Астон Вилла 09/10 : Last man standing...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sat Mar 20, 2010 1:06 am

Image

Фентэй хийсэн ярилцлага...

Волвесын фен...

1) За улирал хэр байна даа? Хүснэгтийн хувьд энэ хавьд байх болов уу гэж таамаглаж байв уу? Эсвэл арай илүүг хүлээж байв уу?

Миний хувьд болж л байна. Улирлын эхэнд энэ байрыг санал болгосон бол би зөвшөөрөх л байсан. Бид одоо релегешнээс 3 онооны зайнд байна. Сая бид чухал хожил авсан.

2) Мик МкКарти ер нь танай фенүүд дунд нилээд нэр хүндтэй бололтой. Гэхдээ сүүлийн үед танайхан мань эрийг жоохон бүүлээд байгаа сурагтай. Түүний талаарх сэтгэгдэл?

Орчин үед хөл бөмбөг угаасаа л ийм болсон байна шүү дээ. Ялангуяа Бирмингамд хожигдсоны дараа бид нилээд эргэлзэж эхэлсэн. Бүр фенүүдийн дунд санал асуулга хүртэл явуулсан. Тэгэхэд ихэнх нь түүнийг үлдээ талд саналтай байсан. Одоо илүү туршлагажиж АПЛт дасаад ирэхээр бүр дээрдэх байлгүй дээ.

3) ТОглолтууд хэр байна? Танай хуваарь одоо хэр байгаа билээ?

Ер нь яахав болж л байна. Одоо Мик формат болон тоглогчдоо нээх солихгүй байх. Нэгэнт бид олон гоол хийж чадахгүй байгаагаас хойш сайтар хамгаалах хэрэгтэй гэж бодож байна.
Хуваарь бол давгүй шүү. БИдний гарт бидний хувь заяа байна гэж хэлж болно. Вестхам, Портсмоут, Сандерланд гэсэн тоглолтуудад хожил авчихвал бараг л үлдчих байх...

4) Аль баг тайтл авах бол?

МанЮ л болов уу даа...Би л лав тэдэнд бооцоогоо тавина...

5) Виллаг оруулахгүй гэж үзвэл топ 4т аль баг орох бол? Аль багийг ороосой гэж хүсэж байна?

Мэдээж Виллаг топ4т ороосой гэж хүсэхгүй байна. Хэн авах нь надад нээх сонин биш л байна. Гэхдээ бараг Сити орчих болов уу гэж боджийн.

6) Вилла танайхны хэнээс болгоомжлох хэрэгтэй вэ?

Кевин Дойл. тэр бол цуцашгүй дайчин.

7) Харин танай баг хэнээс илүү болгоомжилж байна?

Жеймс Милнер. Тэр энэ улиралд үнэхээр гайхалтай байна.

8) Манай багаас нэг тоглогч ав гэвэл хэнийг авах вэ?

Би л лав Агбоныг сонгох байсан. Түүний пейс бол гайхалтай, финиш нь ч сайн. их жигд тоглогч!

9) За тэгвэл тоглолтын талаарх таны таамаг!

За даа танайх 1 гоолын зөрүүгээр манайхыг буулгаж авах болов уу даа.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sat Mar 20, 2010 3:39 pm

Image

Талбайн төвийн хагасаар тоглоод 1 ч улирал болоогүй байгаа залуу маань сая Виганы эсрэг тоглолтонд улирлын 10 дахь гооло хийсэн билээ.

Энэ тоглолтын дараа МОН түүнийг "Милнер төвийн хагас дээр үнэхээр гайхалтай тоглож байгаа. Түүн шиг тоглогч энэ клубт үнэхээр дутагдаж байсан. Англид энэ байрлал дээр дэлхийн хэмжээний 2 тоглогч байдаг нь Лампард, Жеррард. Харин тэр энэ 2 тоглогчдоос бүх талаараа дутахааргүй тоглогч, тун удалгй тэдний хэмжээнд тооцогдох болно"
гэжээ...

