Лхагвасүрэн заан. Булган
Хоёр тэмээтийн-Д.Цэдэнгомбо заан. Өмнөговь
Хотын-Еринпил заан. Увс
Хөл-Б.Пүрэвдорж начин. Төв
Хөндлөн-Д.Сандуйжав заан. Завхан
Мягмарсүрэн. Аймгийн арслан. Булган
Хөнхөр-Дэндэв уул тайлга наадмын заан. Булган
М.Гомбодорж заан. Булган
Хужаа-Ө.Чүлтэмсүрэн арслан. Хөвсгөл
Хулгар Нацаг-Д.Баянмөнх. Даншигийн арслан. Булган
Хулгар-М.Гонжоон заан. Булган
В.Дэндэв заан. Завхан
Хумбан хар-Т.Балсан арслан. Дорнод
Хурандаа-М.Бэх-Очир арслан. Булган
Б.Баярхүү заан. Өмнөговь
Хурган-Дэмид даншигийн заан. Булган
Хүрэл-Ө.Шарав заан. Булган
Хуягтын майга-Л.Банзрагч заан. Архангай

Ц
Цагаан-Л.Бадарч начин. Төв
Цагдаа-До.Содном заан. Архангай
Цахилгаан-Мөнхөө
Цахлайтын өндөр-О.Бяруузана заан. Хэнтий
Цоохор-Ж.Дорж заан. Өвөрхангай
Цэнхэрийн-Гэндэндаржаа даншигийн арслан
Цэргийн-С.Шагж арслан. Завхан
Балдан начин. Сүхбаатар
Б.Балдан-Осор начин
Цэцэрлэгмандалын-Санжаа начин. Архангай

Ч, Ш
Чапаев-Н.Дашзэвэг начин. Булган
Шар-Б.Яндаа арслан. Хэнтий
Л.Чүлтэм начин. Төв
Шигшээ-Ё.Галсан начин. Архангай
Шинэ-Жамц (Сандаг-Очир) даншигийн арслан. Булган

Э, Я
Элээ-Ч.Хайдав
Эрүү-Г.Пэрэнлэй заан. Говь-Алтай
Эрээн хавиргат-Б.Төрбат арслан. Архангай
Ягаан-Н.Самдан заан. Төв
Ялгуусны-Н.Вандан заан. Завхан

Б.Хишигбат
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Thu Jun 17, 2010 4:12 pm

МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан:Начины найрааг арилгаж чадсан нь бөхийн холбооны том гавьяа
-Та ч бөхчүүдтэй олон жил ажиллаж байгаа шүү?
-Би сүүлийн 20 жил бөхчүүдийн дунд ажиллаж байна. Хүүхэд байхаасаа бөхийн барилдаан үздэг байлаа. Харин оюутан болж Улаанбаатарт ирээд улсын том цолтой бөхчүүдийн барилдааныг зааланд очиж үздэг болсон. Бөх сонирхогч байх, бөхийн төлөө бодол санаагаа зориулах гэдэг хоёр өөр ойлголт. Энэ хугацаанд ард түмэн манай Үндэсний бөхийн холбоог сайн ажиллаж байгаа гэсэн үнэлэлт өгсөн. Үүнд сэтгэл хангалуун байгаа. Бидний зүгээс ч энэ цагийн бөхчүүдийнхээ төлөө ард түмний болоод төр засгийн хүрээнд сайн ажиллаж байгаа гэж боддог. Бөхийн өргөө байгуулж “Бөх” сонинтой болсон. Бас олон төрлийн барилдаан санаачлан зохион байгуулж, бөхчүүдийн цолны хишгийг олгож эхэлсэн. Дээр нь хүндэтгэлийн малгай залаатай болгосон гээд олон ажил хийлээ. Улсын цолтой бөхчүүдэд 45 наснаас дээш амжилтаар нь цолны хишиг олгодог байгууллага манайхаас өөр байхгүй. Бас Монгол Улс шиг эрийн гурван наадмаар төрийнхөө баяр наадмыг хийдэг улс дэлхийд байхгүй. Судлаачид Монгол бөхийг 20 мянган жилийн өмнө үүссэн гэж ярьдаг. Гэтэл түүхийн олдвороос харахад 3000 жилийн өмнө Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хөнжил уулын хадан дээрээс хоёр бөхийн барилдаж байгаа зураг олдсон юм билээ. Бөхчүүд бол Монголын эрчүүд дундаас шалгарсан эр бяр, зоригтой хүмүүс. Дайн тулааны үед энэ л бөхчүүд улс орноо хамгаалж байсан. Тийм учраас манай ард түмэн хэзээнээсээ хүчит бөхчүүдээ дээдэлж ирсэн. Наад зах нь эрэгтэй хүүхэд төрөхөд сайд, дарга, эрдэмтэн болоорой гэдэггүй. Бөх болоорой гэж бэлэгшээдэг биз дээ.
-Энэ цагийн бөхчүүддээ зориулж хийж байгаа ажлаас гадна ирээдүй хойч руугаа хандсан ажил ч нэлээд хийж байгаа гэж сонссон?
-Тийм ээ. Бид ирээдүй хойчдоо зориулж ажил хийх ёстой юм байна гэж үзээд нэлээд анхаарч байгаа. Хүүхдийг заавал бөх болгохгүй ч гэлээ багаас нь барилдуулж сургах хэрэгтэй. Үр дүнд нь тэсвэр хатуужил сууж, зоригтой, авхаалж самбаатай болно. Бас өөрөөсөө илүү чадалтайгаа хүндэлж бөх хүн ийм жудагтай байдаг гэсэн монгол бөхийн ёс заншлыг мэддэг болно. Манайд энэ байдал дутагдалтай байгаа. Өвөг дээдсээсээ уламжилж ирсэн ёс заншлыг бөхөөрөө дамжуулж хүүхдэдээ сэргээж үлдээх нь бидний үүрэг. Энэ байдлыг бүрдүүлэхийн тулд бүх сургууль руу бөхийн зодог шуудаг,”Монгол бөхөд суралцах нь” нэртэй ном, 60 метр хивс явуулахаар хөөцөлдөж байна. Одоогоор 200 гаруй сургуульд өгчихсөн. Төр засгийн зүгээс ч дэмжиж байгаа.
-Начины найраа байсаар л байгаа гэлцэх нь бий. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Улсын наадмаар 30 мянган бөх барилддаг. Тэднээс ёс суртахууны доголдолтой ганц нэг л бөх байгаа. Бүх бөхчүүдийг хавтгайруулж ойлгож болохгүй. Хэрэв тийм байсан бол багассан. Бид энэ талаар залуу бөхчүүдийнхээ дунд багагүй ажил зохион байгуулж байна. Бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлдэг болж бэлтгэлээ сайн хийж өөрийнхөө хүчээр улсын цол авах ёстой гэдгийг бүрэн ойлгуулсан. Аймгийн цолтой байхдаа улсын цолтой болохыг мөрөөдөж бэлтгэлээ хийхийн оронд мөнгө цуглуулж хүн гуйхыг бодож начины найраа гэгчийг бий болгож байсан. Үүнээс болж монгол бөхийн нэр хүнд унаж байсан шүү дээ. Үүнийг арилгаж чадсан нь манай Үндэсний бөхийн холбооны том гавьяа. Гэтэл зарим хүн өөрийнхөө ухамсаргүй үйлдлээс болж наадмын талбай дээр туг лоозон барьж явснаараа найрааг алга болголоо гэж ярьсан байна лээ. Тийм биш. МҮБХ 2002 оноос эхлэн тэмцэж, 2003 онд хууль гаргаж амжилтаар нь эрэмбэлж даваа болгоныг цолтой болгож, дөрвийн даваанд оноолтоор барилдуулдаг болсны үр дүнд найраа алга болсон шүү дээ. Бөхчүүд ч бэлтгэлээ чанартай сайн хийж амжилт гаргаж эхэлсэн. Гэхдээ ганц нэг асуудалтай зүйл байгааг үгүйсгэхгүй. Ерөнхийдөө 80, 90 хувь нь арилсан. Сүүлийн дөрвөн жилийн наадамд ямар ч найраа гараагүй. Энэ нь мөн л хоёр талтай. Нэгдүгээрт өөрийнхөө хүчээр цол авна гэдэг сэтгэлгээтэй залуу бөхчүүд ахмад бөхчүүдийг хүндлээд цол гуйхгүй болохоор тэдэнд тийм бодол төрдөг байх. Нөгөө талаас бэлтгэлээ сайн хийсний хүчинд заавал давна гэсэн эрэмгий байдлаасаа болоод хүндлэл нь багассан тал бий. Тиймээс 2010 оныг “Бөхчүүдийн түгээмэл боловсролын соёлын жил” болгон зарласан. Энэ хүрээнд дөрвөн том цолтой бөхөөр 500 гаруй бөхөд лекц уншуулсан. Бас ёс жудагтай төлөв даруу байх, бөхийн гараа, дэвээ шаваа, тахим өгөх, авах зэрэг нарийн зүйлүүдээ мэдэхэд туслах үүднээс дөрвөн цуврал ном гаргасан. Одоогоор хоёр ном гар дээр нь оччихсон байгаа. Ерөнхийдөө асуудлууд зөв голдрилдоо орж байгаа энэ үед нь хар бараан юм яримааргүй байна. Барилдаан дээр эрэмгий байх, энгийн үед ахмадаа хүндлэх хоёр өөр ойлголт. Тийм учраас барилдаан дээр эрэмгий л байх хэрэгтэй.
-Тэгвэл эрэмгий дайчин барилдаан гаргаж байгаа бөхчүүд хэр олон байна вэ?
-Залуу бөхчүүд бүгд эрэмгий барилдаж байгаа учраас алийг нь гэж онцолж хэлэх вэ дээ. Гэхдээ цэргийн арслан Санжаадамба хэнээс ч айхгүй барилддаг. Бас аймгийн арслан Отгонбаатар хэнтэй ч барилдсан мухар тонгороод хаядаг. 1970, 1980-аад онд ид бөх сонирхож үздэг байхад залуу бөхчүүд улсын цолтой бөхчүүдийн өмнө очоод толгойгоо илээд суучихдаг байсан. Улсын цолтой бөхийн сэнжигнээс нь барих ч үгүй гар хүрэнгүүт нь уначихдаг байлаа. Гэтэл одоо нэгийн даваанаас эхлээд ширүүн барилдаан гарч гялалзтал барилдаж байна шүү дээ. Энэ бол бөх хөгжиж байгаагийн илрэл.
-Гэхдээ өнөөдрийн үзэгчид уран барилдааныг илүүтэй хүсдэг шүү дээ?
-Дуучид бүгдээрээ зууны манлай уртын дуучин Норобанзад гуай шиг, Ардын жүжигчин Жаргалсайхан гуай шиг аргил хоолойгоор, Банзрагч гуай шиг цээлхэн дуулж чадахгүй. Түүн шиг бөхчүүд авьяас, бие бялдрын зохицолдоон, хөдөлгөөний эвслээсээ шалтгаалан нөгөө нь бярдаж байхад зарим нь хурдан мэх хийж барилдаж байна. Уран барилдаан, уран мэх гэдэг онцгой авьяас учраас хүн бүхнээс уран барилдаан шаардаж болохгүй. Бүх бөхчүүд хаяхын төлөө л барилдах ёстой. Түүнээс биш нэг их уран барилдаан хийгээд өөрөө унаад байхыг хэн ч хүсэхгүй. Ард түмэн ч үнэн хүчээрээ барилдахгүй, худлаа барилдаж байвал үзэх сонирхолгүй болно. Гэхдээ уран барилдаан үзүүлж үзэгчдээ баясгадаг бөхчүүд үеийн үед байсан. Тухайлбал 1940-өөд оны үед улсын арслан Ванчинхүү, 1960-аад онд Бээжин аварга,1970,1980-аад онд Цэрэнтогтох аварга, Мягмар заан нарыг уран мэхтэй гэж л ярьдаг байлаа шүү дээ. Харин 1990- ээд оноос А.Сүхбат аваргыг ярьдаг болсон. Тэгэхээр уран барилдаан хийнэ гэдэг санаан зоргоор бүтэх юм биш.
-Даян аварга А.Сүхбатыг зодог тайлсны дараа наадам үзэх сонирхолгүй боллоо гэж олон хүн ярьж байсан. Харин одоо сайхан барилдаж байгаа залуу бөхчүүд гарч ирж энэ яриаг намжааж байх шиг байна?
-Тийм ээ. Тухайн үед ийм утгатай зүйл ярьж, бичиж байсан. Үүнийг нийт ард түмний ойлголт мөн үү, биш үү гэж судалгаа хийгээгүй учраас хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хүмүүст тийм бодол байгаа нь үнэн. Сүхбат аварга үнэхээр сайхан барилддаг. 60 жилийн хугацаанд тав зургаахан уран барилдаантай бөх төрсөний нэг. Зодог тайлсан нь өөрийнх нь л шийдвэр. Энэ үг нэг талаар одоогийн барилдаж байгаа олон бөхчүүдийг үгүйсгээд байгаа юм шиг санагддаг. Гэхдээ одоо сайхан барилддаг залуучууд олон гарч ирж байна. Тэднээс нэг хоёр бөх л уран барилдаантай гэж нэрлэгдэж үлдэнэ шүү дээ. Тухайлбал Даян аварга Г.Өсөхбаяр өндөр нуруутай бөхчүүдээс хамгийн өндөр цол авсан хамгийн сайхан барилдаж байгаа бөх. Өсөхөө Сүхбат аварга шиг шуугиулж уран барилдаан гаргая гэхэд өөрийнх нь бие бялдар таарахгүй. Ер нь өндөр бөх барилдахад амаргүй. Хишигдорж заан, Оргилболд начин, Адьяатөмөр начин гээд чац өндөртэй бөхчүүд олон. Гэвч тэднээс хамгийн өндөр цолд хүрсэн нь улсын заан Хишигдорж.
-Та ямар бөхийн барилдааныг шимтэн үздэг вэ?
-Би бөх үздэг байхдаа нутгийн бөх Мягмар заан, найзын хувиар Нямдоржийнхоо дүү Давааням зааныг илүү хардаг байлаа. Энэ хоёрыг хоорондоо барилдахад алийг нь дэмжихээ мэдэхгүй сэтгэл дэнслээд хэцүү байдаг байсан. Харин одоо бөхчүүдийнхээ дунд ажиллаж байгаа болохоор дотроо ахмад настай нь давчихаасай гэж боддог болсон. Өнөөдрийн барилдааныг чимэглэж хурдан шаламгай барилдаж байгаа аймгийн арслан Содномдорж, Соронзонболд заан, Өсөхбаяр заан, харцага Даваабаатар нараас эхлээд сайхан барилдаж байгаа бөхчүүд олон байна. Харамсалтай нь Даваабаатар маш хүнд бэртэл авсан. Гэхдээ наадмаар барилдах байх. Бас ямар ч үед няхуур хийгүй, алдаагүй барилддаг бөх гэвэл Өсөх-Ирээдүй начин байна. Тэр нэг удаа найраанаас үүдэлтэйгээр би улсын цол авч чадахгүй юм байна, бөхөө орхиё гэж ярилцлага өгсөн байсан. Тэгэхээр нь бид шинэ дүрэм зохиотол хуульчлагдаж гарсан. Түүний дараа би “Залуучуудаа шинэ дүрмийнхээ та нарт өгсөн боломжид итгээд барилдаарай” гэж сонинд бичсэн. Түүнийг уншаад Өсөх-Ирээдүй бөхөө орхихоо болиод гурван жилийн дараа улсын начин болж байсан түүхтэй. Эндээс манай бөхчүүд юмыг ухаарч мэдэрч авахдаа ямар соргог байна вэ гэдэг нь харагдаж байгаа юм.
-Энэ жилийн наадмыг ямар байна гэж төсөөлж байна вэ?
-Нөгөө л ахмад нь давчихаасай гэсэн бодол байгаа. Гэхдээ даян аварга Өсөхбаярыг дахиж түрүүлээд дархан аварга болчихоосой гэж хүсч байна. Дархан аваргын эрэмбэтэй, бие бялдартай хүн шүү дээ. Дээр нь цэргийн арслан Санжаадамба, Ганбаатар гарди хоёрыг сайн барилдана гэж итгэж байна.
-Жил жилийн наадмын дараа допигийн асуудал дэгддэг. Гэсэн хэдий ч тэгсийгээд намжчихдаг нь хэвийн үзэгдэл болсон?
- Допингийн шинжилгээ авах нь зөв үү, буруу юу гэж ард түмэн болон бөхчүүд ярьдаг. Авах нь зүйтэй. Энэ нь нэгд, тамирчны эрүүл мэндийг хамгаалж, хоёрт, шударга бус өрсөлдөөнийг хянаж байгаа юм. Энэ талаар мэргэшсэн байгууллага буюу Олимпийн хорооны дэргэдэх допингийн эсрэг төвийнхөн их юм бичиж байна. Тэдний үгийг сонсох хэрэгтэй. Манай” Бөх” сонин ч гэсэн сүүлийн дугаарууддаа допингийн талаар цувралууд гаргалаа. Хэрэглэж болохгүй эмийн жагсаалтуудыг ч гаргасан. Энэ бүхнийг бөхчүүд маань уншиж ямар эм, тариа хэрэглэснээ өвчтөний түүхэн дээрээ сайн бичүүлж байгаа байх гэж найдаж байна. Зарим нь улсын наадмын шагналыг чамладаг. Улсын наадмын шагнал бага. Гэхдээ авч байгаа цол нь нэг удаагийн хэдэн сая төгрөгөөс илүү насан туршийн хүндлэлийг авчирдаг. Тийм учраас залуу бөхчүүд цолны төлөө сэргээш хэрэглэхийг үгүйсгэх аргагүй. Үүний тулд нийт бөхчүүд энэ асуудалд ул суурьтай хандаж анхаарал болгоомжтой байгаасай гэж хүсч байна.Түүнээс зориуд хориглоод бас заримаас нь илэрч нэр хүнд нь унаж байгааг мэдсээр байж гэнэн сэтгэлээр хэрэглэх хүн байхгүй гэж бодож байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Sun Jun 27, 2010 12:57 pm

