За ингээд хайртай багийнхаа шинэ улирлын топикийг нээе...
Клубын түүх:
Үүсэл
Испанийн лигийн төдийгүй дэлхийн шилдэг клубуудын нэг Валенсиа 1919 оны 3-р сарын 18-нд буюу манайхаар цэргийн баярын өдөр үүсгэн байгуулагджээ... Хэсэг нөхөд Торино-ийн баранд анхлан клуб байгуулах яриа өрнүүлсэн хотын захиргаанд хандаснаар клуб албан ёсоор нээгдэж анхны ерөнхийлөгчөөр Октайвио Аугусто Милего өрсөлдөгч Мединаг ялан сонгогдов... Медина, Милего нар анхлын Барселоны гудамжинд жижиг өрөөнд анхны оффис байрлаж байсан байна...
Milego
5-р сарын 19нд анхны тоглолтоо Кастеллоны гимназийн багтай хийж 1-0 ээр хожигдож байжээ... Сонирхолтой нь тэр үед хөлбөмбөг арай өөр байсан бөгөөд одоогийн сонгодог гэдэг тактикуудаас эрс өөр тактикаарх тоглодог байсан байна... 1-2-3-5 гэсэн тактикаар тоглодог байжээ хөлбөмбөг хөгжинөө гэж хэхэхэ... 5 довтлогч тоглодог байжээ...
Marco, Amador, Peris, Julio Gascó, Fernando Marzal, Pepe Llobet, Antonio Ferré, Fernandez, Umbert, Martinez Ibarra, Aliaga and Gomez Juaneda нар анхны тоглолтонд оролцсон гарааны бүрэлдэхүүн юм....
Хөгжлийн үе
1923 оны улирлаас эхлэн манайхан өөрсдийн одоогийн цэнгэлдэх хүрээлэн болох Местеллаг байгуулан тэндээ тоглож эхэллээ... 5-р сарын 23 нд Местелла дахь анхны тоглолтоо Левантегийн эсрэг хийн 1-0 ээр хожижээ...
Местелла
Тэр жилд Валенсиагийн түүхэн дэх анхны гадаад дасгалжуулагч болох Чехийн иргэн Фивбер дасгалжуулагчийн ажилд томилогдон ажиллаж байлаа... Фивберийн онцгой гавьяа нь шинэ залуу тоглогчидод итгэл хүлээлгэн залуусыг дэмжих бодлого баримталж байсан нь байлаа...
Энэ цэг үес эхлэн Валенсиа ла лигийн шилдэг клубуудын нэг болох замналаа эхэллээ...
1928 онд Луйс Коллина Валенсиагийн техникийн албанд ирсэнээр Валенсиа болон Коллинагийн хамтийн 28 жилийн эхийг тавьсан юм... Түүний ажилж байсан жилүүд нь Валенсиагийн анхны оргил амжилтын жилүүд байсан юм... тэрээр шинэ залуу тоглогчидийг таньж нээх болон шинээр багт тоглогч элсүүлэх тал дээр гайхалтай ур чадвартай нэгэн байсан юм... Мөн түүний эхлүүлсэн хамгийн том ажил бол Валенсиагийн сургуулийг нээсэн явдал юм... Ингэснээр Клубын залгамж халааг бэлдэх тал дээр томоохон дэвшил гарсан юм...
Энэ үед испанийн лиг дээд ба доод лиг гэсэн 2 шатлалд шилжсэн бөгөөд Athletic Bilbao, Real Madrid, Barcelona, Real Sociedad, Real Unión de Irún and Arenas Getxo нар дээд лигт тоглох болсон юм... Валенсиа энэ үед дээд лигт тоглох эрх авч чадаагүй байсан ч дараагийн улиралд доод лигд амжилттай тоголсоноор 1930-1931 оны улиралд дээд лигт тоглож эхэлсэн юм...