Астон Вилла клуб дэх Милнерийн гэрээ 2 жилийн дараа дуусах бөгөөд долоо хоногийн 45000 паундын гэрээтэй. Харин энэ улирлын төгсгөлд долоо хоногийн 75000 паундын шинэ 4 жилийн гэрээ хийхээр тохироод байгаа ажээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Уугаа » Sat Mar 20, 2010 9:35 pm

2 гоал алдчихым даа дда
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby slo mo jones » Sat Mar 20, 2010 9:46 pm

вилла юу ,,, одоо болж байгаа тоглолт юмуу
баяраа хөгшөө нэг юм зөвлөхөд
энэ хувцас солих өрөөний бичлэгүүдээ нэгтгээд он сар дараалалаар нь ном хийвэл ямар гээл байхгүй юу
бүгд л хөөрхөн хөөрхөн нэг жижигхэн өгүүллэгүүд байна ш дээ хө
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Уугаа » Sat Mar 20, 2010 9:50 pm

8 45д эхэлсэн тоглолт. Уг нь түрүүлээд нэг гоал хийсэн, 2ыг дарааллаад алдцан... Эдний төвийн 2 хамгаалагч миний фантазид байдын, хараалаа барж сууна...
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby slo mo jones » Sat Mar 20, 2010 9:57 pm

Uga wrote:8 45д эхэлсэн тоглолт. Уг нь түрүүлээд нэг гоал хийсэн, 2ыг дарааллаад алдцан... Эдний төвийн 2 хамгаалагч миний фантазид байдын, хараалаа барж сууна...


данн колисон 2 давгүй 2 гар ш дээ тэгээд алдахдаа тулвал хэнийг ч зогсоосон алдана дөө
виллачууд улирлын төгсгөлийг муу хийдэг сул талтай болоод байна уу гүй юу
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Уугаа » Sat Mar 20, 2010 10:30 pm

Данн Карлос 2 байдын... тэнцүүлчлээ... Одоо бараг дуусч яваа байлгүй дээ..
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby soccer » Sat Mar 20, 2010 10:40 pm

за ашгүй цаг дууслаа... Вилла-чууд нийт 3н гоол хийлээ нэг нь овн гоол

одоо Тоттэнхэм оноо алдах хэрэгтэй... маргааш МАНЮ ЛИВ-г аргалах байлгүй дээ...

Арсалангууд 1

Чононууд 1
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby slo mo jones » Sat Mar 20, 2010 10:51 pm

soccer wrote:за ашгүй цаг дууслаа... Вилла-чууд нийт 3н гоол хийлээ нэг нь овн гоол

одоо Тоттэнхэм оноо алдах хэрэгтэй... маргааш МАНЮ ЛИВ-г аргалах байлгүй дээ...

Арсалангууд 1

Чононууд 1


оноогүй салсымуу өө хөөрхий
тэгээд яг ману ЛИВ 2 тоглохоор ЛИВ-г хожчоосой гэж бодоод байдынмаа хэхэ
энэ удаад онооноос хамаараад яалтчгүй ману хожих хэрэгтэй
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Tue Mar 23, 2010 10:46 am

Image

Хувцас солих өрөөнд # 22


Волвестой тэнцсэний дараа...

*Жон Кареү Волвестой тэнцсэний дараа МОН дээр дуудагдан хувцас солих өрөөнд ирэв*

MOН: Сайн уу, Жон.

Кареү: Юу вайн босс?.

MOН: За суу. Аан гэж бай. Хүмүүс саяын чиний хийсэн 2 гоолыг отон байсан талаар эргэлзэж ярилцаад байна.

Кареү: Ааан? Шүүгчид хүртэл зөвшөөрчөөд байхад одоо юу даа?

MOН: Тйим ээ тийм. Би ойлгож байна. Үнэхээр утгагүй хэрэг. Гэхдээ тэ, хөлбөмбөг бол бизнес. Тиймээс бизнест зарим нэг дүрэм бий. Хэрвээ чи талбай дээр хэд хэдэн удаа отон тоглолтонд орсон л юм бол чи нэмэлт бэлтгэлд суух хэрэгтэй. (Кареүг сүүлийн үед бэлтгэл хийхдээ хойрго байна гэж шүүмжилж байгаа)

Кареү: Нэмэлт бэлтгэлээ? Гэхдээ би гоол хиймээр санагдвал 2, 3 аар нь гоол хийгээл байдаг шд. (Кареү гоол хийхдээ сүүлийн үед нэг тоглолтонд 2, 3 гоол хийгээд байдаг, хийхгүй бол хийдгүй)

MOН: Гүй ээ Жон нээх санаа зовоод ббайх юм байхгүй. Ердөө хүнд бэлтгэл биш. Зүгээр л жоохон отон тоглолтын талаар бяцхан сургалт. 2 уул "Найз охиноо араар нь тавих мэт хамгаалагчдыг аргалах" гэдэг дасгал хийнэ... Яагаав Тевез, Рүүний энтэр хийгээд байдаг...