А.Сүхбат: Наадамд Бат-Эрдэнэтэй ганцхан таарсан би азтай, нэг бодлын азгүй хүн

-Та зүлэг ногоон дэвжээн дээр зодоглохгүй их удлаа. Хааяа барилдмаар санагдах юм уу?

-Би ухаан орж эхлэхдээ гэж ярьдаг даа, тэр үеэс л спортод, бөхөд дуртай хүүхэд байлаа. Дэвжээн дээрээ байх үнэхээр сайхан. Усны амьтан усандаа жаргалтай гэдэг шиг би дэвжээн дээрээ жаргалтай байж чаддаг. Долоо хоногт 2-3 удаа бэлтгэл сургуулилт хийж байгаа.

-Хэрэв наадамд зодоглолоо гэхэд одоо барилдаж байгаа бөхчүүд дотор эрэмбээрээ хэн хэний дараа зогсох вэ?

-Б.Бат-Эрдэнэ аваргын дараа.

-Ид сайхан барилдаж явсан үеэ эргэн дурсахад?

-Уншигчид маань зургаан залуу зааны ид шуугиулж явсан үеийг бүгдийг нь мэдэх байх аа.

-"За даа энэ жил би түрүүлчих юм байна даа" гэж өмнө мэдэрч байв уу. Аварга хүнд тийм зөн совин төрдөг үү?

-Аварга болоод байгаа бөхчүүд аль аль талаараа арай л өөр байдаг байх аа. Наад зах нь л гэхэд авьяас чадвар, оюун ухаан, бие бялдар гээд л олон юм ярих байх. Түрүүлэх жил бүх үзүүлэлт цаанаасаа сайн, бүх зүйл сайхан бүтэмжтэй байдаг.

-Таны үеийнхэн маш хүчтэй өрсөлдөгчид байсан. Тэгсэн атлаа Б.Бат-Эрдэнэ аваргад даанч арчаагүй унаад өгдөг байж билээ. Ямар учиртай байсан юм бол?

-Энгийн сонирхогч, үзэгчдийн нүдээр тиймэрхүү харагддаг байх л даа. Бат-Эрдэнэ аваргад илүү сайн чанарууд олон байдаг ш дээ.

-Б.Бат-Эрдэнэ та хоёрын унаа, даваа хэр ойролцоо байсан бэ. Сүүл рүүгээ та түүнд ер унаагүй санагдах юм?

-Надад барилдааны тэмдэглэлүүд маань бүгд дуурайтал бичээстэй байгаа. Ирээдүйд бичих номдоо оруулна. Бидний дундаас төрөн гарсан их хүчтэн Бат-Эрдэнэ аваргатай наадамд ганцхан таарч барилдсан би азтай хүн. Нөгөөтэйгүүр Бат-Эрдэнэ аваргатай улсын наадамд олон таарч барилдаж чадаагүй би азгүй хүн.

-Одоо бэлтгэлийн зааланд шавь нартайгаа ноцолдоно биз. Бяр хүч, хурд тань ямархуу байна вэ. Нэлээн жин хассан харагдах юм?

-Жингээ нэлээд хассан. 30 кг орчим. Намайг жижиг Сүхбат гэдэг биз дээ. Ард олон насных нь нэрийг зөв олоод өгчихдөг юм байна. Би одоо 85 кг жинтэй байгаа. Өндөр 181 см, жин 85 кг болохоор хөнгөн, түүртээд байхгүй сайхан болсон. Эрүүл мэнд, бие бялдар бол дээд зэргийн гоёл биз дээ. Их жинтэй, гэдсээ унжуулаад явахыг хүсээгүй дээ.

-Тэр жилийн наадамд Г.Өсөхбаярт тийрүүлж бөөн дуулиан болсон. Яг юунаас болсон юм бэ. Одоо энэ тухай ярьж болох уу?

-Бид олон нийтийн өмнө биеэ зөв авч явж аливаад ёс зүйтэй хандаж байх хэрэгтэй. Бат-Эрдэнэ аваргатай хэдэн удаа ширүүхэн барилдсаныг эс тооцвол надад гаргасан ноцтой алдаа байхгүй. Миний хувьд зарим нэг барилдаан дээр буруу шүүлтэд орж харамсч байсан ч биеэ бариад л өнгөрч байсан. 2001 оны Өсөхбаяр бид хоёрын барилдааны хувьд хохирогч нь би. Энэ асуултаа танхайрсан хүнээс нь асуувал дээр байх.

-Барьц сонгох, аварга цолыг дунд нь эрэмбэлэх, зааглах зэрэг хачирхалтай дүрмүүдийг бөхийн холбоо шинээр нэмж билээ. Энэ нь бүгд таны эсрэг зориулсан дүрэм гэж хүмүүс ярьцгаадаг. Одоо та барилдахаа больсон юм чинь энэ дүрмээ өөрчлөх гэж байгаа гэсэн. Үнэн үү?