Ийнхүү 1930 аад онтой золгосон бөгөөд энэ нь нийт Испаничуудын хувьд иргэний дайны хүнд бэрх он жилүүд байсан юм... Иргэний дайны хөлд Валенсиа ч өртсөн бөгөөд Местелла стадион нэлээдгүй цохилтыг амссан юм... Үүнээс үүдэн 1938 онд засвар болон өргөтгөлийн ажлыг эхлүүлэн 22000 хүний суудлаар Местеллаг өргөтгөсөн юм...
1-р Алтан үе
Иргэний дайны дараа Луйс Казанова Валенсиагийн шинэ ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласнаар энэ багийн нэгэн оргил үе эхэлсэн юм... Түүнийг клуб удирдаж байсан 20 жилийн хугацаанд 3 удаа лигийн тэмцээнд 2 удаа түрүүлсэн юм...
Дайны дараа багийн хуучин тоглогчид багтаа эргэн ирсэн бөгөөд тухайн үеийн Валенсиагийн бүрэлдэхүүн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн шилдэг бүрэлдэхүүн байсан юм гайхалтай довтлогчид болох Epi, Amadeo, Mundo, Asensi төгч хамгаалагчид болох Álvaro, Juan Ramón шилдэг хаалгач Ignacio Eizaguirre нар энэ үед тоглож байсан юм... Үүн дээр нэмэгдээд ухаалаг ехрөнхийлөгч энэ бүх иж бүрдэл ч үр дүнгээ өгөн 1941-1942 оны улиралд тэд анхныхаа лигийн аваргын цомыг хүртсэн юм... Ингэснээр ла лигийн нэгэн шилдэг баг төрөн гарч буйгаа зарласан юм...
Анхны лигийн цом...
Энэ улиралд Валенсиагийн довтолгооныг зогсооно гэдэг бусад багийн хувьд бүтэшгүй зүйл байсан бөгөөд тэд 26 тоглолтонд 85 гоол хийж лигийн рекордыг тогтоож байсан байна... багийн шилдэг довтлогч лидер Мундо 27 гоол оруулж багийнхаа ялалтанд үнэтэй хувь нэмэр оруулсан юм... улирлын туршид Местеллад ялалт авсан цорын ганц баг нь Атлетико байлаа...
1943-1944 оны улиралд тэд дахин аварга боллоо... Энэ жил Валенсиагийн хамгийн шилдэг улирлуудын нэг байсан бөгөөд бүх тоглолтондоо ганцхан Барсад л 4-3 аар хожигдож ганц хожигдолтойгоор лигийг дуусгаж байсан байна... Мундо дахин 27 гоолтойгоор пичичи хүртсэн байна...
Валенсиагийн бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэг Мундо
1940 өөд он бол ла лигийн хувь Валенсиагийн эрин гэж хэлж болохоор байлаа... Тэд 1941-1942, 1943-1944, 1946-1947 оны улирлуудад лигийн тэмцээнд түрүүлж 1941, 1949 онуудад цомын тэмцээнд ялалт байгуулсанаас гадна цомын тэмцээнд 3н удаа буюу 1944,1945,1946 онуудад аман хүзүүдэж байлаа...
Уналтын он жилүүд ба Пучаде
Дараагийн 10 жил эхэлхэд Валенсиад шинэчлэлт эхэллээ аварга багийн тоглогчид ч зодог тайлж шинэ цус сэлбэх хэрэг гарлаа... 1950 иад он нь дэлхийн дайны дараа испанийн хөлбөмбөгийн хөгжилийн хамгийн хүчтэй жилүүдийн нэг байлаа... олон олон гадаадын тоглогч нар Испанийн лигт хүч үзэх болсон юм... Алфредо Де Стафиона Реалд, Кубала барсад өөрийн өөрийн түүхийг бичиж байх үед Суэцэд төрсөн Антонио Пучаде Местеллад өөрийн түүхийг бичиж байсан юм... 1950 иад оны Валенсиаг Пучадийн Валенсиа ч хэмээн нэрлэдэг... Антонио Пучаде нь валенсиагийн хамгийн анхны алдарт хүрсэн гадаад тоглогч байсан юм... Суэцэд төрсөн тэрээр хагас хамгаалалтын шугаманд гайхалтай тоглолт үзүүлдэг байсан бөгөөд түүний тоглолтууд одоог хүртэл Местеллагийн фэнүүдийн сэтгэлд үлдсэн гэж яридаг... пучаде хэдийгээр гайхалтай тоглогч байсан ч түүнийг байх үед Валенсиа том амжилтанд хүрсэнгүй 1954 онд Барсаг хожин эзэн хааны цом буюу тухайн үеийн генералын цомыг хүртсэн нь Пучадегийн валенсиатай хамт авсан цорын ганц цом юм...
