Астон Вилла 09/10 : Last man standing...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby NikkEi_Hotspur » Thu Mar 11, 2010 7:46 pm

Villa_Bayaraa wrote:Image

Хувцас солих өрөөнд цувралаас #16



Хески: Би уг нь... нөгөө... би гоол хийгээгүйгээ мэднэ л дээ... тэхдээ би ....

MOН: Эмиль! Амаа хамхиад тэр "Ноу Гоол" гэсэн том бичигтэй сандал дээр булан руу хараад дуугүй суу!

Хески: Гэхдээ...

MOН: Сандал руу!

*Хески толгой гудайлган Ноу Гоол сандал руу очин буланд цаашаа харан суув.*

Хески: Тэр муу **н** Кареүгийн **н** гоолнуудыг чөтгөр аваасай. Би өөрөө л ...

MOН: Чи амандаа юу бувтнаад байна Эмиль!?

Хески: Юу ч бишээ босс!


tataaj bnaa :-o :-o :-o
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Thu Mar 11, 2010 7:52 pm

За за муу сэдвийг минь ганцхан хоногийн дотор 100 гаруй хүн шагайж байгаам байна. Сүүлд бичлэг хийхдээ харсын... Тэгэхээр энэ статыг хувьдаа бол их хүндхэн хариуцлага гэж ойлгожийнээ... ийгээд ер нь цаашдаа сэдэвтээ бас их хэрэгтэй хэрэгтэй бичлэг орчуулгуудыг байнга оруулж байя гэсэн юм бодогдож сууна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Jo_amka » Thu Mar 11, 2010 9:56 pm

Энэ муу Хэскиг байнга хийгээстэй айн :-o :-o :-o
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Thu Mar 11, 2010 9:57 pm

За ингээд манай багийг энэ дайнд хүрч ирэхэд гавъяа байгуулсан хүн бол зөвхөн МОН гэж хэлвэл арай л учир дутагдалтай юм болно. Тэгэхээр энэ томоохон амжилтын (1996 оноос хойш том жижиг ямар ч капын финалд үлдэж чадаагүй байсан, топ 4 багийг 10 жил хожиж чадаагүй байсан, МОНыг ирэхээс өмнөх улиралд АПЛийн 17д орж арай хийн дээд лигт үлдээд байсан, данс нь улайж, санхүүгийн алдагдалд ороод байсан баг) энэ багийг танигдахгүй болтол нь өөрчилж чадсан амжилт нь РЭНДИ ЛЕРНЕР хэмээх нэгэн даруухан эрхэмтэй шууд холбоотой билээ...

Image
Тэгэхээр багийн эзэн Ренди Лернерийг танилцуулъя...

Тэрээр Абрамович шиг хөлбөмбөгийн клубыг хобби болгоогүй, Глейзерсийнхэн шиг модыг нь бариулаагүй, Хикс, Жилиет шиг нарийлаагүй, Абу Даби шиг мөнгөөр тоглож, Али Сулиеман шиг багаа дампууруулаагүй...

Ренди Лернерийг манай клубт юу хийснийг өгүүлэхээс өмнө тэрээр ямар клубыг одоогоос 4 жил орчмын өмнө гар дээрээ авсныг өгүүлэх нь зүй бизээ. Астон Виллаг өөд нь татсан менежер Мартин Онейлийг тус клубт авчирсан хүн бол Лернер билээ.

Лернерийн өмнөх эзэн бол Астон Виллагийн фенүүдийн дунд Астон Виллагийн түүхэн дэх хамгийн адгийн эзэн хэмээн нэрд гарсан Доуг Эллис билээ. Тэрээр 1968 аас 1975 онд Астон Вилла клубын хувьцаа эзэмшигч байснаа 1982 оноос буюу манайхан Аваргуудын Лигийн аварга болдог жилээс эхлэн 2006 оныг хүртэл хувьцааны ихэнхийг эзэмшин багийн эзэн болсон билээ. Түүний багийг эзэмших сүүлийн жилүүдэд багийн амжилт улам бүр доройтсоор байсны зэрэгцээ санхүүгийн хувьд мэдэгдэхүйц алдагдалд хүрж эхлээд байлаа.
2006 оны 8 сарын 14 нд Америкийн саятан Кливленд Браунс багийн эзэн Ренди Лернер 62,6 сая фунтээр багийг худалдан авсан билээ. 8 сарын 25 нд Лондонгийн биржээс албан ёсоор мэдэгдэл хийж Лернер Вилла багийн хувьцааны 59,69 хувийг албан ёсоор эзэмших болсныг мэдэгдсэн ба тэрээр өөрийгөө багийн чайрман болгон томилсоноор билээ. Астон Вилла клуб Доуг Эллисийн сүүлийн жилд л гэхэд 8,2 сая фунтын алдагдалтай ажиллаад байсан юм. Тэрээр тэр 2006 оны 9 сарын 18 нд клубын нийт хувьцааны 89,69 хувийг эзэмшиж эхэлсэн ба 2006 оны 9 сарын 19 нд Доуг Эллисийн удирдаж байсан удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Ренди Лернерээр удирдуулсан цоо шинэ ТУЗ мэндэлсэн юм. Ийнхүү тэрээр Астон Вилла клубын жинхэнэ, хууль ёсны ЭЗЭН нь болсон билээ.

