by Хашка » Tue Feb 23, 2010 12:42 pm
Асуултад Челси Интер гэсэн маргаан болоод. Ганц нэг юм ctrl c, ctrl v хийчихлээ. Багахан хэсэг нь өөрийн юм байгаа.
Хулио Сезар сүүлийн үед аймар байгаа. Чех бол дөнгөж Челсид ирж байхдаа бол одоогийн Хулио Сезараас илүү байсан байж болох юм. Яг одоо бол Хулио Сезарын хаана ч хүрэхгүй гээд хэлчихэд буруудахгүй. Ер нь дэлхийд яг одоо Хулио Сезараас илүү хаалгач гэвэл Касиллас, Буффон, Гивен гурав л байгаа.
Дрогба энэ улиралд л Это'огоос илүү байгаа болохоос ер нь бол Это'огийн хэмжээний "гоолын" довтлогч биш; удирдах тал дээр, тоглолтыг эргүүлэх тал дээр бол илүү, бас жүжиглэж баашлах тал дээр хамаагүй илүү. Это'о бол poacher гэдэг ангиллын довтлогч, Дрогба болохоор target man. Тэхээр угаасаа энэ хоёрыг харьцуулах нь утгагүй, шал өөр үүрэг рольтой хоёр тоглогч юм чинь. Тэхдээ ерөнхий үүргээ хэн сайн биелүүлдэг вэ гэвэл мэдээж Дрогба.
Милито бол Дрогбагаас хамаагүй илүү довтлогч. Бараг гоол ордоггүй, ганцхан плеймэйкертэй багт одоогийн хэмжээний гоол хийж байна гэдэг бол Дрогба л лав чадахгүй.
Лампард Снейдер хоёрын бол хэн нь багийг ганцаараа хөдөлгөж байна вэ гэдгээр нь л харж болно. Челси гэнгүүт Лампард гэж орж ирдэг үү. Миний л хувьд Челси гэхэд Дрогба, Эссьен хоёр л шууд толгойд орж ирдэг. Снейдер бол багийхаа де факто лидер болчихсон, одоо Реал Мадридыг амаа барихад хүргээд л байж байгаа. Дараа жил яахыг нь мэдэхгүй ч, өнгөрсөн жилийг эс тооцвол Снейдер all around ability-аараа Лампардаас илүү.
Терри бол хүчний тоглолт их хийдэг, бөмбөг салгахдаа буллдозер шиг дайрах нь их. Лусиу бол тэгдэггүй, ер нь таклийг Лусиу шиг эвтэйхэн хийдэг хүн Рикардо Карвальо, Мертесакер л гэж хэлнэ, өөр байхгүй. Тэгээд Лусиу карьерт хар толбо үлдээхээр алдаа хэдийг хийсэн бэ, миний л санаанд 2002 онд Оуэнд бөмбөг бэлэглэж байсныг эс тооцвол ерөөсөө гарч ирэхгүй байна. Би тэгэхэд Бундеслиг үздэг, Лисиугийн 7 жил тоглосон Баварийг насаараа үзэж байгаа хүн. Терри тэгэхэд тиймэрхүү агуу том алдаанууд хэдийг гаргав, тоолоод яахав дээ...
Шигшээгийн хувьд бол Италийг Англитай харьцуулах нь үнэндээ **н** хэрэг. Англи Италийн хаана ч хүрэхгүй, хоншоор, аз, бохир тоглолт гээд хожих, түрүүлэхэд юу хэрэгтэй байдаг юм, бүх ангилалд Англи Италиас дутуу. Харин Премьер Лиг Сери А-гаас илүү юу гэвэл тийм. Сери А аль хэзээнээс л зогсонги байдалд орчихсон, яг өнөөдөр бол Европын хамгийн том лигүүд дунд бараг Бундеслигийн ард орохоор болчихсон байгаа. Тэгэхэд Премьер Лиг бол одоогийн санхүүгийн хямралыг яах ч үгүй давж байгаа дэлхий дээрх цөөхөн байгууллагын нэг, арга ч үгүй юм, хөрөнгө оруулагч гээд хэчнээн олон тэрбумтан, триллионерүүд байна вэ.
Моуриньог бол би Челси, Интер хоёрыг авч явж байгаагаар нь нээх их үнэлэхгүй. Харин Португ Аваргуудын Лигийн аварга болгочихсон гэхээр л цаанаа нэг мундаг санагдаад байдаг юм. Тэр жил чинь Ман Ю, Лион, Миланыг хожсон Депортиво гээд л бүх шилдэгүүдийг хусаад л аварга болчихсон. Тэрнийг нь бодвол Моуриньо үнэхээр сайн, тэрнээс хойш ч гэсэн Премьер Лигийн хамгийн сайн баг, Сери А-гийн хамгийн сайн багийг үүсгэхэд бас тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулсан. Анчелотти бол миний харахад бэлэн юман дээр л яваад байдаг хүн шиг харагддаг. Миланд байхдаа хэдэн хөгшин тултал нь тоглуулаад болгоод л байдаг байсан, сүүлдээ л нөгөөдүүл нь аргагүй чадахаа байгаад тэгээд хусагдсан, одоо ч гэсэн аль Моуриньогийн үеэс л байгаа багийг авч яваад байгаа. Энэ баг нь хөгшрөөд ирэхээр яах юм байгаа юм мэдэхгүй юм. Милан одоо ингэж хямарч байгаа нь Анчелотти залуу үеэ бэлдэхэд хэтэрхий хойрго хандсанаас болсон гэж бодоод байгаа. Челсид яах юм байгаа юм мэдэxгүй юм.
