by xb » Wed Feb 24, 2010 2:26 pm
Интэр - Челси
Аваргуудын лигийн 16 багийн хамгийн шилдэг дуель гэвэл энэ тоглолтыг нэрлэх болов уу. Бас маш их онцлогтой.
Челсигийн бүх цаг үеийн шилдэг биш юм гэхэд сүүлийн хагас 100 жилийн шилдэг дасгалжуулагч Моу хуучин багийнхаа эсрэг. Одоо цагийн цэнхэр фэнүүд ганц түүний ачаар л энэ багийг дэмждэг болсон нь маш олон, монголын цэнхэрүүд ч тэр. Тиймд тэрээр Лондонгийн багийн фэнүүдийн хувьд яалт ч үгүй онцгой хүн.
Ийм ч болохоор тэд хуучин дасгалжуулагчдаа дэмжиж, сайныг хүсдэг, үүнийхээ хэрээр ч Интэрт сайн ханддаг гэж болно. Мэдээж бүгд биш. Моуг дэмжиж, өмөөрөхдөө хүртэл хамгийн түрүүнд нь энэ 2 багийнхан л байх болов уу.
Нөгөө дасгалжуулагч Карлетто Миланы алтан хуудсуудын нэг хэсгийг бичилцсэн хүн. Тэднийг Интэрийн мөнхийн өрсөлдөгч гэдгийг хэлэх нь илүүц биз. Хэдий Интэриста байсан ч гэсэн тэрээр Миланы дасгалжуулагч, одоо манайхтай тоглох гэж буй багийн дасгалжуулагч. АЛ-н 2 түрүү авсан цөөн дасгалжуулагчдын нэг. Өнгөрсөн улиралд Тэд Миланы 2 багийг захирч ривалууд болоод авсан. Энийгээ ч одоо ч үргэлжлүүлж байна. Уг хүмүүсийн багууд лигийнхээ тэргүүлэгчид.
Африкийн шилдэг хөлбөмбөгчний шагналын төлөө өрсөлдөж буй 3 тоглогчид энэ 2 багт байна. Дрогба, Эссэйн, Этү нар. Эдний ялах магадлалтай нь Этү, Дрогба нар болов уу. Тэд дэлхийн шилдэг довтлогчдын төлөөлөл. 2 хар довтлогчид хэдэн жил Челси, Барса багуудын өмнөөс ширүүн өрсөлдөж байсан бол энэ удаа дахин тулж байна.
АЛ бол энэ 2 багийн хамгийн чухал зорилго. Үүний л мөрөөдөл болсон болохоор урьд нь уг цомыг авч байсан дээрх багууд дээрх дасгалжуулагчид одоо ажиллаж байна. Миний бодлоор хоёулаа л уг тэмцээнд од муутай. Интэр сүүлийн жилүүдэд хэсгээсээ шалгараад тааруу тоглож байгаа бол цэнхэрүүд аз гийсэн бол уг цомыг хэд авахаар л байсан гэж боддог.
Тоглолтын онцлог гэвэл ийм л байна. Одоо 2 багийн тухайд авч үзье.
Англичууд: Меацца стадионд зочлох болохоор ерөнхийдөө хамгааалалтандаа анхаарах болов уу. Тэгсэн хэд хэдэн хамгаалагчид нь бэртэлтэй байна. Энэ л Карлеттогийн толгойны өвчин болову уу.
Сүүлийн тоглолтуудыг харахад хожигдож хожоод байна. Хар алт Эссэйн нь бас л асуудал. Ямартаа ч Италиас оноотой ирсэн гэсэн зорилготой.
Нераззурри: Гэртээ хийх тоглолтонд заавал хожих хэрэгтэй. Тэгэхгүй бол хариу тоглолтуудад тааруу тоглоод хасагдаад байгаа. Хожих л хэрэгтэй тоглолт. Бэртэл гэмтэй ноцтой биш ч бас л хоосонгүй. Марко, Сантон, Киву нар тоглохгүй. Весли байгаа болохоор нутагтаа хожигдохгүй л болов уу. Зочин багийн тоглогчдыг сайн мэддэг дасгалжуулагчдаа тэд маш их найдаж байгаа. Гайхалтай үдэш болно гэж дэлхийн Интэристи нар найдаж байна.
Ямартаа ч хэдэн сар хүлээсэн тоглолт маань болоход ойртлоо. Өнгөрсөн жил Энкунагийн 2 баг таарч зовоосон бол энэ жил Аматоригийн багууд. Ямар азаар надад 2 дэмждэг баг байдаггүй юм. Энкүнагийн хэлж байснаар магадгүй ирэх жил Сититэй таарах ч юм билүү. Гэсэн ч би соло Интэр.
2 баг бие биетэйгээ таарсандаа хоёулаа азгүй гэж болно. Гэлээ гээд энэ тэмцээн зорилго болсон багууд эцсээ хүртэл үзнэ. Эхний тоглолт маань удахгүй болно, нүдээ цавчилгүй үзэхээр сайхан тоглолт болох байхаа.