by 21Grams » Sat Feb 25, 2006 10:01 pm
Даамай арслан Давгасvрэн
[left:d9d82da1ce]http://www.mongolmedia.com/ns_images/ns34687.jpg[/left:d9d82da1ce] Шинэ оны босгон дээр миний бие ”Тэнгэрлэг бєхчvvд” сонины “Арслангууд” цувралын хvндэт зочноор Монгол улсын арслан П.Дагвасvрэн гуайг урьж хєєрєлдєхєєр ЭМШУИС-ийг зорьж очлоо. Учир нь тэрбээр тус сургуульд ажилладаг юм. Тиймээс ажлын нь цаг заваас нь аль болох хумслахгvйг хичээн цайны цагийг нь тааруулж очсон болохоор арслантай тав тухтай тайван ярилцсан юм. Миний єєрийн хувийн тэмдэглэлд арслан бид хоёр долоон удаа таарч барилдахад би долоо унасан баримт байдаг юм. Сайхь баримтын сонирхолтой гэснийг нь уншигч танд хvргэхэд 1984 онд нэгэн ням гарагийн амралтын єдєр явагдсан гурван барилдаанд нэгийн даваанд нэг, хоёрын даваанд хоёронтоо таарч барилдаж байсан байгаа юм. Арслан маань их наргианч зантай,
зєєлєн гартай, барилдааны тактикийг бvрэн эзэмшсэн бєхийн нэг билээ. Ийнхvv энгvй хvчит арслантай хийсэн хєєрєлдєєнєє уншигч танаа толилууж байна.
-Тарган тавтай євєлжиж байна уу. Танд шинэ оны мэнд хvргэе!
-Баярлалаа. Тарган тавтай євєлжиж байна. Та бvхэнд ч гэсэн шинэ оны мэндийг хvргэе. Энэ жил євєл єнтэй сайхан болж байна шvv дээ.
-Таныг “Тэнгэрлэг бєхчvvд” сонины “Арслангууд” цувралын ээлжит зочноор урьж хєєрєлдєхєєр зорьж ирлээ...
-Шинэ он гараад надтай ярилцлага хийхийг хvссэн анхных нь “Тэнгэрлэг бєхчvvд” сонин болж байгаад билэгшээж байна. Тиймээс сэтгэл єндєр байгаагийн дээр хєгшин ах нь одоо юугаа ярих билээ гэж зовж сууна. Залуу байсансан бол тэгж ингэж барилдаад гэхсэн. Одоо бол худлаа л ярих байх даа. Чи ялгаж салгана биз (Инээв).
-Арслангийн намтар тvvхээс яриагаа эхэлбэл сонин байх болов уу?
-Ах нь Тєв аймгийн Батсvмбэр суманд 1944 онд тєрсєн хvн. Аав маань ой ухаан сэргэлэн, тухайн vедээ номтой хvн байлаа. Vдэш хот айлынхныг цуглуулаад vлгэрийн далай ярьж гарна. Ээж маань Хэнтий аймгийн Биндэр сумын хvн. Би эцэг эхээс дєрвvvлээ. Ах нь багадаа хєдєлгєєнтэй хvvхэд байсан. Дээл, гутал бvтэн байна гэж байхгvй дээ. Аавын минь ярьсан vлгэрт арван таван толгойтой атгаалжин хар мангасыг нэг бяртай чадалтай баатар эр дарсан тухай гардаг. Тэр бvгд намайг бєх болоход нєлєєлсєн болов уу. Хvvхэд ахуйдаа биеийн хvчний ажлыг их хийнэ. Энэ vеэс Эрдэнэ сумын “Туяа” нэгдэлд 25 тєгрєгийн єртєгтэй модны ажил хийж байлаа.
-Танайханд бєхийн удам байсан уу. Та чухам хэдийнээс бєх сонирхож эхлэв ээ?
-Манай суманд Тємєртогтох заан гэж євгєн бєх байлаа. Биднийг хооронд нь ноцолдуулж энэ аварга, тэр арслан гэж онгирооно. Бид тvvнд нь урамшиж их л ноцолддогсон. Бидний vеийн хvvхдvvд євс хадлан, хашаа хороо барих ажилд идэвхтэй оролцоно. Энэ бvгд бяр хvч, тамир суухад нєлєєлсєн болов уу. Миний аав их буянтай хvн байсан юм билээ. Гэхдээ сумын наадмаас хэтрээгvй. Гадны хvнд ногтоо алдаж vзээгvй бєх гэдэг агаад их уяа барилдаантай байсан гэж ярилцдаг юм. Намайг ээжийнхээ аавыг дуурайсан зузаан хvн гэдэгсэн. Би ямар євєєгєє vзсэн биш. Євєє маань овоо тахилгын наадмыг алгасалгvй барилдаж, тогтмол тvрvvлдэг бєх байсан гэдэг. Багад ч яахав аав, ээж маань намайг барилдуулахгvй, хувцас хунараа нохой гахай шиг урлаа гэдэгсэн. Хvvхэд юм чинь юу гэж vгэнд орох вэ. Нууцаар ноцолдож гарна даа.
