Арсенал 09/10: It's time to rise and shine

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Mish » Thu Feb 11, 2010 4:47 pm

хэлээ биз дээ?
нэгхэн тоглолтын дараа л тайтл гээл яриад эхэлж байна
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Цогоо » Thu Feb 11, 2010 5:13 pm

Арсэн Вэнгэрийн ярилцлага

Хожлын талаар...
Сайн зохион байгуулалттай Ливерпүүлийн эсрэг тоглосон болохоор маш хэцүү тоглолт байлаа. Нэлээн ширүүн өрсөлдсөн боловч уян хатан байсны хүчинд эцэст нь бид ялж чадлаа. Бид жинхэнэ багийн тоглолт үзүүлж, их дэг журамтай байсан бөгөөд жижигхэн гоол асар том үр дүнг авчирлаа гэж бодож байна. МанЮ, Челси, Ливерпүүлтэй дараалан тоглох ямар байдгийг баргийн хүн мэдэхгүй л дээ. Бие, сэтгэлийн хувьд асар их хүч шаардсан тоглолт байсан тэр тусмаа өмнөх хоёр ч удаад нь муухай ялагдсан болохоор. Баг маань нэгдмэл, сэтгэлийн тэнхээтэй, шийдмэг байгааг харууллаа даа.

Тоглолтын тухай...
Манай багт бараг зай гаргаагүй, ер нь нэлээн тактикийн шинжтэй тоглолт боллоо. Дамжуулалт өгөх гэхээр замыг нь хаачаад чөлөө олгохгүй байсан. Тиймээс бид тэвчээр заан, хамгаалалтын алдаа гаргахгүйг хичээсэн. Тэдэнд ганц хоёр боломж гарсан ч гэсэн эцсийн эцэст бид гоол хийж чадсан. Өмнөх хоёр тоглотын үр дүнг бодох юм бол хожил зайлшгүй шаардлагатай байсан.

Тайтлын өрсөлдөөний тухай...
Зүгээр л энэ хэвээрээ зүтгээд дараагийн тоглолтод хожихоо бодсон нь дээр. Улирлын эцсийн мөч хүртэл тэмцэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд ч манайхан дөнгөж сая тэглээ. Цаашдаа ч энэ чигээрээ баймаар байна. Бидэнд боломж байгаа гэж би итгэж байна, учир нь Челси оноо алдаад, МанЮ тэнцчихлээ, тэгэхээр тайтл бол хүн болгонд нээлттэй байна гэмээр байна даа. Хэн ч хаана ч оноо алдаж болохоор байна.

Тайтл авч чадах эсэх талаар...
Математикийн хувьд боломжтой учраас итгээд үзэх хэрэгтэй. Энэ өөрчлөгдөх магадлалтай ч гэсэн, тайтл авна гэж ярихаасаа илүү дараагийн тоглолтоо ялах тухай ярьсан нь дээр л дээ. Өнгөрсөн тоглолтуудын шоокноосоо гарахын тулд хожил маш чухал.

Аршавин, Насри хоёрыг суулгасан тухай...
Аршавин шөрмөсний асуудалтай, Насри толгойдоо доргилт авсан. Бие нь жаахан эвгүйрхээд байна гэхээр нь юмыг яаж мэдэхэв гээд суулгасан л даа. Өөрөө бол талбай дээрээ байж байя гэсэн тэхдээ азаа шүэх шаардлага байгаагүй.харин Аршавиныг маргааш үзлэгт оруулна.

Сүүлийн минутанд гарсан асуудлын талаар...
Нэлээн маргаантай нөхцөл үүссэн. Манай эсрэг чөлөөт цохилт хийх шийдвэр нь өөрөө асуудалтай байсан, би ч чөлөөт цохилт биш гэж бодсон. Дараа нь Ческ гараа хүргэсэн байх магадлалтай л даа тэгэхдээ анхнаасаа чөлөөт цохилт хийлгэх шаардлагагүй байсан.

