Виллагийн фанатууд Вемблид...
Бид Виллагийн арслангуудын найдвартай ар тал...
Атгаад алдлаа даа энэ цомын чихнээс нь...
Villa 'till we die!!!
Тулааны талбарт...
Энд уг нь Видич хамгийн сүүлийн хамгаалагч байсан ч яагаад шүүгч түүнд улаан заагаагүйг ойлгосонгүй...
Милнер. Удахгүй багтайгаа хамт цом өргөх залуу даа...
MON the MAN
Тулалдсаар л...
Эцсээ хүртэл тэмцэв...
Энэ орсон бол ч...
Эцэст нь МанЮ талдаа жоохон biased шүүлт явагдсан бололтой. Гэхдээ энэ тал дээр ярих юм байхгүй ээ. Угаасаа хөлбөмбөгт дандаа л ийм юм гардаг. Тоглолтын дараа Фергусон өөрөө ч хэлсэн байсан. Цом авахад тодорхой хэмжээнд аз хэрэгтэй байдаг юм гэж. Манайд тэр аз нь таарсангүй.
МанЮ-тай тэр тусмаа Сэр Фергусонтай бол ярих юм байхгүй ээ. Үнэхээр тасарцан менежер, амьд домог. Саяын тоглолтон дээр бол манайхан залуу хүмүүсийн эрч хүчээр тоглосон бол МанЮ гийнхан аваргуудын туршлага, аранга зааж тоглолоо. Карлин Капын финал битгий хэл Аваргуудын лигийн финалд ялж ялагдаж үзсэн, ёстой үхэхээс бусдыг үзсэн менежер, баг шүү дээ...
Ирэх жилээс Сэр Фергусон зодог тайлах сурагтай. Тэр цагт л нэгийгээ үзнэ дээ...
Тэхдээ яахав чамлахаар чанга атга, олон финалын эхнийх нь буй заа...