-Монголын үндэсний бөхийн холбоо бол хувийн компани болчихсон юм байна даа гэж ойлгож байгаа. Уг нь олон нийтийн оролцоотой төрийн бус байгууллага гэсэн оноосон нэртэй байдаг юм. Ноднин жилийн барилдааны дүрмийг хар л даа. Өсөхбаяраас хүн барьц аваад ч хаяж чадахгүй байна ш дээ. Хэн жинтэй, хүчтэй, өндөр нуруутай байна тэр хүнд зориулж дүрэм зохиогоод байгаа юм шиг. МҮБХ-ны ноцтой, хэт басамжилсан үйл ажиллагааны нэг хэлбэр бол энэ шүү дээ. Бас болоогүй шинэ цол зохиож түүнийгээ, олон нийт, бөхчүүдийн саналыг авалгүйгээр шууд дээгүүр (УИХ.сурв) батлуулна. Энэ байдлыг нь би эрс эсэргүүцэж хэлж ирсэн. Хэлэх ч болно. Ю.Цэдэнбал дарга 40 жил төр барьсан. Р.Нямдорж, Д.Данзан нар одоогоор 20 гаруй жил МҮБХ-г удирдаж явна даа. Бидэнд "Их эе" гэж дөрвөн жилд нэг удаа болдог бөхчүүдийн их хурал байсан. Энэ мартагдаж байна. Уг нь Монголын үндэсний бөхчүүдийнхээ нэрийг сайн сайхан авч явж, тэднийхээ амьжиргааг мэдэгдэхүйц сайжруулж, бай шагналыг нь нэмж, монгол түмнээ шуугиулсан барилдаануудыг үзүүлдэг тийм спорт болгоод авч явах боломж бид бүхэнд хангалттай байгаа юм. Хамгийн гол нь наадмын цолны найрааг үеийн үед гаргуулахгүй боомилох хэрэгтэй байгаа юм. Удирдлага ямар байна, амжилт, хариу нь бас тиймэрхүү гараад байна. Жудогийн холбоог Х.Баттулга ах аваад яаж төрөл арилжтал өөрчилж, хөгжүүлж авч явж байна. Бас боксын холбоо. Мөн адил амжилт арвин, ургацтай явна. Чөлөөт бөхийн холбоог Л.Чинбат ах аваад олон сайхан зүйл хийж тамирчид маань урагшилж байна. МҮБХ шинэчлэгдэх хэрэгтэй байна.

-Ер нь иймэрхүү хавчлага дунд удаан тэсвэрлэж чадалгүй А.Сүхбат зодог тайллаа гэж олон үзэгч харамсдаг юм билээ?

-Бөхийн цолны найраа бол "Нарантуул" зах дээр гар дээр худалдаа хийж, үнэ хаялцуулж байгаа юм шиг болдог юм. Би ноднин жил лоозон барьж гарсан. Настай, өндөр цолтой бөхчүүд гарч зодоглохоо больсон. Энэ бол миний үглэж, яншаад лоозон барьж яваад байгаагийн үр дүн захаасаа гарч байгаагийн илрэл гэх үү дээ.

-Улсын баяр наадамд Монгол туургатнуудыг барилдуулж цол, чимэг олгох тухай та ярьж байсан. Харин манай бөхчүүд үүнээс маш их айдаг. Нөгөө найраа энэ тэр нь эвдэгдэнэ гэхээс. Энэ талаар таны бодол ямар вэ?

-Япон улс сумо барилдаанаа хөгжүүлж олон улсын тавцанд гаргахын тулд үүд хаалгаа чөлөөтэй нээж өгсөн. Бусдын бодлогыг ойлгож өөрсөдтэйгээ харьцуулж харах хэрэгтэй болов уу. Монгол туургатнаа нэгтгэж байж олон улс, тив дэлхийд хүчтэй гарч ирэх нь ойлгомжтой биз дээ.

-Төрийнхөө их баяр наадамд түрүүлчихээд тугаа тойроод дэвж явах зуур дотоод сэтгэл тань ямархуу байдаг байсан бэ. Ийм хувь заяаг маш цөөхөн бөх л эдэлдэг?

-Сайхан. Үгээр хэлэхийн аргагүй. Далайн түрлэг мэт олон түмний уухайн дуу. Сэтгэл сэргээд явчихлаа. Сайхан асуулт байна.

-Үндэсний бөхийн дараагийн аварга Ч.Санжаадамба мөн үү?

-Би ахиад хэлчихье. Одоо наадам боллоо. Тэр дараагийн аварга гээд хэлэх нь тэр хүндээ их хүнд тусдаг юм. Биеэ барина, сэтгэлзүйн хямралд орох гээд.

-Саяхан аймгуудын бөхийн дэвжээний шилдэг шалгаруулах барилдаан боллоо. Гурван аварга, олон арслан төрсөн Төв аймгийн бөхчүүд хамгийн муу бөхтэй нь болж таарлаа. Ойрд Төв аймгаас олигтой бөх төрөх нь үү?

-Сайн бөх төрөлгүй яахав. Манай аймаг чинь аваргуудаараа алдартай, алдар цуутнуудаараа гайхагдаж явдаг аугаа хүмүүс шүү дээ. Дараагийн аваргууд манай аймгаас төрөх болтугай гэж ерөөл өргөе.

-Манай алдартай бөхчүүдийн тухай хөгжилтэй намтар, онигоо их байдаг. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Д.Хадбаатар... гээд л. Танд тохиолдсон явдлуудаасаа ярихгүй юу?

-Надад нэг сонин зан байдаг юм. Хүүхэд байхдаа би нуугдаж тоглодог байсан. Одоо ч гэсэн нуугдаж тоглодог. Өвгөн болохоороо ингэхээ болиосой доо гэж бодох юм. Манай хүүхдүүд бас нуугдаж тоглодог.

-Та ер нь сумын наадамд барилдаж үзсэн үү?

-Сэргэлэн, Баянцогт, Даланжаргалан, Баян сумын наадмуудад барилдаж байсан. Миний ах уяач А.Батсүх Хэнтий аймгийн Галшар сумын наадамд түрүүлж сумын заан болж байсан.

-Наадмын тухай бичлэг дээр таны Д.Сумъяабазарыг гар ачин хаяж байгаа, бас Г.Өсөхбаярын хөлд нь сууж сүлжээ мэх хийж буй зураг, зурагт хуудас бөх сонирхогчдын сэтгэлд хоногшин үлдсэн дээ. Та барилдах явцдаа маш хурдан сэтгээд байх шиг харагддаг?

-Би зарим барилдаанаа санадаггүй юм. Их хурдтай, тэсрэлттэй барилдаан дунд сэтгээд зогсч байх боломж олддоггүй юм. Өөрийнхөө авьяас мэдрэмжээр л мэхээ амжилттай гүйцэтгэдэг гэсэн үг. Бас сэтгэцийн хурд гэж ярилгүй яахав.

-Одооны бөхчүүд боорцогноос эхлээд бүх л юмыг бусдаас бэлэгт авах дуртай. Эргээд юу ч өгдөггүй хуншгүй зантай нь олон. Харин та өөр юм. Ер нь тийм биз. Энэ нь монгол бөхийг муухай харагдуулж, олзны төлөө л бизнес хийж буй бүлэглэл мэт санагдуулдаг. Тийм ч учраас алдар цолны төлөө ил цагаандаа гарсан авлига хийцгээж байгаа юм биш үү?

-Зарим нэг хүн цолны найраа хийснээрээ хэнд муу юм хийгээд байгаа юм бэ гэж ярьдаг. Энэ нь залуу бөхчүүдийг хээл хахуулиар бүхнийг шийддэг хөнгөн аргаар амьдарч болох юм байна гэсэн хэнээрхэлд хүргэдэг байх. Чих нь хулгар болж, гар нь эвэршээгүй улсын цолтой хүнийг би мэдэхгүй юм байна.

-Наадам ойртлоо. Морь уяж байгаа юу. Бөхийн галд тань ямар бөхчүүд хамт гарах вэ. Өөрөө бөхийн комисс юм уу ямар нэгэн үйл ажиллагаанд албан ёсоор оролцох уу?

-Ах маань зургаан насны хурдан хүлгээ уяж, сойж байгаа. Сургуулийнхаа тамирчидтай "Ээлт Хан" бөхийн галдаа гарна. Намайг баяр наадмын комисст оролцуулах болов уу даа.

-Бусад жижиг наадмыг тогтмол ирж үздэг үү?

-Ажлын байдлаас шалтгаалаад хааяа л үздэг.

-Сүүлийн үед гарч ирээд байгаа залуу бөхчүүдийг хэр сайн таних вэ?