Рандольф Лернер нь 1962 оны 2 сарын 21-нд Нью Йорк хотын Бруклинд төрсөн бөгөөд жирийн нэгэн Орос-Еврейн ирлийз цагаач иргэн Ал Лернерийн гэрт мэндэлжээ.

Image
MBNA corporation

Лернер 1984 онд Колумбын их сургуулийн Хуулийн сургуулийг Хуульч мэргэжлээр төгссөн бөгөөд 1983 онд Английн Кембрижийн их сургуульд оюутны солилцоогоор очиж суралцаж байжээ. Тэрээр сургууль төгссөнийхөө дараа хуульч мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажиллаж байгаад дараа нь 7 жил Нью Йорк хотын Прогрессив Корпорцид Хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр ажилласан гэдэг. 1991 онд SAI буюу Security Advosprs INC хэмээх хөрөнгө оруулалтын бие даасан гэр бүлийн компаниа байгуулж 2001 он хүртэл захирлаар нь ажиллажээ. Лернерийнхэн 1993 онд MBNA корпорацид 800 сая долларын хөрөнгө оруулалт хийж эзэмшигчид нь болсон бөгөөд 1993 ондоо Ренди Лернер корпорацийн Захирал нь болжээ. 2002 онд түүний эцэг Ал Лернер нас барснаар тэрээр корпорацийн ТУЗ ын дарга болжээ. 2006 оны 1 сарын 1 нд MBNA хөрөнгө оруулалтын корпорацийг Bank of America д 35 тэрбум доллараар зарснаар Ренди Лернер дэлхийн топ баячуудын тоонд зүй ёсоор тооцогдох болжээ.

Image
Кливленд Браунс багийн лого

Одоо тэрээр 2002 оны 10 сараас НФЛ ийн Америк хөлбөмбөгийн Кливленд Браунс клубын эзэн, 2006 оноос АПЛ ийн Астон Вилла клубын эзэн бөгөөд 2009 оны байдлаар түүний хувийн хөрөнгө нь 1,5 тэрбум доллар хүрээд байгаа тухай мэдээ байна.

2002 онд түүний эцэг Ал Лернер нас барснаар тэрээр Браунс багийн эзэн болсон бөгөөд тэрээр НФЛ ийн бизнесийн хорооны тэргүүлэх гишүүнээр ажиллаж байгаа юм байна.

Image
Кембриджэд сурч байхдаа Лернер хөлбөмбөгт нэвт оржээ...

Тэрээр Кембрижийн их сургуульд суралцах хугацаандаа Английн хөлбөмбөгт нэвт орсон гэдэг. Тэрээр тэнд байх хугацаандаа 3 багийг нилээд харж дэмждэг байжээ. Тэдгээр нь Арсенал, Фулхам, Астон Вилла байжээ. Америкт ирснээсээ хойш тэдгээрийн дундаас Астон Вилла клубыг онцгойлон дэмжих болсон гэдэг. Хэдийгээр Америк хөлбөмбөгийн улаан фен гэр бүлийн дунд өссөн ч Английн хөлбөмбөг түүний гол сонирхол нь болон хувирчээ. Астон Вилла клубыг дэмжих болсноос хойш яг 13 жилийн дараа буюу 2006 оны 7 сарын 24 нд тэрээр Англид өөрийн бизнесийг сонирхож эхэлснээ мэдэгдсэн бөгөөд Доуг Эллистэй 2 ч удаа тохиролцоонд хүрэлгүй уулзалдсаны эцэст 63 саяар Астон Вилла клубын дийлэнх хувьцааг авахаар тохирчээ.

Тэрээр МанЮг авсан Малколм Глейзерийн дараа АПЛ ийн багийг эзэмшсэн 2 дахь америк хүн болсон юм. Түүний араас Жорж Жиллет, Том Хикс нар Ливерпүүлд хөрөнгө оруулалт хийсэн бол Стан Кроенкэ Арсеналын Эллис Шорт Сандерландын тус тус томоохон хувьцаа эзэмшигчид болоод байгаа билээ.