Кареү (нүд нь сэргэн): Наа чинь юуеийн? Терри бас хийгээд байсан шд. Тэгээд яагаав баригдаагүй юу? Тевез бас баригдцан, одоо Рүүний баригдах нь дээ... Би хичээллээд дэмий байхаа... надад өөрийн арга бий...

МОН: Биш дээ биш, хөлбөмбөгийн тактик яриад байхад да...

Кареү: Өөө ...

*MOН түүнд нэг юм тайлбарлахаар ширээн дээр байсан бас бус юмнуудыг урагш түлхэн, бусдыг нь холдуулав*

MOН: Ок, Жон, За чи энэ миний авч байсан 1979 оны Европын цомын медал байна гэж бод. Би энэ тоглолтонд дээр цоорсон доо... сайхан цаг байж дээ...

Кареү: O...K

MOН: За энэ давс бол хамгаалагч гэсэн үг.

*MOН гартаа жижиг шилтэй давс барив. Фабиан гэнэт өрөөний хаалгаар цухуйв*

Дельф: Хамгаалагчийг дэвсэхиймуу?!

MOН: Үгүй ээ Фабиан. Давс гэсэн болохоос дэвс гээгүй.

*Дельф санаа алдан толгойгоо унжуулав*

MOН: Хөөе хөөе, гарт чинь юу байгаан?

Дельф: Энэ үү? Энэ Кевин Доелын хөл. Хөл яаж салгаж гэмтээхийг Стилиан ах зааж өгсийн. Би харин ингэж үү гэж үзүүлэх гээд явжийн. (Стилиан Петров Даунингийн хөлийг гэмтээж хагас жил тоглохгүй болгож байсан)

MOН: Фабиан! Наад хөлийг нь одоохон буцааж өгөөдөх. За байз би юу ярьж байлаа. Давсыг хамгийн сүүлийн хамгаалагч гэж үзвэл... за энэ миний нүдний шилний хайрцагийг Ашли Яанг гэж бод...

Кареү: Сайн уу Ашли, юу вайн. Надад кросс хаяж өгсөнд чинь баярласан шүү тэр гоол нээрэ чухал гоол...

MON: Үгүй ээ, би зүгээр зүйлүүлж байш дээ. Яанг бөмбөгтэй явж байна гэж төсөөл л дөө...

Кареү (нүдээ анин): За...

MOН: за хэрвээ Яанг чам руу пасславал, чи ... медал (медалыг түлхэн)... бөмбөгөө буцаагаад гүйхэд... чи давсны хажуугаар дамжуулаад...

Кареү (давс сарвайн): Май босс.

MOН: Үгүй дээ үгүй, давсны хажуугаар дамжуулаад гэсэн болохоос давсыг дамжуулаадах гэж хэлээгүй шд...

Кареү (уцаарлангуй): Та тэгээд яагаад асуугаад байсын?

MOН: Би нөгөө юу... За за. Үүнийг март. Гоолоо л сайн хий за юу?

Кареү: Тийм байлгүй дээ босс...

*Кареү босч, явахаар завдав*

MOН: Өө чи сертификатаа мартчиж...

*MОН Кареү рүү сертификат сарвайв*

Кареү: Офсайдын анхан шатны сургалтын сертификат гэнэ үү?

MOН: За баяр хүргэе...
Last edited by Villa_Bayaraa on Tue Mar 23, 2010 11:13 am, edited 1 time in total.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Цогоо » Tue Mar 23, 2010 11:01 am

Хахахаха. Энэ Дельф тийм бохир тоглолттой юм байх даа. Дандаа л хүн алах, шулах, дэвсэх юм яриад явж байхын.
*MОН Кареү рүү сертификат сарвайв*

Кареү: Офсайдын анхан шатны сургалтын сертификат гэнэ үү?