-Сэтгэлд хоногшиж vлдсэн хамгийн анхны барилдаан гэвэл…
-1953 он юм байнаа. Батсvмбэр сумынхаа бага сургуульд суралцлаа. 1957 онд сургуулийнхаа аварга болж бєх болох замаа тавьсан гэж боддог. Манай нутгийн уяач Дашдэмбэрэл тvрvvлж байлаа. Долдугаар ангиа Зvvнхараад тєгссєн. Энэ vед манай ангийн багш Бямбаа гэдэг хvн намайг бєх болгох гэж их зvтгэсэн дээ. Талийгаач С.Цэрэн аваргын авгайн ах Самданцоодол гэдэг хvн надад бєхийн гараа, дэвээ заадаг байлаа. Миний дээд ангийн Ш.Самбуу, Очирбат, Тvмэн-Єлзий, манай vеийн Пvрэвдорж, Отгонтогоо гээд бид єєр хоорондоо ёстой ноцолдож єссєн дєє. Долдугаар анги тєгсєх жилээ Зvvнхараа хотод зохиогдсон Майн баярын барилдаанд одоо энэ “Задгай шар” хэмээгдэх арслан Лхагвадорж гуайг хаяж тvрvvлсэн юм. Тэр vед Лхагвадорж гуай сайн байлаа. Чиний багш байсан, цанын спортын Очийн аав намайг дєрєвт амлаж урам хайрласанд би их баярлаж явдаг юм. Наймдугаар ангидаа хотод ирж суралцан олон арван алдарт бєхчvvдийн багш С.Гомбо гуайн секцэнд орж бєхтэй амьдралаа холбосон доо. Энэ vед надтай хамт Х.Намшир (одоо Гавьяат дасгалжуулагч болсон), Х.Гочоохvv гээд олон хvvхэд явдаг байлаа. 1961 оны Улаанбаатар хотын сургуулиудын бєхийн аварга шалгаруулах тэмцээн болж манай Х.Гочоохvv тvрvvлж, би vзvvрлэсэн юм. Тэр жилээ улсын баяр наадамд барилдаж хоёр даваад, гуравт Булганы Бадам заанд євдєг шороодсон. Бадам гуай дєрєвт Х.Гочоохvvг амлаж хаясан. Vvнээс хойш манай бєхчvvд Монголын пионерийн ордны хоёр хvvхдийг дараалан орхисон гэж Бадам гуайд “Пионер” гэж хоч хайрлаж билээ.
-Таныг vеийнхнээсээ хамгийн залуудаа улсын цол хvртсэн гэдэг байх аа?
-Тийм ээ. Тэр vед би 60 гаруй кг жинтэй байсан байх. 1962 оны наадамд дєрєв даваад, тавд улсын начин Завханы уран гараат Г.Баттогтоход унасан юм. Энэ vед би 19 настай байлаа. 1963 оны наадмаар Самданжигмэд арслангаар тав давж начин цол хvртсэн.
-Баянаа аваргатай нэг гэрт амьдарч байсан талаараа яривал сонин байх болов уу?
-Их аваргатай нэг гэрт байсан vе бий. Энэ тухай зохиолч Ш.Мягмарын “Аваргын дэвэлт” туужид тодорхой бичигдсэн байдаг. Бидний дунд архи, тамхи хэрэглэдэг муу зуршилтай хvн байгаагvй. Бvгд л бєхийн тєлєє гэсэн чин эрмэлзэлтэй, хашаандаа газар хонхойтол нь ноцолддог байлаа. Энэ бас дурсгалтай vе шvv. Х.Баянмєнх 1961 онд 7-р анги тєгсєєд Увсаас Багшийн сургуульд суралцахаар ирсэн байсан. Бид хоёр барилдаж яваад л нэг гэрт амьдрах болсон юм. Нэг гэрт амьдарч байхдаа бид начин болсон. Миний тєрсєн ахтай Х.Баянмєнх сайн найзууд байсан юм. Аварга маань их хєдєлмєрч хvv байсан. Тэр vед сургуулийн цэвэр бичигтэн болж байлаа. Энэ vед манайд Ж.Мєнхбат улсын заан цолтой байхдаа их ирдэг байлаа. Тэр бидэнд Бээжин аварга, Є.Эрдэнэ-Очир, “том” Санжаа, Сосорбарам заануудтай яаж барилдахыг заадаг байлаа. Ж.Мєнхбат аварга єєрєє аатай, амтай, бяртай бєх байв. Дээр дурдсан бєхчvvдтэй барилдахад ганцаарддаг байсан юм болов уу. Бид хоёрыг хань татаж том бєхтэй барилдах, хаях, ядраах аргыг зааж сургадаг байсан.
Бид хоёр иймээс Ж.Мєнхбат аваргыг багшаа гэж боддог юм. Х.Баянмєнх бид хоёрыг хамт амьдарч байхад манай 23-р сургуулийн 10-ын “А” ангийн хамт олон, тvvний дотор Бvрэнтєгс, Дандар, Болдбаатар, Далай гэх мэт хvvхдvvд мах, гурил гэрээсээ хулгай хийж ирээд бидэнд хоол хийж єгдєг байлаа.