-Нутаг нутгийн залуу сайхан бөхчүүдийг танилгүй яах вэ. Эд нар чинь ирээдүйн аварга, арслангууд, монгол наадмын сор болох хөвгүүд шүү дээ.

-Одоо тантай төстэй барилддаг ямар залуу байна?

-Надтай төстэй барилддаг залуу бөхчүүд байна. Би Ө.Даваабаатарт зарим нэг мэхээ зааж өгч эзэмшүүлж байгаа. Миний шавь аймгийн заан Ганзориг мэдрэмж сайтай, уран сайхан барилдааныг үзүүлж байна. Залуучууддаа хандаж хэлэхэд мэх сурахгүй хүн гэж байдаггүй юм. Хичээл сургуулилтаа бүү алдаарай гэж хэлье.

-Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий 55, 60 кг-ын жингийн аваргуудад та автомашин бэлэглэсэн. УАШТ их л хэл ам дагууллаа?

-Монголын чөлөөт бөхийн холбоо энэ оныг "Орон нутагт бөхийн чөлөөт барилдааныг хөгжүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан энэ удаагийн тэмцээнийг Дархан-Уул аймагт зохион явуулж, дүнгээ гаргалаа. Энэ удаагийн УАШТ-ийг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, тус аймгийн Биеийн тамир спортын газар, ивээн тэтгэгч компаниудын идэвх зүтгэлээр амжилттай сайн зохион явуулж, шагналын хур буусан тэмцээн болсон шүү гэж хэлэхийг хүсч байна. Анх монголчууд их спортын төрлөөс бөхийн чөлөөт барилдааныг сонгон авч өөрийн эх орондоо хөгжүүлэн амжилт гаргасаар ирсэн хамгийн анхны, хамгийн хайртай спортын төрөл юм. Одоог хүртэл хүүхэд залуус маань чөлөөт бөхөөр хичээллэж бас бие бялдраа хөгжүүлж, олон сайхан амжилтын эзэн болсоор явна.

Мэдээж тэмцээн учир тамирчдын дунд өрсөлдөөн байсан. Хэл ам, шуугиан дуулиан байлгүй яахав. Түүнээс биш тэмцээн дуу шуугүй, чимээгүй явагдаад медалийг нь намуухан гардуулж өгөөд баяртай гээд явуулчих иймэрхүү болоогүй ээ.

-Автомашиныг тань хүсэн хүлээж байсан бөхчүүд хүртсэн үү. Эсвэл аз нь гийсэн тамирчид нь авчихав уу?

-Ер нь аз гийсэн тамирчин гэж ховор байх гэж боддог юм. Азаар барилддаг тамирчин гэж бараг байдаггүй. Б.Наранбаатар гавьяат, ОУХМ Э.Ням-Очир нар маш их ажиллаж байгаа. Амьдралынхаа ихэнх хэсгийг дэвжээн дээр өнгөрүүлж байгаа ажилсаг, нэр хүндтэй тамирчид. Монголын нэрийг дэлхийд гаргах залуучууд шагнал авлаа гэж бодож байна.

-Таны хобби юу вэ?

-Хобби гэвэл юм юманд л дуртай гэх үү дээ. За хамгийн түрүүнд бөх байх нь мэдээж. Шатар тоглоно. Бас сагс, хөлбөмбөг, теннис, биллиард газрын теннис, гольф, хөзөр гээд ямар олон юм болчихов оо.

-Цаашид улс төрд орох, суралцах талаар төлөвлөсөн зүйл байгаа юу?

-Би их ярих дургүй. Ажил хэрэгч хүнд л их дуртай. Биеэ засаад гэрээ засах, гэрээ засаад төрөө засах гэдэг их хүний хэлсэн сайн томъёо шүү. Миний хувьд Төв аймагтаа хэдэн суманд сайхан ажлууд эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

-Таны зодог тайлсан зодог, шуудгийг ямар нэгэн бөх өмсч барилддаг уу?

-Яагаад би өөрийнхөө өмсгөлийг өөр хэн нэгэнд өмсгөж барилдуулах гэж. Утгагүй юм.

-Ер нь А.Сүхбат гэж хэн бэ?

-Элдүүр нь ханаж гүйцэж байгаа эр хар сур юм болов уу даа.

-Наадам ойртож байгаа учир наадамчин олондоо хандаж хэлэх үг бий л байлгүй?

-Нийт ард түмэндээ удахгүй болох үндэсний баяр наадмын мэнд хүргэж эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

-Хувийн амьдралынхаа талаар сонирхуулаач. Таныг хоёр эхнэртэй, хоёуланд нь үнэтэй хаус худалдан авч өгч их нүнжигтэй зан гаргасан гээд яриад байх юм. Энэ үнэн үү?

-Тийм үү. Тийм бол сайхан л байна.

-Сая гэрээс тань гарч ирдэг эмэгтэй хэн байсан бэ?

-Баясаа эгч чинь шүү дээ.

Д.ГАНСАРУУЛ
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Sat Jul 03, 2010 12:35 pm

Аварга Б.Бат-Эрдэнэ: Би урьдынхаараа наадмаа хүсч хүлээдэг дээ

-Наадам дөхөхөөр таны өдрийн дэглэмд өөрчлөлт орж байна уу. Наадам ойртохоор танд бусдаас арай өөр мэдрэмж төрдөг ч юм болов уу гэж бодлоо?
-Монголчууд бүгд л наадмаа их хүлээдэг. Төр ёсны, гүн хүндэтгэлтэй, утга төгөлдөр сайхан баяр шүү дээ. Тийм учраас “Эрүүл энх байвал ирэх жилийн наадам үзнэ” гэдэг дээ. Наадамд барилдаж байх үед өдийд ид бэлтгэл хийж байдаг үе шүү дээ. Одоо бол арай өөр болсон. Гэхдээ би урдынхаараа наадмаа хүсч хүлээдэг дээ.

-Та өдрийн тодорхой цагт бэлтгэл хийж амждаг уу?
-Спортоор хичээллэж, өндөр ачаалалтай, хүнд бэлтгэл хийж явсан болохоор барилдахгүй ч өдөртөө бэлтгэл дасгал хийдэг. Ажил ихтэй үед төрийн ордны хонгилд фитнессийн жижигхэн өрөө байдаг. Дасгал сургуулилтын багштай. Тэнд цайны цагийн үеэр жаахан дасгал хийдэг. Бололцоотой бол үдээс хойш ажлын дараа дасгал хийнэ. Хотын зам түгжээ ихтэй, ажлын ачаалал ихтэй учраас сургууль дээр эсвэл клубт очоод бэлтгэл сургуулилт хийх боломжгүй болсон.

-Та суугаа ажилтай болсныхоо дараа жин нэмсэн үү?
-Ид барилдаж байх үедээ 146 кг-тай байсан. Одоо бол түүнээсээ 20 гаруй кг хаясан. Нас явж байна. Эрүүл мэндээ бодоод илүү жин хэрэггүй гэж боддог. Хоёрдугаарт ид барилдаж байх үедээ хүнд төмөртэй ноцолддог. Янз бүрийн юм хийдэг байсан. Одоо бол зөөлөн гүйгээд, дасгал хийдэг.

-Хоолны дэглэм барьдаг болсон гэсэн үг үү?
-Хоолны дэглэм бас их өөрчлөгдсөн. Энгийн хүмүүсийг бодвол арай илүү тэвчээр тамирчинд байдаг болов уу. Ер нь монголчууд их дэглэмтэй улсууд шүү дээ. Монгол хүн өл даадаг, бага иддэг. Хүнд ажлыг уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ давж ирсэн. Цаг агаар, ахуй нөхцөлтэй холбоотой олон давуу зүйл бий.

-Миний анзаарснаар та амттанд дуртай юм байна лээ. Олонх эрчүүд амттанд төдийлөн дурлаад байдаггүй?
-Би амттай юманд их дуртай шүү. Суурин газар, суугаа ажил эрхэлж байгаа болохоор зайлшгүй шаардлагаар хоолны дэглэм барих шаардлагатай болсон болохоос биш тортонд дуртай.

