Moderator: Бөхийн модууд
by jugder_08 » Sat Jul 25, 2009 10:08 am
by RBK » Sat Jul 25, 2009 8:06 pm
by munkhbayar_AC » Mon Jul 27, 2009 2:28 pm
by Цэнгүүн » Tue Jul 28, 2009 12:24 am
by barsa68a » Tue Sep 15, 2009 7:06 pm
by jugder_08 » Mon Sep 21, 2009 6:03 pm
by barsa68a » Mon Dec 07, 2009 10:50 am
by Чуугий » Thu Dec 17, 2009 4:56 pm
Чуугий wrote:Монгол улсын начин Цэдэвийн Содномдорж: Төрийн наадмын цолны босго давна гэдэг тийм ч амар зүйл биш ээ
-Монгол улсын начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэнд тань баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ жил шинэ цол авсандаа сэтгэл маш өндөр байна аа.
-Улсын наадамд барилдсан хоёр дахь жилдээ л начин цолонд хүрсэн байх аа?
-Тийм ээ. Өнгөрсөн жил хоёрын даваанд өвдөг шороодсон. Энэ жил харин цол авлаа.
-Энэ жилийн хувьд бэлтгэл хэр байв, оноолт, учраанууд хэрхэн таарав?
-Ерөнхийдөө оноолт зөөлөн байсан гэж хэлэхгүй ээ. Улсын арслан Мөнхбаатар ахыгаа дагаад Сүүж уулын амралтанд бэлтгэлээ базаасан. Бэлтгэл бол сайн байсан.
-Тавын даваанд гарахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Тухайн хүнтэйгээ яаж барилдах вэ гээд анхаарлаа нэлээд төвлөрүүлсэн байсан.
-Тунана гэж бодсон уу?
-Тэгж ерөөсөө бодоогүй шүү. Барилдах нь л үнэнээс хойш хэнтэй ч хамаагүй сайн барилдана л гэж бодож байсан. Тавын даваанд ид сайн барилдаж байгаа у.н Өсөх-Ирээдүйтэй тунаж барилдсан. Өсөх-Ирээдүй начин бол зааны хэмжээнд барилддаг сайн бөх гэдгийг монголын ард түмэн, бөх сонирхогч бүгд мэдэж байгаа. Бэлтгэл нь ч сайн хангагдсан байсан. Ер нь мундаг бөх шүү.
-Таныг бараг ганцаараа хүчээрээ начин цолонд хүрлээ гэж сонингууд бичсэн харагдсан?
-Найрааны талаар би мэдэхгүй байна. Улсын харцага Бат-Орших, начин Батзаяа гээд шинээр цолонд хүрсэн залуус бүгд л бэлтгэл сайтай байсан, сайн ч барилддаг бөхчүүд. Бэлтгэл нь жигд сайн байж л улсад дөрөв, тав давж цол авна шүү дээ. Түүнээс тэр найрааны талаар би сайн мэдэхгүй ээ.
-Зургаагийн даваанд хоёр шинэ начин тунасан байсан. Давбал харцага цол гээд л…?
-Зургаад шинээр начин болсон Бат-Оршихтой тунаж барилдсан.
-Халтиргаа нөлөөлсөн тал бий юу?
-Халтиргаа ороогүй ээ. Тухайн өдрийн аз, од гэж байна. Нэг нь унаж нэг нь давдаг л юм чинь. Бат-Орших надаас илүү одтой ч юм уу, илүү байсан болоод л харцага цолонд хүрсэн болов уу.
-Бат-Оршихтой барилдсаны дараа алдаа гаргалаа хэмээн ярьж байсан, ямар алдаа гаргасан гэж үзэж байгаа вэ?
-Тухайн цаг мөчид хэн бодож санаснаа хийсэн нь давдаг болохоор Бат-Орших санаснаа хийгээд давсан байх. Харин миний хувьд яахав золгож барилдана гэж хүлээсэн нь гол алдаа болсон. Тэрнээс биш гараад яг тэгнэ ингэнэ гэж төлөвлөсөн зүйл байгаагүй ээ. Шинэ харцага энэ жил бэлтгэл сайн байна лээ.
