Заа баахан юм бичээд, орчуулаад байсан чинь нээх их харагдаж байх чинь. Хэд хэдэн мэдээ байнаа.
Сайн мэдээнүүдийг эхлээд хэлье.
Тоттенхэмийн багийн тоглогч нар болон дасгалжуулагч нар халдварт өвчнөөр өвдөцгөөжээ. (Ер нь хүн өвдөх буюу гэмтэх хэзээ ч сайн мэдээ байдаггүй бөгөөд энэ удаад 4 дүгээр байрны төлөө үзэлцэж байгаа багуудын фэнүүдийн ерөнхий сэтгэгдлийг тусгав.)
Тоглогч болон дасгалжуулагч нийлсэн 18 хүн байгаагийн дотор Вилсон Палашиос, Ведран Чорлука нар орж байгаан байна.
Өвчний шинж тэмдэг нь суулгах болон бөөлжих.
Ер нь бол нэг их сүртэй юм болоогүй, багийн бусад тоглогч нар бэлтгэлээ хийсээр байгаа боловч бэлтгэлийн байгууламжуудыг ашиглахгүй байгаа. Энэ тэр гэж Харри Рэднап ярьжээ.
Манчестер Ситигийн довтлогч Шэеи Эммануэль Адебахоорын саяны тоглолтоор авсан улаан хуудас 4 болж нэмэгджээ. Яагаад вэ гэхээр танхайрсны улмаас улаан хуудас авч байга хоёр лдахь тохиолдол нь учраас хүндрүүлэн үзэх шаардлагатай байж.
Өөр нэг Эммануэль Ислингтонд их жаргалтай байгаа тухайгаа ярьжээ. Ислингтон бол Арсенал Хөлбөмбөгийн Клубын орших засаг захиргааны нэгжийн нэр юм. 1985 оны өмсгөлтэй энэ залуу.
Бид энэ улиралд клубтээ зориулж ямар нэгэн цом хожих хэрэгтэй. Их удаж байна шүү дээ ямар ч цомгүйгээр.
Сайн гэр бүл шиг мэдрэмжтэй байхын тулд бид хамтдаа ямар нэгэн зүйл хожих хэрэгтэй. Би Фабрегас, Виллиам бид хэдийн хэн нь ч явахгүй гэж бодож байгаа. Арсеналтай байгуулсан гэрээ маань хүчинтэй хэвээрээ байгаа. Бид бол Арсеналын тоглогч нар, хамтдаа ялахыг хүсч байна.
Явахаар байсан бол би аль эрт явчихаар л байсан. Гэхдээ бид энд яг л нэг гэр бүл шиг байдаг учраас ямар нэг юм хийх хэрэгтэй л дээ.
Баг маань тэр чигээрээ менежертээ зориулж ямар нэгэн юм хожихыг хүсч байна. Босс яг л аав шиг минь байдаг. Одоо 11 тоглолт үлдсэн байгаа тул бид хамаг чадлаа шавхаад аварга болохын төлөө зүтгэх хэрэгтэй.
Челсигээс 6 онооны зөрүүтэй байгаа нь үнэн гэхдээ бид хийж чадахгүй гэхийн бол хийж чадахгүй. Тэгэхээр чадна гээд л зүтгээд байх хэрэгтэй дээ.
Ер нь ганц Премьер лигт ч биш аваргуудын лигт манайхтай өрсөлдөж байгаа багууд хүчний тоглолт хийх гээд байдаг. Яагаад гэвэл бид илүү ур чадвар дээрээ түшиглэн хурдан тоглолт үзүүлдэг болохоор тэд биднийг биедээд эхэлдэг л дээ.
Биднийг өшиглөж байсан ч үл тоон өөрсдийн хийх ёстой зүйлээ л хийх хэрэгтэй гэж би боддог.
Бид хүлээцтэй, ухаалаг байж анхаарлаа төвлөрүүлсэн байхаас гадна эсрэг багт ч бас хэцүү байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон хүмүүс бидний наснаас болоод хангалттай хүчтэй биш гэж боддог. Гэсэн ч бид өөрсдийн арга барилаараа тоглосоор байх хэрэгтэй.
Ялахыг хэтэрхий их хүсч байгаагаасаа болоод бид заримдаа шал **н** амархан гоолууд алдчихдаг. Миний бодлоор бид нар өмнөхөөсөө арай илүү хүчтэй болсон мэт санагддаг.
Бас нэг сайн мэдээ нь гэвэл манай хагас жилийн санхүүгийн тайлан их сайхан үзүүлэлтүүдтэй гарчээ.
Яг манайх биш л дээ. Арсенал Холдинг гээд толгой компани.
