Аллен ирэх улиралын тухайF1-ийн олон мэрэгжилтнүүд дотроос хамгийн ойрхон мэдээлэлтэй, том үг хэлэх дургүй, ер нь хамгийн "айхтар" мэрэгжилтэн гэж тооцогддог Жеймс Аллений ирэх улиралын тухай бичсэнийг нь та бүхэндээ товчлон хүргэе.
" Ямар их сэтгэл догдлон энэ улиралыг хүлээж байгаагаа яаж илэрхийлээ би мэдэхгүй байна. Жил болгон иймэрхүү сэтгэгдэлтэйгээр улиралаа угтдаг ч энэ жил бүр онцгой гэдгийг үзэгч, нисгэгч , багийн ажилтнууд бүгд мэдэж байгаа. Шалтгаан нь ердөө л энэ жил оддодоор дүүрсэн багуудын бүрэлдэхүүн.
Тестийн байдлаас харахад Red Bull, McLaren, Mercedes, Ferrari нар бараг л нэгэн адил хурдтай байгаа бөгөөд замын онцлог болон шинээр нэвтрүүлэх элементээс шалтгаалан урд хойноо орох байх. Ferrari, McLaren нар энэ жил дахин лидерүүдийн эгнээнд орно гэдэг сайн хэрэг.Өнгөрсөн жил бид Brawn, Red Bull-ын санаанд оромгүй сонирхолтой өрсөлдөөн үзсэн боловч хууччуудын тэмцэл дутагдаж байсан билээ.Түүнээс гадна хүчний харьцаа голлон Brawn-ны давхар диффузороос шалтгаалж байсныг бид мэдэх бөгөөд ялангуяа улиралын эхний хагаст.
Энэ жилийн хувьд McLaren-ны инжинерүүд маш сонирхолтой арын далавч хэрэглэх гэж байгаа бөгөөд хэрвээ энэ нь FIA-гаас зөвшөөрөгдвөл бусад багынхан ч энэ санааг өөрийнхөө болидод нэвтрүүлж эхлэх байх.
4 лидерийн араас маш ойрхон багууд байгаа бөгөөд эдгээр нь Williams (Cosworth мотортой),Force-India(Mercedes мотортой),Renault, Sauber (Ferrari мотортой) болон Toro-Rosso (мөн Ferrari мотортой) юм.
Force-India-гийн машин тестийн үеэр өндөр хурд үзүүлж байсан ба нисгэгчдийн тогтвортой бүрэлдэхүүн, техникийн талаар хамтран ажилдаг байгуулагуудтай улам нягт ажиллах болсон нь тэдний нэг давуу тал болох байх. Тэд машиныхаа хүчний хэсгийг (мотор, хурдны хайрцагийг хэлж байгаа бололтой) McLaren, Mercedes-ээс авч байгаа нь маш чухал суурь боломж.
Williams-ын машины хувьд уралдаанд тестээс илүү хурдан байх болов уу. Тэд тестийн үеэр шинэ мотороос шалтгаалан нэлээд болгоомжтой ажилсан юм. Cosworth-ын үр ашигтай байдал хуучин Toyota мотороос илүү байгаа бөгөөд Барселон дахь тестийн үеийн хамгийн хурдан цэг дээр үзүүлсэн хэмжээгээрээ 3-рт байна.
Нисгэгчдийн тухайд бол би авьяас чадвар зэрэг аварга хүнд зайлшгүй байх чанараараа Алонсог илүү байх боловуу гэж бодож байна. Гэхдээ Хэмилтон ч сүүлийн 12 сард маш сайжирсан ба хэрвээ тэр өөрт олдсон боломжыг зөв ашиглаж чадвал Алонсо, Шумахер мэтийн агуу аваргуудын нэг болох боломжтой нисгэгч.
Шумигийн тухайд би түүнийг эргэн ирнэ гэдэгт итгэхгүй байсан ч 41 настай 7 удаагийн аварга маань ирснээр энэ улирал улам бүр сонирхолтой болж байна.Түүний хувьд юуг ч, хэнд ч батлах шаардлаггүй боловч түүний өрсөлдөгч нь залуу нисгэгчид байх болно. Феттел гэхэд л Шумигаас насаар 2 дахин дүү. Шумигийн авсан 3 жилийн завсарлага хэдийгээр их ч түүнийг өрсөлдөх чадвартай байна гэдэгт эргэлзэх зүйл алга.
