За манай хувцас солих өрөөнд цуврал нэг ийм интро зурагтай боллоо... хэхэ
энэ удаад:
Бөрнлитэй тоглох тоглолтын өмнө:
*Виллагийн залуус Вилла парктаа Бөрнлигийн эсрэг тоглолтонд бэлдэн хувцас солих өрөөндөө шуугилдана*
MOН: ОК залуусаа, бид ийм тоглолтонд мөн ч их орсон доо... Бөрнли бол...
*Хувцас солих өрөөний гадна чанга архирах дуу сонсогдов*
MOН: Энэ чинь одоо ямар чөтгөр нь вэ?
*Хаалга саван нээгдэж, Брайн Енсэн (Бөрнлигийн хаалгач, the beast буюу мангас хочтой) архиран орж ирээд аахилж уухилан хэсэг зогсосноо, тааралдсан сандалнуудыг өшигчиж, ханын самбаруудыг савчуулаад өрөөний үүдэнд нааш цааш холхиж эхлэв*
Сидвелл: Энэ ямар гээч амьтан бэ!?
Дельф: Мээдэхгүй, гэхдээ би л лав энэ мууг өшиглөвөл алж орхих л юм байна... (Дельф ойрын үед таклын эрчимжүүлсэн хичээл хийж байгаа)
*Дельф хийрхэн түүнийг өшиглөхөөр Брайн руу ухасхийв*
MOН: Үгүй ээ, Фабиан зогс, буцаад!!!
*Дельф зогтусан зогсоход, Брайн Ловс хаалган дээр зогсож байв*
Ловс: Брайн! Брайн!
*Ловс гартаа том гинж барин зогсох бөгөөд Енсэнийг хүзүүгээр нь болгоомжтой гинжлээд хаалга руу зүглэв*
Ловс: Уучлаарай залуусаа, манай Енсэн гэрээсээ өөр газар очихоор ингээд сандраад байдгиймаа (Бөрнли энэ улиралд айлын талбайд нэг ч хожил авч чадаагүй бөгөөд нийт 13 тоглолтонд 38 гоол алдаад байгаа)
MOН: Наад муухай юмаа манай өрөөнөөс гарга!
*Ловс Енсэн 2 өрөөг орхив*
MOН: Ойрын үед биднийг чухал тоглолтууд хүлээж байгаа болхоор би энэ удаагийн форматанд болон гараанд нилээд өөрчлөлт оруулахаар шийдээд байна...
*MOН самбар дээрх тоглогчдын жагсаалт, формат руугаа заан эргэтэл Ашли Яанг гараа өргөв*
MOН: Aшли?
A.Яанг: Босс, тэхдээ энэ чинь бидний дандаа л тоглодог формат, дандаа л тоглодог гарааны хэд маань л байна шдээ...
MOН: Өө тийм байна уу? Ашли? Хэрвээ чи анхааралтай харвал төвийн хагас дээр би Милнр, Петров 2 ын байрыг сольцон байгаа биз дээ. Энэ удаад төвийн хагаст Милнер зүүнд, Петров баруунд тоглоно.
Mилнер: Тэхдээ бид ингэж л дандаа тоглодог шд...
MOН: Өө тийм билүү?
*MOН самбар луу эргээд Милнер, Петров 2 ын нэрийг буцааж солиод...*
MOН: Тэгвэл ингэе. Энэ 2 хоорондоо байраа сольж тоглож байгаад 70 ч юмуу 80 дахь минутаас Сидвелл юмуу Фабианыг оруулчий тэхүү? Энэ 2 ерөөсөө тоглодгүй юм чинь?
*Дельф амандаа бувтнаад дэвтэртээ юм бичиж эхлэв*
Дельф (юм бичин): (70 дахь минут талбайд гарна ..... Ииглэсийг өшиглөж унагаана) Ойлголоо босс.
MOН: Хөөе хүлээгээрэй, хэнийг ч өшиглөхгүй шүү...
Дельф (үргэлжүүлэн бичнэ): (...бас Эллиотыг өшиглөнө)
MOН: Чи наанаа юу бичээд байна?
*Дельф тэмдэглэлийн дэвтрээ цээжиндээ бушуухан наан нуугаад*
Дельф: Юу ч бишээ босс.
*МОН багийнхаа ярианд эргэн оров*
Дельф: (...ялангуяа Ийглэсийг сааайн гэгч нь өшиглөх, сайн гэгч нь)