MOН: За баяр хүргэе...
:-o :-o

Энэ 79 оны цомоо байнга ярих юм аа. :mrgreen:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Shaggy » Tue Mar 23, 2010 11:08 am

Багыхаа бусадийг бодвол юмтай гэж л тэгсийм бгаавз... ер нь астоны сэдэв сайхан юмаа хэрүүл уруулгуй бусад английн багуудыг бодвол уншчихаар ч юм ихтэй
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby o_baatar316 » Tue Mar 23, 2010 11:11 am

Дээр нь Villa_Bayaraa ч сэдэвээ гоё авж явах юм :eek:
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Shaggy » Tue Mar 23, 2010 11:35 am

o_baatar316 wrote:Дээр нь Villa_Bayaraa ч сэдэвээ гоё авж явах юм :eek:

хэлээд юухэв :eek: :eek: :eek: :-D :-D :-D
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Funky » Tue Mar 23, 2010 6:18 pm

Цогоо эхнээс нь Цувралаа уншвал Делф бохир тоглолт асуугаад бгааг ойлгоноо хэхэ
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Nova » Wed Mar 24, 2010 5:43 pm

За челсигээс оноо салгаx xэрэгтэй бна даа ядаж тэнцxэд л xангалттай.
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby slo mo jones » Wed Mar 24, 2010 6:39 pm

o_baatar316 wrote:Дээр нь Villa_Bayaraa ч сэдэвээ гоё авж явах юм :eek:


энэ тал дээр ч бол ярих юм байхгүй л дээ
одоо челситэй юмуу тэгвэл ч эвгүй тоглолт болох юм байна даа
вилла чинь сүүлийн челситэй хийсэн тоглолтуудаас эерэг үр дүнтэй байгаад байгаа биздээ
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Thu Mar 25, 2010 11:38 am

Челсигийн өмнө Сандерландтай тоглосон. Тэнцчижээ хог гэж...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Thu Mar 25, 2010 11:49 am

За яахав нөгөө талд Сити хожигдож аз болж... Гэхдээ яах вэ... 2010 он гарснаас хойш АПЛ т хожигдоогүй босоо яваа хэвээрээ л байна...
Тэнцэх тусам л сүүлийн тоглолтуудад хожих шаардлагатай болоод байх юм даа... Одоо Челси.. ядаж тэнцээ хэрэгтэй...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Khuluge » Thu Mar 25, 2010 12:42 pm

Танайхтай тоглох тоглолт юу л болдог болдоо нэг л итгэгүй байнадаа хожигдох юм биш биздээ арай. Ямар ч байсан энэ тоглолт дээр л заавал хожих ёстой...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby slo mo jones » Thu Mar 25, 2010 12:44 pm

Villa_Bayaraa wrote:За яахав нөгөө талд Сити хожигдож аз болж... Гэхдээ яах вэ... 2010 он гарснаас хойш АПЛ т хожигдоогүй босоо яваа хэвээрээ л байна...
Тэнцэх тусам л сүүлийн тоглолтуудад хожих шаардлагатай болоод байх юм даа... Одоо Челси.. ядаж тэнцээ хэрэгтэй...


он гараад хожигдоогүй байгаамуу тэгвэл бусад бүх тоглолтууд дээрээ хожихгүй хожигдохгүй тэнц тэнц хэхэ
тэгээл гол нь 10 он гарснаас хойш хожигдолгүй хэвээрээ
европа лигийн байраа авах байх тэгээл болоол явчлаашдээ тэ хэхэ
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Thu Mar 25, 2010 1:03 pm

БИШШШШШ!!!!!
Манайд ЧЛ ийн спот л хэрэгтэй... хэх
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby slo mo jones » Thu Mar 25, 2010 1:31 pm

танайхаар туг тахина гээд челсийн сэдэв дээр яригдаад байна баяраа минь хэхэ / шургасан шүү/
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Mojul » Thu Mar 25, 2010 2:16 pm

3сард үнэхээр чойрох юмаа.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Thu Mar 25, 2010 2:51 pm

Тээрэмчин wrote:3сард үнэхээр чойрох юмаа.


хэхэ бас ч гэж гайгүй шүү. өнгөрсөн 3 жилд бол бүр нэг ч хожил авч үзээгүй. Цөөхөн тэнцээ авдаг байсан. Харин энэ удаад бол 1 хожил 2 тэнцээ... чамлахаар чанга атганаа хэхэ :mrgreen:
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 27 guests
cron