-Ингэхэд та наадмын хуушуураа хаанаас авдаг вэ?
-Гэртээ бэлтгэсэн хуушуур иднэ. Наадмын хуушуур бараг идэж чаддаггүй байлаа. Эхнэр барилдаанд зохицсон шөлтэй хоол өгдөг байсан учраас.

-Ер нь та зодог шуудгаа хамгийн сүүлд хэзээ өмссөн бэ?
-2008 оны арван сараас хойш зодог шуудгаа өмсөөгүй. Тэр үед эрчимтэй барилддаг. Сургууль дээр очоод Г.Өсөхбаяр аварга, Д.Сумъяабазар, харцага Мөнгөнцоож, Магалжав, сургуулийн хүүхдүүдтэй хуучин ямар бэлтгэл хийж байсан яг тийм хэмжээний бэлтгэл хийж байсан. Спортын хувьд нас ахмадын тоонд ч орлоо, одоо тийм бэлтгэл хийхгүй байгаа.

-Спортын амжилтдаа та сэтгэл хангалуун явдаг уу?
-Хангалуун байна аа.

-Таныг гишүүн болсныхоо дараа барилдсан жил “УИХ-ын гишүүний биед хүрч, халдашгүй байдалд халдлаа” гэж ярих хүмүүс ч байсан. Үүнийг та яаж хүлээж авсан бэ?
-Хүмүүс гишүүний халдашгүй байдал гэдгийг өөрөөр ойлгодог юм шиг байгаа юм. УИХ-ын гишүүн бусдаас давуу эрх дархтай байх шаардлагагүй гэж би боддог.

-Хүмүүс эхлээд таныг гишүүн гэхээсээ аварга гэж хүлээж аваад байсан. Одоо л таны улстөрч дүр төрхөд дасч байх шиг байна. Танд энэ өөрчлөлт мэдрэгддэг үү?
-Нэг их мэдрэгдэхгүй дээ. Ер нь алдрай багаасаа эхлээд азай буурлаа хүртэл аварга гэдэг. Аварга гэж дуудах нь надад их ойрхон.

-Саяхан би интернэт харж байтал Гамбууш... Гамбууш гэж хүн байдаг даа?
-Ааанхаан.

-Тэр хүн өөрт нь таалагддаг эрчүүдийг нэрлэж л дээ. Өсөхбаяр аварга бас таны ч нэр явж байсан. Ийм мэдээлэл ямар сэтгэгдэл төрүүлж байна?
-Сайн байна шүү дээ. Яагаад гэвэл Монгол хүн морь, бөхдөө хайртай. Морь уралдаад ирэхэд самсаа шархирдаг. Сайхан монгол бөхөө барилдахад би баярладаг, сайхан гэж хардаг. Тэрэнтэй ялгаагүй монгол түмэн маань хайрлаж хүндэтгэдэг. Тэр талаас нь л хүлээж авдаг.

-Олны танил хүмүүст янз бүрийн шүтэн бишрэгчид гарч ирдэг. Танд гей ч юм уу онцгой шүтэн бишрэгчид хандаж байсан уу?
-Тийм юм байгаагүй. Монголчууд мундаг соёлтой, агуу сайхан ард түмэн. Таны хэлж байгаа шиг зүйл бидний даган дууриадаг барууны ертөнцөд л байгаа.

-Миний хувьд охин хүүхэдтэй болохыг хүсч, охинтой болсондоо сэтгэл хангалуун байдаг. Харин та бөх хүн болохоор удам залгах хүү хүсдэг байв уу?
-Надад гурван сайхан охин заяасан. Сайхан ханьтай учирсан. Би энэ аз заяандаа баярлаж явдаг. Үхтэл үр харам гэж үлдэх үр хойчийнхоо буян заяаг дэлгэрүүлэхийн тухайд л амьдралаа зориулж ирлээ. Монголчууд нуган үрийг эрхэмлэж байсан уу гэвэл тийм. Түүхийн нугачаанд тэр нь алдагдсан. Монголчуудыг хүчтэй байлгах үндэс нь эр хүнийг бэлтгэх арга ухаан. Эр хүнийг эр хүн шиг болгох нь эрхэм байж. Нуган үр заяагаагүй байлаа гэхэд өөрийнхөө гал голомт дээр охидоосоо төрсөн хүү хүүхдийг өөрийн болгож авдаг сайхан уламжлал бий. Сүүлийн үед хөвгүүдийг эрхэмлэх нь бага болж. Энэ бол монголчууд өөрсдөө гэхээсээ их холын бодлого, нарийн түлхээсээр болсон явдал гэж боддог. Монголын нийгэм, хамт олон, гэр бүлийн хүрээнд эрэгтэйчүүдийн нэр хүнд ямар их унаж байна. Тэр чинээгээрээ нийгэмд ямар их болохгүй бүтэхгүй зүйл гарч, нийгмийн ёс суртахууны уналтад орж байна.

-Улстөрч хүний хувьд энэ хандлагыг өөрчлөхийн тулд юу хийж чадах вэ?
-Боловсролынхоо тогтолцоонд, төрийн бодлогын түвшинд том хүрээнд үүнийг авч үзэх учиртай. Гэр бүл эцэг эх, багш, иргэний нийгмийн байгууллага, спорт, соёл урлагийн бүх байгууллага үүнд оролцох учиртай. Монгол үндэстэн, монгол эр хүн хүчтэй байсан үедээ найман зууны тэртээ дэлхийн бодлого тодорхойлж явсан. Тэрний үндэс нь эр хүнийг эр хүн болгож төлөвшүүлдэг арга ухаан. Тэрний нэг нь үндэсний бөх. Монгол үндэсний бөхөөрөө дамжуулаад Монгол эр хүнийг бэлтгэдэг сургууль байсан. Энэ өв соёлыг сэргээхийн тулд Монгол бөхийн холбоотой хамтраад “Нийтийн монгол бөх” гэдэг төсөл хэрэгжүүлсэн. ”Нутгийн салхи” хөтөлбөрийг бүх ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэх гэж байгаа. Бүх сургуульд үндэсний бөхийн дэвжээ байгуулж өгөх юм. Бөхийн холбооны тэргүүн СГЗ Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан гуай бид хамтраад “Монгол бөхөд анхлан суралцах бичиг” бэлтгэсэн. Тэгээд бөхийн өмсгөл, сурах бичиг, хивс дэвсгэртэй дэвжээ бүх сургуульд байгуулж байгаа. Одоогийн байдлаар 13 аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад үндэсний бөхийн дэвжээ байгуулаад байна. Дэвжээ байгуулсан аймгууддаа сургалт хийсэн, эргэх холбоотой байх юм. Тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, бизнесмэнүүд, иргэд дэмжиж байгаа.

Нийгмийн толь сонин
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Miro Klose » Sat Jul 03, 2010 12:40 pm

Их аварга ер нь яс үзвэл 6-7 бол давна шүү бэлтгэл дээр Өсөхөө, Сумъяа хоёртой өгөө аваатай үздэг гэсэн шд.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Mon Jul 05, 2010 10:10 am

Монгол улсын арслан До.Ганхуяг: Хадаа аваргыг давж бөхийн гараагаа эхэлж байлаа.

- Эхлээд таны төрж өссөн ус нутгийн тухай ярилцъя. Та хотод төрсөн хэрнээ аавынхаа нутгаар дуудуулдаг?
- Тиймээ би чинь хотын унаган хүүхэд. Хан-Уул дүүрэгт төрж өссөн. Харин аав маань Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумынх. Ээж болохоор Гучин-Ус сумынх. Багаасаа ижий аавынхаа нутагт очиж амардаг байлаа. Аавынхаа нутгаар дуудуулж барилдахад хийморь сэргэх шиг болдог доо.

