Хувцас солих өрөөнд цувралаас #16
*Залуус Рийдингийг 4:2 оор бут ниргэснийхээ дараа өрөөндөө баярлан шуугилдацгааж байна. Зарим нэг нь завсарлагаанаар МОНы уурандаа хага хага шидсэн аяганууд, хагархай толины үлдэгдлийг шалнаас цэвэрлэн түүж байгаа харагдана...*
MOН: За харав уу залуусаа, тийм хэцүү биш л байгааз дээ. Хүний нерв рүү авираад муусайн юмнууд?
*MOН хагархай шилэнд хөлөө зүсэхээс болгоомжлон жижигхэн сандал дээр цомцойн хөлөө өргөн сууж байтал Агбон 00 ын өрөөнөөс өмдөө татсаар гүйн гарч ирэв*
Агбон: Яасан залуусаа? Яаж дуусав?
А.Яанг: Бид ялсаан Агбон... гэснээс чи яагаад тоглосонгүй вэ?
Агбон (ичингүйрэн): Харин би сайн уншиж (reading) чаддгүймаа.
A.Яанг: Унших ии? Унших ер нь ямар хамаа байнаа? ...... аан бид ном уншаагүй ш дээ Агбон...
Кареү: Би харин тэдний хамгаалагчдыг ёстой уншсан даа хахаха...
*Өрөө дүүрэн инээдэм болов*
MOН: Жон минь дээ... чи нэг ингээд уншаад өгөхөөрөө гүй ээ мөн сайн хүн шүү...дандаа ингээд уншаад байж боооолдгүй муу
Кареү: Гүй яахав... сайн гуй л даа...
*Кареү мөрөө хавчин "ийм л байна" гэсэн царай гарган зогсоход залуус түүн рүү гүйлдэн ирэв*
Залуус: Бид чамд хайртай шүү Жон, маниустаа дандаа гоё уншиж өгч байгаарай... чи шүү...
Кареү (сэтгэл хангалуунаар): Тийм ээ тийм, би мэднээ, хүн өөрийгөө мэдээд байхад даа...битгий магтаад бай л даа...угаасаа тодорхой байхад даа...
Хески: Би яасын? БИ гоол болгонд оролцоо биддээ? Яагаад намайг магтахгүй байна?
*Хески гараа дэлгэн залуусыг түүн рүү гүйлдэн ирж тэврүүлнэ гэж бодсон байртай хүлээн зогсов*
MOН: Шшшшш Эмиль минь дээ... Чи яаж энэ тохиолдолд Жонтой өөрийгөө харьцуулж чадаж байна аа, ичээч?
Кареү (сэтгэл нь хөдөлсөн байртай санаандгүйгээр): Тиймээ ичээч, ичиж амьдараач!
*Залуус Хески рүү харсан ч гүй, Кареүг л ам булаалдан магтацгаана*
Хески: Би уг нь... нөгөө... би гоол хийгээгүйгээ мэднэ л дээ... тэхдээ би ....
MOН: Эмиль! Амаа хамхиад тэр "Ноу Гоол" гэсэн том бичигтэй сандал дээр булан руу хараад дуугүй суу!
Хески: Гэхдээ...
MOН: Сандал руу!
*Хески толгой гудайлган Ноу Гоол сандал руу очин буланд цаашаа харан суув.*
Хески: Тэр муу **н** Кареүгийн **н** гоолнуудыг чөтгөр аваасай. Би өөрөө л ...
MOН: Чи амандаа юу бувтнаад байна Эмиль!?
Хески: Юу ч бишээ босс!
МОН (баяртайгаар): За залуусаа энэ тоглолын баатуудыгаа "Зөндөө Гоол" гэсэн том бичигтэй хааны сэнтий рүү суулгацгаая гарцгаая...
А.Яанг: Бид 2 тэр сэнтий дээр чинь сууж багтахгүй шд ээ...
МОН: Чи өвөр дээр нь суухгүй юу...
Милнер (өрөөнөөс гарахаасаа өмнө): Эмиль минь дээ, хүмүүс гоолыг л хүсдэг юм ш дээ. Ах нь чамд зааж өгнөө. Чи нэг л өдөр ойлгоно. Хэрвээ чи хүсвэл ах нь яаж гоол хийдгийг заагаад өгье ахын дөө... ккк...
(Залуус шуугилдан гарцгаахад Хески нулимсаа нуун өрөөний буланд ганцаараа үлдэв. Хэсэг хугацааны дараа юу болсныг мэдээгүй Баума гаднаас орж ирэв)
Баума (Хескид хандах боловч ганцаараа ярин): Хески хөгшөөн яагаад уйлсын? Манайхан яагаад баярлалдаад байгаан? Кареүг яагаад хаан болгоцын? Гэснээс тэр Кареүгийн шинэ футболк их гоё юмаа тэ? Тэхдээ нэг юмыг би гайхаад байгаан? Яагаад А.Яангийн зургийг футболкон дээрээ наацын?