Одоо ахлагчдаа зориулаад жаахан өөрчлөе
Челсигийн ахлагч шиг бай
Хамаг Англичууд чамайг
Харааж бүүлж байвч, Челсигийн ахлагч шиг бай!
Хамгийн сайн хөлбөмбөгч гэж
Хашгирч ерөөж байвч, Челсигийн ахлагч шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь ялагдавч
Челсигийн ахлагч шиг бай, мөнхөд дайчин...
Тэргэнд суулгаж, алтан цом тэврэвч
Челсигийн ахлагч шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хайртай баг чинь байгаа цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Челси баг мяараагүй цагт, бүү ай!
Өр ширэнд баригдаж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн Челсигийн ахлагч шиг бай, бид ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөрт хөх туг дэрвэж буйг бүү март!
Яг л тэмцэл дуусаж, ялах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, Челсигийн ахлагч шиг бай!
Яруухан санаа мөхөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, Челсигийн ахлагч шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч Челсигийн ахлагч шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч Челсигийн ахлагч шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
Уур омог урин тачаалыг мартаж, Челсигийн ахлагч шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй багийн ахлагч гэдгээн бүү мартаарай!...
Цорын ганц ахлагч минь, бас шүтээн минь, анд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа, хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч, удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч, төдөлгүй арилдаг юм ...
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр, шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч, Челсигийн ахлагч шиг бай !...
Атаатан түмэнтэй мууг үйлдэвч, хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагүй, сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өөрөө хяна, сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь
Хүрэхийн эцэсгүй Челсигийн ахлагч шиг бай, үнэнийг тэмтэр!...
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Арслан болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ахлагч болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй Челсигийн ахлагч шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн дэмжигч бидэндээ ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон Челсигийн ахлагч мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй талбайд харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, Челсигийн ахлагч шиг бай!
Хамгийн сайн хөлбөмбөгчин гэж
Хашгирч ерөөж байвч, Челсигийн ахлагч шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь ялагдавч
Челсигийн ахлагч шиг бай, мөнхөд дайчин...
Тэргэнд суулгаж, алтан цом тэврэвч
Челсигийн ахлагч шиг бай, болох юм болсон шиг...