Одоогийн аварга Баттон Хэмилтонтой нэг багт уралдахаар McLaren-тай гэрээ хийснээр шинэ дуудлага хүлээн авсан юм. Баг нь одоогийн болидыг Женсоноос 10 см-ээр намхан Льюист зориулж хийсэн учир тестийн үеэр суудалтай холбоотой асуудал гарч байсан билээ. Гэхдээ баг нь энэ асуудлыг шийдэж чадсан. Миний бодлоор Женсон уралдаанд байрлал тогтоох гараа дээрхээс илүү байх ба түүний зөөлөн жолоодлого , дугуй хямгадах чадвар нь нэг хурдан тойргоос илүү холын замд таарч байгаа юм. Түүнээс гадна тэр аливаа шинэ зүйлд маш хурдан дасдаг чанартай ба энэ нь түүнд энэ жилд их хэрэг болох байх.
Шинэ зүйлд дасах чадвар гэдэг бол энэ жилд шийдвэрлдэх үүрэгтэй байж болох фактор юм. Хоосон шахуу машинтай хийсэн байрлал тогтоохын дараа нисгэгчид 160 кг шатахуун бүхий машинаар гараа хийх бөгөөд хагас сайны үзүүлэлтээс бараг л 4-5 сек удаан байна. Байрлал тогтоох гарааны дараа машинд юу ч өөрчилж болохгүй учраас нисгэгчид дасан зохицох чанар хамгийн чухал зүйл болно. Чухам ийм учраас л би хамгийн сайн дасан зохицох чадвар сайтай Алонсод хамгийн том шанс байна гэж үзээд байгаа хэрэг.
Феттел хэдийгээр залуу ч боломжтой үедээ week-end-ийн турш давамгайлах чадвартай гэдгээ өнгөрсөн жил , ялангуяа Японд харуулж чадсан билээ. Түүний хурд, сэтгэлээ барих чадварт ямар нэг эргэлзээ байхгүй ч week-end-ийн турш өөрчлөгдөж байгаа нөхцөлд дасан зохицох чанар, туршлага байгаа болов уу?
Марк Веббер дасан зохицох чанар сайтай ч жигд биш. Түүнээс гадна уралдаанд Масса эргэн ирж байгаа ба тэр өөртөө итгэлтэй байгаа үедээ хэнд ч дийлдхээргүй уралддаг нэгэн билээ.
Хамгийн атаархамгүй нөхцөлд байгаа нисгэгч бол Росберг. Тэрээр Mercedes-тэй гэрээ хийхдээ шал өөр ирээдүйг төсөөлж байсан боловч Шуми ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн билээ. Тэр сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй л байгаа. Хэрвээ улиралын төгсгөлд тэр Шумигаас хойно байвал түүний ирээдүй тун бүрхэг болох ба харин тэр ялвал Росберг судер од гэхээс илүү Шуми урьдынх биш болж гэж ярих байх.Минийхээр 4 багийн найман нисгэгчээс ганцхан Росберг л ялах боломжоор хамгийн таарууу нь.
Шатахуун нэмэхгүй болсноор багуудын стратеги эрс өөрчлөгдөнө.Багуудын хувьд урьд өмнөхөөс хамаагүй илүү олон факторыг харьцуулж байж шийдвэр гаргах хэрэгтэй болно. Одоо хэн нь түрүүлж пит орно тэр нь тухайн өрсөлдөгчөөсөө давуу тал олох боловч хэт эрт орохыг хэн ч яарахгүй. Учир нь ийм нөхцөлд хоёрдугаар хэсгийг (эхний питийн дараах хэсэг) маш урт болгох хэрэгтэй болно. Ийм сонин нөхцөл байдалд багууд хэрхэн ажиллах нь маш сонирхолтой байна.
Би Алонсог гэж бодож байгаа боловч Хэмилтон түүнийг ялж магадгүй.
Биднийг гайхамшигтай улирал хүлээж байна даа"
www.mnformula1.mn