Лернерийнхэн оюуны хөрөнгө оруулалт хийх тал дээр нилээд нэртэй хүмүүс юм. Ал Лернер Колумбын их сургуульд 25 сая долларын ивээн тэтгэлэг өгсөн бол Ренди Лернер Америкийн үндэсний уран зургийн галлерейд 5 сая долларын ивээн тэтгэлэг өгсөн.

Түүний Виллад хийсэн ажлуудаас...

Image
2008-2009 оны АПЛ ийн улирлаас Астон Виллагийн өмсгөлийн урд Акорнс буюу Бирмингамын өнчин хүүхдүүдийн эмнэлэгийн логог жилийн 1 паундын төлбөртэйгээр тавьж эхэлсэн бөгөөд энэ жил мөн л үргэлжлүүлж байгаа билээ.

Image
Ренди Лернер Астон Вилла багт ирмэгцээ Абу Даби группынхэн шиг том том сенсаацитай наймаанууд хийсэнгүй, харин тэрээр Доуг Эллисийн хийнэ гэж амлаад чадалгүй олон жил болсон сэргээн босголтын ажлыг гүйцээн хийж Бодимоор Хийт хэмээх АПЛ тээ төдийгүй дэлхийд дээгүүр орох бэлтгэлийн спорт цогцолборыг бариулсан юм.
Мөн Стадиумын өмнөд хэсгийг өргөтгөх төлөвлөгөөг гаргаад байгаа бөгөөд энэ ажил нь хотын газрын албанаас зөвшөөрөл авахаар хүлээгдэж байгаа юм байна. Хэрвээ энэ өргөтгөлийг хийж чадвал Вилла Парк стадиум даруй 51000 хүний суудалтай болж өргөжих юм байна.

Image
Ренди Лернер багийнхаа агшин зуурын амжилтыг хүсэхээс илүүгээр ул суурьтай бодитой, далайцтай өөрчлөлтийг тэвчээртэйгээр явуулсаар байгаа билээ. Түүний үйлдлүүд нь харьцангуй ирээдүйг чиглэсэн үйлдлүүд байдаг.

МОН той хамтран академийн бүтээгдэхүүнийг тордох ажилд ихээхэн санаа тавьж байгаа төдийгүй багийн ирээдүй болсон олон Англи залуусыг багтаа бүрдүүлээд байгаа билээ. Английн шигээ багт Астон Вилла клубээс Ашли Яанг, Агбонлахор, Жеймс Милнер, Стефен Варнок, Льюк Яанг, Куртис Дэвис зэрэг олон залуус дуудагдаж байгаа нь энэхүү бодлогын үр дүн юм. Мөн Фабиан Дельф, Натан Делфоунесо, Марк Албрайтон, Киаран Кларк зэрэг ирээдүйтэй хүүхдүүд тэдний ард шил даран хүлээж байна...

Image
Тэрээр багийг авснаасаа хойш 3 жил гарангийн хугацаандаа нийт 138,6 сая фунтын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм.

Image
Мөн Лернер МОН-д онцгой эрх мэдлийг өгсөн бөгөөд Астон Виллагийн домогт менежер Грахам Тэйлор энэ талаар хэлэхдээ "ПЛ ийн олон эзэд менежрийнхээ ажилд хэт их оролцдог. Харин Лернер МОН ийн ажилд ерөөсөө оролцдоггүй. Менежрээрээ менежрийн ажлыг нь хийлгэдэг цөөхөн эздийн нэг..." гэж онцолсон байдаг.
Last edited by Villa_Bayaraa on Thu Mar 11, 2010 10:19 pm, edited 1 time in total.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby TraP » Thu Mar 11, 2010 10:07 pm

Acоrns оо гэж ийм байсан юм байна :D
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby zigo » Thu Mar 11, 2010 10:10 pm

Баяраа, гоё шүү, бичээд л байгаарай.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Realist » Thu Mar 11, 2010 10:23 pm

Баяраа чи шүү :-D чи бол Монголдоо Виллагын РЭНДИ ЛЕРНЕР нь шүү :mrgreen:
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Thu Mar 11, 2010 10:26 pm