Үүний дараа олон жил Клубтэй хувь заяагаа холбосон Коллина Казанова нар амжилт бүтээлээр дүүрэн карераа дуусгаж Валенсиаг орхисноор Валенсиагийн хувьд хүнд хэцүү он жилүүд эхэлж ла лигийн дундаж багуудын нэг болж хувирсан юм...
Сэргэн мандлын он жилүүд буюу Европын дэвжээнд
1960-иад он эргэн сэргэн мандлын жилүүд байсан юм... Энэ жилүүдэд хэдийгээр дотоодын тэмцээнүүдэд Валенсиа тийм ч амжилттай тоглоогүй ч Европийн тавцанд анхны амжилтуудаа гаргасан юм... 1961 оны тухайн үеийн Фэйрс Кап буюу одоогийн УЕФА-ийн цомын тэмцээнд Ноттингем Форрест, Барса зэрэг хүчирхэг клубуудыг өвдөг сөхрүүлэн европийн цомыг гардан авсан юм... Местеллад болсон тоглолтонд Валенсиөчууд гайхамшигийг бүтээн нутаг нэгт Барсаг 6-2 оор ялж чадсан нь европийн анхны цомоо гардан авах боломжийг олголоо... Ноу Камп-д болсон хариу тоглолтонд 1-1 ээр тэнцэснээр 10-аад жил цомоор цангасан Валенсиачуудын мөрөөдөл биелсэн юм...
Аваргууд
Дараа жил мөн л амжилтаа давтан Динамо Загребийг ялж уг цомыг ахин хүртсэн юм...
1967 онд Испанийн цомыг 3 дахь удаагаа хүртлээ... сүүлийн 13 жилийн турш дотоодын тэмцээнд цомгүй байсан Валенсиагийн хувьд энэ нь маш чухал ялалт байсан юм... ФИналын тоглолтонд Баскийн баг болох Бильбаотой тоглон 2-0 ээр хожижээ...
Де Стафианогийн үе
1970 оны 4-н сард Испани, Аргентинийн шилдэг тоглогч Реалын домог Алфредо Де Стефанио Валенсиад дасгалжуулагчийн хувиар ирлээ... Де Стефанио хүндхэн байдалд орсон Валенсиаг хүлээн авсан юм... Де Стефиано багийн тоглолтын арга барилд томоохон өөрчлөлт хийн хүчирхэг хамгаалалтын системийг зохион байгуулж чадсан юм... Үүний ч хүчээр ирсэн жилдээ л 23 жил завсарлаад байсан лигийн аваргыг титмийг эргүүлэн Местеллад авчирч чадсан юм...
Аваргын цомыг авчирсан гол нууц нь хүчирхэг хамгаалалтын систем байсан бөгөөд Сол, Анибал, Мартинеү, Антон нарын хамгаалалтын баг улирлын туршид ердөө 19 гоол л хаалгандаа алдсан юм...
Dont say Kempes say a goal...
Аваргын цом хүртсэн Валенсиачууд багаа илүү хүчирхэг болгох тал дээр анхааран олон шилдэг тоглогчдыг Местеллад тоглуулах болсон юм... Эдний дундаас яах аргагүй онцгойрон цойлсон хүн нь Марио Кемпес байсан юм...