-Энэ жил ер нь санасандаа хүртэл барилдаж чадсан уу?
-За яах вэ, бөхийн цол гэдэг мундаг том юм шүү дээ. Тэр тусмаа төрийн наадмын цолны босго алхана гэдэг тийм ч амар зүйл биш. Миний хувьд болно оо, болно. Энэ жил улсын сайхан цол авлаа. Ирэх жил бэлтгэлээ сайн хийж байгаад сайн барилдана аа.
-Та энэ жилийн хамгийн залуу начнаар тодорч хурдан даагаар мялаалгасан. Тэр тухайгаа?
-Тийм ээ, хамгийн залуу начинаар тодорсон. Хурдан удмын даагаар шагнуулсандаа баяртай байгаа. Ирэх жилээс уралдуулах байх аа.
-Танай гэрийнхнээс цэнгэлдэхэд хэн нь ирж дээлийн чинь захыг мушгисан бэ?
-Аав ээж хоёр маань хөдөө нутагтаа наадам үзсэн. Харин манай ах хөдөөнөөс ирж миний дээлийн захыг мушгисан.
-Дээл гэснээс наадмаар өмссөн дээл тань их гоё өнгөтэй байсан?
-Дээлний хувьд гэвэл өнгөрсөн жил өөр дээл өмссөн. Энэ жил цэнхэрдүү өнгөтэй дээл хийлгэж өмсмөөр санагдаад…
-Наадмын дараа шинэ цолоороо дуудуулж барилдав уу?
-7-р сарын 19-нд Хөвсгөл аймгийн Галт сумын наадам, Хүрэлбаатар зааны гавъяат цолны наадмууд давхцаж болсон юм, тэнд барилдаад түрүүлсэн. Дараа нь 25, 26-нд Зүүн бүсийн наадамд Дорнодод очиж барилдан шөвгийн дөрөвт үлдсэн. Тэрнээс хойш зодоглоогүй байна. Одоо амжвал Халхголын наадамд очиж барилдах санаатай.
-Нутагтаа цолны наадам хийсэн сураг байсан?
-8-р сарын 8-нд манай Тосонцэнгэл сум сайхан хүлээн авч бэсрэг наадам хийсэн. 128 бөх барилдаж, их насны морь уралдсан сайхан наадам болсон. Наадамд маань у.н Н.Бүрэнбаатар түрүүлж, у.н Б.Баянмөнх үзүүрлэсэн.
-Тэр үеэр Монгол туургатны наадам давхцсан байсан. Тийшээ явж барилдах бодол байв уу?
-Сум хүлээж аван бэсрэг наадам хийнэ гээд тогтчихсон байсан болохоор нутаг руугаа явсан. Яг тэр үед монгол туургатны наадам давхцаад явж чадаагүй ээ. Уг нь явах санаа бол байсан.
-Одоо хаагуур амарч байна, бэлтгэлдээ хэзээ орох вэ?
-Сум орон хүлээж авах үеэр нутагтаа очиж хэд хоног амраад ирсэн. Одоогоор хотод гэртээ л амарч байна. 9 сарын 1-тэй уралдаад л бэлтгэлдээ орно доо.
-Ер нь нутаг руугаа хэр их гүйдэг вэ?
-Одоо ч гайгүй болж байна аа. Нэг хэсэг нэлээд гүйдэг байсан шүү. Сард бараг хоёр, гурав явчих гээд байдаг байсан. Одоо ерөнхийдөө гайгүй болж байна. Манай Хөвсгөл чинь их гоё нутаг. Монголын Швейцарь гэдэг шүү дээ.
-Гэр бүлтэй юу?
-Одоохондоо албан ёсоор гэр бүлтэй болж амжаагүй байгаа. Гэхдээ найз бүсгүйтэй.
-Бөх, морь хоёр удам дагадаг гэдэг?
