Өнгөрсөн өдрүүдэд Германы хөлбөмбөгийн холбооны цом буюу Покалын шөвгийн 8-ын тоглолтууд болж өнгөрлөө.
Вердэр Брэмэн - Хоффенхайм 2:1
Хамгийн чанга учраанууд. Тоглолт ч мөн адил сонирхолтой болсон. Эхний үед цомоо хамгаалж буй хөгжимчид Нальдогийн гоолоор тэргүүлж байв. Хоёрдугаар үе эхэлсэн ч Брэмэнчүүд давамгайлсаар л байв. Марин хүү Тимог шалгаал. Сүүлийн үед Өзилөөс илүүтэй багтаа тус хүргээд байгаа.
Харин 2-р үеийн дундаас эхлэн тосгоны нөхдүүд арай идэвхитэй тоглолт үзүүлж эхлэв. Үүнийхээ үр шимийг ч хүртэж 72 дахь минутанд зүүн жигүүрээс ирсэн дамжуулалтыг чулуу болгосноор тооны харьцааг тэнцүүлээд авав. Энэ үед Вэрдэрийн хаалган дээр 2-р хаалгач нь зогсож байлаа. Учир нь Вийзе эхний үед гэмтээд тоглолтыг орхиод байв. Зочид баярлаж ч дуусаагүй байхад буюу 3-хан минутын дараа Брэмэнчүүд Алмейдагийн гоолоор дахин тэргүүлж эхэллээ. Энэ гоол явсаар хожилын гоол болон үлдэж Брэмэнчүүд хагас шигшээд үлдлээ.
Байерн Мюнхэн - SpVgg Greuther Fürth 6:2
Тооны харьцааг харахын бол энэ тоглолт ойлгомжтой болсон гэж харагдахаар. Тоглолт дөнгөж эхлээд Мюллер хүү тоог нээхэд үзэгчид ч болдог юм болдогоороо л болох нь гэжийсэн байх. Тэгсэн чинь үгүйнээ. Байерны бүтэлгүй хамгаалагч Мичо үзэгчдийг уйдаахааргүй болгоод ирлээ. Тооны харьцаа 1:1. Хасах 9-н градусын хүйтэнд царцаж эхэлж байсан зочин багийн фэнүүд гэсч эхэлвээ. Үүнээс хойш зочид хэд хэдэн боломж гаргаад амжив.
Тоглолтын 40 дэхь минут бас л хамгаалалтын алдаа. Аллианз Арианад ирсэн зочин багийн 5,000 фэнүүдийн уухай, талбайн эздийн бүүлэх дуун дунд 2-р лигийн багийхан гоолын баяраа тэмдэглээл. Багийн "үндсэн" хаалгачийг орлон талбайд гарсан Рэнсинг, төвд яаж тоглохоо мартчихсан Бади хүү хоёрын дуо айлд дахин нэг бэлэг барив.
Удалгүй эхний үе ч дууслаа. Энэ хооронд зочидын нүдэнд дараагийн шат хэдийнэ харагдаад эхэлсэн байх даа. Өмнөх даваанд тэд Штутгартыг шоглоцон болохоор энэ тийм ч боломжгүй зүйл биш байлаа. Гэвч 2-р үед бүх зүйл эргээд байрандаа орох нигууртай байж. Ван Хаалын нервыг хангалттай барсан Байерны одууд тоглолтоо гаргаж эхэллээ. 10 минутанд л 3 гоол хийчив. Хөөрхийс жинхэнэ шоконд ороодхов. Тоглолт нь ч гарахаа больсон тэд сүүлдээ өөртөө ч гоол хийж байх шиг.
Гэхдээ тэдний фэнүүд энэ хүртэл тэмцсэн багийхандаа талархаж буй нь мэдээж. Нөгөө талаасаа Байерн хэт удаан банз халаасан нөхдүүдийг талбайд гаргасан нь эхний үед муу тоглох шалтгаан болсон байх. Цаашид Ван Хаал энэ тал дээрээ анхаарах байлгүй дээ.
FC Augsburg - Кёльн 2:0
Хагас шигшээд доод лигийн ганц төлөөлөл үлдсэн нь Аусбургчүүд боллоо. Тэдний энэ амжилтанд талбайн шүүгч Торстэн Кинхоферын 3 улаан карт багагүй нөлөөлсөн боловуу. Тоглолт тийм ширүүн болсымуу энэ нөхөр карт үзүүлэх тийм дуртаймуу картыг ч баруун солгойгүй цацсын байхаа. Кёльныхон ахлагчаасаа өгсүүлээд багийн баастай бурхан Польди хүртлээ талбайгаас хөөгдсөн байна. Эхний гоол гэхдээ шүглийн дуу намдаж амжаагүй шахуу байхад /3 дахь минут/ орсон байна. Хүн дутуу ч гэсэн Кёльнчууд сайн л үзэж. Сүүлийн гоол ороход нэг юм хувь заяатайгаа эвлэрсэн байна.
VfL Osnabrück - Шальке 0:1
Өмнөх даваанууд холион бантан болоход голлох үүрэг гүйцэтгэсэн 3-р лигийн баг энэ амжилтаа тохиолдлынх байгаагүй гэдгийг хангалттай харууллаа. Тоглолт мөн л ширүүн тэмцэл дунд өрнөсөн гэж байна. Нийтдээ 5 шар хуудас тараагдаж. Аусбург, Кёльны тоглолтыг шүүсэн нөхөр шиг шүүгч байсан бол бас л баахан нөхдүүд талбайгаас хөөгдөх байж дээ.
Магатын нүүрэнд 59 дэхь минутанд Кураньи нэг юм мишээл тодруулсан байна. Талбайн эзэд болох Osnabrück-чууд тоог тэнцүүлэх гэж хичээсэн боловч хөгшин бурхи Бордон, залуу хүү Ховодес нарыг аргалж чадалгүй байсаар цаг дуусгаж.
Ингэснээр хагас шигшээд Брэмэн-Аусбург, Шальке-Байерн гэсэн тоглолтууд биднийг хүлээж байна.
Цомоо хамгаалж буй Брэмэнчүүд талбай дээрээ Аусбургтэй таарснаар 4 дарааллан талбай дээрээ тоглох сугалаа татаж байгаан байна. Мөн тосгоны баг тэдний цор ганц дээд лигийн учираа байж. Энэ жил эдэнд их л ээлтэй байгаан байна.
Харин нөгөө хосоос гоё тоглолт гарах нь тодорхой. Хоёр баг 2-уулаа лигт ойрхон үзэж байгаа, дээр нь Байерн vs Магат гэсэн ривал үүсээд удаж байгааг ч хэлэхүү. Эдгээр тоглолтууд ирэх сарын 23, 24-нд болно.