- Ээжийн талаасаа бөхийн удамтай гэж дуулсан юм байна?
- Бөхийн удам бий. Дээхнэ үед "Догшин цоохор" буюу Төгс-Очир гэж ноён байж. Тэр ноёны хиа нь Махбал гэж даншигийн заан цолтой хүн байсан юм билээ. Би тэр хүний удмын тав дахь үеийн хүн. Мөн ээжийн аав сумын заан цолтой Доржсүрэн гэж хүн байлаа. Дооёо өвөөгийн төрсөн дүү "ху*" Мэгд нь 1935 оны үед 25 настайдаа аймгийн начин цол хүртэж байсан гэдэг. Өвөөтэй минь ах дүүсийн хүүхэд болох Аюушжав гэж бөх бас бий. 1964 онд Өвөрхангай аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн түүхтэй. Монгол улсын гавъяат тамирчин Д.Цэрэнхандын эмээ, миний ээж хоёр төрсөн ах дүүсийн хүүхэд. аавын талынхан уран дархнаас гадна өндөр биерхүү, гайгүй барилдчихна. Тийм болохоор аль аль талаасаа бөхийн удамтай гэж хэлж болох юм.

- Бөхөд хэдий үеэс дурлав?
- Ер нь багаасаа л сонирхолтой байсан. Сагс, хөл бөмбөгийн секцэнд явдаг байв. Анх сургуулийнхаа бөхийн секцэнд явж байгаад 1998 онд "Хөдөлмөр" нийгэмлэгт Х.Намшир багшийнхаа шавь болж очсон доо.

- 19 настайдаа аймгийнхаа наадамд түрүүлж байсан?
- Тийм шүү 1995 онд Өвөрхангай аймгийнхаа наадамд түрүүлээд аймгийн арслан цол хүртсэн.

- Анх залны барилдаанд амжилт гаргасан үеэ эргэн дурсвал?
- Залны барилдаанд багаасаа л гарсан. 17-той байхдаа билүүдээ жанжин Сүхбаатарын мэндэлсний ойн барилдаанд гурав давж байсан юм. Хоёрын даваанд Хадбаатар аваргатай таараад хоёулаа хаялцдаггүй их удлаа. Би яахав жаахан хүүхэд тэр том хүнээс зуураад л байхгүй юу. Тэгж тэгж аварга надад тахимаа өгж билээ. Түмэн олны хайлан болсон хүчит аваргийг давчихаад дэвээд гүйж явсан минь санаанаас ер гардаггүй. Харин гурвын даваанд Долгорсүрэн зааныг давсан. Тэр л анх зал танхимд гаргасан амжилт минь юм даа.

- Аймгийн арслангаас улсын начин болтлоо хэрхэн барилдсан бол?
- 1996 онд Р.Гансүх заанд, 1997 онд М.Жамьянпүрэв начинд, 1998 онд И.Доржсамбуу гарьдад тус бүр дөрвийн даваанд унаж байсан. 1999 онд Г.Ганбаатар начинд хоёрын даваанд оноолт таараад унасан. Тэгээд 2000 онд нутгийн бөх Д.Цэрэнтогтох аврагаар тав давж начин болсон.

- Бөх хүн болгоны мөрөөдөл цол авах, цолоо ахиулах байдаг?
- Начин цол хүртсэнээс хойш цолоо ахиулахын төлөө хичээж хөдөлмөрлөсөн. 2008 оны наадамд шууд 9 даван түрүүлж цолоо нэг мөсөн сайн ахиулсандаа /инээв/. Харцага Даваабаатар, заан Соронзонболд, гарьд Ганбаатар гээд дараа үеийнхээ шижигэнсэн залуучуудыг цувуулан орхиж түрүүлснийгээ өндөр хувь гэж боддог.

- Начин цолноос шууд арслан цолонд хүрч нэг нутгийн бөх Б.Ганбаатар арслангийн амжилтыг давтсан юм билээ ?
- Ганбаа арслан сүүлийн хэдэн жил дараалан Өвөрхангайн бөхчүүдээ ахлан бэлтгэл сургуулилтыг нь хийлгэж байгаа. Сүүлийн үед "Их Монголын хүчтэн" дэвжээний галыг ахалж гарч байгаа. Бид бүхний багш. Багшийнхаа 1985 онд үзүүлсэн амжилтыг давтсандаа мэдээж сэтгэл дүүрэн баяртай явдаг.

- 2008 оны наадмын барилдаанаас наймын давааны барилдааныг онцолж асуумаар санагдана. Та бараг унаж яваад давсан даа?
- Тэр жилийн наадмын өмнөхөн нэгэн барилдаанд Б.Соронзонболдод хутгуулаад унасан юм. Тийм болохоор тэр хутгаа ирэх байх, нэг тиймэрхүү барилдаан болох байх гэж тооцоолж байв. Яг өөрийнхөө бодож байсны дагуу хөдөлсөн. Сонирхолтой л барилдаан болсон.

- Арслан болсноосоо хойш та зал танхимын барилдаанд маш амжилттай барилдсан. Түүний үр дүн өнгөрсөн жилийн наадмаар гарсан байх ?
- Тэгсэн гэж хэлж болно оо. Би 1990 оноос хойш тасралтгүй бэлтгэл хийж байна. Ямар ч байсан өөрийнхөө бэлтгэлийг тааруулаад байх хэмжээнд очсон гэж бодож байгаа. Өөрийнхөө бодсоноор таслахгүй, бэлтгэл алдахгйү байхыг хичээж байсан. Өнгөрсөн жил миний хувьд ихээхэн онцлогтой байлаа. Өндөр цолонд хүрсэнийхээ дараа наадамд зодоглож байгаа болохоор амаа зөв авах шаардлагууд гарж байгаа юм. Их бодож тунгааж багш нар, найз нөхөдтэйгөө зөвлөлдөж байж ам авж барилдсан шүү. Төрийн наадамд дээгүүр даваанд ам авч үзээгүй болохоор жаахан тэвдэж л байлаа.

- Энэ жил яах бол?
- Өнгөрсөн жилийнхийг бодвол арай туршлагатай болсон. Гэхдээ амлаж барилдах хэцүү. Түүний оронд тунах сайхан байдаг.

- Жил жилийн наадмын дараа допингийн асуудал их яригддаг. Та ид барилдаж яваа бөх хүний хувьд уг асуудлын тухайд ямар бодолтой явдаг вэ?
- Их спортоор хичээлллэж эхэлсэнээсээ хойш допингийн шинжилгээнд олон орсон. Бөхчүүдээд яагаад допингийн шинжилгээг аваад байгаа юм бэ гэдгийг Монголчууд маань бүрэн төгс ойлгохгүй байх шиг. Уг нь нарийн ойлголттой бол энэ асуудлыг олон нийтээрээ дэмжээд гаргаж ирээд бөхийн спортыг цэвэр болгочих ёстой шүү дээ. Допингийн хороо олон ажил явуулж байна. Бөхчүүд маань ч учир шалтгааныг нь сайн ойлгож байгаа байх. Зарим нэг хүн бөхчүүдээс допингийн шинжилгээ аваад байхдаа яадаг юм гэдэг. Тийм бодолтой байж болохгүй ээ. Маш богино хугацаанд амь насны аюулд хүргэдэг хамгийн хүчтэй, аюултай эм тариа допинд байдаг учраас үүний эсрэг зогсоод байдаг юм. Цаана нь Монгол бөхийн ген гэж чухал зүйл байна. Бөхчүүдийн цэвэр ариун шударга өрсөлдөөн гэж байна.