-Нэг их мундаг бөхийн удам байхгүй ээ. Манай аав Цэдэв барилддаг, сумын заан цолтой. Ах Нацагдорж маань бас сумын заан цолтой. Манай гэр бүл ер нь спортоор амьсгалсан айл байдаг даа.
-Таны бага насны тухай асуулгүй өнгөрч боломгүй нь?
-Бага насаа хөдөө л өнгөрүүлсэн дээ. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумандаа дунд сургуулиа төгссөн. Тэгээд хотод орж ирсэн.
-Сурдаг уу, ямар чиглэлээр?
-Хувийн сургуульд хуулийн чиглэлээр сурч байгаа. Ер нь үеийнхнээсээ бол жаахан хоцорчихсон яваа.
-Анх хэзээнээс барилдаж эхэлсэн бэ?
-2002 оноос эхэлж чөлөөт бөхөөр барилдан сууриа тавьсан. Гэхдээ чөлөөтөөр нэг их медаль авах хэмжээний барилдаагүй ээ. Ерөнхийдөө үндэсний бөхтэйгээ холбогдуулж зүгээр бэлтгэл хийдэг байсан. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харъяат аймгийн арслан С.Мөнхсүх багшийнхаа удирдлага дор барилдаж эхэлсэн. Мөнхсүх багш маань миний анхны багш.
-Та “Монголбуйдан” компаний бөх гэж явдаг байх аа?
-Тийм ээ. 2002 оноос 2007 он хүртэл Монгол газрын дэвжээнд харъяалагдан явж байгаад, 2007 оноос Монгол буйдан компаны бөх болсон. Нутаг орны ах нар маш их тусалж дэмждэг. Монгол буйдангийн захирал Ганбат ах маань их дажгүй хүн байдаг юм.
-Ярилцсан танд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсье?
-За баярлалаа. “Бөх” сонины хамт олондоо бас амжилт хүсье. Энэ дашрамд төрүүлж өсгөсөн аав ээж, нутгийн уул, ус, намайг дэмждэг монголын нийт ард түмэн болон намайг бөхийн гараанд хөтөлсөн а.а С.Мөнхсүх багшдаа, хамтдаа бэлтгэл сургууль хийдэг тамирчиддаа “Та бүгдийн хүчээр ийм сайхан амжилтанд хүрсэн. Та бүхэндээ маш их баярлалаа” гэж дамжуулъя. Мөн Монгол газар компаны захирал Мянганбаяр, Монгол буйдан компаны захирал Ганбат ах нартаа, ХЦ-ийн 0108-р ангийн хамт олондоо баярласан талархсанаа уламжилж байна.
Эх сурвалж:Бөх сонин Б.Цолмонтуяа
by zak » Sat Jan 02, 2010 5:19 pm
by sound of CFC » Sat Mar 06, 2010 7:29 pm
by jugder_08 » Mon Mar 22, 2010 4:16 pm
by goalman » Mon Mar 22, 2010 4:40 pm
by goalman » Mon Mar 22, 2010 4:46 pm
by zak » Sat Mar 27, 2010 9:39 pm
by Rooney » Fri Apr 02, 2010 11:20 pm
zak wrote:Одоо нутаг усныхаа төлөө саухан барилдаарай
by Khuluge » Sun Apr 04, 2010 12:06 pm
by barsa68a » Tue Apr 13, 2010 3:07 pm
by Cornerback » Tue Apr 13, 2010 8:56 pm
by barsa68a » Wed Apr 14, 2010 7:03 am
by Чуугий » Wed Apr 14, 2010 8:47 am
by Чуугий » Wed Apr 21, 2010 11:39 pm
by munkhbayar_AC » Fri Apr 23, 2010 3:46 pm
by zak » Sat Apr 24, 2010 3:41 am
Чуугий wrote:Классик жем хамтлагийн экс гишүүн Уянгатай болзож байгаа гэнэ шүү.
by barsa68a » Sat May 08, 2010 7:53 pm
by Чуугий » Sat May 08, 2010 8:03 pm