Жеррардыг дайв хийж пенальт авах оролдлого хийсэн тухай...
Наад маргааныг чинь сэтгүүлчид та нарт үлдээе. Наадхыгаа надтай надгүй та нар сайхан дэвэргээд явах чадалтай.

Никлас Бэндтнэрийн дайв хийгээд шар авсан тухай...
Яг үнэнийг хэлэхэд миний харж байсан газраас сайн харагдахгүй байсан. Надад бол шууд пенальт заачлаа гэж харагдсан ч оронд нь шар өгсөн л дөө. Бээгий энэ талаар юм бодох биз дээ. Би тэр дүрс бичлэгийг үзэх хэрэгтэй байх. Тэрний биенд хүрсэн хүрээгүй гэж хэлэхэд хүндрэлтэй байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Tomroo_Kop » Thu Feb 11, 2010 5:30 pm

Цогоо wrote:Жеррард бага зэргийн жүжиглэлттэй унасан. Угаасаа бараг өгөх шаардлагагүй юман дээр өгчихсөндөө бантаад гар хүрснийг тоолгүй өнгөрөөсөн байх л даа.


Жи-г унасанд биш Койт дээр хийсэн Фабригийн алдаанд ФК заасан ш дээ.Тэглээ ч Фабри цохилт хийхэд саад болсон болохоор шүүгч шар өгсөн байх...Угаасаа танайх хожсон нь болсийн.2н хооронд оноо хувааж аль аль талдаа ашиггүй дүн гаргаад хэрэггүй байсан биз...
Манай гарааны алдаа танай хожлын шалтгаан болсон байх.Нгог сугын оронд Рэппэр залуу маань байсан бол нэгийг нь ашиглах байсан байх л даа...Аггер маань багийн анд руугаа нэлээн дургүй харц чулуудан уурлангуй харагдсан...

За одоо гайгүй хуваарьтай байсан байхаа танайх...Манайх Чөтгөр Цэнхэр 2г Хошиг шогийн театр,Цэнхэр гүүрэн дээр нь галдан шатаагаад замыг чинь засаад өгнө өө :RD
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Төгсбилэг » Thu Feb 11, 2010 6:05 pm

Mish wrote:хэлээ биз дээ?
нэгхэн тоглолтын дараа л тайтл гээл яриад эхэлж байна

tanaih hojigdoj, manu tentsegu bol arai uuruur yarih bsan bus u?
User avatar
Төгсбилэг
 
Posts: 1246
Joined: Sun May 04, 2008 4:42 pm
Location: Utaanbaatar

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby pele » Thu Feb 11, 2010 7:26 pm

Англичууд өчигдөрийн тоглолтонд Волкотыг яагаад гараанд гаргаагүйд гайхаад байна, ер нь Волкот байнга гараанд гарах ёстой, маш сайн тоглож байгаа ухааны юм биччихсэн байх юм. Нүдэн дээр нь муу тоглоод байхад нь хардаггүй юмуу хаашаа юм
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gooner » Thu Feb 11, 2010 8:27 pm

Өөрсдөө гэмтээж хаячаад **н** гарууд
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby eduardo_nini » Thu Feb 11, 2010 8:43 pm

Image
.
User avatar
eduardo_nini
 
Posts: 56
Joined: Fri Aug 21, 2009 6:20 pm
Location: UB

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby zigo » Thu Feb 11, 2010 9:24 pm

Харин ч Ж-гийн унсанд нь алдаа өгсөншд. Урдаас биш Ж-гийн унасан хойноос цохилтыг гүйцэтгүүлсэн. Уг нь Бээгийг унахад өөрт шар өгсөн юм чинь тэр Ж-гийн үйлдэлд ч гэсэн зогсоогоод шар өгж болох л байсан.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby zigo » Thu Feb 11, 2010 9:27 pm

boboZ wrote:Угаасаа бараг шаахаар цохисон шд.. Фабрегас их мэдрэмжтэй хааж байна лээ гараараа.. Чөөгийд нэг овн гоол нэртэй довтлогчтой болцон байсан танайх бас handball гэдэг лут хамгаалагчтай болцон байна лээ..