Кемпес 1977 онд Местеллад ирсэн бөгөөд ирсэн дариудаа л 76-77, 77-78 оны улиралд 28, 24 гоолтойгоор пичичи хүртэж 1980 онд аваргуудын цомд Валенсиаг түрүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн юм... Финалын тоглолтонд Арсеналыг пенальтигаар хожиж энэхүү цомыг хүртсэн юм...
Кемпесийн хүчирхэг тоглолтыг харсан испанийн хэвлэлүүд түүнийг Матадор хэмээн нэрлэж Кемпес гэж битгий хэл Гоол гэж хэл хэмээн бичичгээдэг байсан гэдэг...
Дахиад уналт
Кемпес 1981 онд явсанаар Клубын амжилт эрс буурлаа... Дараагийн улиралд Кемпесийг эргүүлэн Местеллад татсан ч нэмэр олсонгүй ингэсээр 1984 онд Кемпем Местеллагаас үүрд явсан бөгөөд дараа жил нь дээд лигийн 18 багаас 16-д бичигдэн доод лигт унасан юм... Гэвч тэнд удах ёсгүй байж дараагийн улирал гэхэд л тэд дээд лигт тоглох эрхээ олж авсан юм... 1988-1989 оны улиралд сүүлийн жилүүдийн амжилтгүй байдалд залхсан клубын удирдлага дасгалжуулагчийг солих шийдвэр гарган Виктор Эсперрагог багийн ерөнхий дасгалжуулагчаар томилсон нь нүдээ олсон шийдвэр болж шууд л лигийн жагсаалтийн 3-р байранд оруулсан юм... Дараа жилдээ лигийн тэмцээнд 2-р байранд орж амжилтаа ахиуллаа... гэсэн хэдий ч клубын удирдлагуудад илүү их амжилт цом хэрэгтэй байлаа... Тиймдээ ч Гүүс Хиддинкийг дуудлаа... Хиддинкийн үед Валенсиа байнга лигийн эхний байруудад бичигдэж байсан ч бас л цом авч чадахгүй байсаар байлаа... 1992-1993 оны улиралд ерөнхийлөгч Туриз багтаа маш том өөрчлөлт хийн 12 шинэ тоглогчийг элсүүлсэн юм... Үүний дунд 90-ээд оны Валенсиагийн нүүр царай Гайзка Мендиета байлаа...
Мендиетта Кастеллон багаас ирсэн бөгөөд ирсэн дариудаа л гарааны бүрэлдэхүүнд багтан тоглож шилодэг тоглолт үзүүлсэнээр Валенсиа хотынхны хайр хүндлэлийг хүлээсэн тоглогч болсон юм... Гэвч дараа жилээс нь дасгалжуулагчийн асуудлаас болон Валенсиа дахиад л хүнд байдалд Орлоо... энэ улиралд багийн ерөнхийлөгчөө 3 н удаа ерөнхий дасгалжуулагчаа 4-н ч удаа солилоо үүнийхээ ч горыг амсч Хиддинкийн үед олсон байсан амжилтаа алдан лигийн хүснэгтийн голд бичигдсэн юм... Дараа жил нь ч ялгаагүй тогтвортой багийг амжилтанд хүртэл дасгалжуулах дасгалжуулагч олж чадахгүй байсаар л байлаа...
1995 онд Луйс Арагонесийг урьсан нь ихээхэн зөв шийдвэр болж лигт аман хүзүүдлээ... Гэвч дараа жил нь ахиад л дасгалжуулагчийн бэрхшээл тохиолдож Луйс Арагогес явж оронд нь Аргентинийн шилдэг тоглогч асан Вальданог урилаа... буцаад л дундаж амжилт...
2-р алтан үе
Дараа жил нь ахиад л Вальданогоо Ранеригээр солилоо... Энэ үед хэдийгээр Мендиетта, Лопез, Ортега, Зубизаретта гэсэн домог болсон тоглогчид нэг баг болон тоглож байсан ч өнөөх л дасгалжуулагчийн асуудлаас болон санасан хэмжээний амжилтанд хүрч чадахгүй байсан юм...