Єдгєє хоорондоо уулзаад тэр цагийн vйл явдлыг дурсан ярихад сайхан байдаг юм. Ингэж бид хоёр нэг гэрээс улсын цол хvртэж барилдаж эхэлсэн дээ.
-Vндэсний бєхийн тvvхэнд vзvvлсэн амжилтынхаа тухай ярихгvй юу?
-Тэр жил Самданжигмэд, Г.Цоодол арслан хоёр тавын даваанд Х.Баянмєнх бид хоёрт начин цол єгсєн. Тэртэй тэргvй харьж байсан хоёр арслан, “Энэ залуу хvvхдvvдийг начин болгочихъя” гэж бодсон юм байлгvй хєєрхий. Бид хоёр ч євгєдийнхєє итгэлийг алдаагvй єєр єєрийн хувьд амжилт гаргаж сайн барилдацгаасан гэж боддог. Дараа жил нь тавын даваанд Х.Баянмєнхтэйгээ тунаж барилдаад унасан. 1965 онд Ж.Хайдав арсланд тавын даваанд євдєг шороодсон. 1966 оны наадмаар нэг айхавтар vер болсон шvv дээ. Тэр жил манай нэг дvv vерт ороод би барилдаагvй. Харин 1967 онд одтой сайхан барилдаж зургаагийн даваанд Б.Пvрэвдорж багшийгаа давж, долоод аатай шударга арслан Г.Дэмvvлийг орхиж улсын заан цол хvртээд, наймын даваанд Ж.Мєнхбат аваргад євдєг шороодсон. Дараа жил нь Мехикогийн олимпид орно гээд бэлтгэл гайгvй байсан боловч хєлєє гэмтээгээд дєрвийн даваанд одоо улсын начин, МУГТ Д.Баатаржавт євдєг шороодсон. 1969 онд зургаагийн даваанд Є.Эрдэнэ-Очирыг заан байхад нь долоод унасан. 1970 онд мєн долоогийн даваанд Д.Долгорсvрэн заантай их удаан барилдаад яльгvй цуцсан байх. Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор 1971 онд зургаагийн даваанд улсын заан У.Пvрэвийг, долоод Д.Дамдин аваргыг давж, наймд Х.Баянмєнх аваргад унасан. Тэр жил дєрєвт vлдсэн гэж улсын арслан цолыг надад єгсєн. 1972 онд Д.Цэрэнтогтох аваргыг начин цолтой байхад зургаад унасан. Дараа жил нь Х.Баянмєнхєд унаж анх удаа vзvvрлэсэн. 1974 онд наймын даваанд Х.Баянмєнх аваргад унасан. 1975 онд наймын даваанд Ж.Мєнхбат аваргад унасан. 1976 онд бяртай арслан Д.Хадбаатарт унаж vзvvрлэсэн. 1977 онд Х.Баянмєнх аваргад унаж гурав дахь удаагаа vзvvрлэсэн. 1978 онд наймд vлдэж Д.Мягмарт унасан. Дараа жил нь зургаа давж, Д.Цэрэнтогтох аваргад євдєг шороодсон. 1980 оноос хойш нэг их сvртэй барилдаагvй. Их наадамд 14 удаа шєвгєрсєн дєє. Цагаан сарын барилдаанд 1975 онд Ж. Мєнхбаттай vлдэж vзvvрлэсэн. 1977 онд Х.Баянмєнхтэй vлдэж vзvvрлэсэн. Єєр нэг их шальтай барилдаагvй. Нэг онцлог гэвэл ах нь их наадамд аварга Х.Баянмєнхтэй зургаа таарч, зургаа унасан.
-Та начин цолтой байхдаа хэдэн кг байв?
-Би дээр сэтгvvлч Р.Мєнхдаваад єгсєн ярилцлагадаа тодорхой хэлсэн. Би начин болохдоо 68 кг байв. Заан болохдоо 78 кг, арслан болохдоо 85 кг жинтэй байлаа. Тэр vед бєх жижиг. Хамгийн том нь Х.Баянмєнх байдаг байлаа. Одоо энэ “Том” Санжааг “105-ын Санжаа” гэдэг байв. Тэгсэн чинь одоогийн энэ начингууд 120, 130 кг жинтэй байдаг болж. Чи хvртэл єєрийгєє “Шалихгvй ээ, 140 кг” гээд байгаа биз дээ(Инээв). Улсын заан Ч.Бямбадорж 130 кг хэрнээ надаас 1 см єндєр гэж байгаа. Залуугаараа цол авсны хувьд бол 19 настай байсан. Бараг л баатар болчихсон дайны баярлаж байлаа. Аав маань начин болоход нэг их тоогоогvй. Харин арслан болсон хойно л “Чи одоо бєх болжээ” гэж байсан. Хуучны улсууд сvрхий шvv. Нас ахиад ирэхээр vе мєчний євчин, гэмтэл бэртэл янз бvрийн хууч євчтэй болсон байдаг. Одоо бие шархирч євдєхєєр аавынхаа хэлсэн vгний vнэ цэнийг ойлгодог доо. Намайг 8-р ангид байхад хєдєєнєєс ээж эргэж ирээд Спортын тєв ордонд барилдахаар явсныг сонсоод миний араас хvрч ирэхэд нь би нэгийн даваанд ХААДС-ийн бєх Булганы “Тавхай” хэмээх Баасансvрэнтэй барилдаж байхыг хараад ээж маань “Ийм том хvнтэй барилдах ч гэж дээ” гэж бодон айсан гэдэг. Би хажууд нь их жаахан харагддаг байхгvй юу. Ингэж бодохоор аав ээж хоёр минь зовж шаналж явсныг би одоо болтол зvрх сэтгэлдээ мєнхєд санан дурсаж явдаг даа.