Манай ресервүүд Секонд сити дерби болох Бирмингамын ресервийг 4:0 ээр бут ниргэжээ. Марк Албрайтон эхний гоолыг хийсэн бол Андреас Вэйман гоолдон, Натан Дельфоунесо даблджээ. Ингээд манай Кевин Мак Доналдын ресервүүд дивизиондоо итгэл төгс тэргүүлж байна... Энэ Вэиман гэж хүүг АПЛт нэг харчмаар байгаам даа. Сүүлийн үед бол байнга гоолдоостой, Натанаас илүү гараад байгаа хүү дээ... Даанч үлдэж байгаа тоглолт болгон чухал болохоор туршилт хийхэд арай л хүнд байна. Тэхдээ ч МОН риск хийхээс айдгүй гар даа...
Гараа нэг иймэрхүү гарч:

Aston Villa Res: Bevan, Lichaj, Bouma, Hogg, Clark, Davies, Albrighton, Salifou, Delfouneso, Weimann, Bannan. Subs: Forrester, Collins, O'Halloran, Hofbauer.

Blues Res: Doyle, Ozturk, Murphy, Sammons, Queudrue, Kerr, O'Shea, Mutch, Jervis, Shroot, Asante. Subs: Butland, Rowe, Hronec, Ntambwe, Redmond.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Thu Mar 11, 2010 10:27 pm

Realist wrote:Баяраа чи шүү :-D чи бол Монголдоо Виллагын РЭНДИ ЛЕРНЕР нь шүү :mrgreen:


хм хм (хоолойгоо засав) баярлалаа. :mrgreen: Одоо надад нэг сайн МОН л хэрэгтэй байна даа тэгвэл ккк :RD
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Thu Mar 11, 2010 10:31 pm

Image
Вилла Парк ч гоё шүү...
Зүүн талд Хойд жигүүр (ийм нэртэй) харагдаж байна, Голын хэсгийг Доуг Эллисийн жигүүр гэж байгаам очиж очиж хамгийн муу эзнийхээ нэрийг мөнхлөх гэж дээ, харин баруун талынх нь Холт Энд гэж алдартай жигүүр. Энд л манай үе удам дамжсан фенүүд, Вилла Хардкор энтэр гэсэн хулиганы бүлэглэлийнхэн гээд дандаа жинкэнэ Вилланууд суудаг. Энд нь л 2 суудалтай болчих юмсан. Тэгээд л улирал болгонд бүх тоглолтыг яг тэр суудлынх нь билетийг бөөнд нь аваал тэгээл жил болгон үзээд, дараа нь хүүхдүүддээ өвлүүлж үлдээвэл аан гоё уу? хэхэхэ

Тэгж байгаад Вилла Паркынхаа тухай мэдээлэл оруулнаа...
Бас зарим нэгэн түлхүүр тоглогчдын намтар, арын албаны туслах менежрүүдийнхээ тухай гээд оруулах мэдээлэл их байна шүү... даанч зав нэг л болохгүй юм.. хэхэ зав гарганаа л гэцэн байгаа ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Thu Mar 11, 2010 10:47 pm

МОН Бирмингамын МакЛейштэй Натаниел Клайн гэж хүүгийн төлөө өрсөлдөж байгаа сураг байна.

Кристал Паласын Баруун ард тоглодог 91 онд төрсөн энэ хүү ФА капын тоглолтонд манай А.Яангийг мэн марк хийн хөдөлгөөгүй билээ.
Түүний гэрээ дуусахад 1 жил үлдээд байгаа бөгөөд баг нь санхүүгийн асуудалтай байгаа учир түүнийг зарж магадгүй байгаам байна.
Тэрээр нийт 44 тоглолтонд оролцож 1 гоол хийгээд байгаа бөгөөд түүний экс дасгалжуулагч Нэйл Варнок түүнийг "Кристал паласт байгаа хамгийн ирээдүйтэй хөлбөмбөгчин" гэж тодорхойлжээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sat Mar 13, 2010 1:16 am

Image


Хувцас солих өрөөнд цувралаас #17


*Залуус хувцас солих өрөөндөө Стоуктай тоглохоор бэлтгэж байна*

MOН: За тэгэхээр залуусаа бид энэ удаад яг л Эрэгчин Арслангууд мэт хамгаалах хэрэгтэй байна. Гэснээс хөөе манай хамгаалагчид хаана байна?

*Залуус бие биенээ хартал үнэхээр хамгаалагчид алга бай. Тэгтэл тэртээ коридорын цаанаас бөөн хүмүүс дуулалдах сонсогдов*

MOН: Ямар чөтгөр нь болоод байнаа?

