by M.Bibby-10 » Mon Aug 06, 2007 8:22 pm
Энхтайван нэг тоглолтод найман гоол оруулав
12 дахь удаагийн хөлбөмбөгийн үндэсний лигийн АШТ-ий хоёрдугаар тойргийн тоглолтууд өнгөрөгч лхагва гаригт эхэллээ. Лигийн АШТ-ий нээлтийн тоглолтод учраа таарсан “Улаанбаатар” дээд сургууль, 2005 оны лигийн аварга “Хоромхон” багуудын хоорондох хоёр дахь тоглолт болж 2:2-оор тэнцэв. Өмнөх тоглолтод 1:0-ээр тэргүүлж явсан “Улаанбаатар” дээд сургуулийнхан энэ удаад түрүүлж хоёр гоол оруулан тэргүүлж эхэлсэн ч хоёрдугаар үеийн төгсгөлд дараалан хоёр бөмбөг алдсанаар тэнцсэн юм. Харин энэ өдрийн хоёр дахь тоглолтод “Хасын хүлгүүд”, “UB united”-ийг 14:0-ээр бут ниргэлээ. Сүүлийн гурван тоглолтдоо дараалан гоол оруулаад байсан “Хасын хүлгүүд”-ийн довтлогч Д.Энхтайван энэ удаад найман бөмбөг эсрэг багийнхаа хаалганд оруулсан. Энэ нь 2007 оны лигийн АШТ-д нэг тоглолтод хамгийн олон гоол оруулсан тохиолдол болов. Мөн тус багт Англиас хүрэлцэн ирж тоглож буй Б.Буман-Учрал, Т.Батмөнх нар дубль, Г.Даваа-Очир нэг бөмбөг оруулсан. Уг тоглолтын дараа тэмцээийг тэргүүлж буй “Хангарьд”, “Эрчим” клубүүдийн тоглолт нэн сонирхолтой өрнөж, эхний үед аль аль нь гоол оруулсангүй. Харин хоёрдугаар үед мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж буй Г.Төгсбаяр (Эрчим) тоглолтын салхийг хагалав. Үүнээс хойш “Хангарьд” уйгагүй довтолсны үр дүнд 88 дахь минутад тэнцээний бөмбөг оруулж дөнгөлөө. Гоолыг шигшээ багийн ахлагч Д.Лхүмбэнгарав мөргөж оруулсан. Үүний дараа хүч тэнцүү “Хараацай”, “Мазаалай” багууд тулсан. Тоглолт бүрээс оноо авах нь уг хоёр багийн үүрэг болоод байлаа. “Мазаалай” эхний үед гурван гоолыг эсрэг багийнхаа хаалганд хийсэн нь хожих нөхцөлийг бүрдүүлэв.
Баасан гаригийн эхний тоглолтод лигийн гурван удаагийн аварга “Хангарьд” туршлага бага “UB United”-ийг 11:1-ээр бут ниргэлээ. Төвийн хамгаалагчаас хагас хамгаалагчийн байрлал руу шилжсэн Д.Лхүмбэнгарав таван бөмбөг хийв. Мөн “Хангарьд”-ын залуу довтлогч О.Мөнх-Од гурав, Д.Баярзориг хоёр, О.Эрдэнэбилэг нар тус бүр нэг гоол оруулсан. Харин “UB united”-аас нэр төрийн гоолыг Н.Аажим 86 дахь минутад хийсэн юм. Энэ өдрийн хоёр дахь тоглолт “Улаанбаатар” дээд сургууль, “Мазаалай” багуудын хооронд болж Э.Ганзоригийн дублийн ачаар “Улаанбаатар” дээд сургууль дөрөв дэх ялалтаа байгуулав. Үүний дараа “Хоромхон”, “Эрчим”-ийг 2:0-ээр хожлоо. Улсын шигшээ багийн довтлогчоор өмнө нь тоглож байсан Г.Баяржаргал “Хоромхон” клубт эхний тоглолтдоо оролцож гоол орууллаа. Түүний гоолоос ердөө хоёрхон минутын дараа “Хоромхон” дахин нэг бөмбөг оруулснаар хожил авлаа. Энэ удаад “Эрчим”-ийн довтолгоо төдийлэн учраа ололгүй байсаар хожигдов. Сүүлийн тоглолт экс “Өдрийн од” буюу “Ковбойс”, “Хараацай” багуудын хооронд боллоо. Нэгдүгээр тойрогт тэнцсэн уг хоёр багийн тулаанд 4:3-аар “Хасу МВ хараацай” хожлоо. Тоглолтыг 2:0-ээр тэргүүлж эхэлсэн “Ковбойс”-чууд хоёрдугаар үед удаа дараа алдаа гаргаснаар ялагдсан.
Тэмцээний д¿н
VIII.1
UB united-Хасын хүлгүүд 0:14
Гоол: Г.Даваа-Очир 10, Д.Энхтайван 18, 27, 29, 31, 70, 72, 80, 88, Т.Батмөнх 32, 87, Б.Буман-Учрал 42, 55, Б.Золбоо 75
Эрчим-Хангарьд 1:1
Гоол: Г.Төгсбаяр 67-Д.Лхүмбэнгарав 88
Улаанбаатар ДС-Хоромхон 2:2
Гоол: Б.Энхбаатар 32, 38-Б.Батзаяа 58, С.Баттогтох 70
Хасу МВ хараацай-Улаанбаатарын мазаалайнууд 2:4
Гоол: Б.Амарбаясгалан 16, Х.Энх-Од 83-Д.Содбаяр 9, Б.Ганзориг 13, 72, Б.Одбаяр 40
VIII.3
Хангарьд-UB united 11:1
Гоол: Д.Лхүмбэнгарав 5, 7, 18, 39, 50, О.Мөнх-Од 15, 46, 86, Д.Баярзориг 59,67, О.Эрдэнэбилэг 80-Н.Аажим 86
Хоромхон-Эрчим 2:0
Гоол: Г.Баяржаргал 32, Э.Алтанзул 34
Улаанбаатарын мазаалайнууд-Улаанбаатар ДС 1:3
Гоол: Б.Одбаяр 21, Н.Цэдэнбал 18, Э.Ганзориг 80, 86
Ковбойс-Хасу МВ хараацай 3:4
Тэмцээний ЯВЦ
Баг Тт Хо Тэ Хд Б/Х О
Хангарьд 10 8 2 0 37-13 26
Эрчим 10 6 1 3 25-15 19
Хоромхон 10 5 2 3 21-16 17
Улаанбаатар ДС 10 4 4 2 21-18 16
Ковбойс 9 3 3 3 14-11 12
Хасын хүлгүүд 9 3 2 4 25-11 11
Хараацай 10 2 3 5 21-23 9
Мазаалай 10 2 3 5 10-21 9
UB united 10 1 0 9 7-49 3
Мэргэн буу÷ид
Д.Энхтайван (Хасын хүлгүүд) 15
Д.Лхүмбэнгарав (Хангарьд) 14
Г.Төгсбаяр (Эрчим) 8
Unstopped