Тэхдээ энэ хоёр ямар ч байсан гар доорхи материалаар юм хийчдэг овоо л хоёр гар, тактикийн хувьд тэр нь илүү гэж хэлэхэд их хэцүү юм. Тэхдээ яг менежерийн хувьд бол Моуриньо, дасгалжуулагчийн хувьд Анчелотти нь илүү байх л гэж боджийн доо
Хэрвээ гаргасан амжилт гэвэл Лусиу Терригээс илүү шдээ, дэлхийн аварга болцон, Бундеслигийн 3 удаагийн аварга гээд л... Тэр уефа.ком-ын шилдэг тоглогчийн хувьд бол ихэвчлэн Европчууд тэр дундаа англичууд саналаа өгчихөөр Терри дээшээ гараад ирэлгүй яахав.
Дрогба Это'о хоёр угаасаа шал хоёр өөр ангиллын тоглогчоо л гэсэн. Угаасаа дэлхийд Дрогба шиг target man байхгүй. Тэхдээ гоолыг бол Это'о илүү оруулах мэдрэмжтэй, угаасаа гоолын довтлогч юм чинь. Милитогийн тоглолтыг харин ёстой үзээгүй хүний үг явж байна. Милито шиг Европын шилдэг лиг бүрт жил бүр 20-оос дээш гоол хийдэг довтлогч ховор. Миний мэдэхийн агуу Роналдо л байгаа байх. Ибрагимович хүртэл Сери А-д ирсэн улиралдаа дөнгөж 16,7 гоол хийж байсан юм.
Чех гэмтэхээсээ өмнө бол дэлхийд нэг номер болохоор байсан, одоо бол өнгөрсөн. Тэгэхэд Хулио Круз үнэхээр агуу агуу хаалтууд хийж байгаа. Бразилын шигшээ л гэхэд хамгаалагчгүй шахуу байж л дэлхийн аваргын сонгонг тэрний ачаар л цөөхөн гоол алдаж дуусгалаа шдээ.
Лампард бол нэрээрээ Снейдерээс хавь илүү нь бол ойлгомжтой. Тэхдээ найруулах, тоглолтыг унших тал дээр Снейдерээс бол муу. Зүгээр нэг юм бодоход Лампард шигшээдээ яаж орж ирсэн, Снейдер яаж орж ирсэн, бодоод үзээрэй.
Д.Милито бол бомбардир гэдгийг утгаар нь харуулдаг довтлогч. Түүнийг мэдэхгүй бол өөрийгөө болоогүй байна л гэж бодох хэрэгтэй. Ла Лигад, Сери А-д ямар багт ямар гоолуудыг хийдгийг нь мэддэг хүмүүс Д.Милитог хэзээ ч дутуу үнэлэхгүй л байх. Это бол ЧЛ-ийн цомтой, довтолгооны философитой хөлбөмбөг ЛаЛигагийн мэргэн бууч хүн. Ямар ч үед тоглолтыг эргүүлэх чадвартай, хэзээ ч унтардаггүй дайчин тоглолттой. Энэ улирал 10 гоолтой байгаа ч гараанд гарч тоглосон тоглолт Дрогбагаас бага. Дээрээс нь сая ирсэн Пандевийг дутуу үнэлэж болохгүй. 9 хүнтэй баг АС-г хожиж, Сампдориятай тэнцсэн нь түүний гавъяа. 19-тэй Супер Мариог ч мартаж болохгүй.
Лэмпс бол сүүлийн 5-н жилд довтолгооны хагасын байрлал дээр байсан шилдэгүүдийн нэг. Снайдер бол харин ухаалаг тоглолт, мэдрэмж, маестрогийн нөлөөгөөрөө яг одоо Интерт гайхалтай байгаа. Түүнийг тоглож байхад Интер нэг ч хожигдоогүй. Бас СериА-д сүүлийн 3 улирал нэг тоглолтонд чөлөөт цохилтоос хоёр гоол хийсэн нэг ч тоглогч байхгүй.
Хаалгачын хувьд Чех илүү. Сезарь шигшээдээ болон Интерт сайн бүрэлдэхүүний ард байдаг. Яахав position, handle нь Чехээс арай илүү. Нөхдүүд гэхдээ зовох хэрэггүй. Сезарь ламборжинитэйгээ осолд ороод бага зэргийн хөхрөлт шалбаралт байгаа учраас маргаашийн тоглолтонд оролцохгүй.
Хамгаалалтын хувьд одоогийн байдлаар Интер илүү. Майконыг лав Босиньва, Иван 2 яаж ч бодоод гүйцэхгүй. Челси манайхтай зүүн жигүүртэй гаргах хамгаалагчгүй байгаа. Жирков, А.Коул 2-уулаа бэртэлтэй. Алекс, садар Терри, Карвалью байлаа гээд Милито, Это, Пандев, Снайдерийг хэр тогтоох юм бол доо. Ядаж хамгаалах чиглэлийн хагас дээр Микелээс өөр хүнгүй байгаа. Тэр нь ч орон гаран тоглолттой.
Javier Zanetti VS Chuck Norris