- Монголын чєлєєт бєхийн “Алтан vе”-ийнхний тухай ярихгvй юу?
-Би чинь 1967 онд чєлєєт бєхийн шигшээ багт орсон. Тэр vед 78 кг-д хvч vздэг байлаа. Миний жингийн гол єрсєлдєгч Х.Баянмєнх, Т.Артаг, Д.Сэрээтэр, Зундуй заан гээд хэд хэдэн бєх байсан юм. Бид ч ширvvн єрсєлдєнє. Сvvл рvvгээ Лундаа гарч ирсэн. Тэр vед монголын чєлєєт бєхийн баг дэлхийд 6-д орж байлаа. Би жин хасаад vзнэ, их тамирдана. Бид нэг хvн шиг эвсэг, нєхєрсєг хамт олон бvрэлдvvлж чадсан. Дээр нь хєдєлмєрч, эцэж цуцашгvй тэвчээртэй, бvх хvчээ шавхаж барилддаг. Багшийн заасан бэлтгэл сургууль дээр єєрєє нэмж цаг сунгаж хєлс гаргадаг байсан учир амжилтанд хvрсэн байх гэж боддог юм. Дараа нь 90 кг-д єгсєж барилдаад “Интернационал” тэмцээнээс хэд хэдэн медаль авсан. Чєлєєт бєхєєр олон улсын тэмцээнд би ч шалиагvй л дээ. 1973 онд сонгомол бєхєєр тивийн аварга болсон. Тбилисийн олон улсын тэмцээнээс гэх мэт хэд хэдэн барилдаанаас мєнгє, хvрэл медаль авснаас хэтрээгvй. 1968 онд Мехикогийн олимпод яваад 78 кг-д барилдах байсан боловч хєл дээр хатиг гарснаас болоод барилдаж чадаагvй. Манай Т.Артаг уран сайхан барилдаж хvч vзэн хvрэл медаль хvртсэн. 1972 онд Мюнхены олимпод нєєц тамирчнаар очоод жvдо бєхийн +93 кг-д сэм барилдчихсан (Нєхдєєсєє нуугдаад жин нэмж байгаад vзчихсэн). Барилдах газрыг нь мэдэхгvй биз гэж бодоод зодоглотол харин Мєєеє аварга хараад зогсож байсан. Тэгэхэд би Мароккогийн бєхєд ханатайгаар ялагдсан юм. Нэмэх жингийн бєхчvvд гэдэг чинь 130 кг жинтэй байдаг золигнууд байна лээ. Москвагийн олимпод эмчээр оролцож явсан даа.
-Та МVБХ-г vvсгэн байгуулалцсан тєдийгvй тус холбооны цэцдийн зєвлєл болон тэргvvлэгч гишvvн. Эдгээр сонгуульт ажлуудынхаа тухайд…
-Энэ их сайхан vйл юм аа. Одоо бол 15 жилийг ардаа орхисон тvvх болжээ. МVБХ-г байгуулах санааг анх улсын заан Р.Давааням сэдсэн. 1990 оны хоёр сарын эхэн vе шvv дээ. МVБХ-г байгуулахад хамгийн анх хийх ёстой зvйл нь vндэсний бєхийн тусгай байгууллагатай байх учрыг бєхчvvдэд ойлгуулах, vvнтэй нэг зэрэг тус байгууллагын дvрмийг зохион боловсруулах явдал байсан. Р.Нямдорж, П.Даваасамбуу агсан, Д.Данзан, Д.Мягмар, Р.Давааням, Г.Бор бид нар бусдаасаа илvv шамдан зvтгэж цаг наргvй ажиллаж байсныг бодохоор таатай байна. Бєхийн ерєнхий цэцийн ажлыг олон жил хийлээ. Бєхийн барилдааны дvрэмд хєлийн цэц, ерєнхий цэцийн vvргийг нарийн тодорхой заасан байдаг. Тvvнийг хэрэгжvvлэх явдал хангалттай байгаа ч бас учир дутагдал бий. Манай засуул, цэцvvд олон жилийн туршлагатай, бєхийн барилдааныг сайн ойлгодог хvмvvс байдаг боловч энэ хорвоогийн жамаар нас єндєр болж, бие галбирын хувьд ч авхаалж, самбааны хувьд ч тааруухан муудаж байна” гэх vзэгчдийн дvгнэлт байгаа. Иймээс МVБХ-ны залгамж халааг нь бэлтгэх шаардлага гарч байгаа. Би vндэсний бєхийн барилдаанаар завсаргvй 30 гаруй жил барилдсаны хувьд надад мэдэгдсэн зvйл бол єєрєє унаснаа мэдэрдэг. Бєхчvvд бас “Унаснаа мэдсэн шvv” гэж хэлдэг. Манай хєлийн цэц, засуулууд дvрмээ ягштал барихад алдах зvйл vгvй. Миний хувьд 15 жил ерєнхий цэц хийжээ.