- Бөхчүүдийн шударга өрсөлдөөн гэснээс Монгол бөхөд найраа гэж зүйл нэлээд яригддаг. Хэн ч батлаагүй бас хэн ч үгүйсгээгүй, амнаас ам дамждаг ярианы талаар та юу хэлэх вэ?
- Мөнгө төгрөгний талаар мэдэхгүй. Ерөнхийдөө манай бөхчүүд жудагтай хүмүүс зохих хэмжээнд очсон хүнийг дэмжинэ үү гэхээс зүгээр нэг барилдах дуртай нэгнийг дэмждэггүй. Цол авах цаг нь болчихсон хүнийг нэг хоёр даваанд гарыг нь хөнгөрүүлэх зүйл байдаггүй шүү дээ. Би гэхэд нутгийнхаа аврагаар тав давсан. намайг тунаанаас гаргаж өгсөн. Түүний ачаар би цолоо хамгаалж, цолондоо эзэн болж барилдсан гэж боддог. Ер нь цаашдаа цолондоо эзэн болно гэсэн залуусыг ганц нэг даваанд харж үзэх нь байх л асуудал. Хэрвээ мөнгө төгрөгтэй холбоотой асуудал цаана нь яригдаад байвал онцгүй л дээ.

- Одоо таны үеийн ид барилдаж буй хүчтэнгүүдийг наадмаар ам авах гээд гарахад гуйлт, шахалт гээд хүндрэлтэй зүйлүүд тулгардаг гэдэг. Үнэхээр тийм үү?
- Ер нь тийм зүйл одоо байхаа больсон. Тодорхой ганц нэг хүнийг харж үзэх, дэмжих асуудал гарна уу гэхээс биш хүн болгоны хэлсэн, хүссэнээр яваад байвал ам авч чадахаа больно биз дээ. Хүний хэлснээр аваад эсвэл авахгүй байна гэж байхгүй л дээ. Эцсийн эцэст хүн өөрийгөө л бодож барилдах хэрэгтэй.

- Гэхдээ тавын даваанд ам авах гээд гарахад тань "битгий аваач" гэсэн гуйлт ирдэг биз дээ ?
- Одоо тийм юм гуйхаа больсон. Харин эсрэгээрээ гуйвал гуйсныг нь авчих гээд байдаг болсон юм биш үү. Энэ их зөөлөн хүн надаас айгаад байна гээд авчих байлгүй. Ямар ч байсан ид барилдаж, улсын цол горилж яваа залуус өөрийн гэсэн бодолтой болсон байна. Бие бялдар болоод сэтгэлзүйдээ тодорхой бэлтгэлтэй болчихсон нь харагддаг. Айж бэргэх зүйлгүй сайхан барилддаг болсон шүү.

- Таныг бөхөөс гадна олон төрлийн спортоор хичээллэдэг гэх юм билээ?
- Тийм ч айхтар олон төрлөөр биш ээ. Багаасаа сагсны секцэнд явдаг байлаа. Сагсан бөмбөгт их сонирхолтой, нэг ёсондоо гудамжинд тоглож өссөн хүүхэд. Оюутан байхдаа "Генералууд" багийн тамирчин лигт тоглож байсан. Намайг тоглож байх үед баг маань хоёр жил дараалан улсын аваргаар шалгарч байлаа. Харин сургуулиа төгсөөд бөхийн спортоо голлож анхаардаг болсон.

- Сагсаа бүр орхисон уу?
- Сагсыг орхисоон, орхисон. Үндсэн бэлтгэлээ л хийж байна. Бэлтгэлийнхээ формыг алдахгүй байх талаасаа хөлс гаргаж байна. Хөлс гаргах гол бэлтгэл сагсан бөмбөг байдаг. Тэр хэмжээнд л сагс тоглож байна даа.

- Лигийн тэмцээн болохоор хааяа гараад тогломоор санагдах юм уу?
- Үгүй дээ. Ерөнхийдөө өөрийнхөө түвшинг мэддэг болсон учраас тэгж бодогддоггүй юм. Тэртэй тэргүй тэднийхээ хэмжээнд очиж тоглож чадахгүйгээс хойш. Хэрвээ яг сагсан бөмбөгөө хөөгөөд явж байсан бол өдийд ид л тоглох байсан байх.

- Нэг хэсэг сонирхогчийн сумоогоор барилдаад авсан санагдана?
- Нэг удаа дэлхийн аваргад яваад багийн төрөлд барилдан хүрэл медиал авсан. Өөр ч нэг их сүртэй зүйл байхгүй дээ. Одоо үндэс, жүдо, хоёроор голлоод, кураш самбо гээд бөхийн төрлүүдээрээ барилдаад явж байна.

- Бас регби гэдэг спорт Монголд анх дэлгэрэх үед тоглож байсан гэх юм билээ ?
- Регби бол Монголд шинээр хөгжиж байгаа спорт. Сагсан бөмбөг болон бөхийн спорттой ойролцоо болохоор нь холбооных нь зүгээс тавьсан хүсэлтийх нь дагуу хэсэг зуур хичээллэсэн. Ц.Цэрэнпунцаг гарьд анх үүсгэн байгуулж байсан юм.

- Монгол бөхийн шинэ үе хүч түрж байна гэж яригддаг. Энэ таньд хэр мэдрэгдэж байна?
- Ганц бөх ч биш аливаа спортод шинэ залуу үе байнга гарч ирдэг юм шүү дээ. Ээлжгүй байна гэж байхгүй л дээ. Нэг хэсэг үе, үе болоод тасраад байгаа юм шиг харагдаад байгаа боловч тэр дундаасаа байнга залгамж халаатай байж гэмээнэ бөх хөгжинө. Тэрнээс биш гэнэт цоороод хэдэн хүн тасарч гарж ирээд байгаа юм биш шүү дээ.

- Өнгөрсөн цагаан сарын барилдаанд цэргийн арслан Ч.Санжаадамбад унасан. Ер нь Санжаадамбыг Монгол бөхийн ирээдүйн аварга гэх яриа байгаа?
- Наадам дөхчихсөн энэ үед бөхчүүдийг ийм тийм гэж ярих дэмий байдаг. Танай дээр гарсан А.Сүхбат аваргийн яриаг харсан. Бас л иймэрхүү хариулт өгсөн байна лээ. Өнгөрсөн сар шинийн барилдаанд Санжаадамба үнэхээр өнгөтэй байсан. Тэрхүү өнгө нь энэ жилийн наадмаар л харагдана даа.

- Барилдаад цөөнгүй жил болж байна. Монгол бөхөөс юуг хамгийн ихээр мэдэрч байна вэ?
- Бөх хүнд мэдэгдэхгүй байхын аргагүй аргагүй зүйлүүд их байх юм. Үзэгчдийн хүндлэл, дэмжлэг, халуун дулаан сэтгэл гээд. Хөгжөөн дэмжигчид нь бөхчүүддээ маш их итгэл найдвар өгдөг. Бөхчүүд нь тэр найдсан, итгэсэн хэмжээнд нь барилдахгүй болохоор тэд урамгүй байдаг. Тиймэрхүү байдал их мэдрэгддэг шүү. Ялангуяа улсын наадмаар болон бөхийн өргөөнд барилдаж байгаа үед энэ байдал их тод мэдрэгддэг юм. Сайхан барилдаан гаргаад гоё мэх хийхэд үзэж байгаа хүмүүсийн баярлаж байгаа, унахад "өө" гэх харамссан өнгөтэй дуу нь сонсогддог байхгүй юу. Тийм үед их зүйл бодогддог шүү.

- Барилдаан, мэх зүүдэлдэг үү?
- Багаасаа барилдсаных бөх зүүдлэхгүй өнжсөн шөнө цөөхөндөө. Янз янзаар л зүүдлэнэ. Хүүхэд байхаасаа л улсын наадамд түрүүлж байна гэж зүүдэлдэг байсан. Шинэ мэх сурж байгаа, тэрэндээ их шимтэж байгаа үед шөнө нөгөө мэхээ зүүдлээд тийчгэнэчихсэн байдаг.

- Таныг хамгийн ихээр ирлэж хурцалж байдаг зүйл юу вэ?
- Ерөнхийдөө миний эцэг эхээс олгосон суурь хүмүүжил бол хэзээ ч юмнаас ухрахгүй, бууж өгөхгүй, тууштай байх. Тэр зан чанар маань намайг ирлэж өгдөг дөө. Эцэг эхийнхээ олгосон хүмүүжлийг хэзээ ч урваж шарвахгүйгээр авч явахыг хичээдэг.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 10 guests