by el madridista » Mon Mar 01, 2010 3:06 am
Сүүлд шууд үзэж чадахгүй явж байгаад багийнхаа тоглолтийг бүтэн үзэхэд үнэхээр сайхан байлаан. Довтолгоо бол хуучны сайхан цагийг эрхгүй санагдуулж байналээ. Кака, Игуайн 2 урд гоё хосолж тоглосон. Игуайн ч сүүлийн 3 жилд манайхнаас хамгийн тогтвортой тогложындоо. Яг хийдэг юмаа л хийлээ өчигдөр, баруунаараа нэг, зүүнээрээ нэг. Хэттрик хийх боломж ч байлаа, жаахан л аз дутсан. Уг нь сүүлд гоё тогтоогоод эргээл давуулсан, хөндлөвч оночлоо. Роналдо өөрийнхөө стандартад арай хүрэхээргүй тоглосон. Сүүлд бага зэрэг амиатах гээд... Тэр фрийкик авдаг дээр уг нь Игуайнд уралдуулж хаясан бол баттай 1 гоол байсандаа... Гэхдээ нэгэнт илүүрхээд, хожиж яваа болохоор өөрөө гоол хиймээр байсан байх л даа. Пеналтигээ бол бат л хийсэн. Кака бага багаар формондоо ороол байна. Уг нь бас Зидан анх ирээд бас формондоо бүрэн орохгүй явжагад яг хэрэгтэй үедээ, улирлын сүүлрүү тоглолт нь ороод ЧЛ-ийн финалд гоолдоод ямар гоё дуусгаж байлаадаа тэр улирлийг... Серхиог буцаад баруунд нь харахад сайхан байлаа, Марсело ч тун дажгүй тоглосон, хамгаалалтанд ч гэсэн. Ласс, Алонсо 2 ч хийдгээ хийгээл төвд бөмбөг сайн барьж байсан. Гранеро харин ер харагдсангүй, уг нь сүүлд мундаг л байгаамсан. Төвийн 2, хаалгач ч давгүй байсан. Нэг санамсаргүй гоол алдсан ч дараа нь 2, 3 удаа айхтар сейв хийсэн. Инженерийн оруулсан замениуд ч сайхан тоглож, капитан маань гоолдож, ВДВ формтой байгаагаа харууллаа. Мамаду Лионтой тоглосон, сая ч тоглоод ер нь овоо хуучин формруугаа дөхөж байгаа байх, удаан тоглоогүй байсан болохоор бас хэцүү л дээ. Сул багатай тоглосон ч ирэх тоглолтуудад өөртөө итгэлтэй сайхан тоглоход хэрэг болох сайхан хожил байлаа. Одоо Севийяа, Олимпик 2-ыг Бернебэу-дээ сайхан хожчихвол улирал ч сайхан болоод ирнэ дээ... Манайхаан, бас дор дороо цагаан хэл амны эсрэг арга хэмжээ авахгүй бол өнгөрсөн жил ямар айхтар ран хийж Барсад дөхөж ирж байлаа, тэгээд Классико дээр юу боллоо, улирлыг яаж дуусгалаа, болгоомжтой л байхгүй бол... Барса бол тэгээд л хэзээд Барса шүү дээ, оноо алдуулчих гэж уг нь их харлаа. Гэхдээ тэгээд л аргагүй шийр заагаад байх юм, Ла лигтээ. За тэгээд ирэх тоглолтууддаа сайхан тоглоод, бэртэл гэмтлээс л холуурхан байвал олон жил хүлээсэн Мадридистагуудаа энэ жил баярлуулах байлгүй дээ, манай баг. ХАЛА МАДРИД!!!