-Сvvлийн vед бєхийн цолны найраа гэсэн зvйл их яригдах болжээ. Vvнийг та хэрхэн vздэг вэ?
-Монгол бєхийн ногоон дэвжээ цэвэр ариун байх ёстой. Олон арван начин нэг дор тєрж байгааг ард тvмэн бvрэн мэдэж байгаа. Тав, зургаагийн давааг хараад ч хэрэг алга. Долоогийн даваа бас худлаа болчихлоо ч гэх шиг. Ингээд ирэхээр бєх vздэг хvн vгvй болно. Бєхийн сайхан чанар ч vгvй болно. Vvнд сэтгэл их эмзэглэдэг. Бєхийн хамгийн сайхан чанар бол шударга барилдах явдал юм. Шударга барилдсан бєх ард тvмний их хvндлэл хайрыг хvлээдэг. Манай ард тvмэн бєхийн барилдааныг шvvх талаар ямар ч орны шvvгчээс илvv дээр гэж боддог. Намайг заан цол хvртдэг жил ганц ч начин тєрєєгvй. Тэгэхэд олон тvмэн шударга сайхан наадлаа гэж байсан. Бидний vед гурван начин тєрєхєд л гайхал тєрдєг байлаа. Гэтэл одоо бvр арав гараад тєрж байна. Энэ чинь бєхийн нэр хvндийг унагаж байгаа юм. Vvнийг л бид багасгах гэж дvрмээ єєрчилсєн юм. Тvvнээс биш хєгшин арслан П.Дагвасvрэн дээшээ гарах гэж дэмжээгvй юм аа. Бидний хэдэн хєгшчvvлийн барилдах нас єнгєрсєн, энэ нь бидэнд тийм хэрэгтэй зvйл биш. Намайг гурав vзvvрлэж, дєрвєн удаа дєрєвт vлдэхэд “Аварга болгоё” гэж ард тvмэн ярьдаг байлаа. Тэгэхэд “Нэг ч тvрvvлээгvй хvнд аварга єгч болдоггvй юм аа” гэж хэлсэн юм. Тэр vнэн байсан.
-Таныг бєхчvvдээс анх удаа эрдмийн зэрэг хамгаалсан гэдэг…
-Ах нь “Монгол vндэсний бєхийн морфофизиологийн шинж, тvvнд нєлєєлсєн биоэкологийн хvчин зvйл” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ бvтээлдээ 300-гаад хvнийг сонгон авч 20-оод жил vргэлжлvvлж, нарийвчилсан харьцуулалт гаргасан. Бєх сонгоход тєрж єссєн нутаг усыг ихээхэн анхаарах vндэстэй. Тухайлбал, монгол нутгийн бємбєрцгийн 46, 50 дахь єргєрєгт тєрсєн хvмvvс бєх болох магадлалтай ажээ. Тэр зурвас нутагт царцуулт ургамал их, цэнгэг тунгалаг устай, тєрєл бvрийн жимстэйг баталсан рашаан усны хагалбарууд дээрх єргєрєгт байгааг нотолж єгсєн. Хаана тєрснєєсєє хэзээ тєрсєн нь дутуугvй ач холбогдолтойг анхаарах нь чухал. Тэр ч бvv хэл нарны идэвхжил буурсан vед тєрсєн хvvхэд бєх болсон нь олон байх жишээтэй. Эдгээр баримтууд экологийн хvчин зvйлийн нєлєєлєл. Бєхчvvлд шийдвэрлэх дэмтэйг нотолж єгч байгаа юм л даа. Миний судалгааны явцад бєх болох хvvхэд тєдийгvй бєхчvvдийн гадаад, дотоод цєєнгvй тєрхийг тодорхойлсон доо.
