“Реал”-д vнэнч Рауль
Єнєєдєр сонин Б.ӨЛЗИЙ (2006.08.05)
Амжилт
Испанийн дєрвєн удаагийн аварга (1995,1997,2001,2003)
Испанийн Супер цомыг гурвантаа гардсан (1997,2001,2003)
Испанийн шилдэг довтлогчоор хоёр удаа шалгарсан (1999,2001)
Аваргуудын лигт гурван удаа тvрvvлжээ (1998,2000,2001)
Европын Супер цомын эзэн (2002)
Тив хоорондын цомын хошой аварга (1998,2002)
Аваргуудын лигийн шилдэг довтлогч (2000,2001,2002)
Рауль Гонсалес Бланко буюу спорт сонирхогчдод Рауль хэмээх нэрээрээ алдаршсан испани залуу эдvгээ 30 шvргэж яваа.
Мадридын “Атлетико”-д тоглож ахуйдаа л мэргэжилтнvvд хийгээд хєлбємбєгийн хорхойтнуудыг єєртєє татаж чадсан, богино хугацаанд их амжилтад хvрсэн тvvн шиг хєлбємбєгч дэлхийд цєєн. Раулийн эцэг дон Педро Мадридын “Атлетико”-гийн vнэнч хєгжєєн дэмжигчдийн нэг байжээ. Тиймээс ч хvvгээ сайн хєлбємбєгч болгох vvднээс “Сан-Кристобаль де Лос-Анжелес” хэмээх хvvхдийн багт тоглуулахаар шийдэв.
Ингэж л Испанийн шигшээ багийн ирээдvйн ахлагчийн спортын замнал эхэлсэн бєгєєд 13 хvртлээ тус багт тоглосон байна. Улмаар тэрбээр “Атлетико”-д шилжсэн юм. “Атлетико”-д тоглосон анхны жилдээ Испанийн єсвєр vеийн АШТ-д тvрvvлэв.
Гэвч тус клубийн ерєнхийлєгч Хесус Хиль клубээ хєгжvvлэх тєлєвлєгєєнд залуусыг хvмvvжvvлэх асуудал тусгагдаагvй хэмээн єгvvлсэн нь тухайн vедээ Испани даяар сенсаац дэгдээж байжээ.
Цаг алдахгvйн тулд Рауль “Реал”-ын сургуульд шилжив. Рауль vргэлж багийнхнаа манлайлдаг байсан. 1994-1995 оны улиралд “Реал С”-ийн бvрэлдэхvvнд тоглосон юм. Энэ vедээ тэрбээр “Реал”-ын ерєнхий дасгалжуулагч Хорхе Вальданегийн хараанд єртжээ. Аргентин дасгалжуулагч Раулийг багийнхаа vндсэн бvрэлдэхvvнд авахаар зэхсэн нь зєв шийдвэр байлаа.
1994 оны аравдугаар сард 17 нас дєрвєн сартай хvv Эзэн хааны клубийн футболкийг ємсєн ногоон талбайд анх удаагаа гарсан юм. Ингэж л “Реал” клубийн тvvхэнд тэрбээр хамгийн залуу тоглогч хэмээн албан ёсоор бичигдсэн. “Реал”-д тоглосон эхний улиралдаа Рауль 28 тоглолтод оролцож, есєн гоол оруулжээ. Ийнхvv багтаа vнэтэй тоглогч болохоо харуулсан юм.
Харин 1996 онд Чехийн шигшээ багтай хийсэн тоглолтод Испанийн шигшээ багийн тоглогчийн футболкийг анх удаагаа ємсчээ. Раулийг эгнээндээ авснаас хойш гэхэд л “Реал” Аваргуудын лиг болон Испанийн АШТ-д тус бvр гурвантаа тvрvvлсэн байна.
2002 онд алдарт Фернандо Йерро их спортоо орхиход “Реал” болон Испанийн шигшээ багийг ахлах vvрэг тvvнд оногдсон.
Харин єнгєрсєн жил тэрбээр сэлгээнд суух болсон юм.
Єєрєєр хэлбэл, єнгєрсєн жил “Барселона”-тай хийсэн тоглолтын vеэр хvнд бэртэл авсан нь тоглолтын хувь заяанд нєлєєлсєн байна.
Тvvнийг “World Cup-2006”-д ч гэмтлээс vvдэн тоглохгvй байх вий хэмээн мэргэжилтнvvд тvгшиж байлаа. Гэвч Рауль дєрвєн жилд нэг удаа болдог ДАШТ-ийг єнжєєгvй юм. Тунисийн шигшээ багтай хийсэн тоглолтод Рауль талбайд гарахдаа муугvй тоглосон.
“Хурд, техник, нарийн мэдрэмж, хурц дайчин чанар нь тvvнийг тодотгож єгдєг. Тамирчин хvнд байх бvх л чанар Раульд бий” хэмээн багийнхан нь дvгнэдэг аж.
Энэ хугацаанд тэрбээр Европын АШТ-д гурав, ДАШТ-д гурван удаа оролцсон. Тодруулбал, 1996 оны Европын АШТ-д испаничууд 1/4 шигшээ тоглолтод оролцсон. Харин “Евро-2000”-ын 1/4 шигшээд Францын шигшээтэй хийсэн тоглолтод Рауль алдаа гаргаж пеналтиар тэнцvvлэх боломжийг алдсан удаатай.
1998 оны Дэлхийн аваргад испаничууд хэсгээсээ шалгарч чадаагvй бол 2002 оны ДАШТ-д шєвгийн наймын тоглолтод БНСУ-ын шигшээд хожигдсон нь томоохон шуугиан дэгдээсэн юм.
Рауль Испанийн шигшээ багт 92 тоглолтод оролцсоноос 42 гоол оруулжээ. Мєн энэ хугацаанд “Матадор” (бухтай мєргєлдєгч) хэмээх хочтой болсон. Тэрбээр єєрийгєє аз жаргалтай хvн хэмээн дvгнэдэг аж. Тvvний гэргий Мамен Санс Раульд дєрвєн сайхан хvv тєрvvлж єгсєн болохоор тэр биз ээ. Хєвгvvдийнхээ аль нэгийг хєлбємбєгч болно гэдэгт бат итгэлтэй байдгаа нэгэн ярилцлагадаа єгvvлжээ.