За ингээд манай багийг энэ дайнд хүрч ирэхэд гавъяа байгуулсан хүн бол зөвхөн МОН гэж хэлвэл арай л учир дутагдалтай юм болно. Тэгэхээр энэ томоохон амжилтын (1996 оноос хойш том жижиг ямар ч капын финалд үлдэж чадаагүй байсан, топ 4 багийг 10 жил хожиж чадаагүй байсан, МОНыг ирэхээс өмнөх улиралд АПЛийн 17д орж арай хийн дээд лигт үлдээд байсан, данс нь улайж, санхүүгийн алдагдалд ороод байсан баг) энэ багийг танигдахгүй болтол нь өөрчилж чадсан амжилт нь РЭНДИ ЛЕРНЕР хэмээх нэгэн даруухан эрхэмтэй шууд холбоотой билээ...
Тэгэхээр багийн эзэн Ренди Лернерийг танилцуулъя...
Тэрээр Абрамович шиг хөлбөмбөгийн клубыг хобби болгоогүй, Глейзерсийнхэн шиг модыг нь бариулаагүй, Хикс, Жилиет шиг нарийлаагүй, Абу Даби шиг мөнгөөр тоглож, Али Сулиеман шиг багаа дампууруулаагүй...
Ренди Лернерийг манай клубт юу хийснийг өгүүлэхээс өмнө тэрээр ямар клубыг одоогоос 4 жил орчмын өмнө гар дээрээ авсныг өгүүлэх нь зүй бизээ. Астон Виллаг өөд нь татсан менежер Мартин Онейлийг тус клубт авчирсан хүн бол Лернер билээ.
Лернерийн өмнөх эзэн бол Астон Виллагийн фенүүдийн дунд Астон Виллагийн түүхэн дэх хамгийн адгийн эзэн хэмээн нэрд гарсан Доуг Эллис билээ. Тэрээр 1968 аас 1975 онд Астон Вилла клубын хувьцаа эзэмшигч байснаа 1982 оноос буюу манайхан Аваргуудын Лигийн аварга болдог жилээс эхлэн 2006 оныг хүртэл хувьцааны ихэнхийг эзэмшин багийн эзэн болсон билээ. Түүний багийг эзэмших сүүлийн жилүүдэд багийн амжилт улам бүр доройтсоор байсны зэрэгцээ санхүүгийн хувьд мэдэгдэхүйц алдагдалд хүрж эхлээд байлаа.
2006 оны 8 сарын 14 нд Америкийн саятан Кливленд Браунс багийн эзэн Ренди Лернер 62,6 сая фунтээр багийг худалдан авсан билээ. 8 сарын 25 нд Лондонгийн биржээс албан ёсоор мэдэгдэл хийж Лернер Вилла багийн хувьцааны 59,69 хувийг албан ёсоор эзэмших болсныг мэдэгдсэн ба тэрээр өөрийгөө багийн чайрман болгон томилсоноор билээ. Астон Вилла клуб Доуг Эллисийн сүүлийн жилд л гэхэд 8,2 сая фунтын алдагдалтай ажиллаад байсан юм. Тэрээр тэр 2006 оны 9 сарын 18 нд клубын нийт хувьцааны 89,69 хувийг эзэмшиж эхэлсэн ба 2006 оны 9 сарын 19 нд Доуг Эллисийн удирдаж байсан удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Ренди Лернерээр удирдуулсан цоо шинэ ТУЗ мэндэлсэн юм. Ийнхүү тэрээр Астон Вилла клубын жинхэнэ, хууль ёсны ЭЗЭН нь болсон билээ.
Рандольф Лернер нь 1962 оны 2 сарын 21-нд Нью Йорк хотын Бруклинд төрсөн бөгөөд жирийн нэгэн Орос-Еврейн ирлийз цагаач иргэн Ал Лернерийн гэрт мэндэлжээ.
MBNA corporation
Лернер 1984 онд Колумбын их сургуулийн Хуулийн сургуулийг Хуульч мэргэжлээр төгссөн бөгөөд 1983 онд Английн Кембрижийн их сургуульд оюутны солилцоогоор очиж суралцаж байжээ. Тэрээр сургууль төгссөнийхөө дараа хуульч мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажиллаж байгаад дараа нь 7 жил Нью Йорк хотын Прогрессив Корпорцид Хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр ажилласан гэдэг. 1991 онд SAI буюу Security Advosprs INC хэмээх хөрөнгө оруулалтын бие даасан гэр бүлийн компаниа байгуулж 2001 он хүртэл захирлаар нь ажиллажээ. Лернерийнхэн 1993 онд MBNA корпорацид 800 сая долларын хөрөнгө оруулалт хийж эзэмшигчид нь болсон бөгөөд 1993 ондоо Ренди Лернер корпорацийн Захирал нь болжээ. 2002 онд түүний эцэг Ал Лернер нас барснаар тэрээр корпорацийн ТУЗ ын дарга болжээ. 2006 оны 1 сарын 1 нд MBNA хөрөнгө оруулалтын корпорацийг Bank of America д 35 тэрбум доллараар зарснаар Ренди Лернер дэлхийн топ баячуудын тоонд зүй ёсоор тооцогдох болжээ.
Кливленд Браунс багийн лого
Одоо тэрээр 2002 оны 10 сараас НФЛ ийн Америк хөлбөмбөгийн Кливленд Браунс клубын эзэн, 2006 оноос АПЛ ийн Астон Вилла клубын эзэн бөгөөд 2009 оны байдлаар түүний хувийн хөрөнгө нь 1,5 тэрбум доллар хүрээд байгаа тухай мэдээ байна.
