Арсенал 09/10: It's time to rise and shine

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Arshavin_Walcott » Wed Feb 24, 2010 11:46 pm

Image
Дажгүй зжраг санагдлаа..
PRIDE NEVER SUBSIDE
User avatar
Arshavin_Walcott
Буучин
Буучин
 
Posts: 703
Joined: Thu Feb 11, 2010 9:33 pm
Location: Fly Emirates

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Эрдэ » Thu Feb 25, 2010 6:51 am

Өө сумтай байсан юмуу :mrgreen:
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Arshavin_Walcott » Thu Feb 25, 2010 11:53 am

Мэдээж сумтай шүү....
PRIDE NEVER SUBSIDE
User avatar
Arshavin_Walcott
Буучин
Буучин
 
Posts: 703
Joined: Thu Feb 11, 2010 9:33 pm
Location: Fly Emirates

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Toba's » Fri Feb 26, 2010 8:50 am

Энэ манайхан яасан юм бол ойрд бичлэг харагдсангүй. За Гиббс, Ван Пэрси, Журу нар маань төлөвлөснөөс хурдан эдгэж байгаа бололтой сайн шүү, Вэнгэр хүүхдүүдээ ээлжлээд л магтаад байна уг нь Портог хожсон ядаж гоолтой тэнцсэн байсан бол энэ улирлын манай багийн амжилт тийм ч муугүй санагдаад байгаа, хагас сайнд хожоод 2 сарыг хожлоор дуусгах хэрэгтэй Стоке-г басч болохгүй гэхдээ тэд ядарсан байх ёстой.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Fri Feb 26, 2010 10:02 am

эдуардо ирж байгаа юм шиг байна ш дээ
ирээд ч яахав дээ бээгийг л гаргамаар байна
яахав эмнэлгийн ор нэгээр ч гэсэн суларч нтр
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Fri Feb 26, 2010 10:05 am

стоукын талбай дээр маргааш бас л эвгүй баг хамгаалалт гэж цэнхэрүүдээс дутахгүй нтр
бөмбөг нэг хол шиддэг маанаг амсьгаа нь гай болохгүй бол арчаад гарна :mrgreen:
хэн билээ делап бил үү ноднин тэгж шидэж 2 ассист өгч байсан (mannn
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Fri Feb 26, 2010 10:09 am

яаяаяа 100 зарааг яааж зайлуулах уу нтр өчдөр бас шараа тайлдаг баатар зуу татцан чинь цаашаа даврад алга болцон
үхэх нь нтр
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby BuG » Fri Feb 26, 2010 10:16 am

Делап шидэж Шаукроос мөргөнө дөө...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Fri Feb 26, 2010 11:03 am

манай ирэх жилийн кит иймэрхүү харагдах юм шиг байна
Image

Image

Image
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Fri Feb 26, 2010 11:09 am

Image :mrgreen:
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby BLGN » Fri Feb 26, 2010 11:52 am

хэхэ энэ сүүлийн зураг даж юм.
Фабрегийн өмсчихсөн байгаа кит их цэвэрхэн харагдаж байна.Илүү дутуу зүйлгүй хэрнээ гое.
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2904
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Fri Feb 26, 2010 11:59 am

фабригийн өмсцөн мэдэхгүй нэг блог дээр байхаар нь тавьчлаа уул нь дажгүй байгааз эвэй л юм шиг байна. зураг авхуулж байхад нь папарацадсан бололтой
ноднингийн шар хартай өмсгөл анх хархад **н** харагддаг байсан сүүлдээ хамгийн гоёо харагддаг болцон ш дэ
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Уугаа » Fri Feb 26, 2010 12:07 pm

Ямар хошин зураг вэ. Аршавины үс биш ээ хахаха

Фабрегасынх харин МанЮгийн кит шиг л харагдаж байна шд
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Fri Feb 26, 2010 12:24 pm

Tom Cruise signs new Arsenal contract гэнэээ :mrgreen:

http://www.tribalfootball.com/tom-cruis ... act-668391
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Arshavin_Walcott » Fri Feb 26, 2010 2:37 pm

gunnerz_14 wrote:Image :mrgreen:


ккк Аршавинд зохихгүй л байна даа........кккк

Аршавин стоктэй тоглохуу
PRIDE NEVER SUBSIDE
User avatar
Arshavin_Walcott
Буучин
Буучин
 