*Хаалга түсхийн нээгдэж, Льюк Яанг, Жеймс Колинс, Ричард Данн, Стефен Варнок нар хөл хөөр болцгоон орж ирэв. Коллинс гартаа том хөгжим барьсан байх бөгөөд тэрүүгээр нь ямар нэгэн радио хөтөлбөр явж байлаа*

Л.Яанг (солгойрон дуулна): Бид бол Дэлхий... (we are the world дуу)

Коллинс(солгойрон дуулна): Бид бол Хүүхдүүд...

Данн(солгойрон дуулна): Бид өдрүүдийг аз жаргалтай болгож чадна...

Варнок(солгойрон дуулна): Тиймээс өглөг өгж эхэлцгээээе!

MOН: Наад утгагүй солгой дуугаа больцгоо... Жеймс! Наад утгагүй балиар юмаа цааш нь далд хий!!!!

Коллинс: Аан юу гэнээ босс? Би нөгөө юмаа ил гаргаагүй шд?

*Өрөө даяар инээдэм болоход Коллинс сая л ойлгон нүүр нь улайж хөгжмөө унтраан цааш нь хураав*

MOН: Энэ чинь одоо юу болж байна? Та нар чинь яахаараа Жексон 5 хамтлагийнхан шиг хувцас өмсчихсөн байдаг билээ!?

*MOН тэдний эрээн мяраан хувцас, сэгсгэр буржгар том хар хиймэл үснүүдийг гайхан харна. Коллинс жишим ч гүй үсээ самнан зогсоно*

Коллинс: Та чинь өөрөө Рори Делапын Fro-г (харуудын сэгсгэр, том бөөрөнхий буржгар үс) дуурайх хэрэгтэй, сайн сур гээд байсан биз дээ? Тэгээд л бид Жексоноос санаа аваад дуурайсын, гэснээс цаана чинь Гайтид газар хөдөлсөн гэнэ. Тэгээд нэг сайхан дуу гарч. Бид хэд сурч байгаа...

MOН: Үгүй дэээ, би та нарыг Рори Делапын Throw-ийг (шидэлт) сайн сур гэсэн шд ээ....Муусайн сонсголгүй юмнууд... тэгээд бас дуулах гээд байгаамаа...

*Хамгаалагчид бүгд нэгэн зэрэг сэтгэл хангалуун байдалтайгаар хиймэл үснүүд рүүгээ заацгаав*

MОН: Бишшшээ Түүний уртын зайны шидэлтийг яриад байхадддаа!

Варнок (гайхан): Бидний хиймэл үс хангалттай урт биш байна гэж үү?

*MOН бүр ойлгуулах аргаа олж ядна*

MOН: Үгүй ээ! Тэрний....

*Карлос Куэяар орж ирэв*

Куэяар: Өөө хө сорри залуусаа, би хоцорчихлоо босс уучлаарай....

MOН: За Карлос минь чи энэ хэдэн мудаз юмнуудад нэг сайхан ойлгуулаад өгөөдөх. Наад хэд чинь миний хэлснийг буруу ойлгоод Жексон 5 ийнхан шиг хувцаслаад хиймэл үс зүүгээд хүрээд ирцгээчиж!

Куэяар: Тийм үү? Өө хар малнууддддаа... Наад хувцаснуудаа тогглолтын өмнө биш тоглолтонд орохдоо өмсөж ор гэж босс хэлээ биз дээ? Би тэгээд цүнхэндээ хийгээд аваад ирсэн шд. Энэ байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sat Mar 13, 2010 1:43 am

Image

За энэ тойргоос эхлэн тоглолт болгоны өмнө өрсөлдөгч багийн фентэй ярилцсан богино хэмжээний ярилцлагыг оруулж байхаар шийдлээ...
Зарим нэгэн хүмүүст сонирхолтой байж юуны магад...

1) За тэгэхээр Стоуз багийн хувьд улирал хэрхэн өрнөж байна? Давгүй улирал болж байх шиг?

Бидний хувьд л лав маш боломжийн улирал болж өнгөрч байна даа. Хүмүүс манай тоглолтын талаар юу гэж хэлэх нь нэг их сонин биш байна. Гол нь бид амжилт гаргаж байна. Энэ л хангалттай...

2) Миний бодлоор танайхан бүгд л Тони Пулист их хайртай байх шиг? Жеймс Битти трансфер статус авахад та гайхсан уу? ТЭгээд 1 сард түүнийг хэн ч аваагүйд бас хэр их гайхсан бэ?

Түүний тоглолтын хэв маяг манайд нэг л таарч өгөхгүй байгаа нь тодорхой байсан. Гол нь хувцассолих өрөөнд багийнхантайгаа муудалцсан нь түүний манай баг дахь карьерийг дуусгасан гэж хэлж болно. Уг нь түүнийг 1 сард Фулхам авах байсан ч тэр илүү их цалин хүсээд тэгээд л наймаа бүтэлгүй болсон доо!