Фабри бөмбөгийг зогсоох гэж гараараа хаагаагүй лдээ. Амьхандаа өөрийнхөө толгойг л хааж байх шиг байсан. Өмнөхөн нь бас Рейна бөмбөг өшиглөхөд толгойгоо хоёр гараараа дарж тонгойж байгаа харагдсан, бөмбөгөнд оногдохоос айгаад байх шиг байсан.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Arshavin_Walcott » Thu Feb 11, 2010 9:36 pm

Арсеналд шинэ фанат нэмэгдлээ шүү..

Залуусаа дэмжиж тусалж байгаарай..
PRIDE NEVER SUBSIDE
User avatar
Arshavin_Walcott
Буучин
Буучин
 
Posts: 703
Joined: Thu Feb 11, 2010 9:33 pm
Location: Fly Emirates

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Хулганаа » Thu Feb 11, 2010 9:41 pm

Arshavin_Walcott wrote:Арсеналд шинэ фанат нэмэгдлээ шүү..

Залуусаа дэмжиж тусалж байгаарай..

хөөрхөн юм залуу нас санаанд орчлоо :mrgreen: тавтай морил
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby zigo » Thu Feb 11, 2010 9:50 pm

Arshavin_Walcott wrote:Арсеналд шинэ фанат нэмэгдлээ шүү..

Залуусаа дэмжиж тусалж байгаарай..


Тавтай морил! :sup:
Сүүлийн үед шинээр орж байгаа гишүүд нилээд овилгогүй загнаж байгаагаас хамааран дараах зүйлсийг юу ч гэсэн анхаараад авах нь зүйтэй болов уу.
1-рт Криллээр бичиж байх.
2-рт Бусад багийн фэн гэлтгүй форумын нийт гишүүдэд хүндэтгэлтэйгээр хандаж, хараал, хэрүүл, өдөөн хатгалалтгүйгээр форумдаж байх.
3-рт Форумын болон буучдын гишүүдийн аливаа арга хэмжээнд болоцооныхоо хэрээр идвэхтэй оролцож байгаарай.
Ямар ч байсан эдгээрийг тогтоогоод авчихад зүгээр байхаа. Тэгээд эцэст нь шилдэг гишүүдийн маань нэг болоорой гэж ерөөе дөө. :beer
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Arshavin_Walcott » Thu Feb 11, 2010 9:56 pm

Ойлголоо.
Дүрэмийг чанд сахинаа.
Манай форумаар сонин юу байна даа.
PRIDE NEVER SUBSIDE
User avatar
Arshavin_Walcott
Буучин
Буучин
 
Posts: 703
Joined: Thu Feb 11, 2010 9:33 pm
Location: Fly Emirates

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Бамбууш » Thu Feb 11, 2010 10:17 pm

За баяр хүргье!!!!!
Диабигын мөргөлтөөр аашгууллаа.. Одоо өөр юу гэхэв...
Тэгээд ирэх учраануудаа бараад идээд яваарай..
Хэнцэрүүд, Чөтгөрүүд 2 оноо алдах нь үнээр ойлгомжтой асуудал..
Гол нь дагаж намирч болохгүй...
Танай захыг мушгиж сууя..
Чөтгөр Юнайтедтай нутаг дээр нь, Хэнцэрүүдийг гэртээ авна..
Энэ 2 тоглолтоор манайх чадах юмаа хийх байх.. Танайх карин
өөрсдийн чадха юмаа хийгээрэй.. Энэ 2 авч байснаас танайх авбал
сэтгэлд арай л өөр юм.. Тэгээд ийм бүрэлдэхүүнээр авбал Арсеныг
шүтэхээс яахав.. Рафа, Арсен 2 өчигдөр тоглолт эхлэхэд их л
дотно инээлдэж байсан.. Хоюулаа Outscast , хоюулаа Английн
шилдэг багуудын дасгалжуулагч нар.. Хоюулаа л миарахын зовлонг
мэднэ.. Мөн хоюулаа балиар зөрүүд.. Гэхдээ Арсен бол манай рафаг
бодвол илүү уян хатан л даа... За за тэгээд одоо өөр ч юу кэлэхэв дээ..
Аан тийм Дурлал.мн -ы Цодгор Цогоод баяр хүргье ихэр күүхэдтэй болсонд
энэ тэр...
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Mojul » Thu Feb 11, 2010 10:31 pm