1998-1999 оны улирал эхэлхэд домогт хаалгач Зубизаретта болон шилдэг хагас хамгаалагч Ортега нараа үдсэн ч сүүлийн олон жилийн турш Валенсиагийн төлөө амжилттай хүчин зүтгэж буй Канизарес, Ангуло нарыг багтаа авч чадсан юм... Ранери ч олон жилийн турш хүлээсэн цомыг авчирч чадсан юм... Бүхэл бүтэн 20 жилийн дараа Валенсиа эзэн хааны цомыг гартаа өргөх боломж гарсан юм....
лигтээ ч муугуй амжилт үзүүлэн 4-р байранд орж сүүлийн хэдэн жил гаргаагүй амжилтаа гаргасан сайхан улирал болж өнгөрсөн бөгөөд Валенсиагийн нэгэн сэргэн мандалтын үеийн эхийг тавьсан гэж хэлж болно... дараа жил нь мөн л Ранери явж Купер ирсэн юм... Аз болоход энэ удаад дасгалжуулагч солисноос болж багийн амжилт унасангүй харин ч түүхэндээ анх удаа аваргуудын лигийн финалд тоглох эрх авлаа... Куперээр удирдуулж Клаудио Лопез, Ангула нарын буучидтай Валенсиа испанийн лиг төдийг дэлхийн төвшинд топ тоглолтыг үзүүлж эхэлсэн юм... Купер ирсэн дариудаа өөрийн нутаг нэгт Кили Гоназалез, Пеллигрино нарыг авчирсан бол дараа жил нь өнөөгийн Валенсиагийн өнгө төрх Аяала, Аймар нарыг өөрийн болгож дөнгөв... Энэ нь ч үр дүнгээ өгч 2000, 2001 онуудад дараалан аваргуудын лигийн финалд багаа хүргэсэн ч Реал, Бавари нарыг барсангүй...
2001 оны өвөл Риверээс 24 саяр ирсэн П. Аймар Валенсиагийн нэгэн шинэ нүүр царай боллоо... Түүний гайхалтай мэдрэжмтэй дамжуулалтууд, ухаалаг тоглолт, уран гоёо гоолууд нь Валенсиагийн фэнүүдийг хар тамхи мэт татаж байлаа...
Куперийн халааг авсан Рафаель Бенитез яах аргагүй Валенсиагийн бүх үеийн түүхэн дэх шилдэг дасгалжуулагч нарын нэг юм... Тэрээр 30 жилийн дараа испанийн лигийн аварга гэсэн эрхэм хүндтэй цолыг авчирсан бөгөөд дасгалжуулагч хийсэн 4 улиралдаа 2 удаа лигийн цомыг Валенсиад авчирсан гайхалтай дасгалжуулагч юм...
Энэхүү цомуудад Рафаель Бентизээс гадна багийн плэймэкер П. Аймар, шилдэг хаалгач Канизарес, төгс хагас хамгаалагч Рубен Бараха, гоолын мэдрэмжтэй Миста нарын оруулсан хувь нэмэр их байлаа... Рубен Бараха болон Пабло аймар нарын хослолыг ла лигийн шилдэг дунд шугамын хослолууд хэмээн нэрлэж байсан юм... Валенсиа 2001-2002, 2003-2004 оны улирлуудад 2 дараалан лигийн аварга болоод зогсохгүй 2003-2004 оны улиралд Европийн цомд түрүүлж дабль хийсэн юм...
Исданийн лигийн аварга :
1941-42, 1943-44, 1946-47, 1970-71, 2001-02, 2003-04
Испанийн цом :
1941, 1949, 1954, 1967, 1979, 1999
Испанийн супер цом :
1999
УЕФА-ийн цом:
1961-62, 1962-63, 2003-04
Аваргуудын цом:
1979-80
UEFA Intertoto Cup
1998
Европийн супер цом:
1980, 2004