3) Та Стоук багаасаа хамгийн дээд тал нь ямар амжилт гаргаасай гэж хүсэн хүлээж байгаа вэ? ПЛ тээ асуудалгүй үлдэх үү? эсвэл Топ 10т орох уу? Эсвэл бүр Эврүпа лигийн эрх үү?

Бид релегэйшн зоноос холдож хэзээ биднийг гүйцээд ирэх бол гэж эргэн эргэн харах шардлагагүй болсонд юун түрүүнд маш их баяртай байгаа. ТЭхдээ бидний хувьд энэ удаад Виллаг буулгаж авах нь маш чухал болоод байна. Европа лиг энтэр гэж даврахгүй ээ. Өнгөрсөн жилийнхээ 45 онооны рекордыг эвдчихвэл л болоо.

4) Виллачууд танай багийн хэнээс нь илүү болгоомжлох хэрэгтэй вэ?

Олон тоглогчид маань гэмтэх нь гэмтээд тоглолт алгасах нь алгасах болсон болохоор яг хэлэхэд хэцүү л байна. Фюллер, Тунчай, Делап л юм даа. Гэхдээ Делап, Фюллер нар тоглохгүй байж магадгүй.

5) Та нар Виллагийн хэнээс нь илүү айж болгоомжилж байна?

Бид өөрийнхөө Брит стадиондоо байхдаа хэнээс ч айж шээрэгнэдэггүй, хүрээд ирцгээ л дээ!

6) Хэрвээ та Виллагаас нэг тоглогчийг багтаа ав гэвэл хэнийг авах вэ? Яагаад?

Агбонлахор шиг давгүй довтлогчийг бол цааш нь түлхэхгүй шүү

7) Та Астон Вилла болон Мартин Онейлийн талаар юу бодож байна? Вилла энэ улиралд потенциалынхаа хэмжээнд амжилт үзүүлж чадах болов уу?

Та нар МОН ыг ирснээс хойш Топ 4 ийн төлөө тэмцэлдсээр ирсэн. Гэхдээ төдийлөн амжилтанд хүрээгүй, энэ улиралд ч гэсэн тйим л түүх давтагдах болов уу гэж бодож байна. Гэхдээ та нарт дутуу тоглолтууд байна, ФА капын тоглолтууд байна. Улирал дуустал хаа ч байсын. Та нарын гарт чинь хувь заяа чинь байна даа

8) Та нар айлын талбайд ердөө ганцхан хожсон, энэ талаар?

2 удаа шдээ. Гэхдээ АПЛ т үүнээс бага эвэй хожил авсан 6 баг бас байгаа гэдгийг битгий мартаарай. БИд Лигийн бусад бүх багаас олон буюу 7 удаа эвэй тэнцээ авсан. Ердөө 5 хан ялагдсан. Ингээд харахаар өнгөрсөн улирлынхаас л лав хувь илүү болсон байга..

9) За тэгээд эцэст нь таны таамаглал? Өнгөрсөн тоглолтонд Вилла паркт 1:0 дуулсан. Энэ удаад?

Ойлгомжтой. Манай агуу Поттерс танайхыг 2:1 ээр буулгаж авна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby NikkEi_Hotspur » Sat Mar 13, 2010 8:07 pm

lol aguu Potters 2-1 eer gechjee. gehdee demjigch ni yum bna ingej l bdiim tanaih 3-1 yum 4-2 oor hojnoo.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sun Mar 14, 2010 3:21 pm

За шал дэмий тэнцээ хийчлээ дээ. Тэхдээ Бриттаниадаа бол Стоукийнхан ч чанга л даа. Анх орж ирдэг жил нь очоод нулига авхуулж билээ. Уг нь нэг гоол хийцэн бол ч, за яахав. Дараагийн Виган, Волвэс, Сандерланд дээр л заавал 6-9 оноо авах хэрэгтэй тэгж байж топ 4-н уралдаанд үлдэнэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sun Mar 14, 2010 3:32 pm

Image
Манай Агбон ойрд гүйлгээд их таагүй байгаа... нөгөө гүйлгэдэг ханиадыг нь тусцан юм шиг байгаан...

Image
Кареү Хески 2 2 дахь удаагаа гараанд хамт...

Image
МОН гийн бас гэдэс өвдсийм шиг байгаан...

Image
Үхэн хатан үзэлцсэн дээ...

Рори Делап манайх руу нийт 19 удаа 16 руу шидсэн гэнэ үү? Овоо муу гар вэ. манайхан ч эхнээсээ энэ шидэлтэнд бэлгэлтэй байсан л даа.