Posts: 703
Joined: Thu Feb 11, 2010 9:33 pm
Location: Fly Emirates

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Fri Feb 26, 2010 2:44 pm

тоглохгүй бас галаа, диаби нар тоглохгүй
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby soccer » Fri Feb 26, 2010 2:45 pm

gunnerz_14 wrote:Image :mrgreen:


хаха энэ ёстой гоё зураг байна :mrgreen:
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby slo mo jones » Fri Feb 26, 2010 10:19 pm

хахах арсеналын хэд чинь яацан явж байгаан бэ
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Arshavin_Walcott » Fri Feb 26, 2010 11:23 pm

soccer wrote:
gunnerz_14 wrote:Image :mrgreen:


хаха энэ ёстой гоё зураг байна :mrgreen:


Манайхан нэн хошин урлагийн тайлан тоглолт хийвэл бут авна даа...

Image

Image

Image

Image
PRIDE NEVER SUBSIDE
User avatar
Arshavin_Walcott
Буучин
Буучин
 
Posts: 703
Joined: Thu Feb 11, 2010 9:33 pm
Location: Fly Emirates

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby CrossBonez » Fri Feb 26, 2010 11:27 pm

Энд манай санхүүтэй холбоотой нэг мэдээлэл гарч, боломжтой нэг нь орчуулбал уг нь...
http://soccernet.espn.go.com/news/story?id=747245&sec=england&cc=3888
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Цогоо » Sat Feb 27, 2010 12:07 am

Стоук - Арсенал

Стадион: Британниа Цэнгэлдэх
Хэзээ: 2 дугаар сарын 27, Бямба гаригийн шөнө
Эхлэх цаг: 01.30 /Ням гариг/

Багуудын мэдээллүүд
Стоукийн вингер Матью Этэрингтон өвдөгний гэмтлээс дөнгөж ирээд хөнгөн бэлтгэлд гарсан ч гэлээ энэ удаа өнжих нь бараг тодорхой.
Абдулла Фаеэ, Энди Вилкинсон нар торгуулийн хугацаагаа дуусгаад эргэн ирж байгаа тул сая долоо хоногийн дундуур хамгаалалтын баруун жигүүрийг сахисан Дин Вайтхэд хагас хамгаалалт дээрээ эргэн гарах нь ээ.
Арсеналын довтлогч Эдуардо шөрмөсний асуудалтай байж байгаад эдгэрч бэлтгэлд гарч эхэлсэн тул тоглох магадлалтай боловч РашаWIN хараахан эдгээгүй байгаа гэнэ.
Шилбэний булчиндаа асуудалтай байгаа Will.I.Am тоглолтод оролцохгүй тул Солгой Кэмбел Микаэл Силвэст хоёрын нэг нь ТВ5-тай хамгаалалтын зүрхэн тушаа зогсох нь ээ.

Стоук
Эргэлзээтэй:
Этэрингтон - өвдөг, Хиггинботэм - нуруу

Арсенал
Эргэлзээтэй:
Эдуардо - шөрмөс
Гэмтэлтэй: Аршавин - шөрмөс, Диаби, Журу - өвдөг, Галлас - шилбэ, Гиббс - тавхай, Мерида, Ван Перси - шагай

Тоглолтын тухай
Хүснэгтийн толгойд суугаа хоёр баг энэ талбайгаас хожлыг арай гэж л зулгаасан бол Буучид Британниа цэнгэлдэхийн уугуул иргэдийг номхруулж чадах болов уу? Улирлын төгсгөл рүү амархан тоглолтуудтай гэж Арсеналд хүмүүс атаархаж байсан ч Стоуктай талбай дээр нь тулахаас илүү хэцүү зүйл цөөхөн л байдаг байх.
Улирлын төгсгөлийн тухай хүмүүсийн ярих нэг хэрэг, тэрнийг талбай дээр харна гэдэг л хамгийн чухал нь шүү дээ. - Арсеналын менежер Арсэн Вэнгэр
Он гарсаар хожигдож үзээгүй байгаа хоёрхон багийн нэг болсон нь Ваарчдын хувьд энэ удаа ялагдахгүй өнгөрч чадвал энэ клубын дээд лигт 36 жилийн турш үзүүлсэн хамгийн дээд амжилт нь болох юм байна. (нөгөө баг нь Астон Вилла)
1 дүгээр сард залуу Буучдыг гэртээ хүлээн авч Холбооны Цомын тэмцээнээс зайлуулсан тэд энэ удаа хожиж чадвал Арсеналыг 5 удаа дараалан гэртээ хожиж чадсан гэсэн онцгүй амжиллтай болох юм байна.