2002 онд түүний эцэг Ал Лернер нас барснаар тэрээр Браунс багийн эзэн болсон бөгөөд тэрээр НФЛ ийн бизнесийн хорооны тэргүүлэх гишүүнээр ажиллаж байгаа юм байна.
Кембриджэд сурч байхдаа Лернер хөлбөмбөгт нэвт оржээ...
Тэрээр Кембрижийн их сургуульд суралцах хугацаандаа Английн хөлбөмбөгт нэвт орсон гэдэг. Тэрээр тэнд байх хугацаандаа 3 багийг нилээд харж дэмждэг байжээ. Тэдгээр нь Арсенал, Фулхам, Астон Вилла байжээ. Америкт ирснээсээ хойш тэдгээрийн дундаас Астон Вилла клубыг онцгойлон дэмжих болсон гэдэг. Хэдийгээр Америк хөлбөмбөгийн улаан фен гэр бүлийн дунд өссөн ч Английн хөлбөмбөг түүний гол сонирхол нь болон хувирчээ. Астон Вилла клубыг дэмжих болсноос хойш яг 13 жилийн дараа буюу 2006 оны 7 сарын 24 нд тэрээр Англид өөрийн бизнесийг сонирхож эхэлснээ мэдэгдсэн бөгөөд Доуг Эллистэй 2 ч удаа тохиролцоонд хүрэлгүй уулзалдсаны эцэст 63 саяар Астон Вилла клубын дийлэнх хувьцааг авахаар тохирчээ.
Тэрээр МанЮг авсан Малколм Глейзерийн дараа АПЛ ийн багийг эзэмшсэн 2 дахь америк хүн болсон юм. Түүний араас Жорж Жиллет, Том Хикс нар Ливерпүүлд хөрөнгө оруулалт хийсэн бол Стан Кроенкэ Арсеналын Эллис Шорт Сандерландын тус тус томоохон хувьцаа эзэмшигчид болоод байгаа билээ.
Лернерийнхэн оюуны хөрөнгө оруулалт хийх тал дээр нилээд нэртэй хүмүүс юм. Ал Лернер Колумбын их сургуульд 25 сая долларын ивээн тэтгэлэг өгсөн бол Ренди Лернер Америкийн үндэсний уран зургийн галлерейд 5 сая долларын ивээн тэтгэлэг өгсөн.
Түүний Виллад хийсэн ажлуудаас...
2008-2009 оны АПЛ ийн улирлаас Астон Виллагийн өмсгөлийн урд Акорнс буюу Бирмингамын өнчин хүүхдүүдийн эмнэлэгийн логог жилийн 1 паундын төлбөртэйгээр тавьж эхэлсэн бөгөөд энэ жил мөн л үргэлжлүүлж байгаа билээ.
Ренди Лернер Астон Вилла багт ирмэгцээ Абу Даби группынхэн шиг том том сенсаацитай наймаанууд хийсэнгүй, харин тэрээр Доуг Эллисийн хийнэ гэж амлаад чадалгүй олон жил болсон сэргээн босголтын ажлыг гүйцээн хийж Бодимоор Хийт хэмээх АПЛ тээ төдийгүй дэлхийд дээгүүр орох бэлтгэлийн спорт цогцолборыг бариулсан юм.
Мөн Стадиумын өмнөд хэсгийг өргөтгөх төлөвлөгөөг гаргаад байгаа бөгөөд энэ ажил нь хотын газрын албанаас зөвшөөрөл авахаар хүлээгдэж байгаа юм байна. Хэрвээ энэ өргөтгөлийг хийж чадвал Вилла Парк стадиум даруй 51000 хүний суудалтай болж өргөжих юм байна.
Ренди Лернер багийнхаа агшин зуурын амжилтыг хүсэхээс илүүгээр ул суурьтай бодитой, далайцтай өөрчлөлтийг тэвчээртэйгээр явуулсаар байгаа билээ. Түүний үйлдлүүд нь харьцангуй ирээдүйг чиглэсэн үйлдлүүд байдаг.
МОН той хамтран академийн бүтээгдэхүүнийг тордох ажилд ихээхэн санаа тавьж байгаа төдийгүй багийн ирээдүй болсон олон Англи залуусыг багтаа бүрдүүлээд байгаа билээ. Английн шигээ багт Астон Вилла клубээс Ашли Яанг, Агбонлахор, Жеймс Милнер, Стефен Варнок, Льюк Яанг, Куртис Дэвис зэрэг олон залуус дуудагдаж байгаа нь энэхүү бодлогын үр дүн юм. Мөн Фабиан Дельф, Натан Делфоунесо, Марк Албрайтон, Киаран Кларк зэрэг ирээдүйтэй хүүхдүүд тэдний ард шил даран хүлээж байна...
Тэрээр багийг авснаасаа хойш 3 жил гарангийн хугацаандаа нийт 138,6 сая фунтын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм.
Мөн Лернер МОН-д онцгой эрх мэдлийг өгсөн бөгөөд Астон Виллагийн домогт менежер Грахам Тэйлор энэ талаар хэлэхдээ "ПЛ ийн олон эзэд менежрийнхээ ажилд хэт их оролцдог. Харин Лернер МОН ийн ажилд ерөөсөө оролцдоггүй. Менежрээрээ менежрийн ажлыг нь хийлгэдэг цөөхөн эздийн нэг..." гэж онцолсон байдаг.