-Жишээлбэл…
-Асар хvчтэй шинжийг хэлбэл дуу нь луу хvрхрэх мэт, нvд нь утаат болор эрдэнэ шиг, шvд цагаан лавай лугаа адил, чих нь жижиг гэсэрийн товорцог мэт, хvзvv бvдvvн, шилэндээ хотгоргvй, нуруу модны гол шиг, цээж тvхгэр, хєх мах нь модны ур мэт, булчин vндэс лугаа бажгар, бєгс овгор, тойг товгор, шєрмєс ил, шагай урт, зориг нь бvргэд, шонхорын харцаар илэрнэ, магнай хєнхєр, эрvv шанаа бугын мэт дєрвєлжин бол тэргvvн сайн. Єрц гэдэс нумын хєвч шиг татмал, vе нь шигvv бvдvvн ширхэгтэй усны уйлга мэт аржгар долгиотой, хєлийн таваг арслангийн таваг мэт, хуруу гар урт, цээж бєгс тэнцvvхэн, гишгэлт суурьтай хvн чамбай, аливаа эрдмийг сурахдаа шалмаг, цог заль тєгс, хуяг дуулгад vл тvvртэх, нум сум харвахдаа цэцэн, ерєєл магтаалд зєрvv, бодь сэтгэлтэй гээд шинжвэл их юм байна л даа.
-Удамшлын хувьд гэвэл?
-Судалгааны явцад бєхчvvд эцгийн талаасаа нэгдvгээр vедээ удамших нь 51 хувийн магадлалтай, эхийн талаасаа гурав дахь vедээ удамших нь 61 хувийн магадлалтай нь нотлогдож байна. Энэ судалгаа шинжилгээг хийхэд минь бєх болоод дээр нь мэргэжил минь их нєлєєлсєн. Би нэг зvйлийг тодруулж хэлмээр санагдлаа. Анх 1961 онд эмнэлэг биеийн тамирын диспансер нэртэйгээр байгуулагдсан 20 хvний орон тоотой тамирчдад vйлчилдэг алба байсан. 1970-аад оноос спортын эмчилгээний био химийн лаборатори бий болж шинжлэх ухаан тал руугаа эрчимжсэн. 1980 оны vед зогссон. Одоо vед Спорт эмнэлгийг хєгжvvлэхгvйгээр олимп, дэлхийн аварга тєрєхгvй гэдэг нь нотлогдоод байна. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэвэл спорт эмнэлгийн материал техникийн бааз суурийг єнєєгийн тvвшинд хvргэх эмч, боловсон хvчнээр бvрэн хангавал сая бид олимп, дэлхийн аварга гэж ярьж болох юм.
-Нарийн судалгаа гаргажээ. Тэгвэл би ямар шинжтэй вэ?
-(Инээв)… Яс багатай, мах ихтэй, урагшаа гишгэдэггvй, хойшоо ухардаг… гээд л бас шинж байна шvv.
-Бєхийн шинжийн талаар дэлгэрvvлж ярихгvй юу, бєхчvvд хийгээд уншигчдад сонин байх болов уу?
-Эрт дээр vеэс євгєд хєгшид маань хvvхдvvдийг хотон дотроо ноцолдуулж тvрvvлсэнд нь чихэр боов, ааруул хурууд, домбон сахар єгч урамшуулан “Энэ ч ингэж барилдах л хvvхэд байгаа юм” гэж бvр удам судрыг нь хоорондоо ярьж, авга нагац нь бяртай чадалтай хvмvvс байсан. Тэдэн шигээ сайн бєх болж магадгvй гэж шинждэг байж. Тийнхvv дахин дахин байнга барилдуулж суудаг нь нэг ёсны уламжлалт бэлтгэл сургуулилтын нэг хэлбэр байжээ. Vнэхээр хvvхдvvд хоорондоо байнга барилдаад байхлаар бие биенээ яаж хаях вэ гэж боддог. Дахин барилдвал тэгж унагаад тэр урамшуулал болгон єгдєг зvйлийг нь авах юмсан гэж бэлтгэл сургууль хийж байсан нь хєгшчvvлийн арга билгийн мэргэн ухаан юм. Би нэг удаа доктор Ч.Нээчэн багшаасаа бєхийн шинжийн тухай асуухад “Бєхийн шинж гэдэг чинь олон зуун мянган жилийн ажиглалт бясалгалын ухаанаар боловсорсон бvхэл бvтэн шинжлэх ухаан юм шvv дээ. Чи анагаахын мэргэжилтэй, бас бєх хvний хувьд судлах хэрэгтэй шvv” гэж надад зєвлєж байсан юм. Тэгээд би олон жилийн ажиглалт судалгааныхаа бvтээл болгож “Монгол бєхийг шинжихvй, сургахуй” хэмээх номоо бичсэн. Энэ номонд маань бєхчvvдийн тухай олон зvйл судлан бичсэнээс гадна хоололтын талаар ч бичсэн. Монголчууд бєхєє бэлтгэдэг євєрмєц аргатай. Тэр нь юу вэ гэвэл унд хоолноос нь эхэлдэг. “Бєх хvн євчvv мах идэж болохгvй. Тvvнийг хэвтэр мах гэдэг. Бvр эрт цагт Хубилай хааны vед хонь, гахайн мах идэж болохгvй гэдэг байж. Мєн чємєг яс ташдаггvй. Яс бэртэнэ гэж vздэг. Булчин махыг хутгаар биш шvдээр зулгааж мєлждєг. Сорилгын vед айраг уудаггvй” зэрэг олон зvйл байх шив дээ.