• Группын хөлбөмбөг болон үл хөдлөх хөрөнгийн бизнесээс орсон татварын өмнөх орлого £35.2 сая (2008 - £24.5 сая).
• Хайбюри Скүэр орон сууцны хорооллын 261 сууцны борлуулалтаас £96.6 сая (2008 - £58.4 сая) орлого орсон нь тус төслийн банкны зээлийг төлөхөд зарцуулагдсан. Үл хөдлөх хөрөнгийн бизнесийн татварын өмнөх орлого £9.3 сая (2008 - £4.9 сая).
• Группын үндсэн бизнес болох хөлбөмбөгөөс орсон татварын өмнөх орлого £25.8 сая (2008 - £19.7 сая).
• Эмирэйтс цэнгэлдэхийг тохижуулах "Арсеналчлал" хэмээх хөрөнгө оруулалтын эхний үе шатууд хэрэгжиж дууссан.
• Үндсэн багийн тоглогч нартай гэрээгээ шинэчлэх, урт хугацааны гэрээ байгуулахад томоохон хэмжээний хөрөнгө оруулалт зарцуулсан.
• 2009 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар Группын нийт өр £203.6 сая болж буурсан (2009 оны 5 дугаар сарын 31 - £332.8 сая байсан).
• 11 дүгээр сарын 30-наас хойш манай үл хөдлөх хөрөнгийн салбарт зарим таатай дэвшилүүд гарч байгаа.
• Хайбюри Скүэр цогцолборын 655 орон сууцнаас 524 нь борлуулагдаж, нийтдээ 217 сая паундын орлого оруулаад байгаа.
• Уг төсөлд зориулж банкнаас авсан зээл 11 сарын 30-нд £35.7 сая байсан бол одоо £12.9 сая болж буурсан. (2009 оны 5 дугаар сарын 31– £123.6 сая).
• Күинсланд Рөүд төслийн газрын зарим хэсгийг борлуулснаар Группын үл хөдлөх хөрөнгийн салбар ямар нэгэн өр, өглөггүй болсон.
Муу мэдээ нь гэвэл яг Арсеналтай холбоотой биш. Портсмутын тухай юм. Тони Адамсыг тэнд байхад хардаг болчихсон юм.
Зөвхөн энэ улиралд л гэхэд дөрвөн эзний нүүр үзсэн энэ баг эцсийн эцэст сөхөрч унаж байх шиг байна. Гурав дахь эзэн Али Аль Фараж зээлээ төлж дийгээгүй улмаас авлагандаа Портсмутын хувьцааны 90 хувийг авсан Балрам Чанрайг пүрэв гариг хүртэл хөрөнгө оруулагч олохгүй бол хөндлөнгийн администратор оруулах тухай Английн татварын газраас шаардсан юм шиг байна. Угаасаа бүтэхгүй асуудал гэдгийг нь мэдэж байсан учраас Чанрай администратор оруулах хүсэлт тавьжээ.
Администратор оруулна гэж юу гэсэн үг вэ гэсэн чинь үндсэндээ гаднаас томилогдсон нэг нөхөр уг клубын санхүү, захиргааны эрх мэдлийг бүгдэнг нь гартаа авч үйл ажиллагаанд нь байгаа элдэв доголдол дутагдлуудыг устгах, нэг мөр болгох зэрэг ажлыг хийдэг байх нь ээ. (санхүүгийн мэргэжилтэй гарууд миний энэ тайлбарыг хараад инээд нь хүрч байх вий дээ) Үндсэндээ маш олон хүмүүс ажлаа алдаж, маш олон тоглогч нарыг цонхноос гадуур худалдаж, уг клубээс авлагатай хүмүүсийн зээлийн график болон төлөлтийн хэмжээ энэ тэр багасах зэрэг арга хэмжээ явагдах нь. Ингээд ингээд 60 сая паундын их өрийг барж чадах эсэх нь юу л бол. Нээрээ Хөлбөмбөгийн Холбооны дүрмээр бол администраторт орж байгаа доогуур лигийн клубээс 10 оноо, Премьер лигийн клубээс 9 оноо хасдаг юм байна лээ. Ингэхээр Портсут ямар ч байсан доошоо унах нь маш тодорхой болж байгаа юм байна. Харин тэндээ тогтох нь уу эсвэл Лийдс Юнайтед, Лутон Таун шиг тэр чигтээ доошлоод байх нь уу. Тоглогч нарын цалин гэж аймаар дарамт байна шүү дээ. Тоглолттой үед ч яахав орлого ороод байж болох байх. Зун мун бол дан хасахтай манаргана шүү дээ.
Арай хэтэрхий ихийг оруулчихжээ.
Хүмүүс яахав тэгэсгээд гүрийгээд уншицгаана биз.