Гүүнэрээ танай тэр нэг гар Челсигийн сэдэвийг бузарлаж дууслаа. Бичлэгийг н устгаад бандвал тун зохистой бусуу.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby eduardo_nini » Thu Feb 11, 2010 10:34 pm

CHi yu ve....

Yagaad boldogguin...

Chelsea-g ain...

Manu-g tegeh yum uu
.
User avatar
eduardo_nini
 
Posts: 56
Joined: Fri Aug 21, 2009 6:20 pm
Location: UB

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Цогоо » Thu Feb 11, 2010 10:37 pm

Бамбууш wrote:Аан тийм Дурлал.мн -ы Цодгор Цогоод баяр хүргье ихэр күүхэдтэй болсонд
энэ тэр...
Энэ хэсгийг ойлгосонгүй. :smile:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Jo_amka » Thu Feb 11, 2010 10:44 pm

Тээрэмчин wrote:Гүүнэрээ танай тэр нэг гар Челсигийн сэдэвийг бузарлаж дууслаа. Бичлэгийг н устгаад бандвал тун зохистой бусуу.

Сая танай сэдвийг дэлбэлчлээ. Мод нтр нь байвал энэ сэдвүүдийг цэвэрлээд Админууд нь бандаад өг тэхүү.
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Mojul » Thu Feb 11, 2010 10:49 pm

эргүү төлөг шиг гар байна аа. одоо хөөрчихнө шүү битий хөөргөөрэй. би игнор листдээ хийчлээ.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby meesh » Thu Feb 11, 2010 10:56 pm

Хөөе ахын дүү...Тэр бичсэн юмаа хурдан эдит хийчихээ энэ чинь гацаагаад байна... Энд бас хамаагүй ингэж тонгочиж болдог дүрэм журамтай бие биенээ хүндлэх соёлтой газар шүү...Хэрэлдэхийг хүсч байвал өөр зөндөө форум байгаа...Энэ сэдэв дээр бас тавья...Уншина гэж найдаж байна...
Эдуардо гэсэн байхаа.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Khuluge » Thu Feb 11, 2010 11:16 pm

Тээрэмчин wrote:эргүү төлөг шиг гар байна аа. одоо хөөрчихнө шүү битий хөөргөөрэй. би игнор листдээ хийчлээ.

эргүү төлөг айн алхиймаа :-o нээрээ ёстой гайтай гар байнаа админ энтэр нь маргааш орж ирэх байлгүй дээ
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Arshavin_Walcott » Fri Feb 12, 2010 12:10 am

Залуусаа юун бандалт явагдах гээд байна...

Мэдэх хүн байна уу?

Яаж аватарынхаа дээр яаж юум бичдийн?

Холбогдсон гэдгийн доор нь?

Ингэснээс Ману Челси 2 хэзээ тоглох вэ?
PRIDE NEVER SUBSIDE
User avatar
Arshavin_Walcott
Буучин
Буучин
 
Posts: 703
Joined: Thu Feb 11, 2010 9:33 pm
Location: Fly Emirates

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Цогоо » Fri Feb 12, 2010 1:16 am

Хэсэг мэдээлэл оруулъя.


Фабрегас ярьжээ.