-Єєрийн vеийн сайхан бєхчvvдийн талаар яривал ч та нvдэнд харагдтал ярих байх даа?
-Тэр чинь юу гэсэн vг вэ. Би кино гаргаж чадахгvй. Тайлбарлагч А.Ганбаатар шиг ярьж чадахгvй болохоор одоо яах билээ (Инээв). Єєрийнхєєрєє л ярья. Vеийнхээ бєхчvvдийн талаар дурсан ярихад сайхан л байна. Манай хоёр Мєнхтэй бол юу ярих вэ. С.Цэрэн гуай гэж ёстой бодь гvндvvгvй монгол эр байлаа. Ч.Бээжин сайхан уран мэхтэй. Хєл, гар зэрэг л ажиллаж угсраа олон мэх хийнэ. Одоо тийм бєх харагдахгvй л байна. Манай муу Тvвшин (Дорнод) мєн одтой шvv. Цэрэг байхдаа Г.Дэмvvл, У.Мижиддорж, С.Цэрэн нарыг дараалж хаяад заан болж байлаа. Булганы Д.Гомбосvрэн, Тєвийн Д.Сэрээтэр, Сvхбаатарын Л.Дашдаваа, Ч.Євгєнхvv, Завханы С.Лхагва, Т.Намсан, Г.Баттогтох, Булганы Ч.Лундаа, Д.Галдандавга, Д.Амгаа, Євєрхангайн Д.Долгорсvрэн, Ё.Ишгэн, Тєвийн Є.Эрдэнэ-Очир, Нагнайдорж, Архангайн Т.Зундуй, Ц.Юvвээ, Ємнєговийн Г.Дэмvvл, Ламаажав, О.Пvрэв, Увсын Ц.Лхамаа, Т.Артаг, Д.Баатаржав, Ж.Хайдав, Тєвийн Л.Сосорбарам гээд тоочоод баршгvй сайхан хvчтэй эрстэй торгон зодогны анд болж, их наадмын дэвжээнд хvч vзэн барилдаж давахын баяр, унахын гунигийг амсаж явлаа ах нь. Бидний vед удаан барилдаантай бєх байгаагvй. Тvргэн шуурхай, биед зvдэргээгvй, єєрт амар, єрєєлд ч зовлонгvй сайхан барилддаг байлаа. Шvvгч, хєлийн цэцтэй маргана гэж vгvй. Ахмад бєхчvvдээ хvндэлнэ. Монгол улсын начин байхад нvvр улайлгаад байхгvй шижигнэсэн хэдэн бєх байлаа. Vргэлж тунана. Даанч дээр нь та нарын ярьдаг акулууд байсан болохоор яаж ч чадаагvй. Зарим нь ч єєрийн хариуцлагагvй байдлаас ч болсон байх. Ах нь хэдийг тєлєєлvvлэн нэрлэвэл сонин байх болов уу. Сэлэнгийн Батсvх, Б.Жанчивравдан, Равдан-Очир, Сандагбазар, Булганы Б.Сvхбаатар, Нансал, “єндєр” Дорж, Баасансvрэн, Дорнодын Данзан, Увсын Намжил, Доржготов, Євєрхангайн Д.Сумъяа, Пvрэвдорж, Бухаагийн Цэрэндорж, Ховдын Б.Буядаа, Эрдэнэпvрэв, Тєв аймгийн Баян сумын Батчулуун, Євархангайн Б.Пvрэвтогоо, Ємнєговийн Ц.Санжаа, Хєвсгєлийн Давааням, Архангайн Чагнаадорж, Говь-Алтайн Нохойцагаан, Булганы “задгай шар” хочит Лхагвадорж… гээд л ирлэсэн тонгорог шиг залуус их байлаа.
-Vндэсний бєхийн барилдаан эдvгээ хэр хєгжиж байна гэж боддог вэ?
