За маргааш ЧЛ-ийн сугалаа болно.
Энд тэндгүй л сугалаа ярьсан хүмүүс байна.
Санал асуулга хийчий гэхээр хоёрын хооронд юм даа.
Арсенал - Сонирхолтой л тулаан болох байх. Довтлох дуртай баг. Баахан бацаануудтай ч гэсэн тэднүүд нь энэ тэмцээний туршлагатай. Сүүлийн хэдэн жил тувт шөвгийн 4-т үлдэж байгаа баг. Чанга учираа ч гэсэн хожоод гарчуул их хэрэгтэй. Виолатай хийсэн тулааны нэр цэвэрлэгдэхээс гадна лигийн нэр хүндэд ч хэрэгтэй гэж боджийно. Эсрэгээрээ хожигдохын бол ПЛ-ийн баахан гарууд орж ирээд бөөн л юм болох байх.
Маню - Эрт цагийн өстөн буюу 99 оны финал санаанд орж байна. Буучидаас чанга өрсөлдөгч гэхдээ Европын тавцанд бол ривал гэгддэг болохоор Маню-д ч гэсэн хялбар тоглолт болохгүй боловуу гэж бодохын.
Барса - Таармааргүй л байна. Өнгөрсөн жилийн багуудын хоорондох тооцоо, Ван Хаалын хуучин багийнхаа, хуучин шавь нарынхаа /одоогийн Барсагийн амжилтын үндэс болчоод байгаа Шави, Иниеста нарыг нөхөр анх үндсэн бүрэлдэхүүнд тоглуулж байсан/ эсрэг гээл таарчуул бас л сонирхолтой тулаан болох мэт боловч яг үнэндээ тийм зүйл болохгүй л боловуу. Эд нартай санаснаар болдог бол финал хавьцаа л таармаар байгаан
Лион - Боломжийн учираа. Хэдийгээр Реалыг мулталсан боловч Реал бол үнэндээ нэрнээс цаашгүй л болчоод байгаа. Бас дээр нь Реалыг хожсон багийг хожсон баг түрүүлээд байдаг билүү. Өнгөрсөн жил л эвдэгдчихсэнээс биш...
Бордө - Хэсэгтээ 2 дараалж нухуулсанаа бодохоор хайр найргүй үзмээр ч юм шиг. Хэсгээсээ тэдний ачаар гарснаа бодохоор үгүй ч юм шиг. Яамаар ч юмб дээ хэхэ. Гэхдээ өрсөлдөөн бол өрсөлдөөн. Эднүүсийг хэрэггүй нокаутад гаргалаа гэж амаа баритал нь хожчуул зүгээр байгаан.
Интер - Челсийг хожихоос өмнө хүмсүүд эднүүдийг тооцооноос бараг л хасцан байсан даа. Ямар сайндаа Ван Боммел билүү Швайни дараагийн шатанд Барса, Челситэй л таармааргүй байна гээд байсан хэхэ. Одоо бол бүгд л Моугийн багаас жийрхэцгээж байна. Миний хувьд ч гэсэн нээх аятайхан учираа гэж бодохгүй л байна. Өчнөөн жил давж чадахгүй байсан даваагаа давсан Интерчүүд цаашдаа яаж ч гай тарьжийж мэднэ.
Гэхдээ эд нартай таараад дараагийн шатанд шалгарахын бол ЧЛ-ийн 4 дэхь эрхийг авчирахад маш том тус болно гэдгийг санах хэрэгтэй. Анх байсан Италийн дөрвөн багаас 2-ийг нь манайх "яаж ийж байгаад" мулталчаад байгаа.
ЦСКА - Манай ихэнх фэнүүд эд нартай л таарах хүсэлтэй байгаан байлээ. Угаасаа энэ 7 багт хамгийн сул өрсөлдөгч л дөө. Ганц айхтар давуу тал болох хүйтний эрч нь суларцан, бас анх удаагаа 8-д үлдэж байгаа гэсэн.
Гэхдээ зарим нэг нөхцөлүүдийг бодолцохгүй бол болку. Хоёр жилийн өмнө манайх Зенитэд сайхан гөвүүлж байсан, мөн битүү морь гэдгийг нь мартчихгүй бол ч харьцангуй зөөлөн боорцог.
За тэгээд УЕФА-ийн нөхдүүд сугалааг яаж найруулахнуу хүлээх л үлдлээ дээ.