МОН хэлэхдээ энэ бол их шударга дүн байлаа. Британиад Стоукаас оноо салгасандаа баяртай байна ухааны юм ярьж. Угаасаа бүх өрсөлдөгчөө айхтар үнэлж ханддаг чанартай л даа манай хүн.

Нөгөө талд манай Гарднер хүү Бирмингамынхаа төлөө эхний гоолоо хийж талбайдаа оноо авч чадаж. Гэснээс Бримингамынхан 6 сар талбайдаа хожигдоогүй гэсэн мундаг үзүүлэлттэй яваам байна. Айхтар жаалууд вэ?
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Цогоо » Mon Mar 15, 2010 1:24 pm

Villa_Bayaraa wrote:Image


Хувцас солих өрөөнд цувралаас #17

:-o :-o :-o :-o

Маш хөгжилтэй. МОН тийм ойлгомжгүй ярьдаг юм байх даа. Шотланд хүн бил үү?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Mon Mar 15, 2010 8:29 pm

Цогоо wrote:
Villa_Bayaraa wrote:Image


Хувцас солих өрөөнд цувралаас #17

:-o :-o :-o :-o

Маш хөгжилтэй. МОН тийм ойлгомжгүй ярьдаг юм байх даа. Шотланд хүн бил үү?


Хэ хэ Ирланд нөхөр шд. Уг нь харьцангуй цэвэр агценттай. Гэхдээ жоохон аяархан, тэгээд жоохон шулаганаж ярьдаг л даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Shaggy » Tue Mar 16, 2010 12:44 am

kk tanai hamgaalaltiin shugamiig l tiim hatuu chihtein bolowuu gej bodloosht cuellar bol yah we argagui spain yum chine
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Shaggy » Tue Mar 16, 2010 12:54 am

tanaih ch harin unshih yum ihtei aytaihan gazar bna za za yu ch gesen amjilt bayraa
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Tue Mar 16, 2010 10:28 am

Image

Хувцас солих өрөөнд цувралаас #18

Стоуктай тоглосон тоглолтын дараа...

*Залуус саяын өнгөрсөн тоглолтын талаар нилээд нухацтай ярилцана. МОН харин дэлхийн аваргын цом авсан мэт барялан бүжиглэн*

MOН: Үүү хүүү!! Ля ля ля!!

*Милнер гайхан, Ашли Яанг руу шивнэнэ*

Милнер: Өвгөөн, босс яагаад ингээд аймар баярлаад байгаан, бид хожлуу яалаа?

A.Яанг: Яахав дээ, одоо 3-р сарын дунд болж байхад бид нэг ч хожигдоогүй байна шүү дээ.
(МОН Виллад ирснээсээ хойш 4 жилийн туршид 3-р сард тоглосон нийт 12 тоглолтонд нэг ч хожил авч үзээгүй. Бараг бүгдэнд нь хожигдож байсан. Энэ улирлаас энэ хар цуврал дуусаж байгаа)

*MOН бүжиглэхээ болиж гэнэт маш их хилэгнэн*

MОН: Хэн бэ!? Хувцас солих өрөөнд хэзээ ч нэрийг дурсаж болохгүй гэж миний тушаасан сарын нэрийг сая хэн хэлчихэв?!?

*Залуус бүгд Хески рүү заав*

Хески (сандран): Ааан!? Би биш.. би би нөгө юу....

MOН: Эмиль! Чиний насны эр хүн, тэгээд дээрээс нь гоол хийх чадваргүй хүн тэр тусмаа энэ дүрэм журмыг сайн мэдэж л баймаарсан даа...

Хески (уйлагнан): Намайг тэр муухай суудал дээр битгий суулга л даа босс, гуйя. Би ерөөсөө 3-р сар гэж хэлээгүй шүү дээ...

MOН: Аан! 'Хөгжөөнтэй эр' бол доо чи!? Нео Коеперт юу болсныг чамд сануулаад өгөх шү би?!?

..... (бодол)

*Рео Кокер Бодимоор Хийт ийн хаа нэгтээ харанхуй өрөөнд хөл нь төмөр гавтай сууна, өрөөнд газар хөрөө хэвтэх бөгөөд өрөөний хаалган дээр ямар учиртай нь үл мэдэгдэх нэгэн цаг доошоо хасагдан гүйнэ, Рео Кокерын нүднээс нуилмс бороо шиг асгарна*

Рео Кокер: Яаж байгаам бэ намайг. Би зүгээр л МОН-д бид баруунд ард баруун РБ нүүдийг л тоглуулдаг шд гэж хэлсэн биз дээ, би өөр юу ч хэлээгүй шд... (нэг хэсэг МОН Рео Кокерыг РБ дээр их тоглуулсан бөгөөд бэлтгэлийн талбай дээр тэдний хооронд үл ойлголцол үүсч байсан)

....