-Цаг vеэ дагаад бєх хєгжсєн. Бидний vед 128 бєх цагаан сарын барилдаанд л цугладаг. Тvvнээс биш голдуу 32, 64 бєх барилддаг байлаа. Бєхийн бай шагнал ч бага. Хамгийн том шагнал монгол гутал, морь хоёр л байлаа. Бид ч байнд нь биш, барилдах хорхойндоо барилдаж байлаа даа. Одоо бол бєхийн клуб, сургууль ихэссэн. Зааланд гэхэд хасаж байж 128 барилдуулж байна. Цэрэг бол бvр барилдахаа байсан. Хуучин цэргээр л тал хувийг нь нугалдаг байсан. Vvн дээр нэмж тодруулахад ах нь єєрийгєє магтаж байгаа юм биш. Анагаахын дээд сургууль дээр зохиогдон явагдаж байсан улсын цолгvй бєхчvvдийн барилдаан одоо ч тасраагvй бєхийн єргєєнд vргэлжилж байна. Эндээс ирээдvйн аварга, арслан, заан, начингууд ихээр тєрсєнд бахархаж байдаг юм. Одоо дархан аварга Б.Бат-Эрдэнэ маань тєрийн жолоо атгалцаж бєхчvvдийн маань нэр тєрийг єндєрт єргєж явна. Бєх хvнд тэр дундаа єнєє vед боловсрол эн тэргvvний эгнээнд тавигдаж байна. Хуучин манай бєхчvvд ихэнх нь жолооч байлаа. Одоо бол жолооч мэргэжил биш, хvний хэрэгцээ болжээ. Хоёр сайхан залуу аварга баруун зvvн жигvvрийг манлайлж гарьд, заан, начингууд маань уран мэхээрээ vзэгч олноо баярлуулж байна. Зааланд нэг, хоёр давна гэдэг амаргvй болжээ. Улсын том цолтой бєх ам доогуур даваанд унах энvvхэнд болсон байна шvv. Бєх хvн нэг л цаг vед барилдаад амжилт гаргаад л єнгєрдєг. Энэ vедээ барилдаан болгоныг таслахгvй, идэвхтэй оролцож байвал амжилт аяндаа сайжирдаг юм. Бид хуучин “Хєдєлмєр”-т 12 цагт, СТО-д 15 цагт, “Хоршоолол”-д 17 цагт гээд гурав дамжаад барилдчихдаг. Vзэгчид нь гурав дамжаад vзчихдэг байсан. Сайхан vе шvv. Бєхийн єргєє гэж энэ сайхан ордонтой болсноос хойш бєх, vзэгч хоёр тавтай барилдаж, таатай vзэж байна шvv дээ. Дээр нь бєх хvн бай шагнал, давааны мєнгєєрєє бараг амьдарч болж байна. Энэ бол бєхчvvдийн хєдєлмєрийг vнэлсэн том эргэлт шийдэл юм. Цолны шимтгэл авч байна. Бєхийг чансаалсан нь амжилтанд илт нєлєєлж байна. Бєх хєгжиж байна гэж vзэх бvрэн vндэслэл байна гэдэгт би итгэлтэй байна.
-Илэн далангvй ярьсан танд их баярлалаа. Удахгvй гарах гэж байгаа модон тахиа жилдээ эрvvл энх, сайн сайхныг хvсэн ерєєж, удахгvй болох сар шинэдээ сайхан шинэлээрэй гээд ярилцлагаа уламжлал ёсоор танд зориулан бичсэн шvлгэн хадгаар єндєрлєе гэж бодож байна.
-Та бvхэнд ч гэсэн их баярлалаа. Ажил vйлс чинь улам єєдрєг байж, vргэлж Монгол тvмний унших дуртай хэвлэл байхыг євгєн арслан нь ерєєж байна.
ШИГТГЭЭ
Тэр vед Улаанбаатар хотноо 3, 4 сард ОУ-ын чєлєєт бєхийн “Интернационал” тэмцээн гэж том тэмцээн болдог байлаа. 10-аас илvv орон орно. Энэ vед дэлхийн цуут бєхчvvл болох Иваницкий, Сослан Андиев, Владимир Глюткин, Бютнер (ХБНГУ), С.Хасмиков(ЗХУ), Павил Пинигин(Польш), Каскарет (Куба), ЛиХо Пен (Солонгос), Сандурский(Польш), Гаидербеков, И.Тармаев, Б.Будаев(Буриад) зэрэг дэлхийн алдартнууд
цугладагсан. Энэ vед Монголын нэгэн vеийн
цуут бєхчvvд тєрж гарч байлаа.
Ахмад бєх, спортын мастер
Б.Пvрэвтогоо
ШАГАЙ ДЄРВЄЛЖИН АРСЛАН
Ардын тєрийн наадамд гурав vзvvрлэсэн бєх
Анагаахын их сургуулийн ачит багшийн нэг
Тєв аймгийн тvvхэнд бичигдсэн арслан
Тєв цэнгэлдэхэд 13 шєвгєрсєн хvчтэн
Азийн наадмын аварга тамирчин
Аварга Б.Тvвдэндоржийн гарын шавь
Барилдах гэж илж энхрийлнэ
Барьц авах гэж чимхэж шоглоно
Баараггvй харин хавсарч мэднэ
Бариа зєрєєн дээр унтуулж ч чадна
Єрж байхдаа дугхийлгээд авна
Єлгєх мэхээрээ хэвтvvлж аваад давна
Ончтой vгээр нєхрєє ичээнэ
Оновчтой мэхээр учраагаа орхино
Онигоо ярьж бусдыг хєгжєєнє
Ардын наадмын аварга бєхийн багш
Арга мэх, барилдааны хуучин цагийн дэлгvvр
Заасан мэхэндээ гаргууд арслан
Зассан шагай шиг дєрвєлжин арслан
Батсvмбэрийн данстай арслан
Баянмєнх аваргын дотны анд
Тєв аймгийн бєх овооны чулуу
Тvнтгэр арслан бєх євгєн
Хэлээ бултагнуулж хээгvй алхана
Хєлийн цэцэд мєнхєд зогсоно
Бєхчvvдээс тодорсон анхны эрдэмтэн
Бєєрєнхий биетэй эрдэмтэн арслан
А.Тэгшээ