Хүмүүс алдаанаасаа суралцах ёстой гэж ярьцгаадаг. Гэхдээ хөлбөмбөгийг 12, 13, 14, 15 настайдаа тоглож сурдаг. 25 насанд бол нэг их сураад байх юм байхгүй. Харин байнга сайжирч болно, суурь чадвар байх ёстой.
Арсеналын төлөө тоглож байгаа бол чамд энэ чадварууд байна гэсэн үг. Тэгэхээр нас бол шалтаг биш.
Өнгөрсөн хоёр тоглолтын тухайд гэвэл бид юу ч хийж чадаагүй, өнгөрсөн асуудал харин бид одоо өмнөхөө хараад улирлын төгсгөл хүртэл сайн тоглох хэрэгтэй. Тэгэхэд юу болох нь вэ харцгаая.
Сүүлийн хэдэн тоглолт бол хэдэн алхам ухарсан хэрэг, гэхдээ бүүр уначихсан юм биш. Анхаарлаа сайн төвлөрүүлээд маш их хичээх хэрэгтэй.
Мэдээж бид сайн тоглож улам сайжрахыг хүсч байгаа. Гэвч МанЮ болон Челсигийнхэн сүүлийн жилүүдэд цом авцгааж байсан учраас ямар ч гэсэн түрүүлэх, ялах тал дээрээ манайхаас хамаагүй дээд түвшинл байгаа гэдгийг санах хэрэгтэй.

Барсагийн тухай асуухад:
Барса үгүйсгэсэн, би ч үгүйсгэсэн. Би бүх анхаарлаа Арсеналд төвлөрүүлэх ёстой.
Арсенал бол бүхнээс чухал. Энд тоглож байсан бүх тоглогч нараасаа, фэнүүдээсээ, клубээс, надаас илүү чухал.
Биднийг хүндлэх ёстой шүү.

Харин Аршавин: "12 дараалаад ялчихвал аварга боллоо" гэж ярьж. Абу Диабигийн гоол хийх үед "Гэмтлээ үзүүлэхээр эмчийн өрөөнд байсан зурагтын удирдлага хайж байсан чинь гоолдчихсон байсан. Харж чадаагүй л дээ" гэж ярьжээ.

Сонг бэртсэн байна. Өвдөгний зөөлөн эдийн л гэмтэл бололтой. Өчигдөр гайгүй байсан өнөөдөр бага зэргийн хөндүүртэй байгаа бололтой.
Аршавин шөрмөсний асуудалтай байгаа. Насри толгойдоо цохилт авч бага зэрэг манарсан боловч тэгж их тоглолт өнжихөөр гэмтээгүй юм байна.
Дараагийн тоглолт хүртэл 7 хоногийн зай байдаг нь тун авууштай юм. Аршавиныг би төвийн довтлогчоор баахан тоглоод бага зэрэг ядарсан байх гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ амралт ёстой хэрэг болох байх. Манайханд бүгдэнд нь.

12 сард Халл сититэй бужигнасны дүнд Арсенал 20,000 паунд, Халл Сити 40,000 паундаар тус тус торгуульсан байна.

Арсенал Лэдиес багийн менежерээр Лаура Харви гэж хүн томилогдсон байна. Арсеналын эмэгтэйчүүдийн баг бол одоогоор дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн баг болоод байгаа билээ.

Аарон Рамси Арсеналд орох болсон шалтгаанаа:
МанЮ, Арсенал хоёр намайг авахаар ирэхэд би яахаа мэдэхгүй хүмүүсээс зөвлөгөө авдымуу гэж бодсон. Тэгээд хоёр менежерийн яриаг сонсоод Арсэн Вэнгэр намайг их сайн мэдэж байгаад гайхсан. Тэрээр намайг юу юу хийвэл илүү сайжрах болон надад зориулаад төлөвлөгөөг минь хүртэл гаргасан байсан. Би өөрийгөө МанЮ-гаас илүү Арсеналд хэрэгтэй байгааг ойлгосон.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Natedogg » Fri Feb 12, 2010 3:50 am

сүүлийн 4 долоо хоног манай багийнхан их ачаалалтай тоглолоо, энэ бид нарт нэг бодлын давуу тал ч юм шиг нэг бодлын сул тал ч юм шиг,