Хески (хоолой нь чичрэн): Уучлаарай босс.

MOН: За яахав энэ өдөр баяр хөөртэй сайхан өдөр байгаа учир би чамайг өршөөлөө Эмиль... гэхдээ би чамайг хрж байх болно шүү...

*MOН хоёр хуруугаараа нүд рүүгээ заагаад Хески рүү заана*

MOН: За энэ ч яахав. Давгүй тоглолоо залуусаа, иймэрхүү байдалтай бол угаасаа тэнцээнээс дээш юм хүсэх угаасаа утгагүй л дээ...

Агбон (олон давхар зузаан цамцаар гэдсээ ороожээ): Уучлаарай босс, харин миний гэдэс зүгээр болдгүй ээ...
(сүүлийн 2 долоо хоног Агбон гэдэс өвчтэйн улмаас тоглож чадахгүй байгаа)

MOН: Өө зүгээр зүгээр. Жон гоолнууд яаав?

*Кареү дээшээ ч харсангүй доош харан шүдээрээ хумсаа аван жишимчгүй сууна*

Кареү: аааа, харин байдгүй...гоол ордгүй өдөр юм байгааз хэн мэдэхэв... (сүүлийн үед Кареүг сэтгэл гаргаж хичээхгүй хайнга тоглож байна гэж их шүүмжилж байгаа)

MOН (бантан): Би.. нөгөө... өө тийм үү.. за за
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Tue Mar 16, 2010 11:03 am

Бусад багууд тоглогчдынхоо эхнэрүүдээр гангарч мангараад, их байнаа. Тэр Надмид энэтэр бүр баярлаж энтэр. ккк. Багт нь манай багийн хүргэн ч тууж явах шиг хэхэ
Тэгээд бодлоо манайд чинь юу байдаг билээ гэж...

Тэгсэн чинь дандаа сайхан бүсгүйчүүд байдаг юм байна шд. Даруухан энд тэнд зургаа тавиад байдгүй л болохоос..

За тэгээд манай ХОOТ бэрүүдийг болгооно уу?

#1 Кристелл Сидвелл (загвар өмсөгч, фото модель)

Image

Кристелл Стив 2 одооноос 10 жилийн өмнө дунд сургуулийн ахлах ангид байхдаа танилцан үерхэж эхэлжээ. 2005 онд хуримаа хийсэн одоо 2 хүүхэдтэй.
Том хүүг Харри, бага хүүг Рокко гэдэг. Бага хүүгээ Стив Роки Билбаогийн фен учраас зориуд Рокко гэж нэрлэжээ.
Кристелл Стив 2 бал сараар аялаад ирснийхээ дараа Стив эхнэртээ бал сараараа амласан үгсээ нуруун дээрээ шивүүлсэн гэдэг.

Image
Шивээс 100 үгнээс бүрдсэн гэж байгаа

Image

Image

Image

http://www.facebook.com/people/Krystell ... /684821966
энэ facebook хаяг нь хэxэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby pele » Tue Mar 16, 2010 12:48 pm

Villa_Bayaraa wrote:Коллинс: Та чинь өөрөө Рори Делапын Fro-г (харуудын сэгсгэр, том бөөрөнхий буржгар үс) дуурайх хэрэгтэй, сайн сур гээд байсан биз дээ? Тэгээд л бид Жексоноос санаа аваад дуурайсын, гэснээс цаана чинь Гайтид газар хөдөлсөн гэнэ. Тэгээд нэг сайхан дуу гарч. Бид хэд сурч байгаа...

MOН: Үгүй дэээ, би та нарыг Рори Делапын Throw-ийг (шидэлт) сайн сур гэсэн шд ээ....Муусайн сонсголгүй юмнууд... тэгээд бас дуулах гээд байгаамаа...


хэхэ энэ хэсэг :-o
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby CrossBonez » Tue Mar 16, 2010 2:55 pm

:-o :-o :-o
Баяраа Вилланы сэдэвийг сайн чирч байнаа, өөр Виллан энэ форумд ер нь байна уу?
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby ТӨӨГӨӨ » Tue Mar 16, 2010 3:16 pm

Сидвелл-н найз хүүхэн гээд 1 ази хүүхэн бгаад байлуу? Өөр нэгнийх нь билүү?
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 51 guests
cron