Статистик
Хоорондын тоглолт

• Арсеналыг лигийн тоглолтод 4 удаа дараалан гэртээ хүлээн авч хожоод байгаа. Үүнд өнгөрсөн улирлын лигийн тоглолтоос гадна тэртээ 1980-аад онд буюу бидний ихэнхийн хүүхэд ахуй цагийн тоглолтууд орж байгаа юм байнаа.
• Стоукийг гэрт нь нухаж байсан хамгийн сүүлийн тохиолдол 1982 оны 1 дүгээр сарын 20-нд түүхийн хуудаснаа бичигджээ. Энийг шинэчлэх болсон байна.

Стоук
• Стоук 2010 онд лигийн болон цомын нийт 11 тоглолтод хожигдол гэдгийг үзэлгүй яваа юм байна. Хамгийн сүүлд он гарахын өмнөхөн 12 сарын 28нд Бирмингэмд хожигджээ.
• Премьер лигийн 7 тоглолтод хожигдоогүй яваа үзүүлэлт нь сүүлийн 29 жил тохиогоогүй үзүүлэлт нь болж байгаа. Тэртээ 1974 онд хуучин Нэгдүгээр Дивизион гэж байхад 10 тоглолт хожигдолгүй явсанаас нь хойшхи хамгийн сайн амжилт байна.

Арсенал
• Арсенал сүүлийн долоон удаагийн лигийн болон цомын тоглолтын дөрөвт нь ялагдал хүлээгээд байна.
• Ческ Фабрегас лигийн тоглолтод 12 удаа гоолдоод байгаа. Арсеналын хувьд мидфилдээс хамгийн их гоол хийсэн тоглогч бол гурван улирал дараалан (2002/03, 2003/04, 2004/05) 14 гоол хийж байсан Роберт Пирэс юм.
• 11 дүгээр сард Робин Ван Персиг гэмтэх хүртэл тоглолт бүрд дунджаар 3,2 гоол хийж байсан боловч тэрнээс хойш энэ үзүүлэлт нь 1,7 болж буурсан байна.

Мэргэн буучид
Стоук

Фуллер: 6 гоол (1 лиг)
Этэрингтон: 5 гоол (3 лиг)

Арсенал
Фабрегас: 15 гоол (12 лиг)
Аршавин: 9 гоол (7 лиг)

Шүүгч нар
Талбай: Петер Уолтон
Хажуу: Стюарт Бёрт, Майкл Мөрфи
Туслах: Майк Жонс

Өмнөх удаагийн хоорондын тоглолт
Стоук: Фуллер 2, 78, Вайтхэд 86
Арсенал: Денилсон 42

БиБиСигийн форматаар бантагнасан Цогоо
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Цогоо » Sat Feb 27, 2010 1:41 am

Заа баахан юм бичээд, орчуулаад байсан чинь нээх их харагдаж байх чинь. Хэд хэдэн мэдээ байнаа.

Сайн мэдээнүүдийг эхлээд хэлье.

Тоттенхэмийн багийн тоглогч нар болон дасгалжуулагч нар халдварт өвчнөөр өвдөцгөөжээ. (Ер нь хүн өвдөх буюу гэмтэх хэзээ ч сайн мэдээ байдаггүй бөгөөд энэ удаад 4 дүгээр байрны төлөө үзэлцэж байгаа багуудын фэнүүдийн ерөнхий сэтгэгдлийг тусгав.)
Тоглогч болон дасгалжуулагч нийлсэн 18 хүн байгаагийн дотор Вилсон Палашиос, Ведран Чорлука нар орж байгаан байна.
Өвчний шинж тэмдэг нь суулгах болон бөөлжих.
Ер нь бол нэг их сүртэй юм болоогүй, багийн бусад тоглогч нар бэлтгэлээ хийсээр байгаа боловч бэлтгэлийн байгууламжуудыг ашиглахгүй байгаа. Энэ тэр гэж Харри Рэднап ярьжээ.

Image
Манчестер Ситигийн довтлогч Шэеи Эммануэль Адебахоорын саяны тоглолтоор авсан улаан хуудас 4 болж нэмэгджээ. Яагаад вэ гэхээр танхайрсны улмаас улаан хуудас авч байга хоёр лдахь тохиолдол нь учраас хүндрүүлэн үзэх шаардлагатай байж.