Яахав миний бодлоор бол бид энэ улирал сайн тоглож байна хүмүүс биднийг ямар байдлаас яагад ийм бүрэлдэхүүнтэй байгааг мартаад байгаа юм шиг санагдлаа, сүүлийн 4 жил бид юу бүтээв, Вэнгэрийг яагаад тоглогч авахгүй байна гэж хүмүүс их шүүмжлэх юм, би ч гэсэн хаяа тэгж боддог л доо тэгэхдээ яг одоогийн энэ нөхцөлд дэлхийн хэмжээний тоглогч авахад хэцүү болсоныг хэн бүхэн мэдэж байгаа, тоглогч нарын үнэ яагад тэнгэрт тулсан, ялангуяа манай босс үнэ хөөрөөгдсөн тоглогч авах дургүйг хэлэх үү. Хэрэвээ бид Чэлси, Ман Сити, Риал шиг дэлхийд нэрд гарсан бүх оддуудыг аваад дээрээс шинэ цэнгэлдэх бариад явсан бол өдийд энэ хэмкээнд байна гэхэд буюу топ 4 т байна гэхэд би лав итгэхгүй ээ, хэдий английн топ багуудын нэг ч гэсэн санхүүгийн асуудлаа хянаж явахгүй бол юу болдогийг одоогийн МАН ю болон, Ливэрпүүлийн санхүүгийн байдал харуулж байна,

Тэгэхдээ би цом авахгүй зөвхөн санхүүгийн байдлаа хянаад яв гэж байгаа юм биш, миний бодлоор манай клуб хамгийн сайн зохицуулж зоригтой шийдвэр гаргадаг юм шиг санагддаг, би ч гэсэн цом хүсэж байан тэгэхдээ МАН ю шиг сүүлийна 3 жил түрүүлчихээд өртэй баймааргүй байна, бидний ЛИГИЙГ БУюУ европийг байлдан дагуулах цаг тун удахгүй гэдэгт би огт эргэлздэггүй, яагад гэвэл бидэнд ВЭНГЭР байана ВЭНГЭРИЙГ хүмүүс шүүмжилдэг л дээ олон сайхан залүү тоглогчиг гаргачихаад бүгдийг нь явуулчихдаг гэх мэт, тэгэхдээ тэр хүний сэтгэл нэгэнт хувирсан бол бурхан ч байсан ятгаад нэмэргүй тэд нар өөрсдөө л өөрынхөө замыг сонгоцгооно, тэгэхдээ Арсэнал аас яваад хожсон залуу тоглогчийг би хувьдаа нээх мэдэхгүй.

Энэ улирал яахав аз байвал түрүүлнэ л биз үгүй бол тэр л биз тэгэхдээ би Вэнгэрийг байсан цагт энэ багт ямагт итгэж байх болно. Бидний ирээдүй маш гэрэлтэй байна энэ бол яалт ч гүй үнэн зарим нэг хүмүүс хичнээн жил ингэж яридагийн гэж магадгүй тэгэхдэээнэ бол яалт ч гүй үнэн хэрэвээ ВЭНГЭР энэ багийг ирэх 5 жилд удирдаж байх юм бол. Наад захын жишээ гэхэд л энэ жил Диаби, Сонг 2 ийн тоглолтыг 2 жилийн өмнөхтэй харицуулаад залхуурахгүй бол нэг үзчихээрэй. Энэ 2 бол зүгээр л наад захын жишээ.
User avatar
Natedogg
Gunner
Gunner
 
Posts: 616
Joined: Sun Dec 21, 2008 2:12 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Arshavin_Walcott » Fri Feb 12, 2010 8:46 am

Манай залуу тоглогчид үнэхээр сайжирч байгаа шүү.
Энэ жил Ману Челсиг бараагүй ч ирэх жил чаднаа.
Магадгүй аваргуудын лигт таарах ч юмуу.
Чамак үнэгүй ирээсэй.

Порто ч хатуу самар шүү.
PRIDE NEVER SUBSIDE
User avatar
Arshavin_Walcott
Буучин
Буучин
 
Posts: 703
Joined: Thu Feb 11, 2010 9:33 pm
Location: Fly Emirates

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 27 guests
cron