Өөр нэг Эммануэль Ислингтонд их жаргалтай байгаа тухайгаа ярьжээ. Ислингтон бол Арсенал Хөлбөмбөгийн Клубын орших засаг захиргааны нэгжийн нэр юм. 1985 оны өмсгөлтэй энэ залуу.
Image
Бид энэ улиралд клубтээ зориулж ямар нэгэн цом хожих хэрэгтэй. Их удаж байна шүү дээ ямар ч цомгүйгээр.
Сайн гэр бүл шиг мэдрэмжтэй байхын тулд бид хамтдаа ямар нэгэн зүйл хожих хэрэгтэй. Би Фабрегас, Виллиам бид хэдийн хэн нь ч явахгүй гэж бодож байгаа. Арсеналтай байгуулсан гэрээ маань хүчинтэй хэвээрээ байгаа. Бид бол Арсеналын тоглогч нар, хамтдаа ялахыг хүсч байна.
Явахаар байсан бол би аль эрт явчихаар л байсан. Гэхдээ бид энд яг л нэг гэр бүл шиг байдаг учраас ямар нэг юм хийх хэрэгтэй л дээ.
Баг маань тэр чигээрээ менежертээ зориулж ямар нэгэн юм хожихыг хүсч байна. Босс яг л аав шиг минь байдаг. Одоо 11 тоглолт үлдсэн байгаа тул бид хамаг чадлаа шавхаад аварга болохын төлөө зүтгэх хэрэгтэй.
Челсигээс 6 онооны зөрүүтэй байгаа нь үнэн гэхдээ бид хийж чадахгүй гэхийн бол хийж чадахгүй. Тэгэхээр чадна гээд л зүтгээд байх хэрэгтэй дээ.
Ер нь ганц Премьер лигт ч биш аваргуудын лигт манайхтай өрсөлдөж байгаа багууд хүчний тоглолт хийх гээд байдаг. Яагаад гэвэл бид илүү ур чадвар дээрээ түшиглэн хурдан тоглолт үзүүлдэг болохоор тэд биднийг биедээд эхэлдэг л дээ.
Биднийг өшиглөж байсан ч үл тоон өөрсдийн хийх ёстой зүйлээ л хийх хэрэгтэй гэж би боддог.
Бид хүлээцтэй, ухаалаг байж анхаарлаа төвлөрүүлсэн байхаас гадна эсрэг багт ч бас хэцүү байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон хүмүүс бидний наснаас болоод хангалттай хүчтэй биш гэж боддог. Гэсэн ч бид өөрсдийн арга барилаараа тоглосоор байх хэрэгтэй.
Ялахыг хэтэрхий их хүсч байгаагаасаа болоод бид заримдаа шал **н** амархан гоолууд алдчихдаг. Миний бодлоор бид нар өмнөхөөсөө арай илүү хүчтэй болсон мэт санагддаг.

Бас нэг сайн мэдээ нь гэвэл манай хагас жилийн санхүүгийн тайлан их сайхан үзүүлэлтүүдтэй гарчээ.
Яг манайх биш л дээ. Арсенал Холдинг гээд толгой компани.
Image
• Группын хөлбөмбөг болон үл хөдлөх хөрөнгийн бизнесээс орсон татварын өмнөх орлого £35.2 сая (2008 - £24.5 сая).
• Хайбюри Скүэр орон сууцны хорооллын 261 сууцны борлуулалтаас £96.6 сая (2008 - £58.4 сая) орлого орсон нь тус төслийн банкны зээлийг төлөхөд зарцуулагдсан. Үл хөдлөх хөрөнгийн бизнесийн татварын өмнөх орлого £9.3 сая (2008 - £4.9 сая).
• Группын үндсэн бизнес болох хөлбөмбөгөөс орсон татварын өмнөх орлого £25.8 сая (2008 - £19.7 сая).
• Эмирэйтс цэнгэлдэхийг тохижуулах "Арсеналчлал" хэмээх хөрөнгө оруулалтын эхний үе шатууд хэрэгжиж дууссан.
• Үндсэн багийн тоглогч нартай гэрээгээ шинэчлэх, урт хугацааны гэрээ байгуулахад томоохон хэмжээний хөрөнгө оруулалт зарцуулсан.
• 2009 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар Группын нийт өр £203.6 сая болж буурсан (2009 оны 5 дугаар сарын 31 - £332.8 сая байсан). 
• 11 дүгээр сарын 30-наас хойш манай үл хөдлөх хөрөнгийн салбарт зарим таатай дэвшилүүд гарч байгаа.
• Хайбюри Скүэр цогцолборын 655 орон сууцнаас 524 нь борлуулагдаж, нийтдээ 217 сая паундын орлого оруулаад байгаа.
• Уг төсөлд зориулж банкнаас авсан зээл 11 сарын 30-нд £35.7 сая байсан бол одоо £12.9 сая болж буурсан. (2009 оны 5 дугаар сарын 31– £123.6 сая).
• Күинсланд Рөүд төслийн газрын зарим хэсгийг борлуулснаар Группын үл хөдлөх хөрөнгийн салбар ямар нэгэн өр, өглөггүй болсон.

Муу мэдээ нь гэвэл яг Арсеналтай холбоотой биш. Портсмутын тухай юм. Тони Адамсыг тэнд байхад хардаг болчихсон юм.
Image
Зөвхөн энэ улиралд л гэхэд дөрвөн эзний нүүр үзсэн энэ баг эцсийн эцэст сөхөрч унаж байх шиг байна. Гурав дахь эзэн Али Аль Фараж зээлээ төлж дийгээгүй улмаас авлагандаа Портсмутын хувьцааны 90 хувийг авсан Балрам Чанрайг пүрэв гариг хүртэл хөрөнгө оруулагч олохгүй бол хөндлөнгийн администратор оруулах тухай Английн татварын газраас шаардсан юм шиг байна. Угаасаа бүтэхгүй асуудал гэдгийг нь мэдэж байсан учраас Чанрай администратор оруулах хүсэлт тавьжээ.

Администратор оруулна гэж юу гэсэн үг вэ гэсэн чинь үндсэндээ гаднаас томилогдсон нэг нөхөр уг клубын санхүү, захиргааны эрх мэдлийг бүгдэнг нь гартаа авч үйл ажиллагаанд нь байгаа элдэв доголдол дутагдлуудыг устгах, нэг мөр болгох зэрэг ажлыг хийдэг байх нь ээ. (санхүүгийн мэргэжилтэй гарууд миний энэ тайлбарыг хараад инээд нь хүрч байх вий дээ) Үндсэндээ маш олон хүмүүс ажлаа алдаж, маш олон тоглогч нарыг цонхноос гадуур худалдаж, уг клубээс авлагатай хүмүүсийн зээлийн график болон төлөлтийн хэмжээ энэ тэр багасах зэрэг арга хэмжээ явагдах нь. Ингээд ингээд 60 сая паундын их өрийг барж чадах эсэх нь юу л бол. Нээрээ Хөлбөмбөгийн Холбооны дүрмээр бол администраторт орж байгаа доогуур лигийн клубээс 10 оноо, Премьер лигийн клубээс 9 оноо хасдаг юм байна лээ. Ингэхээр Портсут ямар ч байсан доошоо унах нь маш тодорхой болж байгаа юм байна. Харин тэндээ тогтох нь уу эсвэл Лийдс Юнайтед, Лутон Таун шиг тэр чигтээ доошлоод байх нь уу. Тоглогч нарын цалин гэж аймаар дарамт байна шүү дээ. Тоглолттой үед ч яахав орлого ороод байж болох байх. Зун мун бол дан хасахтай манаргана шүү дээ.

Арай хэтэрхий ихийг оруулчихжээ. :mrgreen: Хүмүүс яахав тэгэсгээд гүрийгээд уншицгаана биз.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby CrossBonez » Sat Feb 27, 2010 2:22 am

Манай санхүү сайжирч байхад Помпэй унаж байдаг, Помпэй-с гайгүй ганц нэг залуучууды нь авчаасай, кэкэ...
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby slo mo jones » Sat Feb 27, 2010 8:46 am

CrossBonez wrote:Манай санхүү сайжирч байхад Помпэй унаж байдаг, Помпэй-с гайгүй ганц нэг залуучууды нь авчаасай, кэкэ...



помпэйгээс авая гээд хүн үлдсэн юмуу спурсууп аваад дуусгасан юм бишүү
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby che » Sat Feb 27, 2010 12:08 pm

Image
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 20 guests
cron